Өмнө нь харж байгаагүй хамгийн сайн статистик мэдээ
-
0:00 - 0:0410-д жилийн өмнө дэлхий дахины
хөгжлийн байдлаар Шведийн оюутнуудад -
0:04 - 0:08хичээл заах үүрэг надад оногдсон юм.
-
0:08 - 0:11Тэр үед би Африкийн институциудтай хамтран
Африк дахь өлсгөлөнгийн талаар -
0:11 - 0:1420-иод жил судалгааны ажил
хийчихсэн байлаа. -
0:14 - 0:18Тиймээс энэ ертөнцийн талаар намайг
мэддэг гэсэн хүлээлт байсан байх л даа. -
0:18 - 0:21За тэгээд Анагаах ухааны Их сургууль
Каролинска Институтад -
0:21 - 0:25Дэлхийн Эрүүл Мэнд
гэдэг хичээл зааж эхлэв. -
0:25 - 0:28Гэхдээ иймэрхүү үед
хүн сандардаг юм байна. -
0:28 - 0:31Тэгээд энэ оюутнууд чинь
Шведийн боловсролын тогтолцоонд -
0:31 - 0:33хамгийн өндөр оноо
авч орж ирсэн хүмүүс. -
0:33 - 0:36Тиймээс миний заах гэж байгаа бүгдийг
мэдэж байж магад гэж бодлоо. -
0:36 - 0:39Тэгээд мэдлэгийн түвшинг нь
шалгах санаатай нэг тест авав. -
0:39 - 0:41Нэг асуултаас би маш их
зүйлийг сурч авсан юм: -
0:41 - 0:43"Хосоор нь жагсаасан
эдгээр улсаас аль нь -
0:43 - 0:46хүүхдийн эндэгдэлээр
хамгийн өндөр үзүүлэлттэй вэ?" -
0:46 - 0:49Улсуудыг хоёр хоёроор нь ангилахдаа би
-
0:49 - 0:54нэг нь нөгөөгөөсөө 2 дахин их
үзүүлэлттэй байхаар жагсаав. -
0:54 - 0:59Мэдээлэл тодорхойгүй байснаас ингэх нь
хавьгүй илүү давуу талтай юм. -
0:59 - 1:01Мэдлэгийг чинь шалгах гээгүй юм шүү.
-
1:01 - 1:06Гэхдээ энд Турк хамгийн өндөр үзүүлэлтэй,
Польш, Орос, Пакистан, Өмнөд Африк байна. -
1:06 - 1:08За энэ Шведийн оюутнуудын дүн.
-
1:08 - 1:11Энэ шалгалтыг би өөртөө итгэлтэй
байхын тулд авсан юм л даа. -
1:11 - 1:13Tэгээд ч үр дүнд нь баяртай байлаа.
-
1:13 - 1:165 зөв хариултаас 1.8-ийг нь хариулсан
байна гэдэг чинь мэдээж -
1:16 - 1:20ОУ-ын эрүүл мэнд заах профессорын хувьд
миний хэрэгцээ байна гэсэн үг шүү дээ. -
1:20 - 1:21(Инээд)
-
1:21 - 1:25Нэг орой тайлангаа дуусгахаар сууж байхдаа
-
1:25 - 1:28гэнэт нэг зүйлийг ухаарлаа.
-
1:28 - 1:32Би чинь Шведийн хамгийн сайн оюутнуудын
дэлхийн талаарх мэдлэг -
1:32 - 1:36статистикийн хувьд сармагчингаас ч
бага гэдгийг харуулсан байна шүү дээ. -
1:36 - 1:38(Инээд)
-
1:38 - 1:41Учир нь шимпанзе сармагчинд би Шриланка
болон Турк улс бүрт -
1:41 - 1:45хоёр банана жимс өгвөл тэд хагасыг нь
зөв хариулна шүү дээ. Яг хагасыг нь. -
1:45 - 1:48Гэхдээ оюутнууд тэнд байхгүй л дээ.
-
1:48 - 1:52Миний хувьд асуудал хайхрамжгүйд биш
урьдаас тогтсон ойлголтонд учир байгаа юм. -
1:52 - 1:56Би Каролинска Институцын багш нарын дунд
нэг ёс зүйгүй судалгаа явуулсан. -
1:56 - 1:57(Инээд)
-
1:57 - 2:00Тэр нь Анагаах Ухааны салбарт
Нобелийн Шагнал авчирдаг юм байна. -
2:00 - 2:02За тэр энд шимпанзетэй
харцуулсан ч болно. -
2:02 - 2:04(Инээд)
-
2:04 - 2:08Эндээс л би харилцаа холбоо хачин их
хэрэгтэй байгаа юм байна гэдгийг ухаарсан. -
2:08 - 2:11Учир нь дэлхий дахинаа чухам
ямар үйл явдал болж байгаа -
2:11 - 2:14болон улс бүрийн хүүхдийн эрүүл мэндийн
талаарх мэдээлэл хангалттай байна. -
2:14 - 2:19Бид энэ харагдаж байгаа програмыг хийсэн юм: бөмбөлөг бүр нэг улсыг төлөөлнө
-
2:19 - 2:25Энд байгаа улс бол Хятад. Энэ бол Энэтхэг.
