This is Why You Don't SUCCEED - One of the Best Motivational Speeches Ever
-
0:00 - 0:03Өнөөдөр оройн зочин маань 3 ширхэг бестселлер ном бичсэн
-
0:03 - 0:07мөн түүний манлайллыг дэмжих тухай ярьсан ТЕД илтгэл нь үеийн үед хамгийн их үзэлттэй видеонуудын нэг юм.
-
0:07 - 0:10Түүнийг ярихаар сонсохгүй байхын аргагүй.
-
0:10 - 0:13Намайг Саймон Синек гэдэг,
-
0:13 - 0:15надад энэ дэлхийд юу бүтээн байгуулах маш тодорхой зорилго бий.
-
0:15 - 0:19Дийлэнх хүмүүс өглөө бүр сэрээд
-
0:19 - 0:20урамтайгаар ажилдаа яваад,
-
0:20 - 0:22ажил дээрээ очоод аюулгүй орчинд
-
0:22 - 0:24өдрийн төгсгөлд сэтгэл хангалуун гэртээ харьдаг тийм дэлхийг төсөөлдөг.
-
0:26 - 0:27Та бүхэнд амлья,
-
0:27 - 0:29манай зочин та бүхний хийхийг хүсэж байгаа бүхий л зүйлсийг биелүүлэхэд таньд хэрэгтэй
-
0:29 - 0:34зан чанар болон бодол санааны бүтцийг бий болгоход туслах болно.
-
0:37 - 0:42Хэн нэгэн надаас Mиллениал асуулт асуугаагүй илтгэл, уулзалт надад одоогоор байхгүй.
-
0:44 - 0:45Миллениал асуулт гэж юу юм бэ?
-
0:45 - 0:47Миллениал бол нэг үе,
-
0:47 - 0:53ойролцоогоор 1984 он болон түүнээс хойш төрсөн хэсэг бүлэг хүмүүсийг хэлэх ба
-
0:54 - 0:56тэд удирдахад хэцүү
-
0:56 - 0:59эрх ямбатай байдгийнхаа төлөө буруутгагдсан,
-
0:59 - 1:01өөрөөрөө бахархдаг,
-
1:01 - 1:03хувиа хичээсэн,
-
1:03 - 1:05төвлөрдөггүй,
-
1:05 - 1:07залхуу хүмүүcийг хэлнэ.
-
1:07 - 1:09Гэхдээ эрх ямба бол хамгийн том нь.
-
1:10 - 1:13Мөн тэд манлайллыг хэтэрхий буруугаар ойлгосноос болж юу болж байна гэхээр
-
1:13 - 1:16удирдагчид Миллениалчуудаас дараах зүйлсийг асууж байгаа:
-
1:16 - 1:17"Чи юу хүсэж байна?" гэж асуухад
-
1:17 - 1:18Миллениалууд хариуд нь:
-
1:18 - 1:22"Бид зорилготой газар ажилламаар байна." -болж байна
-
1:22 - 1:25"Бид өөрчлөлт хиймээр байна" - ямар ч утгатай юм.
-
1:28 - 1:30"Бид үнэгүй хоол болон зөөлөн суудал хүсэж байна" гэдэг.
-
1:31 - 1:33тэгэхээр...
-
1:33 - 1:35Хэн нэгэн ямар нэг зорилго бий болгодог.
-
1:35 - 1:37Хангалттай их үнэгүй хоол, зөөлөн буйдан бий;
-
1:37 - 1:39тэгсэн хэдий ч ямар нэг байдлаар
-
1:39 - 1:40тэд сэтгэл хангалуун болдоггүй.
-
1:40 - 1:42Яагаад гэхээр
-
1:45 - 1:47Тэд нэг хэсгийг нь орхигдуулаад байгаа юм.
-
1:47 - 1:49Би юу олж мэдсэн гэхээр
-
1:49 - 1:52Би үүнийг дөрвөн хэсэгт хувааж болно.
-
1:52 - 1:53Дөрвөн зүйл бий, дөрвөн шинж чанар.
-
1:53 - 1:55Нэгт эцэг эхийн өсгөн хүмүүжүүлэлт,
-
1:55 - 1:57нөгөөх нь технологи,
-
1:57 - 1:58гуравт тэвчээргүй байдал,
-
1:58 - 2:00дөрөвт хүрээлэн буй орчин.
-
2:00 - 2:02Бидний Миллениал гэж нэрлээд байгаа энэ үеийнхэн,
-
2:02 - 2:04маш олноороо,
-
2:05 - 2:08миний хэлсэн үг биш шүү,
-
2:08 - 2:10эцэг эхийнх нь бүтэлгүйтсэн өсгөн хүмүүжүүлэлтийн стратеги.
