Return to Video

Шилдэг удирдагчид хэрхэн урам зориг өгдөг вэ?

  • 0:01 - 0:05
    Ажил хэрэг бидний санаснаар
    бүтэхгүй байгааг яаж тайлбарлах вэ?
  • 0:05 - 0:08
    Эсвэл зарим хүмүүсийн ажил
  • 0:08 - 0:12
    бусдын таамаглалыг няцааж
    амжилт олдгийг хэрхэн тайлбарлах вэ?
  • 0:12 - 0:13
    Жишээ нь,
  • 0:13 - 0:16
    Apple компани яагаад үргэлж
    шинийг санаачилдаг вэ?
  • 0:16 - 0:18
    Тэд жилээс жилд бүх өрсөлдөгчдөөсөө
  • 0:18 - 0:21
    илүү шинэлэг санаа гаргасаар байдаг.
  • 0:21 - 0:23
    Гэвч тэд зүгээр л нэг
    компьютерийн компани.
  • 0:23 - 0:25
    Бусадтай яг адил.
  • 0:25 - 0:27
    Тэдэнд бусадтай л адил боломж,
    авьяас чадвар,
  • 0:27 - 0:29
    бүтэц , зѳвлѳхүүд,
  • 0:29 - 0:30
    хэвлэл мэдээлэл байдаг.
  • 0:30 - 0:34
    Тэд бусдаас хэрхэн ялгарч чадсан бэ?
  • 0:35 - 0:39
    Мартин Лютер Кинг яаж арьс өнгөний
    хөдөлгөөнийг удирдсан бэ?
  • 0:39 - 0:43
    Америкийн хүнд хэцүү байдлыг
    тэр ганцаараа туулаагүй,
  • 0:43 - 0:46
    тэр цаг үеийнхээ цорын ганц шилдэг
    илтгэгч ч байгаагүй.
  • 0:46 - 0:47
    Тэгвэл яагаад тэр гэж?
  • 0:47 - 0:50
    Врайтын ах дүүс хэрхэн анхны
  • 0:50 - 0:53
    жолоодлогот онгоцыг бүтээж чадав?
  • 0:53 - 0:55
    Тэднээс өндөр чадвартай,
  • 0:55 - 0:58
    санхүүжилт сайтай багууд байж л байсан.
  • 0:58 - 1:01
    Гэвч бусад нь тийм амжилтанд хүрч
    чадаагүй.
  • 1:01 - 1:03
    Харин Врайтын ах дүүс тэднээс илүүрхсэн.
  • 1:03 - 1:05
    Энд ямар нэгэн нууц байна.
  • 1:06 - 1:10
    3 жил хагасын ѳмнѳ
    би нэг зүйлийг олж мэдсэн юм.
  • 1:10 - 1:16
    Энэ нээлт надад дэлхий ертөнц хэрхэн
    өөрчлөгдөн хөгждөгийг мэдэхэд тусалсан.
  • 1:16 - 1:20
    Мөн намайг өөрийгөө өөрчлөх хэмжээнд
    нөлөө үзүүлсэн юм.
  • 1:22 - 1:25
    Үүний цаана нэг зарчим байсан.
  • 1:25 - 1:29
    Дэлхийн хэмжээнд өөрчлөлт хийсэн
    байгууллагууд, удирдагчид болох
  • 1:29 - 1:32
    Apple, Мартин Лютер Кинг болон
    Врайтын ах дүүс
  • 1:32 - 1:36
    бүгд яг л адилхан хэлбэрээр бодож, хийж,
    харилцдаг байсан.
  • 1:36 - 1:40
    Тэрхүү бодол санаа нь бусдынхаас
    эсрэг байсан.
  • 1:40 - 1:42
    Би зүгээр л үүнийг томьёолсон.
  • 1:42 - 1:46
    Энэ нь дэлхий дээрх хамгийн энгийн санаа ч
    байж болох юм.
  • 1:46 - 1:48
    Би үүнийг "Алтан тойрог" гэж нэрлэдэг.
  • 1:56 - 1:59
    Яагаад? Яаж? Юуг?
  • 1:59 - 2:01
    Энэхүү жижигхэн санаа нь яагаад зарим
  • 2:01 - 2:05
    байгууллага, удирдагчид бусдад байдаггүй
    урам зориг өгдгийг тайлбарлах болно.
  • 2:05 - 2:07
    Зарим нэг үгийг эхлээд тодорхойлъё.
  • 2:07 - 2:10
    Дэлхий дээрх бүх л хувь хүн,
    байгууллага
  • 2:10 - 2:13
    өөрсдийн юу хийж байгааг
    100 хувь мэддэг.
  • 2:14 - 2:16
    Хэрхэн яаж хийхээ мэддэг нэгэн ч бий.
  • 2:16 - 2:19
    Үүнийг үнэ цэнэдээ өөрчлөлт хийх,
    тодорхой үйл явц,
  • 2:19 - 2:21
    ѳѳрийн онцлог шинж ч гэж нэрлэж болно.
  • 2:21 - 2:25
    Гэвч яагаад хийж байгаагаа мэддэг
    хувь хүн, байгууллага маш ховор.
  • 2:25 - 2:27
    "Ашиг олох" гэдэг бол "Яагаад?"
    гэдгийн хариулт биш.
  • 2:27 - 2:30
    Тэр бол үр дүн нь.
    Үргэлж үр дүн л байдаг.
  • 2:30 - 2:32
    "Яагаад" гэдэг нь
    зорилгыг асууж байгаа юм.
