Нэгэн зэрэг олон ажил хийхээ болиод зөвхөн нэг зүйлд төвлөр
-
0:00 - 0:03Би загвар зохион бүтээгч
мөн сурган хүмүүжүүлэгч. -
0:03 - 0:05Би олон ажлыг зэрэг
хийдэг зантай. -
0:05 - 0:12Мөн оюутнуудаа бүтээлчээр,
олон үйлдлийг зэрэг хийхийг шахдаг. -
0:12 - 0:17Гэвч энэ олон ажлыг зэрэг хийх
арга барил хэр үр дүнтэй вэ? -
0:17 - 0:23Зөвхөн нэг ажил дээр төвлөрөх
арга барилыг нэг аваад үзье. -
0:23 - 0:26Хэдэн жишээ харъя.
-
0:26 - 0:27Үүнийг хар даа.
-
0:27 - 0:31Энэ бол олон ажлыг зэрэг хийх
арга барилын минь үр дүн. (Инээд) -
0:31 - 0:35Нэг зэрэг хоол хийж, утсаар ярьж,
мессеж бичиж, -
0:35 - 0:37шарсан махны зургийг авч
-
0:37 - 0:40бусдад илгээхийг оролдоно.
-
0:41 - 0:45Олон үйлдлийг зэрэг гүйцэтгэж
чаддаг супер хүмүүсийн тухай -
0:45 - 0:47түүхийг та сонссон байх.
-
0:47 - 0:51Гэвч энэ нь нийт хүн амын
2%-хон хувийг л эзэлдэг. -
0:52 - 0:57Тэгэхээр бусад нь яах болж байна аа?
-
0:57 - 0:59Та хэзээ хамгийн сүүлд
утсаар ярих найзынхаа -
0:59 - 1:02дуу хоолойг өөр юу ч хийлгүйгээр
анхааран сонссон бэ? -
1:02 - 1:06Энэ бол миний ажиллаж байгаа төсөл.
-
1:06 - 1:11Энэ утасны дэлгэцийн хаалт нь
-
1:11 - 1:15бидний хэтэрхий супер чадвартай...
-
1:15 - 1:20(Инээд) (Алга ташилт)
-
1:20 - 1:23бидний хэт супер чадвартай гар утсыг
-
1:23 - 1:26холбооны хэрэгслийн түвшинд
хүртэл нь бууруулах зорилготой. -
1:26 - 1:29Өөр нэг жишээ: та Венецид очиж үзсэн үү?
-
1:29 - 1:33Арлын нарийн гудамж дундуур
зүгээр л зугаалах нь -
1:33 - 1:35хэчнээн гайхамшигтай байдаг билээ?
-
1:35 - 1:39Гэвч бодит байдал дээрээ
хэт их мэдээлэл дунд бид -
1:39 - 1:43энэ гайхамшгийг мэдэрч
чаддаггүй шүү дээ. -
1:43 - 1:46Тэгэхээр адал явдалтай учрах
тэр л мэдрэмжийг -
1:46 - 1:50шинээр нээгээд үзвэл ямар вэ?
-
1:50 - 1:53Миний хэлэх санаа сонголт,
боломжоор дүүрэн өнөө үед -
1:53 - 1:58тун хачирхалтай сонсогдож магадгүй.
-
1:58 - 2:02Гэхдээ би та нарт
-
2:02 - 2:05зөвхөн нэг ажил дээр төвлөрөх,
-
2:05 - 2:10эсвэл "цахим мэдрэмжээ" бүрэн унтраахыг
санал болгож байна. -
2:11 - 2:17Өнөө үед хүн бүр өөрийн цорын ганц,
онцгой бүтээгдэхүүнийг бүтээх боломжтой. -
2:17 - 2:21Яагаад болохгүй гэж?
Тиймээс энэхүү олон үйлдэлт ертөнцөд -
2:21 - 2:24нэг л ажилд төвлөрөх тэр
орон зайгаа олохыг хүсье! -
2:24 - 2:25Баярлалаа.
-
2:25 - 2:32(Алга ташилт)
- Title:
- Нэгэн зэрэг олон ажил хийхээ болиод зөвхөн нэг зүйлд төвлөр
- Speaker:
- Пауло Кардини
- Description:
-
Одоо үед хүмүүс зүгээр ч нэг хоол хийхээ больжээ. Тэд хоол хийхийн хажуугаар мессеж бичих, утсаар ярих, Youtube үзэх, хийсэн хоолныхоо зургийг авч бусдад илгээх үйлдлийг зэрэг зэрэг хийдэг болсон. Загвар зохион бүтээгч Пауло Кардини бидний олон үйлдэлт ертөнц ашиг тустай эсэхэд эргэлзэн, энэ асуудлыг эргэн харснаар зөвхөн нэг ажилд төвлөрч ажиллахыг зорих болжээ. Үүнд түүний зохион бүтээсэн 3D технологи бүхий гар утасны гэр тус болж магадгүй л юм.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 02:52
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Forget multitasking, try monotasking | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Forget multitasking, try monotasking | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Forget multitasking, try monotasking | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Forget multitasking, try monotasking | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for Forget multitasking, try monotasking | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Forget multitasking, try monotasking | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Forget multitasking, try monotasking | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Forget multitasking, try monotasking |
Bilguun Bolormaa
Multitasking, Monotasking, Supertaskers гэх үгнүүдийг орчуулахад хүндрэлтэй байлаа. Илүү оновчтой орчуулга байвал орчуулгыг нь өөрчлөөрэй.