< Return to Video

Сургууль бүтээлч сэтгэхүйг устгаж байна

  • 0:02 - 0:05
    Өглөөний мэнд. Сайн байцгаана уу?
  • 0:05 - 0:08
    Дажгүй өдөр байгаа биз?
  • 0:08 - 0:11
    Та бүхэн намайг балмагдуулж орхилоо.
  • 0:11 - 0:12
    Үнэнийг хэлэхэд, би явлаа.
  • 0:12 - 0:15
    (Инээлдэв)
  • 0:18 - 0:22
    Энэ чуулганы туршид бид гурван сэдвийн
    талаар ярилцаж байна.
  • 0:22 - 0:25
    Эдгээр нь миний илтгэлтэй ч бас
    холбоотой.
  • 0:25 - 0:28
    Эхнийх нь бид бүгдэд байдаг гайхалтай
  • 0:28 - 0:33
    бүтээлч чадварын талаар нотолж ярьсан
    илтгэлүүд байлаа.
  • 0:33 - 0:36
    Зөвхөн хоорондоо цар хүрээ,
    хэмжээгээрээ л ялгаатай байсан.
  • 0:36 - 0:39
    Хоёр дахь нь бидний хэний ч
    тааварлаж үл мэдэх,
  • 0:39 - 0:42
    юу ч болж мэдэх
  • 0:42 - 0:43
    ирээдүй.
  • 0:43 - 0:45
    Юу болохыг хэн ч мэдэхгүй.
  • 0:45 - 0:47
    Боловсрол миний сонирхлыг татдаг --
  • 0:47 - 0:51
    үнэндээ миний олж мэдсэн зүйл бол бүгд л
    боловсролд анхаардаг.
  • 0:51 - 0:53
    Үгүй гэж үү? Энэ миний сонирхлыг татдаг.
  • 0:53 - 0:56
    Хэрвээ та аль нэг үдэшлэгт
    очоод өөрийгөө боловсролын
  • 0:56 - 0:58
    салбарт ажилладаг гэж
    танилцуулбал --
  • 0:58 - 1:00
    яг үнэндээ боловсролын салбарт
    ажилладаг хүн
  • 1:00 - 1:03
    үдэшлэгт нэг их очоод байдаггүй л дээ
  • 1:03 - 1:05
    (Инээлдэв) Үнэн шүү.
  • 1:05 - 1:11
    Таныг урьдаг ч үгүй. (Инээлдэв)
  • 1:11 - 1:14
    Тэгээд та ч очьё ч гэж асуудаггүй.
    Хачирхалтай юм шүү.
  • 1:14 - 1:16
    Гэхдээ та уригдлаа гэж бодьё.
  • 1:16 - 1:18
    хэн нэгэн танаас хийдэг
    ажлыг чинь асуулаа
  • 1:18 - 1:20
    Боловсролын салбарт ажилладаг гэж
    та хариулна.
  • 1:20 - 1:22
    Түүний нүүр хүрэнтэж улайхыг
    харах болно.
  • 1:22 - 1:25
    "Бурхан минь, яагаад би гэж"
  • 1:25 - 1:26
    (инээлдэв)
  • 1:26 - 1:30
    Үдэшлэг ч ингээд өнгөрлөө дөө
    гэж байгаа мэт.
  • 1:30 - 1:32
    Дээрээс нь та түүний боловсролыг асуувал
  • 1:32 - 1:35
    тэр таныг ханан дээр өлгөөд
    зугтахад бэлэн байх болно.
  • 1:35 - 1:37
    Энэ бол эмзэг сэдэв шүү.
  • 1:37 - 1:40
    Шашин, мөнгө болон бусад сэдвийн адил.
  • 1:40 - 1:44
    Боловсрол миний анхаарлыг ихээр татдаг.
    Бүгдэд л адилхан.
  • 1:44 - 1:46
    Яагаад гэвэл боловсрол биднийг огт
  • 1:46 - 1:49
    тааварлаж мэдэх боломжгүй ирээдүй рүү
  • 1:49 - 1:52
    хөтөлдөг болохоор л тэр байх.
  • 1:52 - 1:55
    Энэ жил сургуульд орж байгаа хүүхэд
  • 1:55 - 1:57
    2065 гэхэд тэтгэвэрт гарна.
  • 1:57 - 2:00
    Одоогоос 5 жилийн дараа гэхэд дэлхий
    ямар болох талаар
  • 2:00 - 2:03
    энэ 4 өдөр илтгэл тавьсан эрхмүүдээс өөр
  • 2:03 - 2:05
    хэн ч сайн төсөөлөхгүй л байгаа.
  • 2:05 - 2:08
    Хэдий тийм боловч бид тэдэнд заах л
    хэрэгтэй болдог.
  • 2:08 - 2:10
    Тиймээс миний бодлоор ирээдүйг
  • 2:10 - 2:13
    тааварлаж мэдэхгүй байна гэдэг
    нэг бодлыг гайхалтай.
  • 2:13 - 2:15
    Гуравдах зүйл нь бид бүгдээрээ
  • 2:15 - 2:18
    хүүхдүүдийн шинийг эрэлхийлэгч
  • 2:18 - 2:20
    онцгой
  • 2:20 - 2:22
    инновацийн
  • 2:22 - 2:25
    ур чадварыг хүлээн зөвшөөрдөг.
  • 2:25 - 2:28
    Өчигдөр орой гарсан Сирена,
    Марвел дээр гардаг билүү?
  • 2:28 - 2:30
    Түүний чадварыг хар л даа.
  • 2:30 - 2:31
    Тэр бол гайхалтай.
