Тархийг өөрчилж чадах дасгал хөдөлгөөний ашиг тус
-
0:01 - 0:05Хийсэн даруйдаа таны тархинд
эерэг нөлөө үзүүлж чадах -
0:05 - 0:09тийм зүйл байдаг гэвэл
ямар сонсогдож байна? -
0:09 - 0:12Сэтгэл санаа, анхаарал төвлөрөлтөд
хүртэл нөлөөлнө. -
0:12 - 0:17Тэр зүйл маань удаан хугацаанд
үйлчилж, -
0:17 - 0:20тархийг сэтгэл гутрал,
Альцгеймерийн өвчин гээд -
0:20 - 0:24сэтгэцийн олдмол өвчнүүдээс сэргийлдэг
гэвэл ямар сонсогдож байна? -
0:24 - 0:26Тэгвэл та тэр зүйлийг хийх үү?
-
0:26 - 0:27Тийм ээ!
-
0:27 - 0:32Би энд биеийн дасгал хөдөлгөөний
үр нөлөөний талаар ярих гэсэн юм. -
0:32 - 0:35Биеэ зүгээр л хөдөлгөх нь
тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлж, -
0:35 - 0:40урт хугацааны, тархины үйл ажиллагааг
хамгаалах үр нөлөө үзүүлдэг байна. -
0:40 - 0:42Ур үр нөлөө насан туршид
үргэлжилж болно. -
0:42 - 0:45Өнөөдөр би тархи, мэдрэл судлаач
профессорын хувьд -
0:45 - 0:49уг шинжлэх ухааны талаарх мэдлэг,
чадвараа ашиглан, -
0:49 - 0:51биеийн дасгал хөдөлгөөн нь
-
0:51 - 0:54тархины үйл ажиллагаанд
эергээр нөлөөлдөг, -
0:54 - 0:57хамгийн ашиг тустай зүйл
болохыг тогтоосон туршилтыг -
0:57 - 1:00өөрийн биеэрээ хийж үзсэн тухай түүхийг
-
1:00 - 1:02та бүхэнд ярих гэсэн юм.
-
1:02 - 1:07Тархи судлаачийн хувьд
тархи гэж нэрлэгдэх -
1:07 - 1:10бидний толгой дотор байгаа зүйл бол
-
1:10 - 1:15хүний төрөлхтний мэдэх хамгийн төвөгтэй,
маш нарийн бүтэцтэй эрхтэн юм. -
1:15 - 1:18Гэхдээ ярих нэг хэрэг,
харин өөрийн нүдээр харах -
1:18 - 1:19өөр хэрэг шүү дээ.
-
1:20 - 1:23Энэ бол хүний жинхэнэ тархи байна.
-
1:23 - 1:27Энд бидний өнөөдөр ярилцах
хоёр чухал хэсгийг үзүүлье. -
1:27 - 1:31Эхнийх болох духны хойно байрлах
урд тархины салбан нь -
1:31 - 1:37шийдвэр гаргах, анхаарал төвлөрөх үйлдэл
болон хүний зан авирт нөлөөлдөг. -
1:37 - 1:42Хоёр дахь чухал хэсэг бол энд үзүүлсэн
тархины түр зуурын дэлбээ юм. -
1:42 - 1:45Баруун, зүүн тархи тус бүр нэг нэг
түр зуурын дэлбээтэй байдаг. -
1:45 - 1:47Энэ хэсгийн гүнд урт хугацааны
-
1:47 - 1:50ой санамжийг шинээр бий болгох,
-
1:50 - 1:54хадгалах үйлдлийг хариуцдаг
чухал хэсэг байдаг. -
1:54 - 1:57Үүнийг гиппокамп гэж нэрлэдэг.
-
1:57 - 2:00Гиппокамп миний сонирхлыг
үргэлж татдаг байсан. -
2:01 - 2:05Хормын төдий болоод өнгөрсөн
зарим үйл явдал, -
2:05 - 2:08жишээ нь анхны үнсэлт,
-
2:08 - 2:11анхны хүүхэд чинь төрсөн мөч,
-
2:11 - 2:14тархийг чинь өөрчилж чадахуйц
ой санамж болон үлдэж, -
2:14 - 2:17насан туршид чинь мартагддаггүй юм бол?
