Сургууль бүтээлч сэтгэхүйг устгаж байна
-
0:02 - 0:05Өглөөний мэнд. Сайн байцгаана уу?
-
0:05 - 0:08Дажгүй өдөр байгаа биз?
-
0:08 - 0:11Та бүхэн намайг балмагдуулж орхилоо.
-
0:11 - 0:12Үнэнийг хэлэхэд, би явлаа.
-
0:12 - 0:15(Инээлдэв)
-
0:18 - 0:22Энэ чуулганы туршид бид гурван сэдвийн
талаар ярилцаж байна. -
0:22 - 0:25Эдгээр нь миний илтгэлтэй ч бас
холбоотой. -
0:25 - 0:28Эхнийх нь бид бүгдэд байдаг гайхалтай
-
0:28 - 0:33бүтээлч чадварын талаар нотолж ярьсан
илтгэлүүд байлаа. -
0:33 - 0:36Зөвхөн хоорондоо цар хүрээ,
хэмжээгээрээ л ялгаатай байсан. -
0:36 - 0:39Хоёр дахь нь бидний хэний ч
тааварлаж үл мэдэх, -
0:39 - 0:42юу ч болж мэдэх
-
0:42 - 0:43ирээдүй.
-
0:43 - 0:45Юу болохыг хэн ч мэдэхгүй.
-
0:45 - 0:47Боловсрол миний сонирхлыг татдаг --
-
0:47 - 0:51үнэндээ миний олж мэдсэн зүйл бол бүгд л
боловсролд анхаардаг. -
0:51 - 0:53Үгүй гэж үү? Энэ миний сонирхлыг татдаг.
-
0:53 - 0:56Хэрвээ та аль нэг үдэшлэгт
очоод өөрийгөө боловсролын -
0:56 - 0:58салбарт ажилладаг гэж
танилцуулбал -- -
0:58 - 1:00яг үнэндээ боловсролын салбарт
ажилладаг хүн -
1:00 - 1:03үдэшлэгт нэг их очоод байдаггүй л дээ
-
1:03 - 1:05(Инээлдэв) Үнэн шүү.
-
1:05 - 1:11Таныг урьдаг ч үгүй.
-
1:11 - 1:14Тэгээд та ч очьё ч гэж асуудаггүй.
Хачирхалтай юм шүү. -
1:14 - 1:16Гэхдээ та уригдлаа гэж бодьё.
-
1:16 - 1:18хэн нэгэн танаас хийдэг ажлыг чинь асуулаа
-
1:18 - 1:20Боловсролын салбарт ажилладаг гэж
та хариулна. -
1:20 - 1:22Түүний нүүр хүрэнтэж улайхыг
харах болно. -
1:22 - 1:25"Бурхан минь, яагаад би гэж"
-
1:25 - 1:26(инээлдэв)
-
1:26 - 1:30Үдэшлэг ч ингээд өнгөрлөө дөө
гэж байгаа мэт. -
1:30 - 1:32Дээрээс нь та түүний боловсролыг асуувал
-
1:32 - 1:35тэр таныг ханан дээр өлгөөд
зугтахад бэлэн байх болно. -
1:35 - 1:37Энэ бол эмзэг сэдэв шүү.
-
1:37 - 1:40Шашин, мөнгө болон бусад сэдвийн адил.
-
1:40 - 1:44Боловсрол миний анхаарлыг ихээр татдаг.
Бүгдэд л адилхан. -
1:44 - 1:46Яагаад гэвэл боловсрол биднийг огт
-
1:46 - 1:49тааварлаж мэдэх боломжгүй ирээдүй рүү
-
1:49 - 1:52хөтөлдөг болохоор л тэр байх.
-
1:52 - 1:55Энэ жил сургуульд орж байгаа хүүхэд
-
1:55 - 1:572065 гэхэд тэтгэвэрт гарна.
-
1:57 - 2:00Одоогоос 5 жилийн дараа гэхэд дэлхий
ямар болох талаар -
2:00 - 2:03энэ 4 өдөр илтгэл тавьсан эрхмүүдээс өөр
-
2:03 - 2:05хэн ч сайн төсөөлөхгүй л байгаа.
-
2:05 - 2:08Хэдий тийм боловч бид тэдэнд заах л
хэрэгтэй болдог. -
2:08 - 2:11Тиймээс миний бодлоор ирээдүйг
-
2:11 - 2:13тааварлаж мэдэхгүй байна гэдэг
нэг бодлыг гайхалтай. -
2:13 - 2:15Гуравдах зүйл нь бид бүгдээрээ
-
2:15 - 2:18хүүхдүүдийн шинийг эрэлхийлэгч
-
2:18 - 2:20онцгой
-
2:20 - 2:22инновацийн
-
2:22 - 2:25ур чадварыг хүлээн зөвшөөрдөг.
-
2:25 - 2:28Өчигдөр орой гарсан Сирена,
Марвел дээр гардаг билүү? -
2:28 - 2:30Түүний чадварыг хар л даа.
-
2:30 - 2:31Тэр бол гайхалтай.
