Return to Video

Уран бүтээл болж шинээр төрсөн хуучин номнууд

  • 0:01 - 0:03
    Би ном сийлдэг сийлбэрч хүн.
  • 0:03 - 0:04
    Энэ анхны бүтээлүүдийн маань нэг.
  • 0:04 - 0:06
    Нэр нь "Мэдлэгт хүрэх өөр зам."
  • 0:06 - 0:10
    Би галерейд орж ирсэн хүнд
    зориулан өрсөн номнууд
  • 0:10 - 0:13
    энгийн л нэг өрсөн номнууд шиг харагдах ч
  • 0:13 - 0:16
    ойртоод үзвэл нүх сийлсэн байгааг
    олж харахаар бүтээсэн.
  • 0:16 - 0:18
    Юу болж байгаа мөн яагаад гэдгийг
  • 0:18 - 0:21
    мөн номны материалын талаар
    бодоосой гэж хүссэн.
  • 0:21 - 0:23
    Иймээс бүтэц нь сонирхолтой ч,
  • 0:23 - 0:27
    номон доторх текст болон зургийг нь
    илүү сонирхдог.
  • 0:28 - 0:32
    Ихэнх бүтээлдээ номны ирмэгийг зузаан
    бүрээсээр бөхөлж
  • 0:32 - 0:34
    номны гадуур арьс мэт
    бүтээж өгч байгаа юм.
  • 0:34 - 0:38
    Энэ нь хатуу материал болгох бөгөөд
    доторх хуудас нь сул хэвээрээ байж,
  • 0:38 - 0:40
    би зөвхөн гадаргууг нь сийлдэг юм.
  • 0:40 - 0:43
    Ингэснээр би юуг ч хөдөлгөж
    эсвэл нэмдэггүй.
  • 0:43 - 0:46
    Би сонирхолтой санагдсан зүйлсээ
    сийлдэг юм.
  • 0:46 - 0:48
    Тэгэхээр дууссан бүтээлээс харж буй бүхэн
  • 0:48 - 0:51
    өмнө яг энэ байрандаа байсан гэсэн үг.
  • 0:53 - 0:55
    Би бүтээлээ нэгэн төрлийн
    найруулга гэж боддог.
  • 0:55 - 0:57
    Учир нь би хэн нэгний бүтээлийг ашигладаг.
  • 0:57 - 1:01
    Яг л DJ нар бусдын хөгжмийг
    шинээр найруулдаг шиг.
  • 1:01 - 1:05
    Энэ ном Сэргэн мандалтын үеийн зураач
    Рафаелийн уран зурагтай.
  • 1:05 - 1:09
    Түүний энэ бүтээлийг
    дахин найруулж, сийлснээрээ
  • 1:09 - 1:13
    би илүү шинэ, орчин үеийн
    болгож байгаа юм.
  • 1:14 - 1:18
    Би мөн уламжлалт номыг хайрцгаас нь гаргаж
  • 1:18 - 1:20
    шугаман хэлбэрээс нь салган,
  • 1:20 - 1:24
    номны өөрийнх нь хэлбэрийг гаргадаг.
  • 1:24 - 1:26
    Ийнхү ном илүү баримал шиг
    болгож байгаа юм.
  • 1:29 - 1:34
    Би номоо хавтаслаж, байранд нь тогтоож
    эхлэхээсээ өмнө
  • 1:34 - 1:37
    хавчаар, олс болон
  • 1:37 - 1:43
    янз бүрийн зүйлс ашигласнаар
    анх ийм байсан зүйл ийм болсон.
  • 1:43 - 1:47
    Үүнийг энгийн толь бичгээc бүтээсэн.
  • 1:47 - 1:51
    Эсвэл нэг ийм байдлаас
  • 1:51 - 1:56
    Иймэрхүү болох жишээтэй.
  • 1:56 - 2:00
    Миний студид яагаад байгаа эсвэл
    юу болохыг нь мэдэхгүй ч
  • 2:00 - 2:04
