Return to Video

Дэлхий яагаад ялгадсаар дүүрчхээгүй байна вэ? - Элеанор Слэйд, Паул Маннинг

  • 0:07 - 0:11
    Таны ойр хавьд амьтан
    ялгадсаа гаргаж байгаа.
  • 0:11 - 0:16
    Үнэндээ өдөр болгон амьтны ертөнц
  • 0:16 - 0:21
    Викториа Хүрхрээтэй тэнцэх хэмжээний
    ялгадас гаргаж байдаг.
  • 0:22 - 0:25
    Тэгвэл дэлхий яагаад
    баасаар дүүрчхээгүй байна вэ?
  • 0:25 - 0:29
    Үүнийг иддэг баасны хорхойд
    талархаж болно.
  • 0:29 - 0:35
    1 шөнийн дотор өөрийн биеийн жингээс
    250 дахин их ялгадас газар булж чаддаг
  • 0:35 - 0:40
    эдгээр шавж нар тасралтгүй гарах баасыг
    цуцалтгүй цэвэрлэдэг.
  • 0:40 - 0:46
    Антарктидаас бусад
    бүх тивээр тархсан
  • 0:46 - 0:49
    7000 гаруй танигдсан төрөл
    зүйл шавж байна.
  • 0:49 - 0:52
    Баасны хорхойн эхний ажил бол
    ялгадас хаана байгааг олох.
  • 0:52 - 0:55
    Зарим нь том амьтдын
    хошногын сүв хэсэгт нь амьдарч
  • 0:55 - 0:57
    баах үед нь хооллоно.
  • 0:57 - 1:02
    Бусад нь ялгадсыг үнэрлэж олно.
  • 1:02 - 1:07
    Зааны том хомоол 15 минутад
    4000 баасны хорхойг татаж чадна.
  • 1:07 - 1:09
    Хорхой нэгэнт ялгадас олсон үедээ
  • 1:09 - 1:13
    өөрийн ашгийн төлөө хурдан
    ажиллах хэрэгтэй болдог.
  • 1:13 - 1:17
    Ихэнх баасны хорхой нар
    3 үндсэн бүлэгт хуваагдана:
  • 1:17 - 1:18
    өнхрүүлэгч,
  • 1:18 - 1:19
    газар малтагч,
  • 1:19 - 1:21
    оршин суугч.
  • 1:21 - 1:25
    Өнхрүүлдэг нь хойд хөлөө ашиглаж
    баасыг бөөрөнхийлөөд,
  • 1:25 - 1:28
    өрсөлдөгчдөөсөө
    ялгадсыг холдуулдаг.
  • 1:28 - 1:30
    Боломжит хамтрагч нь
    бөмбөг дээр үсрэн гараад
  • 1:30 - 1:33
    хэрэв таалагдсан бол
  • 1:33 - 1:36
    хамтдаа бөмбөгөө газар доош булна.
  • 1:36 - 1:42
    Булж дууссан бол эмэгчин нь
    түүндээ ганц л өндөг дардаг.
  • 1:42 - 1:44
    Газар малтдаг нь өөр арга барилтай.
  • 1:44 - 1:48
    Газар ухаж ялгадсыг
    хөрсөн доогуур чирч яван
  • 1:48 - 1:50
    хэлбэр хэмжээнээс нь хамаарч
  • 1:50 - 1:52
    өндөг дарах бөмбөг,
    ялгадсын бөмбөг,
  • 1:52 - 1:56
    ялгадсан "зайдас" болгон бөөгнүүлдэг.
  • 1:56 - 2:00
    Эрэгчинүүд нь эмэгчнээ
    өндгөө гаргатал
  • 2:00 - 2:03
    нүхээ бусад эрэгчнээс хамгаалахын тулд
  • 2:03 - 2:06
    урт бүрээ хэлбэртэй эврээ ашигладаг.
  • 2:07 - 2:11
    Зарим эр хорхойнууд тулалдахаас
    зайлсхийн эвэргүй болж жүжиглэн
  • 2:11 - 2:16
    эрэгчин нь хараагүй
    байхад үржилд орчихдог.
  • 2:17 - 2:19
    Гурав дахь төрлийн хорхой нь
  • 2:19 - 2:22
    хамгийн энгийн арга буюу
  • 2:22 - 2:25
    шууд ялгадсанд өндгөө дардаг.
  • 2:25 - 2:29
    Тэдний үр төл малтагч, өнхрүүлэгч
    хорхойн үр төлтэй харьцуулахад
  • 2:29 - 2:31
    аюулд илүү өртөмхий.
  • 2:31 - 2:34
    Ингээд авгалдай хорхой
    ялгадсыг идэж нүх гарган,
  • 2:34 - 2:40
    үлдэгдлээр нь бактери болон
    мөөгөнцөр хооллоно.
  • 2:40 - 2:44
