- 
Компьютерийн хамгийн сайн хийж чаддаг
 
 
- 
зүйлүүдийн нэг бол
 зааврыг олон удаа давтах.
 
- 
Хүн нэг үйлдлээ олон дахин хийхээрээ
 уйддаг шүү дээ.
 
- 
Харин компьютер нэг үйлдлийг сая удаа, 
 бүр тэрбум удаа хийсэн ч
 
- 
залхалгүй, ажлаа маш сайн
 гүйцэтгэдэг.
 
- 
Жишээ нь би Фэйсбүүкийн
 бүх хэрэглэгчдэд
 
- 
"Төрсөн өдрийн мэнд хүргэе" гэдэг
 и-мэйл явуулахаар болвол
 
- 
хүн бүр рүү и-мэйл бичихийн тулд зуун 
 жилийг ч зарцуулж магадгүй юм.
 
- 
Харин хэдхэн мөр код бичснээр
 системээс Фэйсбүүкийн
 
- 
бүх хэрэглэгчид рүү
 мэндчилгээ хялбархан явуулж болно.
 
- 
Иймд л давталт гэдэг зүйл
 код бичихэд маш чухал ба
 
- 
компьютер аливаа үйлдлээ
 давтахдаа маш сайн.
 
- 
Энэ жишээн дээр таны зорилго бол
 шувууг нисгэж, гахайг онох.
 
- 
Одоо бүгдээрээ "давталт" блокийг
 ашиглан
 
- 
энэхүү үйлдлийг маш амархнаар
 хэрхэн хийхийг сурцгаая.
 
- 
Та шувууг гахай руу дөхүүлэхийн тулд
 "урагшаа хөдөл" зааврыг
 
- 
таван удаа өгч, бага багаар
 байд ойртож болно.
 
- 
Эсвэл та компьютерт нэгхэн удаа
 "Урагш хөдөл" гэдэг заавар өгчихөөд
 
- 
"Энэ үйлдлийг 5-н удаа давт"
 гэхэд ижил үр дүнд хүрнэ.
 
- 
Ингэхийн тулд "Урагш хөдөл"
 зааврыг
 
- 
"Давталт" гэдэг операторын дотор
 хийхэд хангалттай.
 
- 
"Давталт" блок дээрээ дараад, 
 хэдэн удаа үйлдлээ давтахыг оруулна.
 
- 
Нэг зүйл сануулахад, 
- 
"Давталт" зааврын дор хэдэн ч өөр
 заавар өгөх боломжтой.
 
- 
Энэ жишээн дээр "Урагш хөдөл" болон
 "Зүүн тийш эргэ" үйлдлийг
 
- 
5-н удаа хийхээр бичсэн байна. 
- 
Сайн ажиллаа,
 сураад байгаарай!