Return to Video

Таны идсэн хоол гэдсэнд тань хэрхэн нөлөөлдөг вэ - Шилпа Равелла

  • 0:07 - 0:13
    Бидний дотор ба гадна хэдэн тэрбум
    бактери, вирус, мөөгөнцөр амьдардаг ба
  • 0:13 - 0:15
    тэдэнтэй сайн харьцаатай байх нь
  • 0:15 - 0:17
    бидэнд ашигтай.
  • 0:17 - 0:20
    Эдгээр нь хамтдаа микробиом үүсгэдэг ба
  • 0:20 - 0:25
    олон үүрэг бүхий
    баялаг экосистем юм.
  • 0:25 - 0:29
    Бидний гэдсэн дэх бактери нь
    боловсруулж чадаагүй хоолыг задалж,
  • 0:29 - 0:31
    шим тэжээл үйлдвэрлэж,
  • 0:31 - 0:33
    дархлааны системийг зохицуулж,
  • 0:33 - 0:36
    муу бактериас хамгаалдаг.
  • 0:36 - 0:40
    Ходоод гэдсэнд яг аль
    сайн бактери хэрэгтэй талаар
  • 0:40 - 0:42
    нарийн зураглал бидэнд байхгүй ч,
  • 0:42 - 0:44
    микробиом эрүүл байхын тулд
  • 0:44 - 0:48
    олон төрлийн бактери байх нь
    чухал гэдгийг мэднэ.
  • 0:48 - 0:50
    Микробиомд олон зүйлс нөлөөлдөг ба
  • 0:50 - 0:51
    бидний хүрээлэн буй орчин,
  • 0:51 - 0:53
    антибиотик зэрэг эм,
  • 0:53 - 0:58
    мөн бидний кесар хагалгаагаар
    төрсөн эсэх хүртэл хамаатай.
  • 0:58 - 1:01
    Хооллолт ч мөн адил
    бидний гэдэсний эрүүл мэндийг
  • 1:01 - 1:04
    тодорхойлогч чухал
    хүчин зүйл болоод байна.
  • 1:04 - 1:06
    Бид бүгдийг нь удирдаж чадахгүй ч
  • 1:06 - 1:08
    идэж буй зүйлсээрээ дамжуулан
  • 1:08 - 1:12
    биен дэх нянгийн тэнцвэрт байдлаа
    зохицуулах боломжтой.
  • 1:12 - 1:18
    Жимс, ногоо, самар, шош
    бүхэл үр зэргийн эслэг нь
  • 1:18 - 1:21
    гэдэсний бактерийн
    хамгийн сайн тэжээл юм.
  • 1:21 - 1:23
    Бактери нь эслэгийг боловсруулахдаа
  • 1:23 - 1:28
    гэдэсний ханыг сайжруулдаг
    богино өөхөн хүчлийн гинж үүсгэж,
  • 1:28 - 1:30
    дархлааг нэмэгдүүлж,
  • 1:30 - 1:35
    үрэвслээс сэргийлж улмаар
    хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг.
  • 1:35 - 1:36
    Их эслэг идэх тусам
  • 1:36 - 1:41
    үүнийг боловсруулдаг бактери
    гэдсэнд нэмэгддэг байна.
  • 1:41 - 1:44
    Саяхны нэгэн судалгаанд эрдэмтэд
  • 1:44 - 1:47
    өндөр эслэгтэй хоол иддэг
    хөдөөний Өмнөд Африкчууд болон
  • 1:47 - 1:53
    өөх тос ихтэй, мах голцуу иддэг
    Африк-Америкчуудын хооллолтыг сольжээ.
  • 1:53 - 1:57
    14 хоногийн дараа эслэг бага,
    тослог ихтэй барууны маягаар хооллосон
  • 1:57 - 2:01
    хөдөөний Африк хүмүүсийн
    бүдүүн гэдэсний үрэвсэл нэмэгдэж
  • 2:01 - 2:04
    өөхөн хүчил нь буурчээ.
  • 2:04 - 2:08
    Бутирейт нь бүдүүн гэдэсний хавдрыг
    бууруулдаг өөхөн хүчил юм.
  • 2:08 - 2:12
    Харин эслэг их, өөх тос багатай
    хооллосон бүлэгт
  • 2:12 - 2:15
    эсрэг өөрчлөлт гарчээ.
  • 2:15 - 2:20
    Тэгэхээр эслэг багатай, боловруулсан
    хүнс хэрэглэхэд бидний гэдэс яадаг вэ?
  • 2:20 - 2:24
    Эслэг бага хэрэглэхэд гэдэсний бактери
    түлшгүй болж
  • 2:24 - 2:28
    улмаар өлсөж үхэхэд хүрдэг байна.
  • 2:28 - 2:30
    Ингэснээр төрөл нь цөөрч
  • 2:30 - 2:32
    өлссөн бактериуд бий болдог.
  • 2:32 - 2:37
    Ингээд зарим нь салсны дотроор
    хооллож эхэлдэг.
  • 2:37 - 2:41
    Зарим хүнс гэдэсний бактерид
    нөлөөлдгийг бид олж мэдсэн.
  • 2:41 - 2:44
    Саяхны микробиомын судалгаанд эрдэмтэд
  • 2:44 - 2:45
    жимс,
  • 2:45 - 2:46
    ногоо,
  • 2:46 - 2:47
    цай,
  • 2:47 - 2:47
    кофе,
  • 2:47 - 2:48
    улаан вино,
  • 2:48 - 2:49
    хар шоколад нь
  • 2:49 - 2:53
    бактерийн төрлийг