    Эдгээр нүх, бөмбөгөн дотор
    өндөг хагарч, авгалдай болоод
  • 2:44 - 2:48
    дараа нь нас биед хүрсэн
    хорхой болохоосоо өмнө
  • 2:48 - 2:50
    баасыг идэж дуусгана.
  • 2:50 - 2:53
    Баас цэвэрлэхээс гадна
    эдгээр хорхойн хийдэг зүйлс
  • 2:53 - 2:57
    байгаль экологид чухал нөлөөтэй.
  • 2:57 - 3:01
    Нэгт, тэд хоёрдогч үр тараагчийн
    үүргийг гүйцэтгэнэ.
  • 3:01 - 3:02
    Сармагчин,
  • 3:02 - 3:03
    бодон гахай
  • 3:03 - 3:07
    болон бусад амьдтын баас идсэн
    жимсний үрээр нь дүүрэн байдаг.
  • 3:07 - 3:09
    Хорхой тэдний ялгдсыг газар булах үед
  • 3:09 - 3:12
    тэд мэдэлгүй жимсний үрийг
    бусад махчин амьтдаас хамгаалж,
  • 3:12 - 3:15
    тэдний ургах магадлалыг нэмэгдүүлдэг.
  • 3:15 - 3:18
    Энэ давуу талыг ашиглан
    Өмнөд Америкийн нэгэн ургамал
  • 3:18 - 3:23
    баас шиг хардагдаж,
    үнэртдэг үр гаргаж
  • 3:23 - 3:26
    баасны хорхойг хуурч үрждэг
    болон хувьссан.
  • 3:26 - 3:30
    Хөдөө аж ахуйд баасны хорхойн нөлөө их.
  • 3:30 - 3:34
    Хонь, үхэр зэрэг мал ногоо ургахад
    шаардагдах тэжээл агуулсан
  • 3:34 - 3:38
    маш их хэмжээний
    ялгадас боловсруулдаг.
  • 3:38 - 3:42
    Баасны хорхой үүнийг хөрсөнд
    аваачин булсанаар,
  • 3:42 - 3:46
    ургамалд шаардах бордоог нь
    ойртуулж өгдөг.
  • 3:46 - 3:52
    Фермерүүдэд өгөх ашиг нь АНУ-д
    дангаараа 380 сая доллар,
  • 3:52 - 3:56
    Англид 367 сая паунд.
  • 3:56 - 3:59
    Баасны хорхой дэлхийн дулаарлын
    эсрэг бидэнд
  • 3:59 - 4:03
    хөдөө аж ахуйгаас ялгарах
    хүлэмжийн хийг бууруулж тусалдаг.
  • 4:03 - 4:07
    Хүчилтөрөгчгүй орчинд
    амьдардаг микробууд нь
  • 4:07 - 4:11
    метан буюу хүлэмжийн хийг ялгаруулна.
  • 4:11 - 4:14
    Баасны хорхой нүх ухаж агаар оруулснаар,
  • 4:14 - 4:18
    микробыг метаны хий гаргахаас сэргийлдэг.
  • 4:18 - 4:20
    Баасны хорхой үр тарааж,
  • 4:20 - 4:21
    фермерүүдэд тусалж,
  • 4:21 - 4:22
    дэлхийн дулаарлыг бууруулж байхдаа
  • 4:22 - 4:27
    ердөө л өөрсдийн
    хийдэг юмаа л хийж байдаг.
  • 4:27 - 4:30
    Магадгүй дараагийн удаа та
    түүнийг хээр газар эсвэл ойд харвал
  • 4:30 - 4:33
    илүү ойроос харах гэж
    тэвдэж ч болох юм.
Title:
Дэлхий яагаад ялгадсаар дүүрчхээгүй байна вэ? - Элеанор Слэйд, Паул Маннинг
Description:

Хичээлийг бүтнээр нь: https://ed.ted.com/lessons/why-isn-t-the-world-covered-in-poop-eleanor-slade-and-paul-manning

Өдөр болгон амьтны ертөнц Викториа Хүрхрээгээр урсах устай тэнцүү хэмжээний өтгөн ялгаруулдаг. Тэгвэл дэлхий яагаад баасанд даруулчхаагүй байна вэ? Эдгээрийг иддэг баасны хорхойд талархах хэрэгтэй. Элеанор Слэйд, Паул Маннинг нар эдгээр хорхойнууд хэрхэн дуусашгүй их ялгадсыг цэвэрлэдгийг тайлбарлалаа.

Хичээлийг Элеанор Слэйд, Паул Маннинг, дуут дүрсийг Антон Богатый.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:58

Mongolian subtitles

Revisions