  • 2:32 - 2:34
    Юуны тѳлѳѳ? Юунд итгэж байгаа юм бэ?
  • 2:34 - 2:38
    Тухайн байгууллагын оршин тогтнож байгаа
    учир шалтгаан юу вэ?
  • 2:38 - 2:40
    Юуны тѳлѳѳ ѳглѳѳ сэрдэг вэ?
  • 2:40 - 2:43
    Яагаад энэ чухал юм бэ?
  • 2:43 - 2:45
    Бодит байдал дээр бидний
    бодол, үйлдэл,
  • 2:45 - 2:48
    харилцаа зэрэг нь гаднаасаа дотогш
    чиглэсэн байдаг.
  • 2:48 - 2:50
    Бид тодорхой зүйлээсээ
    тодорхой бус зүйл рүүгээ чиглэдэг.
  • 2:50 - 2:54
    Гэвч шилдэг удирдагч, байгууллагууд
  • 2:54 - 2:58
    тэдгээрийн хэмжээ болон
    салбараас үл хамааран
  • 2:58 - 3:01
    бүгдийнх нь бодол, үйлдэл, харилцаа нь
    дотроосоо гадагш чиглэсэн байдаг.
  • 3:03 - 3:04
    Жишээ авч үзье л дээ.
  • 3:04 - 3:08
    Apple компанийг жишээ болгоё. Учир нь
    хүн бүр хэрэглэдэг болохоор ойлгоход амар.
  • 3:08 - 3:10
    Хэрвээ Apple бусад шиг л байсан бол
  • 3:10 - 3:13
    тэдний сурталчилгаа нэг
    иймэрхүү сонсогдох байсан биз:
  • 3:14 - 3:16
    "Бид гайхамшигтай компьютер бүтээсэн.
  • 3:16 - 3:20
    Маш загварлаг, хэрэглэхэд хялбар,
    хэрэглэгч төвтэй.
  • 3:20 - 3:22
    Нэгийг худалдаж авмаар байна уу?"
  • 3:22 - 3:23
    "Үгүй дээ."
  • 3:23 - 3:25
    Энэ бол ихэнхдээ харилцдаг хэлбэр.
  • 3:25 - 3:28
    Ихэнх сурталчилгаа,
    борлуулалт нэг иймэрхүү байдаг.
  • 3:28 - 3:30
    Бидний ихэнх харилцаа
    ингэж л явагддаг.
  • 3:30 - 3:32
    Бид юу хийсэн, яаж хийсэн, юугаараа илүү,
  • 3:32 - 3:34
    мөн ялгаатай зүйлсээ дурдан
  • 3:34 - 3:36
    харилцагч худалдаж авахыг хүлээдэг.
  • 3:36 - 3:37
    Энэ манай шинэ хуулийн фирм:
  • 3:37 - 3:40
    Хамгийн шилдэг хуульчид,
    томоохон харилцагчидтай.
  • 3:40 - 3:42
    Үргэлж үйлчлүүлэгчдээ эхэнд тавьдаг.
  • 3:42 - 3:43
    Энэ манай шинэ загварын машин:
  • 3:43 - 3:47
    Түлш зарцуулалт маш бага, савхин суудалтай
  • 3:47 - 3:48
    манай машиныг худалдан аваач.
  • 3:48 - 3:50
    Ингэж хэлэхэд тѳдийлѳн сэтгэлд хүрэхгүй.
  • 3:50 - 3:53
    Харин Apple ингэж сурталчилдаг.
  • 3:53 - 3:58
    "Бидний хийж буй бүх зүйл дэлхийг
    ѳѳрчлѳхийн тѳлѳѳ байдаг.
  • 3:58 - 4:01
    Ѳѳрѳѳр сэтгэхэд бид итгэдэг.
  • 4:02 - 4:03
    Дэлхийг ѳѳрчлѳх хэрэгсэл бол
  • 4:03 - 4:06
    бүтээгдэхүүнээ гайхалтай загварчлан
  • 4:06 - 4:08
    хэрэглэхэд хялбар, хэрэглэгчид
    нийцтэй бүтээх юм.
  • 4:08 - 4:11
    Бид зүгээр л гайхалтай компьютер
    бүтээдэг байж таарсан.
  • 4:11 - 4:13
    Нэгийг авмаар байна уу?"
  • 4:13 - 4:14
    Үнэхээр ѳѳр байгаа биз?
  • 4:14 - 4:16
    Авмаар санагдаж байгаа биз?
  • 4:16 - 4:18
    Сая мэдээллийн
    дарааллыг л ѳѳрчилсѳн.
  • 4:18 - 4:22
    Үүнээс харагдаж байгаа зүйл нь
    хүн "юуг" биш,
  • 4:22 - 4:25
    "яагаад" гэдгийг харж худалдан
    авалт хийдэг.
  • 4:25 - 4:28
    Тиймээс ч энэ жишээ нь
    энд байгаа бүх хүмүүс
  • 4:28 - 4:32
    эргэлзээгүйгээр Apple
    компьютер худалдаж авдгийг харуулж байна.
  • 4:32 - 4:35
    Мѳн түүнчлэн MP3 тоглуулагч,
    ухаалаг утас,
  • 4:35 - 4:37
    видео камерыг ч бас
  • 4:37 - 4:39
    Apple-с санаа зовох зүйлгүйгээр
    худалдан авдаг.
  • 4:39 - 4:42
    Гэвч Apple бол зүгээр л нэг
    компьютерийн компани.
  • 4:42 - 4:45
    Apple өрсөлдөгчдөөсөө
    бүтцээрээ ялгарах юмгүй.
