Инээмсэглэлийн нууц хүч
-
0:01 - 0:03Бага байхдаа би супер баатар
болохыг хүсдэг байлаа. -
0:03 - 0:07Дэлхийг аварч, хүн бүрийг аз жаргалтай
болгохыг хүсдэг байв. -
0:07 - 0:11Мөрөөдлөө биелүүлэхэд минь супер хүч
хэрэгтэй гэдгийг ойлгож байв. -
0:11 - 0:13Криптон гарагийн үлдэгдлийг хайж олохоор
-
0:13 - 0:16галактик хооронд аялж байна гэж
мөрөөддөг байлаа. -
0:17 - 0:19Зугаатай боловч өгөөж багатай үйл байлаа.
-
0:20 - 0:22Том болоод уран зөгнөлт зохиол нь
-
0:22 - 0:25супер хүч чадлын эх үүсвэр биш
гэдгийг ойлгох болсон. -
0:25 - 0:28Үүний оронд би жинхэнэ
шинжлэх ухааныг судлах болж -
0:28 - 0:30үнэнийг олох аялалд гарсан юм.
-
0:31 - 0:33Би аяллаа Калифорнид
-
0:33 - 0:36Беркелигийн их сургуульд
30 жилийн турш хийгдэж буй -
0:36 - 0:40оюутны төгсөх ангийн зургийн цомгийг
судлах судалгаанаас эхэлсэн билээ. -
0:40 - 0:45Зургаар нь оуютнуудыг хэр амжилттай,
сайхан амьдарч байгааг судалдаг юм. -
0:45 - 0:47Оюутнуудыг инээмсэглэлийг шинжиж,
-
0:47 - 0:48судлаачид тухайн хүний гэрлэлт
-
0:48 - 0:53хэр удаан, хэр аз жаргалтай
үргэлжлэхийг тааварладаг. -
0:53 - 0:54(Инээд)
-
0:54 - 0:58Мөн эрүүл амьдралын
стандарт тестэд хэдэн оноо авахыг, -
0:58 - 1:00бусдад хэр урам
зориг өгдгийг тооцсон юм. -
1:01 - 1:04Нэг удаа Барри Обамагийн
зургийг олж байлаа. -
1:05 - 1:06Анх түүний зургийг олж үзээд
-
1:06 - 1:10супер хүч чадал нь супер цамцны захаас нь
гардаг байх гэж бодсон. -
1:10 - 1:11(Инээд)
-
1:11 - 1:14Гэхдээ инээмсэглэлд нь хамаг учир
байгааг одоо мэдэх болсон. -
1:14 - 1:19Өөр нэг нээлтийг 2010 онд Вэйн Мужийн
их сургуулийн судалгаанд -
1:19 - 1:231950 он хүртэлх бейсболын тамирчдын
зурагтай картыг судалснаар хийсэн. -
1:24 - 1:27Судлаачид тоглогчдын инээмсэглэл нь
тэдний ирээдүйн амьдралыг -
1:27 - 1:30тодорхойлж чадна гэдгийг тогтоосон юм.
-
1:31 - 1:33Зурган дээр инээмсэглээгүй
байсан тоглогчид -
1:33 - 1:36дунджаар 72.9 насалсан байна.
-
1:36 - 1:39Харин инээмсэглэж буй тоглогчид
-
1:39 - 1:41дунджаар 80 нас хүртлээ амьдарчээ.
-
1:41 - 1:43(Инээд)
-
1:43 - 1:47Сайн мэдээ нь бид төрөлхийн
инээмсэглэх чадвартай байдаг. -
1:47 - 1:493D хэт авиан технологийн тусламжтайгаар
-
1:49 - 1:52хүүхэд эхийн хэвлийд байхдаа ч
инээмсэглэдэг гэдгийг -
1:52 - 1:53бид мэддэг болсон.
-
1:54 - 1:57Төрснийхөө дараа ч хүүхэд инээмсэглэж
чаддаг бөгөөд ихэнхдээ -
1:57 - 1:59унтаж байхдаа инээмсэглэдэг.
-
1:59 - 2:01Хараагүй хүүхэд ч гэсэн
-
2:01 - 2:03хүний хоолойг сонсоод
инээмсэглэдэг байна. -
2:04 - 2:07Инээмсэглэл бол бүх
хүн төрөлхтөний биологийн -
2:07 - 2:09үндсэн үйлдлүүдийг нэг.
-
2:09 - 2:12Папуа Шинэ Гвинейд хийсэн судалгаагаар
-
2:12 - 2:16нүүрний илрэлийн хамгийн
нэр хүндтэй судлаач Паул Экман -
2:16 - 2:19Фор омгийнхон хүртэл
-
2:19 - 2:22барууны ертөнцтэй ямар ч харилцаа байхгүй,
-
2:22 - 2:25бүр каннибал ёс заншилтай хэрнээ
-
2:25 - 2:27(Инээд)
-
2:27 - 2:29инээмсэглэх үйлдлийг
бидэнтэй адил хийж, -
2:29 - 2:31бидэнтэй адил утгаар ойлгодог байна.
