Таны ген таны хувь заяа биш
-
0:00 - 0:02Генээ өөрчлөх 1 арга нь
шинээр үүсгэх гэдгийг -
0:02 - 0:04Крейг Вентер маш тодорхой үзүүлсэн юм.
-
0:04 - 0:07Өөр нэг арга нь
амьдралын хэв маягаа өөрчлөх явдал. -
0:07 - 0:09Бидний мэдэхээр эдгээр өөрчлөлтүүд нь
-
0:09 - 0:15үр дүнг нь удаан хүлээхээргүй
тийм хүчирхэг, динамик байж болох юм. -
0:15 - 0:19Илүү эрүүл хооллож, стрессээ удирдаж,
дасгал хийж, хайрлан дурлахад -
0:19 - 0:22таны тархины цусан хангамж сайжирч,
хүчилтөрөгч нэмэгдэнэ. -
0:22 - 0:24Гэхдээ гол нь
тархи хэмжигдэхүйц томорно. -
0:24 - 0:26Хэдэн жилийн өмнө
боломжгүй гэж байсан зүйлсийг -
0:26 - 0:28одоо хэмжиж болохоор болжээ.
-
0:28 - 0:31Үүнийг бид бүхнээс хэдэн жилийн өмнө
-
0:31 - 0:33Робин Виллиамс ойлгочихсон байсан.
-
0:33 - 0:35Тэгэхээр тархиа шинэхэн эсүүдээр
сэлбэхийн тулд -
0:35 - 0:38та хэд хэдэн зүйл хийж болно.
-
0:38 - 0:41Миний дуртай зарим зүйл бий.
Жишээлбэл, шоколад, цай, нэрс, -
0:41 - 0:44согтууруулах ундааг тохируулж хэрэглэх,
стрессээ удирдах, -
0:44 - 0:46марихуанад агууллагддаг каннабинойд.
-
0:46 - 0:48Би зүгээр л мэдээ түгээгч.
-
0:49 - 0:52(Инээд)
-
0:52 - 0:55Бид юу ярьж байлаа?
-
0:55 - 0:58(Инээд)
-
0:58 - 1:00Мөн тархины эсүүдийг устгадаг
-
1:00 - 1:01өөр олон зүйлс бий.
-
1:01 - 1:04Байнгын хэрэгтнүүд нь жишээлбэл
ханасан өөх тос, элсэн чихэр -
1:04 - 1:08никотин, мансууруулах бодис, кокейн,
хэт их согтууруулах ундаа, архаг стресс. -
1:08 - 1:11Амьдралын хэв маягаа өөрчлөхөд
арьсны цусны урсгал сайжирч, -
1:11 - 1:12хөгшрөлт удааширна.
-
1:12 - 1:14Арьс тань тэгж их үрчлээтэхгүй.
-
1:14 - 1:16Зүрхний цусан хангамж сайжирна.
-
1:16 - 1:19Зүрхний өвчнөө эдгээх боломжтойг
бид харуулчихсан шүү дээ. -
1:19 - 1:21Зүүн дээд талд харагдаж байгаа
артерийн бөглөрөл -
1:21 - 1:23ганцхан жилийн дараа мэдэгдэхүйц багассан.
-
1:23 - 1:26Зүрхний томографийн зурагнаас харахад
зүүн доод талд байгаа -
1:26 - 1:28цэнхэр өнгө нь цусны урсгал
байхгүйг харуулна. -
1:28 - 1:31Жилийн дараах улбар шар ба
цагаан нь цусны их урсгалыг заана. -
1:31 - 1:33Эдгээр өөрчлөлтийг хийснээр
эрт үеийн түрүү булчирхай, -
1:33 - 1:37түүнчлэн хөхний хавдрын явцыг эргүүлж,
зогсоож болохыг харуулж байна. -
1:37 - 1:40Хуруу шилэн дэх хавдрын өсөлт нь
9% байснаа -
1:40 - 1:42эдгээр өөрчлөлтийг хийснээр
-
1:42 - 1:4570% хүртэл саарч байгааг бид тогтоосон.