  • 2:31 - 2:34
    Гэхдээ тэр багадаа яриасаг
    хүүхэд байгаагүй,
  • 2:34 - 2:36
    тэр тусмаа бага байхдаа.
  • 2:36 - 2:38
    Тэр бол өөрийнхөө авьяас чадварыг
  • 2:38 - 2:40
    нээж олж чадсан гайхалтай жишээ.
  • 2:40 - 2:42
    Миний хэлэхийг хүсч байгаа зүйл бол
  • 2:42 - 2:43
    хүүхэд бүр гайхалтай авьяастай төрдөг
  • 2:43 - 2:46
    Бид түүнийг хайр найргүй
    сүйтгэж үгүй хийдэг.
  • 2:46 - 2:48
    Тиймээс би боловсролын тухай,
  • 2:48 - 2:50
    мөн бүтээлч сэтгэлгээний талаар
    ярихыг хүсэж байна.
  • 2:50 - 2:54
    Бүтээлч сэтгэлгээ нь хэл бичгийн хичээлээс
    дутахгүй чухал ач холбогдолтой.
  • 2:54 - 2:58
    Бид энэ хоёр хичээлд адилхан
    ач холбогдол өгч сурмаар байна.
  • 2:58 - 3:05
    (Алга ташилт) Баярлалаа.
  • 3:05 - 3:10
    Миний илтгэл дууслаа. Маш их баярлалаа.
    (Инээлдэв)
  • 3:10 - 3:14
    Надад 15 минут үлдэж.
  • 3:14 - 3:20
    Би нөгөө тэр газар төрөөд... (Инээлдэв)
  • 3:20 - 3:22
    Би саяхан нэг гайхалтай түүх сонссон юм.
  • 3:22 - 3:23
    Түүнийг ярих их дуртай.
  • 3:23 - 3:25
    6 настай нэг охин ангийн хойно суугаад
  • 3:25 - 3:27
    зургийн хичээлээ хийж байлаа.
  • 3:27 - 3:29
    Тэр охиныг хичээлдээ ерөөсөө анхаарлаа
  • 3:29 - 3:32
    хандуулахгүй байгааг багш нь анзаарав.
  • 3:32 - 3:34
    Багш шалтгааныг мэдэхээр охин дээр очоод
  • 3:34 - 3:37
    "Чи юу зурж байгаа юм бэ?" гэж асуув.
  • 3:37 - 3:39
    Охин "Би Бурханыг зурж байна" гэлээ.
  • 3:39 - 3:41
    Тэгтэл багш нь,
  • 3:41 - 3:43
    "Хэн ч Бурханыг ямар
    харагддагийг мэдэхгүй шүү дээ"
  • 3:43 - 3:46
    Тэгсэн охин "Нэгхэн минут л
    хүлээчих, тэгвэл бүгд мэддэг болно" гэлээ.
  • 3:46 - 3:49
    (Инээлдэв)
  • 3:57 - 3:59
    Миний хүү 4 настай байв.
    Бид Англид байлаа.
  • 3:59 - 4:01
    Үнэндээ тэр бүх газар л
    4 настай байсан л даа.
  • 4:01 - 4:03
    (Инээлдэв)
  • 4:03 - 4:06
    Тодруулахад тэр үргэлж
    4 настан шиг сониуч байдаг.
  • 4:06 - 4:08
    Тэр нэг удаа зул сарын баярын жүжигт
    оролцсон юм.
  • 4:08 - 4:10
    Та нар сонсоогүй юу?
  • 4:10 - 4:13
    Арай ч дээ, маш дуулиантай юм болсон.
  • 4:13 - 4:16
    Ийм юм болсон юм. Мел Гибсон үүнийг
    найруулж байлаа.
  • 4:16 - 4:19
    Зул сарын баярын жүжиг-2.
  • 4:19 - 4:21
    Жэймс Жозефийн дүрд авсанд
    бид бүгд баярлав.
  • 4:21 - 4:24
    Хамгийн оргил хэсэг нь байх байлаа.
  • 4:24 - 4:26
    "Жэймс Робинсон БОЛ Жосеф"
  • 4:26 - 4:29
    гэсэн цамц өмсөөд дэмжиж суулаа.
    (Инээлдэв)
  • 4:29 - 4:31
    Түүний хэсэг дээр бараг ярьдаггүй.
  • 4:31 - 4:33
    3 хаан орж ирдэг хэсэг байдаг даа.
  • 4:33 - 4:36
    Алт, гүгэлийн тос барьсаар орж ирдэг.
  • 4:36 - 4:38
    Үнэхээр болсон явдал шүү.
  • 4:38 - 4:40
    Тэр гурвыг тайз руу гарахыг
    хараад сууж байлаа.
  • 4:40 - 4:41
    Тэгээд хүүгээсээ асуув.
  • 4:41 - 4:43
    "Чи гараад хэлэх үгээ мэдэж байгаа биз?"
  • 4:43 - 4:45
    "Мэднэ ээ, яасан?".
  • 4:45 - 4:46
    3 хүү тайз руу гарлаа.
  • 4:46 - 4:49
    Толгойгоо цайны алчуураар ороосон 3 хүү
  • 4:49 - 4:51
    хайрцгуудаа газар тавьлаа.
  • 4:51 - 4:53
    Эхний хүү "Би чамд алт авчирлаа".
  • 4:53 - 4:56
    Дараагийн хүү "Би чамд гүгэлийн
    тос авчирлаа".