-
2:31 - 2:34Гэхдээ тэр багадаа яриасаг
хүүхэд байгаагүй, -
2:34 - 2:36тэр тусмаа бага байхдаа.
-
2:36 - 2:38Тэр бол өөрийнхөө авьяас чадварыг
-
2:38 - 2:40нээж олж чадсан гайхалтай жишээ.
-
2:40 - 2:42Миний хэлэхийг хүсч байгаа зүйл бол
-
2:42 - 2:43хүүхэд бүр гайхалтай авьяастай төрдөг
-
2:43 - 2:46Бид түүнийг хайр найргүй
сүйтгэж үгүй хийдэг. -
2:46 - 2:48Тиймээс би боловсролын тухай,
-
2:48 - 2:50мөн бүтээлч сэтгэлгээний талаар
ярихыг хүсэж байна. -
2:50 - 2:54Бүтээлч сэтгэлгээ нь хэл бичгийн хичээлээс
дутахгүй чухал ач холбогдолтой. -
2:54 - 2:58Бид энэ хоёр хичээлд адилхан
ач холбогдол өгч сурмаар байна. -
2:58 - 3:05(Алга ташив) Баярлалаа.
-
3:05 - 3:10Миний илтгэл дууслаа. Маш их баярлалаа.
(Инээлдэв) -
3:10 - 3:14Надад 15 минут үлдэж.
-
3:14 - 3:20Би нөгөө тэр газар төрөөд... (Инээлдэв)
-
3:20 - 3:22Би саяхан нэг гайхалтай түүх сонссон юм.
-
3:22 - 3:23Түүнийг ярих их дуртай.
-
3:23 - 3:256 настай нэг охин ангийн хойно суугаад
-
3:25 - 3:27зургийн хичээлээ хийж байлаа.
-
3:27 - 3:29Тэр охиныг хичээлдээ ерөөсөө анхаарлаа
-
3:29 - 3:32хандуулахгүй байгааг багш нь анзаарав.
-
3:32 - 3:34Багш шалтгааныг мэдэхээр охин дээр очоод
-
3:34 - 3:37"Чи юу зурж байгаа юм бэ?" гэж асуув.
-
3:37 - 3:39Охин "Би Бурханыг зурж байна" гэлээ.
-
3:39 - 3:41Тэгтэл багш нь,
-
3:41 - 3:43"Хэн ч Бурханыг ямар
харагддагийг мэдэхгүй шүү дээ" -
3:43 - 3:46Тэгсэн охин "Нэгхэн минут л
хүлээчих, тэгвэл бүгд мэддэг болно" гэлээ. -
3:46 - 3:49(Инээлдэв)
-
3:57 - 3:59Миний хүү 4 настай байв.
Бид Англид байлаа. -
3:59 - 4:01Үнэндээ тэр бүх газар л
4 настай байсан л даа. -
4:01 - 4:03(Инээлдэв)
-
4:03 - 4:06Тодруулахад тэр үргэлж
4 настан шиг сониуч байдаг. -
4:06 - 4:08Тэр нэг удаа зул сарын баярын жүжигт
оролцсон юм. -
4:08 - 4:10Та нар сонсоогүй юу?
-
4:10 - 4:13Арай ч дээ, маш дуулиантай юм болсон.
-
4:13 - 4:16Ийм юм болсон юм. Мел Гибсон үүнийг
найруулж байлаа. -
4:16 - 4:19Зул сарын баярын жүжиг-2.
-
4:19 - 4:21Жэймс Жозефийн дүрд авсанд
бид бүгд баярлав. -
4:21 - 4:24Хамгийн оргил хэсэг нь байх байлаа.
-
4:24 - 4:26"Жэймс Робинсон БОЛ Жосеф"
-
4:26 - 4:29гэсэн цамц өмсөөд дэмжиж суулаа.
(Инээлдэв) -
4:29 - 4:31Уг түүний хэсэг дээр бараг ярьдаггүй.
-
4:31 - 4:333 хаан орж ирэх хэсэг байдаг даа.
-
4:33 - 4:36Алт, гүгэлийн тос барьсаар орж ирдэг.
-
4:36 - 4:38Үнэхээр болсон явдал шүү.
-
4:38 - 4:40Тэр гурвыг тайз руу гарахыг
хараад сууж байлаа. -
4:40 - 4:41Тэгээд хүүгээсээ асуув.
-
4:41 - 4:43"Чи гараад хэлэх үгээ мэдэж байгаа биз?"
-
4:43 - 4:45"Мэднэ ээ, яасан?".
-
4:45 - 4:463 хүү тайз руу гарлаа.
-
4:46 - 4:49Толгойгоо цайны алчуураар ороосон 3 хүү
-
4:49 - 4:51хайрцгуудаа газар тавьлаа.
-
4:51 - 4:53Эхний хүү "Би чамд алт авчирлаа".
-
4:53 - 4:56Дараагийн хүү "Би чамд гүгэлийн
тос авчирлаа". -
4:56 - 4:57Гэтэл гурав дах хүү
-
4:57 - 4:59"Франк үүнийг чамд өгөөрэй гэсэн"
-
4:59 - 5:01(Инээлдэв)
-
5:11 - 5:13Хүүхдүүд юунаас ч айдаггүй.