-
2:10 - 2:11Чи мэдэх үү?
-
2:11 - 2:13Жишээлбэл,
-
2:13 - 2:16тэдэнд үргэлж... тэд бол онцгой гэж хэлдэг байсан;
-
2:16 - 2:18тэд амьдралаас хүссэнээ авч болно гэж хэлдэг байсан;
-
2:18 - 2:20хэрэв хүсэх л юм бол.
-
2:21 - 2:23Тэдний
-
2:23 - 2:25зарим нь
-
2:25 - 2:28гүнзгий ангиудад орж сурсан байдаг, тэд сурах ёстойдоо биш зүгээр л тэдний эцэг эх гомдоллосон учраас.
-
2:28 - 2:30Тэдний зарим нь "A" дүнг авдаг байсан гэхдээ авах ёстойдоо биш,
-
2:30 - 2:32эцэг эхтэй нь багш нар зууралдахгүйн тулд тийм дүн өгдөг байсан.
-
2:32 - 2:36Зарим хүүхэд ирцийн медал авдаг байсан. Cүүлд ирснийхээ төлөө медал авсан.
-
2:37 - 2:39Шинжлэх ухааны үндэслэлээр бол, бид сайн мэдэж байгаа,
-
2:39 - 2:43энэ нь хичээнгүй чармайсан хүүхдүүдийн медалийг үнэгүйдүүлж,
-
2:43 - 2:46яг үнэндээ хамгийн сүүлд ирсэн хүүхэд эвгүй байдалд орж байгаа юм,
-
2:46 - 2:50яагаад гэхээр тэд тэр медалийг авах ёсгүйгээ мэдэж байгаа учраас харин ч бүр долоон дор санагддаг байна. Зөв биз?
-
2:50 - 2:51Тэгэхээр хэсэг бүлэг энэ хүмүүсийг авч үзвэл,
-
2:51 - 2:53тэд сургуулиа төгсөж, ажилд ороод,
-
2:53 - 2:55бодит амьдралруу түлхэгдэж ордог.
-
2:55 - 2:57Тэгээд хоромхон зуур тэд онцгой нэгэн биш гэдгээ олж мэддэг;
-
2:57 - 3:00тэдний ээж нар нь албан тушаалд нь дэвшүүлж чадахгүй;
-
3:00 - 3:02хамгийн сүүлд ирснийх нь төлөө хэнч юу ч өгөхгүй;
-
3:02 - 3:04тэгээд бас, хүсэж л байвал хүссэнээ авна гэж байхгүй шүү дээ.
-
3:04 - 3:07Тэгэнгүүд тэдний өөрийгөө үзэх үзэл нь хоромхон зуур бутран юу ч үгүй болдог.
-
3:07 - 3:11Тийм болохоор энэ үеийнхэн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өмнөх үеийнхнээс тэр чигтээ хамаагүй бага тийм үеийнхэн өсөн торниж байгаа юм.
-
3:11 - 3:13Бас нэгэн хамаатай асуудал юу гэхээр:
-
3:13 - 3:16бид Фэйсбүүк, Инстаграм-тай орчинд өсөн торниж байна.
-
3:16 - 3:18Өөрөөр хэлбэл, бид аливаа юмс дээр шүүлтүүр тавихдаа сайн гэсэн үг.
-
3:18 - 3:23Бид хэдийгээр сэтгэл гутралтай байгаа ч, хүмүүст амьдрал бол сайхаан гэж харуулахдаа сайн. Тийм үү?
-
3:23 - 3:27Тийм болохоор хүн болгон шаргуу, бүх зүйлсийг болгож байгаа мэт сонсогддог.
-
3:27 - 3:31Яг үнэндээ бол, тэд тийм ч тэвчээртэй биш, ихэнхи хүмүүс бүх зүйлсийг учрыг олоогүй байдаг.
-
3:31 - 3:32Тэгээд хөгшин хүмүүс,
-
3:32 - 3:33"Бид юу хийсэн нь дээр вэ?" гэхэд
-
3:33 - 3:35"Ингэсэн нь л дээр!" гэж байгаа юм шиг сонсогддог ч
-
3:36 - 3:38тэд юу ч мэддэггүй.
-
3:38 - 3:40[инээв]
-
3:41 - 3:45Тэгэхээр энэ нэг үеийнхэн тэр чигтээ өмнөх үеийнхэнээс өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бага өсөж байгаа юм. Тийм байгаа биз?