  • 4:45 - 4:48
    Ѳрсѳлдѳгч компаниудад ч бас
    адил чанартай бараа үйлдвэрлэх чадвар бий.
  • 4:48 - 4:50
    Яг үнэндээ оролдож үзсэн нь ч бий.
  • 4:50 - 4:53
    Хэдэн жилийн ѳмнѳ "Gateway" компани
    хавтгай зурагт үйлдвэрлэсэн.
  • 4:53 - 4:56
    Тэдэнд ийм зурагт бүтээх
    технологи, чадвар байсан.
  • 4:56 - 4:58
    Тэд хавтгай дэлгэцийг
    олон жил үйлдвэрлэсээр ирсэн.
  • 4:58 - 5:00
    Гэвч хэн ч худалдаж аваагүй.
  • 5:03 - 5:08
    Dell компани MP3 тоглуулагч
    болон PDA-г гаргах болсон.
  • 5:08 - 5:10
    Маш ѳндѳр чанартай бүтээгдэхүүнүүд.
  • 5:10 - 5:13
    Загвар нь ч бас тѳгс сайн байсан.
  • 5:13 - 5:15
    Гэвч бас л хэн ч худалдаж аваагүй.
  • 5:15 - 5:17
    Одоо ч мѳн адил Dell-ээс
    MP3 тоглуулагч
  • 5:17 - 5:19
    авна гэж тѳсѳѳлѳгдѳхгүй байгаа биз?
  • 5:19 - 5:22
    Харин компьютерийн компаний МР3-ыг
    яагаад авдаг юм бэ?
  • 5:22 - 5:23
    Бид авсаар л байгаа.
  • 5:23 - 5:26
    Хүн "юуг" гэдэгт биш
    "яагаад" гэдэгт хөтлөгддөг юм.
  • 5:26 - 5:31
    Бүтээгдэхүүнийг чинь сонирхож байгаа
    хүнтэй бизнес хийх нь зорилго биш юм.
  • 5:31 - 5:35
    Өөртэй чинь ижил зүйлд итгэдэг
    нэгэнтэй бизнес хийхийг зорилгоо болго.
  • 5:36 - 5:38
    Одоо хамгийн чухал хэсэг нь.
  • 5:38 - 5:40
    Миний ярьж байгаа зүйл миний бодол биш.
  • 5:40 - 5:43
    Энэ бүхий л амьд биеийн зарчим
    дээр тулгуурласан зүйл.
  • 5:43 - 5:45
    Сэтгэл судлалын ч биш,
    биологийн шинжлэх ухаан юм.
  • 5:45 - 5:48
    Хүний тархийг таллан, дээрээс нь харвал
  • 5:48 - 5:50
    тархи нь гурван томоохон хэсэгт
  • 5:50 - 5:52
    хуваагдаж байгааг харж болно.
  • 5:52 - 5:55
    Энэ нь Алтан тойрогтой тѳстэй харагддаг.
  • 5:55 - 5:58
    Хамгийн шинэ хомосапиэнсийн тархи нь
  • 5:58 - 6:00
    неокортекс буюу шинэ холтос нь
  • 6:00 - 6:02
    "юу" гэдэгт төвлөрдөг.
  • 6:02 - 6:04
    Тархины энэ хэсэг нь оновчтой
  • 6:04 - 6:08
    дүгнэлт хийх болон
    хэл соёл зэргийг хариуцдаг.
  • 6:08 - 6:11
    хоёр дахь давхарга болох
    тархины утсан систем нь
  • 6:11 - 6:14
    сэтгэл хѳдлѳлийн мэдрэмжүүд болох
    итгэл, үнэнч байдал
  • 6:14 - 6:17
    зэргийг хариуцдаг.
  • 6:17 - 6:19
    Мѳн хүний зан авир,
  • 6:19 - 6:21
    бүхий л шийдвэр гаргахад оролцдог ч
  • 6:21 - 6:24
    хэл ярианы чадвар байхгүй юм.
  • 6:24 - 6:27
    Ѳѳрѳѳр хэлбэл, гаднаас
    дотогш чиглэсэн харилцааны үед
  • 6:27 - 6:30
    хүмүүс асар их, цогц мэдээлэл болох
    онцлог шинж, үр ашиг
  • 6:30 - 6:33
    бодит байдал болон
    дүрслэлийг ойлгож чаддаг.
  • 6:33 - 6:35
    Энэ нь зүгээр л зан чанарыг
    удирддаггүй юм.
  • 6:35 - 6:37
    Бид дотроос гадагш харилцах үед
  • 6:37 - 6:39
    зан чанарыг удирдаж байдаг тархитай
  • 6:39 - 6:41
    шууд харилцаанд ордог.
  • 6:41 - 6:45
    Ингэж бидний хэлдэг, хийдэг зүйлсийг
    ойлгох боломжийг хүмүүст олгодог.
  • 6:45 - 6:48
    Зөн совингийн шийдвэрүүд эндээс гардаг.
  • 6:48 - 6:51
    Заримдаа та бүх баримтыг
    хэн нэгэнд танилцуулсан ч
  • 6:51 - 6:53
    тэд "Нэг бүрчлэн ойлгож байна.
  • 6:53 - 6:55
    Гэхдээ нэг л биш санагдаж байна" гэдэг.
  • 6:55 - 6:58
    Яагаад бид "Зөв санагдахгүй байна"
    гэдэг юм бол?
  • 6:58 - 7:01
    Учир нь тархины энэ хэсэг нь
    шийдвэр гаргалтыг хянадаг ч,
  • 7:01 - 7:02
    хэл яриаг хянадаггүй юм.