-
5:13 - 5:15Хэрэв тэд мэдэхгүй байгаа л бол
-
5:15 - 5:17алтыг авч л орхино.
-
5:17 - 5:20Тийм биз дээ? Тэд буруу хэлэхээс айдаггүй.
-
5:20 - 5:25Буруу хэлэх гэдэг бүтээлч байна гэсэн үг
бас биш шүү. -
5:25 - 5:27Хэрвээ алдахдаа бэлтгэлтэй биш байвал
-
5:27 - 5:30та хэзээ ч жинхэнээрээ байж чадахгүй --
-
5:30 - 5:33Хэрэв алдахдаа бэлтгэлгүй бол шүү дээ.
-
5:33 - 5:35Дараа нь нас ахиж том хүн болохдоо
-
5:35 - 5:38ихэнх хүүхдүүд энэ чадвараа алддаг.
-
5:38 - 5:40Тэд алдаа гаргахаасаа айж эхэлдэг.
-
5:40 - 5:42Бидний ажилладаг компаниуд ч
ингэж л шаарддаг. -
5:42 - 5:44Бид алдааг нүд үзүүрлэдэг.
-
5:44 - 5:46Боловсролын систем ч алдааг бидний
гаргаж болохгүй -
5:46 - 5:49хамгийн муу зүйлд тооцдог.
-
5:49 - 5:51Үүний "ач"-аар бид өөрсдийгөө бүтээлч
-
5:51 - 5:54сэтгэлгээгүй болгодог.
-
5:54 - 5:56Пикассогийн хэлсэн үг байдаг.
-
5:56 - 5:59Бүх хүүхдүүд зураач төрдөг.
-
5:59 - 6:02Асуудал нь хүүхдүүд өсч торнихдоо
зураачаараа үлдэж чадах уу гэдэгт л байна. -
6:02 - 6:04Би үүнийг зөв гэж боддог.
-
6:04 - 6:07Бид өсч том болох явцдаа
бүтээлч байдлаа гээдэг. -
6:07 - 6:09Үнэндээ бидний
боловсрол үүнийг устгадаг. -
6:09 - 6:11Яагаад ийм зүйл болдог вэ?
-
6:11 - 6:13Одоогоос 5 жилийн өмнө би
-
6:13 - 6:15Стратфорд-Авонд амьдардаг байлаа.
-
6:15 - 6:18Үнэндээ бид Стратфордоос
Лос Анжелест нүүж ирсэн. -
6:18 - 6:19Тэгэхээр ямар том өөрчлөлт гарсныг
-
6:19 - 6:21төсөөлж байгаа байлгүй.
-
6:21 - 6:22(Инээлдэв)
-
6:22 - 6:24Яг үнэндээ, бид Снитерфилд гэдэг газар
амьдардаг байлаа. -
6:24 - 6:26Стратфордтой хил залгаа.
-
6:26 - 6:27Шейкспирийн аавын төрсөн нутаг.
-
6:27 - 6:31Танд юу бодогдов?
-
6:31 - 6:33Та Шекспирийг аавтай байсныг
мэдээгүй биз дээ? -
6:33 - 6:34Мэдэж байсан уу?
-
6:34 - 6:37Бүр түүний хүүхэд насыг төсөөлж ч
байгаагүй биз дээ. -
6:37 - 6:397 настай Шейкспир. Надад л лав
төсөөлөгдөхгүй байна. -
6:39 - 6:41Мэдээж тэр 7 настайдаа
-
6:41 - 6:43хэн нэгэн багшийн англи хэлний хичээл дээр
-
6:43 - 6:46сууж байсан л байж таараа.
-
6:51 - 6:55Ямар хэцүү байх бол?
-
6:55 - 7:00(Инээлдэв)
-
7:00 - 7:06"Хичээлээ сайн хийгээрэй"
-
7:06 - 7:08"За унтдаа миний хүү"
-
7:08 - 7:10Аав нь Шекспирт "Яг одоо орондоо ор,
-
7:10 - 7:14харандаагаа тавь, ингэж ярихаа боль"
-
7:14 - 7:18(Инээлдэв)
-
7:18 - 7:24Төсөөлөхөд амаргүй байгаа биз.
-
7:24 - 7:28За юутай ч бид Стратфордоос Лос Анжелест
нүүж ирлээ. -
7:28 - 7:32Уг нь би нүүж ирсэн тухайгаа л
ярих гэсэн юм л даа. -
7:32 - 7:34Гэтэл миний хүү ирэхийг хүссэнгүй.
-
7:34 - 7:36Тэр одоо 21-тэй, охин дүү нь 16-тай.
-
7:36 - 7:39Тэр дуртай Лос Анжелестээ ирэхийг хүссэнгүй.
-
7:39 - 7:41Учир нь тэр Англид найз охинтой болчихсон.
-
7:41 - 7:45"Энэ насных нь хайр", Сара.
-
7:45 - 7:47Үерхээд сар орчим болсон.