-
3:46 - 3:47Өөрсдийн ямар ч буруугүйгээр.
-
3:47 - 3:49Тийм биз өөрсдийн буруугүйгээр.
-
3:49 - 3:50Тэднийг буруу гараар л хүмүүжүүлсэн.
-
3:51 - 3:53Тэгэхээр үүн дээр технологийг нэмье.
-
3:53 - 3:57Бидний ашигладаг олон нийтийн сүлжээг мэднэ,
-
3:57 - 3:59мөн бидний гар утас,
-
3:59 - 4:01тархинд допамин гэх химийн урвалыг бий болгодог.
-
4:01 - 4:03Тийм болохоор текст мессэж авахаар сайхан мэдрэмж төрдөг. Тийм биз?
-
4:03 - 4:07Тэгвэл бид сэтгэл санаагаар унавал эсвэл ганцаардвал,
-
4:07 - 4:0910 найзруугаа 10 текст мессэжийг
-
4:09 - 4:11Сайн уу. Сайн уу. Сайн уу. Сайн уу. гээд илгээчих
-
4:12 - 4:14Тэгээд хариу ирэх нь сайхан санагдана.
-
4:15 - 4:17Тийм биз? Тийм болохоор бид LIKE-аа тоолдог
-
4:17 - 4:20Тийм болохоор бид 10 удаа буцаж
-
4:20 - 4:21яаж байна гэж хардаг,
-
4:21 - 4:23миний Инстаграм дагагчдийн тоо удаан нэмэгдэж байна уу гэж хардаг.
-
4:23 - 4:26Би ямар нэг буруу юм хийсийн болов уу? Надад тэд дургүй болсон юм болов уу гэж боддог. Тийм үү?
-
4:26 - 4:29Бага насны хүүхдүүдэд бол найзаас нь хасагдах хамгийн ноцтой зүйл. Тийм үү?
-
4:30 - 4:33Яагаад гэхээр хэрэв болоод байвал допамин ялгардаг ба тэр нь маш таатай байдагт юм.
-
4:33 - 4:34Ийм л учраас бид дуртай байдаг.
-
4:34 - 4:36Ийм учраас бид байн байн шалгаад байдаг.
-
4:36 - 4:38Энэ допамин нь
-
4:38 - 4:42тамхи татахад ялгардаг, архи уухад ялгардаг мөн мөрийтэй тоглоход ялгардаг яг ижил химийн урвал явагдана.
-
4:42 - 4:43Өөрөөр хэлбэл,
-
4:43 - 4:46Энэ нь маш ихээр, маш ихээр донтуулдаг.
-
4:46 - 4:47Зөв биз?
-
4:47 - 4:53Бид тамхи татах, архи уух, мөрийтэй тоглох дээр насны хязгаарлалттай.
-
4:53 - 4:56Гэвч бид олон нийтийн сүлжээ, гар утсан дээр насны хязгаарлалт тавьдаггүй.
-
4:56 - 5:00Энэ нь бид архины шүүгээ онгойлгоод өсвөр насны хүүхдүүддээ
-
5:00 - 5:03"нээрээ юу гээч, том хүн болж тоомоожих чамд жоохон тийм санагдаж сэтгэл санаагаар унавал..."
-
5:05 - 5:07Яг л ийм л зүйл болоод байна.
-
5:07 - 5:08Ийм л зүйл болоод байна. Тийм байгаа биз?
-
5:08 - 5:09Тийм л зүйл болсон.
-
5:09 - 5:12Энэ үеийнхэн тэр чигээрээ ихээхэн стресстэй өсвөр насыг туулах үедээ маш ихээр донтуулж тайвшруулдаг,
-
5:12 - 5:16химийн урвал болох, допамин, гэх зүйлийг олон нийтийн сүлжээ болон гар утсаар дамжуулан
-
5:16 - 5:18авах боломжтой байж байна.
-
5:18 - 5:22Яагаад энэ чухал гэж? Ихэнх архичид
-
5:22 - 5:24архийг өсвөр насандаа ууж эхэлсэн байдаг.
-
5:24 - 5:28Бага байхад бид зөвхөн эцэг эхийн л зөвшөөрөл авах ёстой байдаг.
-
5:28 - 5:34Тэгэээд бид өсвөр насыг туулан өнгөрөөхдөө бол өөр бусдаасаа зөвшөөрөл авах хэрэгтэй болдог.
-
5:34 - 5:35Бидний эцэг эх дургүйцахаар;
-
5:35 - 5:36бидэнд маш чухал.
-
5:36 - 5:41Энэ нь биднийг гэр бүлийнхээ хүрээнээс гарч томоохон омогт нэвтрүүлэх юм.
