-
Өглөөний мэнд. Сайн байцгаана уу?
Дажгүй өдөр байгаа биз?
-
Та бүхэн намайг балмагдуулж орхилоо.
-
Яг үнэнийг хэлэхэд, би илтгэхээ болилоо.
(Инээлдэв)
-
Энэ хуралд миний ярихаар төлөвлөж буй
-
сэдэвтэй холбоотой гурван ч үндсэн сэдэв
-
байна. Үгүй гэж үү?
-
Эхнийх нь бидний сонссон илтгэл болон
-
энд байгаа хүмүүст байгаа бүтээлч чадварын
-
гайхалтай нотолгоонууд. Зөвхөн төрөл зүйл,
-
хэмжээ цар хүрээгээрээрээ л ялгаатай.
Хоёр дах нь
-
бидний хэн нь ч тааварлаж үл мэдэх,
-
юу ч болж магадгүй ирээдүй. Цаашид
-
юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй.
-
Боловсрол миний сонирхлыг татдаг --
-
үнэндээ миний олж мэдсэн зүйл бол бүгд л
боловсролд анхаардаг.
-
Үгүй гэж үү? Энэ миний сонирхлыг татдаг.
-
Хэрвээ та аль нэг үдэшлэгт
очоод өөрийгөө боловсролын
-
салбарт ажилладаг гэж
танилцуулбал --
-
яг үнэндээ боловсролын салбарт ажилладаг
хүн үдэшлэгт нэг их очоод байдаггүй л дээ
-
(Инээлдэв) Таныг урьдаг ч үгүй.
-
Тэгээд та ч очьё ч гэж асуудаггүй.
Надад хачирхалтай санагддаг.
-
Хэрвээ та үдэшлэгт уригдаж очсон гэж бодьё.
-
хэн нэгэн танаас "Та ямар ажил хийдэг вэ?"
асуулаа
-
Тэгээд та өөрийгөө боловсролын салбарт
ажилладаг гэж хариулна.
-
Тэр агшинд түүний нүүр хүрэнтэж
улайхыг харах болно.
-
Яг л "Бурхан минь, яагаад би гэж" миний
бүтэн оройн ингээд өнгөрлөө гэж байгаа мэт.
-
Хэрэв та түүний боловсролыг эргээд асуувал
-
тэр таныг ханан дээр хадчихаад
зугтахад бэлэн
-
байх болно. Энэ бол эмзэг сэдэв шүү.
-
Шашин, мөнгө болон бусад сэдвийн адилаар.
-
Боловсрол миний анхаарлыг ихээр татдаг.
Бүгдэд л адилхан.
-
Яагаад гэвэл боловсрол биднийг огт
-
тааварлаж мэдэх боломжгүй ирээдүй рүү
-
хөтөлдөг болохоор л тэр байх.
-
Энэ жил сургуульд орж байгаа хүүхэд
-
2065 гэхэд тэтгэвэрт гарна. Одоогоос
5 жилийн дараа гэхэд дэлхий
-
ямар болох талаар өнгөрсөн 4 өдрийн турш
илтгэл тавьсан
-
эрхмүүдээс өөр хэн нь ч сайн
төсөөлөхгүй л
-
байгаа. Хэдий тийм боловч бид
тэдэнд заах л
-
хэрэгтэй болдог. Тиймээс миний бодлоор
ирээдүйг тааварлаж
-
мэдэхгүй байна гэдэг нэг бодлыг гайхалтай.
-
Гуравдах зүйл нь бид бүгдээрээ
-
хүүхдүүдийн шинийг эрэлхийлэгч
-
онцгой ур чадварыг хүлээн зөвшөөрдөг.
-
Өчигдөр орой гарсан Сирена,
-
Марвел дээр гардаг биз? Түүний чадварыг
хар л даа.
-
Тэр бол гайхалтай, гэхдээ тийм ч их
дуугараад байдаггүй
-
тэр дундаа бага байхдаа.
-
Тэр бол өөрийнхөө авьяас чадварыг
нээж олж чадсан
-
гайхалтай жишээ. Миний хэлэхийг
хүсч байгаа
-
зүйл бол бүх хүүхэд маш их
авьяастай төрдөг
-
Бид тэднийг нь хайр найргүй
сүйтгэж үгүй хийдэг.
-
Тиймээс би боловсролын тухай,
мөн бүтээлч сэтгэлгээний
-
тухай ярихыг хүсэж байна.
