Return to Video

Нарны эрчим хүчний гайхамшигт ирээдүй

  • 0:02 - 0:05
    Өнгөрсөн зун Австрийн ууланд явган
    аялал хийж байх үед
  • 0:06 - 0:09
    дээрээ нарны панельтай
    алслагдсан, үзэсгэлэнт
  • 0:09 - 0:13
    чулуун байшинг олж харав.
  • 0:13 - 0:17
    Нарны хавтанг харах
    бүр надад урамтай байдаг.
  • 0:17 - 0:20
    Энэ нь нарны үнэгүй, бэлэн туяаг авч
  • 0:20 - 0:22
    эрчим хүч бий болгодог технологи юм.
  • 0:23 - 0:28
    Энэ гайхалтай эзгүй газарт буй
    жижиг байшин
  • 0:28 - 0:29
    үнэхээрийн бие даасан
    оромж байв.
  • 0:30 - 0:34
    Нарны эрчим хүчний хавтан яагаад
    үргэлж царай муутай байдаг юм бэ.
  • 0:34 - 0:36
    (Инээд)
  • 0:36 - 0:39
    Намайг Мариан Ван Аубел гэдэг,
    би нарны эрчим хүчний дизайнер.
  • 0:39 - 0:43
    Миний ажил бол загвар, тогтвортой хөгжил,
    технологи гэсэн салбаруудын огтлолцол.
  • 0:43 - 0:47
    Би дээд зэргийн бүтээмжийн төлөө
    зорьдог учраас
  • 0:47 - 0:50
    хэмжээ нь тэлдэг
    материал боловсруулах эсвэл
  • 0:50 - 0:53
    өнгөний тусламжтайгаар
    хүчин чадал үүсгэдэг
  • 0:53 - 0:55
    нарны эрчим хүч
    үүсгүүртэй ажилладаг.
  • 0:56 - 0:59
    Миний бүтээл MoMA гэх мэт
    олон улсуудын музейд байдаг.
  • 0:59 - 1:03
    Бүх зүйл сайхан байсан боловч
  • 1:03 - 1:05
    би нэг л юм дутаад байгааг мэдрэв.
  • 1:07 - 1:11
    "Нарны эрчим хүчний
    хувьсгал" унших хүртэл.
  • 1:11 - 1:15
    Номонд бидний нэг цагт хүлээн
    авсан нарны эрчим хүч нь
  • 1:15 - 1:18
    дэлхийг нэг жилийн турш хангахад
  • 1:18 - 1:19
    хангалттай гэсэн байв.
  • 1:20 - 1:22
    Ганц цаг.
  • 1:22 - 1:26
    Түүнээс хойш би зөвхөн нарны эрчим
    хүчинд төвлөрөхөөр шийдэв.
  • 1:26 - 1:29
    Дэлхий даяар судлаачид
    нарны эрчим хүчний
  • 1:29 - 1:31
    үүсгүүрийг аль болох
    бүтээмжтэй,
  • 1:31 - 1:33
    хямд болгоход төвлөрсөөр ирсэн.
  • 1:33 - 1:35
    Иймээс нарны эрчим хүчний үнэ
    маш ихээр унав.
  • 1:36 - 1:40
    Яагаад гэвэл Хятад улс асар их
    хэмжээгээр үйлдвэрлэж эхлэв.
  • 1:42 - 1:44
    Мөн тэрээр бүтээмжтэй
    байдал нь ч бас ихсэв.
  • 1:44 - 1:48
    Одоогийн байдлаар 44.5 хувийн
    бүтээмжтэй байгаа.
  • 1:49 - 1:53
    Гэхдээ үүсгүүрийн дүр зургийг
    нь авч үзвэл
  • 1:53 - 1:56
    өнгөрсөн 60 жилийн турш
    ерөөсөө өөрчлөгдөөгүй билээ.
  • 1:57 - 2:01
    Одоо хүртэл нэг л зүйлтэй
    хавсарсан технологои.
  • 2:02 - 2:05
    Нарны эрчим хүчний үүсгүүр
    бидний эргэн тойронтой
  • 2:05 - 2:07
    илүү нэгдсэн байх хэрэгтэй.
  • 2:07 - 2:10
    Цаг уурын өөрчлөлт манай үеийн
    хамгийн том асуудал.
  • 2:11 - 2:13
    Бид төр эсвэл инженерүүдийн
    эерэг өөрчлөлт
  • 2:13 - 2:15
    хийхэд найдаад сууж чадахгүй.
  • 2:16 - 2:17
    Бид бүгд өөрчлөлт
  • 2:17 - 2:18
    хийж чадна.
  • 2:19 - 2:21
    Би загвар зохион бүтээгч
  • 2:21 - 2:23
    загварын тусламжтайгаар
    өөрчлөлт хийхийг эрмэлздэг.
