Илүү бүтээлч баймаар байна уу? Алхаад үз.
-
0:01 - 0:04Та нар мэдэх байх. Бүтээлч үйл явц нь
-
0:04 - 0:06анхны санаанаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн
-
0:06 - 0:08болтол урт удаан өрнөдөг.
-
0:08 - 0:10Олон давтамж, их сайжруулалт
-
0:10 - 0:12хөлс, хүч, нулимс бас цаг хугацаа ордог.
-
0:13 - 0:15Та гарч алхаад л Систин сүм шиг
-
0:15 - 0:18санаа олчихно гэсэн үг биш.
-
0:18 - 0:20Тэгэхээр бүтээлч явцын
юунд нь бид төвлөрсөн бэ? -
0:21 - 0:22Зөвхөн энэ эхний хэсэгт.
-
0:22 - 0:25Тархиа ажиллуулж, шинэ санаа олох.
-
0:26 - 0:30Бид 4 өөр судалгааг янз бүрийн
хүмүүсийн дунд хийсэн. -
0:30 - 0:32Гадаа эсвэл дотор алхаж байж болно.
-
0:32 - 0:36Эдгээр судалгааны үр дүн бүгд ижил.
-
0:36 - 0:39Би эдгээрийн нэгийг та бүхэнд яръя.
-
0:39 - 0:43Бүтээлч сэтгэлгээний судалгаанд
олон төрлийн хэрэглээг хэмжсэн. -
0:43 - 0:45Энэ туршилтад дөрвөн минут өгөгдсөн.
-
0:45 - 0:49Таны хийх зүйл нь өдөр тутмын обьектэд
аль болох олон -
0:49 - 0:50хэрэглээ бодож олох.
-
0:50 - 0:53Жишээлбэл, та түлхүүрээр цоож нээхээс өөр
-
0:53 - 0:56юу хийж болох вэ?
-
0:56 - 1:00Анаашны гурав дах нүд болгож болно.
Тийм биз? -
1:01 - 1:05Магадгүй. Сонирхолтой, содон л юм.
Гэхдээ бүтээлч үү? -
1:06 - 1:08Хүмүүст маш олон санаа төрдөг
-
1:08 - 1:10харин бид үүнийг бүтээлч
-
1:10 - 1:11мөн биш эсэхийг шийддэг.
-
1:13 - 1:15Бүтээлч байдлыг ихэнх хүмүүс
-
1:15 - 1:17"хэрэгтэй шинэлэг зүйл"
гэж тодорхойлдог. -
1:17 - 1:20Хэрэгтэй байхын тулд бодит байх хэрэгтэй.
-
1:21 - 1:24Харамсалтай нь та түлхүүрийг
нүд болгож ашиглаж болохгүй. -
1:24 - 1:26Өөө!
-
1:26 - 1:30Гэхдээ "шинэлэг" гэдгийг хэн ч
хэлэх хэрэггүй. -
1:30 - 1:33Иймд бидэнд эхлээд хэрэгтэй
байх нь чухал. -
1:33 - 1:35Шинэлэг байхын тулд
-
1:35 - 1:39өөр хүн үүнийг нь олоогүй
байх ёстой юм. -
1:39 - 1:42Та түлхүүрийг хэн нэгний машиныг зурахад
ашиглаж болно гэж бодож магад -
1:42 - 1:45гэвч өөр хүн үүнийг хэлсэн бол
та оноо авахгүй. -
1:45 - 1:47Хэн нь ч оноо авахгүй.
-
1:47 - 1:50Гэхдээ нэг л хүн
-
1:51 - 1:53"Хэрэв хэн нэгэнд алуулаад үхэх гэж байвал
-
1:53 - 1:56алуурчны нэрийг шалан дээр түлхүүрээр
-
1:57 - 1:58сийлэх байсан" гэж хэлсэн.
-
1:58 - 2:00Нэг л хүн ингэж хэлсэн.
-
2:00 - 2:01(Инээд)
-
2:01 - 2:04Энэ бол бүтээлч санаа
учир нь хэрэгтэй бөгөөд шинэлэг. -
2:04 - 2:08Энэ туршилтыг сууж эсвэл
гүйлтийн зам дээр алхаж -
2:08 - 2:10байхдаа хийх боломжтой.
-
2:10 - 2:12(Инээд)
-
2:12 - 2:15Тэд туршилтыг хоёр удаа
хоёр өөр эд зүйлсээр хийсэн. -
2:15 - 2:18Гурван бүлгийн эхний бүлэг эхлээд суусан
-
2:18 - 2:21хоёр дахь туршилтад мөн л суусан.
-
2:21 - 2:23Хоёр дахь бүлэг эхлээд суусан
-
2:24 - 2:27хоёр дахь туршилтаа гүйлтийн зам дээр
алхаж байгаад хийсэн. -
2:27 - 2:29Гурав дахь бүлэг их сонирхолтой
-
2:29 - 2:32тэд эхлээд гүйлтийн зам дээр алхсан,
дараа нь суусан. -
2:33 - 2:37Тэгэхээр хоёр бүлэг нь
эхний туршилтанд суусан ба -
2:37 - 2:39үр дүн нь төстэй харагдаж байсан.
-
2:39 - 2:42Нэг хүн дунджаар 20 санаа гаргасан.
-
2:42 - 2:45Гүйлтийн зам дээр алхаж байсан бүлэг
-
2:45 - 2:46бараг хоёр дахин сайн байсан.
