Үл тоомсорлолын эсрэг эм
-
0:00 - 0:02Бид хичнээн удаа
-
0:02 - 0:05"Хүмүүс зүгээр л хайхардаггүй"
гэж сонссон бэ? -
0:05 - 0:10"Жинхэнэ, бодит өөрчлөлт хийх боломжгүй.
-
0:10 - 0:11Учир нь хүмүүс
нийгмээ өөрчлөхөд -
0:11 - 0:14хэт амиа хичээсэн, тэнэг эсвэл залхуу"
-
0:14 - 0:16гэж та хэдэн удаа сонссон бэ?
-
0:16 - 0:19Өнөөдөр миний хэлэх санаа:
бидний боддог үл тоомсорлол -
0:19 - 0:21яг үнэндээ байдаггүй.
-
0:21 - 0:24Харин эсрэгээр хүмүүс хайхардаг боловч
-
0:24 - 0:26бид өөртөө саад тавьсаар
-
0:26 - 0:30оролцох хүслээ бууруулдаг
ертөнцөд амьдарч байна. -
0:30 - 0:32Би санаагаа жишээгээр үзүүлье.
-
0:32 - 0:35Хотын захиргаанаас эхэлцгээе.
-
0:35 - 0:37Та өмнө нь үүнийг харж байсан уу?
-
0:37 - 0:38Энэ бол сонины сурталчилгаа.
-
0:38 - 0:41Шинэ оффис барилгын бүсчлэлийн
өргөгдлийн тухай мэдэгдэл. -
0:41 - 0:44Оршин суугчдад юу болж байгааг
мэдээллэх зорилготой. -
0:44 - 0:46Таны харж байгаагаар
үүнийг унших боломжгүй. -
0:46 - 0:49Та талаас хүртэл нь уншиж байж
аль хаягийг яриад байгааг олно. -
0:49 - 0:51Тэгээд бүр доор, жижигхэн фонтоор
-
0:51 - 0:54хэрхэн оролцох тухай мэдэж авна.
-
0:54 - 0:58Хэрвээ хувийн салбар ижил маягаар
сурталчилвал ямар байх бол? -
0:58 - 1:01Хэрвээ сонинд Nike гутал зарна гэсэн
-
1:01 - 1:03ийм зар байвал яах бол?
-
1:03 - 1:06(Алга ташилт)
-
1:06 - 1:10Хэзээ ч тийм юм болохгүй.
Та хэзээ ч тийм зар харахгүй. -
1:10 - 1:13Учир нь Nike танд гутлаа
зарахыг хүсэж байгаа. -
1:13 - 1:17Харин Торонто хот таныг төлөвлөлтөнд
оролцуулахыг хүсэхгүй байна. -
1:17 - 1:19Эс бөгөөс тэдний зар
иймэрхүү байх байсан. -
1:19 - 1:21Бүх мэдээлэл нь ойлгомжтой.
-
1:22 - 1:24Хот хүмүүсийг оролцуулахын тулд
-
1:24 - 1:27ийм зар тавьсаар байвал
мэдээж хүмүүс оролцохгүй. -
1:27 - 1:29Гэхдээ энэ бол үл тоомсорлол биш шүү дээ.
-
1:29 - 1:32Тэр бол санаатайгаар
оролцуулахгүй байх явдал. -
1:32 - 1:34Нийтийн талбай.
-
1:34 - 1:36(Алга ташилт)
-
1:36 - 1:38Нийтийн талбайг буруу ашиглах нь
-
1:38 - 1:43улс төрийн дэвшилтэт өөрчлөлтөнд
маш том саад болдог. -
1:43 - 1:47Учир нь бид үзэл бодлоо илэрхийлэх
эрх чөлөөнд шошго наачихсан. -
1:47 - 1:49Хамгийн их мөнгөтэй нь
хамгийн чангаар орилж, -
1:49 - 1:52харааны болон оюун санааны
орчинг ноёрхоно. -
1:52 - 1:53Үүний асуудал нь
-
1:53 - 1:55хүмүүст хүргэх хэрэгтэй боловч мөнгөгүй
-
1:55 - 1:57гайхалтай санаанууд байсаар байна.