Бүтээлч сэтгэлгээ нь
-
хэл бичгийн хичээлээс дутахгүй чухал
ач холбогдолтой.
-
Бид энэ хоёр хичээлд адилхан
ач холбогдол өгч сурмаар байна.
-
(Алга ташив)
Баярлалаа. Миний илтгэл дууслаа.
-
Маш их баярлалаа. (Инээлдэв)
Надад 15 минут үлдэж.
-
Би нөгөө тэр газар төрөөд... (Инээлдэв)
-
Би саяхан нэг гайхалтай түүх сонссон юм.
Түүнийг хүмүүст ярих их дуртай.
-
6 настай нэг охин зургийн хичээлээ
хийж байлаа.
-
Ангийн хойно суугаад зургаа зурж байв.
-
Тэр охиныг хичээлдээ ерөөсөө анхаарлаа
-
хандуулахгүй байгааг багш нь анзаарав.
-
Багш шалтгааныг мэдэхээр охин дээр очоод
-
охиноос асуув. "Чи юу зурж байгаа юм бэ?"
-
Охин "Би Бурханыг зурж байна" гэв.
-
"Гэхдээ хэн ч Бурханыг ямар
харагддагийг мэдэхгүй шүү дээ"
-
Тэгсэн охин "Нэгхэн минут л
хүлээчих, тэгвэл бүгд мэддэг болно" гэлээ.
-
(Инээлдэв)
-
Миний хүү 4 настай байв.
Бид Англид байлаа.
-
Үнэндээ тэр бүх газар л
4 настай байсан л даа. (Инээлдэв)
-
Тодруулаад хэлэхэд тэр хаашаа ч явсан
явсан 4 настан шиг сониуч байдаг.
-
Тэр нэг удаа зул сарын баярын жүжигт
оролцсон юм.
-
Та нар сонсоогүй юу?
Арай ч дээ, маш дуулиантай юм болсон.
-
Ийм юм болсон юм. Мел Гибсон үүнийг
найруулж байлаа.
-
Зул сарын баярын жүжиг-2. Жэймс Жозефийн
дүрд тоглож байв.
-
Бидний сэтгэл маш их хөдөлсөн байлаа.
-
Энэ жүжгийн хамгийн оргил хэсэг түүний
хэсэг байх байв.
-
"Жэймс Робинсон БОЛ Жосеф" гэж бичсэн
цамцаар
-
ижилсээд бид ч жинхэнэ улаан фенүүд
сууж байлаа. (Инээлдэв)
-
Уг түүний хэсэг дээр бараг
ярих шаардлагагүй.
-
3 хаан орж ирэх хэсэгт жаахан байдаг.
Та мэднэ дээ,
-
Тэр 3 алт, гүгэлийн тос барьсаар орж ирдэг.
-
Үнэхээр болсон явдал шүү. Тэр 3-г тайзнаас
-
буухад бид хүлээгээд сууж байлаа.
-
Тэгээд бяцхан хүүгээсээ асуулаа.
-
"Чи гараад хэлэх үгээ мэдэж байгаа биз?"
-
"Мэднэ ээ, яасан?". Тэд тайз руу
гарав.
-
3 хүү гарч ирлээ.
-
Толгойгоо цайны алчуураар ороосон
-
4 настай 3 хүү хайрцгуудаа газар тавьлаа.
-
Эхний хүү "Би чамд аль авчирлаа".
-
Дараагийн хүү "Би чамд гүгэлийн
тос авчирлаа".
-
Гэтэл гурав дах хүү "Франк чамд энийг
өгөөрэй гэсэн" (Инээлдэв)
-
Хүүхдүүд юунаас ч айдаггүй. Хэрэв тэд
-
мэдэхгүй байгаа бол бодож өөрийнхөө
бодож байгааг хэлж л орхидог.
-
Тийм биз дээ? Тэд буруу хэлэхээс айдаггүй.
-
Буруу хэлэх гэдэг бүтээлч байна гэсэн үг
бас биш шүү.
-
Бидний мэддэг зүйл бол
-
Хэрвээ алдахдаа бэлтгэлтэй биш байвал
-
та хэзээ ч жинхэнээрээ байж чадахгүй --
-
Хэрэв алдаандаа бэлтгэлгүй байгаад,
нас ахиж том хүн болохдоо
-
ихэнх хүүхдүүд энэ чадвараа алддаг.
