Та тэмээний гарал үүслийг төсөөлөх ч үгүй байна
-
0:01 - 0:03Энэ бол бид юу мэддэгээ
-
0:03 - 0:05хэрхэн мэддэг тухай түүх юм.
-
0:06 - 0:08Энэ Наталиа Рибчински хэмээх
-
0:09 - 0:11эмэгтэйн тухай түүх.
-
0:11 - 0:13Тэрээр палеобиологич мэргэжилтэй,
-
0:13 - 0:17энэ нь тэр нэн эртний үхсэн зүйлсийг
ухан гаргадаг гэсэн үг. -
0:17 - 0:20(Аудио) Натали: Нэг хүн намайг
Үхсэн зүйлс судлаач гэж байсан. -
0:20 - 0:23Латиф: Түүнийг сонирхолтой гэх учир нь
-
0:23 - 0:25эдгээр зүйлсээ тэрээр
-
0:25 - 0:29Арктикийн дээрх Канадийн тундраас
ухаж гаргадаг. -
0:30 - 0:332006 оны зуны нэгэн өдөр
-
0:33 - 0:36тэр Файлс Навчин Ор нэртэй
малтлагын сайт дээр байсан бөгөөд -
0:36 - 0:41энэ нь хойд туйлын өргөрөгөөс
ердөө 10 градусын зайтай газар юм. -
0:41 - 0:44(Аудио) НР: Энэ сэтгэл хөдлөм
сонсогдохгүй байх л даа. -
0:44 - 0:48Өдөржин үүргэвч, GPS,
дэвтрээ барьж алхаад, -
0:48 - 0:52чулуужсан үлдэгдэл байж магадгүй
гэснийг хайж явдаг. -
0:52 - 0:54ЛН: Гэнэт тэр нэг зүйлийг анзаарсан.
-
0:54 - 0:57(Аудио) НР: Зэвэрчихсэн, зэвийн өнгөтэй
-
0:57 - 0:59миний гарын алганы хэмжээтэй.
-
0:59 - 1:01Зүгээр л ил хэвтэж байсан.
-
1:01 - 1:04ЛН: Эхэндээ тэр үүнийг
модны зомгол гэж бодсон. -
1:04 - 1:07Учир нь өмнө нь энэ малтлагаас
-
1:07 - 1:10иймэрхүү зүйл л олдож байсан.
-
1:10 - 1:13Тэр орой, хоноглох газарт
-
1:13 - 1:15(Аудио) НР: Би жижиг дурангаа гаргаад
-
1:15 - 1:17ойртуулж харахад
-
1:17 - 1:20модны тойрог шиг харагдсангүй.
-
1:20 - 1:21Энэ нь хадгалалтынх байж болох ч
-
1:21 - 1:24үнэндээ энэ нь яг
-
1:24 - 1:25яс шиг харагдсан.
-
1:25 - 1:28Латиф: Дараагийн дөрвөн жилийн турш
-
1:28 - 1:31тэр энэ газраар дахин, дахин явж
-
1:31 - 1:36яг адилхан 30 яс цуглуулсан бөгөөд
-
1:36 - 1:38ихэнх нь маш жижигхэн байсан.
-
1:39 - 1:43НР: Их биш л дээ.
Жижиг амтай уутанд л багтана. -
1:43 - 1:46ЛН: Яснуудаа эвлүүлдэг тоглоом шиг
эвлүүлэхийг оролдсон. -
1:47 - 1:48Гэхдээ их хэцүү байсан.
-
1:48 - 1:51НР: Маш олон жижиг хэсэг болж
хуваагдсан байсан. -
1:51 - 1:56Элс болон шаваас ашиглах гэсэн ч
сайн болохгүй байлаа. -
1:56 - 2:01Ингээд эцэст нь 3D cканнер ашигласан.
-
2:01 - 2:02ЛН: Өө!
НР: Тийм ээ. -
2:02 - 2:04(Инээд)
-
2:04 - 2:07ЛН: Үүнийг виртуалаар хийхэд илүү
амар болж таарсан. -
2:07 - 2:09(Аудио) НР: Бүгд эвлэхээрээ ид шидийн
мэт байсан. -
2:09 - 2:12ЛН: Чи зөв эвлүүлсэн гэдэгтээ
-
2:12 - 2:14хэр итгэлтэй байсан бэ?