    эдгээр зүйлс нэг иймэрхүү бүтээл болно.
  • 2:05 - 2:09
    Тэгэхээр хүмүүс номыг сүйтгэхээс эмээдэг
    нэг шалтгаан нь
  • 2:09 - 2:10
    тэд номыг урахыг
  • 2:10 - 2:13
    эсвэл хаяхыг хүсдэггүй бөгөөд
  • 2:13 - 2:16
    номыг амьтай, биетэй хэмээн бодож,
  • 2:16 - 2:19
    өөрсдийн биетэй харьцуулан бүтээсэн ч,
  • 2:19 - 2:22
    тэдэнд илүү сайжран шинэчлэгдэж,
  • 2:22 - 2:24
    шинээр төрөх боломж бий.
  • 2:24 - 2:26
    Номнууд үнэхээр амьтай.
  • 2:26 - 2:29
    Тиймээс би номыг бие,
  • 2:29 - 2:32
    мөн технологи хэмээн боддог.
  • 2:32 - 2:34
    Нэгэн төрлийн багаж гэж.
  • 2:36 - 2:40
    Мөн машин ч гэж.
  • 2:40 - 2:43
    Мөн үзэсгэлэнт байгаль гэж.
  • 2:43 - 2:47
    Энэ бол хооронд нь нийлүүлсэн
    цуврал нэвтэрхий тольнууд байна.
  • 2:47 - 2:49
    Үүнийг сийлэхдээ би
  • 2:49 - 2:51
    юу сонгохоо шийддэг.
  • 2:51 - 2:54
    Эдгээрээс би юуг ч сонгож болох байсан ч
  • 2:54 - 2:57
    би үзэсгэлэнт байгалийн зургийг сонгосон.
  • 2:58 - 3:01
    Материалын тухайд зүлгүүр ашиглан
  • 3:01 - 3:05
    өнцгүүдийг зүлгэснээр
    зөвхөн агуулга нь төдийгүй
  • 3:05 - 3:07
    материал нь хүртэл байгалийг
    санагдуулж байгаа юм.
  • 3:09 - 3:13
    Ном сийлж байхдаа
    хийдэг зүйлсийн нэг бол,
  • 3:13 - 3:17
    би зөвхөн зураг биш, номон доторх үгс,
  • 3:17 - 3:19
    тэднийг хоорондоо төстэй гэж боддог.
  • 3:19 - 3:22
    Учир нь бид номыг уншиж байхад
  • 3:22 - 3:23
    энэ нь бидний толгойд
  • 3:23 - 3:25
    зурган дүрслэл үүсгэж
  • 3:25 - 3:27
    бүтээлийг бүрдүүлж байгаа юм.
  • 3:27 - 3:30
    Бид үгсийг уншаад
    зураглал бүтээдэг бол
  • 3:30 - 3:33
    харсан зургаа үгээр
    дамжуулан тайлбарлаж,
  • 3:33 - 3:36
    юу ойлгосноо илэрхийлдэг.
  • 3:36 - 3:38
    Тэгэхээр энэ нь нэгэн төрлийн
    арга билиг,
  • 3:38 - 3:39
    харилцан зохилдлого юм.
  • 3:39 - 3:45
    Иймээс би үзэгч өөрөө гүйцээх
    тийм бүтээл хийдэг.
  • 3:45 - 3:49
    Би үүнийгээ архелогитой
    адилтгадаг.
  • 3:49 - 3:52
    Би бүхий л нөөц бололцоог нь
    ухан гаргаж
  • 3:52 - 3:54
    аль болох ихийг өөрийн ажлаар
  • 3:54 - 3:57
    дамжуулан гаргахыг хичээдэг.
  • 3:58 - 4:00
    Мөн үүнийхээ хажуугаар
  • 4:00 - 4:02
    арилгах тухай эргэцүүлдэг.
  • 4:02 - 4:06
    Бидэнд байгаа ихэнх мэдээлэл биет бус учир
  • 4:06 - 4:09
    энэхүү гарз нь
  • 4:09 - 4:13
    компьютер дотор зөвхөн