    нэмэгдүүлдгийг тогтоожээ.
  • 2:53 - 2:56
    Эдгээр хүнсэнд байгальд элбэг байдаг
  • 2:56 - 3:00
    антиоксидантын нийлмэл болох
    полифенол агуулагддаг.
  • 3:00 - 3:01
    Нөгөөтэйгүүр
  • 3:01 - 3:03
    тослог ихтэй хүнс болох
  • 3:03 - 3:06
    тослогтой сүү, чихэртэй ундаа зэрэг нь
  • 3:06 - 3:09
    бактерийн төрөл буурахад хүргэдэг байна.
  • 3:09 - 3:11
    Хоолыг хэрхэн бэлтгэх нь
    мөн хамаатай.
  • 3:11 - 3:15
    Бага боловсруулсан, шинэ хүнсэнд
    эслэг илүү агуулагдах ба
  • 3:15 - 3:17
    бидэнд илүү эрч хүч өгдөг.
  • 3:17 - 3:18
    Дөнгөж жигнэсэн,
  • 3:18 - 3:19
    хөнгөн хуурсан,
  • 3:19 - 3:20
    эсвэл түүхий ногоо нь
  • 3:20 - 3:23
    шарсан хоолноос илүү
    ашиг тустай.
  • 3:23 - 3:28
    Мөн хоолыг сайн бактери буюу
    пробиотокийг нэмэгдүүлэхээр
  • 3:28 - 3:31
    бэлтгэх арга замууд бий.
  • 3:31 - 3:35
    Исгэсэн хүнс нь ашигтай бактериуд болох
  • 3:35 - 3:37
    лактобасиллус,
  • 3:37 - 3:39
    бифидобактер ихтэй.
  • 3:39 - 3:41
    Анх хөргөгч бий болохоос өмнө
  • 3:41 - 3:43
    хоолыг удаан хадгалахын тулд үүссэн
  • 3:43 - 3:47
    даршлах арга нь дэлхий даяар
    уламжлагдан ирсэн хэвээр байна.
  • 3:47 - 3:48
    Кимчи,
  • 3:48 - 3:49
    даршилсан байцаа,
  • 3:49 - 3:50
    дарсан шар буурцаг,
  • 3:50 - 3:51
    исгэсэн цай зэрэг нь
  • 3:51 - 3:54
    бидний хоолонд төрөл зүйл
    болон амт чанар нэмдэг.
  • 3:54 - 3:59
    Тараг нь мөн ашигтай бактерийг
    нэмэгдүүлдэг исгэсэн хүнс юм.
  • 3:59 - 4:03
    Гэхдээ бүх тараг
    сайн гэсэн үг биш юм.
  • 4:03 - 4:06
    Хэт их сахартай боловч
    хангалттай бактеригүй бол
  • 4:06 - 4:07
    ашиг тусгүй.
  • 4:07 - 4:09
    Эдгээр нь ерөнхий зарчим.
  • 4:09 - 4:12
    Бид эдгээр хүнс нь бидний микробиомд
  • 4:12 - 4:17
    яг хэрхэн нөлөөлдгийг мэдэхийн
    тулд илүү судалгаа хийх хэрэгтэй.
  • 4:17 - 4:19
    Эерэг холбоосууд харж байгаа ч
  • 4:19 - 4:23
    гэдэс дотрыг шууд ажиглахад
    амаргүй билээ.
  • 4:23 - 4:25
    Жишээ нь бид эдгээр хүнс
  • 4:25 - 4:29
    төрөл зүйлийг шууд нэмэгдүүлж байгаа эсвэл
  • 4:29 - 4:32
    илүү ярвигтай зүйл болж буй
    эсэхийг мэдэхгүй.
  • 4:32 - 4:36
    Бид өөрсдийн гэдэс дотрыг
    дөнгөж судалж эхэлж байгаа ч
  • 4:36 - 4:42
    хоол боловсруулах системд микробиом
    ямар чухал болохыг ойлгосон.
  • 4:42 - 4:48
    Сайн мэдээ нь гэвэл бид гэдэсний
    бактериа нэмэгдүүлж чадна.
  • 4:48 - 4:49
    Эслэг ихтэй
  • 4:49 - 4:51
    шинэ эсвэл даршилсан
    хүнс хэрэглэвэл
  • 4:51 - 4:54
    гэдэс тань таныг эрч хүчтэй
    байлгана гэдэг итгэж болно.
Title:
Таны идсэн хоол гэдсэнд тань хэрхэн нөлөөлдөг вэ - Шилпа Равелла
Speaker:
Shilpa Ravella
Description:

Хичээлийг бүтнээр нь дараах холбоосоор үзнэ үү: http://ed.ted.com/lessons/how-the-food-you-eat-affects-your-gut-shilpa-ravella

Бидний гэдсэн дэх бактери нь биеийн боловсруулж чадахгүй хоол хүнсийг задалж, шаардлагатай шим тэжээлээр хангаж, дархлааг дэмжиж, аюултай бактериас хамгаалдаг. Гэдэсний эрүүл бактерийг үүсгэх гол арга замыг бид нарийн мэдэхгүй ч иддэг хүнсээрээ дамжуулан тэнцвэртэй байдлыг нь хангаж чадна. Шилпа Равелла нь танд эрүүл хоол боловсруулах системтэй болоход туслах эрүүл хүнсүүдийн талаар хуваалцаж байна.

Хичээлийг Шилпа Равелла, анимейшнийг Андрью Фоерстер.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:10

Mongolian subtitles

Revisions