-
2:14 - 2:17Өөрөөр эвлүүлээд тоть ч юм уу
-
2:17 - 2:19болох боломж байсан уу?
-
2:19 - 2:20(Инээд)
-
2:20 - 2:24(Аудио) НР: Аан үгүй дээ.
Бид зөв хийсэн. -
2:24 - 2:28ЛН: Түүний олсон зүйл нь
шилбэний яс байсан бөгөөд -
2:28 - 2:32салаа туурайтай хөхтөн амьтаных байсан.
-
2:32 - 2:35Үхэр юм уу хонь шиг гэсэн үг.
-
2:35 - 2:37Гэхдээ энэ хоёрын альных нь ч биш.
-
2:37 - 2:39Хэтэрхий том байсан.
-
2:40 - 2:44НР: Энэ амьтаны хэмжээ нь том байсан.
Маш том амьтан. -
2:44 - 2:47ЛН: Ямар амьтан байж болох вэ?
-
2:47 - 2:50Хариулт олоогүй тэрээр ясны хугархайг
-
2:50 - 2:52Колорадод байдаг
ажлын хамтрагчдаа үзүүлтэл -
2:52 - 2:54тэдэнд нэг санаа төрсөн.
-
2:54 - 3:00(Аудио) НР: Бид хөрөө аваад
ирмэгийг нь хөрөөдөж үзэхэд -
3:00 - 3:06маш сонин үнэр гарсан.
-
3:07 - 3:09ЛН: Хуйхласан мах шиг үнэртсэн.
-
3:09 - 3:12Натали энэ үнэрийг таньсан учир нь
-
3:12 - 3:16анатомийн лаботорид гавлын задлан
хийж байхдаа олж мэдсэн үнэр буюу -
3:16 - 3:17коллаген байсан юм.
-
3:17 - 3:20Коллаген нь бидний ясыг бүрдүүлдэг.
-
3:20 - 3:22Ихэнхдээ олон жилийн дараа энэ нь
-
3:22 - 3:23уусч алга болдог.
-
3:23 - 3:28Энэ удаад Арктик байгалийн хөлдөөгч болж,
хадгалж үлдээсэн байна. -
3:28 - 3:32Нэг, хоёр жилийн дараа
Натали Бристолд хуралд оролцож байхдаа -
3:32 - 3:35Майк Бакли гэдэг
ажлын хамтрагчтайгаа таарахад -
3:35 - 3:41Майк "коллаген хурууны хээ" хэмээх
шинэ процессийг хөгжүүлж байлаа. -
3:41 - 3:45Амьтад коллагений
өөр өөр бүтэцтэй байдаг бөгөөд -
3:45 - 3:49хэрвээ чи коллагений хээ нь
тодорхойгүй яс олвол -
3:49 - 3:51мэдэгдэж буй амьтдынхтай харьцуулж
-
3:51 - 3:54таарах амьтныг нь олж болох юм.
-
3:55 - 3:58Ингээд тэр нэг ясны хэлтэрхийг
-
3:58 - 3:59шуудангаар илгээлээ.
-
3:59 - 4:03(Аудио) НР: Чи үүнийг олох хэрэгтэй.
Чухал шүү дээ. -
4:03 - 4:04(Инээд)
-
4:04 - 4:06ЛН: Тэр үүнийг боловсруулаад
-
4:06 - 4:10өнөө үед мэдэгдэж буй 37 төрлийн
хөхтөн амьтадтай харьцуулсан. -
4:11 - 4:12Тэр таарах хосыг олсон.
-
4:13 - 4:173.5 сая жилийн настай
-
4:17 - 4:21Дээд өргөрөгийн Арктикаас
Наталиагийн малтсан -
4:22 - 4:23энэ яс нь ...
-
4:24 - 4:25тэмээнийх байж.
-
4:25 - 4:27(Инээд)
-
4:27 - 4:31(Аудио) НР: Юу вэ?
Энэ үнэн бол гайхалтай биш гэж үү? -
4:31 - 4:34ЛН: Тэд хэлтэрхий бүрийг шалгаж үзэхэд
-
4:34 - 4:36бүгдэд нь адил хариу гарсан.