-
5:41 - 5:44Тийм биз? Энэ нь бидний амьдралд маш ихээхэн стресстэй бас сэтгэл зовоосон хэсэг үе.
-
5:44 - 5:48энэ үед бид найз нөхөддөө найдаж даван туулахыг сурах ёстой үе.
-
5:48 - 5:52Зарим хүмүүс өсвөр үеийг туулж байхдаа архи болон допаминийг санамсаргүйгээр олж илрүүлэн
-
5:52 - 5:57стрэсс болон сэтгэл санааны тогтворгүй үеэ даван туулахад ашигладаг.
-
5:57 - 5:59Харамсалтай нь, тэдний тархинд энэ нь хадагдаж үлддэг,
-
5:59 - 6:00тэгээд үлдсэн амьдралынхаа туршид,
-
6:00 - 6:05ямар нэг хэцүү үе тохиолдоход тэд хэн нэгэнд хандахын оронд тэд шил архийг сонгодог.
-
6:05 - 6:07Нийгмийн стрэсс, санхүүгийн стрэсс, ажлын стрэсс.
-
6:07 - 6:11Архины ер нь гол зорилго тэр биз, тийм үү?
-
6:11 - 6:12Юу болж байна гэхээр,
-
6:12 - 6:17бид допамин гэх химийн урвалыг бий болгоод байгаа технологи болон сүлжээг ямар ч хяналтгүйгээр хэрэглүүлж байна,
-
6:18 - 6:21улмаар энэ нь тэднийг өсөхөд тархинд хадагдаж үлдэж байна. Тэгээд томрох тусмаа
-
6:22 - 6:26маш олон хүүхдүүд утга учиртай харилцаа холбоо яаж үүсгэхийг мэддэггүй.
-
6:26 - 6:27Тэд тэгж хэлсэн юм шүү би биш.
-
6:27 - 6:30Тэдний нөхөрлөлүүд нь хийсвэр гэдэгтэй тэд санал нийлнэ,
-
6:30 - 6:32Тэд
-
6:32 - 6:36найз нартаа найдаггүй, итгэдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэд найз нартайгаа хөгжилддөг.
-
6:36 - 6:40Гэвч арай өөр аятайхан зүйл гарч ирвэл найз нар нь орхиод л явна гэдгийг тэд мэддэг.
-
6:40 - 6:44Гүн гүнзгий нөхөрлөл харилцаа холбоо байхгүй, учир нь түүнийг бүрдүүлэх ур адварыг тэд эзэмшээгүй,
-
6:44 - 6:47хамгийн муу нь тэдэнд стрэссийг даван туулах чадвар байхгүй.
-
6:47 - 6:50Тэгээд тэдний амьдрал хүндхэн стресс бий болоход
-
6:50 - 6:54тэд хэн нэгэнд ханддаггүй. Тэд техногид ханддаг, олон нийтийн сүлжээнд ханддаг,
-
6:55 - 6:57тэдэнд түр зуурын л тусламж өгөх зүйлд ханддаг.
-
6:57 - 7:00Шинжлэх ухаан тодорхой байгааг бид мэдэж байгаа,
-
7:00 - 7:01Facebook дээр олон цаг зарцуулдаг хүмүүс
-
7:01 - 7:04бага цаг зарцуулдаг хүмүүсээс маш өндөр хувийн сэтгэл гутралтай байдаг байна.
-
7:04 - 7:06Энэ зүйлс баланстай байх ёстой.
-
7:06 - 7:09Архи бол тийм ч муу зүйл биш, хэтэрхий их архи муу зүйл.
-
7:09 - 7:11Мөрийтэй тоглох хөгжилтэй, гэхдээ хэтэрхий их мөрийтэй тоглох аюултай.
-
7:11 - 7:14Тийм биз? олон нийтийн сүлжээ болон гар утсанд буруудаад байх зүйл байхгүй.
-
7:14 - 7:18Тэнцвэргүй байгаа байдал. Тийм биз? Чи оройн хоол идэхээр ширээний ард найзтайгаа сууж байхдаа,
-
7:18 - 7:21тэнд байхгүй хэн нэгэнрүү юм бичиж байвал
-
7:22 - 7:23Тэр чинь асуудал.
-
7:23 - 7:24Тэр чинь дондолт.
-
7:24 - 7:26Уулзалт дээр сууж байгаад,
-
7:26 - 7:28хүмүүсийг сонсож ярианд оролцохын оронд
-
7:28 - 7:33утсаа шүрээн дээр л тавьсан бол, дээш нь эсвэл доош нь харуулж аль нь ч байсан,
-
7:33 - 7:37өрөөнд байгаа хүмүүсийн далд ухамсарт ''чи надад тийм ч чухал биш байна'' гэсэн мессэж өгч байна гэсэн үг.
