< Return to Video

Ихэнх сургуулиуд юу заадаггүй вэ?

  • 0:02 - 0:06
    "Компьютер програмчилж сурах нь хүмүүст
    хэрхэн сэтгэн бодохыг заадаг тул
  • 0:06 - 0:09
    хүн бүр код бичиж сурах хэрэгтэй."
    - Стив Жобс
  • 0:09 - 0:14
    Билл Гэйтс: Би 13 настайдаа анх компьютертэй
    танилцаж байлаа.
  • 0:14 - 0:18
    Жэк (Twitter): 8 настай байхад
    аав ээж маань маань Макинтош авч өгсөн.
  • 0:18 - 0:20
    6-р ангидаа.
  • 0:20 - 0:22
    Их сургуульд код бичиж сурсан.
  • 0:22 - 0:27
    Ручи (Facebook анхны эмэгтэй инженэр, Dropboх-н дэд ерөнхийлөгч): 1-р курсдээ компьютерийн ухааны
    үндэс хичээл дээр.
  • 0:27 - 0:29
    Тик Так Той тоглох програм
    бичиж байлаа.
  • 0:29 - 0:31
    Дрю (DropBox):
    Анх их инээдтэй програм бичдэг байлаа,
  • 0:31 - 0:35
    хэрэглэгчээс дуртай өнгө, насыг нь
    асуудаг энгийн програмууд л.
  • 0:35 - 0:39
    Элэна (Clothia): Анх ногоон цагираг ба
    улаан дөрвөлжин
  • 0:39 - 0:41
    дэлгэцэн дээр код бичиж зурж байлаа.
  • 0:41 - 0:44
    Гэйб (Valve): Анх удаа бичсэн код маань
    "Сайн уу" гэж хэлж байсан.
  • 0:44 - 0:47
    Компьютерт юу хийх вэ гэдэг
    заавар өгнө гэдэг үнэхээр гайхалтай.
  • 0:47 - 0:51
    Код бичиж сурах миний хувьд
    компьютерийн ухааныг бүхэлд нь судалж,
  • 0:51 - 0:55
    тухайн салбарын мастер эрдэмтэн
    болох зэрэгтэй огт холбоогүй байсан.
  • 0:55 - 0:58
    Програмчилж эхэлсэн шалтгаан маань
    маш энгийн хүслээс үүдэлтэй.
  • 0:58 - 1:02
    Эгч, дүү нартайгаа цагийг зугаатай
    өнгөрөөхөд туслах зүйл л хэрэгтэй байсан.
  • 1:02 - 1:06
    Ингээд жижигхэн програм бичиж,
    бага багаар өргөжүүлсэн.
  • 1:06 - 1:10
    Мэдэхгүй зүйл гарвал интернэт юм уу
    номноос харчихна, кодоо баяжуулна.
  • 1:10 - 1:17
    Хөгжмийн зэмсэг тоглох, спортоор
    хичээллэхээс нэг их ялгаагүй шүү дээ.
  • 1:18 - 1:21
    Анхлан суралцахад багагүй айдас төрдөг ч
    аяндаа дасаад, учрыг нь олно.
  • 1:21 - 1:26
    Крис (NBA сагсчин, код бичдэг байсан):
    Хэдий код бичнэ гэдэг айдас төрүүлдэг ч
  • 1:26 - 1:31
    бүрэн сурах боломжтой..
    Ер нь хэцүүгүй юм гэж юу байх вэ дээ.
  • 1:31 - 1:34
    Макиндэ (Facebook инженэр): Ихэнх код
    үнэндээ маш энгийн байдаг.
  • 1:34 - 1:37
    Харин асуудлыг задлан шинжилж,
    хүмүүсийн бодож дадснаас
  • 1:37 - 1:42
    өөрөөр сэтгэж, алгоритм боловсруулах л
    хамгийн чухал зүйл.
  • 1:44 - 1:48
    Ванэсса (Girl Develop It): Код сурахын тулд
    гоц ухаантан байх шаардлагагүй.
  • 1:48 - 1:50
    Тууштай, тэвчээртэй л байх хэрэгтэй.
  • 1:50 - 1:52
    Нэмэх үйлдэл, хасах үйлдэл.
    Ердөө л энэ.
  • 1:52 - 1:55
    Тони (Zappos): Үржвэрийн хуваариа
    мэддэг байх хэрэгтэй.
  • 1:55 - 1:58
    Та уншиж сурахын тулд гоц авъяастан байх
    шаардлагагүй шиг код бичихэд ч шаардлагагүй.
  • 1:58 - 2:02
    Чи уралдааны машины жолооч, сагсчин,
    барилгачин гээд ямар ч хүн