-
4:36 - 4:42Гэсэн хэдий ч олсон ясны хэмжээнээс үзэхэд
-
4:42 - 4:48энэ тэмээ нь орчин үеийн тэмээнээс
30% том байлаа. -
4:48 - 4:51Тэгэхээр энэ тэмээ нь 2.7 метр өндөр
-
4:51 - 4:52нэг тонн жинтэй байж.
-
4:52 - 4:54(Үзэгчид гайхав)
-
4:54 - 4:55Тийм ээ.
-
4:55 - 4:58Наталиа Арктикийн аварга тэмээг олсон юм.
-
4:58 - 5:00(Инээд)
-
5:02 - 5:05Одоо та нар "тэмээ" гэхийг сонсоход
-
5:05 - 5:09санаанд чинь эдгээрийн нэг орж магад.
-
5:10 - 5:13Зүүн болон Төв Азийн
Бактрийн тэмээ. -
5:13 - 5:16Гэхдээ тархинд чинь байгаа зураглал бол
-
5:16 - 5:20нэг бөхтэй
-
5:20 - 5:22цөлийн, бодитой амьтан байх.
-
5:22 - 5:27Ойрхи Дорнод, Сахарын цөлийн
элстэй, халуун газар амьдардаг, -
5:27 - 5:28том бөхтэй,
-
5:28 - 5:31цөлийг туулахдаа
усаа хадгалдаг, -
5:31 - 5:34элсэн манханг давахад
зориулсан том тавхайтай. -
5:35 - 5:41Тэгвэл энэ амьтдын нэг нь яаж яваад
Хойд туйлд оччихов? -
5:42 - 5:45Эрдэмтэд үүнийг Наталиагийн нээлтээс өмнө
-
5:45 - 5:47мэддэг байжээ.
-
5:47 - 5:53Тэмээ үнэндээ Америкаас үүсэлтэй.
-
5:53 - 5:58(Хөгжим)
-
5:58 - 6:00(Инээд)
-
6:00 - 6:01Тэд энд үүссэн.
-
6:02 - 6:0640-45 сая жилийн өмнө
тэмээ үүссэн бөгөөд -
6:06 - 6:10тэд зөвхөн Хойд Америкт байсан ба
-
6:10 - 6:13хорь эсвэл үүнээс арай олон төрөл байжээ.
-
6:13 - 6:16(Аудио) ЛН: Хэрвээ бид тэднийг жагсаавал
өөр харагдах болов уу? -
6:16 - 6:19НР: Тийм ээ, тэд биеийн өөр хэмжээтэй.
-
6:19 - 6:20Зарим нь маш урт хүзүүтэй,
-
6:21 - 6:23үнэндээ анааштай их төстэй.
-
6:23 - 6:26ЛН: Зарим нь матар шиг хошуутай байжээ.
-
6:26 - 6:30(Аудио) НР: Маш эртнийх нь жижигхээн
-
6:30 - 6:33туулай шиг байсан байна.
-
6:33 - 6:35ЛН: Юу? Туулайны хэмжээтэй тэмээ?
-
6:35 - 6:37(Аудио)
НР: Хамгийн эртнийх нь. -
6:37 - 6:39Тэгэхээр тэднийг харвал бараг
танихгүй байх. -
6:39 - 6:41Бурхан минь. Би туулай шиг
тэмээ тэжээмээр байна. -
6:41 - 6:43(Аудио) НР: Тийм ээ.
Гайхалтай биш гэж үү? -
6:43 - 6:45(Инээд)
-
6:45 - 6:47ЛН: Гэтэл 3-7 сая жилийн өмнө
-
6:47 - 6:50хэсэг тэмээ Өмнөд Америк руу
нүүдэллэж -
6:50 - 6:53лам гөрөөс болж
-
6:53 - 6:56нөгөө хэсэг нь Беринг хоолойг гаталж
-
6:56 - 6:58Ази, Африк руу нүүсэн.
-
6:58 - 7:00Сүүлчийн мөстлөгийн үеийн төгсгөлд
-
7:00 - 7:03Хойд Америкийн тэмээ нь устаж алга болсон.
