Return to Video

Трансжендэр хүмүүстэй хэрхэн ярилцаж мөн тэднийг сонсох вэ?

  • 0:01 - 0:02
    Сайн уу? Намайг Жак гэдэг.
  • 0:03 - 0:04
    Би трансжендэр.
  • 0:05 - 0:07
    Та нарын толгойнд орж ирсэн
  • 0:07 - 0:09
    зарим бодлуудаас таах гээд үзье.
  • 0:09 - 0:11
    Трансжендэр?
  • 0:11 - 0:14
    Хүлээгээрэй, тэгэхээр эрэгтэй юм уу?
    эмэгтэй юм уу?
  • 0:14 - 0:17
    Тэр шилжилтэнд орсон болов уу...
  • 0:17 - 0:18
    Өө түүний салтаа руу харчихлаа.
  • 0:18 - 0:20
    Баруун тийш харвал
    дээр юм байна.
  • 0:20 - 0:23
    Мэдсэн юмаа!
    Ямар ч эр хүнд ийм тааз байхгүй.
  • 0:23 - 0:25
    Манай найзын охин бас трансжендэр.
  • 0:25 - 0:27
    Тэд бие биенээ танидаг болов уу.
  • 0:27 - 0:30
    Өө бурхан минь тэр үнэхээр зоригтой юм.
  • 0:30 - 0:33
    Би түүний эрчүүдийн 00 хэрэглэх
    эрхийг дэмжиж байна.
  • 0:33 - 0:35
    Гэхдээ тэр яаж бие засдаг юм бол?
  • 0:35 - 0:36
    Яаж секс хийдэг юм бол?
  • 0:36 - 0:39
    За надад эвгүй санагдахаас өмнө
  • 0:39 - 0:41
    эдгээр таамаглалуудаа зогсооё.
  • 0:41 - 0:42
    Буруугаар битгий ойлгоорой.
  • 0:42 - 0:46
    Би өнөөдөр өөрийн трансжендэр амьдралын
    туршлагаа хуваалцахаар ирсэн ч
  • 0:46 - 0:50
    өглөө сэрэхдээ сексийн амьдралынхаа тухай
  • 0:50 - 0:51
    үзэгчдэд яръя гэж бодоогүй.
  • 0:51 - 0:54
    Мэдээж энэ транс байхын
    нэг хэцүү тал.
  • 0:54 - 0:57
    Хүмүүс ихэвчлэн бид яаж секс хийж,
  • 0:57 - 1:00
    хүйснээс доош ямархуу
    байдаг бол гэж гайхдаг.
  • 1:00 - 1:03
    Трансжендэр байх эвгүй.
  • 1:03 - 1:07
    Төрөхөд заяасан хүйстэйгээ
    зөрчилддөг учраас ч биш
  • 1:07 - 1:09
    Трансжендэр байх эвгүй.
  • 1:09 - 1:12
    Учир нь хүмүүс миний эргэн тойронд
    эвгүй болцгоодог.
  • 1:13 - 1:16
    Намайг болон транс хүмүүсийг дэмждэг
    хүмүүс
  • 1:16 - 1:19
    буруу зүйл хэлэх вий гэхээс айдаг.
  • 1:19 - 1:21
    Мэдэх ёстой гэж бодсон зүйлсээ
    мэдэхгүйгээсээ ичээд
  • 1:21 - 1:23
    хэзээ ч асуудаггүй.
  • 1:23 - 1:27
    Трансжендэр гэдгээ илэрхийлэхээс өмнө
    хамгийн түгшсэн зүйл нь
  • 1:27 - 1:30
    хүмүүс миний ярьсныг мэдэхгүй
    гэдэгт байсан.
  • 1:30 - 1:32
    Гей хүмүүс анх
    өөрийгөө илэрхийлэхэд
  • 1:32 - 1:33
    хүмүүс ойлгодог.
  • 1:33 - 1:35
    Харин трансжендэр гэдгээ хэлэхэд
  • 1:35 - 1:36
    хичнээн засаж залруулсан ч
  • 1:36 - 1:39
    чиний талаарх бусдын зөрүүтэй
  • 1:39 - 1:41
    ойлголтуудтай нүүр тулах болно.
  • 1:41 - 1:44
    Чи тэдэнд ойлгуулах хэрэгтэй болно.
  • 1:44 - 1:45
    Би өөрийгөө нээлттэй
    илэрхийлж эхлэх үедээ
  • 1:45 - 1:47
    10 хуудас дуу, бичлэг хавсаргасан
  • 1:47 - 1:49
    хавтас үүсгээд
  • 1:49 - 1:52
    хэлэхийг хүссэн бүх хүмүүстээ илгээсэн.
  • 1:52 - 1:53
    (Инээд)
  • 1:53 - 1:56
    Би дараа нь имейл дээрээ хэдэн сарын турш
  • 1:56 - 1:58
    үүнийгээ байлгасан учир нь чи
    хэзээ ч ил гарч дуусахгүй.
  • 1:58 - 2:02
    Татварыг маань боддог нягтланд,