-
7:37 - 7:39Тийм биз? Тийм л зүйл болдог.
-
7:39 - 7:42Яагаад утсаа далд хийж чадахгүй байна гэхээр чи донтсон байнаа л гэсэн үг.
-
7:42 - 7:47Өглөө сэрээд найз залуу эсвэл найз бүсгүйдээ, эсвэл эхнэр/ нөхөртөө Өглөөний мэнд гэж хэлэхээсээ өмнө утаа шалгаж байвал
-
7:47 - 7:48чи донтсон байнаа л гэсэн үг.
-
7:48 - 7:51Урт хугацаанд бусад донтолтын л адил энэ харилцаа холбоог үгүй хийнэ,
-
7:51 - 7:55хугацааг үрэн таран хийнэ, мөнгийн үрэн таран хийнэ, чиний амьдралыг дордуулна.
-
7:56 - 7:57Тийм биз?
-
7:57 - 8:00Тэгэхээр өөртөө итгэх итгэл үнэмшил бага тийм үеийнхэн өсөж байна
-
8:00 - 8:02тэд стрэссийг даван туулах чадваргүй.
-
8:02 - 8:03Тийм биз?
-
8:03 - 8:07Үүн дээр тэвчээргүй байдлыг нэмээд үзье. Тэдний өсөн торьносон энэ үеийн мөч бүхэн нь сэтгэл ханамжаар дүүрэн.
-
8:07 - 8:10Чи ямар нэгэн зүйл худалдаж авмаар байна уу? Амазон ороод захиаллаа, дараа өдөр нь ирдэг.
-
8:10 - 8:12Кино үзмээр байна уу? Сайтруу нэвтэрж ороод л киногоо үздэг.
-
8:12 - 8:13Киноны цаг шалгах шаардлагагүй.
-
8:13 - 8:14ТВ шоу үзмээр байна уу?
-
8:14 - 8:15Бинж.
-
8:15 - 8:18Долоо долоо хоногоор хүлээх шаардлагагүй. Тийм биз?
-
8:18 - 8:22Би хүмүүс дугааруудыг нь албаар алхасч байгаад, төгсгөлд нь бөөнд нь Бинжээр үздэг хүмүүсийг мэднэ. Тийм биз?
-
8:25 - 8:26Хоромхон зуурын сэтгэл ханамж.
-
8:26 - 8:29Болзоонд явмаар байна уу? Чи яаж
-
8:29 - 8:32"Хэээе" гэх вэ гэдгийг ч сурах шаардлагагүй
-
8:32 - 8:34[инээв]
-
8:34 - 8:36Чи тэр чадварыг сурч, давтах ч хэрэггүй.
-
8:36 - 8:38Таагүй байдалд орохоор
-
8:38 - 8:41"үгүй" гэж байхад "тийм" гэж ойлгодог, "үгүй" гэж байхад "үгүй" гэж ойлгодог тийм нөхцөлд орох шаардлагагүй...
-
8:41 - 8:43Ямар ч шаардлагагүй. Зүгээр л баруун тийш дарлаа. Би бол эрдэнэс.
-
8:43 - 8:44[инээв]
-
8:45 - 8:49Тийм биз? Нийгэмд хэрхэн дасан зохьцох тухай чи сурах хэрэггүй.
-
8:49 - 8:49Тийм биз?
-
8:50 - 8:52Чи юу хүсэж байгаагаа хоромхон зуурт авах боломжтой.
-
8:53 - 8:55Юу хүссэнээ, хоромхон зуурт
-
8:56 - 8:57зөвхөн
-
8:57 - 9:00ажлын сэтгэл хангалуун байдал, харилцаа холбооны бат бөх байдал
-
9:00 - 9:01эдгээрт зориулсан аппликэйшн байхгүй.
-
9:01 - 9:02Эдгээр зүйлс удаан үргэжилж,
-
9:03 - 9:06авцалдахгүй, тухгүй, төвөгтэй байдаг процесс юм.
-
9:06 - 9:12Би маш гайхалтай, идеалист, чармайлттай хүүхдүүдтэй уулздаг.
