Return to Video

Карьераа өөрчлөх цаг нь болсон эсэхийг хэрхэн мэдэх вэ

  • 0:00 - 0:01
    Би хүүхэд байхдаа том болоод
  • 0:01 - 0:04
    яг юу хийхээ мэддэг
    хүүхдүүдийн нэг байгаагүй.
  • 0:04 - 0:06
    Сүүлийн 15 жилд би
  • 0:06 - 0:09
    англи хэлний багш, өмгөөлөгч,
    видео тоглоом зохион бүтээгч
  • 0:09 - 0:11
    00-ын цаасны борлуулагч хийж
  • 0:11 - 0:13
    сая сая боодлоор нь зарсан.
  • 0:13 - 0:16
    [Бидний Ажлын Арга Барил]
  • 0:16 - 0:20
    Үнэхээр дурладаг зүйл бас
    хамгийн сайн хийдэг зүйлийнхээ
  • 0:20 - 0:22
    огтлолцлыг олох нь
    амьдралын утга учир.
  • 0:22 - 0:25
    Амархан сонсогдож байгаа ч
    тийм амар биш.
  • 0:25 - 0:27
    Англи хэлний багшаар ажилласныхаа дараа
  • 0:27 - 0:29
    би хуулийн сургуульд сурч,
    Нью-Йорк хотын том фирмд
  • 0:29 - 0:31
    өмгөөлөгч болсон юм.
  • 0:31 - 0:33
    Ихэнх Америкчуудын адил
    дараагийн хоёр, гурван жил
  • 0:34 - 0:35
    ажлынхаа төлөө бүхнийг умартан
  • 0:36 - 0:39
    дуртай биш ч сайн хийдэг гэж боддог
    ажил дээрээ
  • 0:39 - 0:41
    орой болтол сууж, ажилладаг байсан.
  • 0:41 - 0:42
    Аливаа зүйлийг сайн суръя гэвэл
  • 0:42 - 0:45
    олон жил, хэдэн арван мянган
    цаг шаардлагатайг
  • 0:45 - 0:47
    тэгэхэд би ухаарсан юм.
  • 0:47 - 0:49
    Надад үрээд байх их цаг
    байсангүй.
  • 0:49 - 0:51
    Даргадаа дургүй эсвэл
    ажил дээр нь хүнд өдөр байсан
  • 0:51 - 0:54
    учир ажлаасаа гарах гэж буй
    хүмүүст энэ яриа зориулагдаагүй.
  • 0:54 - 0:57
    Энэ бол цоо шинэ карьерийн
    үсрэлт хийхэд бэлэн
  • 0:57 - 0:59
    хүмүүст зориулагдсан юм.
  • 0:59 - 1:01
    Тэгэхээр карьерийн өөрчлөлт
    хийх талаар бодож байвал
  • 1:01 - 1:03
    өөрийн ойлгож авсан
  • 1:03 - 1:05
    хэдэн зөвлөмжийг хуваалцъя.
  • 1:05 - 1:08
    Юуны өмнө цааш явахаасаа
    өмнө гурван зүйлийг бодолцох хэрэгтэй.
  • 1:08 - 1:11
    Нэгт: карьерийн
    гол зүйл нь суралцах.
  • 1:11 - 1:13
    Хэрвээ та дахиж сурах
    сонирхолгүй болсон бол
  • 1:13 - 1:14
    энэ салбарт танд
  • 1:14 - 1:17
    ирээдүй үгүй гэсэн
    том дохио байж мэднэ.
  • 1:17 - 1:19
    Хоёрт: карьерийн өөрчлөлтийг
    зөн совингоороо хийдэг.
  • 1:19 - 1:21
    Хэрэв та нойргүй шөнүүдийг
  • 1:21 - 1:24
    тааз ширтэн, "Би энэ өөрчлөлтийг
    хийхгүй л бол
  • 1:24 - 1:27
    ингэж амьдарч чадахгүй нь"
  • 1:27 - 1:29
    гэж бодож байвал,
  • 1:29 - 1:30
    өөрийгөө сонс, өөртөө итгэ.
