< Return to Video

Ажил хайж байна уу? Туршлага биш чадвараа харуул.

  • 0:01 - 0:02
    Би хэнд атаархдаг гээч?
  • 0:03 - 0:06
    Сурсан мэргэжлээрээ ажилладаг
    хүмүүст.
  • 0:06 - 0:08
    (Инээд)
  • 0:08 - 0:11
    Сэтгүүл зүйгээр сурсан сэтгүүлч,
  • 0:11 - 0:13
    инженерээр сурсан инженер.
  • 0:14 - 0:16
    Үнэндээ энэ нь түгээмэл биш
  • 0:16 - 0:18
    цөөнхийн тохиолдол болсон.
  • 0:18 - 0:21
    2010 оны судалгаагаар
    нийт төгсөгчдийн 25% нь
  • 0:21 - 0:24
    өөрийн мэргэжилтэй холбоотой
    салбарт ажилладаг байна.
  • 0:24 - 0:28
    Би биологийн нэг биш
    хоёр ч зэрэгтэй.
  • 0:29 - 0:33
    Харамсалтай нь би эмч эсвэл
    эрдэмтэн биш.
  • 0:33 - 0:35
    (Инээд)
  • 0:35 - 0:38
    Олон жил ДНК хувилах,
    фотосинтезийн талаар судалсан ч
  • 0:38 - 0:42
    технологийн салбарт ажиллаж эхлэхэд
    би огт бэлэн биш байлаа.
  • 0:42 - 0:45
    Би борлуулалт, маркетинг,
    стратеги, бага зэрэг программчлал
  • 0:45 - 0:48
    гээд бүгдийг өөрөө сурах хэрэгтэй болсон.
  • 0:49 - 0:51
    Би Etsy компанид CV-гээ явуулахаас өмнө
  • 0:51 - 0:54
    бүтээгдэхүүний менежерээр
    ажиллаж байгаагүй.
  • 0:55 - 0:58
    Би аль хэдийн Google болон
    өөр фирмүүдээс татгалзсан хариу авч
  • 0:58 - 0:59
    бухимдаж байв.
  • 1:00 - 1:03
    Etsy компани хувьцаагаа нээлттэй
    зараад удаагүй байсан тул
  • 1:03 - 1:05
    би өргөдөл мэдүүлэхдээ
  • 1:05 - 1:07
    хувьцааны мэдээллийг бүхэлд нь уншиж,
  • 1:07 - 1:09
    шинээр нэвтрүүлж болох 4 санаа бүхий
  • 1:09 - 1:13
    бизнесийн тооцоололтой
    цахим хуудас хийсэн.
  • 1:14 - 1:17
    Гэтэл компани
    хоёр санаан дээр ажиллаж,
  • 1:17 - 1:20
    гурав дахийг нь хэрэгжүүлэхээр
    бодолцож байж.
  • 1:21 - 1:22
    Би ажилд орсон.
  • 1:25 - 1:28
    Бид бүгд л олонд хайхрагдаагүй ч
  • 1:28 - 1:30
    тэдний буруу болохыг харуулсан
    хүмүүсийг мэднэ.
  • 1:31 - 1:32
    Миний дуртай түүх бол
  • 1:33 - 1:36
    инженерчлэлийн менежер
    Брайн Актоны намтар.
  • 1:36 - 1:39
    Твиттер, Фэйсбүүкт тоогдоогүй тэрээр
  • 1:39 - 1:41
    19 тэрбумаар зарагдсан
    утасны мессэж апп
  • 1:41 - 1:44
    Whatsapp-г зохион бүтээсэн.
  • 1:46 - 1:49
    Бидний 20-р зуунд боловсруулах
    ажилд авах систем хуучирч,
  • 1:49 - 1:52
    маш их нөөц бололцоотой хүмүүсийг
    алдахад хүргэж байна.
  • 1:53 - 1:56
    Робот болон машины
    суралцах чадварын ололтууд нь
  • 1:56 - 1:57
    бидний ажиллах арга барилыг өөрчилж,
  • 1:57 - 2:00
    өдөр тутмын олон
    даалгаврыг автоматжуулж,
  • 2:01 - 2:05
    заримынх нь хүний оролцоог
    нэмэгдүүлж байна.
  • 2:05 - 2:09
    Энэ байдлаар удахгүй бид бүгд
    өмнө нь хийж байгаагүй ажлаа
  • 2:09 - 2:11
    ирээдүйд хийх болно.
  • 2:12 - 2:15
    Тэгвэл ирээдүйн мундаг ажилтныг олоход
