Return to Video

Бид бүгд феминист байх хэрэгтэй

  • 0:00 - 0:04
    Би энэхүү илтгэлээ сайн найз
    Околома Мадүэвэсийн тухай
  • 0:04 - 0:07
    ярианаас эхлэхийг хүсэж байна.
  • 0:07 - 0:09
    Околома манай гудамжинд
    амьдардаг байсан бөгөөд
  • 0:09 - 0:12
    намайг яг ах шиг минь
    харж ханддаг байлаа.
  • 0:12 - 0:16
    Хэрэв надад нэг хөвгүүн таалагдвал
    би Околомагийн бодлыг асуудаг байв.
  • 0:16 - 0:19
    Околома 2005 оны 12 сард
    Нигер улсад болсон
  • 0:19 - 0:22
    Сосолисо онгоцны аймшигт ослоор
    амиа алдсан.
  • 0:23 - 0:25
    Яг долоон жилийн өмнө.
  • 0:26 - 0:30
    Околома маргалдаж, инээлдэж бас үнэнчээр
    ярилцаж болохоор тийм л хүн байсан юм.
  • 0:32 - 0:34
    Мөн тэр намайг феминист гэж дуудсан
    анхны хүн байсан.
  • 0:36 - 0:39
    Би 14-тэй байсан ба
    бид тэднийд нэг сэдвээр маргаж байв.
  • 0:39 - 0:42
    Бид хоёр уншсан номнуудаасаа
    олж авсан хагас хугас
  • 0:42 - 0:44
    мэдлэгээрээ маргалдаж байсан нь тэр.
  • 0:44 - 0:46
    Юуны тухай маргалдаж байснаа одоо
    санахгүй байгаа ч
  • 0:47 - 0:50
    Околома тэр мэтгэлцээнийг таслан
    миний нүд рүү хараад
  • 0:50 - 0:53
    "Чи өөрийгөө феминист гэдгээ мэдэх үү?"
    гэж хэлсэн нь тодхон санагддаг.
  • 0:53 - 0:55
    Энэ магтаал биш байлаа.
  • 0:55 - 0:57
    (Инээд)
  • 0:57 - 0:59
    Дууны өнгөнөөс нь тодорхой байсан.
  • 0:59 - 1:01
    "Чи бол терроризмыг дэмжигч" гэсэн шиг
  • 1:01 - 1:03
    сөрөг утгатай зүйл хэлэхэд сонсогддог
    дууны өнгө байсан.
  • 1:03 - 1:04
    (Инээд)
  • 1:05 - 1:09
    Тэр үед би феминист гэх үгийн утгыг сайн
    мэдэхгүй байсан ч
  • 1:09 - 1:12
    түүнийгээ Околомад мэдэгдэхийг хүсээгүй.
  • 1:12 - 1:15
    Тиймээс би хэлснийг нь үл тоож,
    маргаанаа цааш үргэлжлүүлсэн юм.
  • 1:15 - 1:18
    Тэр өдөр гэртээ очоод би хамгийн түрүүнд
  • 1:18 - 1:20
    "феминист" гэдэг үгийг
    толь бичгээс хайж байсан.
  • 1:20 - 1:23
    Энэ явдлаас хэдэн жилийн дараа би
  • 1:23 - 1:28
    эхнэрээ зоддог нэгэн залуу ба
    түүний золгүй төгсгөлийн тухай
  • 1:28 - 1:30
    ном бичсэн.
  • 1:31 - 1:33
    Намайг Нигер улсад номоо
    сурталчилж байх үеэр
  • 1:33 - 1:35
    нэгэн эелдэг сэтгүүлч эр
  • 1:35 - 1:38
    надад зөвлөгөө өгөхийг
    хүсч байна гэж хэлсэн.
  • 1:39 - 1:41
    Энд байгаа бүх нигеричүүдэд хэлэхэд
  • 1:41 - 1:42
    бидний мэдэж байгаачлан
  • 1:42 - 1:48
    манайхан бусдад сайн дураараа
    зөвлөгөө өгөхдөө тун сурамгай шүү дээ.
  • 1:50 - 1:53
    Миний зохиолыг хүмүүс феминист гэж
    ярьж байна гэж тэр сэтгүүлч надад хэлсэн.
  • 1:53 - 1:55
    Тэр надад зөвлөгөө өгөхдөө
  • 1:55 - 1:58
    толгойгоо гунигтайгаар сэгсрэн
  • 1:58 - 2:00
    "өөрийгөө хэзээ ч битгий
    феминист гэж дууд,
  • 2:00 - 2:04
    учир нь феминистүүд гэдэг бол
    нөхөр олж чадахгүйдээ гонсойж яваа
  • 2:04 - 2:06
    аз жаргалгүй эмэгтэйчүүд"
    гэж хэлдэг юм даа.
  • 2:06 - 2:07
    (Инээд)
  • 2:09 - 2:12
    Иймд би өөрийгөө "аз жаргалтай феминист"
    гэж нэрлэхээр шийдэв.
  • 2:13 - 2:16
    Тэгтэл нэгэн боловсролтой
    нигери эмэгтэй над дээр ирээд
  • 2:16 - 2:17
    "феминизм бол манай соёл биш,
  • 2:17 - 2:19
    феминизм Африктай хамааралгүй,
  • 2:19 - 2:21
    мөн би өөрийгөө феминист
    гэж нэрлэж байгаа нь
  • 2:21 - 2:23
    барууны номонд
    толгойгоо мэдүүлснийх" гэлээ.