-
7:04 - 7:06Тэгэхээр эрдэмтэд үүнийг
аль хэдийн мэдэж байсан ч -
7:06 - 7:12Наталиа хойд туйлаас яс олсоныг
тайлбарлахгүй байгаа юм. -
7:12 - 7:17Энэ нь Сахарын цөлийн эсрэг
цаг ууртай газар. -
7:17 - 7:20Яахав, үнэндээ
-
7:20 - 7:213.5 сая жилийн өмнө
-
7:21 - 7:25дунджаар одоогийнхоос 22 цельсээр
дулаахан байсан. -
7:25 - 7:28Тэгэхээр энэ нь хойд туйлын ой байсан ба
-
7:28 - 7:32өнөөгийн Юкон эсвэл Сибиртэй төстэй.
-
7:33 - 7:37Гэсэн ч зургаан сар үргэлжилдэг
өвлийн улиралтай -
7:37 - 7:39тэнгис, далай хөлддөг байсан.
-
7:39 - 7:40Цасан шуурга болдог.
-
7:40 - 7:4424 цагийн турш харанхуй байдаг.
-
7:44 - 7:47Тэгвэл яаж?
-
7:47 - 7:51Сахарын од болсон энэ амьтад
-
7:51 - 7:54энэ туйлын цаг уурыг яаж туулсан байх вэ?
-
7:54 - 7:57(Инээд)
-
7:57 - 8:01Наталиа болон түүний хамтрагчид
хариултыг нь олсон гэж бодож байгаа. -
8:02 - 8:04Энэ нь гайхалтай.
-
8:05 - 8:11Хэрвээ Сахарын цөлд зохицсон гэж
бидний боддог онцлогууд нь -
8:11 - 8:13үнэндээ өвлийг даван туулахад
-
8:13 - 8:17зориулж өөрчлөгдсөн бол яах вэ?
-
8:17 - 8:22Том тавхай нь элсийг биш
-
8:22 - 8:25цасыг туулахад зориулагдсан бол?
-
8:26 - 8:29Бөх нь ус биш,
-
8:29 - 8:31өөх хураадаг бол?
-
8:31 - 8:33(Инээд)
-
8:33 - 8:36Хоол хомс, зургаан сар
үргэлжилдэг өвлийг -
8:36 - 8:38давахад зориулагдсан бол?
-
8:38 - 8:42Тэгээд их газрын гүүрийг гаталсаны дараа
-
8:42 - 8:46өвөлд зохицсон шинж чанарууд нь
халуун цөлд зохицохоор өөрчлөгдөв үү? -
8:46 - 8:50Жишээ нь: бөх нь халуун газар
тэмээнд хэрэгтэй учир нь -
8:50 - 8:53биеийн өөхөө нэг газар хуримтлуулсанаар
-
8:53 - 8:55өөхөн үүргэвч үүсгэж,
-
8:55 - 8:58биеийн бусад хэсэгтээ
-
8:58 - 9:00дулаан хадгалах хэрэггүй гэсэн үг.
-
9:00 - 9:02Энэ нь халууныг тараахад тусална.
-
9:03 - 9:05Энэ галзуу санаа нь
-
9:05 - 9:11тэмээний цөлд зохицсон байдал нь
-
9:11 - 9:15Хойд туйлд байсан гэдэг баталгаа нь
байж болох юм. -
9:16 - 9:20Би энэ түүхийг ярьсан
анхны хүн нь биш л дээ. -
9:20 - 9:24Бусад хүмүүс эволюцийн онолыг бишрэх эсвэл
-
9:24 - 9:28дэлхийн дулаарлын жишээ болгодог.
-
9:29 - 9:31Гэхдээ би үүнд өөрт шалтгаанаар дуртай.
-
9:32 - 9:35Миний хувьд энэ нь бид хэрхэн
-
9:35 - 9:37дэлхийг харж,
-
9:37 - 9:39хэрхэн өөрчлөгддөг тухай түүх юм.
-
9:40 - 9:43Би түүхчээр мэргэшсэн.
-
9:43 - 9:47Би ихэнх эрдэмтэд түүхч гэдгийг ойлгосон.
-
9:47 - 9:49Тэд өнгөрсөний учрыг тайлдаг.