-
7:47 - 7:50Танд гэж хэлэхэд тэд үерхээд 4 жил
болж байна. -
7:50 - 7:52Гэхдээ л 16 насанд 1 сар гэдэг
урт хугацаа шүү. -
7:52 - 7:54Тэр онгоцондоо маш ууртай суусан.
-
7:54 - 7:56"Би дахиж хэзээ ч Сара шиг охинтой
учрахгүй" -
7:56 - 7:59Юу гээч, үнэндээ түүнд нь бид их баярласан.
-
7:59 - 8:08Яагаад гэвэл --
-
8:08 - 8:11-- тэр охин биднийг Английг
орхих болсон гол шалтгаан байсан юм. -
8:11 - 8:16(Инээлдэв)
-
8:16 - 8:18Америкт ирэхэд биднийг нэг зүйл
цочирдуулсан. -
8:18 - 8:20Дэлхийн хаана ч очсон адил зүйл л дээ.
-
8:20 - 8:23Энэ дэлхийн хаана ч боловсролын систем
адилхан бүтэцтэй байдаг. -
8:23 - 8:25Бүх хүнд, хаашаа ч очсон ялгаагүй.
-
8:25 - 8:27Үгүй гэж бодож болох юм. Гэхдээ л тийм.
-
8:27 - 8:29Тоо болон хэлний хичээл хамгийн чухал.
-
8:29 - 8:31Тэгээд хүмүүнлэг... урлагийн
хичээл хамгийн доор -
8:31 - 8:33Дэлхийн хаана ч адилхан
-
8:33 - 8:36Тэгээд бүтэцдээ урлагийг агуулсан
-
8:36 - 8:38бүх системийн хувьд ч мөн адил.
-
8:38 - 8:40Сургуульд урлаг, хөгжим 2-ыг жүжиг бүжиг
-
8:40 - 8:422-оос илүүд үзэх тал бий.
-
8:42 - 8:45Дэлхий дээр тооны хичээл заадгийн адилаар
-
8:45 - 8:47бүжиг заадаг сургууль байхгүй.
-
8:47 - 8:50Яагаад? Яагаад байж болохгүй гэж?
-
8:50 - 8:52Миний бодлоор энэ нь илүү чухал.
-
8:52 - 8:53Тооны хичээл чухал, бүжиг ч адилхан.
-
8:53 - 8:56Хэрэв зөвшөөрбөл хүүхдүүд цаг үргэлж
бүжиглэж байдаг. -
8:56 - 8:58Бид бүгдээрээ биетэй биз дээ.
-
8:58 - 9:01Би ямар нэгэн уулзалтаас хожигдоогүй биз?
-
9:01 - 9:02(Инээлдэв)
-
9:02 - 9:04Үнэнийг бид хүүхдүүдийнхээ бэлхүүсийг
-
9:04 - 9:06улам өргөн болгох боловсролыг өгдөг.
-
9:06 - 9:09Тэгээд дараа нь толгойд анхаардаг.
-
9:09 - 9:11Ерөнхийдөө нэг талыг л барьдаг гэх үү дээ.
-
9:11 - 9:13Хэрэв та харь гаригийн зочин манай
-
9:13 - 9:14боловсролын системийг харсан бол
-
9:14 - 9:17юуны тулд олон нийтийн сургалтыг заадаг
юм бэ гэж асуух байсан. -
9:17 - 9:19Энэ сургалтын үр дүнг хараад,
-
9:19 - 9:21үүгээр амжилтад хүрсэн хүмүүсийг хараад,
-
9:21 - 9:23заасан бүхнийг ёсчлон биелүүлж,
-
9:23 - 9:24том том оноо авч,
-
9:24 - 9:26амжилтад хүрлээ гэе.
-
9:26 - 9:28Эцэст нь олон нийтийн сургалт гэдэг зүйл
-
9:28 - 9:33дэлхий даяар зөвхөн их сургуулийн
профессоруудыг л бэлддэг. -
9:33 - 9:34Үгүй гэж үү?
-
9:34 - 9:36Эдгээр хүмүүс нь хамгийн шилдэгт
тооцогддог. -
9:36 - 9:38Би ч тэдний нэг л байсан л даа.
-
9:38 - 9:41(Инээлдэв)
-
9:41 - 9:44Би их сургуулийн профессоруудад талтай.
Гэхдээ л бид тэднийг, -
9:44 - 9:48бүх хүн төрөлхтний амжилтын дээд нь хэмээн
тамгалах хэрэггүй. -
9:48 - 9:50Тэд бол амьдралын нэг л хэсэг шүү дээ.
-
9:50 - 9:52Амьдралын нэгэн хэлбэр. Гэхдээ тэдэнд
-
9:52 - 9:54бусдаас ялгаатай сонирхол татах зүйл бий.
-
9:54 - 9:57Тэдний нэг зүйл анхаарлыг минь
татдаг байлаа. -
9:57 - 10:00Тэд тархин дотроо амьдардаг.
-
10:00 - 10:03Тархин дотроо, хазайсан хэлбэртэйгээр
амьдардаг. -
10:03 - 10:06Тэдний бие салангид, шууд утгаараа шүү.
