Бүх зүйлд "За" гэж хэлсэн нэг жил
-
0:01 - 0:05Хэсэг хугацааны өмнө
би нэг туршилт хийж үзсэн юм. -
0:05 - 0:08Тэр нь нэг жилийн турш намайг
айлгадаг бүх зүйлд тийм гэж хэлэх байлаа. -
0:09 - 0:12Намайг тухгүй болгож, сандаргадаг
бүх л зүйлд -
0:12 - 0:14татгалзалгүй тийм гэж хэлсэн юм.
-
0:14 - 0:16Би олны өмнө ярих
дуртай байсан уу? -
0:16 - 0:18Үгүй, гэхдээ би ярьсан.
-
0:18 - 0:20Би зурагтаар гарахыг хүссэн гэж үү?
-
0:20 - 0:22Үгүй ээ, гэхдээ л би татгалзаагүй.
-
0:22 - 0:24Би жүжиглэж үзэхийг
хүсэж байв уу? -
0:24 - 0:27Үгүй, үгүй, бас дахин үгүй ч
би тийм гэж хэлэхийг оролдож үзсэн. -
0:27 - 0:29Ингэсээр галзуурмаар зүйл болсон юм:
-
0:29 - 0:32айдаг зүйлсээ хийх нь
-
0:32 - 0:34айдсыг минь үгүй болгож,
-
0:34 - 0:35айхыг минь болиулсан.
-
0:35 - 0:40Олны өмнө ярих, олон хүнээс айх
айдас минь "Пүфф" гээд л байхгүй болчихсон -
0:41 - 0:44"Тийм" гэх ганц үгний хүч
-
0:44 - 0:46амьдралыг минь өөрчилсөн нь гайхалтай.
-
0:46 - 0:47"Тийм" гэх нь намайг өөрчилсөн.
-
0:47 - 0:50Гэхдээ тэр дундаас миний амьдралыг
-
0:50 - 0:53хэзээ ч төсөөлж байгаагүйгээр минь
хамгийн их өөрчилсөн -
0:53 - 0:55нэг "тийм" байсан нь
-
0:55 - 0:58бяцхан охины минь асуусан асуултаас
бий болсон юм. -
0:58 - 1:02Би Харпер, Бэккет, Эмерсон
гэдэг гурван гайхалтай охинтой. -
1:02 - 1:05Манай Эмерсон хүн бүхнийг
"хонгор минь" гэж дууддаг, -
1:05 - 1:07яг л өмнө зүгийн зөөгч эмэгтэй шиг.
-
1:07 - 1:08(Инээд)
-
1:08 - 1:11"Хонгор минь, миний угжинд жоохон
сүү хийгээд өгөөч?" -
1:11 - 1:13(Инээд)
-
1:13 - 1:16Тэгээд нэг орой намайг гарах гэхэд
өмнөдийн зөөгч маань -
1:16 - 1:19намайг өөртэй нь тоглохыг гуйж
би "Тийм" гэж хэлсэн юм. -
1:19 - 1:23Яг тэр л тийм манай гэр бүлийн хувьд
шинэ амьдралын эхлэл болсон юм. -
1:23 - 1:25Тэр цагаас би өөрөө өөртөө
амлалт өгсөн нь -
1:25 - 1:27миний хүүхдүүд намайг цуг
тоглохыг асуух бүрт -
1:27 - 1:30юу ч хийж, хаашаа ч явж байсан
-
1:30 - 1:34би татгалзахгүйгээр тийм гэж хэлэх байв.
-
1:34 - 1:38Би үүндээ төгс биш л дээ,
гэхдээ тэгэхийн тулд би маш их хичээдэг. -
1:38 - 1:40Энэ өөрчлөлт надад болон гэр бүлд минь
-
1:40 - 1:43гайхалтай нөлөө үзүүлсэн юм.
-
1:44 - 1:46Гэхдээ ингэх нь бас
нэг үр дагавартай байлаа. -
1:46 - 1:52Дөнгөж саяхнаас л би
хүүхдүүддээ тийм гэж хэлж байгаа минь -
1:52 - 1:54карьерийг маань аварч
байсан гэдгийг -
1:54 - 1:56бүрэн ойлгож эхэлсэн юм.
-
1:57 - 2:00Би ихэнх хүмүүсийн хэлдгээр
мөрөөдлийн ажлаа хийдэг. -
2:00 - 2:03Би зохиолч. Би төсөөллөө ашиглаж
амьдралаа залгуулдаг. -
2:03 - 2:04Мөрөөдлийн ажил.
-
2:04 - 2:06Үгүй шүү.
-
2:06 - 2:07Би бол титан.
-
2:07 - 2:08Мөрөөдлийн ажил.
-
2:08 - 2:11Би телевизийг бүтээдэг.