-
2:25 - 2:31Бөмбөлөгний хэмжээ хүн амын тоог харуулна. Энэ тэнхлэг дээр нөхөн үржихүйн түвшинг оруулсан.
-
2:31 - 2:34Учир нь манай оюутнууд дэлхийн зураг хараад
-
2:34 - 2:36юу гэж хэлсэн гээч. Би уул нь ингэж асуусан юм л даа,
-
2:36 - 2:38"За та нар дэлхийн талаар юу гэж бодож байна даа?"
-
2:38 - 2:42Үнэндээ, тэр сурах бичиг нь Тинтин байсан гэдгийг эхлээд би олж тогтоов.
-
2:42 - 2:43(инээв)
-
2:43 - 2:46За тэгээд оюутнууд "Дэлхий бол "бид" ба "тэд" гэж хуваагдсан хэвээр,
-
2:46 - 2:49Бид гэдэг нь Барууны ертөнц, тэд гэдэг нь Гуравдагч ертөнц" гэдэг юм байна.
-
2:49 - 2:52"Барууны ертөнц гэдэг чинь юу вэ?" гэж би асуулаа.
-
2:52 - 2:57"За, тэр бол урт наслалт, жижиг гэр бүл гэсэн үг. Харин Гуравдагч ертөнц гэдэг бол богино наслалт, том гэр бүл гэсэн үг" гэлээ.
-
2:57 - 3:03Тэрнийг би энд үзүүлж чадна. Энд нөхөн үржихүйн түвшинг оруулсан: нэг эмэгтэйд оногдох хүүхдийн тоо
-
3:03 - 3:07нэг, хоёр, гурав, дөрөв, нэг эмэгтэйд 8 хүртэлх хүүхэд байхаар
-
3:07 - 3:131960, 1962 оноос хойшхи улс бүрийн гэр бүрийн хэмжээний талаарх мэдээлэл бол хангалттай сайн байгаа шүү.
-
3:13 - 3:16Алдааны хязгаар бол нэлээд бага. Энд дундаж наслалт оруулсан
-
3:16 - 3:20зарим орнуудад 30 жил байхад зарим нь 70 хүртэл байна.
-
3:20 - 3:231962 онд, хэсэг бүлэг улс орнууд байна.
-
3:23 - 3:28энэ бол аж үйлдвэржсэн орнууд, тэд жижиг гэр бүл, урт наслалттай байна.
-
3:28 - 3:30энд хөгжиж буй орнууд:
-
3:30 - 3:33тэд том гэр бүл, богино наслалттай байна.
-
3:33 - 3:37За одоо 1962 оноос хойш юу болж вэ? Бид өөрчлөлтийг хармаар байна.
-
3:37 - 3:40Оюутнуудын зөв үү? Одоо болтол 2 төрлийн улс орнууд гэж хуваагдсан хэвээр гэж үү?
-
3:41 - 3:44эдгээр хөгжиж буй орнууд жижиг гэр бүлтэй болоод энд амьдарч байна уу?
-
3:44 - 3:46эсвэл тэд урт наслалттай болоод энд байна уу?
-
3:46 - 3:49Харцгаая л даа. Дэлхийг энд зогсоочихсон байна. Энэ бол бүгд НҮБ-ын статистик мэдээллүүд.
-
3:49 - 3:52одоогоор байгаа. За эхэлцгээе. За харцгааж байна уу?
-
3:52 - 3:55Энэ бол Хятад байна, эрүүл мэндийн хувьд сайжирсаар, ахисаар байна
-
3:55 - 3:58Энэ бүх ногоон бол Латин Америкийн орнууд улам бүр жижиг гэр бүлтэй болж байна.
-
3:58 - 4:01Энд байгаа шар бол Арабын улсууд
-
4:01 - 4:05Тэд том гэр бүлтэй шүү дээ, гэтэл үгүй ээ тэд урт наслалттай болж байна гэхдээ гэр бүл нь томорсонгүй.
-
4:05 - 4:08Африкийн улсууд бол энэ доор байгаа ногоон.Тэд эндээ хэвээр үлдэж байна.
-
4:08 - 4:11Энэ бол Энэтхэг. Индонез үнэндээ хурдан хөдөлж байна.
-
4:11 - 4:12(инээв)
-
4:12 - 4:15За тэгээд 80-аад оны үед, Бангладеш Африкийн орнуудын дунд тэнд байсаар байна.
-
4:15 - 4:18Гэтэл одоо, Бангладеш --хараач 80-д онд гайхалтай явдал болжээ
-
4:18 - 4:21Исламын удирдагч нар гэр бүл төлөвлөлтийг дэмжиж эхэлжээ.