-
1:57 - 2:00Иймд та тэдгээрийг хэзээ ч
самбар дээрээс харахгүй. -
2:00 - 2:03Улс төрийн өөрчлөлт
болон бидний харилцаанд -
2:03 - 2:05хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэдэг:
-
2:05 - 2:07гол төлөв улс төрийг умартаж,
-
2:07 - 2:09оддын хов живэнд төвлөрдөг.
-
2:09 - 2:12Тэд улс төрийн чухал асуудал
ярихдаа хүртэл -
2:12 - 2:15миний бодлоор
оролцоог бууруулах замаар хийдэг. -
2:15 - 2:18Жишээлбэл, өнгөрсөн 7 хоногийн
Now сэтгүүл, -
2:18 - 2:20Торонтогын 7 хоног тутмын
дэвшилтэт сэтгүүл. -
2:20 - 2:22Энд гол өгүүлэл байна.
-
2:22 - 2:24Театрын тоглолтын талаарх өгүүлэл.
-
2:24 - 2:27Энэ хаана тоглогдож буй
мэдээллээр эхэлнэ. -
2:27 - 2:30Хэрвээ үүнийг уншсаныхаа дараа
очиж үзмээр байвал шүү дээ. -
2:30 - 2:32Хаана, цаг, вебсайт.
-
2:32 - 2:34Энэ ч мөн адил - киноны шүүмж,
-
2:34 - 2:36урлагийн шүүмж,
-
2:36 - 2:39номын шүүмж, хэрэв уншлаганд нь
очмоор байвал хаяг байна. -
2:39 - 2:42Зоогийн газар -
та зүгээр л уншихыг хүсэхгүй, -
2:42 - 2:44зоогийн газарт нь очмоор байвал
-
2:44 - 2:47танд хаяг, үнэ, утасны дугаар
зэргийг хэлж өгнө. -
2:47 - 2:49Тэгээд та улс төрийн өгүүллийг харна.
-
2:49 - 2:52Энд болж буй чухал сонгуулийн
талаарх өгүүлэл байна. -
2:52 - 2:55Дэвшигчдийн талаар ярина.
Маш сайн бичсэн. -
2:55 - 2:59Гэхдээ нэмэлт мэдээлэл байхгүй,
кампанит ажлын цахим хуудас байхгүй, -
2:59 - 3:02мэтгэлцээн хэзээ болох,
оффисын хаяг байхгүй. -
3:02 - 3:05Тээврийг хувьчлахыг эсэргүүцсэн
аяны талаар -
3:05 - 3:07бас нэг сайн өгүүлэл байна.
-
3:07 - 3:09Холбоо барих ямар ч мэдээлэл байхгүй.
-
3:09 - 3:13Санаа нь уншигчид ихэнхдээ идэх дуртай,
-
3:13 - 3:15магадгүй ном уншина,
кино үзнэ, -
3:15 - 3:17гэхдээ нийгэмдээ үүрэг хүлээхгүй
байх нь л дээ. -
3:17 - 3:19Та үүнийг өчүүхэн зүйл гэх байх,
-
3:19 - 3:21гэхдээ миний бодлоор энэ маш чухал.
-
3:21 - 3:25Учир нь улс төр бол зөвхөн
хөндлөнгөөс ажиглах зүйл гэсэн -
3:25 - 3:28аюултай санааг өөхшүүлж,
ийм хандлагыг үүсгэдэг. -
3:28 - 3:30[Баатрууд]
Бид манлайллыг хэрхэн хардаг вэ? -
3:30 - 3:33Эдгээр 10 киног хардаа.
Ямар нийтлэг зүйл байна вэ? -
3:33 - 3:34Харсан уу?