Би найруулагчаар ажилладаг. -
2:11 - 2:14Би асар их телевизийн агуулга
бүтээдэг. -
2:14 - 2:17Энэ улирал гэхэд л миний бүтээл
-
2:17 - 2:20дэлхий даяарх нэвтрүүлгүүдийн
70 цагийг бүрдүүлэх ёстой. -
2:20 - 2:22Дөрвөн төрлийн
нийт 70 цагийн нэвтрүүлэг. -
2:22 - 2:23(Алга ташилт)
-
2:23 - 2:25Нэг зэрэг 3, заримдаа 4
телевизийн цувралыг бүтээнэ. -
2:25 - 2:29Цуврал бүр өмнө хэзээ ч байгаагүй
зуу зуун шинэ ажлын байр бий болгодог. -
2:29 - 2:31Цуврал киноны
нэг ангийг бүтээх зардал -
2:31 - 2:333 саяаас 6 сая долларын
хооронд байдаг. -
2:33 - 2:35Таван сая гэж бодъё л доо.
-
2:35 - 2:379 хоног тутам 4 цувралын
нэг шинэ анги гарна. -
2:37 - 2:40Тэгэхээр 9 хоног тутамд 20 сая долларын
өртөг бүхий -
2:40 - 2:424 төрлийн 70 цагийн хөтөлбөр буюу
-
2:42 - 2:44нэгэн зэрэг гурав,
заримдаа дөрвөн бүтээл гэсэн үг. -
2:44 - 2:4716 анги нэгэн зэрэг зурагтаар
тогтмол цацагдана: -
2:47 - 2:48"Грейнхэн" 24 анги,
"Дуулиан" 21 анги, -
2:48 - 2:51"Хэрхэн хэргээ нуун
дараглуулах вэ" 15 анги, -
2:51 - 2:53"Барилт" 10 анги,
нийтдээ 70 цагийн хөтөлбөр, -
2:53 - 2:55нэг улиралд 350 сая доллар.
-
2:55 - 2:56Америкт миний телевизийн нэвтрүүлгүүд
-
2:56 - 2:59Пүрэв гаригийн орой
ар араасаа гардаг. -
2:59 - 3:02Дэлхий дахинаа миний шоунууд
256 нутагт 67 хэл дээр -
3:02 - 3:0430 гаруй сая хүнд хүрдэг.
-
3:04 - 3:06Миний тархи дэлхийн хэмжээнийх.
-
3:07 - 3:10Эфирийн 70 цагийн хөтөлбөрийн
45 цагийг нь найруулаад зогсохгүй -
3:10 - 3:13өөрөө зохиолоо бичихийн тулд
би өөртөө -
3:13 - 3:16анир чимээгүй, бүтээлч цаг
гаргах хэрэгтэй болдог. -
3:16 - 3:18Би шүтэн бишрэгчдээ
тулга тойруулан цуглуулж, -
3:18 - 3:20дотроо байгаа санааг
хуваалцах хэрэгтэй. -
3:20 - 3:22Эфирийн 70 цагийн 4 хөтөлбөр,
-
3:22 - 3:24нэгэн зэрэг 3, заримдаа бүр
4 шоуны найруулга, -
3:24 - 3:28350 сая доллар,
дэлхийн хаа сайгүй асах түүдэг гал. -
3:29 - 3:31Өөр хэн ингэж ажилладгийг
мэдэх үү? -
3:31 - 3:34Хэн ч биш, миний хэлсэнчлэн
би бол титан. -
3:34 - 3:35Мөрөөдлийн ажил.
-
3:35 - 3:36(Алга ташилт)
-
3:36 - 3:39Би эдгээрийг таныг
гайхшруулах гэж хэлээгүй. -
3:39 - 3:42Зохиолч гэхээр юу боддогийг тань
мэддэг болохоор би үүнийг хэлж байна. -
3:43 - 3:45Цаг наргүй ажилладаг бүх хүмүүс,
-
3:45 - 3:49байгууллага, улс, анги, эсвэл
дэлгүүр, -
3:49 - 3:51гэр орноо авч явдаг хэн нь ч бай
-
3:51 - 3:54намайг "ажилтай" гэхэд
нухацтай хүлээж аваасай, -
3:54 - 3:58намайг өдөржин компьютер дээр сууж
төсөөлөлд төөрдөггүйг, -
3:58 - 4:00мөрөөдлийн ажил гэдэг нь
мөрөөдөж суудаг -
4:00 - 4:04ажил биш гэдгийг ойлгоосой
гэсэндээ хэлж байгаа юм. -
4:04 - 4:09Энэ бол дан ажил, дан бодит байдал,
цус, хөлс, юун нулимс. -
4:09 - 4:13Би маш их ажилладаг, түүндээ ч би дуртай.
-
4:14 - 4:16Ажилдаа гүн гүнзгий орчихсон байхад
-
4:16 - 4:18надад өөр юу ч мэдрэгддэггүй.