-
4:21 - 4:26Тэд энэ булан хүртэл явж байна. За 90-д оны үед бид ДОХ-ын аюулт тахалд нэрвэгдэв.
-
4:26 - 4:29тэрнээс болж Африкийн улсууд дахь дундаж наслалт буурлаа.
-
4:29 - 4:33бусад улсууд бүгд тэр буланруу дээш явж байна.
-
4:33 - 4:37за тэгээд бид урт наслалт, жижиг гэр бүлтэй боллоо. Бид маш өөр дэлхий ертөнцтэй болж шүү дээ.
-
4:37 - 4:50(алга ташилт)
-
4:50 - 4:55За Америк, Вьетнам хоёрыг шууд харьцуулж үзье л дээ.
-
4:55 - 5:001964 онд: Америк жижиг гэр бүл, урт наслалттай байжээ.
-
5:00 - 5:04Харин Вьетнам том гэр бүл, бонгино наслалттай байв. За энэ юу болж байгааг харуулж байна.
-
5:04 - 5:10хичнээн дайны үе байгаад үхэл хагацал их байсан ч
-
5:10 - 5:13дундаж наслалт дээшилсэн байна. Жилийн сүүлрүү
-
5:13 - 5:16Вьетнамд гэр бүл төлөвлөлт хэрэгжиж эхлэв, тэгээд тэд жижиг гэр бүлтэй болж байна.
-
5:16 - 5:19Америкийн Нэгдсэн Улс тэр дээр улам бүр урт наслалттай болсоор
-
5:19 - 5:22гэр бүлийн хэмжээ хэвээр. За одоо 80-д оны үед
-
5:22 - 5:25Вьетнам коммунист төлөвлөлтийг халж зах зээлийн эдийн засагт шилжив.
-
5:25 - 5:29Тэд бүр илүү хурдан хөдөлгөөнд орлоо. За одоо тэгвэл бид
-
5:29 - 5:34Вьетнамд адилхан дундаж наслалт, адилхан гэр бүлийн хэмжээтэй болжээ.
-
5:34 - 5:41Энд 2003 оны Вьетнам улс 1974 оны дайны дараах АНУ-тай адил түвшинд очсон байна.
-
5:41 - 5:45Хэрвээ бид эдгээр тоон мэдээллийг харахгүй бол
-
5:45 - 5:49Ази тивд болсон агуу их өөрчлөлийг дутуу үнэлэх байлаа
-
5:49 - 5:53бидний мэдэх эдийн засгийн өөрчлөлтөөс өмнө нийгмийн өөрчлөлт болж шүү дээ.
-
5:53 - 5:58За одоо бас нэг өөр зүйл үзүүлье
-
5:58 - 6:05дэлхийн орлогын хувиарлалт. Энэ бол хүмүүсийн орлогын хувиарлалт
-
6:05 - 6:10өдөрт нэг доллар, 10 доллар эсвэл 100 доллар
-
6:10 - 6:14Баян, ядуугийн ялгаа гэж байхаа больсон. Тэр чинь ташаа ойлголт.
-
6:14 - 6:18Энд нэг жижигхэн дов байна. Гэхдээ л ихэнх хүмүүс ийшээ байна.
-
6:19 - 6:23Хаана орлого дуусаж вэ гэдгийг харах юм бол -- орлого--
-
6:23 - 6:29Энэ бол дэлхийн жилийн орлого 100 хувиар байна. Энд хамгийн баян 20 хувь,
-
6:29 - 6:36Тэд бараг дэлхийн орлогын 70 хувийг авсан байна. Энд хамгийн ядуу 20 хувь
-
6:36 - 6:41тэдэнд 2 хувь ногдож байна. За энд нөгөө бидний мэдэх ойлголт
-
6:41 - 6:45хөгжиж буй орнуудын талаарх ойлголт тун сэжигтэй болоод ирнэ дээ. Бид тусламжийн тухай бодохдоо
-
6:45 - 6:50эдгээр хүмүүс энд байгаа эдгээр хүмүүст тусламж үзүүлдэг гэж санадаг. Гэтэл энэ дунд
-
6:50 - 6:54дэлхийн хүн амын ихэнх хэсэг нь байна шүү дээ. Тэдэнд одоо дэлхийн орлогын 24 хувь оногдож байна.
-
6:54 - 6:58Бид энэ талаар өөр өөр хэлбэрээр сонсдог. Эд чинь хэн бэ?
-
6:58 - 7:02Хаана тэр өөр өөр улс орнууд байна вэ? За Африкийг үзүүлье.
-
7:02 - 7:07Энэ Африк байна. Дэлхийн хүн амын 10 хувь, ихэнх нь ядуу.
-
7:07 - 7:12Энэ бол хөгжингүй, баян орнууд. НҮБ-ын бүлэг улс.
-
7:12 - 7:17Тэд тэнд энэ хэсэг дээр байна. Африк болон хөгжингүй улсуудад нилээд тоо давхцаж байна.