  • 4:56 - 4:57
    Гэтэл гурав дах хүү
  • 4:57 - 4:59
    "Франк үүнийг чамд өгөөрэй гэсэн"
  • 4:59 - 5:04
    (Инээлдэв)
  • 5:11 - 5:13
    Хүүхдүүд юунаас ч айдаггүй.
  • 5:13 - 5:15
    Хэрэв тэд мэдэхгүй байгаа л бол
  • 5:15 - 5:17
    алтыг авч л орхино.
  • 5:17 - 5:20
    Тийм биз дээ? Тэд буруу хэлэхээс айдаггүй.
  • 5:20 - 5:25
    Буруу хэлэх гэдэг бүтээлч байна гэсэн үг
    бас биш шүү.
  • 5:25 - 5:27
    Хэрвээ алдахдаа бэлтгэлтэй биш байвал
  • 5:27 - 5:30
    та хэзээ ч жинхэнээрээ байж чадахгүй --
  • 5:30 - 5:33
    Хэрэв алдахдаа бэлтгэлгүй бол шүү дээ.
  • 5:33 - 5:35
    Дараа нь нас ахиж том хүн болохдоо
  • 5:35 - 5:38
    ихэнх хүүхдүүд энэ чадвараа алддаг.
  • 5:38 - 5:40
    Тэд алдаа гаргахаасаа айж эхэлдэг.
  • 5:40 - 5:42
    Бидний ажилладаг компаниуд ч
    ингэж л шаарддаг.
  • 5:42 - 5:44
    Бид алдааг нүд үзүүрлэдэг.
  • 5:44 - 5:46
    Боловсролын систем ч алдааг бидний
    гаргаж болохгүй
  • 5:46 - 5:49
    хамгийн муу зүйлд тооцдог.
  • 5:49 - 5:51
    Үүний "ач"-аар бид өөрсдийгөө бүтээлч
  • 5:51 - 5:54
    сэтгэлгээгүй болгодог.
  • 5:54 - 5:56
    Пикассогийн хэлсэн үг байдаг.
  • 5:56 - 5:59
    Бүх хүүхдүүд зураач төрдөг.
  • 5:59 - 6:02
    Асуудал нь хүүхдүүд өсч торнихдоо
    зураачаараа үлдэж чадах уу гэдэгт л байна.
  • 6:02 - 6:04
    Би үүнийг зөв гэж боддог.
  • 6:04 - 6:07
    Бид өсч том болох явцдаа
    бүтээлч байдлаа гээдэг.
  • 6:07 - 6:09
    Үнэндээ бидний
    боловсрол үүнийг устгадаг.
  • 6:09 - 6:11
    Яагаад ийм зүйл болдог вэ?
  • 6:11 - 6:13
    Одоогоос 5 жилийн өмнө би
  • 6:13 - 6:15
    Стратфорд-Авонд амьдардаг байлаа.
  • 6:15 - 6:18
    Үнэндээ бид Стратфордоос
    Лос Анжелест нүүж ирсэн.
  • 6:18 - 6:19
    Тэгэхээр ямар том өөрчлөлт гарсныг
  • 6:19 - 6:21
    төсөөлж байгаа байлгүй.
  • 6:21 - 6:22
    (Инээлдэв)
  • 6:22 - 6:24
    Яг үнэндээ, бид Снитерфилд гэдэг газар
    амьдардаг байлаа.
  • 6:24 - 6:26
    Стратфордтой хил залгаа.
  • 6:26 - 6:27
    Шейкспирийн аавын төрсөн нутаг.
  • 6:27 - 6:31
    Танд юу бодогдов?
  • 6:31 - 6:33
    Та Шекспирийг аавтай байсныг
    мэдээгүй биз дээ?
  • 6:33 - 6:34
    Мэдэж байсан уу?
  • 6:34 - 6:37
    Бүр түүний хүүхэд насыг төсөөлж ч
    байгаагүй биз дээ.
  • 6:37 - 6:39
    7 настай Шейкспир. Надад л лав
    төсөөлөгдөхгүй байна.
  • 6:39 - 6:41
    Мэдээж тэр 7 настайдаа
  • 6:41 - 6:43
    хэн нэгэн багшийн англи хэлний хичээл дээр
  • 6:43 - 6:46
    сууж байсан л байж таараа. (Инээлдэв)
  • 6:51 - 6:55
    Ямар хэцүү байх бол?
  • 6:55 - 7:00
    (Инээлдэв)
  • 7:00 - 7:06
    "Хичээлээ сайн хийгээрэй"
  • 7:06 - 7:08
    "За унтдаа миний хүү"
  • 7:08 - 7:10
    Аав нь Шекспирт "Яг одоо орондоо ор,
  • 7:10 - 7:14
    харандаагаа тавь, ингэж ярихаа боль"
  • 7:14 - 7:18
    (Инээлдэв)
  • 7:18 - 7:22
    Төсөөлөхөд амаргүй байгаа биз.
  • 7:24 - 7:28
    За юутай ч бид Стратфордоос Лос Анжелест
    нүүж ирлээ.
  • 7:28 - 7:32
    Уг нь би нүүж ирсэн тухайгаа л
    ярих гэсэн юм л даа.
  • 7:32 - 7:34
    Гэтэл миний хүү ирэхийг хүссэнгүй.
  • 7:34 - 7:36
    Тэр одоо 21-тэй, охин дүү нь 16-тай.
  • 7:36 - 7:39
    Тэр дуртай Лос Анжелестээ ирэхийг
    хүссэнгүй.
  • 7:39 - 7:41
    Учир нь тэр Англид
    найз охинтой болчихсон.
  • 7:41 - 7:45
    "Энэ насных нь хайр", Сара.