  • 2:02 - 2:05
    эрэгтэй эмэгтэйн аль нь намайг
    шалгах ёстойг мэдэхгүй байсан
  • 2:05 - 2:07
    онгоцны буудлын ажилтнуудад
    ил гарсан.
  • 2:08 - 2:11
    Үүнийг үзэж байгаа бүх хүмүүст
    ил гарч байна.
  • 2:12 - 2:14
    Аавдаа анх транс гэдгээ хэлэхэд
  • 2:14 - 2:17
    аав маань зөвөөр хүлээж авсан ч
  • 2:17 - 2:20
    шилжилтийн талаар ярьж эхлэхэд
  • 2:20 - 2:21
    тэр айж эхэлсэн.
  • 2:21 - 2:24
    Удалгүй би тэр ч мөн бусдын адил
  • 2:24 - 2:28
    шилжилт гэдэг нь зөвхөн хагалгаа
  • 2:28 - 2:29
    гэж боддог болохыг ойлгосон.
  • 2:29 - 2:31
    Одоо сонсооч,
  • 2:31 - 2:32
    хэрэв намайг нэг шөнийн дотор
  • 2:32 - 2:35
    өндөр, булчинлаг, төгс залуу
  • 2:35 - 2:38
    болгодог шидтэй мэс засал байдаг бол
  • 2:38 - 2:40
    хамгийн түрүүнд бүртгүүлнэ.
  • 2:40 - 2:42
    Харамсалтай нь энэ тийм амар зүйл биш.
  • 2:43 - 2:45
    Цээж, доодох, эмэгтэй төрхжүүлэх
  • 2:46 - 2:48
    булчин суулгах гээд хэдэн арван
  • 2:48 - 2:51
    хагалгааны төрлүүд байдаг.
  • 2:51 - 2:56
    Олон транс хүмүүс амьдралдаа
    ганц л хагалгаа хийлгэдэг.
  • 2:56 - 2:58
    Магадгүй тэд шаардлагагүй гэж үздэг
  • 2:58 - 3:00
    мөн үнэтэй учраас
  • 3:01 - 3:03
    даатгал одооноос л
    төлж эхэлж байгаа учраас.
  • 3:04 - 3:07
    Оронд нь шилжилтэнд орох гэж буй
    транс хүмүүсийн анхны алхам
  • 3:07 - 3:10
    гормон орлуулах эмчилгээ юм.
  • 3:10 - 3:14
    Гормон миний баргил хоолой, сийрэг сахал
  • 3:14 - 3:17
    эрүүн дээрх том батганы шалтгаан.
  • 3:17 - 3:20
    Ерөнхийдөө хоёр дох
    бэлгийн бойжилт гэсэн үг.
  • 3:20 - 3:21
    Энэ их хөгжилтэй.
  • 3:21 - 3:23
    (Инээд)
  • 3:23 - 3:26
    Хүйсийн шилжилт хүмүүсийн түүхэн
    буруу ойлголтоос
  • 3:26 - 3:29
    илүү удаан байдаг учраас
  • 3:29 - 3:31
    хэн нэгнийг хэзээ шинэ нэр,
    хүйсээр нь дуудах тухайд
  • 3:31 - 3:33
    төөрөгдөж магад.
  • 3:33 - 3:36
    Транс хүний хүссэн хүйсэндээ хүрэх
  • 3:36 - 3:39
    нэг тогтсон цэг гэж байдаггүй.
  • 3:39 - 3:42
    Тэд шинэ нэр, хүйсээ хэлсэн л бол
  • 3:42 - 3:44
    үүгээр нь тэднийг дуудах хэрэгтэй.
  • 3:44 - 3:46
    Өөрчлөлт хийхэд хэцүү байдаг.
  • 3:46 - 3:47
    Чи хааяа алдаж болно.
  • 3:47 - 3:50
    Би ч бас бусад транс хүмүүсийг
    андуурч дуудаж байсан.
  • 3:50 - 3:51
    Гэхдээ би үргэлж боддог юм.
  • 3:51 - 3:55
    Хэрэв бид Puff Daddy-г
    P. Diddy гэж дуудаж,
  • 3:55 - 3:59
    хэн нэгний муурыг
    буруу хүйсээр нь нэрлэсэндээ
  • 3:59 - 4:01
    уучлалт гуйж чадаж байвал
  • 4:01 - 4:03
    жинхэнэ хүмүүст ч адилхан хандаж
  • 4:03 - 4:05
    чадна гэж би бодож байна.
  • 4:05 - 4:10
    Нийтийн 00-с илүү транс хүмүүсийн талаар
  • 4:10 - 4:12
    эвгүй санагдуулдаг өөр сэдэв үгүй.
  • 4:13 - 4:14
    Ааа ариун цэврийн өрөөнүүд
  • 4:14 - 4:17
    ЛГБТ хүмүүсийн эсрэг
    улс төрийн гол сэдэв.
  • 4:17 - 4:19
    00-н талаар хөгжилтэй баримт гэвэл
  • 4:19 - 4:23
    транс хүмүүсээс илүү олон АНУ-ын
