< Return to Video

Хөөсөнцөр дахин боловсруулах залуу зохион бүтээгчийн санаа

  • 0:01 - 0:03
    Жирийн л нэгэн бямба гараг.
  • 0:03 - 0:06
    Аав гадаа өвсөө тэгшилж,
  • 0:06 - 0:08
    ээж дээд давхарт хувцаснууд эвхэн,
  • 0:08 - 0:10
    эгч өрөөндөө даалгавараа хийх зуур
  • 0:10 - 0:12
    би доод давхарт видео тоглоом тоглож байв.
  • 0:13 - 0:15
    Тэгээд юм уухаар дээш гарч ирээд
  • 0:15 - 0:17
    цонхоор хартал би гэнэт
  • 0:17 - 0:19
    хийж дуусгаагүй зүйлээ санасан юм.
  • 0:19 - 0:21
    Энэ бол миний цонхоор харсан зүйл
  • 0:24 - 0:27
    Энэ тухайн өдрийн
    оройн хоол биш л дээ.
  • 0:27 - 0:30
    Энэ миний шинжлэх ухааны төсөл.
  • 0:30 - 0:32
    Цогнууд дүрэлзэн, утаа савсаж
  • 0:32 - 0:34
    яг л манай модон саравч
  • 0:34 - 0:36
    юу юугүй шатах гэж буй мэт л байлаа.
  • 0:36 - 0:38
    Би ч шууд л хашгирч
  • 0:38 - 0:40
    ээж маань цочирдож,
  • 0:40 - 0:42
    аав маань галыг унтраахаар эргэлдэж
  • 0:42 - 0:44
    харин мэдээж эгч маань
  • 0:44 - 0:46
    Snapchat дээрээ бичлэг хийж эхэллээ.
  • 0:46 - 0:48
    (Инээд)
  • 0:48 - 0:51
    Энэ бол манай багийн хийж буй
    төслийн дөнгөж эхлэл нь.
  • 0:51 - 0:54
    Манай баг надаас гадна гурван гишүүнтэй.
  • 0:54 - 0:56
    Тэд өнөөдөр энд сууцгааж байгаа.
  • 0:56 - 0:58
    Бид хамтдаа Анхны Лего Лиг буюу
  • 0:58 - 1:02
    хүүхдүүдийн дунд зохиогддог олон улсын
    лего роботын тэмцээнд оролцож байв.
  • 1:02 - 1:04
    Роботон тоглоомоос гадна бид өөр нэгэн
  • 1:04 - 1:06
    шинжлэх ухааны төсөл дээр
    ажиллаж байсан бөгөөд
  • 1:06 - 1:08
    тэр нь энэ байгаа юм.
  • 1:09 - 1:11
    Энэ төслийн санаа
  • 1:11 - 1:13
    хэдэн сарын өмнө манай багийн
  • 1:13 - 1:15
    гишүүд төв Америкт аялж явахдаа
  • 1:15 - 1:18
    далайн эргээр нимгэн хөөсөнцөр болон
    нягтаршсан хөөсөнцөр хавтангууд
  • 1:18 - 1:20
    хөглөрч буйг харснаар эхлэсэн юм.
  • 1:20 - 1:22
    Тэд эргэж ирээд бидэнд энэ тухайгаа ярихад
  • 1:22 - 1:24
    өдөр бүр хардаг хөөсөнцөрүүдийн
  • 1:24 - 1:26
    талаар бодож эхлэлээ.
  • 1:26 - 1:28
    Хавтгай дэлгэцтэй зурагт авахад
  • 1:28 - 1:31
    зурагтнаасаа ч том хөөсөнцөр
    хавтан үлддэг.
  • 1:31 - 1:33
    Нэг аяга кофе уулаа гэж бодъё
  • 1:33 - 1:36
    Мөн л хөөсөнцөр кофены аяга үлдэнэ.
  • 1:36 - 1:38
    Ганцхан удаа хэрэглэгдээд л
  • 1:38 - 1:39
    энэ бүгд хаашаа явдаг юм бол?