  • 7:02 - 7:04
    Биднийг хамгийн сайн зоригжуулдаг үг
  • 7:04 - 7:06
    "Яагаад гэдгийг мэдэхгүй,
    гэхдээ л биш байна" гэдэг.
  • 7:06 - 7:09
    Заримдаа зүрх сэтгэл, дотоод сэтгэлээ
    дагадаг гэж ярьдаг.
  • 7:09 - 7:12
    Эдгээр нь таны биеийн энэ хэсгүүд
  • 7:12 - 7:13
    зан авир удирддаггүй.
  • 7:13 - 7:15
    Энэ бүгд таны лимбик тархинд болж байдаг.
  • 7:15 - 7:18
    Энэ тархи нь шийдвэр гаргалтыг
    хянадаг ч хэл яриаг хянадаггүй.
  • 7:18 - 7:21
    Хэрэв та яагаад тухайн зүйлийг хийж
    байгаагаа ойлгохгүй бол
  • 7:21 - 7:24
    хүмүүс яагаад гэдгийг бодож эхлэх ба
  • 7:24 - 7:27
    тэд яагаад заавал таны төлөө саналаа өгөх,
  • 7:27 - 7:29
    эсвэл таны бараа бүтээгдэхүүнийг
    худалдаж авах,
  • 7:29 - 7:31
    бүр илүүтэй танд үнэнч байж,
  • 7:31 - 7:34
    таныг дагах ёстой гэж?
  • 7:34 - 7:37
    Бусдад хэрэгтэй барааг
    зүгээр л зарах нь зорилго биш.
  • 7:37 - 7:41
    Таны итгэл үнэмшилд итгэсэн хүмүүст
    бүтээгдэхүүнээ зарах нь зорилго юм.
  • 7:41 - 7:44
    Та ажил хэрэгтэй байгаа
    хэн нэгнийг ажилд авах биш,
  • 7:44 - 7:47
    таны итгэсэн зүйлд итгэх нэгнийг
    ажилд авах нь чухал.
  • 7:47 - 7:49
    Би үүнийг байнга хэлдэг:
  • 7:49 - 7:55
    Хэрэв та ажил л хийдэг нэгнийг хөлсөлбөл,
    тэд зөвхөн цалингийн төлөө л ажиллана,
  • 7:55 - 7:57
    гэхдээ тэд таны итгэсэнд итгэвэл
  • 7:57 - 7:59
    тэд бүхий л зүрх сэтгэлээрээ
    ажиллах болно.
  • 7:59 - 8:03
    Ах дүү Врайт бол
    үүний нэг гайхалтай жишээ.
  • 8:03 - 8:07
    Ихэнх хүмүүс Самуэль Пиэрпонт Ланглейгийн
    талаар мэддэггүй.
  • 8:07 - 8:09
    20-р зууны сүүлээр, жолоодлогот онгоц
    хийх нь
  • 8:09 - 8:12
    тухайн үеийн ярианы гол сэдэв байсан юм.
  • 8:12 - 8:14
    Хүн бүхэн л үүнийг туршиж үзэж байсан.
  • 8:14 - 8:17
    Самуэль Пиэрпонт Ланглейд
    амжилтанд хүрэх
  • 8:17 - 8:20
    түлхүүр нь байсан гэж бид бодсон.
  • 8:20 - 8:21
    Одоо ч гэсэн та хүмүүсээс
  • 8:21 - 8:25
    "Яагаад танай бүтээгдэхүүн, компани
    амжилт олоогүй вэ?" гэж асуудаг
  • 8:25 - 8:26
    ингэж асуух үед хүмүүс бүгд л
  • 8:26 - 8:28
    ижил гурван зүйлийг хэлэх болно.
  • 8:28 - 8:31
    Санхүү дутмаг, буруу баг,
    зах зээлийн муу нөхцөл байдал.
  • 8:31 - 8:34
    Энэ гурав үргэлж л уналтын шалтгаан
    байсаар ирсэн. Яагаад?
  • 8:34 - 8:36
    Самуэль Пиерпонт Ланглейд
  • 8:36 - 8:39
    "Дайны удирдах газраас"
    50 мянган доллар
  • 8:39 - 8:41
    нисэх машин бүтээхэд нь
    зориулсан байдаг.
  • 8:41 - 8:43
    Мөнгө бол асуудал биш байсан.
  • 8:43 - 8:45
    Тэрээр Харвардад суралцаж,
    Смитсонианд ажиллан,
  • 8:45 - 8:47
    харилцаа холбоо сайтай байсан ба
  • 8:47 - 8:50
    тэр тухайн үеийн бүх л том эрдэмтдийг
    таньдаг байсан.
  • 8:50 - 8:54
    Мөн тэрээр мөнгөөр тэдгээр эрдэмтдийг
    хөлсөлсөн ба
  • 8:54 - 8:56
    зах зээлийн байдал ч
    гайхалтай байсан.
  • 8:56 - 8:59
    Нью Йорк Таймс сонин түүнийг
    хаа яваа газар нь дагалдаж,
  • 8:59 - 9:01
    хүн бүхэн л Ланглейг дэмжиж байсан.
  • 9:01 - 9:05
    Тийм байхад бид яагаад Самуэль Пиерпонт
    Ланглейг мэддэггүй билээ?
  • 9:05 - 9:07
    Үүнээс хэдхэн километрийн
    цаана Дэйтон, Охайо,
  • 9:08 - 9:09
    Орвил болон Вилбүр Врайт нарт
  • 9:09 - 9:13
    амжилтад хүрчихээр юу ч байгаагүй.