  • 2:24 - 2:27
    Өөрийнхөө бүтээлүүдээс жишээ татъя.
  • 2:27 - 2:31
    Би болорын компани болох
    Сваровскитай хамтран ажилладаг.
  • 2:31 - 2:33
    Хэрэв болорыг тодорхой байдлаар
    зүсэх юм бол
  • 2:33 - 2:37
    ойж буй гэрлийг тодорхой газар луу
    чиглүүлэн нугалж болдог.
  • 2:37 - 2:41
    Ийнхүү би нарны хавтанг
    гоёмсог мөн бүтээмжтэй
  • 2:41 - 2:44
    болгохын тулд, болорыг
    гэрэл чиглүүлэхэд ашигладаг.
  • 2:45 - 2:48
    Ийнхүү болорыг гэрэлд авч,
  • 2:48 - 2:50
    нарны эрчим хүчний тэжээлийн
    зайнд
  • 2:50 - 2:51
    түүнийг нэгтгэн төвд байрлуулж
  • 2:52 - 2:54
    энэ гэрлийн бүрхүүлүүдийг асааж болно.
  • 2:54 - 2:57
    Иймэрхүү байдлаар та гэрлийг
    байшин дотор оруулж байгаа юм.
  • 2:58 - 3:02
    Ургамлын фотосинтезэд тулгуурлан
  • 3:02 - 3:05
    өнгөнд мэдрэмтгий нарны эрчим
    хүчний тэжээлийн элемент
  • 3:05 - 3:07
    өнгөт тэжээлийн элементийн
  • 3:07 - 3:10
    технологийг харсан үедээ
    би нарны эрчим хүчний санаанд татагдав.
  • 3:11 - 3:14
    Ногоон хлорофил гэрлийг ургамалд тэжээл
    болгон хувиргах үед
  • 3:14 - 3:17
    энэ тэжээлийн элемент гэрлийг
    цахилгаанд хувиргана.
  • 3:19 - 3:22
    Хамгийн гайхалтай нь энэ
    тасалгаанд ч бас ажилладаг.
  • 3:23 - 3:25
    Өнгөний хүрээнээс шатгаалан
  • 3:25 - 3:27
    өнгө болгон өөр өөрийн
    хүчин чадалтай.
  • 3:27 - 3:31
    Жишээлбэл, улаан өнгө цэнхэр
    өнгөнөөс илүү үр ашигтай.
  • 3:33 - 3:35
    Загвар зохион бүтээгчийн
    хувьд харахад
  • 3:35 - 3:37
    өнгөт гадаргуу,
    шилэн өнгөт гадаргуу
  • 3:37 - 3:40
    болон зөвхөн гоо зүйд хэрэглэддэг
    байсан өнгөнүүд
  • 3:40 - 3:45
    одоо эрчим хүч гаргах чадвартай
    нэмэлт үүрэгтэй болов.
  • 3:45 - 3:48
    Тэгээд үүнийг хаана хэрэгжүүлж
    болох тухай бодов.
  • 3:48 - 3:50
    Энэ хавтан нь
    нарны эрчим хүчний тэжээлийн
  • 3:50 - 3:54
    элементээр бүрхэгдсэн гүйдлийн ширээ.
  • 3:55 - 3:57
    Хөлөнд нь зай байгаа
  • 3:57 - 4:00
    үүнд USB холбогчоор
    утсаа цэнэглэж болно.
  • 4:01 - 4:03
    Миний ажилд үр бүтээмж
    болон гоо зүйг
  • 4:03 - 4:05
    тэнцвэржүүлэх нь маш чухал.
  • 4:05 - 4:07
    Иймээс ширээ улбар шар өнгөтэй
  • 4:07 - 4:10
    учир нь энэ өнгө тасалгаанд
    тогтвортой байдлыг авчирдаг.
  • 4:12 - 4:14
    Надаас хамгийн их асуудаг асуулт бол,
  • 4:14 - 4:18
    "За болж байна, гэхдээ хичнээн утас
    цэнэглэж болох юм тэгээд?"
  • 4:18 - 4:21
    Энэ ярвигтай асуултанд
    хариулт өгөхөөсөө өмнө би
  • 4:21 - 4:23
    "Ширээ хаана байна,
    хангалттай гэрэлтэй юу,
  • 4:23 - 4:26
    цонхны хажууд байгаа юу" гэх мэтийг
    асуух шаардлагатай.
  • 4:26 - 4:29
    Ширээнд, өрөөнд байгаа гэрлийн эрчмийг
    тогтоодог мэдрэгч аппарат байгаа.