  • 2:15 - 2:18
    ямар багаж, стратеги ашиглах вэ?
  • 2:18 - 2:22
    Хариулт олохын тулд би
    олон салбарын удирдлагуудтай ярилцаж,
  • 2:22 - 2:25
    хэдэн арван тайлан,
    судалгаа уншиж,
  • 2:25 - 2:27
    өөрөө судалгаа хийсэн.
  • 2:28 - 2:30
    Миний эрэл дуусах болоогүй ч
  • 2:30 - 2:33
    дараах гурван санааг дэвшүүлж байна.
  • 2:33 - 2:36
    Нэгт: хайлтаа дэлгэрүүл.
  • 2:36 - 2:39
    Бид үргэлж л хайдаг газрууд болох
  • 2:39 - 2:41
    гоц хүүхдүүдийн хөтөлбөр,
    Ivy League сургуулиуд,
  • 2:41 - 2:44
    нэр хүндтэй байгууллагуудаас
    ажилтан хайвал
  • 2:44 - 2:46
    үр дүн нь адилхан гарна.
  • 2:46 - 2:50
    Мөнгө багатай Оакланд Атлетикс баг
  • 2:50 - 2:52
    уламжлалт хэмжүүрээр
    өндөр оноогүй ч
  • 2:52 - 2:55
    багтаа туслан, ялалтыг авчирдаг
  • 2:55 - 2:58
    тоглогчдыг олж сонгосноор
  • 2:58 - 2:59
    бэйсболд хувьсгал хийсэн.
  • 3:00 - 3:02
    Энэ санаа нь спортоос
    өөр салбарт түгж байна.
  • 3:02 - 3:05
    Pinterest-н Дизайн, судалгааны захирал
  • 3:05 - 3:07
    Цахиурын хөндийн
    хамгийн өөр өөр хүмүүс бүхий,
  • 3:07 - 3:09
    өндөр чадвартай багийг бүрдүүлсэн
  • 3:09 - 3:12
    учир нь тэд авьяас зөвхөн
    нэг л төрлийн хүнд заяадагт
  • 3:12 - 3:14
    итгэдэггүй талаараа ярьсан.
  • 3:14 - 3:17
    Технологийн цөм хотуудын гадуур хайж,
  • 3:17 - 3:19
    дизайнерын гарал угсаа бус
  • 3:19 - 3:22
    бүтээлүүдийг нь анхаарсан.
  • 3:22 - 3:24
    Хоёрт: Гүйцэтгэлд анхаар.
  • 3:25 - 3:27
    Өөрийн түүхээс санаа авч
  • 3:27 - 3:30
    Headlight нэртэй ажил хайх
    платформ бүтээсэн.
  • 3:30 - 3:33
    Энэ нь ажил хайгчдад
    гялалзах боломж олгодог.
  • 3:33 - 3:36
    Багуудад сорил,
    жүжигт сонгон шалгаруулалт байдаг шиг
  • 3:36 - 3:39
    ажилд орохоос өмнө өөрсдийн
    чадварыг харуулах
  • 3:39 - 3:40
    боломжтой байх хэрэгтэй.
  • 3:40 - 3:43
    Ажлын амжилтыг урьдчилан
    тооцоолох гол үзүүлэлт нь
  • 3:43 - 3:45
    жишиг ажил гэдгийг
    85 жилийн судалгаагаа харуулсан.
  • 3:45 - 3:48
    Үр дүнг нь манай харилцагчид
    хүртэж байна.
  • 3:49 - 3:50
    Хэрвээ дата аналист ажилд авах бол
  • 3:50 - 3:54
    түүхэн дата бүхий хүснэгт өгч,
    гол мэдээллийг гаргуулаарай.
  • 3:54 - 3:56
    Маркетингийн менежер ажилд авах бол
  • 3:56 - 3:58
    шинэ бүтээгдэхүүний кампанит
    ажил төлөвлүүл.
  • 3:58 - 4:02
    Хэрвээ чи ажил хайж байгаа бол
    ажил олгогчийг бүү хүлээ.
  • 4:02 - 4:06
    Өөрийн өвөрмөц чадвараа
    харуулах арга замуудыг ол.
  • 4:06 - 4:08
    Зөвхөн уламжлалт CV,
    өргөдөл биш.
  • 4:09 - 4:12
    Гуравт: том зургаар хар.
  • 4:13 - 4:16
    CV дээрх богино ажлын туршлагаар
    тогтворгүй хэмээн дүгнэх,
  • 4:16 - 4:19
    нэр нь шар арьстай биш Ази,
    өнгөт арьстай сурагчдын явуулсан