-
Тэд алдаа гаргахаасаа айж эхэлдэг.
-
Бидний ажилладаг компаниуд ч ингэж л
шаарддаг.
-
Бид алдааг нүд үзүүрлэдэг. Үндэсний
хэмжээний
-
боловсролын систем ч алдааг бидний
-
гаргаж болохгүй хамгийн адгийн
муу зүйлд тооцдог.
-
Үүний "ач"-аар бид өөрсдийгөө бүтээлч
-
сэтгэлгээгүй болгодог. Пикассогийн
хэлсэн үг байдаг.
-
Бүх хүүхдүүд зураач төрдөг.
-
Асуудал нь хүүхдүүд өсч торнихдоо
зураачаараа үлдэж чадах уу гэдэгт л байна.
-
Би үүнд итгэдэг. Бид өсч том болохдоо
-
бүтээлч байдлаа гээдэг. Үнэндээ бидний
боловсрол үүнийг устгадаг.
-
Яагаад ийм зүйл болдог вэ?
-
Одоогоос 5 жилийн өмнө би Стратфорд-Авонд
амьдардаг байлаа.
-
Үнэндээ бид Стратфордоос Лос Анжелест
ирсэн.
-
Тэгэхээр ямар том өөрчлөлт гарсныг төсөөлж
байгаа байлгүй.
-
(Инээлдэв) Яг үнэндээ,
-
бид Снитерфилд гэдэг газар амьдардаг байлаа.
-
Стратфордтой хил залгаа. Нөгөө Шейкспирийн
-
аавын төрсөн нутаг. Танд юу бодогдов?
Надад ч бас тэгж бодогдсон.
-
Та Шейкспирийг аавтай байсныг
мэдээгүй биз дээ?
-
Мэдэж байсан уу? Яагаад гэвэл та түүний
-
хүүхэд насыг төсөөлж ч байгаагүй байх.
-
7 настай Шейкспир. Надад л лав
төсөөлөгдөхгүй байна.
-
Мэдээж тэр 7 настайдаа хэн нэгэн
багшийн англи
-
хэлний хичээл дээр сууж байсан л байж таараа.
Ямар хэцүү нөхөр байсан бол.
-
(Инээлдэв) Аав нь оронд нь оруулахдаа
"Миний хүү хичээлээ сайн хийгээрэй"
-
"За унтдаа миний хүү"
-
Алдарт Уйллиам Шекспирт
"Харандаагаа тавь,
-
Шекспир чи буруу яриад байна.
Чиний яриаг ойлгохгүй байна."
-
(Инээлдэв)
-
За юутай ч бид Стратфордоос Лос Анжелест
нүүж ирлээ.
-
Уг нь би нүүж ирсэн тухайгаа л
ярих гэсэн юм л даа.
-
Гэтэл миний хүү ирэхийг хүссэнгүй.
-
Би 2 хүүхэдтэй. Тэр одоо 21-тэй, бага
охин дүү нь 16-тай.
-
Тэр дуртай Лос Анжелестээ ирэхийг хүссэнгүй.
-
Учир нь тэр Англид найз охинтой болчихсон
байв. Түүний "энэ насны хайр", Сара.
-
Түүнтэй танилцаад 1 сар орчим болсон.
-
Танд гэж хэлэхэд тэд үерхээд 4 жил
болж байна.
-
Гэхдээ л 16 насанд 1 сар гэдэг
урт хугацаа шүү.
-
Тэр онгоцондоо маш ууртай суусан.
-
"Би дахиж хэзээ ч Сара шиг охинтой
учрахгүй"
-
Юу гээч, үнэндээ түүнд нь бид их баярласан.
-
Яагаад гэвэл тэр охин биднийг Английг
орхих болсон гол шалтгаан байсан юм.
-
(Инээлдэв)
-
Америкт ирэхэд биднийг нэг зүйл
цочирдуулсан.
-
Дэлхийн хаана ч очсон адил зүйл л дээ.
-
Энэ дэлхийн хаана ч боловсролын систем
адилхан бүтэцтэй байдаг.
-
Бүх хүнд адил. Хаашаа ч очсон ялгаагүй.
-
Арай ч дээ өөр байх гэж бодож болох юм.
Гэтэл үгүй.
-
Тоо болон хэлний хичээл хамгийн чухал.
