1 00:00:01,905 --> 00:00:04,364 Тэгэхээр романтик бодолд хэт автахгүйгээр 2 00:00:04,388 --> 00:00:07,658 өөрийн гэрийг дэнлүү, лаагаар гэрэлтүүлж 3 00:00:07,658 --> 00:00:09,675 орой бүр хоол хийхийн тулд 4 00:00:09,675 --> 00:00:10,926 нүүрс түлдэг гэж төсөөлье. 5 00:00:10,950 --> 00:00:13,812 Дэлхий дээрх нэн ядуу хоёр тэрбум гаруй хүн 6 00:00:13,836 --> 00:00:15,897 өдөр бүр ингэж л хоол хийж, гэрээ гэрэлтүүлдэг. 7 00:00:15,921 --> 00:00:17,905 Энэ нь зөвхөн тухгүйгээс гадна 8 00:00:17,929 --> 00:00:19,583 үр ашиггүй, 9 00:00:19,607 --> 00:00:20,867 өртөг өндөртэй байдаг. 10 00:00:20,891 --> 00:00:23,581 Мөн эрүүл мэнд, байгаль орчинд ч хортой бөгөөд 11 00:00:23,605 --> 00:00:24,782 үр өгөөжгүй байдаг. 12 00:00:24,806 --> 00:00:26,135 Үүнийг эрчим хүчний ядуурал гэнэ. 13 00:00:26,159 --> 00:00:28,065 Хэдэн жишээ та бүхэнд татаж сонирхуулъя. 14 00:00:28,089 --> 00:00:31,126 Хүн амын 80 хувь нь эрчим хүчний ядууралтай 15 00:00:31,126 --> 00:00:33,713 Гаитид би ажилладаг. 16 00:00:33,761 --> 00:00:37,567 Дундаж өрх орлогынхоо 10 хувийг 17 00:00:37,567 --> 00:00:39,405 дэнлүүний керосин түлшинд зарцуулдаг. 18 00:00:39,429 --> 00:00:44,622 Энэ нь АНУ-ын дундаж өрхийн цахилгааны зардлаас 19 00:00:44,646 --> 00:00:47,208 маш өндөр үзүүлэлт юм. 20 00:00:47,232 --> 00:00:49,456 2008 онд Гаитиг нөмөрсөн хар салхи 21 00:00:49,480 --> 00:00:51,675 нэг тэрбум орчим долларын хохирол учруулсан. 22 00:00:51,699 --> 00:00:54,057 Энэ нь тэдний ДНБ-ний зургааны нэгтэй тэнцүү. 23 00:00:54,081 --> 00:00:56,123 Гаитигийн эрчим хүчний гол эх үүсвэр нь 24 00:00:56,123 --> 00:00:58,926 модны нүүрс байсан учир 25 00:00:58,950 --> 00:01:00,748 ой мод нь бараг л устсан байснаас 26 00:01:00,748 --> 00:01:03,092 учирсан хохирол нь ноцтой байсан. 27 00:01:03,116 --> 00:01:07,303 Ой модгүй бол аадар бороо, үерийг 28 00:01:07,303 --> 00:01:09,210 шингээх боломжгүй болдог. 29 00:01:09,234 --> 00:01:10,800 Иймд аж үйлдвэржсэн орнууд 30 00:01:10,824 --> 00:01:14,729 эрчим хүчний хэрэглээний хүчин зүйлсээс хамгаалах хана босгож 31 00:01:14,753 --> 00:01:18,466 байгаль орчны гамшгуудын дараа цэвэрлэж, 32 00:01:18,490 --> 00:01:21,782 уур амьсгалын өөрчлөлт зэрэг нөхцөл байдалд 33 00:01:21,806 --> 00:01:23,406 дасан зохицож чаддаг. 34 00:01:23,430 --> 00:01:26,095 Гаитид ийм бололцоо байхгүй. Тэд үүнийг дийлэхгүй. 35 00:01:26,119 --> 00:01:29,295 Эрчим хүчний ядуурлаас гарах ганц арга нь 36 00:01:29,319 --> 00:01:32,004 илүү хямд бөгөөд 37 00:01:32,028 --> 00:01:33,528 үр ашигтай, 38 00:01:33,552 --> 00:01:36,538 эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай 39 00:01:36,562 --> 00:01:38,021 түлш ашиглах юм. 40 00:01:38,045 --> 00:01:40,731 Ийм түлш болон технологи аль хэдийн байгаа бөгөөд 41 00:01:40,755 --> 00:01:42,334 жишээ нь энэ байна. 42 00:01:42,358 --> 00:01:45,161 Энэ бол нарны эрчим хүчээр ажилладаг LED чийдэн байна. 43 00:01:45,185 --> 00:01:50,142 Үүнийг Гаитигийн хөдөө 10 доллараар жижиглэн худалдаалдаг. 