-
10:06 - 10:08Тэд өөрийнхөө биеийг харахдаа,
-
10:08 - 10:11энэ бол миний тархийг зөөж эрхтэн гэж боддог.
-
10:11 - 10:16(Инээлдэв)
-
10:16 - 10:18Үгүй гэж үү?
-
10:18 - 10:23Тэгснээр тэд уулзалтуудад
очих боломжтой болдог. -
10:25 - 10:27Хэрвээ та өөрийн биеийг жинхэнэ утгаар нь
-
10:27 - 10:30ашиглахыг хүсч л байгаа бол хуралд оролцож
-
10:30 - 10:32байгаа бусад ахмадуудын хамтаар сүүлийн
-
10:32 - 10:35орой хажуугийн диско клубт орох л хэрэгтэй
-
10:35 - 10:37(Инээлдэв)
-
10:37 - 10:38Тэнд маш олон нас биед хүрсэн
-
10:38 - 10:40эрэгтэй, эмэгтэйчүүд
-
10:40 - 10:41биесээ ямар ч хараа хяналтгүйгээр,
-
10:41 - 10:46их сонин хөдөлгөж байхыг олж харна.
-
10:46 - 10:48Тэгээд хөгжмийн аяа дуусгаж байж
-
10:48 - 10:51гэртээ харина.
-
10:51 - 10:54Боловсролын систем академик чадварыг
илүүд үздэг. -
10:54 - 10:56Тэр нь ч шалтгаантай.
-
10:56 - 10:5919-р зуунаас өмнө үнэндээ дэлхийн
хаана ч -
10:59 - 11:01боловсролын систем гэж байсангүй.
-
11:01 - 11:04Аж үйлдвэрийн хувьсгалтай хамт
-
11:04 - 11:06боловсролын систем бий болсон.
-
11:06 - 11:09Тиймээс систем 2 үндсэн үзэл
санаанд тулгуурладаг. -
11:09 - 11:12Эхнийх нь, хамгийн ашигтай сэдэв
чухалд тооцогдоно. -
11:12 - 11:15Таны хүүхэд насандаа их хийдэг байсан
-
11:15 - 11:17таны дуртай зүйл
-
11:17 - 11:19ажилд ороход тань тус болохгүй.
-
11:19 - 11:20Тийм биш гэж үү?
-
11:20 - 11:21Хөгжим битгий тогло,
-
11:21 - 11:23хөгжимчин болохгүйгээс хойш,
-
11:23 - 11:25Зураач болохгүй л бол зураг битгий зур.
-
11:25 - 11:27Миний л төлөө зөвлөгөө.
-
11:27 - 11:28Маш том алдаа гаргаж байна.
-
11:28 - 11:30Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна.
-
11:30 - 11:322-рт бидний оюун ухааныг харах бодлыг
-
11:32 - 11:34дарангуйлагч академик чадвар,
-
11:34 - 11:37учир их дээр сургуулиуд энэ төсөөлөл дээр
бий болсон. -
11:37 - 11:39Энэ өнцгөөр харж чадах аваас дэлхий дээр
-
11:39 - 11:41байгаа бүх боловсролын системийн туйлын
-
11:41 - 11:44зорилго нь их дээд сургуульд орох.
-
11:44 - 11:46Үүний харгайгаар маш олон авъяас чадвартай
-
11:46 - 11:48хүмүүс өөрсдийгөө үнэлэхээ больдог.
-
11:48 - 11:50Учир нь тэдний сургуульдаа сайн чаддаг
-
11:50 - 11:52байсан зүйлс бүхэн үнэ цэнэгүй болдог,
-
11:52 - 11:53эсвэл гутаагдахад хүрдэг.
-
11:53 - 11:56Бид ийм байдлыг хүлээн зөвшөөрч болшгүй.
-
11:56 - 11:58ЮНЕСКО-гийн судалгаагаар дараагийн 30 жилд
-
11:58 - 12:01хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүн
-
12:01 - 12:03их дээд сургууль төгсөх болно.
-
12:03 - 12:06Бидний ярилцсан технологи, ажлын үр дүн
-
12:06 - 12:07улс төрийн газар зүй болон
-
12:07 - 12:09хүн амын өсөлт зэрэг сэдвүүдэд
-
12:09 - 12:12хүмүүс улам их ач холбогдол өгөх болно.
-
12:12 - 12:15Сайн анзаарвал, боловсролын зэрэг тийм ч
чухал биш болж байна. -
12:15 - 12:17Тийм биш гэж үү?
-
12:17 - 12:20Намайг оюутан байхад, боловсролтой
хүн л ажилд орно гэдэг байлаа. -
12:20 - 12:22Ажилгүй хүн суралцах дургүй байсан гэж
ойлгогддог байв. -
12:22 - 12:25Би сургуульд явах дуртай байгаагүй.