-
2:17 - 2:19Үүнийг би ойлгохыг хүссэн юм.
-
2:19 - 2:21Шинэ ой санамж үүсэх явцад
-
2:21 - 2:24гиппокампын эс бүрийн
-
2:24 - 2:28идэвхжилтийн үйл явцыг бичиж
авахыг хүссэн юм. -
2:28 - 2:33Ялангуяа ямар үед тархины эс нь
хоорондоо холбогдохдоо -
2:33 - 2:36цахилгаан идэвхжилт үүсгэж,
шинэ ой санамж үүсгэж эсвэр -
2:36 - 2:41үүсгэхгүй байгааг судлахыг хүссэн.
-
2:41 - 2:44Харин хэдэн жилийн өмнө би эрдэмтэн
хүнээс гарамгүй шийдвэр гаргасан. -
2:44 - 2:47Тархи судалгааны профессор би
-
2:47 - 2:50судалгааныхаа сэдвийг солихоор шийдсэн юм.
-
2:51 - 2:54Маш олон хүний амьдралыг
өөрчилж чадах -
2:54 - 2:57гайхамшигтай зүйлтэй учирсан маань
-
2:57 - 2:59ийм шийдвэр гаргахад хүргэсэн.
-
3:00 - 3:06Дасгал хөдөлгөөн тархинд хэрхэн нөлөөлдөг
болохыг тогтоож, өөр дээрээ мэдэрсэн юм. -
3:06 - 3:10Үүнийг би тун санамсаргүй байдлаар
олж тогтоосон. -
3:10 - 3:13Ой санамжийн талаар хийж буй
миний ажил ид дундаа буцалж, -
3:13 - 3:15тоо баримт дунд умбаж,
-
3:15 - 3:20энэ салбартаа л нэр хүндтэй эрдэмтний
нэгд тооцогдох болсон юм. -
3:20 - 3:23Гайхалтай сайхан байлаа.
Ажлын хувьд үнэхээр тийм байсан. -
3:24 - 3:27Гэхдээ өрөөнөөсөө толгой цухуйлган
гадагшаа харахад -
3:27 - 3:29нэг зүйлийг олж анзаарсан.
-
3:30 - 3:31Надад хувийн амьдрал байсангүй.
-
3:31 - 3:34Би харанхуй өрөөнд тархины эс
юу хэлэхийг сонсон суухад -
3:34 - 3:36хамаг цаг заваа зарцуулж байлаа.
-
3:36 - 3:37(Инээд)
-
3:37 - 3:40Би хөдөлгөөний дутагдалд орсон байсан.
-
3:40 - 3:42Би 11 кг нэмсэн байсан.
-
3:42 - 3:45Гэхдээ аз жаргалгүй нэгэн болж
хувирснаа ойлгохын тулд -
3:45 - 3:47олон жил зарцуулсан даа.
-
3:47 - 3:48Ийм байж болохгүй гэж шийдлээ.
-
3:48 - 3:53Найз нөхөдгүй хүн чинь ганцаараа
голын завин аялалд бүртгүүллээ. -
3:53 - 3:54Аяллаас буцаж ирээд --
-
3:54 - 3:55(Инээд)
-
3:55 - 3:59"Бурхан минь! Аялагчдаас хамгийн сул
дорой нь би байж" хэмээн бодлоо. -
3:59 - 4:00Ингээд өмнөө зорилго тавьсан юм.
-
4:00 - 4:03"Завин аялалд дахиж гарвал
хамгийн сул дорой нь -
4:03 - 4:05болохгүй юм шүү!" гэж
өөртөө амлалаа. -
4:05 - 4:06Фитнест явж эхэллээ.
-
4:06 - 4:10А-төрлийн зан төлөв дээрээ төвлөрч,
-
4:10 - 4:13фитнесээ аль болох таслахгүй
явахыг хичээх болов. -
4:13 - 4:15Олон зүйл туршиж үзсээн.
-
4:15 - 4:19Кикбокс, бүжиг, иог,
степээр хичээллэх болов. -
4:19 - 4:21Эхэндээ маш хэцүү байсан.