-
9:12 - 9:16Сургуулиа дөнгөж төгссөн. Хамгийн эхнийхээ ажил дээрээ байгаа хүүхдүүд. Би тэдэнтэй хамт суугаад "За амьдрал хир байна даа?" гэхээр тэд
-
9:16 - 9:18"Би ажлаасаа гардаг юм уу гэж бодож байна" гэдэг
-
9:18 - 9:19Би "Яагаад?" гэхээр
-
9:19 - 9:22Тэд "Би нөлөө үзүүлэхгүй байна."
-
9:22 - 9:24"Чи энэ ажилд ороод 8хан сар болж байна шүү дээ" гэдэг.
-
9:24 - 9:26[инээв]
-
9:26 - 9:28Тэд уулын бэлд зогсоод,
-
9:28 - 9:32дэлхий дээр хиймээр байгаа 'нөлөөлөл' гэх бодит бус хийсвэр бодолтой
-
9:32 - 9:34зогсож байгаатай адил, тэр нь уулын оргил нь шүү дээ
-
9:34 - 9:35Тэд юу харахгүй байна вэ гэхээр уулыг харахгүйд байгаа юм.
-
9:36 - 9:38Уул өөд хурдан гарна уу удаан гарна уу хамаа алга.
-
9:38 - 9:39Уул бол уул шүү дээ.
-
9:39 - 9:43Тэгэхээр энэ залуу үеийнхэн юу сурах ёстой вэ гэхээр
-
9:43 - 9:46тэвчээрийг сурах ёстой,
-
9:46 - 9:48энэ нь хайр
-
9:48 - 9:50ажлын сэтгэл хангалуун байдал,
-
9:50 - 9:51аз жаргал,
-
9:51 - 9:55амьдралыг хайрлах, өөртөө итгэх итгэл, чадвар гэх эдгээр зүйлс шиг маш чухал зүйл.
-
9:55 - 9:58Эдгээр зүйлс цаг авдаг.
-
9:59 - 10:01Хааяа зарим зүйлсийг хурдлуулж болдог;
-
10:01 - 10:03гэхдээ аяллыг тэр чигээр нь авч үзвэл
-
10:03 - 10:07хэцүү бэрх, урт бас хэцүү.
-
10:07 - 10:09Хэрэв чи хүнээс тусламж авч, чадваруудыг сурахгүй бол
-
10:09 - 10:10чи уулнаас унана.
-
10:10 - 10:13Эсвэл хамгийн муугаар
-
10:13 - 10:14хамгийн муугаар харья гэвэл
-
10:14 - 10:15яг одоогийн нөхцөл байдал.
-
10:15 - 10:18Хамгийн муу нөхцөл байдал нь бид амиа хорлолтын хувь өсөж байгааг харж байгаа.
-
10:18 - 10:20Энэ үеийнхэн дунд өсөж байгааг харж байна.
-
10:20 - 10:22Хар тамхи хэтрүүлэн хэрэглсэнээс үүдэлтэй осол аваар нэмэгдэж байгааг бид харж байгаа.
-
10:23 - 10:27Сэтгэл санааны гутралаас маш олон хүүхдүүд сургуулиасаа гарч эсвэл хичээлээ тасалж байгааг харж байгаа.
-
10:28 - 10:33Сонсож байгаагүй зүйл. Энэ бол хамгийн муу, хамгийн сайн муу нөхцөл байдал.
-
10:33 - 10:39Хамгийн сайн байж болох хувилбар гэвэл эдгээр хүмүүс тэр чигээрээ
-
10:40 - 10:43Аз жаргал гэж юу байдгыг мэдэхгүйгээр өсөж том болон амьдралыг туулах.
-
10:43 - 10:48Тэд хэзээ ч ажил амьдрал дээрээ гүн гүнзгий сэтгэл ханамжтай болохгүй. Тэд зүгээр л
-
10:49 - 10:52Тэд зүгээр л амьдралыг туулан өнгөрүүлнэ.
-
10:53 - 10:56Ажил чинь хир байна? Яг өчигдөр шиг л энгийн л байна гэж үү?
-
10:56 - 11:01Хувийн амьдрал чинь хир байна? Энгийн л байна, байж болох хамгийн сайн нөхцөл байдал мэт
-
11:01 - 11:05Энэ нь миний дөрөв дэхь хэсэгт аваачиж байгаа юм. Хүрээлэн буй орчин.
