Return to Video

Зохион бүтээх хялбар ч маркетинг илүү ажиллагаатай

  • 0:02 - 0:04
    Тэгэхээр романтик бодолд хэт автахгүйгээр
  • 0:04 - 0:08
    өөрийн гэрийг
    дэнлүү, лаагаар гэрэлтүүлж
  • 0:08 - 0:10
    орой бүр хоол хийхийн тулд
  • 0:10 - 0:11
    нүүрс түлдэг гэж төсөөлье.
  • 0:11 - 0:14
    Дэлхий дээрх нэн ядуу
    хоёр тэрбум гаруй хүн
  • 0:14 - 0:16
    өдөр бүр ингэж л хоол хийж,
    гэрээ гэрэлтүүлдэг.
  • 0:16 - 0:18
    Энэ нь зөвхөн тухгүйгээс гадна
  • 0:18 - 0:20
    үр ашиггүй,
  • 0:20 - 0:21
    өртөг өндөртэй байдаг.
  • 0:21 - 0:24
    Мөн эрүүл мэнд,
    байгаль орчинд ч хортой бөгөөд
  • 0:24 - 0:25
    үр өгөөжгүй байдаг.
  • 0:25 - 0:26
    Үүнийг эрчим хүчний
    ядуурал гэнэ.
  • 0:26 - 0:28
    Хэдэн жишээ та бүхэнд татаж сонирхуулъя.
  • 0:28 - 0:31
    Хүн амын 80 хувь нь
    эрчим хүчний ядууралтай
  • 0:31 - 0:34
    Гаитид би ажилладаг.
  • 0:34 - 0:38
    Дундаж өрх орлогынхоо 10 хувийг
  • 0:38 - 0:39
    дэнлүүний керосин түлшинд зарцуулдаг.
  • 0:39 - 0:45
    Энэ нь АНУ-ын дундаж өрхийн
    цахилгааны зардлаас
  • 0:45 - 0:47
    маш өндөр үзүүлэлт юм.
  • 0:47 - 0:49
    2008 онд Гаитиг нөмөрсөн хар салхи
  • 0:49 - 0:52
    нэг тэрбум орчим долларын
    хохирол учруулсан.
  • 0:52 - 0:54
    Энэ нь тэдний ДНБ-ний
    зургааны нэгтэй тэнцүү.
  • 0:54 - 0:56
    Гаитигийн эрчим хүчний
    гол эх үүсвэр нь
  • 0:56 - 0:59
    модны нүүрс байсан учир
  • 0:59 - 1:01
    ой мод нь бараг л
    устсан байснаас
  • 1:01 - 1:03
    учирсан хохирол нь ноцтой байсан.
  • 1:03 - 1:07
    Ой модгүй бол аадар бороо, үерийг
  • 1:07 - 1:09
    шингээх боломжгүй болдог.
  • 1:09 - 1:11
    Иймд аж үйлдвэржсэн орнууд
  • 1:11 - 1:15
    эрчим хүчний хэрэглээний хүчин зүйлсээс
    хамгаалах хана босгож
  • 1:15 - 1:18
    байгаль орчны гамшгуудын дараа
    цэвэрлэж,
  • 1:18 - 1:22
    уур амьсгалын өөрчлөлт зэрэг
    нөхцөл байдалд
  • 1:22 - 1:23
    дасан зохицож чаддаг.
  • 1:23 - 1:26
    Гаитид ийм бололцоо байхгүй.
    Тэд үүнийг дийлэхгүй.
  • 1:26 - 1:29
    Эрчим хүчний ядуурлаас гарах ганц арга нь
  • 1:29 - 1:32
    илүү хямд бөгөөд
  • 1:32 - 1:34
    үр ашигтай,
  • 1:34 - 1:37
    эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай
  • 1:37 - 1:38
    түлш ашиглах юм.
  • 1:38 - 1:41
    Ийм түлш болон технологи
    аль хэдийн байгаа бөгөөд
  • 1:41 - 1:42
    жишээ нь энэ байна.
  • 1:42 - 1:45
    Энэ бол нарны эрчим хүчээр ажилладаг
    LED чийдэн байна.
  • 1:45 - 1:50
    Үүнийг Гаитигийн хөдөө 10 доллараар
    жижиглэн худалдаалдаг.
  • 1:51 - 1:53
    Гаитигийн дундаж өрх үүнийг
  • 1:53 - 1:55
    3 сарын дотор төлөх нөхцөлтэй.
  • 1:58 - 2:01
    Эрчим хүчний ядуурлыг шийдэх