  • 7:45 - 7:47
    Үерхээд сар орчим болсон.
  • 7:47 - 7:50
    Танд гэж хэлэхэд тэд үерхээд 4 жил
    болж байна.
  • 7:50 - 7:52
    Гэхдээ л 16 насанд 1 сар гэдэг
    урт хугацаа шүү.
  • 7:52 - 7:54
    Тэр онгоцондоо маш ууртай суусан.
  • 7:54 - 7:56
    "Би дахиж хэзээ ч Сара шиг охинтой
    учрахгүй"
  • 7:56 - 7:59
    Юу гээч, үнэндээ түүнд нь
    бид их баярласан.
  • 7:59 - 8:08
    Яагаад гэвэл -- (Инээлдэв)
  • 8:08 - 8:11
    -- тэр охин биднийг Английг
    орхих болсон гол шалтгаан байсан юм.
  • 8:11 - 8:16
    (Инээлдэв)
  • 8:16 - 8:18
    Америкт ирэхэд биднийг нэг зүйл
    цочирдуулсан.
  • 8:18 - 8:20
    Дэлхийн хаана ч очсон адил зүйл л дээ.
  • 8:20 - 8:23
    Энэ дэлхийн хаана ч боловсролын систем
    адилхан бүтэцтэй байдаг.
  • 8:23 - 8:25
    Бүх хүнд, хаашаа ч очсон ялгаагүй.
  • 8:25 - 8:27
    Үгүй гэж бодож болох юм. Гэхдээ л тийм.
  • 8:27 - 8:29
    Тоо болон хэлний хичээл хамгийн чухал.
  • 8:29 - 8:31
    Тэгээд хүмүүнлэг... урлагийн
    хичээл хамгийн доор
  • 8:31 - 8:33
    Дэлхийн хаана ч адилхан
  • 8:33 - 8:36
    Тэгээд бүтэцдээ урлагийг агуулсан
  • 8:36 - 8:38
    бүх системийн хувьд ч мөн адил.
  • 8:38 - 8:40
    Сургуульд урлаг, хөгжим 2-ыг жүжиг бүжиг
  • 8:40 - 8:42
    2-оос илүүд үзэх тал бий.
  • 8:42 - 8:45
    Дэлхий дээр тооны хичээл заадгийн адилаар
  • 8:45 - 8:47
    бүжиг заадаг сургууль байхгүй.
  • 8:47 - 8:50
    Яагаад? Яагаад байж болохгүй гэж?
  • 8:50 - 8:52
    Миний бодлоор энэ нь илүү чухал.
  • 8:52 - 8:53
    Тооны хичээл чухал, бүжиг ч адилхан.
  • 8:53 - 8:56
    Хэрэв зөвшөөрбөл хүүхдүүд цаг үргэлж
    бүжиглэж байдаг.
  • 8:56 - 8:58
    Бид бүгдээрээ биетэй биз дээ.
  • 8:58 - 9:01
    Би ямар нэг юмнаас хоцорчихоогүй биз?
  • 9:01 - 9:02
    (Инээлдэв)
  • 9:02 - 9:04
    Үнэндээ бид хүүхдүүдийнхээ бэлхүүснээс
  • 9:04 - 9:06
    дээшхийг л эхлээд хөгжүүлж эхэлдэг.
  • 9:06 - 9:09
    Дараа нь толгой тархийг нь анхаардаг.
  • 9:09 - 9:11
    Тэгэхдээ зөвхөн нэг талыг нь л.
  • 9:11 - 9:13
    Хэрэв та харь гаригийн зочин манай
  • 9:13 - 9:14
    боловсролын системийг харсан бол
  • 9:14 - 9:17
    юуны тулд олон нийтийн сургалтыг заадаг
    юм бэ гэж асуух байсан.
  • 9:17 - 9:19
    Энэ сургалтын үр дүнг харах юм бол
  • 9:19 - 9:21
    үүгээр хэн амжилтад хүрдэг вэ,
  • 9:21 - 9:23
    заасан бүхнийг ёсчлон биелүүлдэг,
  • 9:23 - 9:24
    нэмэлт оноо авдаг вэ,
  • 9:24 - 9:26
    хэн ялагч нь вэ?
  • 9:26 - 9:28
    Эцэст нь олон нийтийн сургалт гэдэг зүйл
  • 9:28 - 9:33
    дэлхий даяар зөвхөн их сургуулийн
    профессоруудыг л бэлддэг.
  • 9:33 - 9:34
    Үгүй гэж үү?
  • 9:34 - 9:36
    Эдгээр хүмүүс нь хамгийн шилдэгт
    тооцогддог.
  • 9:36 - 9:38
    Би ч тэдний нэг л байсан л даа.
  • 9:38 - 9:41
    (Инээлдэв)
  • 9:41 - 9:44
    Би профессоруудад дуртай.
    Гэхдээ л бид тэднийг,
  • 9:44 - 9:48
    бүх хүн төрөлхтний амжилтын дээд нь хэмээн
    тамгалах хэрэггүй.
  • 9:48 - 9:50
    Тэд бол амьдралын нэг л хэсэг шүү дээ.
  • 9:50 - 9:52
    Амьдралын нэгэн хэлбэр. Гэхдээ тэдэнд
  • 9:52 - 9:54
    бусдаас ялгаатай сонирхол татах зүйл бий.
  • 9:54 - 9:57
    Тэдний нэг зүйл анхаарлыг минь
    татдаг байлаа.
  • 9:57 - 10:00
    Тэд тархин дотроо амьдардаг.