    хэлбэр нь биш,
  • 4:13 - 4:16
    мэдээлэл өөрөө шилждэг ба
  • 4:16 - 4:18
    бидэнд биет нөөц байхгүй учир
  • 4:18 - 4:24
    үүнийгээ алдахгүйн тулд
    үргэлж шинэчилж байх хэрэгтэй.
  • 4:24 - 4:27
    Манай студид хэдэн толь бичиг бий.
  • 4:27 - 4:29
    Мөн би өдөр бүр компьютер хэрэглэдэг,
  • 4:29 - 4:33
    хэрвээ би үг хайх хэрэгтэй бол
    компьютерээ ашиглан
  • 4:33 - 4:35
    хайж буй зүйлээ шууд олох боломжтой.
  • 4:35 - 4:37
    Миний бодлоор ном анхнаасаа
  • 4:37 - 4:40
    шугаман бус хэлбэрийн мэдээллийн
    хэлбэртэй тохироогүй тул
  • 4:40 - 4:42
    бид лавлагааны ном
  • 4:42 - 4:46
    хамгийн түрүүнд устаж байгааг харж байна.
  • 4:50 - 4:53
    Ном хэзээ ч алга болохгүй гэж би боддог.
  • 4:53 - 4:56
    Бидэнд одоо цахим технологи байгаа учир
  • 4:56 - 4:58
    ном үгүй болно гэж
    хүмүүс боддог.
  • 4:58 - 5:01
    Бид одоо юм өөрчлөгдөн,
    хувьсч байгааг харж байна.
  • 5:01 - 5:04
    Би бодохдоо ном нь хувирна,
  • 5:04 - 5:08
    яг хүмүүс анх гэрэл зураг, хэвлэл
    өдөр тутмын хэрэглээ болоход
  • 5:08 - 5:11
    уран зураг устана гэж байсан шиг.
  • 5:11 - 5:13
    Гэтэл энэ нь зүгээр л уран зургийг
  • 5:13 - 5:16
    илүү хөгжих боломжийг олгосон юм.
  • 5:16 - 5:22
    Энэ нь уран зургийг заавал
    нэг түүх өгүүлэх үүргээс нь чөлөөлж,
  • 5:22 - 5:25
    илүү чөлөөтэй өөрийн түүхийг
    өгүүлэх боломжийг олгосон.
  • 5:25 - 5:28
    Ингэж Модернизмийг бий болгож,
  • 5:28 - 5:30
    уран зураг илүү салаалан хөгжсөн.
  • 5:30 - 5:33
    Номнуудад одоо яг энэ тохиолдож
    байгаа гэж би боддог:
  • 5:33 - 5:35
    бидний ихэнх технологи болон мэдээлэл,
  • 5:35 - 5:39
    хувийн болон соёлын түүх
    цахим болсон учир,
  • 5:39 - 5:42
    номонд шинэчлэгдэх илүү боломж гарч байна.
  • 5:42 - 5:45
    Тиймээс над шиг уран бүтээлчдэд
    сэтгэл хөдлөм цаг үе ирж,
  • 5:45 - 5:48
    номын ирээдүйд юу тохиолдохыг
    тэсэн ядан хүлээж байна.
  • 5:48 - 5:50
    Баярлалаа.
  • 5:50 - 5:54
    (Алга ташилт)
Title:
Уран бүтээл болж шинээр төрсөн хуучин номнууд
Speaker:
Бриан Дэттмэр
Description:

Мэдээллийн эрин үед та хуучирч хоцрогдсон нэвтэрхий толийг яавал зохих вэ? Цаасны хутаг болон уран мэдрэмжийнхээ тусламжтайгаар Бриан Дэттмэр үзэсгэлэнтэй уран баримал хийж, хуучин номонд шинэ амьдрал хайрладаг.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:06

Mongolian subtitles

Revisions