-
7:17 - 7:20Энэ бол Латин Америк. Тэдэнд дэлхий дээрх бүх юм байна.
-
7:20 - 7:23Латин Америкт хамгийн ядуугаас авхуулаад хамгийн баян хүмүүс байна.
-
7:23 - 7:28Энэ дээр бид зүүн Европыг тавьж болно, тэгээд зүүн Азийг тавья.
-
7:28 - 7:33За тэгээд Өмнөд Ази. За тэгээд цаг хугацаагааг хойшлуулбал яаж харагдах бол
-
7:33 - 7:381970 онруу хойшлуулбал? Тэр үед энэ дов нилээд өндөр байжээ.
-
7:38 - 7:42Тэгээд хамгийн их ядуучууд Ази тивд байсан байна.
-
7:42 - 7:49Дэлхийн асуудал бол Ази тивийн ядуурал байжээ. За одоо цааш явах юм бол
-
7:49 - 7:52Хүн ам нэмэгдэхийн хэрээр
-
7:52 - 7:55Азид сая сая хүмүүс ядуурлаас гарч байна, бас зарим нь
-
7:55 - 7:58ядуурч байна. За тэгээд энэ бол одоо бидний байгаа дүр зураг
-
7:58 - 8:02Дэлхийн Банкнаас гаргасан хамгийн сайн тооцооноос харвал ирээдүйд ийм болох юм байна.
-
8:02 - 8:06бид хуваагдсан ертөнцөд амьдрахгүй нь. Ихэнх хүмүүс энэ дунд байх нь.
-
8:06 - 8:08Мэдээж энэ бол логарифмын хэмжээс л дээ.
-
8:08 - 8:13гэхдээ бидний эдийн засгийн ойлголт бол хувьчилсан өсөлт шүү дээ. Бид чинь
-
8:13 - 8:19хувь процентийн өсөлтийн боломжийг л харж байдаг. Хэрвээ би үүнийг өөрчлөөд
-
8:19 - 8:23гэр бүлийн орлогын оронд хүн ам тус бүрийн Үндэсний Нийт Бүтээгдэхүүн болговол,
-
8:23 - 8:29энэ мэдээлэл тус бүрийг ҮНБ-ний бүс нутгаар нь хуваасан тоо болговол
-
8:29 - 8:33Энэ доор бүс нутаг тус бүрийг оруулсан, бөмбөлөгийн хэмжээ хүн амын тоог илэрхийлнэ
-
8:33 - 8:36Энд хөгжингүй орнууд байна. энд Африкийн Сахарын Цөлийн бүс нутгийн улс орнууд
-
8:36 - 8:39Арабын улсыг бас нэг тусад нь авч үзье.
-
8:39 - 8:43Тэд Африк тивээс ч байна, Ази тивээс ч байна. ингээд тусад нь салгачихья
-
8:43 - 8:48За тэгээд энэ тэнхлэгийг арай өрөгжүүлээд нэг шинэ хэмжээс нэмье.
-
8:48 - 8:51нийгмийн талаас, анх төрж буй хүүхдийн амьд үлдэх боломж түвшин
-
8:51 - 8:56за энэ тэнхлэг дээр бол мөнгө тавья. энэ талд хүүхдүүдийн амьд үлдэх боломж байгаа
-
8:56 - 9:00Зарим улс орнуудад, анх төрж буй хүүхдүүдийн 99.7 хувь нь амьд үлддэг бол,
-
9:00 - 9:04зарим улсуудад нь дөнгөж 70 хувьд хүрдэг. Энд нэг ялгаа ажиглагдаж байна
-
9:04 - 9:08Хөгжингүй орнууд, Латин Америк, Зүүн Европ, Зүүн Ази
-
9:08 - 9:12Арабын улсууд, Өмнөд Ази болон Африкийн Сахарын цөлийн бүс нутаг
-
9:12 - 9:17Хүүхдийн наслалт мөнгөний шугаман хамаарал хүчтэй байна.
-
9:17 - 9:25За Сахарын цөлийн бүс нутгийг дотор нь задлая. Эрүүл мэнд тэнд байна. Сайн эрүүл мэнд тэр дээр
-
9:25 - 9:30За би энд энэ бүс нутгийг улс орон бүрээр нь задлая.
-
9:30 - 9:35За задарлаа. улс орнуудын бөмбөлөгүүдийн хэмжээ нь хүн амых нь тоо
-
9:35 - 9:39Сьерра Леоне энд доор байна. Мауритиус энэ дээр байна. Мауритиус бол
-
9:39 - 9:42худалдааны хориг саадыг устгасан анхны улс, тэд элсэн чихэр худалдаалдаг
-
9:43 - 9:48Тэд Европ болон Хойд Америк тивийн хүмүүстэй адил тэгш нөхцөлөөр өөрсдийн нэхмэл эдлэлийг худалдаалдаг.