  • 10:00 - 10:03
    Тархин дотроо, тархины
    нэг талдаа амьдардаг.
  • 10:03 - 10:06
    Тэдний бие салангид, шууд утгаараа шүү.
  • 10:06 - 10:08
    Тэд өөрийнхөө биеийг харахдаа,
  • 10:08 - 10:11
    энэ бол миний тархийг зөөх эрхтэн
    гэж боддог.
  • 10:11 - 10:16
    (Инээлдэв)
  • 10:16 - 10:18
    Үгүй гэж үү?
  • 10:18 - 10:23
    Тэгснээр тэд уулзалтуудад
    очих боломжтой болдог.
  • 10:25 - 10:27
    Хэрвээ та өөрийн биеийг жинхэнэ утгаар нь
  • 10:27 - 10:30
    ашиглахыг хүсч л байгаа бол хуралд оролцож
  • 10:30 - 10:32
    бусад ахмадуудын хамтаар сүүлийн
  • 10:32 - 10:35
    орой хажуугийн диско клубт орох л хэрэгтэй
  • 10:35 - 10:37
    (Инээлдэв)
  • 10:37 - 10:38
    Тэнд маш олон нас биед хүрсэн
  • 10:38 - 10:40
    эрэгтэй, эмэгтэйчүүд
  • 10:40 - 10:41
    биеэ ямар ч хяналтгүйгээр,
  • 10:41 - 10:46
    их сонин хөдөлгөж байхыг олж харна.
  • 10:46 - 10:48
    Тэгээд хөгжмийн аяа дуусгаж байж
  • 10:48 - 10:50
    гэртээ харина.
  • 10:51 - 10:54
    Боловсролын систем академик чадварыг
    илүүд үздэг.
  • 10:54 - 10:56
    Тэр нь ч шалтгаантай.
  • 10:56 - 10:59
    19-р зуунаас өмнө үнэндээ дэлхийн
    хаана ч
  • 10:59 - 11:01
    боловсролын систем гэж байсангүй.
  • 11:01 - 11:04
    Аж үйлдвэрийн хувьсгалтай хамт
  • 11:04 - 11:06
    боловсролын систем бий болсон.
  • 11:06 - 11:09
    Тиймээс систем 2 үндсэн үзэл
    санаанд тулгуурладаг.
  • 11:09 - 11:12
    Эхнийх нь, хамгийн ашигтай сэдэв
    чухалд тооцогдоно.
  • 11:12 - 11:15
    Таны хүүхэд насандаа их хийдэг байсан
  • 11:15 - 11:17
    таны дуртай зүйл
  • 11:17 - 11:19
    ажилд ороход тань тус болохгүй.
  • 11:19 - 11:20
    Тийм биш гэж үү?
  • 11:20 - 11:21
    Хөгжим битгий тогло,
  • 11:21 - 11:23
    хөгжимчин болохгүйгээс хойш,
  • 11:23 - 11:25
    Зураач болохгүй л бол зураг битгий зур.
  • 11:25 - 11:27
    Нөхөрсөг зөвлөгөө:
  • 11:27 - 11:28
    Маш том алдаа гаргаж байна.
  • 11:28 - 11:30
    Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна.
  • 11:30 - 11:32
    2-рт бидний оюун ухааныг харах бодлыг
  • 11:32 - 11:34
    дарангуйлагч академик чадвар,
  • 11:34 - 11:37
    учир их дээр сургуулиуд энэ төсөөлөл дээр
    бий болсон.
  • 11:37 - 11:39
    Энэ өнцгөөр харж чадах аваас дэлхий дээр
  • 11:39 - 11:41
    байгаа бүх боловсролын системийн туйлын
  • 11:41 - 11:44
    зорилго нь их дээд сургуульд орох.
  • 11:44 - 11:46
    Үүний гайгаар маш олон авьяас чадвартай
  • 11:46 - 11:48
    хүмүүс өөрсдийгөө үнэлэхээ больдог.
  • 11:48 - 11:50
    Учир нь тэдний сургуульдаа сайн чаддаг
  • 11:50 - 11:52
    байсан зүйлс бүхэн үнэ цэнэгүй болдог,
  • 11:52 - 11:53
    эсвэл гутаагдахад хүрдэг.
  • 11:53 - 11:56
    Бид ийм байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй.
  • 11:56 - 11:58
    ЮНЕСКО-гийн судалгаагаар дараагийн 30 жилд
  • 11:58 - 12:01
    хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүн
  • 12:01 - 12:03
    их дээд сургууль төгсөх болно.
  • 12:03 - 12:06
    Бидний ярилцсан технологи, ажлын үр дүн
  • 12:06 - 12:07
    улс төрийн газар зүй болон
  • 12:07 - 12:09
    хүн амын өсөлт зэрэг сэдвүүдэд
  • 12:09 - 12:12
    хүмүүс улам их ач холбогдол өгөх болно.
  • 12:12 - 12:15
    Сайн анзаарвал, боловсролын зэрэг тийм ч
    чухал биш болж байна.
  • 12:15 - 12:17
    Тийм биш гэж үү?
  • 12:17 - 12:20
    Намайг оюутан байхад, боловсролтой
    хүн л ажилд орно гэдэг байлаа.
  • 12:20 - 12:22
    Ажилгүй хүн суралцах дургүй байсан гэж
    ойлгогддог байв.
  • 12:22 - 12:25
    Би сургуульд явах дуртай байгаагүй.
    Үнэнээ л хэлье.