-
2:47 - 2:50Тэд цонхгүй өрөөнд
гүйлтийн зам дээр алхсан. -
2:53 - 2:55Тэд туршилтыг хоёр удаа хийснийг санаарай.
-
2:55 - 2:59Хоёр дахь туршилтыг сууж хийсэн
хүмүүс сайн байгаагүй ба -
2:59 - 3:00бэлтгэл тус болоогүй.
-
3:00 - 3:04Гэхдээ сууж байгаад алхсан хүмүүс
-
3:04 - 3:05илүү сайжирсан байсан.
-
3:05 - 3:07Хамгийн сонирхолтой нь
-
3:08 - 3:10гүйлтийн зам дээр алхаж байсан хүмүүст
-
3:10 - 3:12алхалтын нөлөө гарсан бөгөөд
-
3:12 - 3:14суусан хэдий ч бүтээлч хэвээр байсан.
-
3:14 - 3:17Тэгэхээр үүнээс үзэхэд
та дараагийн том хурал эсвэл -
3:18 - 3:21санаагаа хайж эхлэхийн өмнө
алхах хэрэгтэй. -
3:22 - 3:24Үүнийг хамгийн үр дүнтэй болгох
-
3:24 - 3:28таван зөвлөгөөг бид танд өгье.
-
3:28 - 3:33Эхлээд шийдэх асуудал эсвэл
сэдвээ сонгох хэрэгтэй. -
3:33 - 3:35Энэ нь шүршүүрт орох үед
-
3:35 - 3:37шампуний савнаас гэнэт л гараад ирдэг
-
3:37 - 3:39шинэ санаатай адилгүй юм.
-
3:39 - 3:42Энэ нь та цаг хугацаанаас түрүүлж
сэтгэж буй явдал юм. -
3:42 - 3:45Тэд алхангаа өөр өнцөг олохоор
-
3:45 - 3:46дотроо бодож байдаг.
-
3:46 - 3:48Надаас үүнийг маш их асуудаг.
-
3:48 - 3:50Гүйж байхдаа бодох нь зүгээр үү?
-
3:50 - 3:53Хэрэв би гүйж байсан бол
-
3:53 - 3:58надад төрөх ганц санаа нь
гүйхээ зогсоох л байсан. -
3:58 - 3:59(Инээд)
-
3:59 - 4:02Гүйх нь таны хувьд тохирох хурд
бол сайн байна. -
4:02 - 4:07Анхаарал шаардахгүй ямар ч
биеийн хөдөлгөөн болох аж. -
4:07 - 4:09Өөрт таарсан хурдаар алхах нь зөв.
-
4:11 - 4:13Мөн та аль болох олон санаа
гаргахыг хүснэ. -
4:13 - 4:17Бүтээлч байдлын нэг түлхүүр нь
эхний санаандаа баригдахгүй байх. -
4:17 - 4:18Сэтгээд л бай.
-
4:18 - 4:22Хэрэгжүүлэх нэг, хоёр санаанд хүртлээ
шинэ санаа гаргаад л бай. -
4:23 - 4:26Бичиж авахгүй бол мартана гэж
-
4:26 - 4:28санаа чинь зовж магад.
-
4:28 - 4:30Иймээс оронд нь ярих хэрэгтэй.
-
4:30 - 4:32Бүгд өөрсдийн шинэ санааг ярина.
-
4:32 - 4:36Чихэвчээ зүүгээд,
гар утсаараа бичлэг хий. -
4:36 - 4:39Бүтээлч яриа өрнүүлж буй мэт жүжиглэ.
-
4:39 - 4:42Шинэ санаагаа бичих нь
өөрөө шүүлтүүр болдог. -
4:42 - 4:45Та "Үүнийг бичихээр сайн санаа гэж үү?"
гэж бодно. -
4:45 - 4:46Тэгээд бичдэг.
-
4:46 - 4:50Тэгэхээр аль болох олныг ярьж,
тэмдэглээд дараа нь бод. -
4:50 - 4:52Эцэст нь үүнийг урт удаан хийх хэрэггүй.
-
4:52 - 4:55Хэрэв та алхаж байгаа ч санаа төрөхгүй бол
-
4:55 - 4:57өөр нэг цагт алхаад үз.
-
4:58 - 5:01Бид завсарлах болсон бололтой
-
5:01 - 5:02тэгэхээр надад
нэг санаа байна. -
5:02 - 5:04Та яагаад нэг хүзүүвч олоод,
-
5:04 - 5:06бодлоо салхилуулаад үзээрэй.
-
5:08 - 5:09Баярлалаа.
-
5:09 - 5:12(Алга ташилт)
- Title:
- Илүү бүтээлч баймаар байна уу? Алхаад үз.
- Speaker:
- Мэрили Оппеззо
- Description:
-
Шинэ санаа олохыг оролдох үедээ гацчихаж байсан л биз дээ. Зан байдлын судлаач Mэрили өөрийн судалгаагаар суудлаасаа босоод бага зэрэг алхахад л бүтээлч санаа ундардаг болохыг олж мэджээ. Энэхүү хөгжилтэй, богино илтгэлдээ тэрээр тархиа ажиллуулахад алхах хэрхэн тус болдог талаар тайлбарлалаа.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 05:25
![]() |
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for Want to be more creative? Go for a walk | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Want to be more creative? Go for a walk | |
![]() |
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Want to be more creative? Go for a walk | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Want to be more creative? Go for a walk | |
![]() |
Tsevelmaa Bolorbaatar edited Mongolian subtitles for Want to be more creative? Go for a walk |