  • 9:13 - 9:15
    Тэдэнд мөнгө ч байгаагүй,
  • 9:15 - 9:18
    тэд унадаг дугуйны дэлгүүрийн орлогоо
    мөрөөдлийн ажилдаа зориулдаг байсан.
  • 9:18 - 9:20
    Врайтын ахан дүүс дотор
  • 9:20 - 9:22
    коллежийн боловсролтой
    хүн нэг ч байгаагүй.
  • 9:22 - 9:24
    Орвил, Вилбүр хоёр хүртэл.
  • 9:24 - 9:27
    Нью Йорк Таймс сонин тэднийг
    сурвалжилдаггүй байсан.
  • 9:27 - 9:28
    Гол ялгаа нь
  • 9:28 - 9:33
    Орвил, Вилбүр нар өөрсдийн итгэл үнэмшил,
    зорилго, учир шалтгаандаа хөтлөгдсөн.
  • 9:33 - 9:37
    Тэд хэрэв нисдэг машиныг бүтээж чадвал
  • 9:37 - 9:39
    энэ нь дэлхийг өөрчилж
    чадна гэдэгт итгэсэн.
  • 9:40 - 9:42
    Харин Самуэль Пиерпонт
    Ланглейгийн зорилго өөр байсан.
  • 9:42 - 9:45
    Тэр баян, алдартай болохыг хүсч байсан.
  • 9:45 - 9:47
    Тэр гарах үр дүнгийн хойноос л
    хөөцөлдөж байсан.
  • 9:47 - 9:49
    Баян болох л хүсэлтэй байсан.
  • 9:49 - 9:51
    Гэтэл юу болсон гээч.
  • 9:51 - 9:55
    Хүмүүс ах дүү Врайт мөрөөдөлд итгэн
  • 9:55 - 9:56
    бүх л сэтгэл зүрхээрээ тэдэнд тусалсан.
  • 9:56 - 9:59
    Ланглейгийн хүмүүс мөнгөний төлөө
    түүнтэй цуг байсан.
  • 9:59 - 10:02
    Ах дүү Врайтын тухай
    түүхийг хүмүүс ярихдаа
  • 10:02 - 10:05
    гарах бүртээ 5 иж бүрдэл
    эд анги авдаг байсан гэдэг.
  • 10:05 - 10:09
    Учир нь оройн хоолноос өмнө
    ийм тооны бүтэлгүй туршилт хийдэг байжээ.
  • 10:09 - 10:12
    Эцэст нь 1903 оны 12-р сарын 17-нд
  • 10:12 - 10:15
    ах дүү Врайт амжилттай нисэхэд
  • 10:15 - 10:17
    хэн ч тэнд байгаагүй гэдэг.
  • 10:17 - 10:20
    Хэд хоногийн дараа л үүнийг
    дараа олж мэдсэн юм.
  • 10:21 - 10:25
    Ланглейн урам зоригоо буруу зүйлээс
    авч байсны ба снэг жишээ бол
  • 10:25 - 10:27
    ах дүү Врайт нислэг хийсэн өдөр
  • 10:27 - 10:28
    Ланглей бүхнийг орхисон юм.
  • 10:28 - 10:30
    Тэрээр ингэж хэлж болох л байсан:
  • 10:30 - 10:33
    "Залуус аа, энэ гайхалтай нээлт болсон
    байна, би улам сайжруулах болно".
  • 10:33 - 10:35
    Гэвч тэр тэгээгүй.
  • 10:35 - 10:39
    Ланглей анхдагч байгаагүй, баян, алдартай
    болоогүй болохоор бүхнийг орхисон.
  • 10:39 - 10:42
    Хүмүүс юу хийдэгт чинь биш,
    яагаад хийдэгт чинь хөтлөгддөг.
  • 10:42 - 10:44
    Чи юунд итгэдэг болохоо ярьвал,
  • 10:44 - 10:47
    чиний итгэсэнд итгэх хүмүүсийн
    сонирхлыг татаж чадна.
  • 10:47 - 10:51
    Гэхдээ чиний итгэсэнд итгэх хүмүүсийн
    анхаарлыг татах нь яагаад чухал гэж?
  • 10:52 - 10:55
    Инновацийн тархалтын хууль гэж байдаг.
  • 10:55 - 10:58
    Та нар хуулийг мэдэхгүй байж болох ч
    үгнүүдийн утгыг нь мэднэ.
  • 10:58 - 11:02
    Хүн амын анхны 2,5% бол
    шинийг санаачлагчид байдаг.
  • 11:02 - 11:06
    Дараагийн 13,5% нь
    эхний туршигчид байдаг.
  • 11:07 - 11:09
    Дараагийн 34% нь эхний гол
    худалдан авагчид,
  • 11:09 - 11:12
    сүүлийнх нь гол худалдан авагчид болон
    хойрго худалдан авагчид юм.
  • 11:12 - 11:16
    Эдгээр хүмүүсийн мэдрэгчтэй утас
    худалдан авдаг цорын ганц шалтгаан бол
  • 11:16 - 11:18
    дугаараа эргүүлдэг телефон аппарат
    зарахаа больсон.
  • 11:18 - 11:19
    (Инээд)
  • 11:19 - 11:22
    Бид бүгд энэ хэмжүүр дээр өөр өөр цагт,
    өөр өөр газар байрладаг.