  • 12:25 - 12:27
    (Инээлдэв)
  • 12:27 - 12:28
    Тэгвэл боловсрол эзэмшсэн хүүхдүүд
  • 12:28 - 12:31
    видео тоглоом тоглох төлөвлөгөөтэй
    харьдаг болж.
  • 12:31 - 12:33
    Учир нь өмнө нь бакалавр шаарддаг
    байсан ажлууд
  • 12:33 - 12:35
    магистр шаарддаг болж,
  • 12:35 - 12:37
    тэгээд дараа нь доктор.
  • 12:37 - 12:39
    Энэ бол академик хөөрөгдлийн үр дүн.
  • 12:39 - 12:41
    Боловсролын систем нүдний урд
    өөрчлөгдөж байна.
  • 12:41 - 12:43
    Бид оюун ухааныг үнэлдэг үнэлгээгээ
  • 12:43 - 12:44
    өөрчлөх шаардлагтай болжээ.
  • 12:44 - 12:46
    Бид оюун ухааны талаар 3 зүйлийг мэднэ.
  • 12:46 - 12:47
    Нэг. Олон талт байдал.
  • 12:47 - 12:50
    Бид дэлхий олон талаас нь харж,
    туршиж таньж мэддэг.
  • 12:50 - 12:53
    Бид харж сэтгэдэг, сонсож сэтгэдэг,
    хүрэлцэж сэтгэдэг.
  • 12:53 - 12:56
    Бид хийсвэрээр сэтгэдэг, хөдөлж сэтгэдэг.
  • 12:56 - 12:59
    Хоёрдугаарт, оюун ухаан бол динамик.
  • 12:59 - 13:02
    Өчигдрийн маш олон илтгэл дээр гарсанчлан
  • 13:02 - 13:04
    хүний тархины үйл ажиллагааг харах аваас
  • 13:04 - 13:07
    оюун ухаан гэдэг нь гайхамшигтай
    идэвхитэй зүйл.
  • 13:07 - 13:10
    Хүний тархи олон хэсгүүдэд хуваагддаггүй.
  • 13:10 - 13:13
    Үнэндээ, миний тодорхойлж байгаагаар
    үнэ цэнэ бүхий
  • 13:13 - 13:15
    анхдагч санааг олох үйл явц болох
  • 13:15 - 13:18
    бүтээлч сэтгэлгээ нь ямар нэг зарчимлаг
  • 13:18 - 13:22
    хатуу ойлголтуудыг харьцуулснаар
    бий болдоггүй.
  • 13:22 - 13:24
    Хүний тархины хоёр хэсгийг
    хооронд нь
  • 13:24 - 13:26
    холбож байдаг мөчирлөсөн эсүүд байдаг.
  • 13:26 - 13:27
    Түүнийг корпус каллозум гэдэг.
  • 13:27 - 13:29
    Энэ эс эмэгтэйчүүдэд илүү зузаан байдаг.
  • 13:29 - 13:31
    Өчигдрийн Хелений ярианаас ч бодоход
  • 13:31 - 13:33
    мададгүй бүсгүйчүүд олон ажил зэрэг
  • 13:33 - 13:35
    сайн хийж чаддагийн шалтгаан нь тэр байх
  • 13:35 - 13:36
    Үгүй гэж үү?
  • 13:36 - 13:38
    Маш олон судалгаа үүнийг баталдаг.
  • 13:38 - 13:41
    Өөрийнхөө амьдрал дээрх жишээг хэлье.
  • 13:41 - 13:44
    Манай эхнэр гэртээ хоолоо хийж байлаа.
  • 13:44 - 13:46
    Азаар дандаа хийгээд байдаггүй л дээ.
  • 13:46 - 13:48
    (Инээлдэв)
  • 13:48 - 13:49
    Түүнд сайн чаддаг зүйл байгаа--
  • 13:49 - 13:52
    Тэр хоол хийж байхдаа, хүмүүстэй утсаар
    ярина.
  • 13:52 - 13:54
    Бараг зэрэг шахуу хүүхдүүдтэйгээ ярина
  • 13:54 - 13:55
    Ханан дээрээ зураг зурна.
  • 13:55 - 13:58
    Тэгээд энэ тал зүрхний хагалгаа ч хийнэ.
  • 13:58 - 14:00
    Хэрвээ би хоол хийвэл
  • 14:00 - 14:02
    хаалгаа хаагаад, хүүхдүүдээ гаргана.
  • 14:02 - 14:03
    Утас өлгөөтэй, хэрвээ эхнэр орж ирвэл
  • 14:03 - 14:05
    би бухимдаж эхлэнэ.
  • 14:05 - 14:07
    "Терри, гуйя, би энд өндөг шарж байна.
  • 14:07 - 14:08
    Надад битгий саад бол!"
  • 14:08 - 14:18
    (Инээлдэв)
  • 14:18 - 14:20
    Та нар хуучны нэг үгийг мэднэ дээ.
  • 14:20 - 14:22
    Ойд нэг мод уналаа. Түүнийг хэн ч
    сонсоогүй бол
  • 14:22 - 14:24
    үнэндээ мод унасан гэж үү?
  • 14:24 - 14:26
    Хөгшин туулайн бөөрний мод мэднэ биз дээ?
  • 14:26 - 14:28
    Би саяхан нэг мундаг үгтэй цамц харлаа.
  • 14:28 - 14:30
    "Ойд залуу дотроо өөртөө зориулж үг хэллээ
  • 14:30 - 14:32
    Түүнийг бүсгүй сонссонгүй.
  • 14:32 - 14:40
    Түүний буруу биш биз дээ?" (Инээлдэв)
  • 14:40 - 14:42
    Оюун ухааны талаарх гуравдах зүйл бол
  • 14:42 - 14:44
    ялгах чадвар.