44 00:01:50,656 --> 00:01:53,123 Гаитигийн дундаж өрх үүнийг 45 00:01:53,147 --> 00:01:54,933 3 сарын дотор төлөх нөхцөлтэй. 46 00:01:57,839 --> 00:02:01,305 Эрчим хүчний ядуурлыг шийдэх гарц ойлгомжтой харагдаж байна. 47 00:02:01,329 --> 00:02:04,714 Үр ашигтай хөрөнгө оруулалт болох эдгээр технологийг хөгжүүлж 48 00:02:04,738 --> 00:02:06,651 үүнийг нь хүмүүс авах хэрэгтэй. 49 00:02:06,675 --> 00:02:08,032 Гэвч ингэхгүй байна. 50 00:02:08,056 --> 00:02:11,108 Гаитид би хамгийн анх 2008 оны 8-р сард 51 00:02:11,108 --> 00:02:12,491 гэнэт хүсэл төрөөд очсон. 52 00:02:12,515 --> 00:02:15,397 Эрчим хүчний ядуурлын хэмжээг үнэлэх судалгааг 53 00:02:15,421 --> 00:02:17,824 өмнөд хэсгээр хийж байлаа. 54 00:02:17,848 --> 00:02:20,186 Оройдоо би гадуур явж, 55 00:02:20,210 --> 00:02:22,397 гудамжны худалдаачидтай ярилцаж 56 00:02:22,421 --> 00:02:25,683 эдгээр LED гэрлийг сонирхох эсэхийг асуудаг байсан. 57 00:02:25,707 --> 00:02:28,551 Нэг эмэгтэй миний саналаас 58 00:02:28,575 --> 00:02:31,066 " Mon chéri, c'est trop Cher” гээд татгалзсан нь 59 00:02:31,090 --> 00:02:33,778 Францаар "Бурхан минь, хэтэрхий үнэтэй юм" гэж байсан. 60 00:02:33,802 --> 00:02:35,267 Би тайлбарлах гэж оролдлоо. 61 00:02:35,291 --> 00:02:37,561 "Энэ гэрэл таны мөнгийг маш их хэмнээд зогсохгүй 62 00:02:37,585 --> 00:02:39,656 түлш ашигласан дэнлүүнээс 63 00:02:39,680 --> 00:02:42,020 хавьгүй илүү гэрэлтэх болно" гэсэн. 64 00:02:42,044 --> 00:02:43,386 Би гэрлээ зарж чадаагүй. 65 00:02:43,410 --> 00:02:45,877 Гэхдээ нэг чухал зүйлийг ойлгосон. 66 00:02:45,901 --> 00:02:47,909 Аливаа технологи болон бүтээгдэхүүн 67 00:02:47,933 --> 00:02:50,490 эрчим хүчний ядуурлыг үгүй хийж чадахгүй юм байна. 68 00:02:50,514 --> 00:02:52,698 Хүртээмж харин ингэж чадна. 69 00:02:52,722 --> 00:02:55,239 Тухайлбал эрчим хүчний ядуурлыг бууруулах 70 00:02:55,263 --> 00:02:57,267 хоёр төрлийн хүртээмж байна. 71 00:02:57,291 --> 00:03:00,551 Эхнийх нь бодит хүртээмж, нөгөөх нь санхүүгийн хүртээмж. 72 00:03:00,907 --> 00:03:02,296 Бодит хүртээмж гэж 73 00:03:02,829 --> 00:03:04,382 юу гэсэн үг вэ? 74 00:03:04,406 --> 00:03:07,785 Хөгжиж буй орнуудын бага орлоготой өрхүүдийн хувьд 75 00:03:07,785 --> 00:03:10,471 том худалдааны цэгүүд рүү очиход өндөр зардалтай байдаг. 76 00:03:10,495 --> 00:03:14,423 Тэдэнд amazon.com-с юм захиалах боломж бараг л үгүй гэсэн үг. 77 00:03:14,447 --> 00:03:17,213 "Хамгийн сүүлийн миль" хэллэгийг 78 00:03:17,237 --> 00:03:19,062 харилцаа холбооны салбарт шигладаг. 79 00:03:19,086 --> 00:03:21,260 Тэр нь хэрэглэгчийг нийлүүлэгчтэй холбож өгдөг 80 00:03:21,260 --> 00:03:23,544 сүлжээний утасны төгсгөлийг хэлж байгаа хэрэг. 81 00:03:23,568 --> 00:03:28,463 Эрчим хүчний ядуурлыг бууруулахад цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүнийг 82 00:03:28,463 --> 00:03:32,231 хэрэглэгчдэд хүргэх эцсийн борлуулагчид хэрэгтэй байна. 83 00:03:32,255 --> 00:03:35,391 Керосин, нүүрсний борлуулагчид үүнийг аль хэдийн ойлгочихсон. 