-
Виртуалчлал бол миний ажлын гол цөм хэсэг.
-
Би дэлхийн эрүүл мэндийн хичээл заадаг.
-
Мөн зөвхөн тоо баримттай байх нь хангалттай бус гэдгийг би мэднэ.
-
Би түүнийг тааламжтай бөгөөд ойлгогдхуйц замаар хүмүүст харуулах ёстой.
-
Одоо би урьд өмнө амьдралдаа хэзээ хийж үзээгүй нэгэн зүйлийг туршиж үзэх гэж байна.
-
Мэдээллийг бодит орон зайд амьлуулах,
-
техникийн багаас бага зэргийн тусламжтайгаар.
-
За ингээд, эхлээд эрүүл мэндийн тэнхлэг.
-
Наслалт 25 жилээс 75 жил.
-
Энд доор, хөрөнгө баялагийн тэнхлэг:
-
Нэг хүнд ногдох орлого: 400, 4,000 болон 40,000 доллар
-
Тэгэхээр энд доор ядуу буурай болон өвчлөлтэй,
-
харин энд дээр чинээлэг болон эрүүл.
-
Одоо би 200 жилийн өмнөх дэлхийг харуулах гэж байна,
-
1810 онд.
-
Энд бүх улсууд:
-
Eвроп бор, Ази улаан, Дундад Ази ногоон, Африк өмнөд хэсэг Сахара цэнхэр,
-
тэгээд Америкууд шараар.
-
Мөн улсын хэмжээний бөмбөлөг хүн амын хэмжээг харуулж байна.
-
1810 онд, энд доод хэсгээр нилээд бөөгнөрсөн байдалтай байна, тийм биш гэж үү?
-
Бүх улс орнууд өвчтэй болоод ядуу байж,
-
бүх улсуудад наслалт 40-өөс доош
-
тэгээд зөвхөн Их Британи болон Нидерланд үл ялиг чинээлэг,
-
гэхдээ тийм ч их биш.
-
Тэгэхээр одоо, би дэлхийг эхлүүлье.
-
Үйлдвэрлэлийн хувьсгал Европын болон хаа нэг орнуудыг
-
үлдсэн хэсгээс холдоход хүргэсэн,
-
гэхдээ Ази болон Африкийн колончлогдсон орнууд
-
тэр доор гацаж үлдсэн.
-
Тэгээд аажмаар Барууны орнууд улам бүр эрүүлжсээр, эрүүлжсээр.
-
Одоо бид Дэлхийн Нэгдүгээр Дайны
-
нөлөөг үзүүлэхээр удааширж байна,
-
мөн Испанийн ханиад томууны халдварлалт. Ямар гамшиг вэ!
-
Одоо би 1920 оод болон 1930 аад он руу хурдлан орж байна.
-
Тэгээд Их Уналтын үл тооцвол,
-
барууны орнууд
-
илүү их баялаг, эрүүл мэндийг чиглэн цойлж байна.
-
Япон болон зарим орнууд дагахаар оролдовч
-
ихэнх орнууд тэнд доор хэвэндээ үлдэв.
-
Одоо, Дэлхийн Хоёрдугаар дайны эмгэнэлт явдлын дараа,
-
бид дэлхийн 1948 оныг харахыг тулд энд түр зогсоё.
-
1948 он бол агуу жил байлаа: дайн дуусаж,
-
Швед орон Өвлийн Олимпийн медалийн тавцанг бүрхэж,
-
бас би төрж байсан.
-
Гэхдээ дэлхийн улс орнуудын дундах өөрчлөлтүүд
-
урьд өмнө байгаагүйгээр их байлаа.
-
Америкийн Нэгдсэн Улс хамгийн түрүүнд, Япон хоцролгүй дагасаар,
-
Бразил нилээд хажуу талд нь,
-
Иран улс газрын тосноосоо арай илүү хөрөнгөжсөн хэдий ч богино наслалттай хэвээр байлаа.
-
Мөн Азийн томоохон орнууд:
-
Хятад, Энэтхэг, Пакистан, Бангладеш болон Индонезийн
-
орнууд ядуу болон өвчлэлтэй хэвээр энд доор байна,
-
гэвч юу болох гээд байгааг хардаа!
-
За энд дахиад!
-
Миний амьдралын туршид өмнөх колонууд тусгаар тогнолоо олж,
-
тэгээд дараа нь эцэст нь тэдгээр орнууд улам улам эрүүлжсээр,
-
эрүүлжсээр,
-
бас эрүүлжсээр.
-
Тэгээд 1970 аад онд, Ази болон Латин Америкийн орнууд
-
Барууны орнуудыг гүйцэж түрүүлж эхлэв:
-
тэд хөгжиж буй эдийн засагтай боллоо.
-
Африкийн зарим орнууд дагаж,
-
зарим Африкчууд иргэний дайнуудтай гацаж үлдэн
-
бусад нь ХДХВ-д нэрвэгдэв.
-
Одоо бид энд өнөөгийн дэлхийг
-
хамгийн сүүлийн үеийн тоо баримттай нь харж байна.
-
Ихэнх хүмүүс өнөөдөр дунд түвшинд нь амьдардаг.
-
Гэвч түүний зэрэгцээ нилээд томоохон өөрчлөлтүүд
-
чинээлэг болон чинээлэг бус орнуудын хооронд байсаар,
-
мөн асар их хэмжээний тэгш бус байдлууд орнуудын дотор оршсоор байв.
-
Эдгээр бөмбөлөгүүд улсын дундаж харуулж байна,
-
гэхдээ би үүнийг хэсэгчлэн хувааж үзэж болно.
-
Хятадыг авч үзье, би үүнийг мужуудад хэсэгчлэн задлая.
-
Шанхай тэнд байна.
-
Энэ орон өнөөдрийн Италитай тэнцүү хэмжээний баялаг болон эрүүл мэндтэй.
-
Харин энд ядуу буурай, далайгаас алслагдсан муж болох Guizhou,
-
Энэ яг л Пакистантай адил
-
тэгээд үүнийг би цааш нь хэсэгчлэн үзвэл
-
хөдөөгийн хэсгүүд нь Африкийн Гана улстай ижил.
-
Тэгээд өнөөгийн эдгээр том өөрчлөлтүүдийг үл харгалзвал,
-
бид 200 жилийн гайхалтай дэвшилтийг харчихаад байна.
-
Барууны болон бусад үлдсэн орнуудын түүхийн
-
тэрхүү том зай одоо бараг дуусаж байна.
-
Бид бүхэлдээ нэгэн шинэ дэлхий боллоо,
-
тэгээд би ирээдүйн чиг хандлагыг
-
туслалцаа, худалдаа, байгальд хоргүй технологи болон энх тайван байдлаар төсөөлж байна.
-
Энэ бол хэрэгжиж болохуйц зүйл, хүн бүр үүнийг
-
эрүүл-чинээлэг булан руу авч ирж чадна.
-
За тэгэхээр таны сүүлийн цөөхөн хэдэн минутад үзсэн зүйл бол
-
200 орнуудын үйл явдал,
-
200 гаруй жил болон түүнээс цааш харуулсан.
-
120.000 ширхэг зураг агуулагдсан.
-
Нилээд аятайхан байгаа биз, тиймүү?