  • 14:44 - 14:46
    Би өөрийнхөө авьяас чадварыг нээж
  • 14:46 - 14:48
    илрүүлсэн хүмүүстэй хийсэн ярилцлагуудыг
  • 14:48 - 14:50
    багтаасан "Эпифани" гэдэг
    ном бичиж байгаа.
  • 14:50 - 14:51
    Маш сонирхолтой.
  • 14:51 - 14:53
    Нэгэн гайхалтай эмэгтэйн яриа хамгийн
  • 14:53 - 14:54
    сонирхолтой байсан.
  • 14:54 - 14:57
    Та нар түүний талаар дуулсан уу?
  • 14:57 - 14:58
    Түүнийг Жилиан Линн гэдэг.
  • 14:58 - 15:00
    Зарим нь дуулсан л байх.
    Их алдартай бүжигчин.
  • 15:00 - 15:02
    Бараг бүгд л түүнийг мэддэг.
  • 15:02 - 15:05
    "Муурнууд", "Дуурийн хий үзэгдэл"-д
    тоглож байсан.
  • 15:05 - 15:08
    Тэр алдартай. Би Английн хааны баллетын
    удирдах зөвлөлд байлаа л даа...
  • 15:08 - 15:10
    ...та бүхний харж байгаачлан.
  • 15:10 - 15:12
    За тэр ч яахав. Нэг удаа би өдрийн
  • 15:12 - 15:14
    хоолон дээр түүнээс "Чи яаж яваад бүжигчин
  • 15:14 - 15:16
    болчихвоо" гэж асуусан юм.
  • 15:16 - 15:18
    Тэр сурлагадаа маш муу хүүхэд байж.
  • 15:18 - 15:19
    Багш нар нь түүний эцэг эхэд
  • 15:19 - 15:21
    "Танай хүүхэд огтхон ч
    суралцах авьяасгүй"
  • 15:21 - 15:24
    "Тэр төвлөрч чаддаггүй.
    Ердөө ч тайван суудаггүй"
  • 15:24 - 15:25
    гэж хүртэл бичиж байв.
  • 15:25 - 15:27
    Одоо үүнийг "Хэт хөдөлгөөнтөх эмгэг"
    гэж оношлоно.
  • 15:27 - 15:29
    Гэтэл 1930 он гээд бодоод үз дээ.
  • 15:29 - 15:31
    Энэ эмгэгийг нээж ч амжаагүй байсан юм.
  • 15:31 - 15:34
    Байх боломжгүй эмгэг байлаа л даа.
  • 15:34 - 15:38
    (Инээлдэв)
  • 15:38 - 15:42
    Оношлох боломжтой гэдгийг ч
    мэддэггүй байсан юм чинь.
  • 15:42 - 15:44
    Юутай ч түүнийг
  • 15:44 - 15:47
    эмчид үзүүлэв.
  • 15:47 - 15:50
    Тэр ээжийн хамт царс модон ханатай өрөөнд,
  • 15:50 - 15:52
    булангийн сандал дээр 20 минут суух зуур
  • 15:52 - 15:55
    эмч ээжтэй нь түүний сургууль дээр юу
  • 15:55 - 15:57
    болдог, тэр бусдыг хэрхэн бухимдуулдаг
  • 15:57 - 16:00
    гэрийн даалгавраа дандаа оройтож хийдэг,
  • 16:00 - 16:04
    мөн өөр бусад зүйлсийг ч
    орхилгүй ярилцлаа.
  • 16:04 - 16:06
    Эмч энэ бүгдийн дараагаар
  • 16:06 - 16:08
    "Жилиан, би чиний талаар бүгдийг дууллаа"
  • 16:08 - 16:12
    "Хоёулаа тусдаа уулзаж болох уу"
    гэж асуув.
  • 16:12 - 16:14
    "Эндээ хүлээж байгаарай. Бид удахгүй" гэж
  • 16:14 - 16:16
    хэлээд ээжийг нь түр үлдээжээ.
  • 16:16 - 16:18
    Эмч өрөөндөө ороод ширээн дээр байсан
  • 16:18 - 16:20
    радиог асаав. Тэгээд өрөөнөөс гарч ирээд
  • 16:20 - 16:24
    ээжид хандан
    "Та охиноо нэг хар даа" гэж хэлэв
  • 16:24 - 16:26
    Тэр өрөөнд байхдаа охин нь
  • 16:26 - 16:30
    хөгжмийн аянд тохируулан бүжиж байв.
  • 16:30 - 16:32
    Тэд охиныг хэдэн минутын туршид
    хамт ажиглангаа,
  • 16:32 - 16:34
    эмч ээжид хандан,
  • 16:34 - 16:38
    "Хатагтай Линн, Жилиан өвчтөй биш, харин
    бүжигчин хүн байна.
  • 16:38 - 16:40
    Түүнийг бүжгийн сургуульд
    оруул" гэж хэлэв.
  • 16:40 - 16:42
    "Тэгээд юу болсон?" гэж намайг асуухад,
  • 16:42 - 16:44
    "Ээж эмчийн
    хэлснийг биелүүлсэн"
  • 16:44 - 16:45
    Ямар гайхалтай байсан гээч,
  • 16:45 - 16:46
    Намайг явж ороход надтай адилхан
  • 16:46 - 16:48
    хүмүүс өрөөгөөр дүүрэн байсан.
  • 16:48 - 16:50
    Зүгээр зогсож чаддаггүй,
  • 16:50 - 16:52
    хөдөлж байж сэтгэдэг хүмүүс.