  • 4:29 - 4:31
    Бидний хөгжүүлсэн
    програмын тусламжтайгаар
  • 4:31 - 4:33
    хэр их гэрэл хүлээн авч байгааг
  • 4:33 - 4:35
    эсвэл зай хэр их дүүрсэн
    эсэхийг мэдэж болно.
  • 4:37 - 4:39
    Би үнэхээр бахархаж байгаа.
  • 4:39 - 4:40
    Яагаад гэвэл өчигдөр бид
  • 4:40 - 4:43
    Амстердам дахь Stichting Doen-ы оффист
    ширээг байрлуулсан.
  • 4:43 - 4:45
    Харин яг одоо
  • 4:45 - 4:48
    хатагтай Максима тэр ширээнд
    утасаа цэнэглэж байгаа.
  • 4:48 - 4:49
    Энэ янзтай.
  • 4:49 - 4:54
    /Алга ташилт/
  • 4:54 - 4:58
    Гадаргуу их байх тусам илүү
    их эрчим хүч гаргаж авч болно.
  • 4:58 - 5:00
    Энэ бол гүйдлийн цонх
  • 5:00 - 5:05
    Лондон дахь Сохо галлерейгийн
    бүхий л цонхнуудыг
  • 5:05 - 5:08
    энэ шинэ үеийн цонхнуудаар солив.
  • 5:08 - 5:11
    Энд гудамжинд явж буй
    хүмүүс ирж цонхы тавцанд
  • 5:11 - 5:13
    утсаа цэнэглэж болно.
  • 5:13 - 5:16
    Ийнхүү би жирийн эд зүйлсд нэмэлт
    үүрэг өгч байгаа юм.
  • 5:16 - 5:19
    Цонх зүгээр л цонх байх албагүй.
  • 5:19 - 5:22
    Энэ бас жижигхэн эрчим
    хүчний үсгүүр болж болно.
  • 5:24 - 5:28
    Одоо би нарны эрчим хүчинд ямар
    их хайртайгаа хэлж байгаа боловч
  • 5:28 - 5:31
    миний байшингийн дээвэрт
    нарны эрчим хүчний хавтангууд байхгүй
  • 5:31 - 5:33
    Би Амстердамын төвд амьдардаг ба
  • 5:33 - 5:35
    би байшингийн эзэн нь биш,
  • 5:35 - 5:38
    мөн түүхийн дурсгалт
    барилга учир боломжгүй.
  • 5:39 - 5:43
    Тэгээд зөвхөн тогтвортоы
    амьдралын хэв маягтай хүмүүс биш
  • 5:43 - 5:46
    бусад бүх хүмүүст энэ эрчим хүчийг
    яаж хүртээмжтэй болгох вэ?
  • 5:47 - 5:49
    Одоо бид хэрэгцээтэй
    газартаа
  • 5:49 - 5:52
    нарны эрчим хүчийг
    шууд байрлуулах боломжтой болсон.
  • 5:52 - 5:56
    Бидний эргэн тойрон
    гайхалтай технологиор дүүрэн.
  • 5:56 - 5:59
    Би хаана ч харсан бүхий л
    гадаргууг боломж мэтээр харах болсон.
  • 6:01 - 6:04
    Жишээлбэл, би энэ ногоон хүлэмжүүдээр
    дүүрэн Нидерланд дахь
  • 6:04 - 6:07
    Вестландаар
    галт тэрэгтэй өнгөрч байв.
  • 6:07 - 6:10
    Тэр бүх шилийг хараад
    үүнийг нарны эрчим хүчний
  • 6:10 - 6:14
    тунгалаг шилээр хийвэл
    яасан юм бэ гэсэн санаа төрөв.
  • 6:14 - 6:17
    Асар их энерги шаарддаг
    уламжлалт газар тариаланг
  • 6:17 - 6:19
    өндөр хөгжилт технологитой
  • 6:19 - 6:23
    хослуулвал яасан юм бэ?
  • 6:23 - 6:26
    Энэ санаагаараа би
    Power Plant гэх
  • 6:26 - 6:27
    цахилгаан станц үүсгэн байгуулав.
  • 6:29 - 6:32
    Надад инженер болон архитекторуудаар
    бүрдсэн баг бий.
  • 6:32 - 6:34
    Бүхний өмнө ажлийн
    зарчмыг тайлбарлъя.
  • 6:35 - 6:37
    Бид нарны эрчим хүчний
    тунгалаг шилийг
  • 6:37 - 6:40
    дотоод орчны хүчин чадлыг
    нэмэгдүүлэхэд хэрэглэдэг.
  • 6:40 - 6:44
    Бид хүнсний усны ойролцоо насос
    шахдаг гидропоник хэрэглэдэг ба
  • 6:44 - 6:46
    энэ нь усны хэрэглээний 90%-ийг хэмнэдэг.