-
9:48 - 9:52За Африк тив дотор ихээхэн ялгаатай байдал харагдаж байна. Гана энэ дунд байна.
-
9:52 - 9:55Сьерра Леоне, хүмүүнлэгийн тусламж
-
9:55 - 10:00Энд Уганда байна, хөгжлийн тусламж. Энд хөрөнгө оруулдаг цаг
-
10:00 - 10:03тэнд та нар амралтаа өнгөрөөж болно. Энэ бол үнэхээр их ялгаатай байдал
-
10:03 - 10:08Африкт ийм их ялгаатай гэж бид ховорхон л боддог шүү дээ.
-
10:08 - 10:12Өмнөд Азийг энд задалж үзье. Энэтхэг энэ голд байгаа том бөмбөлөг.
-
10:12 - 10:16Афганистан болон Шриланк улсуудын хооронд маш их ялгаа харагдана.
-
10:16 - 10:20Арабын улсуудыг бас задалж үзье. Тэд ямар бол? Адилхан цаг агаар, адилхан соёл уламжлал
-
10:20 - 10:24адилхан шашин шүтлэг. Үгүйээ маш их ялгаа байна. Бүр хөрш улсуудын хооронд ч
-
10:24 - 10:29Иемен - иргэний дайн. Арабын Нэгдсэн Эмират улс, мөнгө нилээд тэгш хувиарлагдаж, зарцуулагдсан байна.
-
10:29 - 10:36Бодсоноос өөр байгаа биз. Энэ тоонд бас тухайн орон дахь гадаадын ажилчидын хүүхдүүд хүртэл хамрагдсан байгаа.
-
10:36 - 10:40Мэдээлэл бол бидний бодсоноос ихэнхдээ илүү их, сайн байдаг. Ихэнх хүмүүс мэдээлэл дутмаг муу гэж боддог.
-
10:41 - 10:43За яахав тэнд жаахан тодорхой бус тооны хязгаар бий л дээ. Гэхдээ л бид энд ялгаатай байдлыг сайн харж чадаж байна.
-
10:43 - 10:46Камбодж, Сингапур. Ялгаатай байдал бүр их байна.
-
10:46 - 10:49Зүүн Европ тивийн улс орнууд:
-
10:49 - 10:55Зөвлөлтийн эдийн засагт олон жилийн туршид байсан, гэхдээ тэндээс гараад 10 жилийн дараа
-
10:55 - 10:58хоорондоо их өөр өөр байна. За энд Латин Америк байна.
-
10:58 - 11:02Өнөөдрийн байдлаар эрүүл мэндээр сайн улс олохын тулд Кубаруу л заах шаардлагагүй болжээ.
-
11:02 - 11:07Одоогоос хэдхэн жилийн өмнөөс Чилид хүүхдийн эндэгдэл Куба улсаас бага болсон байна.
-
11:07 - 11:10Хөгжингүй улс дотор энд өндөр орлоготой орнууд байна.
-
11:10 - 11:14За энд дэлхийн бүхий л дүр зураг харагдаж байна.
-
11:14 - 11:19ойролцоогоор ингэж харагдах нь. За тэгээд бид ийшээ харвал,
-
11:19 - 11:251960 онд дэлхийн байдал өөрчлөгдөж эхэлжээ. 1960 онд
-
11:25 - 11:28Мао Зедун гарч ирлээ. Тэр Хятадад эрүүл мэндийг авчирав. За тэгээд тэр нас барлаа.
-
11:28 - 11:33Тэгээд Дэн Сиапинг гарч Хятадад хөрөнгө мөнгө авчирав. Ингээд хятадыг хөдөлгөөнд оруулав
-
11:33 - 11:37За энд бид улс орнууд хэрхэн өөр өөр чиглэлд хөдөлж байгааг харж байна.
-
11:37 - 11:41Үнэндээ дэлхийн ерөнхий дүр зургийг харуулсан
-
11:41 - 11:46жишиг улс орныг олоход тун хэцүү болжээ.
-
11:46 - 11:52Та бүхнийг 1960 онд эргээгээд авчирмаар байна.
-
11:52 - 12:02Энд байгаа Өмнөд Солонгосыг Бразилтай харьцуулж үзье.
-
12:02 - 12:07Бразил энд байна.За нэр нь алга боллоо. Бас энд нэмээд
-
12:07 - 12:12тэнд байгаа Уганда улсыг оруулья. За ингээд мэдээллийг явуулья.
-
12:12 - 12:21Өмнөд Солонгос ямар хурдан хөгжиж байгааг та бүхэн харж байгаа байх.
-
12:21 - 12:24гэтэл Бразил нилээн удаан байна
-
12:24 - 12:30За энд тэгвэл буцаад улс орнуудын явсан замын тэмдэглэгээг харуулбал
-
12:30 - 12:34та бүхэн хөгжлийн хурдыг эргээд харж болно.