  • 16:52 - 16:54
    хөдөлж байж сэтгэдэг.
  • 16:54 - 16:56
    Тэд баллет, бас товшуур бүжиг бүжиглэдэг.
  • 16:56 - 16:58
    Тэд жааз, модерн бүжиг бүжиглэдэг.
  • 16:58 - 17:00
    Түүнийг хааны баллетын сургуульд
    шалгуулсан.
  • 17:00 - 17:02
    Тэрээр гайхалтай соло бүжигчин болсон.
  • 17:02 - 17:04
    Түүний карьер Хааны баллетэд цэцэглэсэн.
  • 17:04 - 17:06
    Тэр Хааны баллетээс гарч
  • 17:06 - 17:08
    "Жилиан Линний
    бүжгийн компани" нэртэй
  • 17:08 - 17:09
    хувийн компаниа байгуулж
  • 17:09 - 17:10
    Эндрью Вебертэй учран,
  • 17:10 - 17:12
    Тэр түүхэн дэх хамгийн хариуцлагатай
  • 17:12 - 17:14
    хөгжмийн жүжгүүдийг тайзнаа амилуулж,
  • 17:14 - 17:17
    сая сая үзэгчдэд баяр баясал авчирсан
    тэрбумтан болсон.
  • 17:17 - 17:19
    Гэтэл магадгүй түүнд эмчилгээ хийж,
  • 17:19 - 17:21
    хөдлөхийг нь зогсоож болох л байсан.
  • 17:21 - 17:23
    Тэгэхээр, миний бодлоор ...
  • 17:23 - 17:28
    (Алга ташив)
  • 17:28 - 17:30
    Миний хэлэхийг хүсэж буй зүйл бол,
  • 17:30 - 17:32
    өмнөх өдөр Эл Горийн хэлсэн үг,
  • 17:32 - 17:34
    Рэчел Карсоны илтгэсэн
  • 17:34 - 17:37
    экологи ба хувьсгал.
  • 17:37 - 17:39
    Ирээдүйн цор ганц итгэл найдвар бол
  • 17:39 - 17:40
    хүний экологид
  • 17:40 - 17:42
    цоо шинэ ойлголтыг бий болгох,
  • 17:42 - 17:45
    хүний чадамж асар баялаг болох ойлголтыг
  • 17:45 - 17:48
    дахин шинэчлэх явдал юм.
  • 17:48 - 17:50
    Бидний боловсролын систем
  • 17:50 - 17:51
    бидний оюун ухаанд
  • 17:51 - 17:53
    дэлхийн уурхайн баялгийг ухаж гаргах л
  • 17:53 - 17:55
    ухааныг суулгаж байна.
  • 17:55 - 17:57
    Тэгвэл ирээдүйд энэ бидэнд тус болохгүй.
  • 17:57 - 18:00
    Бид үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж буй
  • 18:00 - 18:02
    боловсролын системээ эргэн харах цаг болж.
  • 18:02 - 18:05
    Йонас Салкийн хэлсэн
    нэгэн мэргэн үг байдаг.
  • 18:05 - 18:09
    "Хэрэв дэлхий дээрх бүх шавьж устах аваас,
  • 18:09 - 18:13
    50 жилийн дараа гэхэд дэлхий дээр амьдрал
    устах болно.
  • 18:13 - 18:17
    Харин бүх хүн төрөлхтөн устах аваас
    50 жилийн дараа
  • 18:17 - 18:20
    дэлхий дээр амьдрал цэцэглэх болно"
  • 18:20 - 18:22
    Тэр зөв хэлсэн.
  • 18:22 - 18:26
    TED хүний баялаг төсөөллийг
    хөгжүүлж байна.
  • 18:26 - 18:29
    Бид энэ бэлгийг маш ухаалгаар хэрэглэж,
  • 18:29 - 18:31
    өмнө ярилцсан
  • 18:31 - 18:32
    зарим нөхцөл байдалд
  • 18:32 - 18:33
    хүрэхгүй байхыг
  • 18:33 - 18:35
    хичээх хэрэгтэй.
  • 18:35 - 18:37
    Ингэх цорын ганц зам бол
  • 18:37 - 18:39
    бид бүтээлч чадварыг хөгжүүлж,
  • 18:39 - 18:41
    итгэл найдвар болсон үр хойч үеэ
  • 18:41 - 18:42
    бэлдэх явдал юм.
  • 18:42 - 18:43
    Тэдэнд өөрсдийн ирээдүйгээ
  • 18:43 - 18:44
    итгэл дүүрэн угтахад
  • 18:44 - 18:47
    хэрэг болох зүйлсийг л заах хэрэгтэй.
  • 18:47 - 18:49
    Эцэст нь хэлэхэд, бид ирээдүйг харж
    чадахгүй байж болно.
  • 18:49 - 18:51
    Тэд харах болно.
  • 18:51 - 18:53
    Тэднийг харж чадахад л тусалцгаая.
  • 18:53 - 18:56
    Баярлалаа.
Title:
Сургууль бүтээлч сэтгэхүйг устгаж байна
Speaker:
Кен Робинсон
Description:

Сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй илтгэлээрээ Кен Робинсон бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдэг (устгадаггүй) боловсролын системийг бий болгохыг уриалж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
19:00
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for Do schools kill creativity?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Do schools kill creativity?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Do schools kill creativity?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Do schools kill creativity?
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for Do schools kill creativity?
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for Do schools kill creativity?
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for Do schools kill creativity?
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for Do schools kill creativity?
Show all

Mongolian subtitles

Revisions Compare revisions