Бид ямар ажлын байраа роботуудад алдаж ямрыг нь алдахгүй вэ?
-
0:01 - 0:02Энэ миний зээ дүү.
-
0:03 - 0:04Түүнийг Яали гэдэг.
-
0:04 - 0:06Тэр есөн сартай.
-
0:06 - 0:09Түүний ээж эмч, харин аав нь хуульч.
-
0:09 - 0:11Яалиг коллежид орох үед
-
0:11 - 0:15аав ээжийнх нь ажил мэргэжил эрс
өөрчлөгдөж хувирсан байх болно. -
0:15 - 0:202013 онд Оксфордын их сургуулийн судлаачид
ирээдүйн мэргэжлийн талаар судалжээ. -
0:21 - 0:25Тэд 2 мэргэжлийн нэг нь бүрэн автоматжиж,
машинаар гүйцэтгэх эрсдэлд орно -
0:25 - 0:27гэсэн дүгнэлтэд хүрчээ.
-
0:28 - 0:30"Машин сургалт" хэмээх технологи
-
0:30 - 0:33ийм өөрчлөлтийг авчрах
гол түлхүүр болох юм. -
0:33 - 0:35Энэ бол хиймэл оюун ухааны
судлалын хамгийн хүчтэй салбар. -
0:35 - 0:37Машинууд тоон өгөгдлийн тусламжтайгаар
-
0:37 - 0:40хүмүүсийн зарим үйлдлийг дуурайх
чадвартай болдог. -
0:40 - 0:43Манай Каggle компани орчин үеийн
машин сургалтын технологийг ашигладаг. -
0:43 - 0:46Бид судалгааны болон аж үйлдвэрийн
чухал асуудлыг -
0:46 - 0:49шийдэхийн тулд олон мянган
мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. -
0:49 - 0:53Хамтын ажиллагааны үр дүнд бид
машин юу хийж чадах, юуг чадахгүйг, -
0:53 - 0:54мөн ямар ажлын байрыг
-
0:54 - 0:57автоматжуулж болохыг
хэлж чадахаар болсон. -
0:57 - 1:01Машин сургалтыг аж үйлдвэрийн салбарт
анх 90-ээд оны эхээр ашиглаж эхэлсэн. -
1:01 - 1:03Эхэндээ хялбар даалгавар
гүйцэтгэдэг байв. -
1:03 - 1:08Зээлийн эрсдэлийг зээлийн
өргөдөл дээр тулгуурлан үнэлэх, -
1:08 - 1:12гараар бичсэн бүсийн кодын дүрсийг танин,
захиаг ангилах зэрэг ажлыг хийж эхэлсэн. -
1:12 - 1:15Сүүлийн хэдэн жилд бид асар их
шинэчлэлийг хийж чадсан. -
1:16 - 1:20Одоо машин сургалт хамаагүй төвөгтэй
даалгавруудыг гүйцэтгэх чадамжтай болсон. -
1:20 - 1:232012 онд Kaggle компани ахлах сургуулийн
сурагчдын эссeнд -
1:23 - 1:26дүн тавьж чадах алгоритм зохиох
уралдаан зарласан. -
1:26 - 1:29Шалгарсан алгоритмын тавьсан дүн
багш хүний тавьсан -
1:29 - 1:31үнэлгээтэй адилхан байлаа.
-
1:31 - 1:34Өнгөрсөн жилийн уралдааны
даалгавар бүр хэцүү байсан. -
1:34 - 1:37Хүний нүдний зургийг шинжилж
чихрийн шижингийн ретинопат гэх -
1:37 - 1:39нүдний өвчнийг оношлох юм.
-
1:39 - 1:43Уралдаанд түрүүлсэн
алгоритмын тавьсан онош -
1:43 - 1:45нүдний эмч нарын оноштой таарч байв.
-
1:46 - 1:49Тоон өгөгдөл хангалттай байгаа цагт машин
ийм даалгавар биелүүлэхдээ -
1:49 - 1:50хүмүүсээс хавь илүү.
-
1:50 - 1:54Багш хүн 40 жил ажиллах хугацаандаа
ойролцоогоор 10,000 эссe унших байх. -
1:54 - 1:57Нүдний эмч 50,000 нүд үзэж магадгүй.
-
1:57 - 2:01Харин машин хэдхэн минутын дотор
сая сая эссэ уншиж эсвэл сая сая -
2:01 - 2:02нүд оношилж чадна.
-
2:02 - 2:05Өндөр давтамжтай, их хэмжээний
өгөгдөлтэй даалгаврыг -
2:05 - 2:08гүйцэтгэх тал дээр хүн машинтай
өрсөлдөж чадахгүй. -
2:09 - 2:12Гэхдээ бидний хийж чадах ч машинуудын
хийж чадахгүй зүйлүүд бас бий. -
2:13 - 2:15Цоо шинэ асуудлыг шийдэх тал дээр машинууд
-
2:15 - 2:17маш бага дэвшил гаргасан.
-
2:17 - 2:21Тэд өмнө нь тулгарч байгаагүй
асуудлыг шийдэж чаддаггүй. -
2:21 - 2:24Машин судлалын үндсэн дутагдал нь
суралцахын тулд -
2:24 - 2:27тэдэнд өмнөх үеийн өгөгдөл
маш их хэмжээгээр хэрэг болдог. -
2:27 - 2:29Харин энэ нь хүмүүст шаардлагагүй.