-
4:21 - 4:26Яваандаа хөлс урсгасан
дасгалы болгоны дараа -
4:26 - 4:30сэтгэл санаа тайвширч, биеийн эрч хүч
нэмэгдэж байгааг анзаарах болсон. -
4:30 - 4:33Ийм болохоор фитнесээ
таслахгүй яваад л байлаа. -
4:33 - 4:35Илүү эрч хүчийг мэдэрч эхлэв.
-
4:35 - 4:39Сэтгэл санаа ч сайжирч,
буцаад 11 кг турлаа. -
4:39 - 4:43Байнгын дасгал хөдөлгөөн дунд ийм байдлаар
нэг жил хагасын хугацаа өнгөрөхөд -
4:43 - 4:47нэг зүйл өөрийн эрхгүй анзаарагдах болов.
-
4:48 - 4:51Ажлын ширээнийхээ ард
судалгааны ажлын төслөө -
4:51 - 4:53бичиж суухад өмнө нь
-
4:53 - 4:56огт орж ирж байгаагүй бодлууд
толгойд орж ирэх болсон. -
4:56 - 4:58Жишээ нь,
-
4:58 - 5:01"Пөөх, өнөөдөр ч санхүүжилтийн төсөл маань
сайхан явж байна даа." -
5:01 - 5:02Бүх эрдэмтэд
-
5:02 - 5:03(Инээд)
-
5:03 - 5:06Тийм ээ, бүх эрдэмтэд
үүнийг сонсоод инээдэг юм. -
5:06 - 5:08Санхүүжилтийн төсөл
хэзээ ч амар байдаггүй. -
5:08 - 5:11Сая саяын санхүүжилт авч чадах
чинээний төсөл бичих гэж -
5:11 - 5:14бид чинь үсээ зулгаана шүү дээ.
-
5:14 - 5:17Гэвч төсөл маань торох юмгүй явж байлаа.
-
5:17 - 5:21Яагаад гэвэл би
өмнөхөөсөө илүү урт хугацаанд -
5:21 - 5:24анхаарлаа төвлөрүүлж чадах болсон байв.
-
5:24 - 5:27Ингээд миний судалж байсан
урт хугацааны ой санамжийг -
5:27 - 5:31өөр дээрээ илүү сайн харж,
судалж чадах мэт санагдав. -
5:32 - 5:34Ингэж л би шийдлийг олсон юм.
-
5:34 - 5:39Магадгүй өнгөрсөн хугацаанд амьдралынхаа
хэвшил болгож чадсан дасгал хөдөлгөөн -
5:39 - 5:40тархийг маань өөрчлөв үү?
-
5:40 - 5:43Магадгүй би өөрөө ч мэдэлгүй
өөр дээрээ туршилт хийж байв уу? -
5:43 - 5:45Ингээд эрдэмтний сониуч зангаар
-
5:45 - 5:48биеийн дасгал хөдөлгөөн
тархинд хэрхэн нөлөөлдөг тухай -
5:49 - 5:51хэвлэж нийтлүүлсэн ажлуудыг ухаж үзлээ.
-
5:51 - 5:55Өөрийн биеэр мэдэрч байсан бүгдийг
ямар ч зөрүүгүй тодорхой бичсэн байхыг -
5:55 - 5:59олон эх сурвалжаас олж үзсэн юм.
-
5:59 - 6:03Сэтгэл санаа тайвшрах, эрч хүч, ой санамж,
анхаарал нэмэгдэх гээд бүгд байлаа. -
6:04 - 6:06Энэ талаар гүнзгийрүүлэн судлах тусам
-
6:06 - 6:09дасгал хөдөлгөөн ямар чухал
болохыг ухаарсан. -
6:09 - 6:12Ингэж л би судалгааныхаа
ажлын сэдвийг солих -
6:12 - 6:16маш том шийдвэр гаргахад хүрсэн юм даа.
-
6:16 - 6:21Өнөөг хүртэл өнгөрсөн 7 жилийн турш
асуултын хариуг хайсны эцэст -
6:21 - 6:24би доорх дүгнэлтэд хүрсэн:
-
6:24 - 6:27Дасгал хөдөлгөөн хийх нь
тархины үйл ажиллагаанд -
6:28 - 6:30нөлөөлж чадах хамгийн үр дүнтэй арга юм.
-
6:30 - 6:32Энэ нь дараах 3 шалтгаантай.
-
6:32 - 6:36Нэгт, үр дүн нь тэр даруй гардаг.