  • 11:22 - 11:25
    гэхдээ инновацийн тархалтын
    хуулийн гол санаа нь
  • 11:25 - 11:30
    өргөн хэрэглээний зах зээл дээр амжилт
    гаргах эсвэл санаагаа
  • 11:30 - 11:34
    хүлээн зөвшөөрүүлэхийг хүсвэл
    энэхүү хэлбэлзлийн дээд цэг буюу
  • 11:34 - 11:37
    зах зээлийн 15-18 хувьд нь нэвтрэх хүртэл
    амжилт олж чадахгүй.
  • 11:37 - 11:40
    Тэгж байж систем
    дээд цэгтээ хүрэх болно.
  • 11:40 - 11:43
    "Шинэ бизнес чинь зах зээлийн хэдэн
    хувийг эзэлж байна вэ?" гэж асуухад
  • 11:43 - 11:46
    тэд бахархалтайгаар "10 орчим хувь" гэдэг.
  • 11:46 - 11:48
    Та хэрэглэгчдийн 10 хувийг
    татаж болно л доо.
  • 11:48 - 11:51
    Өөрсдөө "олоод мэдчихдэг"
    10% үргэлж байдаг.
  • 11:51 - 11:52
    Тэднийг ингэж л тодорхойлдог.
  • 11:52 - 11:54
    "Өө, тэд өөрсдөө мэдчихсэн байдаг."
  • 11:54 - 11:57
    Гол асуудал нь эхлэхээсээ өмнө худалдан
    авалт
  • 11:57 - 11:59
    худалдан авалт хийх нэгнийг хэрхэн
    олох вэ?
  • 11:59 - 12:03
    Тэхээр энэ байна, энэ жижиг нүхийг та
    хаах ёстой,
  • 12:03 - 12:05
    Жеффри Мүүрийгийн хэлдгээр
    "Ангалыг таглах" юм --
  • 12:05 - 12:09
    учир нь, таны харж байгаачлан эхний
    масс худалдан авагчид хэн нэгэн түрүүлж
  • 12:09 - 12:12
    тухайн зүйлийг туршиж хэрэглэхээс өмнө
    хэзээ ч худалдан авалт хийдэггүй.
  • 12:12 - 12:16
    Эдгээр шинийг санаачлагчид болон
    туршигчид анхны худалдан авалт хийх
  • 12:16 - 12:18
    чухал шийдвэр гаргахдаа
    хамгийн тохиромжтой нь байдаг.
  • 12:18 - 12:21
    Тэд ямар бүтээгдэхүүн
    гэдэгт биш дэлхийг харах өөрийн
  • 12:21 - 12:24
    итгэл үнэмшилдээ хөтлөгдөн
    зөн совиндоо тулгуурласан шийдвэр
  • 12:24 - 12:27
    гаргахдаа хамгийн тохиромжтой
    худалдан авагчид байдаг.
  • 12:27 - 12:30
    Эдгээр хүмүүс iPhone утас зах зээлд
    гармагц
  • 12:30 - 12:33
    худалдан авахаар 6 цагийн туршид оочирлон
    зогсдог, дараа долоо хоног гэхэд
  • 12:33 - 12:36
    лангуу дүүрэхээс нь өмнө
    худалдан авалт хийдэг.
  • 12:36 - 12:38
    Эдгээр хүмүүс хавтгай дэлгэцтэй ТВ
    худалдаанд гарахад
  • 12:38 - 12:40
    хоцрогдсон технологитой байсан ч
  • 12:40 - 12:42
    40,000 доллар зарцуулсан туршигчид юм.
  • 12:42 - 12:45
    Дашрамд хэлэхэд ТВ-ийн технологи нь
    үнэхээр гайхалтай болохоор тэд
  • 12:45 - 12:49
    худалдан авалт хийгээгүй, тэд зөвхөн
    өөрсдийн төлөө л энэ бүгдийг хийсэн.
  • 12:49 - 12:51
    Учир нь тэд анхдагч байхыг хүсдэг.
  • 12:51 - 12:54
    Хүмүүс таны юу хийснийг биш яагаад
    хийснийг чинь мөн итгэсэн зүйлээ
  • 12:54 - 12:57
    хялбархан батлан харуулсныг
    чинь худалдан авдаг.
  • 12:57 - 13:01
    Үнэндээ, хүмүүс өөрсдийн итгэсэн юмаа
    батлах зүйлс хийнэ.
  • 13:01 - 13:05
    Эдгээр хүмүүс iPhone утсыг анх
    худалдаанд гарснаас 6 цагийн дотор
  • 13:05 - 13:07
    6 цаг оочирлон байж худалдан авдаг
    шалтгаан нь
  • 13:07 - 13:09
    дэлхий ертөнцийн талаар тэд юунд итгэдэг,
  • 13:09 - 13:12
    хүмүүс тэднийг хэрхэн үнэлж цэгнээсээ гэж
    хүсдэг хүсэл нь юм:
  • 13:12 - 13:13
    Тэд анхдагч нь байсан.
  • 13:13 - 13:16
    Хүмүүс юунд биш яагаадад хөтлөгддөг.
  • 13:16 - 13:19
    Та бүхэнд санаачлагын
    тархалтын хуулийн нэгэн алдартай,
  • 13:19 - 13:22
    дампуурал болон хосгүй амжилтын
    талаарх жишээ дурдая.
  • 13:22 - 13:24
    Эхлээд, цуутай дампуурлын жишээ ярия.
  • 13:24 - 13:26
    Энэ нь худалдааны жишээ юм.
  • 13:26 - 13:28
    Өмнө хэлсэнчлэн, амжилтын түлхүүр нь
  • 13:28 - 13:31
    мөнгө, зөв хүмүүс болон зөв зах зээлийн
    нөхцөл байдал юм.