-
2:32 - 2:34Папуа Шинэ Гвинейгээс
-
2:34 - 2:37Холливуд хүртэл,
-
2:37 - 2:40Бээжингийн орчин үеийн урлагт хүртэл
-
2:40 - 2:42бид бүгд инээмсэглэдэг.
-
2:42 - 2:45Инээмсэглэлээр баяр баясал,
сэтгэл ханамжийг илэрхийлдэг. -
2:46 - 2:49Та нарын хэд чинь өдөрт 20-иос
дээш удаа инээмсэглэдэг вэ? -
2:49 - 2:51Гараа өргөөрэй!
-
2:51 - 2:53Пөөх гайхалтай.
-
2:53 - 2:54Ер нь дунджаар
-
2:54 - 2:58хүмүүсийн 30 гаран хувь нь өдөрт 20-иос
олон удаа инээмсэглэдэг бол -
2:58 - 3:0214 орчим хувь нь өдөрт таваас цөөн удаа
инээмсэглэдэг байна. -
3:02 - 3:08Үнэндээ энэ супер хүч чадалтнууд
бол хүүхдүүд юм. -
3:08 - 3:11Тэд өдөрт 400 удаа инээмсэглэдэг.
-
3:12 - 3:14Хүн яагаад инээж хөгжилдсөн хүүхдүүдтэй
-
3:14 - 3:18хамт байхдаа өөрийн эрхгүй
инээмсэглэж байдгаа гайхдаг уу? -
3:19 - 3:22Саяхан Шведийн Упсалагийн их сургуульд
хийсэн судалгаагаар -
3:22 - 3:27инээмсэглэж буй хэн нэгний өөдөөс хөмсөг
зангидах нь тун хэцүү болохыг тогтоожээ. -
3:27 - 3:28Яагаад гээч?
-
3:28 - 3:31Яагаад гэвэл инээмсэглэл халдвартай бөгөөд
-
3:31 - 3:35энэ нь нүүрний булчингийн
байнгын хяналтыг сулруулдаг. -
3:36 - 3:39Инээмсэглэлийг дуурайн хийж
өөрийн биеэр мэдэрснээр -
3:39 - 3:43бид тухайн хүн нь жинхэнээсээ
эсвэл худлаа инээмсэглэж буйг, -
3:43 - 3:46мөн тухайн хүний сэтгэл санааны
байдлыг ойлгож чаддаг. -
3:47 - 3:49Саяхан Францын
-
3:49 - 3:52Клермон-Ферраны их сургуульд
хийгдсэн судалгаанд -
3:52 - 3:56оролцогчид амандаа харандаа зуунгаа
хүнийг жинхэнээсээ эсвэл хуурамчаар -
3:56 - 4:00инээмсэглэж байгааг нь
хэлэх даалгавар байлаа. -
4:01 - 4:04Амандаа харандаагүй байхдаа
оролцогчид тун сайн тааж байж. -
4:04 - 4:06Харин амандаа харандаа зууснаар
-
4:06 - 4:08тэд инээмсэглэлийг дуурайж
хийж чадахгүй тул -
4:08 - 4:10тааж хэлэхдээ тун тааруу байжээ.
-
4:10 - 4:12(Инээд)
-
4:12 - 4:15Чарльз Дарвин "Зүйлийн үүсэл"-дээ
эволюцийн онолыг дэвшүүлэхээс гадна -
4:15 - 4:20нүүрний хариу үйлдлийн онолыг
мөн дэвшүүлсэн байдаг. -
4:20 - 4:25Түүний онолоор инээмсэглэх үйлдэл нь
биднийг аз жаргалтай болгодог чаддаг тул -
4:25 - 4:29инээмсэглэл аз жаргалтай байхдаа гаргадаг
сэтгэлийн илрэл төдий зүйл биш аж. -
4:29 - 4:34Тэрээр судалгаандаа франц нервопатолог
Жулиам Дюшены нүүрний мэдрэлийг -
4:34 - 4:39цахилгаан гүйдлээр цочроож, инээмсэглэх
үйлдлийг хийх туршилтыг нь дурдсан байдаг. -
4:39 - 4:41Гэртээ үүнийг туршиж үзэж болохгүй шүү!
-
4:41 - 4:43(Инээд)
-
4:44 - 4:45Германы үүнтэй төстэй судалгаанд
-
4:45 - 4:49эрдэмтэд нүүрэндээ ботокс хийлгэхээс
өмнө болон дараа нь инээмсэглэхэд -
4:49 - 4:54тархины идэвхижилт хэрхэн явагдаж байгааг
рентген зургийн тусламжтай харьцуулжээ. -
4:55 - 4:57Үр дүн нь Дарвины онолтой тохирсон байна.