-
3:35 - 3:38Тэд бүгдээрээ сонгогдсон баатартай.
-
3:38 - 3:41Хэн нэгэн тэдэнд очоод хэлнэ:
"Чи бол сонгогдсон нэгэн. -
3:41 - 3:43Зөгнөл бий. Чи дэлхийг аврах ёстой"
-
3:43 - 3:46Тэгээд тэг гэсэн учраас хэн нэгэн
гараад дэлхийг аврана. -
3:46 - 3:47Хэдэн хүнтэй хамт.
-
3:47 - 3:50Яагаад олон хүмүүс
өөрсдийгөө удирдагч гэж -
3:50 - 3:52харж чаддагүйг ойлгоход минь тусалсан.
-
3:52 - 3:55Учир нь энэ удирдагч гэж юу болох талаар
буруу санаа өгч байна. -
3:55 - 3:59Баатарлаг үйл нь
хамтын хүчин чармайлт, нэгт нь. -
3:59 - 4:03Хоёрт, энэ бол төгс биш,
тийм ч сэтгэл татам биш, -
4:03 - 4:05мөн гэнэт эхлээд
гэнэт төгсдөггүй. -
4:05 - 4:07Амьдралын турш үргэлжлэх үйл явц.
-
4:07 - 4:09Хамгийн чухал нь
энэ бол сайн дурын. -
4:09 - 4:11Энэ бол сайн дурын зүйл.
-
4:11 - 4:14Бид хүүхдүүддээ
хэн нэгэн духан дээр чинь сорив үлдээх, -
4:14 - 4:18эсвэл хэн нэгэн чамайг
зөгнөлийн хэсэг гэх юм бол л -
4:18 - 4:20баатарлаг үйл эхэлдэг гэж хэлсээр байвал
-
4:20 - 4:21тэд удирдагч дотроосоо гардаг гэх
-
4:21 - 4:24хамгийн гол чанарыг олж авахгүй.
-
4:24 - 4:25Энэ бол мөрөөдлөө дагах юм.
-
4:25 - 4:27Урьж залалгүйгээр,
-
4:27 - 4:30тэгээд бусадтай нийлж
тэр мөрөөдөлдөө хүрэх. -
4:30 - 4:32[Улс төрийн намууд]
-
4:32 - 4:34Улс төрийн намууд бол
-
4:34 - 4:36хүмүүсийн оролцооны
-
4:36 - 4:39хамгийн эхний алхам байх ёстой,
байх боломжтой. -
4:39 - 4:41Харамсалтай нь оронд нь тэд
-
4:41 - 4:44зах зээлийн судалгаа,
санал асуулга, -
4:44 - 4:46зорилтот бүлгээс маш их хамаардаг
-
4:46 - 4:48уйтгартай, сонирхолгүй байгууллага болсон.
-
4:48 - 4:51Эцэст нь зоримог, бүтээлч
санаа гаргахын оронд -
4:51 - 4:53нэг ижил зүйл хэлж,
-
4:53 - 4:56сонсохыг хүссэн зүйлийг л
буцаад бидэнд хэлдэг. -
4:56 - 4:59Хүмүүс тэрийг нь мэддэг.
Энэ нь ичгүүргүй явдлыг өөхшүүлдэг. -
4:59 - 5:05(Алга ташилт)
-
5:05 - 5:07Сайн үйлийн байр суурь.
-
5:07 - 5:11Канадын сайн дурын байр суурьтай бүлгүүд
сурталчилгаа хийх хориотой. -
5:11 - 5:13Энэ бол том асуудал.
Мөн засахад хэтэрхий том саад. -
5:13 - 5:16Энэ нь хамгийн тэмүүлэлтэй,
мэдлэгтэй дуу хоолойг -
5:16 - 5:19ялангуяа сонгуулийн үеэр
бүрэн чимээгүй болгоно гэсэн үг. -
5:19 - 5:21Энэ биднийг хамгийн сүүлчийнх буюу
-
5:21 - 5:23сонгуульд авчирлаа.