Үнэнээ л хэлье. -
12:25 - 12:27(Инээлдэв)
-
12:27 - 12:28Тэгвэл боловсрол эзэмшсэн хүүхдүүд
-
12:28 - 12:31видео тоглоом тоглох төлөвлөгөөтэй
харьдаг болж. -
12:31 - 12:33Учир нь өмнө нь бакалавр шаарддаг
байсан ажлууд -
12:33 - 12:35магистр шаарддаг болж,
-
12:35 - 12:37тэгээд дараа нь доктор.
-
12:37 - 12:39Энэ бол академик хөөрөгдлийн үр дүн.
-
12:39 - 12:41Боловсролын систем нүдний урд
өөрчлөгдөж байна. -
12:41 - 12:43Бид оюун ухааныг үнэлдэг үнэлгээгээ
-
12:43 - 12:44өөрчлөх шаардлагтай болжээ.
-
12:44 - 12:46Бид оюун ухааны талаар 3 зүйлийг мэднэ.
-
12:46 - 12:47Нэг. Олон талт байдал.
-
12:47 - 12:50Бид дэлхий олон талаас нь харж,
туршиж таньж мэддэг. -
12:50 - 12:53Бид харж сэтгэдэг, сонсож сэтгэдэг,
хүрэлцэж сэтгэдэг. -
12:53 - 12:56Бид хийсвэрээр сэтгэдэг, хөдөлж сэтгэдэг.
-
12:56 - 12:59Хоёрдугаарт, оюун ухаан бол динамик.
-
12:59 - 13:02Өчигдрийн маш олон илтгэл дээр гарсанчлан
-
13:02 - 13:04хүний тархины үйл ажиллагааг харах аваас
-
13:04 - 13:07оюун ухаан гэдэг нь гайхамшигтай
идэвхитэй зүйл. -
13:07 - 13:10Хүний тархи олон хэсгүүдэд хуваагддаггүй.
-
13:10 - 13:13Үнэндээ, миний тодорхойлж байгаагаар
үнэ цэнэ бүхий -
13:13 - 13:15анхдагч санааг олох үйл явц болох
-
13:15 - 13:18бүтээлч сэтгэлгээ нь ямар нэг зарчимлаг
-
13:18 - 13:22хатуу ойлголтуудыг харьцуулснаар
бий болдоггүй. -
13:22 - 13:24Хүний тархины хоёр хэсгийг
хооронд нь -
13:24 - 13:26холбож байдаг мөчирлөсөн эсүүд байдаг.
-
13:26 - 13:27Түүнийг корпус каллозум гэдэг.
-
13:27 - 13:29Энэ эс эмэгтэйчүүдэд илүү зузаан байдаг.
-
13:29 - 13:31Өчигдрийн Хелений ярианаас ч бодоход
-
13:31 - 13:33мададгүй бүсгүйчүүд олон ажил зэрэг
-
13:33 - 13:35сайн хийж чаддагийн шалтгаан нь тэр байх
-
13:35 - 13:36Үгүй гэж үү?
-
13:36 - 13:38Маш олон судалгаа үүнийг баталдаг.
-
13:38 - 13:41Өөрийнхөө амьдрал дээрх жишээг хэлье.
-
13:41 - 13:44Манай эхнэр гэртээ хоолоо хийж байлаа.
-
13:44 - 13:46Азаар дандаа хийгээд байдаггүй л дээ.
-
13:46 - 13:48(Инээлдэв)
-
13:48 - 13:49Түүнд сайн чаддаг зүйл байгаа--
-
13:49 - 13:52Тэр хоол хийж байхдаа, хүмүүстэй утсаар
ярина. -
13:52 - 13:54Бараг зэрэг шахуу хүүхдүүдтэйгээ ярина
-
13:54 - 13:55Ханан дээрээ зураг зурна.
-
13:55 - 13:58Тэгээд энэ тал зүрхний хагалгаа ч хийнэ.
-
13:58 - 14:00Хэрвээ би хоол хийвэл
-
14:00 - 14:02хаалгаа хаагаад, хүүхдүүдээ гаргана.
-
14:02 - 14:03Утас өлгөөтэй, хэрвээ эхнэр орж ирвэл
-
14:03 - 14:05би бухимдаж эхлэнэ.
-
14:05 - 14:07"Терри, гуйя, би энд өндөг шарж байна.
-
14:07 - 14:08Надад битгий саад бол!"
-
14:08 - 14:18(Инээлдэв)
-
14:18 - 14:20Та нар хуучны нэг үгийг мэднэ дээ.
-
14:20 - 14:22Ойд нэг мод уналаа. Түүнийг хэн ч
сонсоогүй бол -
14:22 - 14:24үнэндээ мод унасан гэж үү?
-
14:24 - 14:26Хөгшин туулайн бөөрний мод мэднэ биз дээ?
-
14:26 - 14:28Би саяхан нэг мундаг үгтэй цамц харлаа.
-
14:28 - 14:30"Ойд залуу дотроо өөртөө зориулж үг хэллээ
-
14:30 - 14:32Түүнийг бүсгүй сонссонгүй.
-
14:32 - 14:40Түүний буруу биш биз дээ?" (Инээлдэв)
-
14:40 - 14:42Оюун ухааны талаарх гуравдах зүйл бол
-
14:42 - 14:44ялгах чадвар.