-
9:49 - 9:54Тэд манай ертөнцийн, энэ гараг дээрх
амьдралын түүхийг өгүүлдэг. -
9:55 - 9:56Түүхч хүний хувьд
-
9:56 - 10:01түүх хэрхэн өрнөх тухай
бодохоос л эхэлдэг. -
10:01 - 10:04(Аудио) НР: Бид түүх зохиож,
үүндээ итгэдэг. -
10:04 - 10:05Яг л цөлийн тэмээ шиг.
-
10:05 - 10:08Тэр бол гайхалтай түүх.
Яг л үүнд таарсан. -
10:08 - 10:10Мэдээж тэд үргэлж тэнд амьдардаг байсан.
-
10:10 - 10:14ЛН: Гэхдээ чи жижигхэн ч гэсэн
нотолгоо олоход -
10:14 - 10:17тэр жижиг нотолгоо нь
-
10:17 - 10:21мэддэг гэж бодсон бүхнээ
дахин эргэцүүлэхэд хүргэдэг. -
10:21 - 10:24Энэ жишээнд, энэ эрдэмтэн
мод гэж бодсон -
10:25 - 10:26нэг үртэс олсоноор,
шинжлэх ухаанд -
10:26 - 10:31энэ Др Сэүс шиг амьтан
-
10:31 - 10:34ингэж харагддаг талаар
-
10:34 - 10:37цоо шинэ, таамаглаагүй
онол гарч ирсэн. -
10:37 - 10:42Энэ нь миний тэмээний талаарх бодлыг
орвонгоор нь өөрчилсөн. -
10:42 - 10:46Тэмээ нь нэг л цаг уурт зохицсон
-
10:46 - 10:49гайхалтай онцгой амьтнаас
-
10:49 - 10:54дэлхийг тойрсон боловч
Сахарт үлдэж таарсан, -
10:54 - 10:57хаана ч байж болох амьтан болж хувирсан.
-
10:58 - 11:04(Алга ташилт)
-
11:14 - 11:16Энэ бол Азури.
-
11:17 - 11:19Азури, сайн уу?
-
11:19 - 11:22Май, энийг чамд.
-
11:22 - 11:24(Инээд)
-
11:24 - 11:28Азури Радио Сити Хөгжмийн Холл дах
-
11:28 - 11:31ажлаасаа түр завсарлага авсан байна.
-
11:31 - 11:33(Инээд)
-
11:33 - 11:34Энэ онигоо биш шүү.
-
11:35 - 11:36Ямартаа ч
-
11:36 - 11:41Азури манай дэлхийн түүх
-
11:41 - 11:45хөдлөнгө гэдгийн амьд жишээ ба
-
11:45 - 11:50энэ нь биднийг төсөөллөө өөрчлөхөд
нээлттэй байхыг шаарддаг. -
11:50 - 11:54(Инээд)
-
11:54 - 11:56Тийм ээ, Азури?
-
11:56 - 12:02Үнэндээ бид дэлхийг цоо шинээр харахад
-
12:02 - 12:04нэг л ясны хэлтэрхий дутуу байдаг.
-
12:05 - 12:06Маш их баярлалаа.
-
12:06 - 12:13(Алга ташилт)
- Title:
- Та тэмээний гарал үүслийг төсөөлөх ч үгүй байна
- Speaker:
- Латиф Нассер
- Description:
-
Тэмээн сүрэг элсэн цөлд гайхалтай дасан зохицсон учир тэднийг өөр хаа нэгтээ амьдарч байхыг төсөөлөхөд хэцүү. Гэтэл бид үүнийг буруу таамагласан бол яах вэ? Том нүд, тавхай, бөхтэй энэ амьтан өөр цаг уур, өөр цагт дасан зохицож өөрчлөгдсөн бол яах вэ? Энэхүү илтгэлээс РадиоЛабын Латиф Нассер маш жижиг, сонирхолтой нэгэн чулуужсан яс тэмээ болон дэлхийн талаарх түүний бодлыг хэрхэн орвонгоор нь өөрчилсөн талаар үзээрэй.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 12:27
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for You have no idea where camels really come from | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for You have no idea where camels really come from | |
![]() |
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for You have no idea where camels really come from | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for You have no idea where camels really come from | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for You have no idea where camels really come from | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for You have no idea where camels really come from | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for You have no idea where camels really come from | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for You have no idea where camels really come from |