-
4:57 - 4:59Инээмсэглэхэд ажилладаг
-
4:59 - 5:03нүүрний булчингийн хариу үйлдлүүд нь
бидний сэтгэл хөдлөлийг хариуцдаг -
5:03 - 5:06тархины хэсгийг идэвхжүүлж,
бид илүү аз жаргалтай болдог аж. -
5:08 - 5:10Инээмсэглэх нь тархины "шагнах" механизмыг
-
5:10 - 5:11идэвхжүүлдэг бөгөөд энэ үед
-
5:12 - 5:14шоколад идэхээс илүү таашаалыг
-
5:14 - 5:16тархинд өгдөг байна.
-
5:16 - 5:19Английн эрдэмтэд инээмсэглэх нь
-
5:19 - 5:222000 хавтгай шоколад идсэнтэй
тэнцэх мэдрэмжийг -
5:22 - 5:25тархи хүлээн авдаг гэдгийг тогтоожээ.
-
5:25 - 5:28(Инээд)
-
5:28 - 5:29Хүлээгээрэй!
-
5:29 - 5:33Мөн энэ судалгаанд инээмсэглэх нь
-
5:33 - 5:3716000 фунт стерлинг бэлгэнд авахтай адил
таашаалыг өгдөг гэсэн байна. -
5:37 - 5:38(Инээд)
-
5:38 - 5:4025 мянган долларын үнэтэй инээмсэглэл.
-
5:40 - 5:41Муугүй байгаа биз.
-
5:41 - 5:43Бодоод үз дээ!
-
5:43 - 5:4625000-г 400-р үржүүлэхэд
-
5:46 - 5:49хүүхдүүд өөрсдийгөө Марк Зукерберг
шиг л мэдэрдэг байх нь. -
5:49 - 5:51(Инээд)
-
5:51 - 5:52Мөн шоколаднаас ялгаатай нь
-
5:52 - 5:55инээмсэглэх нь таны эрүүл мэндэд тустай.
-
5:55 - 5:59Инээмсэглэснээр стрессийн даавар болох
-
5:59 - 6:02кортизол, адреналин,
допамины түвшинг бууруулж, -
6:02 - 6:06аз жаргалын даавар эндорфиныг нэмэгдүүлж,
-
6:06 - 6:09цусны даралтыг буулгадаг.
-
6:09 - 6:11Энэ танд хангалтгүй санагдвал
-
6:11 - 6:14инээмсэглэж байгаа хүн нүдэнд
дулаахан харагддаг гэдгийг сана. -
6:14 - 6:18Пеннсильванийн их сургуулийн саяхны
судалгаагаар инээмсэглэж буй хүн -
6:18 - 6:22илүү сэтгэл татам, эелдэг
харагддаг төдийгүй -
6:22 - 6:25чадварлаг харагддаг байна.
-
6:26 - 6:28Тэгэхээр өөртөө итгэлтэй
сайхан харагдмаар байвал, -
6:28 - 6:31стресээ бууруулж, гэрлэлтээ
сайжруулахыг хүсвэл, -
6:31 - 6:35эсвэл илчлэгт санаа зоволгүйгээр
дээд зэргийн шоколадыг -
6:35 - 6:37бүтнээр нь идмээр байвал,
-
6:37 - 6:43эсвэл хуучин хүрэмний халааснаас 25000
доллар олох тэр мэдрэмжийг авмаар байвал, -
6:43 - 6:46эсвэл та эргэн тойрныхоо хүмүүст
-
6:46 - 6:49илүү урт удаан, аз жаргалтай,
эрүүл энх амьдрахад -
6:49 - 6:53туслах супер хүч чадлаа хэрэглэхийг хүсвэл
-
6:53 - 6:55зүгээр л инээмсэглэ!
-
6:55 - 6:59(Алга ташилт)
- Title:
- Инээмсэглэлийн нууц хүч
- Speaker:
- Рон Гутман
- Description:
-
Рон Гутман инээмсэглэлийн талаар хийгдсэн олон тооны судалгааг харьцуулан үзсэний үр дүнд гайхалтай дүгнэлтийг хийжээ. Инээмсэглэлээр таны хэр амьдрахыг таамаглаж болдог, мөн инээмсэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Хүний төрөлхийн үйлдлийн нэг болох инээмсэглэлийн талаар сонсож, нүүрний булчингаа ажиллуулахдаа бэлдээрэй!
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 07:06
![]() |
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for The hidden power of smiling | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for The hidden power of smiling | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for The hidden power of smiling | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The hidden power of smiling | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The hidden power of smiling | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The hidden power of smiling | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The hidden power of smiling | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The hidden power of smiling |