-
11:05 - 11:10Гайхалтай залуучууд зөвхөн буруу гараар л хүмүүжүүлсэн, тэдний буруу гэж байхгүй
-
11:10 - 11:15тэднийг тэгээд тоо л чухал байдаг корпорацийн орчинд оруулдаг
-
11:15 - 11:21тэд урт хугацааны амьдралыг бодолцохоосоо илүүтэйгээр богино хугацааны ашгийн төлөө л байдаг
-
11:21 - 11:25залуу үеийнхний амьдралыг бодолцохоосоо илүүтэйгээр бид тухайн жилийг л бодолцдог
-
11:27 - 11:31Тийм биз? Тэгээд бид тэднийг өөртөө итгэх итгэлтэй болгохоор корпорацийн орчинд аваачдаг
-
11:32 - 11:39Тэр нь тэднийг дижитал ертөнцөт байдаг сорилтуудын даван туулах хамтын ур чадварт суралцахад тусалдаггүй мөн тэнцвэртэй байдал олоход тусалдаггүй.
-
11:40 - 11:42Мөн тэд
-
11:43 - 11:48хоромхон зуурын сэтгэл ханамжтай байх хэрэгцээг даван туулах дээр суралцахгүй
-
11:49 - 11:55ямар нэг зүйл дээр удаан хугацаанд сар эсвэл бүр жил хийгээд ч дуусахгүй зүйл дээр чармайлттай ажиллаад сэтгэл ханамжтай байх дээр тэдэнд туслахгүй. суралцахгүй
-
11:55 - 11:56мөн
-
11:56 - 12:01Тэгээд бид тэднийг корпорацийн орчинруу түлхэн оруулангуут хамгийн харамсалтай нь тэд өөрсдийгөө буруутай гэж боддог.
-
12:02 - 12:05Тэд үүнийг даван туулж чадахгүй байна гэж бодон асуудал бүр хүндэрдэг
-
12:05 - 12:10Энэ бол тэдний буруу биш гэж би энд хэлэх гээгүй юм шүү. Энэ бол корпорацийн орчин.
-
12:10 - 12:16Энэ бол сайн манлайлал өнөөдөр энэ дэлхий дээр байхгүй байгаагаас үүдэлтэй. Тийм учраас өнөөдөр тэд өөрсдийгөө тэгж бодоод байгаа юм.
-
12:17 - 12:20Тэд буруу арга барилаар яваад байгаа юм, хэлэхээс дургүй хүрч байгаа ч
-
12:20 - 12:24энэ бол компанийн хариуцлагын байдал сонголтгүй муу байгаад байгаа юм,
-
12:25 - 12:30Өнөөгийн нийгэм ийм л байна, тухайн нийгэм болоод тэдний эцэг эхүүд нь сайн байсан ч болоосой. Тэд сайн байгаагүйгээс болж
-
12:30 - 12:33Бид тэднийг компанидаа авч, бий болгосон энэ асуудлыг нь шийдэхээс өөр аргагүй.
-
12:33 - 12:39Тэдний өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгох тал дээр бид ихээхэн чармайж ажиллах ёстой. Мэрийж ажиллах хэрэгтэй
-
12:40 - 12:44тэдний сураагүй нийгэмших ур чадваруудыг заах аргыг бид олох ёстой
-
12:44 - 12:48Уулзалтын өрөөнд гар утас байх ёсгүй, нэг ч гар утас байх ёсгүй
-
12:48 - 12:52Гадаа нь суугаад текст бичихийг хүлээ гэж байгаа юм биш шүү
-
12:52 - 12:55Уулзалт эхлэх гээд хүлээх зуурт хэн ч
-
12:55 - 12:57бид ингээд хүлээгээд сууж байна
-
12:57 - 13:03Одоо хурал эхлэх гэж байна, хурал эхэллээ гэх биш. Тэгж харилцаа холбоо бий болохгүйг сана. Жижиг зүйлс бид ярьсан
-
13:04 - 13:06Харилцаа холбоо ингэж бий болно: Уулзалт эхлэхийг хүлээх зуур ийм байх юм
-
13:07 - 13:12Аав чинь сайн уу эмнэлэгт байгаа гэж сонссон? Тэр сайн байгаа. Асуусанд баярлалаа. Тэр одоо гэртээ байгаа.
-
13:12 - 13:17Ашгүй дээ. Болж дээ. Харилцаа үүсгэхэд аймар байсанг би мэдэж байна гэхдээ ингэж л харилцаа үүснэ
-
13:18 - 13:22Тэр нөгөө зүйл дээр тайлангаа дуусгасан уу? Үгүй, би дуусаагүй
-
13:22 - 13:24Би чамд тэр дээр тусалж болно шүү. Нээрээ юу?
-
13:24 - 13:31Ингэж итгэл бий болдог юм. Нэг үйл ажиллагаан дээр нэг өдрийн дотор итгэл бий болчдоггүй юм. Хэцүү үед ч бий болдоггүй. Итгэлийг битгий хурдан бий болго.