  • 1:39 - 1:41
    Хэрэгдлэгдсэн хөөсөнцөрүүдийг дахин
  • 1:41 - 1:43
    ашиглах сайн шийдэл байхгүй тул бараг
  • 1:43 - 1:45
    бүгд хөрсөн дээр болон далайн эрэг,
  • 1:45 - 1:46
    тэнгист хог хаягдал болж үлдэн
  • 1:47 - 1:49
    задарч уусахын тулд 500 жилийг зарцуулдаг.
  • 1:49 - 1:51
    Баримтаас үзэхэд жилд Америк улс дангаараа
  • 1:51 - 1:54
    900 сая тонн хөөсөнцөр хэрэглэдэг нь
  • 1:54 - 1:57
    нийт ил хог хаягдлын 25 хувь нь юм.
  • 1:57 - 1:59
    Тэгвэл бид яагаад энэ үл үзэгдэх
  • 1:59 - 2:01
    хөөсөнцөр хаягдлыг хадгалсаар байх гэж?
  • 2:01 - 2:04
    Яагаад бид бусад пластикуудын адилаар
    дахин боловсруулж болохгүй гэж?
  • 2:04 - 2:06
    Товчхондоо дахин боловсруулагдсан
  • 2:06 - 2:08
    полистринууд нь өндөр үнэтэй төдийгүй
  • 2:08 - 2:10
    бохирдсон байх боломжтой.
  • 2:10 - 2:13
    Тиймээс хөөсөнцөрийг дахин боловсруулах
    зах зээл нь маш жижигхэн.
  • 2:13 - 2:15
    Иймд хөөсөнцөрүүд нь дахин ашиглагдах
  • 2:15 - 2:17
    боломжгүй материалд тооцогддог.
  • 2:17 - 2:21
    Учир нь полистриныг дахин боловсруулах
    боломжгүй учраас шүү дээ.
  • 2:22 - 2:24
    Үнэндээ Америк даяар олон хотууд
  • 2:24 - 2:26
    Полистрин агуулсан бүтээгдэхүүн
  • 2:26 - 2:29
    хэрэглэхийг хориглоод байгаа билээ.
  • 2:29 - 2:31
    Эдгээрт нь нэг удаагийн халбага сэрээ,
  • 2:31 - 2:34
    савлагааны хөөсөнцөр,
    авч явах зориулалттай
  • 2:34 - 2:36
    хоолны савнууд төдийгүй пластик тоглоомууд
  • 2:36 - 2:39
    зэрэг бидний өдөр тутам хэрэглэдэг
    бараа бүтээгдэхүүнүүд орно.
  • 2:39 - 2:41
    Өнөөдөр Франц улс бүх төрлийн пластик
  • 2:41 - 2:43
    халбага, сэрээ, аяга,
    тавагнууд хэрэглэхийг
  • 2:43 - 2:45
    хориглосон анхны улс боллоо.
  • 2:45 - 2:48
    Харин бид хөөсөнцөрийг үргэлжлүүлэн
  • 2:48 - 2:51
    хэрэглэж түүний хямд өртөг, хөнгөн жин,
  • 2:51 - 2:53
    савлагааны ашиг тусыг нь
    хүртэхийн зэрэгцээ
  • 2:53 - 2:57
    ганцхан удаа хэрэглэгдээд дуусах
    зовлонг нь мэдрэхгүй бол яах вэ?
  • 2:57 - 2:58
    Хэрэв бид үүнийг
  • 2:58 - 3:01
    үнэхээр хэрэгцээтэй өөр нэгэн
    зүйл болгож чадвал яах вэ?
  • 3:01 - 3:04
    Хэрэв бид боломжгүйг
    боломжтой болговол яах вэ?
  • 3:04 - 3:07
    Манай багийнхан хөөсөнцөрт агуулагддаг
  • 3:07 - 3:09
    нүүрс төрөгчийг бидний өдөр тутам
  • 3:09 - 3:13
    хэрэглэдэг ус шүүлтүүрэнд ашигладаг
    идэвхжсэн нүүрс төрөгч болгох
  • 3:13 - 3:14
    шийдвэр гаргасан юм.