-
4:19 - 4:22Миний хувьд миний ажил бол
хоосон агаараас улс үндэстэн бий болгох, -
4:22 - 4:25цэргийн салааг удирдах,
уран зураг зурахтай адил. -
4:25 - 4:28Ажиллах нь сайхан дуулах,
марафонд гүйх, -
4:28 - 4:29Бейонсе байхтай ижил.
-
4:29 - 4:33Энэ бүгдийг нэгэн зэрэг хийх мэт.
-
4:33 - 4:35Би ажиллах маш их дуртай.
-
4:35 - 4:38Бүтээлч, ярвигтай,
ядармаар, догдлол дүүрэн, -
4:38 - 4:40зугаатай, хэцүү үедээ хэцүү,
хиймэл ч, бодит ч, -
4:40 - 4:42заримдаа аймшигтай
ажил. -
4:42 - 4:46Харин эдгээрийг ийм сайхан
болгодог зүйл нь "хмм". -
4:46 - 4:49Ажил сайн болж эхлэхээр
миний дотор нэг өөрчлөлт гардаг. -
4:49 - 4:51Тархинд минь "хмм" бүрэлдэж,
-
4:51 - 4:54ургасаар, ургасаар тэр "хмм"
хэзээ ч зогсохгүйгээр жолоодож болох -
4:55 - 4:57нээлттэй зам болон хувирдаг.
-
4:57 - 5:01Намайг "хмм" гэдэг зүйлийг
тайлбарлахаар олон хүн -
5:01 - 5:02бичих тухай ярьж байна,
-
5:02 - 5:05бичихдээ намайг их жаргалтай
болдог гэж андуурдаг. -
5:05 - 5:08Тийм ээ, бичихдээ би
баяртай байдаг, -
5:08 - 5:10гэхдээ энэ хмм гэх зүйл...
-
5:10 - 5:13намайг найруулгч хийхээс
өмнө байдаггүй байсан, -
5:13 - 5:15тэгээд намайг ажиллаж, бүтээж,
-
5:15 - 5:18босгож, бий болгож,
хамтран ажиллах үед -
5:18 - 5:21энэ зүйл бүрэлдэн бий болсон юм.
-
5:22 - 5:24Хмм бол бичихээс ч илүү.
-
5:24 - 5:27Хмм бол үйлдэл бөгөөд үйл ажиллагаа.
Хмм бол бараг л хар тамхи. -
5:27 - 5:30Хмм бол хөгжим.
Хмм бол гэрэл бөгөөд агаар. -
5:30 - 5:33Хмм нь миний чихэн дэхь бурханы шивнээ.
-
5:34 - 5:36Тэгээд танд тийм "хмм" мэдрэгдэх үед,
-
5:36 - 5:38танд агуу зүйл рүү тэмүүлэхээс
өөр арга үлдэхгүй. -
5:39 - 5:43Ямар ч үнээр хамаагүй агуу зүйл рүү
тэмүүлэх тэр л мэдрэмж. -
5:44 - 5:46Түүнийг "хмм" гэж нэрлэдэг.
-
5:46 - 5:49Гэхдээ бас ажилд донтох ч
гэдэг байж магадгүй. -
5:50 - 5:51(Инээд)
-
5:51 - 5:53Үүнийг магадгүй гоц ухаан,
-
5:54 - 5:56эго ч гэж болох юм.
-
5:57 - 6:00Бүр эсвэл бүтэлгүйтлээс айх ч
байж магадгүй. -
6:00 - 6:01Би сайн мэдэхгүй.
-
6:01 - 6:05Би зүгээр л өөрийгөө бүтэлгүйтэл биш,
-
6:05 - 6:08бас тэр "хмм"-д хайртай гэдгээ мэднэ.
-
6:08 - 6:11Би өөрийгөө бусдад титан гэж хэлэхдээ
дуртай гэдгээ, -
6:11 - 6:13бас түүнийгээ үгүйсгэх дургүй
гэдгээ л мэднэ. -
6:13 - 6:15Гэхдээ нэг зүйл хэлье.
-
6:15 - 6:17Хичнээн их амжилтанд хүрч,
-
6:17 - 6:20илүү олон шоу, шинэ анги гаргаж,
хүлээлтийг эвдэнэ, -
6:21 - 6:22төдий чинээ ажил маань ихсэж,
-
6:22 - 6:24агаарт төдий чинээ
олон бөмбөлөг хөөрч, -
6:24 - 6:27төдий чинээ олон хүн намайг харж,
төдий чинээ үүрэг нэмэгдэж, -
6:27 - 6:29төдий чинээ их хүлээлт үүсдэг байлаа.
-
6:29 - 6:31Амжилттай болох тусам
-
6:31 - 6:33хийх ажил минь нэмэгдсээр л байв.
-
6:34 - 6:35Би ажлын тухай юу гэдэг билээ?
-
6:36 - 6:37Би ажиллах дуртай, тийм биз?
