Эдийн засгийг бэхжүүлж, гамшигтай тэмцэх газрын зураг
-
0:01 - 0:062008 онд Наргис циклон салхи Бирм улсыг тун хүнд байдалд оруулсан.
-
0:06 - 0:10Сая сая хүмүүст тусламжын гар маш их хэрэгтэй байсан юм.
-
0:10 - 0:14НҮБ хүмүүст хүрч, гамшигт нэрвэгдсэн газарт туслалцаа үзүүлэхийг хүсэж байлаа.
-
0:14 - 0:17Гэтэл газрын зураг байсангүй, ямар ч зам харгуй,
-
0:17 - 0:22ямар ч эмнэлэгт хүрэх зам, циклон салхинд нэрвэгдсэн хохирогчид хүрэх ямар ч газрын зураг байгаагүй юм.
-
0:22 - 0:25Лос Анжелес эсвэл Лондонгийн газрын зургийг харж байхдаа бид
-
0:25 - 0:282005 оны байдлаар дэлхийн дөнгөж 15% нь л
-
0:28 - 0:31газрын зурагт тэмдэглэгдсэн гэдэгт итгэмээргүй байгаа биз.
-
0:31 - 0:34геологийн хувьд кодлох хэмжээний нарийвчлалтай тэмдэглэгдсэн гэсэн үг
-
0:34 - 0:37НҮБ нэг томоохон асуудалтай эхлээд тулгарна
-
0:37 - 0:39тэр нь дэлхийн хүн ам ихтэй ихэнх орнууд
-
0:39 - 0:41нарийвчилсан газрын зураггүй байгаа байдал юм
-
0:41 - 0:43Гэхдээ тусламж ирж байгаа.
-
0:43 - 0:45Google дээр 40 сайн дурынхан
-
0:45 - 0:48компьютерийн шинэ программ ашиглан
-
0:48 - 0:51120,000 км зар харгуй
-
0:51 - 0:543,000 эмнэлэг, аж ахуйн болоод аврах цэгүүдийг газрын зурагт оруулж байна.
-
0:54 - 0:56Ингэхэд дөрвөн өдөр л зарцуулсан.
-
0:56 - 0:59Ямар шинэ программ ашигласан гээч? Google Mapmaker.
-
0:59 - 1:02Google Mapmaker бол шинэ технологи бөгөөд бид бүгдэд
-
1:02 - 1:05өөсдийн мэддэг орон нутгийн газраа зурагжуулах боломж олгож байна.
-
1:05 - 1:07Хүмүүс энэ программыг ашиглан
-
1:07 - 1:09зам харгуйгаас авхуулаад гол мөрөн
-
1:09 - 1:12сургууль цэцэрлэг, орон нутгийн бизнес
-
1:12 - 1:15видео киноны дэлгүүр, булангийн мухлаг бүгдийг газрын зурагт тэмдэглэж байна.
-
1:15 - 1:17Газрын зураг бидэнд хэрэгтэй.
-
1:17 - 1:19Нобелийн шагналд нэр дэвшигч Эрнандо Де Сото
-
1:19 - 1:21ихэнх хөгжиж буй орнуудын
-
1:21 - 1:23эдийн засгийг бэхжүүлэх гол түлхүүр бол
-
1:23 - 1:26санхүүгийн эргэлтэнд ороогүй байгаа өргөн уудам газрыг ашиглах явдал гэсэн байдаг.
-
1:26 - 1:29Жишээлбэл, ганц Энэтхэгт л гэхэд нэг триллион долларын үнэд хүрэх
-
1:29 - 1:32үл хөдлөх хөрөнгө санхүүгийн эргэлтэнд ороогүй байна.
-
1:32 - 1:34Өнгөрсөн жил гэхэд л,
-
1:34 - 1:38170 орны мянга мянган хэрэглэгчид
-
1:38 - 1:41сая сая мэдээллийг газрын зурагт тэмдэглэж,
-
1:41 - 1:44бидний бодож байгаагүй нарийчлалын түвшинд газрын зураг бий болгож чадсан.
-
1:44 - 1:46Энэ их амжилтанд зөвхөн
-
1:46 - 1:50бүхий л газар оршин суугаа урам зоригтой хэрэглэгчдийн хүчинд хүрсэн юм.
-
1:50 - 1:53За одоо хэрэглэгчдийн хийсэн
-
1:53 - 1:56зарим газрын зургийг үзэе.
-
1:56 - 1:58Биднийг ингээд ярьж байх хооронд л эдгээр
-
1:58 - 2:00170 орнуудад хүмүүс дэлхийг газрын зурагт оруулж байна.
-
2:00 - 2:06За энд Сенегалийн нэг замыг тэмдэглэсэн Африкт байгаа Брижэтийг харж байна.
-
2:06 - 2:11За Бангалор дахь Чаулагийн гэртэй маань ойрхон Н.Г. зам харагдаж байна.
-
2:11 - 2:14Энэ бол тооцоолон бодох геометр,
-
2:14 - 2:17хөдөлгөөн таних чадалтай программын үр дүн юм.
-
2:17 - 2:19Энэ бол зуу зуун хотод оршин суугаа
-
2:19 - 2:21мянга мянган хэрэглэгчдийн ялалт юм.
-
2:21 - 2:23Бид нэгэн дор хэрэглэгч бөгөөд зохион бүтээгч болж байна.
-
2:23 - 2:27Энэ бол газрын зурагт тэмдэглэгдээгүй бидний ертөнцийн
-
2:27 - 2:2970 хувьд нь хүрэх урилга юм.
-
2:29 - 2:31Шинэ ертөнцөд тавтай морилно уу.
-
2:31 - 2:34(алга ташилт)
- Title:
- Эдийн засгийг бэхжүүлж, гамшигтай тэмцэх газрын зураг
- Speaker:
- Лалитэш Катрагадда
- Description:
-
2005 оны байдлаар дэлхийн дөнгөж 15% нь л газрын зураг дээр тэмдэглэгдсэн байна. Энэ байдал нь ямар нэгэн гамшигийн аюул тохиолдсоны дараа яаралтай тусламж үзүүлэх явцыг удаашруулахаас гадна ашиглаагүй газар талбай, мэдэгдээгүй зам харгуйн эдийн засгийн боломжыг нуун далдалж байна. Энэ богино хэмжээний яриагаар Google-н Лалитэш Катгагадда 'Map Maker' буюу Газрын зураг хийгч программын талаар танилцуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрийн хүн бүхэн газрын зураг хийгч энэхүү программ хэрэгслийг ашиглан өөрсдийн газраа зурагт буулгах боломжтой юм.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 02:38
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Making maps to fight disaster, build economies | |
![]() |
Buyandelger Ulziikhuu added a translation |