    конгрессийн гишүүд
  • 4:23 - 4:25
    00-д хэн нэгэнд халдсан хэргээр
    яллагддсан байна.
  • 4:25 - 4:27
    (Инээд)
  • 4:27 - 4:32
    Үнэндээ та нар бид нараас айдгаас илүү
    трансжендэр бид та нараас айдаг.
  • 4:32 - 4:35
    Трансжендэр хүрээлэлд
    аль хүйсийн 00-д хэзээ орж эхэлвэл
  • 4:35 - 4:38
    анхаарал татаж, хүчирхийлэлд өртөхгүй
    байх вэ гэдэг нь
  • 4:38 - 4:40
    их яригддаг асуудал байдаг.
  • 4:40 - 4:43
    Хэдий би эрэгтэй 00 руу
    орохоос айж байсан ч
  • 4:43 - 4:46
    эмэгтэй хүмүүсийн эргэлзсэн,
    айсан харцнаас болж
  • 4:46 - 4:49
    эрэгтэй 00 ашиглаж эхэлсэн.
  • 4:49 - 4:52
    Ихэвчлэн бид 00 орохгүй байхыг сонгодог.
  • 4:52 - 4:55
    2015 оны транс хүмүүсийн
    талаарх судалгаанд
  • 4:55 - 4:58
    бидний 8% нь жорлон
    орохгүй явснаас
  • 4:58 - 5:01
    шээсний замын халдварт өвчин
    туссан талаар гарсан байна.
  • 5:01 - 5:04
    Эдгээр 00-н тухай хууль хэнийг ч
    хамгаалахгүй байна.
  • 5:05 - 5:06
    Хийж буй ганц зүйл нь
  • 5:06 - 5:09
    транс хүн 00-д хүчирхийлүүлэх үед
  • 5:09 - 5:12
    хуулийг бидний талд үйлчлүүлэхгүй
    гэдэг л байгаа юм.
  • 5:13 - 5:17
    Буруу ойлголтоос болж дайралтад өртөх нь
  • 5:17 - 5:20
    транс байх гэсэн үг болж байхад
  • 5:20 - 5:21
    би харин ч азтай.
  • 5:21 - 5:23
    Би цагаан, эрүүл чийрэг
  • 5:23 - 5:26
    эрх ямбын уулын бараг л
    оройд нь сууж байна.
  • 5:27 - 5:29
    Аль аль хүйсээр өөрийгөө
    мэдэрдэг хүмүүс,
  • 5:29 - 5:31
    эмэгтэй трансжендэрүүд
  • 5:31 - 5:33
    мөн өнгөт арьст трансжендэр хүмүүст
  • 5:33 - 5:36
    бүр ч хэцүү байдаг.
  • 5:37 - 5:40
    Би та нарт транс байх талаарх
    суурь мэдлэгийг өглөө.
  • 5:40 - 5:42
    Та нар өөрсдөө үргэлжлүүлэн
    судлана гэж найдаж байна.
  • 5:44 - 5:45
    Трансжендэр хүмүүстэй ярилц.
  • 5:46 - 5:47
    Биднийг сонс.
  • 5:48 - 5:49
    Бидний дууг түгээ.
  • 5:50 - 5:52
    Бидний ачааг хуваалцаж,
    эргэн тойрны хүмүүстээ ойлгуул
  • 5:52 - 5:54
    ингэснээр бид л үргэлж заахгүй.
  • 5:55 - 5:57
    Магадгүй хэзээ нэг өдөр би
  • 5:57 - 6:00
    "Сайн уу, Би Жак. Би трансжендэр." гэхэд
  • 6:01 - 6:03
    хүмүүсээс авах ганц хариулт нь
  • 6:03 - 6:05
    "Сайн уу, танилцахад таатай байна." байх.
  • 6:06 - 6:07
    Баярлалаа.
  • 6:07 - 6:11
    (алга ташилт)
Title:
Трансжендэр хүмүүстэй хэрхэн ярилцаж мөн тэднийг сонсох вэ?
Speaker:
Жаксон Бөрд
Description:

Хүйс нь хэн нэгний талаарх хамгийн онц биш зүйл байх ёстой авч трансжендэр хүмүүсийг бид буруу ойлгосоор л байна. Асуулт асуухаас айсан, эсвэл буруу зүйл хэлэхээс санаа зовсон хүмүүст туслахын тулд Жаксон Бөрд трансжендэр хүмүүсийн талаарх хэдэн зүйлсийг хуваалцаж байна. Энэхүү инээдтэй, илэн далангүй яриандаа тэрээр төлөөний нэр, шилжилт, ариун цэврийн өрөө гэх мэт хэд хэдэн буруу ойлголтыг залруулах болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:24

Mongolian subtitles

Revisions Compare revisions