-
6:37 - 6:40Миний бүтээж буй улс,
гүйж буй марафон, -
6:40 - 6:42цэргийн салаа, уран зураг,
дуу, "хмм", -
6:42 - 6:44тэр "хмм" гэдэг мэдрэмж...
-
6:44 - 6:47Миний хайртай, дуртай
тэр мэдрэмж. -
6:47 - 6:49Миний хэрэгцээ болсон "хмм".
-
6:50 - 6:52"Хмм" үгүй бол би юу юм бэ?
-
6:53 - 6:56Тэгээд тэр "хмм" гэх мэдрэмж
алга болчихсон. -
6:56 - 6:58Хэт их ажил, хэт их шахалт,
-
6:58 - 6:59"шатсан" байдалтай.
-
6:59 - 7:02Хмм зогсчихсон.
-
7:03 - 7:06Миний гурван хүүхэд
ээжийгээ -
7:06 - 7:08ажлын титан гэдэг үнэнтэй
эвлэрчихсэн. -
7:08 - 7:10Охин Харпер маань хүмүүст:
-
7:10 - 7:13"Манай ээж амжихгүй, гэхдээ
та миний асрагчид хэлж болно" гэдэг. -
7:14 - 7:17Харин Эмерсон: "Хонгор минь,
би ШондаЛэнд рүү явмаар байна" гэдэг. -
7:18 - 7:19Тэд бол титаны хүүхдүүд.
-
7:19 - 7:21Тэд бяцхан титанууд.
-
7:22 - 7:24Хмм зогсоход тэд 12, 3 болон 1
настай байсан. -
7:25 - 7:27Хмм-ыг хөдөлгөгч зогсчихсон.
-
7:27 - 7:31Би ажилд дуртай байхаа больж,
хөдөлгүүрээ асааж чадахгүй байсан. -
7:31 - 7:32Нөгөө мэдрэмж ирдэггүй.
-
7:32 - 7:35"Хмм" гэх мэдрэмж
үгүй болчихсон байлаа. -
7:36 - 7:39Би өмнө нь хийдэг байсан зүйлсээ,
титаны ажлаа хийсээр, -
7:39 - 7:42өдрийн 15 цаг, амралтын өдрүүдэд
ажилласаар, -
7:42 - 7:45харамсахгүй, бууж өгөхгүй,
титан хэзээ ч унтахгүй, шантрахгүй, -
7:45 - 7:47бүх сэтгэлээ гаргана,
нүдээ чилээнэ. -
7:48 - 7:50Гэхдээ л тэр мэдрэмж
төрдөггүй. -
7:51 - 7:53Дотор минь чив чимээгүй.
-
7:54 - 7:57Эфирийн 70 цагийн 4 хөтөлбөр,
-
7:57 - 7:59нэгэн зэрэг 3 найруулга,
заримдаа 4. -
7:59 - 8:02Эфирийн 70 цагийн 4 хөтөлбөр,
нэгэн зэрэг 3 найруулга... -
8:02 - 8:04Би төгс титан байлаа.
-
8:05 - 8:08Би чиний ээждээ авч очиж болох
тийм титан байлаа. -
8:09 - 8:12Бүх өнгөнүүд адил болж,
би дахиж жаргалтай байхаа болив. -
8:12 - 8:15Хмм миний амьдрал болсон байв.
-
8:15 - 8:16Түүнийг л хийдэг болсон байв.
-
8:16 - 8:19Би өөрөө "хмм" гэдэг мэдрэмж байлаа.
-
8:19 - 8:23Тэгэхээр чиний хийх дуртай зүйл,
хийдэг зүйлс -
8:23 - 8:26элс шиг амтагдаад эхэлбэл
яах вэ? -
8:26 - 8:29Одоо энд хэн нэгэн:
"Уйлаач, титан зохиолч тэнэг эмэгтэй минь" -
8:29 - 8:31гэж бодож байгаа байх.
-
8:31 - 8:32(Инээд)
-
8:32 - 8:34Гэхдээ та нар мэдэж байгаа,
-
8:34 - 8:37хэрвээ өөрийн хийдэг зүйлдээ
дуртай бол -
8:37 - 8:40багшлах, банкир байх,
ээж байх, зурах, -
8:40 - 8:41Билл Гейтс байх,
-
8:41 - 8:44чи зүгээр л хэн нэгэнд хайртай бол,
-
8:44 - 8:46чи тэр "хмм"-г мэддэг бол,
-
8:46 - 8:50тэр мэдрэмжийг мэддэг бол,
"хмм" болж байсан бол -
8:50 - 8:53тэр мэдрэмж үгүй болоход
чи хэн юм бэ? -
8:55 - 8:56Чи юу юм бэ?
-
8:57 - 8:58Би юу юм бэ?
-
8:58 - 9:01Би титан хэвээрээ гэж үү?