-
14:44 - 14:46Би өөрийнхөө авьяас чадварыг нээж
-
14:46 - 14:48илрүүлсэн хүмүүстэй хийсэн ярилцлагуудыг
-
14:48 - 14:50багтаасан "Эпифани" гэдэг
ном бичиж байгаа. -
14:50 - 14:51Маш сонирхолтой.
-
14:51 - 14:53Нэгэн гайхалтай эмэгтэйн яриа хамгийн
-
14:53 - 14:54сонирхолтой байсан.
-
14:54 - 14:57Та нар түүний талаар дуулсан уу?
-
14:57 - 14:58Түүнийг Жилиан Линн гэдэг.
-
14:58 - 15:00Зарим нь дуулсан л байх.
Их алдартай бүжигчин. -
15:00 - 15:02Бараг бүгд л түүнийг мэддэг.
-
15:02 - 15:05"Муурнууд", "Дуурийн хий үзэгдэл"-д
тоглож байсан. -
15:05 - 15:08Тэр алдартай. Би Английн хааны баллетын
удирдах зөвлөлд байлаа л даа... -
15:08 - 15:10Ойлгомжтой байгаа биз дээ.
-
15:10 - 15:12За тэр ч яахав. Нэг удаа би өдрийн
-
15:12 - 15:14хоолон дээр түүнээс "Чи яаж яваад бүжигчин
-
15:14 - 15:16болчихвоо" гэж асуусан юм.
-
15:16 - 15:18Тэр маш сурлагатай муутай хүүхэд байж.
-
15:18 - 15:19Багш нар нь түүний эцэг эхэд
-
15:19 - 15:21"Танай хүүхэд огтхон ч суралцах авьяасгүй"
-
15:21 - 15:23"Тэр төвлөрч чаддаггүй.
Ердөө ч тайван суудаггүй" -
15:23 - 15:25гэж хүртэл бичиж байв.
-
15:25 - 15:27Одоо үүнийг "Хэт хөдөлгөөнтөх эмгэг"
гэж оношлоно. -
15:27 - 15:29Гэтэл 1930 он гээд бодоод үз дээ.
-
15:29 - 15:31Энэ эмгэгийг нээж ч амжаагүй байсан юм.
-
15:31 - 15:34Тиймээс оношлох боломжгүй байлаа.
-
15:34 - 15:38(Инээлдэв)
-
15:38 - 15:42Оношлох боломжтой гэдгийг ч
мэддэггүй байсан юм чинь. -
15:42 - 15:44Юутай ч түүнийг
-
15:44 - 15:47эмчид үзүүлэв.
-
15:47 - 15:50Тэр ээжийн хамт царс модон ханатай өрөөнд,
-
15:50 - 15:52булангийн сандал дээр 20 минут суух зуур
-
15:52 - 15:55эмч ээжтэй нь түүний сургууль дээр юу
-
15:55 - 15:57болдог, тэр бусдыг хэрхэн бухимдуулдаг
-
15:57 - 16:00гэрийн даалгавраа дандаа оройтож хийдэг,
-
16:00 - 16:04мөн өөр бусад зүйлсийг ч
орхилгүй ярилцлаа. -
16:04 - 16:06Эмч энэ бүгдийн дараагаар
-
16:06 - 16:08"Жилиан, би чиний талаар бүгдийг дууллаа"
-
16:08 - 16:12"Хоёулаа тусдаа уулзаж болох уу" гэж асуув.
-
16:12 - 16:14"Эндээ хүлээж байгаарай. Бид удахгүй" гэж
-
16:14 - 16:16хэлээд ээжийг нь түр үлдээжээ.
-
16:16 - 16:18Эмч өрөөндөө ороод ширээн дээр байсан
-
16:18 - 16:20радиог асаав. Тэгээд өрөөнөөс гарч ирээд
-
16:20 - 16:24ээжид хандан
"Та охиноо нэг хар даа" гэж хэлэв -
16:24 - 16:26Тэр өрөөнд байхдаа охин нь
-
16:26 - 16:30хөгжмийн аянд тохируулан бүжиж байв.
-
16:30 - 16:32Тэд охиныг хэдэн минутын туршид
хамт ажиглангаа, -
16:32 - 16:33эмч ээжид хандан,
-
16:33 - 16:38"Хатагтай Линн, Жилиан өвчтөй биш, харин
бүжигчин хүн байна. -
16:38 - 16:40Түүнийг бүжгийн сургуульд
оруул" гэж хэлэв. -
16:40 - 16:42"Тэгээд юу болсон?" гэж намайг асуухад,
-
16:42 - 16:43"Ээж эмчийн хэлснийг биелүүлсэн"
-
16:43 - 16:45Ямар гайхалтай байсан гээч,
-
16:45 - 16:46Намайг явж ороход надтай адилхан
-
16:46 - 16:48хүмүүс өрөөгөөр дүүрэн байсан.
-
16:48 - 16:50Зүгээр зогсож чаддаггүй,
-
16:50 - 16:52хөдөлж байж сэтгэдэг хүмүүс.