    гарц ойлгомжтой харагдаж байна.
  • 2:01 - 2:05
    Үр ашигтай хөрөнгө оруулалт болох
    эдгээр технологийг хөгжүүлж
  • 2:05 - 2:07
    үүнийг нь хүмүүс авах хэрэгтэй.
  • 2:07 - 2:08
    Гэвч ингэхгүй байна.
  • 2:08 - 2:11
    Гаитид би хамгийн анх
    2008 оны 8-р сард
  • 2:11 - 2:12
    гэнэт хүсэл төрөөд очсон.
  • 2:13 - 2:15
    Эрчим хүчний ядуурлын
    хэмжээг үнэлэх судалгааг
  • 2:15 - 2:18
    өмнөд хэсгээр хийж байлаа.
  • 2:18 - 2:20
    Оройдоо би гадуур явж,
  • 2:20 - 2:22
    гудамжны худалдаачидтай ярилцаж
  • 2:22 - 2:26
    эдгээр LED гэрлийг сонирхох эсэхийг
    асуудаг байсан.
  • 2:26 - 2:29
    Нэг эмэгтэй миний саналаас
  • 2:29 - 2:31
    " Mon chéri, c'est trop Cher”
    гээд татгалзсан нь
  • 2:31 - 2:34
    Францаар "Бурхан минь,
    хэтэрхий үнэтэй юм" гэж байсан.
  • 2:34 - 2:35
    Би тайлбарлах гэж оролдлоо.
  • 2:35 - 2:38
    "Энэ гэрэл таны мөнгийг
    маш их хэмнээд зогсохгүй
  • 2:38 - 2:40
    түлш ашигласан дэнлүүнээс
  • 2:40 - 2:42
    хавьгүй илүү гэрэлтэх болно" гэсэн.
  • 2:42 - 2:43
    Би гэрлээ зарж чадаагүй.
  • 2:43 - 2:46
    Гэхдээ нэг чухал зүйлийг ойлгосон.
  • 2:46 - 2:48
    Аливаа технологи болон бүтээгдэхүүн
  • 2:48 - 2:50
    эрчим хүчний ядуурлыг үгүй
    хийж чадахгүй юм байна.
  • 2:51 - 2:53
    Хүртээмж харин ингэж чадна.
  • 2:53 - 2:55
    Тухайлбал эрчим хүчний
    ядуурлыг бууруулах
  • 2:55 - 2:57
    хоёр төрлийн хүртээмж байна.
  • 2:57 - 3:01
    Эхнийх нь бодит хүртээмж,
    нөгөөх нь санхүүгийн хүртээмж.
  • 3:01 - 3:02
    Бодит хүртээмж гэж
  • 3:03 - 3:04
    юу гэсэн үг вэ?
  • 3:04 - 3:08
    Хөгжиж буй орнуудын бага орлоготой
    өрхүүдийн хувьд
  • 3:08 - 3:10
    том худалдааны цэгүүд рүү очиход
    өндөр зардалтай байдаг.
  • 3:10 - 3:14
    Тэдэнд amazon.com-с юм захиалах
    боломж бараг л үгүй гэсэн үг.
  • 3:14 - 3:17
    "Хамгийн сүүлийн миль" хэллэгийг
  • 3:17 - 3:19
    харилцаа холбооны салбарт шигладаг.
  • 3:19 - 3:21
    Тэр нь хэрэглэгчийг нийлүүлэгчтэй
    холбож өгдөг
  • 3:21 - 3:24
    сүлжээний утасны төгсгөлийг
    хэлж байгаа хэрэг.
  • 3:24 - 3:28
    Эрчим хүчний ядуурлыг бууруулахад
    цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүнийг
  • 3:28 - 3:32
    хэрэглэгчдэд хүргэх эцсийн
    борлуулагчид хэрэгтэй байна.
  • 3:32 - 3:35
    Керосин, нүүрсний борлуулагчид
    үүнийг аль хэдийн ойлгочихсон.
  • 3:35 - 3:39
    Иймээс ч эдгээр түлшнүүд
    орон даяар хаа сайгүй байдаг.
  • 3:39 - 3:41
    Гаитигийн хамгийн алслагдмал
    тосгонд очлоо ч гэсэн
  • 3:41 - 3:45
    хэн нэгэн тэнд шатахуун болон
    нүүрс зарж л байдаг.
  • 3:45 - 3:47
    Нөгөө талаас санхүүгийн хүртээмж байна.
  • 3:47 - 3:51
    Цэвэр эрчим хүч гаргадаг бүтээгдэхүүн