-
9:01 - 9:05Хэрвээ зүрх сэтгэл минь дуулахаа
больчихвол -
9:05 - 9:08анир чимээгүй тэр ертөнцөд би байж
чадах уу? -
9:08 - 9:11Тэр үед миний Өмнөдийн үйлчлэгч
бяцхан охин -
9:12 - 9:15намайг хоцрох гээд хаалгаар гарах гэхэд
нэг асуулт асуусан юм. -
9:15 - 9:18"Ээж ээ, тоглох уу?"
-
9:19 - 9:22Би "Үгүй" гэж хэлэхийн даваан дээр
2 зүйлийг санасан. -
9:23 - 9:25Нэгт, би бүх зүйлд "За" гэх ёстой.
-
9:25 - 9:29Хоёрт, миний Өмнөдийн үйлчлэгч
намайг "хонгор" гэж дуудсангүй. -
9:29 - 9:32Тэр хүмүүсийг дахиж "хонгор" гэж
дуудахаа больсон байлаа. -
9:33 - 9:34Хэзээ больчихсон юм бол оо?
-
9:34 - 9:37Би титан байх, онгодын тэнгэрийнхээ
тухай бодсоор -
9:37 - 9:40охиноо өсөхийг
анзааралгүй өнгөрөөж байлаа. -
9:41 - 9:43Охин минь "Ээж, тоглох уу?" гэхэд
-
9:44 - 9:46би "За" гэж хэлсэн юм.
-
9:46 - 9:49Онцгой зүйл үгүй.
-
9:49 - 9:52Бид тоглож, том 2 охин маань
нэгдэж, -
9:52 - 9:53бид бүгд маш их хөгжилдөв.
-
9:53 - 9:56Би "Хүн бүр хүндэрдэг" номноос
сүртэйгээр уншиж өгөв. -
9:56 - 9:58Онцгой зүйл нэг ч үгүй.
-
9:58 - 9:59(Инээд)
-
9:59 - 10:01Гэхдээ энэ л их онцгой.
-
10:01 - 10:03Яагаад гэвэл би өвдөлт,
цочирдолт, -
10:03 - 10:06онгод олохгүй ганцаардахаараа
-
10:06 - 10:08анхаарлаа төвлөрүүлэхээс өөр
аргагүй болдог. -
10:08 - 10:10Би төвлөрдөг.
-
10:10 - 10:12Би тайван байдаг.
-
10:12 - 10:14Миний барьж буй улс,
гүйж буй марафон, -
10:14 - 10:18цэргийн салаа, уран зураг,
дуу бүгд байхгүй болдог. -
10:19 - 10:20Зөвхөн наалдамхай хуруунууд,
-
10:20 - 10:24зөөлөн үнсэлтүүд,
нарийн хоолой, тосон будаг, -
10:24 - 10:26"Фрозен" хүүхэлдэйн дээр
гардаг охины -
10:26 - 10:28тавьж явуулах ёстой зүйлийн
тухай дуу л оршдог. -
10:28 - 10:30(Инээд)
-
10:30 - 10:33Гагцхүү амар тайван, энгийн байдал.
-
10:34 - 10:41Тэнд би арай гэж л амьсгалж
чадахаар тийм сийрэг агаар. -
10:41 - 10:44Тоглох бол ажиллахын яг эсрэг нь.
-
10:44 - 10:47Гэсэн ч би жаргалтай байв.
-
10:47 - 10:49Миний доторх нэг зүйл тайвширч,
-
10:49 - 10:52тархины минь хаалга томоо онгойж,
-
10:52 - 10:53эрч хүчний урсгал орж ирнэ.
-
10:53 - 10:57Шууд биш ч гэлээ, нэг зүйл
дотор минь өөрчлөгддөг. -
10:57 - 10:58Надад мэдрэгддэг.
-
10:59 - 11:00"Хмм" дахин сэргэлээ.
-
11:01 - 11:03Өмнөх шигээ биш,
маш бага хэмжээгээр. -
11:03 - 11:07Маш чимээгүй, сонсох гэж маш удаан
хүлээх хэрэгтэй ч байсаар л байв. -
11:07 - 11:10Өмнөхтэй ижил биш ч,
арай өөр "хмм" гэх мэдрэмж. -
11:10 - 11:13Одоо надад нэгэн ид шидийн
нууцыг мэддэг юм шиг санагдаж байна. -
11:14 - 11:17За, хэт их сэтгэлдээ хөдлөлдөө
автаад яахав. -
11:17 - 11:19Зүгээр л хайр. Тэгээд л болоо.
-
11:20 - 11:24Ид шид биш. Нууц биш. Зүгээр л хайр.
-
11:24 - 11:27Бидний мартчихсан тэр зүйл.
-
11:27 - 11:30Хмм, ажлын хмм,
титаны хмм, -
11:30 - 11:32эд бол зүгээр л орлуулах зүйлс.