  • 4:19 - 4:23
    мессежийг үл тоох хандлага
    их байдаг талаар
  • 4:24 - 4:28
    би сонсож байсан.
  • 4:29 - 4:31
    Би хүүхэд байхдаа
    тусгай ангид орохоо шахсан.
  • 4:32 - 4:34
    Цэцэрлэгт ороод сарын дараа
  • 4:34 - 4:35
    багш маань миний талаар
  • 4:35 - 4:37
    намайг цочмог зантай,
  • 4:37 - 4:39
    анхаарал төвлөрдөггүй,
  • 4:39 - 4:41
    ажиллахад ядармаар хэмээн
  • 4:41 - 4:43
    бичсэн байсан.
  • 4:43 - 4:45
    (Инээд)
  • 4:46 - 4:49
    Эрхлэгч ээж аавыг дуудаж уулзан
  • 4:49 - 4:52
    ээжээс маань төрөхийн хүндрэл
    байсан талаар асууж,
  • 4:52 - 4:55
    намайг сургуулийн сэтгэл зүйчтэй
    уулзахыг санал болгосон.
  • 4:55 - 4:57
    Аав маань юу болоод байгаа ойлгож
  • 4:57 - 4:59
    гэр бүлийн байдлаа
    хурдхан тайлбарласан юм.
  • 4:59 - 5:02
    Шинэхэн цагаачид учир бид
    сэтгэцийн өвчтэй
  • 5:02 - 5:05
    хүмүүсийн асрах гэрийн
    дээврийн өрөөнд амьдарч байлаа.
  • 5:05 - 5:08
    Аав, ээж амь зуухын тулд
    оройгоор ажиллаж
  • 5:08 - 5:11
    надад өөрийн насны хүүхдүүтэй
    тоглох боломж бараг үгүй байсан.
  • 5:12 - 5:15
    Бүхэл зун ганцаар
    цагийг өнгөрөөж уйдсан,
  • 5:15 - 5:18
    ганцаардсан 5 настай хүү цэцэрлэгт явахдаа
  • 5:18 - 5:20
    хэтэрхий хөөрсөн байсан нь
    гайхмаар гэж үү?
  • 5:21 - 5:24
    Хэн нэгнийг бүхэлд нь ойлгох хүртэл
  • 5:24 - 5:28
    тэдний талаарх бидний бодол
    үргэлж алдаатай байх болно.
  • 5:29 - 5:32
    Туршлагыг чадвартай,
    дипломыг чадалтай
  • 5:32 - 5:35
    андуурахаа больцгооё.
  • 5:36 - 5:39
    Аюулгүй, танил сонголт
    хийхээ больж
  • 5:39 - 5:42
    гайхалтай нэгэнд хаалгыг нь
    нээж өгцгөөе.
  • 5:44 - 5:47
    Ажил олгогчид хуучирсан
    системээ халж,
  • 5:47 - 5:50
    авьяасыг эрж олох шинэ
    арга замуудыг нээж,
  • 5:51 - 5:54
    ажил хайгчдад өөрсдийн түүхийг
    харуулах хүчирхэг
  • 5:54 - 5:56
    арга замыг бий болгох хэрэгтэй.
  • 5:57 - 6:01
    Бид хүмүүсийн нөөц чадварыг харж
  • 6:02 - 6:05
    үүндээ хүрэх боломж бүхий дэлхийд
    амьдрах боломжтой.
  • 6:06 - 6:08
    Ийм дэлхийг хамтдаа бүтээцгээе.
  • 6:09 - 6:10
    Баярлалаа.
  • 6:10 - 6:17
    (Алга ташилт)
Title:
Ажил хайж байна уу? Туршлага биш чадвараа харуул.
Speaker:
Жэйсон Шен
Description:

Бидний цөөн хувь нь их сургуульд суралцсан мэргэжилтэйгээ шууд холбоотой ажил эрхэлж байна. TED резидент Жэйсон Шен биологич мэргэжилтэй хэдий ч технологийн компанид бүтээгдэхүүний менежер хийдэг. Хүний нөөц бололцооны талаарх богино боловч сонирхолтой илтгэлдээ тэрээр ажил хайж буй хүмүүс өөрсдийгөө хэрхэн харуулах болох ажил олгогчид ур чадварыг илүүд үзэх хэрэгтэй талаар өөрийн бодлыг хуваалцлаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:30

Mongolian subtitles

Revisions