    болон технологи нь
  • 3:51 - 3:54
    эхэн үеийн зардал өндөртэй боловч
  • 3:54 - 3:55
    үйл ажиллагааны зардал
    маш багатай.
  • 3:55 - 3:58
    Иймд аж үйлдвэржсэн орнууд бидэнд
  • 3:58 - 4:01
    эдгээр анхны зардлыг багасгах
  • 4:01 - 4:03
    хөнгөлөлтүүд байдаг.
  • 4:03 - 4:05
    Гаитид ийм зүйл байхгүй.
  • 4:05 - 4:07
    Тэдэнд байгаа нь гэвэл бичил санхүү юм.
  • 4:07 - 4:10
    Гэхдээ та цэвэр эрчим хүчний
    бүтээгдэхүүний үнэ цэнийг нь
  • 4:10 - 4:13
    өртгийг бууруулахын тулд
  • 4:13 - 4:15
    Гаити дахь хэрэглэгчийг бичил зээл авч,
  • 4:15 - 4:17
    борлуулагч дээр эргэн очоод
  • 4:17 - 4:19
    бүтээгдэхүүнийг авна гэвэл боломжгүй.
  • 4:20 - 4:23
    Эрчим хүчний ядуурлыг бууруулах шийдэл нь
  • 4:23 - 4:25
    бүтээгдэхүүнээсээ илүү төвөгтэй.
  • 4:25 - 4:28
    Санхүүгийн хүртээмжийг
  • 4:28 - 4:32
    цоо шинэ түгээлтийн
    загвартай нэгтгэх шаардлагатай.
  • 4:32 - 4:33
    Энэ нь юу гэсэн үг вэ?
  • 4:34 - 4:37
    Хэрэглэгчийн зээлийг
    борлуулагчтай нэгтгэнэ гэсэн үг.
  • 4:37 - 4:39
    Bloomingdale's дэлгүүрийн хувьд
    хялбар боловч
  • 4:40 - 4:43
    Гаити дахь борлуулагч нарын хувьд
    тийм биш байдаг.
  • 4:44 - 4:46
    Тэгэхээр АНУ-д цагаачлан амьдарч хүмүүсийн
  • 4:46 - 4:49
    Вестерн Юнионаар шилжүүлдэг
    мөнгөн урсгалыг
  • 4:49 - 4:52
    цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүнд
    хөрөнгө оруулж,
  • 4:53 - 4:54
    Гаити дах найз нөхөд,
  • 4:54 - 4:58
    гэр бүлийнхэнд нь очдог байхаар
    хувиргах хэрэгтэй.
  • 4:58 - 5:01
    Тиймээс дарааxийн удаа та
    дэлхийг өөрчлөх
  • 5:01 - 5:03
    бүтээгдэхүүн эсвэл технологийн
    талаар сонсвол
  • 5:03 - 5:04
    шүүмжлэлтэй хандаарай.
  • 5:04 - 5:07
    Segway-г бүтээсэн гоц ухаантан
  • 5:07 - 5:10
    зохион бүтээгч Дийн Камен
    хэлсэн байдаг.
  • 5:10 - 5:15
    Түүний ажил бол хялбар,
    шинийг бүтээх нь хялбар.
  • 5:15 - 5:17
    Гагцхүү технологийг түгээх буюу
  • 5:17 - 5:20
    шинээр бүтээсэн технологи
    болон бүтээгдэхүүнийг
  • 5:20 - 5:22
    хэрэгцээтэй хүмүүст
    хүргэх нь хэцүү гэжээ.
  • 5:22 - 5:23
    Баярлалаа.
  • 5:23 - 5:27
    (Алга ташилт)
Title:
Зохион бүтээх хялбар ч маркетинг илүү ажиллагаатай
Speaker:
Даниел Шнитзер
Description:

Нарны эрчим хүчээр ажилладаг ЛЕД гэрлийн чийдэн хөдөө амьдардаг Гайтичуудын амьдралыг өөрчлөх бүрэн боломжтой хэдий ч эдгээр чийдэнг борлуулах нь амаргүй гэдгийг Даниел Шнитзер ойлгожээ. TEDxPittsburgh үйл ажиллагааны үеэр тэрээр ухаалаг эрүүл мэнд болон эрчим хүчний бүтээгдэхүүнийг зах зээлд сайн таниулж чадахгүй бол огт хэрэгцээгүй талаар хуваалцлаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:38

Mongolian subtitles

Revisions