-
6:36 - 6:38Дасгал хийж эхлэхэд л
-
6:38 - 6:41нейро дамжуулагч болох
-
6:41 - 6:45допамин, серотонин, норадреналины
түвшин шууд нэмэгддэг. -
6:45 - 6:48Тийм болохоор дасгалын дараа
сэтгэл санаа өөдрөг болдог байна. -
6:48 - 6:50Би ч үүнийг мэдэрсэн.
-
6:50 - 6:52Лабораторийн судалгаагаар
нэг удаа дасгал хийхэд -
6:52 - 6:56анхаарал төвлөрөх чадвар сайжирч,
багадаа 2 цагаар илүү -
6:56 - 7:00төвлөрөх боломжтой болдог нь
тогтоогдсон. -
7:00 - 7:01Гуравт, судалгаагаар
-
7:02 - 7:05дасгал хийх нь хариу үйлдэл үзүүлэх
чадварыг нэмэгдүүлдгийг тогтоосон. -
7:05 - 7:06Юу гэсэн үг вэ гэхээр,
-
7:06 - 7:09та тавиур дээрээс унаж буй
цаасан аягатай кофегоо -
7:09 - 7:11барьж авч чадна
гэсэн үг юм. -
7:11 - 7:13Энэ чинь маш чухал шүү дээ.
-
7:13 - 7:14(Инээд)
-
7:14 - 7:18Гэхдээ эдгээр нөлөө нь түр зуурынх
байдаг тул удахгүй алга болчихдог. -
7:19 - 7:21Иймд миний хийснийг дагахыг зөвлөе.
-
7:21 - 7:25Дасгалын хэмнэлээ байн байн өөрчилж,
ачааллаа алгуур нэмэгдүүлбэл -
7:25 - 7:27нөлөө нь урт хугацаанд хадгалагдах болно.
-
7:27 - 7:29Нөлөө нь урт хугацаанд
үргэлжилдэг шалтгаан нь -
7:29 - 7:33дасгал хөдөлгөөн нь тархины бүтэц,
зохион байгуулалт, үйл ажиллагааг -
7:33 - 7:36өөрчилж байдагтай холбоотой.
-
7:36 - 7:40Миний хамгийн дуртай сэдэв болох
гиппокампын талаар ярилцъя. -
7:40 - 7:42Гиппокамп нь
-
7:42 - 7:46дасгал хөдөлгөөн хийхэд тархины
эсийг шинээр төрүүлж байдаг. -
7:46 - 7:51Тархины эс нэмэгдсэнээр
гиппокампын хэмжээ нэмэгдэж, -
7:51 - 7:55урт хугацааны ой санамж сайжирдаг байна.
-
7:55 - 7:58Энэ нь бүх хүмүүсийн хувьд адилхан.
-
7:58 - 8:02Хоёрт, тархины судалгаагаар
баттай тогтоогдсон нэг зүйл бол -
8:02 - 8:05урт хугацаанд
дасгал хөдөлгөөн хийх нь -
8:05 - 8:09анхаарал төвлөрлийн хэсэг болох урд
тархины салбангийн функцыг сайжруулдаг. -
8:09 - 8:12Таны анхаарал төвлөрөлт
сайжраад зогсохгүй -
8:12 - 8:15гиппокампын хэмжээ
нэмэгддэг байх нь. -
8:15 - 8:20Эцэст нь, сэтгэл санаа
тэр даруй сайжрах төдийгүй -
8:20 - 8:22энэ удаан хугацаанд хадгалагддаг.
-
8:22 - 8:27Сэтгэл санаанд эергээр нөлөөлдөг бодисын
түвшинг урт хугацаанд нэмэгдүүлдэг байна. -
8:28 - 8:32Гэхдээ дасгал хөдөлгөөний
хамгийн том ашиг тус нь -
8:33 - 8:36тархийг хамгаалах нөлөө байдаг байна.
-
8:36 - 8:39Тархийг булчин гэж бодох хэрэгтэй.
-
8:39 - 8:40Дасгал хийх тусам
-
8:40 - 8:45гиппокамп болон урд тархины салбан
улам томорч, хүчирхэг болдог. -
8:46 - 8:47Энэ яагаад чухал гэж?