-
Тэгээд хүмүүнлэг... урлагийн
хичээл хамгийн доор
-
Дэлхийн хаана ч адилхан
-
Тэгээд бүтэцдээ урлагийг агуулсан
-
бүх системийн хувьд ч мөн адил.
-
Сургуульд урлаг, хөгжим 2-ыг жүжиг бүжиг
-
2-оос илүүд үзэх тал бий. Дэлхий дээр
өдөр бүр
-
тооний хичээл заадаг шиг бүжиг заадаг
-
сургууль байхгүй. Яагаад тэр вэ?
Яагаад байж болохгүй гэж?
-
Миний бодлоор энэ нь илүү чухал.
-
Бид тооны хичээлийг чухал гэж боддог.
Бүжиг ч адилхан.
-
Хэрэв бид зөвшөөрбөл хүүхдүүд цаг үргэлж
бүжиглэхийг хүсдэг. Бид ч адил.
-
Бид бүгдээрээ биетэй биз дээ. Би ямар
уулзалтаас хожигдоогүй биз?
-
(Инээлдэв) Үнэнийг хэлэхэд, хүүхдүүд өсч
том болоход тэдний бэлхүүсийг улам
-
өргөн болгох боловсролыг бид өгдөг.
-
Мөн тэдний толгойд нь өндөр анхаардаг.
-
Ерөнхийдөө нэг талыг л барьдаг гэх үү дээ.
-
Хэрэв та харь гаригийн зочид байгаад манай
боловсролын системийг харсан бол
-
Энэ олон нийтийн сургалтыг ямар заадаг
юм бэ гэж асуух байсан.
-
Энэ сургалтын үр дүнг хараад,
-
үүгээр амжилтад хүрсэн хүмүүсийг хараад,
-
заасан бүхнийг ёсчлон биелүүлж,
-
том том оноо авч, эцэст нь амжилтад хүрлээ
-
гэхийг хараад, эцэст нь олон нийтийн
сургалт гэдэг зүйл
-
дэлхий даяар зөвхөн
-
профессор хүн л бэлддэг болохыг харж болно.
Үгүй гэж үү?
-
Эдгээр хүмүүс нь хамгийн шилдэгт
тооцогддог.
-
Би ч тэдний нэг л байсан л даа. (Инээлдэв)
-
Би их сургуулийн профессоруудад талтай.
Гэхдээ л бид тэднийг,
-
бүх хүн төрөлхтний амжилтын дээд нь хэмээн
тамгалах хэрэггүй.
-
Тэд бол амьдралын нэг л хэсэг шүү дээ.
-
Амьдралын нэгэн хэлбэр. Гэхдээ тэдэнд
-
бусдаас ялгаатай сонирхол татах
нэг зүйл зүйл бий.
-
Тэдэнтэй ажиллаж байхад нэг зүйл
анхаарлыг минь татдаг байлаа.
-
Тэд тархин дотроо амьдардаг. Бүгдээрээ ч
тийм биш л дээ. Ерөнхийдөө.
-
Тархин дотроо, хазайсан хэлбэртэйгээр
амьдардаг.
-
Тэдний бие салангид, шууд утгаараа шүү.
-
Тэд өөрийнхөө биеийг харахдаа, энэ бол
-
миний тархийг зөөж эрхтэн гэж боддог.
Үгүй гэж үү?
-
(Инээлдэв) Тэгснээр тэд уулзалтуудад
очих боломжтой болдог.
-
Хэрвээ та өөрийн биеийг жинхэнэ утгаар нь
-
ашиглахыг хүсч л байгаа бол хуралд оролцож
-
байгаа бусад ахмадуудын хамтаар сүүлийн
-
орой хажуугийн диско клубт орох л хэрэгтэй
-
(Инээлдэв) Тэнд маш олон насанд хүрсэн
эрэгтэй, эмэгтэйчүүд
-
хөгжмийн аяа дуусгаж гэртээ харих хүртлээ
өөрийн биеийг
-
ямар ч хараа хяналтгүйгээр, их сонин
хөдөлгөж байхыг олж харна.
-
Боловсролын систем академик чадварыг
илүүд үздэг.
-
Тэр нь ч шалтгаантай.
-
19-р зуунаас өмнө үнэндээ дэлхийн
хаана ч
-
боловсролын систем гэж байсангүй.
-
Аж үйлдвэрийн хувьсгалтай хамт
-
боловсролын систем бий болсон.