-
1:45 - 1:47Эдгээр өөрчлөлтүүд өндөр ач холбогдолтой.
-
1:47 - 1:49Бэлэг эрхтний цусны урсгал хэдий их байна
-
1:49 - 1:51төдий чинээ бэлгийн чадавхи нэмэгдэнэ.
-
1:51 - 1:53Эрүүл мэндийн үйлчилгээний газраас хийсэн
-
1:53 - 1:55тамхины эсрэг сурталчилгаанд
-
1:55 - 1:56артерийн судсыг агшаадаг никотин нь
-
1:56 - 1:59зүрхний шигдээс болон цус харвалтын
шалтгаан болдог төдийгүй -
1:59 - 2:01бэлгийн сулралтай болгодгийг харуулжээ.
-
2:01 - 2:03Тамхи татдаг залуусын тал нь сулралтай.
-
2:03 - 2:04Энэ сайхан гэж үү?
-
2:04 - 2:06Бид судалгаагаа нийтлэх гэж байгаа.
-
2:06 - 2:08Эхний судалгаа нь
түрүү булчирхайн хавдартай эрийн -
2:08 - 2:09генийг өөрчилж болохыг харуулна.
-
2:09 - 2:11Үүнийг дулааны газрын зураг гэнэ.
-
2:11 - 2:14Хажуу болон баруун талын ялгаатай өнгө нь
ялгаатай генийг харуулна. -
2:14 - 2:18Бид 500 гаруй ген
эергээр өөрчлөгдсөнийг тогтоосон. -
2:18 - 2:20Өвчнөөс урьдчилан сэргийлэх,
сайн генийг идэвхижүүлж, -
2:20 - 2:24өвчин-дэмжих генийг зогсоох замаар
өөрчлөгджээ. -
2:24 - 2:26Судалгааны эдгээр үр дүн
маш хүчтэй учраас -
2:26 - 2:29олон хүнд шинэ итгэл,
сонголтыг өгнө гэж бодож байна. -
2:29 - 2:33Танд генетикийн намтар үүсгэж өгдөг
-
2:33 - 2:37Navigenics, DNA Direct,
23andMe зэрэг компаниуд зарим хүнд -
2:37 - 2:40"Бурхан минь, би үүгээр яах юм бэ?"
гэх мэдрэмжийг өгдөг. -
2:40 - 2:42Бидний ген бидний хувь заяа биш.
-
2:42 - 2:43Хэрэв бид эдгээр өөрлөлтийг хийвэл
-
2:43 - 2:45тэдгээр нь хандлага болж,
-
2:45 - 2:47бүр илүү том өөрчлөлт хийвэл
-
2:47 - 2:50өгөгдсөн генээ өөрчлөх
бүрэн боломжтой юм. -
2:50 - 2:51Баярлалаа.
-
2:51 - 2:53(Алга ташилт)
- Title:
- Таны ген таны хувь заяа биш
- Speaker:
- Диэн Орниш
- Description:
-
Диэн Орниш амьдралын эрүүл хэв маягтай болох нь хүний генетикийн түвшинд нөлөөлж болохыг харуулсан шинэ судалгаагаа хуваалцлаа. Жишээлбэл, илүү эрүүл амьдарч, зөв хооллож, дасгал хийж, хайрлаж дурласнаар таны тархины эс нэмэгддэг талаар энэхүү илтгэлдээ хуваалцаж байна.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 02:53
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Your genes are not your fate | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Your genes are not your fate | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Your genes are not your fate | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Your genes are not your fate | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Your genes are not your fate | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Your genes are not your fate | ||
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Your genes are not your fate | ||
Solongo Chuluunkhuu edited Mongolian subtitles for Your genes are not your fate |