  • 1:30 - 1:32
    Карьераа өөрчлөх цаг
    ирсэн байж магадгүй.
  • 1:32 - 1:34
    Харин эсрэгээрээ
    түр зүүрийн зовлон бол
  • 1:34 - 1:35
    өөрчлөлт хийх шалтгаан биш.
  • 1:35 - 1:37
    Хэрвээ та даргадаа дургүй
  • 1:37 - 1:39
    эсвэл ажлын тань хүмүүс ядаргаатай байвал,
  • 1:39 - 1:42
    энэ нь карьераа өөрчлөх
    шалтгаан биш юм.
  • 1:42 - 1:44
    Учир нь та карьераа өөрчилбөл
  • 1:44 - 1:46
    ихэнхдээ доороос нь
    эхлэх хэрэгтэй болдог.
  • 1:46 - 1:48
    бага цалин эсвэл доогуур
    албан тушаалаас болж
  • 1:48 - 1:50
    ахиад л түр зуурын
    бэрхшээлүүд тулгарна.
  • 1:50 - 1:53
    Ямар ч ажилд зовлон байдаг.
  • 1:53 - 1:55
    Одоо карьераа өөрчлөх цаг
    болсон гэдэгт та итгэлтэй байна.
  • 1:56 - 1:58
    Тэгвэл одоо хийх гурван зүйл байна.
  • 1:58 - 2:00
    Нэгт: танилын сүлжээ,
    танилын сүлжээ, танилын сүлжээ.
  • 2:00 - 2:03
    Сайн ментор, дэмжигчгүйгээр
  • 2:03 - 2:04
    карьераа босгох хэцүү.
  • 2:04 - 2:07
    Танилын хүрээ их байснаар
    бид авч болох бүх л сайн
  • 2:07 - 2:09
    зөвлөгөөг авах боломжтой.
  • 2:09 - 2:11
    Технологи шинэ хүмүүстэй
    холбоо тогтоож,
  • 2:11 - 2:14
    "Би карьерийн өөрчлөлт
    хийх тухай бодож байна.
  • 2:14 - 2:16
    Надтай 5 минут ярилцаач" гэж
    асуухад хялбар болгосон.
  • 2:16 - 2:19
    Тэр чин эрмэлзэл,
    мэдээлэл эрэлхийлсэн байдал тань
  • 2:19 - 2:21
    гайхалтай ментор болон
  • 2:21 - 2:23
    чамд зөвлөх хүмүүсийг
  • 2:23 - 2:24
    чам руу татдаг.
  • 2:24 - 2:26
    Иймд гараад шинэ хүмүүстэй танилц.
  • 2:26 - 2:28
    Таны хийх дараагийн зүйл бол
  • 2:28 - 2:30
    санхүүгээ зохицуулах.
  • 2:30 - 2:32
    Үнэндээ карьераа өөрчилбөл
  • 2:32 - 2:34
    нэг бол албан тушаал буурна
    ажилд орно
  • 2:34 - 2:36
    эсвэл цалинтай багасна.
  • 2:36 - 2:38
    Өөрийн бизнесээ эхлүүлбэл
    бүр цалингүй байна.
  • 2:39 - 2:41
    Тэгэхээр энэ шилжилтийг
    зовлон багатай
  • 2:41 - 2:43
    туулахын тулд санхүүгээ
  • 2:43 - 2:44
    зохицуулах нь маш чухал.
  • 2:44 - 2:48
    Би өмгөөлөгчөөс
    видео тоглоом зохион бүтээгч
  • 2:48 - 2:49
    болон шилжихэд
  • 2:49 - 2:53
    6-12 сарын нөөцөө
    банкинд хадгалсан.
  • 2:53 - 2:56
    6-12 сар таны хувьд
    тохирохгүй байж болох ч
  • 2:56 - 2:58
    хэд байх ёстойг та
    шийдээрэй.
  • 2:58 - 3:03
    Гуравдугаарт яг одоо бүрмөсөн
    салбараа солиход бэлэн биш бол