-
Тиймээс систем 2 үндсэн үзэл
санаанд тулгуурладаг.
-
Эхнийх нь, хамгийн ашигтай сэдэв хамгийн
-
чухалд тооцогдоно. Тиймээс таны хүүхэд
-
насандаа дуртай байсан зүйл бүхэн таныг
-
ажилд ороход тань огтхон тус болохгүй.
-
Тийм биш гэж үү?
-
Хэрэв хөгжимчин болохгүй л бол битгий
хөгжим тогло.
-
Зураач болохгүй л бол зураг битгий зур.
-
Миний л төлөө зөвлөгөө. Гэтэл маш том
алдаа гаргаж байна. Дэлхий маш хурдан
-
өөрчлөгдөж байна.
-
2-рт бидний оюун ухааныг харах бодлыг
-
дарангуйлагч академик чадвар,
-
учир их дээр сургуулиуд энэ төсөөлөл дээр
бий болсон.
-
Энэ өнцгөөр харж чадах аваас дэлхий дээр
-
байгаа бүх боловсролын системийн туйлын
-
сунжирсан зорилго нь их дээд сургуульд орох.
-
Үүний харгайгаар маш олон авъяас чадвартай
-
хүмүүс өөрсдийгөө үнэлэхээ больдог.
-
Учир нь тэдний сургуульдаа сайн чаддаг
-
байсан зүйлс бүхэн үнэ цэнэгүй болдог,
эсвэл гутаагддаг.
-
Бид ийм байдлыг хүлээн зөвшөөрч болшгүй.
-
ЮНЕСКО-гийн судалгаагаар дараагийн 30 жилд
-
хүн төрөлхтний түүхэнд байгаагүйгээр хамгийн
-
олон хүн их дээд сургууль төгсөх болно.
-
Илүү олон хүмүүс, бидний энэ өдрүүдэд
-
ярилцсантай адил технологи, ажлын үр дүнтэй
-
байдал, дэлхийн газар зүйн политик болон
-
хүн амын өсөлтөд ач холбогдол өгч эхэлнэ.
-
Гэнэт анзаарвал, боловсролын зэрэг тийм ч
чухал биш болж байна. Үгүй гэж үү?
-
Намайг оюутан байхад, та боловсролтой
байж л ажилтай болно гэдэг байлаа.
-
Хэрвээ та ажилгүй бол сургуульд
дургүй л байж гэж ойлгодог байсан.
-
Үнэнээ би сургуульд явах
дуртай байгаагүй л дээ. (Инээлдэв)
-
Тэгвэл одоогийн боловсролтой залуучууд
гартаа харихдаа видео тоглоом тоглох
-
төлөвлөгөөтэй харьдаг,
-
учир өмнөх бакалавр шаарддаг байсан ажлууд
магистр шаарддаг болж,
-
тэгээд дараа нь доктор.
-
Энэ бол хийсвэр академик хөөрөгдлийн
үр дүн.
-
Боловсролын систем нүдний урд
өөрчлөгдөж байна.
-
Бид оюун ухааныг үнэлдэг өөрсдийн үнэлгээгээ
-
өөрчлөх шаардлагтай болжээ.
-
Бид оюун ухааны талаар 3 зүйлийг мэднэ.
-
Нэг. Олон талт байдал. Бид дэлхий олон
талаас нь харж, туршиж
-
таньж мэддэг. Бид харж сэтгэдэг,
-
сонсож сэтгэдэг, хүрэлцэж сэтгэдэг.
-
Бид хийсвэрээр сэтгэдэг, хөдөлж сэтгэдэг.
-
Хоёрдугаарт, оюун ухаан бол динамик.
-
Өчигдрийн маш олон илтгэл дээр гарсанчлан
-
хүний тархины үйл ажиллагааг харах аваас
-
оюун ухаан гэдэг нь гайхамшигтай идэвхитэй.
-
Хүний тархи олон хэсгүүдэд хуваагддаггүй.
-
Үнэндээ, миний тодорхойлж байгаагаар
үнэ цэнэ бүхий
-
анхдагч санааг олох үйл явц болох
-
бүтээлч сэтгэлгээ нь ямар нэг зарчимлаг
-
хатуу ойлголтуудыг харьцуулснаар
бий болдоггүй.
-
Хүний тархины хоёр хэсгийг
хооронд нь холбож
-
байдаг мөчирлөсөн эсүүд байдаг. Түүнийг
корпус каллозум гэдэг.