  • 2:02 - 2:08
    болохыг хүсдэг байсан програм хангамж
    энэ бүх салбаруудыг өөрчилж байна
  • 2:08 - 2:12
    Компьютерүүд бидний эргэн тойронд
    зөндөө байна.
  • 2:12 - 2:17
    Хөдөө аж ахуй, энтертайнмэнт, үйлдвэрлэл
    гээд бүхий л салбаруудад бий.
  • 2:30 - 2:38
    Бид бүгд технологиос хамааралтай.
    Бусадтай холбогдох, банкны үйлчилгээ, мэдээлэл...
  • 2:38 - 2:46
    Гэтэл бидний хэн ч код уншиж,
    бичиж чадахгүй байна шүү дээ.
  • 2:46 - 2:49
    Сургуульд байхдаа би хичээлийн дараах
    "Гоц хүүхдүүд" гэдэг клубын гишүүн байлаа.
  • 2:49 - 2:53
    Хүмүүс бид нарыг их шоолно.
    Тэгээд л би "Энэ чинь гоё шүү дээ.
  • 2:53 - 3:00
    Зарим найзууд маань ажилтай" гээд л
    бусдын шоолохыг тоодоггүй байлаа.
  • 3:02 - 3:08
    Бидний бодлого бол аль болох олон чадварлаг
    инженерүүдийг ажилд авах.
  • 3:08 - 3:12
    Харин энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн
    хангалттай олон хүн,
  • 3:12 - 3:14
    чадварлаг мэргэжилтнүүд
    байхгүй байна шүү дээ.
  • 3:14 - 3:17
    Хамгийн сайн хүмүүсийг ажилд татахын тулд
  • 3:17 - 3:20
    бид ажлын байраа аль болох
    гоё тохижуулдаг.
  • 3:40 - 3:41
    Мундаг тогооч,
  • 3:41 - 3:43
    үнэгүй хоол,
  • 3:43 - 3:45
    Өглөө, өдөр оройгүй...
  • 3:45 - 3:46
    Үнэгүй хувцас хүртэл угаана.
  • 3:46 - 3:48
    Амттан...
  • 3:48 - 3:52
    Видео тоглоом тоглож, скүүтер унах
    талбай ч бий.
  • 3:52 - 3:58
    Ажил дээр ажилтнууд тоглоод, амарч,
    юм бодох, хөгжим тоглох,
  • 3:58 - 4:03
    бүтээлч байх бүхий л боломжийг
    бүрдүүлсэн.
  • 4:03 - 4:06
    Мөнгө их олмоор байна уу,
    хорвоо дэлхийг өөрчилмөөр байна уу,
  • 4:06 - 4:08
    аль нь ч чиний зорилго байсан
    програмчилж сурна гэдэг
  • 4:08 - 4:11
    гайхалтай хүчирхэг зэмсэг болно.
  • 4:12 - 4:16
    Хэрвээ надад хэн нэгэн програм хангамж
    хүмүүст тусалж,
  • 4:16 - 4:19
    технологийг хүнд ямар хэрэгтэйг
    тайлбарласан бол
  • 4:19 - 4:22
    миний харах өнцөг маш эрт
    өөрчлөгдөх байсан.
  • 4:22 - 4:26
    Шинэ санаа гаргаад, тэрийгээ гартаа барьж,
    нэг товч дараад
  • 4:26 - 4:35
    сая сая хүнд хүрэх энэ боломжийг
    манай үеийнхэн анх удаа эдэлж байна.
  • 4:35 - 4:41
    Бодоод үз дээ. Та оюутны дотуур байрандаа,
    эсвэл өмнө компани байгуулж
  • 4:41 - 4:46
    байгаагүй хүмүүс хамтраад
    тэрбум хүний өдөрт тутмын хэрэглээ болсон
  • 4:46 - 4:51
    зүйл бүтээх боломжтой гээд
    төсөөл дөө.
  • 4:51 - 4:55
    Ирээдүйн программистуу бол
    шинэ үеийн шидтнүүд л гэсэн үг.
  • 4:55 - 4:59
    Ид шидээс дутахгүй л
    чадал эзэмшдэг шүү дээ.
  • 4:59 - 5:02
    Энэ бол супер хүч чадалтай
    хамгийн ойр зүйл.
  • 5:02 - 5:05
    Мундаг программистууд бол
    өнөөдрийн жинхэнэ одууд.
Title:
Ихэнх сургуулиуд юу заадаггүй вэ?
Description:

more » « less
Video Language:
English
Duration:
05:44

Mongolian subtitles

Revisions