-
12:34 - 12:40үнэхээр үнэхээр их өөр байна. Улс орнууд их бага ч гэсэн ерөнхийдөө
-
12:40 - 12:44мөнгө болоод эрүүл мэндийн хувьд адилхан түвшинд шилжиж байна. Гэхдээ эндээс
-
12:44 - 12:48хэрвээ та эхлээд эрүүл бол эхлээд баян байснаас илүү хурдан өөрчлөгдөж чадаж байгааг ажиглаж болно.
-
12:49 - 12:53За тэгвэл одоо Арабын Нэгдсэн Эмират улсын нэмж байгаад харья.
-
12:53 - 12:56Тэд эндээс эхэлсэн, газрын баялаг ихтэй орон. Тэд газрын тосыг
-
12:56 - 13:00мөнгө болгож баяжсан, гэхдээ эрүүл мэндийг дэлгүүрээс худалдаж авч болдоггүй юм байна.
-
13:00 - 13:04Эрүүл мэндэд хөрөнгө оруулах хэрэгтэй юм байна. Хүүхдүүдийг сургуульд явуулах хэрэгтэй юм байна.
-
13:04 - 13:07Эрүүл мэндийн салбарын ажилчидыг сургах хэрэгтэй. Хүн амаа боловсролтой болгох хэрэгтэй.
-
13:07 - 13:10Шах Саеид энэ талаар нилээд гайгүй ажил хийсэн.
-
13:10 - 13:14Газрын тосны үнэ буурсан боловч тэрээр улс орноо энэ дээр авчиржээ.
-
13:14 - 13:18Бидний өмнө дэлхий ертөнцийн ерөнхий дүр зураг байна
-
13:18 - 13:20улс орнууд ерөнхийдөө хөрөнгө мөнгөө
-
13:20 - 13:25өнгөрсөн үед зарцуулдаг байснаасаа илүү оновчтой зардаг болжээ. За одоо
-
13:25 - 13:32та бүхэн улс орнуудын дундаж тоог харах юм бол. Тэд ийм байна.
-
13:32 - 13:37Гэхдээ дундаж тоо ашиглах нь жаахан аюултай. Учир нь улс орнууд
-
13:37 - 13:43дотоодод ялгаатай байдал их байдаг. Хэрвээ бид ийшээ
-
13:43 - 13:49өнөөгийн Угандаг харах юм бол энэ улс Өмнөд Солонгос 1960 онд байсан түвшинд байна. Хэрвээ би Угандаг дотор нь
-
13:49 - 13:54задалбал нилээд их ялгаатай байдлыг олж харах болно. Энд таван хэсэгт хувааж үзүүлсэн байна.
-
13:54 - 13:57Угандагийн хамгийн баян 20 хувь нь тэнд байна.
-
13:57 - 14:01Хамгийн ядуу нь энэ доор байна. Өмнөд Африкийг дотор нь хуваавал ийм.
-
14:01 - 14:06За энэ доор байгаа Нигерийг харья. Аймшигтай муухай өлсгөлөн болсон газар
-
14:06 - 14:11ийм харагдаж байна. Нигерийн хамгийн ядуу 20 хувь нь энд байна.
-
14:11 - 14:14Өмнөд Африкийн хамгийн баян 20 хувь нь тэнд байна.
-
14:14 - 14:19Бид Африкт яаж туслах вэ, ямар арга зам байна вэ хэмээн хэлэлцэх дуртай
-
14:19 - 14:22Тэгвэл Африкт бүхий л нөхцөл байдал байна. Тэхлээр
-
14:22 - 14:26энд байгаа хэсэгт, тээр доор байгаа хэсэгтэй адил стратеги арга замаар ДОХ-ын
-
14:26 - 14:30эм эмчилгээг хүргэж чадахгүй шүү дээ. Дэлхий ертөнцийг сайжруулах асуудал
-
14:30 - 14:35нутаг нутгийн нөхцөл байдалд тус тус тохирсон байх шаардлагатай болжээ.
-
14:35 - 14:38Бүс нутгийн хэмжээнд ерөнхийлөх нь ач холбогдолгүй юм байна. Бид улам бүр тусгай детальчлах хэрэгтэй болсон байна.
-
14:38 - 14:42Оюутнуудад энэ талаар үзүүлэхэд тэд их сонирхон хүлээж авдаг.
-
14:42 - 14:47Бас олон олон бодлого боловсруулагчид, корпорацын салбарынхан
-
14:47 - 14:51дэлхий хэрхэн өөрчлөгдөж байгааг сонирхох болжээ. Тэгвэл бид яагаад
-
14:51 - 14:55Яагаад байгаа тоон мэдээллийг ашиглахгүй байна вэ? Бидэд НҮБ-ээс гаргадаг тоо,
-
14:55 - 14:57үндэсний статистикийн газруудын тоо,
-
14:57 - 15:01их сургуулиуд, төрийн бус байгууллагуудаас гаргадаг тоо хангалттай байна.