  • 13:31 - 13:33
    Эдгээртэй байснаар та амжилтанд хүрнэ.
  • 13:33 - 13:35
    Тиво-г харцгаая.
  • 13:35 - 13:38
    Ойролцоогоор 8-9 жилийн өмнө
    Тиво гарч ирснээр
  • 13:38 - 13:39
    өнөөг хүртэл
  • 13:39 - 13:43
    тэд цорын ганц хамгийн өндөр чанартай
    бүтээгдэхүүн байгаа,
  • 13:43 - 13:45
    дамжуулан хэрэглэнэ,
    ямар ч маргаан байхгүй.
  • 13:45 - 13:47
    Тэд үнэхээр сайн санхүүжилттэй байсан.
  • 13:47 - 13:48
    Зах зээлийн нөхцөл нь ч гайхалтай.
  • 13:48 - 13:51
    Юу вэ гэхээр, бид Тиво-г
    үйл үгээр хэрэглэж байна.
  • 13:51 - 13:54
    Бүх л хугацаанд Time Warner DVR Tivo-д би
    цагаа дэмий үрсэн.
  • 13:54 - 13:56
    (Инээд)
  • 13:57 - 13:59
    Гэхдээ ТиВо бол худалдааны дампуурал юм.
  • 13:59 - 14:01
    Тэд хэзээ ч мөнгө хийгээгүй.
  • 14:01 - 14:03
    Тэд анхны үнээ тогтоох үед
  • 14:03 - 14:05
    хөрөнгө нь ойролцоогоор 30, 40 доллар л
    байсан,
  • 14:05 - 14:08
    дараагаар нь огцом унаж 10 доллараас
    илүү үнээр зарж чадаагүй.
  • 14:08 - 14:10
    Үнэндээ, хос гадасаас бусад нь
  • 14:10 - 14:12
    6 доллараас илүү үнээр зарагдсан гэж
    бодохгүй байна.
  • 14:12 - 14:15
    Учир таны мэдэж байгаачлан,
    ТиВо бүтээгдэхүүнээ
  • 14:15 - 14:18
    зах зээлд гаргах үедээ
    юу хийснээ л бидэнд суртчилж байсан.
  • 14:18 - 14:21
    Тэд "Бид шууд нэвтрүүлгийг
    түр зогсоодог, суртчилгааг алгасдаг,
  • 14:21 - 14:25
    шууд нэвтрүүлэг сануулдаг, таны үзсэн
    нэвтрүүлгүүдийг танаас асуухгүйгээр
  • 14:25 - 14:28
    хадгалж байдаг нэгэн бүдээгдэхүүн байна"
    гэж хэлсэн.
  • 14:28 - 14:30
    Шүүмжлэгч олонхи:
  • 14:30 - 14:32
    " Бид та нарт итгэхгүй байна.
  • 14:32 - 14:35
    Бидэнд энэ хэрэггүй.
    Энэ бидэнд таалагдахгүй байна.
  • 14:35 - 14:36
    Та нар биднийг айлгаж байна"
    гэж хэлсэн.
  • 14:36 - 14:39
    Харин ТиВо ийм байдлаар
    бүтээгдэхүүнээ суртчилсан бол:
  • 14:39 - 14:43
    "Хэрвээ та амьдралынхаа бүх л
    хэсгийг хяналтандаа байлгахыг
  • 14:43 - 14:46
    хүсдэг нэгэн бол, залуу минь
  • 14:46 - 14:49
    танд зориулсан нэгэн бүтээгдэхүүн
    бидэнд байна.
  • 14:49 - 14:52
    Энэ нь шууд нэвтрүүлгийг түр зогсоодог,
    суртчилгааг алгасдаг,
  • 14:52 - 14:54
    таны үздэг зүйлсийг
    санамжиндаа хийдэг гэх мэт"
  • 14:54 - 14:56
    Хүмүүс юунд биш яагаад гэдэгт хөтлөгддөг,
  • 14:56 - 15:00
    өөрийн итгэдэг зүйл шиг л
    хийдэг зүйлдээ ханд.
  • 15:01 - 15:05
    Одоо та бүхэнд санаачлагын тархалтын
    хуулийн нэгэн амжилттай болсон жишээ ярия.
  • 15:06 - 15:09
    1963 оны зун,
  • 15:09 - 15:13
    Вашингтоны талбайд 250000 хүн Др.Кингийн
    илтгэлийг сонсохоор
  • 15:13 - 15:15
    цугласан юм.
  • 15:16 - 15:19
    Тэдэнд ямар ч урилга илгээгээгүй,
  • 15:19 - 15:22
    тэр үед илтгэл тавих өдрийг
    шалгах вебсайт ч гэж байгаагүй.
  • 15:22 - 15:24
    Яаж ингэж чадсан юм бол?
  • 15:24 - 15:26
    Тиймээ, Др.Кинг Америкийн
  • 15:26 - 15:29
    цорын ганц гайхалтай илтгэгч байгаагүй.
  • 15:29 - 15:30
    Америкийн иргэний хѳдѳлгѳѳнѳѳс ѳмнѳх
  • 15:30 - 15:33
    хүнд хэцүү байдлыг тэр ганцаараа
    туулаагүй.
  • 15:33 - 15:36
    Үнэндээ түүний зарим санаанууд нь
    тийм ч сайн байгаагүй.
  • 15:36 - 15:37
    Гэхдээ түүнд бэлэг байсан.