-
5:23 - 5:26Та анзаарсан байх.
Канадын сонгууль жинхэнэ хошигнол. -
5:26 - 5:29Бид эмх цэгцгүй дүн гаргадаг,
шударга бус, -
5:29 - 5:31үеэ өнгөрөөсөн тогтолцоо ашигладаг.
-
5:31 - 5:33Одоо ихэнх Канадчуудын дургүй
-
5:33 - 5:35нам Канадыг удирдаж байна.
-
5:35 - 5:37Канадад саналыг шудрагаар тоолдоггүй байж
-
5:37 - 5:41яаж үнэнч шударгаар илүү олон хүнийг
санал өгөхийг уриалахав дээ. -
5:41 - 5:43Эдгээрийг нэмээд харвал
-
5:43 - 5:44мэдээж хүмүүс үл тоомсорлодог.
-
5:44 - 5:46Яг л тоосгон ханаруу гүйхтэй адил.
-
5:46 - 5:50Эдгээр бэрхшээл, саад тоочоод л
-
5:50 - 5:51би гутранги байх гэсэнгүй.
-
5:51 - 5:55Харин ч миний бодлоор
хүмүүс гайхамшигтай бас ухаалаг. -
5:55 - 5:56Мөн тэд хайхардаг.
-
5:56 - 5:59Гэхдээ хэлсэнчлэн эдгээр бэрхшээлүүд
-
5:59 - 6:03бидний замд саад болдог
орчинд амьдарч байна. -
6:03 - 6:09Хэрвээ бид хүмүүс, бидний хөршүүд
амиа хичээсэн, тэнэг, залхуу гэдэгт -
6:09 - 6:12итгэсээр байвал
ямар ч найдвар байхгүй. -
6:12 - 6:15Гэхдээ миний нэрлэсэн болгоныг
бид өөрчилж чадна. -
6:15 - 6:17Хотын захиргааг
нээлттэй болгож чадна. -
6:17 - 6:18Бид сонгуулийн тогтолцоог
шинэчилж чадна. -
6:18 - 6:20Нийтийн талбайг
чөлөөлж чадна. -
6:20 - 6:22Миний гол санаа бол
-
6:22 - 6:24хэрвээ бид үл тоомсорлолыг
дахин тодорхойлж чадвал, -
6:24 - 6:26ямар нэг дотоод хам шинж биш
-
6:26 - 6:31харин үл тоохыг дэмждэг
соёлын тогтолцоо гэж үзвэл, -
6:31 - 6:37мөн хэрвээ бид зөв тодорхойлж чадвал
бид тэдгээр саадыг таньж чадна. -
6:37 - 6:40Тэгээд хэрвээ бид саадыг
хамтдаа нурааж чадвал -
6:40 - 6:42бүх зүйл боломжтой.
-
6:42 - 6:43Баярлалаа.
-
6:43 - 6:45(Алга ташилт)
- Title:
- Үл тоомсорлолын эсрэг эм
- Speaker:
- Дэйв Мэслин
- Description:
-
Орон нутгийн улс төр, сургууль, бүсчлэл, зөвлөлийн сонгууль бидний амьдарч буй газарт байнга тохиолддог. Тэгвэл яагаад бид оролцдоггүй вэ? Энэ үл тоомсорлол уу? Дэйв Мэслин үүнийг үгүйсгэж үнэхээр хайхраад байхад хүртэл биднийг нийгмээс хөндийрүүлдэг 7 хаалтыг тодорхойллоо.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 06:45
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for The antidote to apathy | |
![]() |
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for The antidote to apathy | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The antidote to apathy | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The antidote to apathy | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The antidote to apathy | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The antidote to apathy | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The antidote to apathy | |
![]() |
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for The antidote to apathy |