  • 3:03 - 3:04
    ажлынхаа хажуугаар
    хийж болно.
  • 3:04 - 3:07
    Хажуугаар амжуулна гэдэг нь
    ормоор байгаа шинэ салбартаа
  • 3:08 - 3:10
    сайн дурын ажил хийх,
  • 3:10 - 3:12
    амралтын өдрүүдээр
    бизнесээ эрхлэх гэх мэт.
  • 3:12 - 3:15
    Аливаа зүйлд та дуртай эсэхээ
    мэдэж болох үнэгүй арга юм.
  • 3:15 - 3:17
    Та дараагийн алхамдаа бэлэн
  • 3:17 - 3:19
    эсвэл энэ алхмаа
    хийсэн ч байж мэднэ.
  • 3:19 - 3:22
    Та дараах гурван зүйлийг
    хийх хэрэгтэй.
  • 3:22 - 3:25
    Нэг: битгий - давтан хэлье - битгий
    харилцаагаа тасал.
  • 3:25 - 3:27
    Тэдгээр харилцааг тогтооход
    олон жил зарцуулчихаад
  • 3:27 - 3:28
    одоо тасалж яах юм?
  • 3:28 - 3:30
    Дэлхий маш жижигхэн
  • 3:30 - 3:32
    энэ олон цахим платформууд бий цагт
  • 3:32 - 3:35
    тэдгээр хүмүүстэй
    та дахиж таарна.
  • 3:35 - 3:37
    Магадгүй хамгийн цагаа олоогүй үед.
  • 3:37 - 3:39
    Хоёр: өмнөх карьераасаа сурсан
  • 3:39 - 3:41
    зүйлсээ санаж аваарай.
  • 3:41 - 3:44
    Тэдгээр зүйлс нь таны шинэ ажил
    болон карьерт
  • 3:44 - 3:46
    хэрэгцээтэй байх нь олонтаа:
  • 3:46 - 3:49
    харилцааны чадвар, багаар ажиллах
  • 3:49 - 3:51
    эсвэл новшнуудтай харьцахад.
  • 3:51 - 3:53
    Энэ чадвар нь
    хаана ч хэрэгцээтэй.
  • 3:53 - 3:56
    Та аль ч салбарт байсан
    хэцүү хүмүүстэй таарна.
  • 3:56 - 3:58
    Хүн бүрт тохиолддог учир
    учрыг нь олж сурах хэрэгтэй
  • 3:58 - 4:00
    та яаж гэдгийг нь
    аль хэдийн мэддэг байх.
  • 4:00 - 4:03
    Эцэст нь шинэ ажлаа эхлэхдээ
    та мэдээж сандарна.
  • 4:03 - 4:06
    Гэхдээ битгий санаа зов,
    гүнзгий амьсгаа ав.
  • 4:06 - 4:07
    Би үүнийг хэлмээр байна:
  • 4:07 - 4:09
    та одоо шинэ багийн гишүүн болсон,
  • 4:09 - 4:12
    эргэн тойрны хүмүүс
    танд амжилт л хүсч байгаа
  • 4:12 - 4:14
    учир нь таны амжилт мөн
    тэдний амжилт.
  • 4:14 - 4:16
    Шинэ карьердаа тавтай морил.
Title:
Карьераа өөрчлөх цаг нь болсон эсэхийг хэрхэн мэдэх вэ
Speaker:
Чей Хвонг
Description:

Ажлаасаа гарах нь хэцүү байж болох ч энэ нь заримдаа таны карьерынхаа төлөө хийж болох хамгийн оновчтой зүйл юм хэмээн энтерпренер Чей Хвонг хэлж байна. Салбараа солих цаг нь болсон гэдгийг хэрхэн мэдэх болон өөрчлөлтөд бэлдэхийн тулд юу хийх хэрэгтэйг тэр хуваалцаж байна.

more » « less
Video Language:
English
Team:
TED
Project:
TED Series
Duration:
04:29

Mongolian subtitles

Revisions