< Return to Video

Хэлмэрчид нэгэн зэрэг хоёр хэлийг яаж ашигладаг тухай - Эвандро Магалес

  • 0:07 - 0:11
    1956 онд Москва хотод
    дипломат уулзалтын үеэр
  • 0:11 - 0:15
    Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв
    Барууны эвслийн элчин сайдад
  • 0:15 - 0:17
    "Мы вас похороним!" гэж хэлжээ.
  • 0:17 - 0:21
    Түүний хэлмэрч Англиар
  • 0:21 - 0:23
    "Та нарыг булшлах болно!" гэж орчуулав.
  • 0:23 - 0:27
    Энэ мэдэгдэл нь Хүйтэн дайны
    бүрхэг байдалд байсан
  • 0:27 - 0:30
    ЗХУ болон АНУ-ын харилцааг улам хурцатгаж,
  • 0:30 - 0:32
    Барууны орнуудад том цохилт болсон юм.
  • 0:32 - 0:38
    Үүнээс болж Зүүн, Барууны харилцаа
    бүтэн 10 жилээр ухарсан ч гэлцдэг.
  • 0:38 - 0:44
    Үнэн хэрэг дээрээ Хрущёвын үгийг хэтэрхий
    үгчлэн орчуулсан байжээ.
  • 0:44 - 0:47
    Агуулгын хувьд үгийнх нь
    заналхийллийг зөөлрүүлж
  • 0:47 - 0:50
    Коммунизм нь Капитализмаас илүү
    даван гарна гэсэн утгаар
  • 0:50 - 0:53
    "Та нарын булшлагдахыг
    харахын төлөө бид амьдарна"
  • 0:53 - 0:55
    хэмээн буулгах ёстой байв.
  • 0:55 - 0:58
    Хүргэх гэсэн санаа нь ойлгомжтой
    байсан хэдий ч,
  • 0:58 - 1:01
    Хрущёвын илэрхий үгний нөлөө нь
    дэлхий дахинд
  • 1:01 - 1:06
    цөмийн дайнд хүргэх хэмжээний аюул
    учруулж болзошгүй байсан юм.
  • 1:06 - 1:10
    Тэгэхээр хэл соёлын ялгааны
    бэрхшээл байсаар байхад
  • 1:10 - 1:14
    иймэрхүү асуудал яагаад
    байнга гардаггүй вэ?
  • 1:14 - 1:18
    Хариулт нь хэлний саад бэрхшээлийг
    даван туулсан
  • 1:18 - 1:21
    хэлмэрчдийн ур чадвар,
    хичээл зүтгэлд оршдог.
  • 1:21 - 1:25
    Ихэнх түүхийн цаг үед хэлмэрчлэх
    үйлчилгээ нь ярилцагч
  • 1:25 - 1:30
    болон хэлмэрчид ярилцах завсарлагатай
    ээлжилж явагддаг байв.
  • 1:30 - 1:33
    Хожим нь радио технологи хөгжсөнөөр
  • 1:33 - 1:39
    Дэлхийн II дайны дараагаар зэрэгцэн
    хэлмэрчлэх шинэ тогтолцоо бий болов.
  • 1:39 - 1:41
    Үүний зэрэгцээ орчуулгын үед
  • 1:41 - 1:44
    илтгэгч микрофоноор ярьж байхад
  • 1:44 - 1:47
    хэлмэрч нь түүний үгийг шууд орчуулдаг.
  • 1:47 - 1:50
    Сонсогчид хүссэн хэлээ завсарлахгүйгээр
  • 1:50 - 1:52
    сонгох боломжтой.
  • 1:52 - 1:55
    Өнгөц харахад төгс мэт харагдаж байвч,
  • 1:55 - 1:56
    арын албанд
  • 1:56 - 1:58
    хэлмэрчид санаа бүрийг зөв
    дамжуулахын тулд
  • 1:58 - 2:02
    зогсолтгүй ажиллаж байдаг.
  • 2:02 - 2:04
    Тиймээс энэ нь тийм ч амар ажил биш.
  • 2:04 - 2:10
    Хос хэлтэй мэргэжилтэн хурлын
    хэлмэрч болохын тулд
  • 2:10 - 2:13
    үгийн сангаа баяжуулж, шаардлагатай бол
    чадвараа дээшлүүлэх гэхэд л
  • 2:13 - 2:17
    хоёр жилийн бэлтгэл шаардлагатай.
  • 2:17 - 2:21
    Сонсонгоо ярих хүнд даалгаварт
    дасахын тулд
  • 2:21 - 2:23
    оюутан илтгэгчийн
    хэлсэн үг бүрийг
  • 2:23 - 2:27
    ярьсан хэлээр нь давтаж хэлдэг.
  • 2:27 - 2:31
    Аажмаар хэлсэн зүйлийг
  • 2:31 - 2:34
    найруулан өөрийн үгээр илэрхийлдэг.
  • 2:34 - 2:37
    Үүний дараа хоёр дахь
    хэл рүүгээ хөрвүүлнэ.
  • 2:37 - 2:43
    Ингэж дадлага хийхэд тархинд мэдээлэл