-
8:47 - 8:50Яагаад гэвэл урд тархины салбан,
гиппокамп нь тархины эмгэг болон -
8:50 - 8:56хөгшрөлтөөс үүдэлтэй эмгэгүүдэд
-
8:56 - 8:58хамгийн хурдан автдаг байна.
-
8:59 - 9:02Амьдралынхаа турш дасгал хөдөлгөөн хийх нь
-
9:02 - 9:05сэтгэцийн олдмол өвчин, эсвэл
Альцгеймерийг анагааж чадахгүй л дээ. -
9:05 - 9:08Гэхдээ дасгалын үр дүнд
-
9:08 - 9:10гиппокамп, урд тархины салбан
илүү том, хүчтэй болж -
9:11 - 9:15өвчинд нэрвэгдэхээс сэргийлж чадна.
-
9:16 - 9:18Хүн нас дээр гараад
тэтгэврээрээ амьдрах гэж -
9:18 - 9:24одооноос хуримтлуулдагтай адил дасгал
хөдөлгөөн хожмоо тархинд тус болдог. -
9:24 - 9:27Дээрээс нь үнэгүй болохоор бүр ч сайн.
-
9:28 - 9:31Яриа энд хүрэх мөчид хүн болгон
-
9:31 - 9:33"Вэнди, энэ чинь үнэхээр сонирхолтой юм.
-
9:33 - 9:35Гэхдээ ганцхан зүйлийг л
мэдэж авмаар байна. -
9:36 - 9:39Энэ бүх өөрчлөлтийг мэдрүүлэх
дасгал хөдөлгөөний -
9:39 - 9:41хамгийн бага хэмжээг л
хэлээд өгөөч" гэж асуудаг. -
9:41 - 9:42(Инээд)
-
9:42 - 9:45Энэ асуултад чинь ч гэсэн хариулт өгье.
-
9:45 - 9:49Сайн мэдээ гэвэл өөрчлөлтийг мэдрэхийн
тулд триатлоны тамирчин байх хэрэггүй. -
9:50 - 9:54Гол санах зүйл бол долоо хоногт 3-4 удаа,
-
9:54 - 9:57хамгийн багадаа 30 минутаар
хичээллэх хэрэгтэй. -
9:58 - 10:00Аэробекийн дасгалыг
хуваарьтаа заавал оруулаарай. -
10:00 - 10:02Ингэж зүрхэнд ачаалал өгөх хэрэгтэй.
-
10:02 - 10:05Бас нэг сайн мэдээ гэвэл заавал фитнесийн
-
10:05 - 10:07үнэтэй гишүүнчлэлд хамрагдах шаардлагагүй.
-
10:07 - 10:10Явдаг замаасаа нэг илүү блокийг
эрч хүчтэйхэн тойрч алх. -
10:10 - 10:13Шат харагдвал шатаар өгс.
-
10:13 - 10:17Тоос соруулагчийг бариад гэрээ цэвэрлэх
хүртэл фитнест ордог -
10:17 - 10:19аэробикийн хичээлийг орлож чадна.
-
10:20 - 10:24Ингээд би ой санамж судлаачаас
-
10:24 - 10:26дасгал хөдөлгөөний хайгуулчин боллоо.
-
10:26 - 10:29Тархи хамгийн жижиг эд эсийн түвшинд
хэрхэн ажилладгийг судалдаг байснаа -
10:30 - 10:34дасгал хөдөлгөөн тархинд хэрхэн нөлөөлдөг
болохыг ойлгохыг хүсэх болов. -
10:34 - 10:37Одоо миний хийж байгаа
судалгааны зорилго бол -
10:37 - 10:40долоо хоногт 3-4 удаа дасгал хий
гэдэг ерөнхий дүрмийг -
10:40 - 10:42аль болох нарийвчлахыг хүсэж байгаа.
-
10:42 - 10:47Зөвхөн танд зориулан,
таны нас, биеийн байдал, -
10:47 - 10:51удамшлын онцлогт тохирсон
дасгал хөдөлгөөний хуваарийг -
10:51 - 10:53боловсруулдаг болохыг хүсч байна.
-
10:53 - 10:57Ингэж чадвал дасгалын үр дүн нэмэгдэж,
-
10:57 - 11:01тархины үйл ажиллагаа сайжирч,
үлдсэн амьдралынхаа турш -
11:01 - 11:04тархиа хамгаалах болно.