-
11:32 - 11:34Хэрвээ би чамаас
хэн гэдгээ асуух болбол -
11:34 - 11:36өөрийгөө танилцуулахдаа
-
11:36 - 11:40хийсэн шоу болон
эфирийн цаг, -
11:40 - 11:43миний тархи яаж ажилладгаар тайлбарлавал
-
11:43 - 11:47би жинхэнэ "хмм" юу вэ гэдгийг
мартсан байна. -
11:47 - 11:50Хмм нь хүч биш,
мөн ганц ажил төрлийнх биш. -
11:50 - 11:53Хмм гэдэг өөрөө амьдралын
баяр баясгалан. -
11:53 - 11:55Жинхэнэ хмм
хайраас бий болдог. -
11:55 - 11:59Хмм бол сэтгэл хөдлөлөөс
үүсч, биеэр гүйх тэр тог. -
11:59 - 12:02Жинхэнэ хмм нь өөртөө итгэх итгэл
бөгөөд амар амгалан. -
12:02 - 12:04Жинхэнэ хмм бол
түүх, агаарт байх шаарны тоо, -
12:04 - 12:07хариуцлага, дарамтаас
үл хамаардаг. -
12:07 - 12:10Жинхэнэ тэр мэдрэмж давтагдашгүй.
-
12:10 - 12:13Чихэн дэх бурхны шивнээ.
-
12:13 - 12:15Магадгүй өмнө нь бурхан
буруу үгсийг шивнэж байсан байх. -
12:15 - 12:18Ямар бурхан нь намайг титан
гэсэн юм бэ? -
12:19 - 12:21Хайр шүү дээ.
-
12:21 - 12:23Бидэнд үргэлж арай илүү хайрлах,
-
12:23 - 12:26бүр ихээр хайрлах боломж бий.
-
12:26 - 12:29Хүүхэд минь надаас тоглохыг асуух бүрт
-
12:29 - 12:31би тийм гэж хэлнэ.
-
12:31 - 12:33Би үүнийг өөрийн хатуу дүрэм болгодог,
-
12:33 - 12:36ажил хийхгүй байх гэмт мэдрэмжээсээ
-
12:36 - 12:38өөрөө өөртөө чөлөө олгох боломж олддог.
-
12:38 - 12:40Энэ бол дүрэм,
-
12:40 - 12:42онгод мэдрэмжээ сонсъё гэвэл
-
12:42 - 12:44"За" гэж хэлэхээс өөр аргагүй.
-
12:44 - 12:46Тийм амархан байсан ч болоосой.
-
12:46 - 12:49Би тоглохдоо тийм ч сайн биш.
-
12:49 - 12:52Би тоглох дургүй.
-
12:52 - 12:57Би ажилдаа дуртай байдаг шигээ
тоглох тийм ч дуртай биш. -
12:57 - 13:01Үнэн гэвэл үнэхээр гутармаар,
ичмээр. -
13:01 - 13:02Би тоглох дургүй.
-
13:03 - 13:05Би ажиллах дуртай болохоороо байнга л
ажиллаж байдаг. -
13:06 - 13:09Би гэртээ байхаасаа илүү
ажиллах дуртай. -
13:10 - 13:14Үнэнтэй нүүр тулах нь маш хэцүү,
-
13:15 - 13:21учир нь ямар гээчийн хүн гэртээ байхаасаа
илүү ажиллах дуртай байдаг байна аа? -
13:22 - 13:23Би.
-
13:24 - 13:27Шудрага л байя,
би өөрийгөө титан гэж нэрлэдэг. -
13:27 - 13:29Би нилээн асуудалтай байх.
-
13:29 - 13:30(Инээд)
-
13:30 - 13:33Тэгээд асуудал нь
миний тайван байдал биш. -
13:33 - 13:35(Инээд)
-
13:35 - 13:39Бид хашаагаар урагш хойш гүйнэ.
-
13:40 - 13:4230 секундын бүжгийн үдэшлэг
зохионо. -
13:42 - 13:45Бид хамтдаа дуулж,
бас бөмбөгөөр тоглодог. -
13:45 - 13:47Би хөөс үлээж, тэд хагалдаг.
-
13:47 - 13:52Тэгээд би ихэнхдээ ядарсан, эв хавгүй,
будилсан байдаг. -
13:53 - 13:55Би үргэлж утас руугаа тэмүүлж байдаг.
-
13:56 - 13:58Гэхдээ зүгээр ээ.
-
13:58 - 14:02Миний жижиг хүмүүс надад яаж амьдрахыг
заахад "хмм" эргэн ирдэг. -
14:03 - 14:05Тэгээд би тоглосоор тоглосоор
-
14:05 - 14:08сүүлдээ яагаад ер нь тоглохоо
больдог юм бэ гэж гайхдаг. -
14:10 - 14:11Та ч гэсэн ингэж чадна.