-
2:29 - 2:32Огт хамааралгүй мэт өгөгдлүүдийн
уялдаа холбоог тогтоон -
2:32 - 2:34шинэ асуудлыг шийдвэрлэх
чадвар хүнд байдаг. -
2:35 - 2:39Дэлхийн хоёрдугаар дайны үед радар дээр
ажиллаж байсан физикч Перси Спенсер -
2:39 - 2:42соронзон гэрлийн хажууд байсан шоколад
хайлж буйг анзаарчээ. -
2:43 - 2:46Тэрбээр цахилгаан соронзон цацрагийн
талаарх мэдлэгээ -
2:46 - 2:48хоолны мэдлэгтэйгээ холбож
-
2:48 - 2:51зохион бүтээсэн зүйл бол...Мэдэх үү?
Богино долгионы зуух. -
2:51 - 2:55Энэ бол бүтээлч сэтгэлгээний
гайхалтай жишээ. -
2:55 - 2:58Гэхдээ ийм төрлийн харилцан баяжуулалт
бид бүхэнд бага хэмжээгээр ч гэсэн -
2:58 - 3:00өдөрт мянга мянган удаа тохиолддог.
-
3:01 - 3:02Цоо шинэ асуудал шийдэх тал дээр
-
3:02 - 3:04машинууд бидэнтэй өрсөлдөж чадахгүй.
-
3:04 - 3:08Энэ нь ажлыг машинаар
автоматжуулах үйл хэргийг -
3:08 - 3:09хязгаарлах гол шалтгаан болж байна.
-
3:10 - 3:12Энэ бүхэн ирээдүйн ажил мэргэжилд
яаж нөлөөлөх вэ? -
3:13 - 3:17Ажил мэргэжил бүрийн ирээдүй доорх
асуултын хариултаас хамаарна: -
3:17 - 3:22Ажил дээр олон давтагддаг ажиллагаа
ихтэй үйлдэл хэр их байдаг вэ? -
3:22 - 3:26Мөн цоо шинэ асуудлыг шийдвэрлэх
шаардлага хэр олон тохиолддог вэ? -
3:26 - 3:30Олон давтамжтай, ажиллагаа ихтэй үйлдлийг
хийх тусам машинууд улам ухаалаг болно. -
3:30 - 3:33Өнөөдөр тэд эссe шалгаж,
зарим нэг өвчнийг оношилж байна. -
3:33 - 3:36Ойрын ирээдүйд машинууд хяналт, шалгалтын
ажлыг хийж гүйцэтгэнэ. -
3:36 - 3:39Мөн тэд стандарт гэрээг хянаж,
хуулийн дүгнэлт гаргана. -
3:39 - 3:41Нягтлан, хуульчийн
хэрэгцээ байсаар байна. -
3:41 - 3:44Тэд иж бүрэн татварын бүтцийн учрыг
олж, шүүхээр маргаан -
3:44 - 3:45шийдвэрлэхэд хэрэг болно.
-
3:45 - 3:47Гэсэн ч машинууд тэдний тоог цөөлж,
-
3:47 - 3:49эдгээр ажлын байрны олдцыг бууруулна.
-
3:49 - 3:50Түрүүн дурдсанчлан,
-
3:50 - 3:53машинууд цоо шинэ асуудал шийдэх тал дээр
ахиц гаргахгүй байна. -
3:53 - 3:56Маркетингийн сурталчилгаа бүр хэрэглэгчийн
анхаарлыг татах хэрэгтэй. -
3:56 - 3:58Бусдаас ялгарах хэрэгтэй.
-
3:58 - 4:01Бизнес стратеги гэдэг нь
зах зээлд орон зайг олж, -
4:01 - 4:02хэний ч хийгээгүйг хийхэд оршдог.
-
4:02 - 4:06Хүмүүс л маркетингийн
кампанит ажлыг зохиож, -
4:06 - 4:10хүмүүс л бизнесийн стратегийг
боловсруулж чадна. -
4:10 - 4:13Тэгэхээр Яали, чи юу ч хийхээр
шийдсэн бай тэр зүйл чинь -
4:13 - 4:15өдөр бүр чамд шинэ
сорилтыг авч ирэх болтугай. -
4:16 - 4:18Хэрвээ тэгж чадвал чи машинуудаас
үргэлж урд алхах болно. -
4:19 - 4:20Баярлалаа.
-
4:20 - 4:23(Алга ташилт)
- Title:
- Бид ямар ажлын байраа роботуудад алдаж ямрыг нь алдахгүй вэ?
- Speaker:
- Энтони Голдблүм
- Description:
-
more » « less
Машин сургалт нь зээлийн эрсдэлийг үнэлэх, шуудан ангилах зэрэг амар хялбар даалгавруудаар хязгаарлагдахаа болиод удаж байна. Өнөөдрийн байдлаар тус технологийн тусламжтайгаар эссэнд дүн тавих мөн өвчин оношлох мэтийн нарийн ажиллагаатай даалгавруудыг машинаар гүйцэтгэх боломжтой болжээ. Дэвшилт гарахын хэрээр роботууд таны ажлын байрыг булаах болов уу гэх мэт амаргүй асуудлууд урган гарч ирж байна.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 04:36
|
Indra Ganzorig approved Mongolian subtitles for The jobs we'll lose to machines -- and the ones we won't | |
|
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The jobs we'll lose to machines -- and the ones we won't | |
| Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for The jobs we'll lose to machines -- and the ones we won't | ||
| Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The jobs we'll lose to machines -- and the ones we won't | ||
| Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The jobs we'll lose to machines -- and the ones we won't | ||
| Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The jobs we'll lose to machines -- and the ones we won't | ||
| Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The jobs we'll lose to machines -- and the ones we won't | ||
| Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The jobs we'll lose to machines -- and the ones we won't |