-
15:01 - 15:03Гэтэл эдгээр тоонууд нөгөө мэдээллийн сангууд доор нуугдчихаад байна шүү дээ.
-
15:03 - 15:08Олон нийт тэнд байна, интернэт тэнд байна, гэхдээ бид тэдгээрийг одоо болтол сайн ашиглаж чадахгүй л байна шүү дээ.
-
15:08 - 15:11Дэлхийн өөрчлөлтийн талаар бидний харсан энэ бүх мэдээлэл
-
15:11 - 15:15төсвийн хөрөнгөр санхүүжүүлсэн статистик тоог хамруулаагүй. Зарим вэб хуудсууд байна
-
15:15 - 15:21нэг тийм, та нар мэднэ дээ, мэдээллийн сангаас жаахан хэсэг мэдээлэл тавьдаг
-
15:21 - 15:26гэхдээ хүмүүс мэдээлэлдээ үнэ тогтоочихдог, тэгээд бас тэнэг түлхүүр үг оруулах гэх мэтчилэн шаардлага тавьдаг, дээрээс нь уйтгартай статистик гээд л.
-
15:26 - 15:29(инээд)(алга ташилт)
-
15:29 - 15:33Ингээд бид явахгүй шүү дээ. Тэгвэл юу хэрэгтэй вэ? Бидэнд мэдээллийн сангууд байна.
-
15:33 - 15:37Таньд шинэ мэдээллийн сан хэрэггүй. Бидэнд гайхалтай сайхан дизайнтай хэрэгсэл байна
-
15:37 - 15:40энд улам олон олон хэрэгсэлүүд нэмэгдэж байгаа. Бид
-
15:40 - 15:45нэг ашигийн төлөө бус байгууллага санаачлан эхлүүлээд байна.
-
15:45 - 15:48мэдээллийг дизайнтай холбодог " Гапмайндер". Лондонгийн метронд
-
15:48 - 15:51"зай нүхнээс болгоомжилно уу" гэж байдгаас бид санаа аваад "Зайг нөхөгч" гэсэн утгаар нэрлэе гэж шийдсэн юм л даа.
-
15:51 - 15:55Тэгээд бид энэн шиг мэдээллийг хооронд нь холбодог програм бичиж эхэлсэн юм.
-
15:55 - 16:01Тэгээд ч энэ тийм их хэцүү байгаагүй. Мэдээж хэсэг хүмүүс хэдэн жил ажиллаад хөдөлгөөнт дүрсийг бий болгосныг та бүхэн харлаа.
-
16:01 - 16:03Та нар багц мэдээллийг аваад, ийшээ хийж болно.
-
16:03 - 16:08Бид НҮБ-ын мэдээлэл, НҮБ-ын зарим агентлагуудыг чөлөөлж өгсөн.
-
16:08 - 16:12Зарим улс орнууд өөрсдийн мэдээллийн сангаа дэлхийн хэмжээнд хуваалцахыг зөвшөөрсөн.
-
16:12 - 16:15гэхдээ мэдээж бидэнд хайлтын функц хэрэгтэй.
-
16:15 - 16:20Бид мэдээллийг хайж болохуйц хэлбэрт оруулаад хайж болдог хайлтын функц.
-
16:20 - 16:23тэгээд тэрнийгээ дэлхий даяар харуулж болдог тийм функц. Тэгээд бид юу сонсдог гээч?
-
16:23 - 16:27Би гол статистикийн нэгжүүд дээр жаахан судалгаа хийсэн юм. Бүгд л
-
16:28 - 16:32"Энэ бол боломжгүй юм. Ийм юм хийж чадахгүй. Бидний мэдээлэл
-
16:32 - 16:35тун их нарийвчлалтай, бусад зүйлийг хайж болдог шиг хайж чадахгүй шүү дээ" гэж хэлдэг гээч.
-
16:35 - 16:40Бид оюутнуудад мэдээллийг үнэгүй өгч чадахгүй, дэлхийн олон олон жижиг үйлдвэр эрхлэгчид үнэгүй өгч чадахгүй гэдэг.
-
16:40 - 16:43Гэтэл эцсийн эцэст бид тэдний хөгжлийг л харахыг хүсэж байгаа биздээ.
-
16:43 - 16:46Төсвөөс санхүүжүүлсэн мэдээлэл энэ доор байна.
-
16:46 - 16:49Тэгээд бид сүлжээнээс цэцэг ургуулмаар байна шүү дээ.
-
16:49 - 16:54тэхлээр нэг чухал асуудал бол мэдээллийг хайж болохуйц болгох, тэгээд тэднийг хүмүүс
-
16:54 - 16:56янз бүрийн дизайны хэрэгсэлээр хөдөлгөөнд оруулан ашиглаж чаддаг болгох явдал юм.
-
16:56 - 17:01Надад нэг сайн мэдээ байна. НҮБ-ын
-
17:01 - 17:05Статистикийн одоогийн тэргүүн "энэ боломжгүй" гэж хэлээгүй.