-
14:12 - 14:14Хүүхдээ тоглоё гэж асуух бүрт нь
"За" гэж хэлж чадна. -
14:15 - 14:19Та намайг алмаазан гуталтай,
тэнэг амьтан гэж бодож байна уу? -
14:19 - 14:21Таны зөв, тэгсэн ч та "За" гэж хэлж чадна.
-
14:21 - 14:23Танд цаг бий.
-
14:23 - 14:24Яагаад гэж үү?
-
14:24 - 14:27Яагаад гэвэл та Рианна
юм уу Маппет биш. -
14:27 - 14:30Таны хүүхэд таныг тийм ч сонирхолтой
гэж боддоггүй. -
14:30 - 14:30(Инээд)
-
14:30 - 14:32Танд ердөө 15 минут л хэрэгтэй.
-
14:32 - 14:34Манай 2, 4 настай хүүхдүүд
-
14:34 - 14:37надтай 15 минут тоглочихоод л
-
14:37 - 14:39өөр юм хийж эхэлдэг.
-
14:39 - 14:43Гайхалтай 15 минут,
гэхдээ ердөө л 15 минут. -
14:43 - 14:47Хэрвээ би цох хорхой, чихэр биш л бол
15 минутын дараа намайг харах ч үгүй. -
14:47 - 14:49(Инээд)
-
14:49 - 14:53Харин 13 настай охин маань надтай
15 минут яривал -
14:53 - 14:55би "Жилийн шилдэг ээж" болно.
-
14:55 - 14:56(Инээд)
-
14:56 - 14:58Танд 15 минут л хэрэгтэй.
-
14:58 - 15:02Би хамгийн хүнд өдрөөсөө
сатааралгүй 15 минутыг зориулж чадна. -
15:03 - 15:05Сатааралгүй гэдэг нь чухал.
-
15:05 - 15:07Утас, угаалга бүгдийг нь орхино.
-
15:07 - 15:10Та завгүй амьдралтай.
Та оройн хоолоо хийх ёстой. -
15:10 - 15:14Та тэднийг усанд орохыг нь шаардах ёстой.
Гэхдээ та 15 минутыг гаргаж чадна шүү дээ. -
15:14 - 15:17Хүүхдүүд маань аз жаргал,
миний ертөнц. -
15:17 - 15:19Гэхдээ энэхүү эрч хүчийг өгдөг,
-
15:19 - 15:21баяр баяслаар дүүргэдэг зүйл
-
15:21 - 15:23ганцхан таны хүүхэд байна
гэсэн үг биш. -
15:23 - 15:25Хүүхэдтэйгээ тоглохдоо ч биш,
-
15:25 - 15:27гол нь аз жаргалыг
мэдрэх нь чухал. -
15:27 - 15:30Гол нь амьдралыг мэдэрч,
тогло. -
15:30 - 15:32Тэр 15 минутыг өөртөө зарцуул.
-
15:32 - 15:35Юу таныг баярлуулдгийг
мэдэж ав. -
15:35 - 15:38Мэдэж аваад тэр газраа сайн тогло.
-
15:39 - 15:43Би үүндээ төгс биш.
Амжилтынхаа тоотой тэнцүү бүтэлгүйтдэг. -
15:43 - 15:47Найзуудтайгаа уулзах, ном унших,
зүгээр л хана ширтэж суух. -
15:47 - 15:51"Тоглох уу?" гэдэг нь миний
анхны телевизийн шоу хийх үедээ, -
15:51 - 15:56титан болж өөрөө өөртэйгөө нууцаар
дайтаж эхлэхдээ алдчихсан -
15:56 - 15:58тэр нэг аз жаргал руу хүрэх
-
15:58 - 16:00хамгийн дөт замнал.
-
16:01 - 16:04Өөртөө 15 минутын турш
-
16:04 - 16:06бүтэн анхаарлаа
хандууллаа гээд яав л гэж? -
16:06 - 16:08Яах ч үгүй.
-
16:09 - 16:13Ажлаасаа түр холдож байж л би
хүчээ сэлбэж, -
16:13 - 16:17ажилдаа эргэж төвлөрөх
боломжтой болсон. -
16:18 - 16:21Тоглож, зугаацахгүй бол
ажил ч явахгүй. -
16:21 - 16:24Эхэндээ цаг авах ч
цаг хугацаа өнгөрөх тусам -
16:24 - 16:27шинэ хаалга нээгдэж,
сэтгэл маань хөдөлж, -
16:27 - 16:30үл таних нэгэн аялгуугаар
эгшиглэж -
16:30 - 16:33эргэн тойрон маань
шинэ санаагаар буцалж эхэлнэ. -
16:34 - 16:36Ингээд онгод, урам зориг маань
эргэн сэргэж, -
16:36 - 16:40би цааш бүтээх, зохиох
эрч хүчийг олж авдаг. -
16:40 - 16:42Эргээд би ажилдаа
дуртай болж эхэлсэн. -
16:42 - 16:45Одоо би тэр "хмм" гэдэг мэдрэмждээ
дуртай, гэхдээ хайртай бол биш. -
16:45 - 16:47Тэр мэдрэмж заавал
төрөх албагүй. -
16:47 - 16:50Би тэр өмнө байсан "хмм"
биш болсон. -
16:52 - 16:55Би бол хөөс, наалдамхай хуруунууд,
найзуудын оройн хоол. -
16:55 - 16:57Тэр "хмм" харин миний жинхэнэ
онгод байлаа. -
16:57 - 16:58Амьдрал бол хмм.