-
13:31 - 13:33Удаанаар
-
13:33 - 13:34Тогтвортойгоор
-
13:34 - 13:41Тууштайгаар бий болно. Мөн энгийн хялбар харилцаанууд бий болдог тийм механизмтай болох хэрэгтэй.
-
13:41 - 13:43гэхдээ бид хурлын өрөөнд гар утас байлгах л юм бол болохгүй
-
13:44 - 13:49Уулзалттай байлаа гэж бодьё тэнд утас байлаа гэж бодьё
-
13:52 - 13:58тэгээд утас нь дуугарахаар, би наад асуултанд чинь хариулахгүйээ гэж байгаатай ижил.
-
14:02 - 14:07Би найз нартайгаа гарж оройн хоол идэхдээ ингэдэг юм
-
14:07 - 14:09хамт явахдаа
-
14:09 - 14:11Бүгд утсаа гэртээ орхидог
-
14:11 - 14:16Хэнрүүгээ залгахав дээ. За яахав нэг маань Uber дуудахаар эсвэл хоолныхоо зургыг авахаар утсаа авч гардаг.
-
14:19 - 14:20Та нар галзуурсан байх. Болилдоо.
-
14:20 - 14:22Би бол галзуураагүй. Би тэгэхгүй.
-
14:22 - 14:24Би бол идеалист , гэхдээ би галзуу биш
-
14:25 - 14:27Маш сайхан харагдаж байсан
-
14:28 - 14:30Нэг утсаа л авч явна.
-
14:30 - 14:36Архичинтай ижил болчихож байгаа юм, гэрээсээ архиа авч явна гэдэг бид өөрсдийнхөө хүчин чадалд итгэхгүй байнаа л гэсэн үг
-
14:36 - 14:39Бид хангалттай хүчтэй биш байна, гэхдээ хорхой хүрч буй хүслээ байхгүй болгочихвол
-
14:40 - 14:41маш амархан болдог.
-
14:41 - 14:46Хүмүүсийг утсаа битгий шалгаарай гэж хэлэх л юм бол тэд
-
14:46 - 14:48угаалгын өрөө ороод хамгийн түрүүнд утсаа шалгана
-
14:49 - 14:53Яагаад гэхээр би хоолны газарт чамайг хайгаад явахыг хүсэхгүй шүү дээ, гэтэл утасгүй бол
-
14:54 - 14:58Чи дэлхий ертөнцийг таалж, шинэ санаа орж ирнэ
-
14:59 - 15:02Тогтмол шинэчлэгдэх сошиал медиагаас шинэ санаа санаачлага гарж ирдэггүй юм
-
15:02 - 15:09Шинэ санаа нь бидний оюун санаа тэнүүчилж байгаад аливаа зүйлийн талаар сониуч зан гарч тэд ингээсэй гэх үед бий болдог. Тэрийг шинэ санаачлага гэнэ.
-
15:09 - 15:11Тийм биз? Гэтэл бид тэр бүх мөчүүдийг үгүй хийдэг
-
15:12 - 15:16Тийм биз? Бидний хэн нь ч утсаа орныхоо хажууд толгойн тушаа цэнэглэх ёсгүй
-
15:16 - 15:18Бид утсаа зочны өрөөндөө цэнэглэх ёстой.
-
15:18 - 15:22Шөнө дунд унтаж чадахгүй сэрлээ гэж бодоход утсаа оролдох хүслийг чинь байхгүй болгоно.
-
15:23 - 15:25яагаад гэхээр утас чинь зочны өрөөнд байна.
-
15:26 - 15:31Тайван байна. Хэрэв сэрүүлэг хэрэгтэй гэж байвал сэрүүлэгтэй цаг худалдаж ав
-
15:32 - 15:34$8 гэж байгаа
-
15:35 - 15:37Чамд би сэрүүлэгтэй цаг худалдаад авч өгье.
-
15:38 - 15:42Хэлэх гээд байгаа зүйл маань юу гэхээр бид хүссэн ч хүсээгүй ч
-
15:42 - 15:44бид сонголтгүй үед амьдарч байна.
-
15:44 - 15:50Бид одоо энэ гайхалтай идеилист үеийнхэн дээр гаргасан алдааг засаж
-
15:51 - 15:56тэдэнд өөрсдийн өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгож, тэвчээртэй болоход, нийгэмших чадварыг сурахад туслах ёстой.
-
15:56 - 16:04Амьдрал болон технологи дээр зохистой балансыг олох хэрэгтэй яагаад гэхээр
-
16:13 - 16:17үнэнийг хэлэхэд энэ л зөв зүйл.
Show all