-
17:05 - 17:07Тэр зүгээр л "Бид хийж чадахгүй" л гэж хэлсэн.
-
17:07 - 17:11(инээд)
-
17:11 - 17:13Гэхдээ тэр ухаантай залуу байгаа биз, тийм үү?
-
17:13 - 17:15(инээд)
-
17:15 - 17:19Тэхлээр бид ирэх жилүүдэд мэдээлэлтэй холбоотой их зүйл өөрчлөгдөхыг харах байх.
-
17:19 - 17:23Бид орлогын хувиарлалтыг тун өөр шинэ хэлбэрээр харж чаддаг болно.
-
17:23 - 17:28Энэ 1970 оны Хятад дахь орлогын хувиарлалт.
-
17:29 - 17:341970 оны АНУ дахь орлогын хувиарлалт.
-
17:34 - 17:38Бараг давхцах юм алга. Тэгвэл юу болж вэ?
-
17:38 - 17:43Юу гэвэл: Хятадад өсөлт ажиглагдаж байна. бүгд тийм ч адилхан байхаа больжээ.
-
17:43 - 17:47энд сайн харагдаж байна, АНУ-г нөмрөн авч байгаа мэт.
-
17:47 - 17:49бараг нэг сүнс шиг харагдаж байгаа биз, үүү?
-
17:49 - 17:51(инээд)
-
17:51 - 18:01Аймаар тийм үү. Бидэнд энэ бүх мэдээлэл тун их хэрэгтэй.
-
18:01 - 18:07Бид эдгээр мэдээллийг үнэхээр харах хэрэгтэй. За бас
-
18:07 - 18:12энд 1000 хүнд ногдох интернэд хэрэглэгчдийн тоог харуулж болно.
-
18:12 - 18:17Энэ програмд бүх улс орнуудын талаарх ойролцоогоор 500 хувьсагчийг олж харж болно.
-
18:17 - 18:21Хувьсагчийг өөрчлөхөд жаахан л цаг авна.
-
18:21 - 18:26тэнхлэгүүд дээр та хэрэглэхийг хүссэн ямар ч хувьсагчийг амархаан оруулж болно.
-
18:26 - 18:31Хамгийн гол нь одоо бидэнд мэдээллийн сангуудыг үнэгүй олж авах
-
18:31 - 18:34тэднийг нэг товчлуур дараад л хайж болохуйц болгох, тэднийг
-
18:34 - 18:39харангуут ойлгож болохуйц график хэлбэлт оруулах хэрэгтэй байна.
-
18:39 - 18:42Гэхдээ одоо статистикчид энэнд дургуй байна. Тэд "энэ чинь
-
18:42 - 18:51бодит байдлыг харуулахгүй шүү дээ. Бид статистикийн болоод задлан шинжлэх аргууд хэрэгтэй " гэж эсэргүүцнэ.
-
18:51 - 18:54Гэхдээ энэ чинь таамаглал шүү дээ.
-
18:54 - 18:58Энд эрээд нөгөө мэдээлэлдээ орьё. Тэнд Интернэт ирж байна.
-
18:58 - 19:02Интернэт хэрэглэгчдийн тоо ингэж их өсөж байна. Энэ нэг хүн амд оногдох ДНБ.
-
19:02 - 19:07За шинэ технологи ирж байна. Гэхдээ хараач,
-
19:07 - 19:12энэ нь улс орнуудын эдийн засагтай хичнээн сайн нийцэж байна гээч. Тиймээс л
-
19:12 - 19:15100 долларын компвьютер хичээн их чухал гээч. Энэ бол сайн чиг хандлага.
-
19:15 - 19:18Яг л дэлхий ертөнц хавтгай болж байх шиг. Эдгээр улс орнууд
-
19:18 - 19:21ганц эдийн засаг гэлтгүй улам бүр хөгжих болно, тиймээс ч
-
19:21 - 19:25ирэх жилүүдэд эдгээр өөрчлөлтийг ажиглах тун сонирхолтой байх болно.
-
19:25 - 19:27Харин энийг төсвөөс санхүүжүүлсэн мэдээллийн тусламжтайгаар харж чадна гэж найдаж байна. Баярлалаа.
-
19:28 - 19:31(алга ташилт)
- Title:
- Өмнө нь харж байгаагүй хамгийн сайн статистик мэдээ
- Speaker:
- Ханс Рослинг
- Description:
-
Ийм сайн харуулсан мэдээллийг өмнө нь та хараагүй бизээ. Спортын тэмцээн мэт хурдтай, яаран догдлох сэтгэгдэл төрүүлэм тайлбарын хамт Статистикийн мастер Ханс Рослинг "хөгжиж буй" хэмээх орнуудын талаарх ташаа мэдээллийг залруулж байна.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 19:33
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The best stats you've ever seen | |
![]() |
Buyandelger Ulziikhuu added a translation |