  • 15:37 - 15:40
    Тэр Америкт юу өөрчлөх хэрэгтэй
    талаар хүмүүст ярих гээгүй.
  • 15:40 - 15:43
    Тэр юунд итгэдэг талаараа хүмүүст ярихыг
    хүссэн.
  • 15:43 - 15:46
    "Би итгэж байна, Би итгэж байна,
    Би итгэж байна" гэж тэр ярьсан.
  • 15:46 - 15:49
    Хүмүүс түүний итгэсэнд итгэсэн,
  • 15:49 - 15:52
    түүний жишээг авч, түүний ярьсныг
    өөрсдийн болгон хүмүүст дамжуулан ярьсан.
  • 15:52 - 15:55
    Цугласан олны зарим нь илүү олон
    хүмүүст түүний үгийг хүргэхийн тулд
  • 15:55 - 15:57
    зохион байгуулалтад орсон.
  • 15:57 - 16:00
    Хачирхалтай нь түүний яриаг сонсохоор
    нэг дор 250000 хүн
  • 16:00 - 16:03
    зөв цагт, зөв газраа цугласан юм.
  • 16:05 - 16:08
    Тэдгээр хүмүүсийн хэдэн хувь нь түүний
    төлөө цугласан вэ?
  • 16:09 - 16:10
    Тэг хувь.
  • 16:11 - 16:13
    Тэдгээр хүмүүс өөрсдийнхөө төлөө цугласан.
  • 16:13 - 16:15
    Америкийн талаарх тэдний итгэл нь
  • 16:15 - 16:18
    наймдугаар сарын дунд үеийн
    Вашингтоны ид халуун наранд зогсохоор
  • 16:18 - 16:21
    автобусаар 8 цагийн турш явахад хөтөлсөн.
  • 16:21 - 16:25
    Энэ нь тэд юунд итгэдэг тухай байснаас
    харын эсрэг цагааны тухай байгаагүй:
  • 16:25 - 16:27
    үзэгчдийн 25% нь цагаан арьстан байсан.
  • 16:27 - 16:31
    Др.Кинг дэлхий дээр 2 төрлийн хууль байдаг
    гэдэгт итгэдэг байсан:
  • 16:31 - 16:35
    нэг нь удирдах байгууллагын гаргадаг хууль
    нөгөө нь хүн төрлөхтний гаргасан хууль.
  • 16:35 - 16:38
    Харамсалтай нь хүн төрлөхтний
    бий болгосон хууль нь
  • 16:38 - 16:41
    удирдах байгууллагын гаргасан хуультай
    өдийг болтол зөрчилдөж
  • 16:41 - 16:43
    нэг дэлхий дээрээ амьдарсаар
    байх болно.
  • 16:43 - 16:45
    Тэр үед Иргэний Эрхийн Хөдөлгөөн
    өрнөсөн нь
  • 16:45 - 16:49
    түүний үзэл зарчмыг амьдралд хэрэгжүүлэхэд
    төгс хэрэгсэл болсон.
  • 16:49 - 16:52
    Бид түүний төлөө биш, өөрсдийнхөө төлөө
    түүнийг дагасан юм.
  • 16:52 - 16:55
    Хариуд нь тэрээр
    "Надад нэг мөрөөдөл бий" илтгэлээ тавьсан,
  • 16:55 - 16:56
    "Надад нэг төлөвлөгөө бий" гээгүй.
  • 16:56 - 16:58
    (Инээд)
  • 17:00 - 17:03
    Харин одоо улс төрчдийн цогц 12-оноотой
    төлөвлөгөөг сонсоцгооё.
  • 17:03 - 17:05
    Тэд хэнд ч урам зориг хайрладаггүй.
  • 17:05 - 17:08
    Учир нь удирдагчид ба
    араасаа дагуулагчид гэж байдаг.
  • 17:08 - 17:12
    Удирдагчид төр засаг эсвэл эрх мэдэл
    бүхий албан тушаалтан байдаг бол
  • 17:12 - 17:15
    Араасаа дагуулагчид нь бидэнд
    урам зориг, хүч чадлыг өгч байдаг.
  • 17:17 - 17:19
    Хувь хүн эсвэл байгууллага аль нь ч байсан
  • 17:19 - 17:22
    бид нар дагах ёстой болохоор биш
    тэд биднийг дагуулдаг болохоор тэр
  • 17:22 - 17:24
    гэхдээ бид өөрсдөө дагахыг хүсдэг.
  • 17:25 - 17:29
    Бид тэдний төлөө биш
    өөрсдийнхөө төлөө тэднийг дагадаг.
  • 17:30 - 17:33
    Эдгээр хүмүүс бол "Яагаад" гэдгээр
    эхэлдэг
  • 17:33 - 17:38
    эргэн тойрны хүмүүстээ урам зориг
    өгч байдаг нэгэн
  • 17:38 - 17:41
    эсвэл тэднээс урам зориг авдаг нэгнээр
    тойрон хүрээлүүлдэг.
  • 17:41 - 17:42
    Маш их баярлалаа.
  • 17:42 - 17:44
    (Алга ташилт)
Title:
Шилдэг удирдагчид хэрхэн урам зориг өгдөг вэ?
Speaker:
Саймон Синек
Description:

Саймон Синек урам зоригтой манлайллын загварыг алтан тойрог болон "Яагаад?" гэсэн асуулт ашиглан тайлбарлалаа. Тэрээр Apple, Мартин Л. Кинг, Врайтын ах дүүсээр жишээ авч уг илтгэлээ танилцуулав.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
17:44

Mongolian subtitles

Revisions