84 00:03:35,415 --> 00:03:38,885 Иймээс ч эдгээр түлшнүүд орон даяар хаа сайгүй байдаг. 85 00:03:38,909 --> 00:03:41,354 Гаитигийн хамгийн алслагдмал тосгонд очлоо ч гэсэн 86 00:03:41,378 --> 00:03:44,763 хэн нэгэн тэнд шатахуун болон нүүрс зарж л байдаг. 87 00:03:44,787 --> 00:03:47,226 Нөгөө талаас санхүүгийн хүртээмж байна. 88 00:03:47,250 --> 00:03:51,112 Цэвэр эрчим хүч гаргадаг бүтээгдэхүүн болон технологи нь 89 00:03:51,136 --> 00:03:53,609 эхэн үеийн зардал өндөртэй боловч 90 00:03:53,609 --> 00:03:55,327 үйл ажиллагааны зардал маш багатай. 91 00:03:55,351 --> 00:03:57,771 Иймд аж үйлдвэржсэн орнууд бидэнд 92 00:03:57,771 --> 00:04:00,671 эдгээр анхны зардлыг багасгах 93 00:04:00,671 --> 00:04:02,789 хөнгөлөлтүүд байдаг. 94 00:04:02,813 --> 00:04:04,888 Гаитид ийм зүйл байхгүй. 95 00:04:04,912 --> 00:04:07,396 Тэдэнд байгаа нь гэвэл бичил санхүү юм. 96 00:04:07,420 --> 00:04:10,244 Гэхдээ та цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ цэнийг нь 97 00:04:10,268 --> 00:04:12,827 өртгийг бууруулахын тулд 98 00:04:12,847 --> 00:04:15,127 Гаити дахь хэрэглэгчийг бичил зээл авч, 99 00:04:15,151 --> 00:04:16,556 борлуулагч дээр эргэн очоод 100 00:04:16,580 --> 00:04:19,439 бүтээгдэхүүнийг авна гэвэл боломжгүй. 101 00:04:19,500 --> 00:04:23,388 Эрчим хүчний ядуурлыг бууруулах шийдэл нь 102 00:04:23,412 --> 00:04:25,422 бүтээгдэхүүнээсээ илүү төвөгтэй. 103 00:04:25,446 --> 00:04:28,169 Санхүүгийн хүртээмжийг 104 00:04:28,193 --> 00:04:31,998 цоо шинэ түгээлтийн загвартай нэгтгэх шаардлагатай. 105 00:04:32,323 --> 00:04:33,488 Энэ нь юу гэсэн үг вэ? 106 00:04:33,512 --> 00:04:36,720 Хэрэглэгчийн зээлийг борлуулагчтай нэгтгэнэ гэсэн үг. 107 00:04:36,744 --> 00:04:39,494 Bloomingdale's дэлгүүрийн хувьд хялбар боловч 108 00:04:39,518 --> 00:04:43,484 Гаити дахь борлуулагч нарын хувьд тийм биш байдаг. 109 00:04:43,508 --> 00:04:46,187 Тэгэхээр АНУ-д цагаачлан амьдарч хүмүүсийн 110 00:04:46,211 --> 00:04:49,195 Вестерн Юнионаар шилжүүлдэг мөнгөн урсгалыг 111 00:04:49,219 --> 00:04:52,485 цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, 112 00:04:52,509 --> 00:04:54,363 Гаити дах найз нөхөд, 113 00:04:54,387 --> 00:04:58,223 гэр бүлийнхэнд нь очдог байхаар хувиргах хэрэгтэй. 114 00:04:58,247 --> 00:05:00,967 Тиймээс дарааxийн удаа та дэлхийг өөрчлөх 115 00:05:00,967 --> 00:05:03,107 бүтээгдэхүүн эсвэл технологийн талаар сонсвол 116 00:05:03,107 --> 00:05:04,438 шүүмжлэлтэй хандаарай. 117 00:05:04,462 --> 00:05:07,311 Segway-г бүтээсэн гоц ухаантан 118 00:05:07,311 --> 00:05:09,898 зохион бүтээгч Дийн Камен хэлсэн байдаг. 119 00:05:09,922 --> 00:05:15,175 Түүний ажил бол хялбар, шинийг бүтээх нь хялбар. 120 00:05:15,199 --> 00:05:17,458 Гагцхүү технологийг түгээх буюу 121 00:05:17,458 --> 00:05:19,805 шинээр бүтээсэн технологи болон бүтээгдэхүүнийг 122 00:05:19,805 --> 00:05:22,008 хэрэгцээтэй хүмүүст хүргэх нь хэцүү гэжээ. 123 00:05:22,032 --> 00:05:23,207 Баярлалаа. 124 00:05:23,231 --> 00:05:26,583 (Алга ташилт)