    дамжуулах шинэ мэдрэлийн зам үүсэж,
  • 2:43 - 2:46
    байнга өгүүлбэрийг өөрөөр хэлэх нь
    аажмаар зуршил болдог.
  • 2:46 - 2:49
    Их хичээл зүтгэл, цагийн эрхэнд
    хэлмэрч нь
  • 2:49 - 2:54
    ярианы хурд, хэцүү нэр томьёо,
    хэлний олон янзын аялга зэрэг
  • 2:54 - 2:56
    асуудлуудыг зохицуулах аргыг
  • 2:56 - 2:59
    олж мэргэшиж байдаг.
  • 2:59 - 3:03
    Урт нэрийг богиносгож товчлох,
  • 3:03 - 3:05
    нарийн мэргэжлийн үгийг ерөнхий болгох,
  • 3:05 - 3:08
    үзүүлэн материал ашиглах гэх зэрэг
    арга ашигладаг.
  • 3:08 - 3:11
    Хамгийн оновчтой үгээ бодох зуураа
  • 3:11 - 3:15
    зарим нэг үг хэллэгийг эх хэлээр нь
    үлдээх ч үе бий.
  • 3:15 - 3:19
    Хэлмэрчид сандарсан үедээ
    итгэл дүүрэн харагдахдаа ч гарамгай.
  • 3:19 - 3:24
    Хэн юу хэлэх, илтгэгч хэр тодорхой ярихыг
  • 3:24 - 3:27
    тэд хянах боломжгүй гэдгийг
    санах хэрэгтэй.
  • 3:27 - 3:29
    Тэдэнд ямар ч даалгавар ирэхэд
    хэзээд бэлэн байдаг.
  • 3:29 - 3:32
    Мөн тэд ихэвчлэн
    мянга мянган хүний өмнө
  • 3:32 - 3:34
    НҮБ-ын Ерөнхий Ассамблей гэх мэт
  • 3:34 - 3:37
    сүрдэм орчин нөхцөлд ажилладаг.
  • 3:37 - 3:39
    Сэтгэл хөдлөлөө хянахын тулд
  • 3:39 - 3:41
    үгсийн тайлбарыг түрүүлэн бэлтгэж,
  • 3:41 - 3:43
    яригдах хам сэдвийн тухай судалгаа хийн
  • 3:43 - 3:46
    тухайн сэдвээр өмнө нь ярьж байсан
    илтгэлүүдийг шалган
  • 3:46 - 3:48
    даалгавраа тун анхааралтай бэлддэг.
  • 3:48 - 3:51
    Эцэст нь хэлмэрчид хосоороо ажилладаг.
  • 3:51 - 3:56
    Нэг нь ярьсныг шууд орчуулж байх зуур
  • 3:56 - 3:59
    нөгөө хамтрагч нь бичиг баримтыг
    байршуулах,
  • 3:59 - 4:00
    үг харах,
  • 4:00 - 4:03
    холбоотой мэдээлэл олж өгөхөд тусалдаг.
  • 4:03 - 4:07
    Зэрэгцэн хэлмэрчлэх нь асар их анхаарал
    шаарддаг тул
  • 4:07 - 4:11
    30 минут тутамд хэлмэрчид байраа сольдог.
  • 4:11 - 4:15
    Чадварлаг багийн ажиллагаа нь
    амжилтын үндэс юм.
  • 4:15 - 4:17
    Хэл гэдэг нарийн төвөгтэй зүйл.
  • 4:17 - 4:22
    Орчуулгын дунд онолын эсвэл нарийн санааг
    орхигдуулбал
  • 4:22 - 4:25
    үр дүн нь маш аюултай байна.
  • 4:25 - 4:31
    Маргарет Атвүүдийн "Алдаатай хэлнээс дайн
    үүсдэг" хэмээх алдарт ишлэл бий.
  • 4:31 - 4:35
    Хурлын хэлмэрчид түүнийг
    сайн ухамсарладаг бөгөөд
  • 4:35 - 4:39
    дайн гаргахгүйн тулд арын албанд
    хичээнгүйлэн ажилладаг юм.
Title:
Хэлмэрчид нэгэн зэрэг хоёр хэлийг яаж ашигладаг тухай - Эвандро Магалес
Speaker:
Ewandro Magalhaes
Description:

Бүрэн хичээлийг эндээс үзнэ үү: https://ed.ted.com/lessons/how-interpreters-juggle-two-languages-at-once-ewandro-magalhaes

Хэл гэдэг маш ярвигтай бөгөөд австракт эсвэл нарийн өнгө аястай илэрхийлэл орчуулгын явцад алдагдвал үр дүн нь аюулд хүргэж болно. Хэл соёлын ялгаатай иймэрхүү бэрхшээл байсаар байхад яагаад асуудал байнга гардаггүй вэ? Эвандро Магалесын хэлснээр үүний хариу нь хэлний бэрхшээлийг даван туулах хэлмэрчдийн ур чадвар, хичээл зүтгэлд оршино.

Хичээлийг Эвандро Магалес , дүрст дууг Андрю Форстер

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:56

Mongolian subtitles

Revisions