-
16:52 - 16:54хөдөлж байж сэтгэдэг.
-
16:54 - 16:56Тэд баллет, бас товшуур бүжиг бүжиглэдэг.
-
16:56 - 16:58Тэд жааз тоглодог. Модерн хийдэг.
-
16:58 - 17:00Түүнийг хааны баллетын сургуульд
шалгуулсан. -
17:00 - 17:02Тэрээр гайхалтай соло бүжигчин болсон.
-
17:02 - 17:04Түүний карьер Хааны баллетэд цэцэглэсэн.
-
17:04 - 17:06Тэр Хааны баллетээс гарч
-
17:06 - 17:08"Жилиан Линний бүжгийн компани" нэртэй
-
17:08 - 17:09хувийн компаниа байгуулж
-
17:09 - 17:10Эндрью Вебертэй учран,
-
17:10 - 17:12Тэр түүхэн дэх хамгийн хариуцлагатай
-
17:12 - 17:14хөгжмийн жүжгүүдийг тайзнаа амилуулж,
-
17:14 - 17:17сая сая үзэгчдэд баяр баясал авчирсан
тэрбумтан болсон. -
17:17 - 17:19Гэтэл магадгүй түүнд эмчилгээ хийж,
-
17:19 - 17:21хөдлөхийг нь зогсоож болох л байсан.
-
17:21 - 17:23Тэгэхээр, миний бодлоор ...
-
17:23 - 17:28(Алга ташив)
-
17:28 - 17:30Миний хэлэхийг хүсэж буй зүйл бол,
-
17:30 - 17:32өмнөх өдөр Эл Горийн хэлсэн үг,
-
17:32 - 17:34Рэчел Карсоны илтгэсэн
-
17:34 - 17:37экологи ба хувьсгал.
-
17:37 - 17:39Ирээдүйн цор ганц итгэл найдвар бол
-
17:39 - 17:40хүний экологид
-
17:40 - 17:42цоо шинэ ойлголтыг бий болгох,
-
17:42 - 17:44хүний чадамж асар баялаг болох ойлголтыг
-
17:44 - 17:48дахин шинэчлэх явдал юм.
-
17:48 - 17:50Бидний боловсролын систем
-
17:50 - 17:51бидний оюун ухаанд
-
17:51 - 17:53дэлхийн уурхайн баялгийг ухаж гаргах л
-
17:53 - 17:55ухааныг суулгаж байна.
-
17:55 - 17:57Тэгвэл ирээдүйд энэ бидэнд тус болохгүй.
-
17:57 - 18:00Бид үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж буй
-
18:00 - 18:02боловсролын системээ эргэн харах цаг болж.
-
18:02 - 18:05Йонас Салкийн хэлсэн
нэгэн мэргэн үг байдаг. -
18:05 - 18:09"Хэрэв дэлхий дээрх бүх шавьж устах аваас,
-
18:09 - 18:1350 жилийн дараа гэхэд дэлхий дээр амьдрал
устах болно. -
18:13 - 18:17Харин бүх хүн төрөлхтөн устах аваас
50 жилийн дараа -
18:17 - 18:20дэлхий дээр амьдрал цэцэглэх болно"
-
18:20 - 18:22Тэр зөв хэлсэн.
-
18:22 - 18:26TED хүний баялаг төсөөллийг хөгжүүлж байна.
-
18:26 - 18:29Бид энэ бэлгийг маш ухаалгаар хэрэглэж,
-
18:29 - 18:31өмнө ярилцсан
-
18:31 - 18:32зарим нөхцөл байдалд
-
18:32 - 18:33хүрэхгүй байхыг
-
18:33 - 18:35хичээх хэрэгтэй.
-
18:35 - 18:37Ингэх цорын ганц зам бол
-
18:37 - 18:39бид бүтээлч чадварыг хөгжүүлж,
-
18:39 - 18:41итгэл найдвар болсон үр хойч үеэ
-
18:41 - 18:42бэлдэх явдал юм.
-
18:42 - 18:43Тэдэнд өөрсдийн ирээдүйгээ
-
18:43 - 18:44итгэл дүүрэн угтахад
-
18:44 - 18:47хэрэг болох зүйлсийг л заах хэрэгтэй.
-
18:47 - 18:49Эцэст нь хэлэхэд, бид ирээдүйг харж
чадахгүй байж болно. -
18:49 - 18:51Тэд харах болно.
-
18:51 - 18:53Тэднийг харж чадахад л тусалцгаая.
-
18:53 - 18:56Баярлалаа.
- Title:
- Сургууль бүтээлч сэтгэхүйг устгаж байна
- Speaker:
- Кен Робинсон
- Description:
-
Сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй илтгэлээрээ Кен Робинсон бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдэг (устгадаггүй) боловсролын системийг бий болгохыг уриалж байна.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 19:00
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for Do schools kill creativity? | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Do schools kill creativity? | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Do schools kill creativity? | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Do schools kill creativity? | ||
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for Do schools kill creativity? | ||
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for Do schools kill creativity? | ||
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for Do schools kill creativity? | ||
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for Do schools kill creativity? |