  • 3:14 - 3:15
    Идэвхжсэн нүүрс төрөгч нь
  • 3:15 - 3:17
    бичил микробуудыг ашиглан
  • 3:17 - 3:20
    ус төдийгүй агаараас бохирдлыг
    шүүн гадагшлуулдаг.
  • 3:21 - 3:24
    Тиймээс бид янз бүрийн шаталтын
    туршилтууд хийж эхэлсэн юм.
  • 3:24 - 3:27
    Гэвч бид маш олон удаа бүтэлгүйтсээр байв.
  • 3:28 - 3:30
    Ер нь бол нэг нь ч болсонгүй.
  • 3:30 - 3:32
    Аавынхаа гриллыг шатаааснаас бусдаар
  • 3:32 - 3:35
    бидний ихэнх туршилтууд маань юу ч үгүй
  • 3:35 - 3:38
    ууршиж, зууханд дэлбэрэн, зууралдсан
  • 3:38 - 3:40
    наалдамхай үнс л үлдээдэг байлаа.
  • 3:40 - 3:42
    Бид бүтэлгүйтэлдээ сэтгэлээр унаж
  • 3:42 - 3:45
    бууж өгөхөө дөхсөн.
  • 3:45 - 3:49
    Бид яагаад томчууд боломжгүй гэсээр
    байтал үргэлжлүүлсэн бэ?
  • 3:49 - 3:53
    Магадгүй бид хүүхдүүд учраас байх.
    Мэдэхгүй зүйл олон байгаа шүү дээ.
  • 3:53 - 3:56
    Гэхдээ бид болно гэж итгэсэн тул
    үргэлжлүүлсээр байсан юм.
  • 3:56 - 3:59
    Бид үүнийг бүтээж чадвал байгаль
    орчиндоо туслаад зогсохгүй
  • 3:59 - 4:02
    дэлхийгээ илүү сайхан болгохоо мэдэж байв.
  • 4:02 - 4:03
    Тиймээс үргэлжлүүлээд л байв.
  • 4:03 - 4:05
    Бүтэлгүйтээд л,
  • 4:05 - 4:07
    дахин туршаад л,
  • 4:07 - 4:08
    дахин бүтэлгүйтээд л...
  • 4:08 - 4:10
    Бид бууж өгөхөд үнэхээр ойрхон байсан.
  • 4:11 - 4:12
    Гэтэл нэг зүйл болсон.
  • 4:12 - 4:14
    Зөв температур, зөв цаг,
  • 4:14 - 4:15
    зөв химийн найрлагатайгаар
  • 4:15 - 4:18
    эцсийн эцэст бид амжилттай үр дүнд хүрч
  • 4:18 - 4:19
    хөөсөнцөрийн хаягдлаас
  • 4:19 - 4:21
    идэвхжсэн нүүрс төрөгч гарган авсан.
  • 4:21 - 4:23
    Яг тэр үед боломжгүй хэмээгдэж
  • 4:23 - 4:25
    байсан нь гэв гэнэт тийм биш болж таарсан.
  • 4:25 - 4:27
    Энэ нь бид эхэн үедээ бүтэлгүйтсэн ч
  • 4:27 - 4:30
    хүссэн үр дүндээ хүрэхийн тулд
  • 4:30 - 4:32
    тууштай тэмцэж чадсаныг минь харуулж байв.
  • 4:32 - 4:36
    Бид ус цэвэршүүлэх идэвхжүүлсэн
    нүүрс төрөгч гаргаад зогсохгүй,
  • 4:36 - 4:40
    хөөсөнцөрийн хаягдал дахин боловсруулах
    боломжийг нээн дэлхийн хоёр том
  • 4:40 - 4:42
    асуудалд нэгдсэн нэг шийдэл гаргаж чадсан.
  • 4:42 - 4:46
    Түүнээс хойш бид төслөө илүү өргөжүүлэхээр
    урамшин илүү үр дүнтэй болгохын тулд
  • 4:46 - 4:48
    олон олон туршилтууд хийн
  • 4:48 - 4:50
    дэлхийн бодит нөхцөл
    байдалд туршиж үзлээ.