-
16:58 - 16:59Хайр бол хмм.
-
16:59 - 17:04Ажил минь амьдралын чухал хэсэг ч,
бүх зүйл бол биш. -
17:04 - 17:06Үүнд ч би үнэхээр баярлаж байгаа.
-
17:07 - 17:10Титан байх надад одоо
сонин биш, -
17:10 - 17:14яагаад гэвэл би титаныг тоглоод
сууж байхыг хараагүй. -
17:14 - 17:18Би ажиллахаа багасгаж тоглохоо ихэсгэсэн ч
амьдралаа авч явсаар байна. -
17:18 - 17:22Бүтээл маань дэлхий даяар гарч,
хүмүүс намайг тойрон хүрээлж байна. -
17:22 - 17:26Хэр их тоглоно, төдий чинээ
хүүхдүүд маань ч, би ч жаргалтай. -
17:26 - 17:29Тоглох тусам би илүү сайн ээж болдог.
-
17:29 - 17:32Тоглох тусам сэтгэхүй маань
чөлөөлөгддөг. -
17:32 - 17:34Тоглосон хэрээр ажил маань
сайжирдаг. -
17:34 - 17:36Тоглох тусам би дотоод сэтгэлээ
мэдэрнэ. -
17:36 - 17:38Бүтээж буй улс гүрэн, гүйж буй марафон,
-
17:38 - 17:41цэргийн салаа, уран зураг,
дуу, тэгээд би. -
17:41 - 17:44Өөр нэг би, жинхэнэ би,
-
17:44 - 17:46амьдралын дуу эгшиг.
-
17:46 - 17:47Энийг ойлгох тусам
-
17:47 - 17:49энэ эв дүйгүй,
айсан, -
17:49 - 17:51шинэ, титан байхаа больсон
төрх -
17:51 - 17:54жинхэнэ "би" бий болж байгаа нь
мэдрэгдэнэ. -
17:55 - 17:58Энийг ойлгох тусам,
би жинхэнэ "Би" болж байлаа. -
17:59 - 18:02Би бол зохиолч,
би зохиодог, төсөөлдөг. -
18:02 - 18:05Ажлын маань энэ тал
үнэхээр мөрөөдлийн ажил. -
18:05 - 18:07Ажил хийдэг хүмүүсийн мөрөөдөл.
-
18:08 - 18:11Мөрөөдлийн ажил
мөрөөдлийнх л байх ёстой тул -
18:11 - 18:15би бага ажил, их тоглоомонд
"За" гэж хэлсэн. -
18:16 - 18:19Заавал титан байх албагүй.
-
18:19 - 18:20Тоглох уу?
-
18:20 - 18:21Баярлалаа.
-
18:21 - 18:28(Алга ташилт)
- Title:
- Бүх зүйлд "За" гэж хэлсэн нэг жил
- Speaker:
- Шонда Раймс
- Description:
-
"Грейн Анатоми", "Дуулиан", "Хэрхэн Хэргээ Нуун Дарагдуулах вэ" зэрэг цувралуудыг зохиогч титан эмэгтэй Шонда Раймс нь нэг улиралд 70 цагийн эфирийн хөтөлбөр бүтээдэг ба ингэж ажиллахдаа ч дуртай. "Би ажилдаа гүнзгий орчихсон байхад надад өөр юу ч чухал биш болдог" гэж хэлдэг тэрээр ажилдаа дурлах энэ мэдрэмжиндээ нэр өгсөн нь "ХММ". Хмм бол донтуулагч, хмм бол дуу хөгжим, хмм бол түүний чихэнд шивнэх бурхны шивнээ. Гэхдээ хмм байхгүй болчихвол яах вэ? Түүнд хмм гэх мэдрэмжээс өөр зүйл байгаа юу? Энэ илтгэлдээ Шонда өөрийн бүх зүйлд "За" гэж хэлсэн тэр жилийнхээ тухай, мөн хэрхэн өөрийгөө шинээр танин нээсэн тухайгаа хуваалцаж байна.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 18:44
Tuya Bat approved Mongolian subtitles for My year of saying yes to everything | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for My year of saying yes to everything | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for My year of saying yes to everything | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for My year of saying yes to everything | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for My year of saying yes to everything | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for My year of saying yes to everything | ||
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for My year of saying yes to everything | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for My year of saying yes to everything |