-
Энэ эс эмэгтэйчүүдэд илүү зузаан байдаг.
-
Өчигдрийн Хелений ярианаас ч бодоход
-
мададгүй бүсгүйчүүд олон ажил зэрэг сайн
хийж чаддагийн шалтгаан нь тэр байх
-
Тийм биз дээ, үгүй гэж үү?
-
Маш олон судалгаа үүнийг баталдаг. Гэхдээ
би өөрийнхөө амьдрал
-
дээр байдаг жишээг хэлье.
Манай эхнэр гэртээ
-
хоолоо хийж байлаа. Гэхдээ азаар дандаа
хийгээд байдаггүй л дээ. (Инээлдэв)
-
Гэхдээ юу гээч, тэр олон зүйлд сайн л даа --
-
Тэр хоол хийж байхдаа, хүмүүстэй утсаар
ярина.
-
Бараг зэрэг шахуу хүүхдүүдтэйгээ
-
ярина. Ханан дээрээ зураг зурна.
-
Тэгээд энэ тал зүрхний хагалгаа ч хийнэ.
-
Хэрвээ би хоол хийсэн бол хаалгаа хаагаад,
хүүхдүүдээ гаргана.
-
Утас өлгөөтэй, хэрвээ эхнэр орж ирвэл би
бухимдаж эхлэнэ.
-
"Терри, гуйя, би энд өндөг шарж байна.
Надад битгий саад болж үз!" (Инээлдэв)
-
Та нар хуучны нэг үгийг мэднэ дээ.
-
Ойд нэг мод уналаа. Түүнийг хэн ч
сонсоогүй бол үнэндээ мод
-
унасан гэж үү? Хөгшин туулайн бөөрний
модийг мэднэ биз дээ?
-
Би саяхан нэг мундаг үгтэй цамц харлаа.
"Ойд залуу дотроо өөртөө
-
зориулж үг хэллээ.
Түүнийг бүсгүй сонссонгүй.
-
Түүний буруу биш биз дээ?" (Инээлдэв)
-
Оюун ухааны талаарх гуравдах зүйл бол
-
ялгах чадвар. Би өөрийнхөө авьяас чадварыг
-
чадварыг нээж илрүүлсэн хүмүүстэй хийсэн
-
ярилцлагуудыг багтаасан "Эпифани" гэдэг
-
шинэ ном бичиж байгаа. Маш сонирхолтой.
-
Нэгэн гайхалтай эмэгтэйтэй хийсэн яриа
-
хамгийн сонирхолтой нь. Та нар түүний
-
талаар дуулсан уу?
Түүнийг Жилиан Линн гэдэг.
-
Зарим нь дуулсан л байх. Тэр нэртэй
-
бүжигчин. Бараг бүгд л түүнийг мэддэг.
-
"Муурнууд", "Дуурийн хий үзэгдэл"-д
тоглож байсан.
-
Тэр алдартай. Би Английн хааны баллетын
удирдах зөвлөлд байлаа л даа...
-
Ойлгомжтой байгаа биз дээ.
-
За тэр ч яахав. Нэг удаа би өдрийн
-
хоолон дээр түүнээс "Чи яаж яваад бүжигчин
-
болчихвоо" гэж асуусан юм. Тэр маш сурлагатай
-
хүүхэд байж. Багш нар нь түүний эцэг эхэд
-
"Танай хүүхэд огтхон ч суралцах авьяасгүй"
-
"Тэр төвлөрч чаддаггүй. Ердөө ч тайван суудаггүй"
-
гэж хүртэл бичиж байв. Үүнийг
-
"Хэт хөдөлгөөнтөх эмгэг" гэж оношлож болох
л доо. Гэтэл 1930 он гээд бодоод үз дээ.
-
Тэр үед энэ эмгэгийг нээж амжаагүй байсан юм.
-
Тиймээс оношлох боломжгүй байлаа. (Инээлдэв)
-
Хүмүүс тийм өвчтэй гэж мэдсэнгүй.
-
Юутай түүнийг эмчид үзүүлэв. Тэр ээжийн
-
хамт царс модон ханатай өрөөнд орлоо.
-
Түүнийг булангийн сандал дээр суулгалаа.