  • 4:50 - 4:52
    Ийнхүү бид Америкийн Армийн
  • 4:52 - 4:54
    NSTA eCYBERMISSION
  • 4:54 - 4:56
    STEM-in-Action хөтөлбөр
  • 4:56 - 4:57
    болон XPRIZE-н ивээн тэтгэсэн
  • 4:57 - 5:00
    FIRST Global Innovation Awards-с
  • 5:00 - 5:01
    санхүүжилт авах болсон юм.
  • 5:01 - 5:02
    Бид мөн Google ШУ-н үзэсгэлэнгээс
  • 5:02 - 5:06
    Scientific American Innovator
    шагнал авсан юм.
  • 5:06 - 5:09
    Эдгээр санхүүжилтаар
    бид үйл ажиллагаагаа
  • 5:09 - 5:10
    бүрэн патентжуулж төслөө цааш
  • 5:10 - 5:12
    үргэлжлүүлэх боломжтой болсон.
  • 5:12 - 5:15
    Тэгэхээр хэдийгээр би аавынхаа
  • 5:15 - 5:17
    зуухыг шатааж эхэлсэн ч
  • 5:17 - 5:19
    бараг л шантарч, олон удаа бүтэлгүйтсэн ч
  • 5:19 - 5:22
    эргээд харахад энэ бүгд үнэхээр
    үнэ цэнэтэй санагдаж байна.
  • 5:22 - 5:25
    Бид олон хүний боломжгүй
    гэсэн асуудлыг авч
  • 5:25 - 5:26
    боломжтой болгож чадсан.
  • 5:26 - 5:29
    Юу ч бүтэхгүй мэт санагдахад бид
    үргэлжлүүлэн тууштай зүтгэсэн.
  • 5:29 - 5:32
    Бид их бага хэмжээний бүтэлгүйтэлгүйгээр
  • 5:32 - 5:34
    хэн ч амжилтанд хүрдэггүй
  • 5:34 - 5:35
    гэдгийг ойлгож авсан.
  • 5:35 - 5:37
    Тиймээс ирээдүйд, хэрэв
    шарж байсан зүйл нь
  • 5:37 - 5:39
    галд дүрэлзвэл битгий ай.
  • 5:39 - 5:42
    Учир нь чиний санаа хэзээ
    гал болон дүрэлзэж
  • 5:42 - 5:44
    амжилтанд хүрэхийг чи огт мэдэхгүй.
  • 5:44 - 5:46
    Баярлалаа.
  • 5:46 - 5:48
    (Алга ташилт)
Title:
Хөөсөнцөр дахин боловсруулах залуу зохион бүтээгчийн санаа
Speaker:
Аштон Кофер
Description:

Савалгааны хөөсөнцрөөс эхлээд нэг удаагийн кофены аяга гээд АНУ гэхэд л нэг жилд хоёр тэрбум фунт хөөсөнцөр хэрэглэдэг. Гэтэл эдгээрийн нэгээхэн нь ч дахин боловсруулалтад ордоггүй. Хэрэглэгдэхгүй хогны хэмжээнд санаа зовсон Аштон Кофер болон түүний баг хэрэглэгдсэн хөөсөнцрийг буталж илүү хэрэгцээтэй нэгэн зүйлд хувирган шатаах аргыг бодож олжээ. Ийнхүү Анхны Лего Лиг Глобал Инновэшн Шагнал болон Гүүглийн Шинжлэх Ухааны үзэсгэлэнгээс Шинжлэх ухаанч Америк зохион бүтээгч шагналыг хүртсэн санаатай танилцана уу.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:01
Indra Ganzorig edited Mongolian subtitles for A plan to recycle the unrecyclable
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for A plan to recycle the unrecyclable
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for A plan to recycle the unrecyclable
Batchansaa Batzorig accepted Mongolian subtitles for A plan to recycle the unrecyclable
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for A plan to recycle the unrecyclable
Ganchimeg Gotov edited Mongolian subtitles for A plan to recycle the unrecyclable
Sundari Enkhtugs declined Mongolian subtitles for A plan to recycle the unrecyclable
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for A plan to recycle the unrecyclable
Show all

Mongolian subtitles

Revisions Compare revisions