-
11:04 - 11:08Дасгал хөдөлгөөний талаар ярих нэг хэрэг,
харин хийх нь өөр хэрэг шүү дээ. -
11:08 - 11:12Тийм болохоор фитнессийн
мэргэшсэн багшийн хувьд -
11:12 - 11:13та бүгдийг суудлаасаа босохыг хүсье.
-
11:13 - 11:15(Инээд)
-
11:15 - 11:17Бид ганцхан минутын дасгал хийх болно.
-
11:17 - 11:21Дагаж хийх дасгал болохоор
намайг дуурайгаад хийгээрэй. -
11:21 - 11:24Хажуугийн хүнээ цохичих вий,
болгоомжлоорой. -
11:24 - 11:25Хөгжим!
-
11:25 - 11:27(Түргэн хэмнэлт хөгжим)
-
11:27 - 11:31Тав, зургаа, долоо, найм.
Баруун, зүүн, баруун, зүүн. -
11:31 - 11:36Би хүчтэй болж байна.
-
11:36 - 11:37Дагаад хэлээрэй.
-
11:37 - 11:40Танхим: Би хүчтэй болж байна.
-
11:40 - 11:44Вэнди Сүзүки: Эмэгтэйчүүд хэлээрэй.
Би бол хүчирхэг, гайхалтай эмэгтэй. -
11:44 - 11:45Дагаад хэлээрэй.
-
11:45 - 11:48Танхим: Би бол хүчирхэг,
гайхалтай эмэгтэй. -
11:48 - 11:51ВС: Шинэ хөдөлгөөн -
өлгөж цохьё, баруун, зүүн. -
11:51 - 11:55Би урам зоригтой байна. Хэлээрэй.
-
11:55 - 11:58Танхим: Би урам зоригтой байна.
-
11:58 - 12:02ВС: Сүүлийн хөдөлгөөн - доошоо буулгаад,
баруун, зүүн, баруун, зүүн. -
12:02 - 12:07Би эрч хүчтэй байна. Дагаад хэлээрэй.
-
12:07 - 12:10Танхим: Би эрч хүчтэй байна.
-
12:10 - 12:13ВС: Дасгал дууслаа. Сайн байна.
-
12:13 - 12:18(Алга ташилт)
-
12:18 - 12:20Баярлалаа.
-
12:20 - 12:22Ингээд илтгэлийнхээ
төгсгөлд нэг зүйл хэлье. -
12:22 - 12:26Дасгал хөдөлгөөнийг
амьдралынхаа хэвшил болгох нь -
12:26 - 12:31амьдралыг тань илүү аз жаргалтай,
аюул осол багатай болгоод зогсохгүй -
12:31 - 12:35тархийг тань эдгэрэшгүй
өвчнөөс хамгаалах болно. -
12:36 - 12:41Дасгал хөдөлгөөн хийснээр
та амьдралаа зөв чиглүүлж, -
12:41 - 12:42эергээр өөрчилж чадна.
-
12:42 - 12:43Маш их баярлалаа.
-
12:43 - 12:46(Алга ташилт)
-
12:46 - 12:48Баярлалаа.
-
12:48 - 12:50(Алга ташилт)
- Title:
- Тархийг өөрчилж чадах дасгал хөдөлгөөний ашиг тус
- Speaker:
- Вэнди Сүзүки
- Description:
-
Та өнөөдөр тархиа хамгийн үр дүнтэй байдлаар хэрхэн өөрчилж чадах вэ? Дасгал хөдөлгөөний ачаар өөрчилж чадна гэдгийг тархи судлаач Вэнди Сүзүки хэлж байна. Дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санааг өөдрөг болгож, ой санамжийг сайжруулан, Альцгеймер гэх мэт марталтын өвчнөөс сэргийлдэг тухай Сүзүкигийн илтгэлээс фитнес рүү зүглэх урам зоригоо олж аваарай!
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 13:02
![]() |
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for The brain-changing benefits of exercise | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for The brain-changing benefits of exercise | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for The brain-changing benefits of exercise | |
![]() |
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for The brain-changing benefits of exercise | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for The brain-changing benefits of exercise | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The brain-changing benefits of exercise | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The brain-changing benefits of exercise | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The brain-changing benefits of exercise |