  • 6:47 - 6:51
    Үүнийг давхарлан тавьсанаар квадрат
    метр тутам дахь өгөөжийг ихэсгэж болно.
  • 6:51 - 6:55
    Нарнаас гадна өнгөт LED
    дэлгэцнээс ирэх гэрлүүд ч бас
  • 6:55 - 6:58
    ургамлын өсөлтийг нэмэгдүүлдэг.
  • 7:00 - 7:02
    Хотжилт өргөн хүрээгээр
    явагдаж байгаа энэ үед
  • 7:02 - 7:05
    Power Plant-уудыг дээвэрт байрлуулснаар
  • 7:05 - 7:07
    дэлхийн нөгөө өнцөгт очихгүйгээр
  • 7:07 - 7:10
    өөрийнхөө байрлаж буй газарт
    ногоо тарих боломжтой.
  • 7:11 - 7:14
    Дараагийн мөрөөдөл ус болон
    цахилгааны хүрэлцээгүй
  • 7:14 - 7:17
    алс газаруудад бие даасан
  • 7:17 - 7:19
    экосистем байгуулах.
  • 7:21 - 7:23
    Энэ жилийн Design Biennial-д зориулан
  • 7:23 - 7:27
    би хамгийн анхны 4 метр өндөр
    цахилгаан станцын загварыг байгуулав.
  • 7:27 - 7:30
    Та бүхэн үүнийг хэрхэн ажилладгыг
    ирж үзэж болно.
  • 7:32 - 7:35
    Нарны гэрлийг эрчим хүчний
    элемент, ургамал гээд
  • 7:35 - 7:38
    хоёуланд нь давхар үр
    ашигтайгаар ашиглаж байна.
  • 7:39 - 7:43
    Энэ бүхий л шинэ үеийн
    технологийг алдаршуулах
  • 7:43 - 7:46
    ирээдүйн ургамлын цэцэрлэг мэт.
  • 7:47 - 7:49
    Миний хүлээн авсан хамгийн том
    гомдол бол
  • 7:49 - 7:52
    "Гэхдээ тэр нарны хавтангууд
    хаана байгаа юм бэ?"
  • 7:52 - 7:54
    Хэн ч анзаардаггүй, үл үзэгдэгч байвал
  • 7:54 - 7:56
    үүнийг л би загвар амжилттай болсон
    гэж үздэг.
  • 7:58 - 8:01
    Би нарны эрчим хүч хаана ч, хэнд ч
    хүртээмжтэй байдаг
  • 8:01 - 8:04
    эрчим хүчний эрх чөлөөнд итгэдэг.
  • 8:04 - 8:07
    Миний гол зорилго бол
    бүх гадаргууг үр ашигтай болгох.
  • 8:07 - 8:12
    Би бүх цонх, хөшиг, хана, бүр шал нь
    хүртэл эрчим хүч гаргадаг
  • 8:12 - 8:14
    тийм байшин барихыг хүсдэг.
  • 8:14 - 8:16
    Том хэмжээгээр бодоод үзвэл
  • 8:16 - 8:19
    хотуудад маш их газар бий.
  • 8:21 - 8:24
    Нар үргэлж хүн болгонд хүрч байдаг.
  • 8:24 - 8:26
    Хэрэгцээтэй газруудад нарны
    эрчим хүчийг нэгтгэснээр
  • 8:26 - 8:30
    бид үүнийг хүн болгонд
    хүртээх боломжтой болно.
  • 8:32 - 8:36
    Би нарны эрчим хүчийг та бүхэнтэй хамт
    хүмүүст ойр авчрахыг хүсч байна
  • 8:36 - 8:39
    гэхдээ сайн загвартай,
    гоёмсог байх хэрэгтэй
  • 8:39 - 8:40
    (Баярлалаа)
Title:
Нарны эрчим хүчний гайхамшигт ирээдүй
Speaker:
Мариан Ван Аубел
Description:

Нар нь дэлхий дээрх бүх хүмүүс нэг жилийн турш шаардах нийт эрчим хүчийг нэг цагийн дотор л дэлхийд хүргэж байдаг. Энэхүү эрчим хүчийг яаж хүн болгонд, бүх газарт хүртээмжтэй болгох вэ? Нарны эрчим хүчний инженер Мариан Ван Аубел ширээний хавтан, шилэн цонх гэх мэт бидний өдөр тутмын жирийн эд зүйлсийг хэрхэн гоёмсог эрчим хүчний үүсгүүр болгон хувиргадаг мөн гадаргуу бүрийг эрчим хүч үйлдвэрлэдэг болох алсын зорилгоо хуваалцлаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
08:53

Mongolian subtitles

Revisions