-
Тэр сандал бүтэн 20 минут суух зуур
-
эмч ээжтэй нь түүний сургууль дээр юу
-
болдог талаар, тэр бусдыг хэрхэн
-
бухимдуулдаг болох, гэрийн даалгавраа
-
дандаа оройтож хийдэг, мөн өөр бусад
-
зүйлсийг нь ч ярилцлаа. Ердөө 8 настай
-
хүүхэд шүү дээ. Эмч энэ бүгдийн дараагаар
-
"Жилиан, би чиний талаар бүгдийг дууллаа"
-
"Хоёулаа тусдаа уулзаж болох уу" гэж асуув.
-
"Эндээ хүлээж байгаарай. Бид удахгүй" гэж
-
хэлээд ээжийг нь түр үлдээжээ.
-
Эмч өрөөндөө ороод ширээн дээр байсан
-
радиог асаав. Тэгээд өрөөнөөс гарч ирээд
-
ээжид хандан "Та охиноо нэг хар даа"
-
гэж хэлэв. Тэр өрөөнд байхдаа охин нь
-
хөгжмийн аянд тохируулан бүжиж байв.
-
Тэд охиныг хэдэн минутын туршид хамт
-
ажиглангаа, эмч ээжид хандан,
-
"Хатагтай Линн, Жилиан өвчтөй биш, харин
бүжигчин хүн байна.
-
Түүнийг бүжгийн сургуульд
оруул" гэж хэлэв.
-
"Тэгээд юу болсон?" гэж намайг асуухад,
-
"Ээж эмчийн хэлснийг биелүүлсэн"
Ямар гайхалтай байсан гээч,
-
Намайг явж ороход надтай адилхан
-
хүмүүс өрөөгөөр дүүрэн байсан. Бүгд
бүжээд л.
-
Хөдөлж байж сэтгэдэг хүмүүс байдаг.
-
Тэд баллет, бас товшуур бүжиг бүжиглэдэг.
-
Тэд жааз тоглодог. Модерн хийдэг.
-
Түүнийг хааны баллетын сургуульд шалгуулсан.
-
Тэрээр гайхалтай соло бүжигчин болж чадсан.
-
Түүний карьер Хааны баллетэд цэцэглэсэн юм.
-
Тэр Хааны баллетээс гарч "Жилиан Линний
-
бүжгийн компани" нэртэй хувийн компаниа
-
байгуулж, Эндрью Вебертэй учирсан юм.
-
Тэр түүхэн дэх хамгийн хариуцлагатай хөгжмийн
-
жүжгүүдийг тайзнаа амилуулж, сая сая үзэгчдэд
-
баяр баясал авчирч чадсан. Гэтэл магадгүй
-
түүнд эмчилгээ хийж, хөдлөхийг нь зогсоож
-
болох л байсан.
-
Тэгэхээр, миний бодлоор ... (Алга ташив)
Миний хэлэхийг хүсэж буй
-
зүйл бол, өмнөх өдөр Эл Горийн хэлсэн үг,
-
Рэчел Карсоны илтгэсэн экологи ба хувьсгал.
-
Ирээдүйн цор ганц итгэл найдвар бол
-
хүний экологид цоо шинэ ойлголтыг бий болгох,
-
хүний чадамж асар баялаг болох ойлголтыг
-
дахин шинэчлэх явдал юм.
-
Бидний боловсролын систем бидний оюун
ухаанд дэлхийн уурхайн баялгийг ухаж
-
гаргах л ухааныг суулгаж байна.
-
Тэгвэл ирээдүйд энэ бидэнд тус болохгүй.
-
Бид үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж буй
-
боловсролын системээ эргэн харах цаг болж.
-
Йонас Салкийн хэлсэн нэгэн мэргэн үг байдаг.
-
"Хэрэв дэлхий дээрх бүх шавьж устах аваас,
-
50 жилийн дараа гэхэд дэлхий дээр амьдрал
устах болно.
-
Харин бүх хүн төрөлхтөн устах аваас
50 жилийн дараа
-
дэлхий дээр амьдрал цэцэглэх болно"
-
Тэр зөв хэлсэн.
-
TED хүний баялаг төсөөллийг хөгжүүлж байна.
-
Бид энэ бэлгийг маш ухаалгаар хэрэглэж,
-
бидний ярилцсан зарим нөхцөл байдалд
-
хүрэхгүйг хичээх хэрэгтэй. Ингэж цорын
-
ганц зам бол
-
-
-
-
-
-