  • 2:24 - 2:26
    Энэ нь намайг их гайхшруулсан.
  • 2:26 - 2:29
    Учир нь багадаа уншсан
    номнууд маань яав ч феминист байгаагүй.
  • 2:29 - 2:31
    Би 16 нас хүрэхээсээ өмнө
    Англид хэвлэгдсэн
  • 2:31 - 2:34
    хайр дурлалын тухай бараг бүх
    зохиолыг уншсан байх.
  • 2:34 - 2:36
    "Феминист сонгодгууд" гэгддэг номнуудыг
  • 2:36 - 2:38
    унших гэж оролдох бүртээ
  • 2:38 - 2:41
    амархан уйдаж, дуусгах гэж зовдог байлаа.
  • 2:41 - 2:43
    Феминизм африкийнх биш гэсэн болохоор
  • 2:43 - 2:47
    дараа нь би өөрийгөө "аз жаргалтай Африк
    феминист" гэж нэрлэхээр шийдэв.
  • 2:48 - 2:51
    Тэгээд сүүлдээ би эрчүүдийг үзэн яддаггүй,
    уруулын будагт дуртай,
  • 2:51 - 2:54
    эрчүүдэд биш, өөртөө зориулж
    өндөр өсгийт өмсдөг
  • 2:54 - 2:56
    аз жаргалтай Африк феминист болсон доо.
  • 2:56 - 2:58
    (Инээд)
  • 2:58 - 3:00
    Эдний ихэнх нь мэдээж хэтрүүлэг,
  • 3:00 - 3:05
    гэхдээ феминизм гэдэг үг
    олон утга агуулдаг, ихэнхдээ сөрөг утга.
  • 3:05 - 3:07
    Чи эрчүүдийг үздэггүй,
    хөхний даруулгыг үздэггүй,
  • 3:07 - 3:09
    чи Африкийн соёлыг үзэн яддаг гээд л.
  • 3:10 - 3:12
    Харин одоо би багынхаа нэг түүхийг ярья.
  • 3:13 - 3:15
    Намайг бага сургуульд байхад
  • 3:15 - 3:19
    манай багш улирлын эхэнд
    бид нараас шалгалт аваад
  • 3:19 - 3:22
    хамгийн өндөр оноо авсан хүүхдийг
    ангийн дарга болгоно гэв.
  • 3:22 - 3:24
    Ангийн дарга гэдэг том нэр хүнд байлаа.
  • 3:25 - 3:27
    Чи ангийн дарга болбол
  • 3:27 - 3:29
    шуугилддаг хүүхдүүдийн нэрийг
    бичиж авна аа гэсэн үг.
  • 3:29 - 3:31
    (Инээд)
  • 3:31 - 3:34
    Өөрийн гэсэн эрх мэдэлтэй байгаа биз.
  • 3:34 - 3:39
    Бас болоогүй багшийн өгсөн савааг бариад
  • 3:39 - 3:42
    анги дундуур алхаж,
    өнөө шуугиан гаргагчдыг дэгэнд нь оруулна.
  • 3:43 - 3:46
    Мэдээж тэр савааг
    жинхэнээсээ ашиглах эрхгүй байсан.
  • 3:47 - 3:50
    Гэхдээ л 9 настай надад тэр үедээ л
    их сонирхолтой санагдаж байв.
  • 3:50 - 3:53
    Би ангийн дарга болохыг их хүсэж байлаа.
  • 3:53 - 3:55
    Мөн шалгалтад хамгийн өндөр оноог авав.
  • 3:56 - 3:59
    Гэтэл багш ангийн дарга эрэгтэй
    байх ёстой гэж намайг гайхшруулж орхив.
  • 4:00 - 4:02
    Багш тэрийгээ урьдчилж хэлэхээ мартчихаж.
  • 4:02 - 4:05
    Учир нь багшид энэ ойлгомжтой
    зүйл байж л дээ.
  • 4:05 - 4:06
    (Инээд)
  • 4:06 - 4:09
    Шалгалтын хоёр дахь өндөр оноог
    эрэгтэй хүүхэд авсан бөгөөд
  • 4:09 - 4:11
    тэр хүү ангийн дарга болов.
  • 4:12 - 4:14
    Бүр хамгийн сонирхолтой нь
  • 4:14 - 4:18
    тэр тун эелдэг, даруу хүү байсан бөгөөд
  • 4:18 - 4:21
    саваа барьж ангийн дундуур явах
    ямар ч сонирхолгүй нэгэн байлаа.
  • 4:22 - 4:25
    Гэтэл надад тэгэх ямар их хүсэл зориг
    байсан гэж санана.
  • 4:27 - 4:29
    Харамсалтай нь би эмэгтэй, тэр эрэгтэй.
  • 4:29 - 4:30
    Тиймээс тэр хүү ангийн дарга болсон.
  • 4:31 - 4:33
    Би хэзээ ч энэ явдлыг мартдаггүй.
  • 4:34 - 4:36
    Би заримдаа надад илэрхий юм бүрийг
  • 4:36 - 4:40
    бусдад ч бас ойлгомжтой байгаа
    гэж буруу тооцоолох гээд байдаг.
  • 4:40 - 4:43
    Найз Луигаа жишээ болгож ярья л даа.
  • 4:43 - 4:44
    Луи бол тун гайхалтай, шударга залуу.
  • 4:44 - 4:47
    Заримдаа бид ярилцаж байх зуур
  • 4:47 - 4:50
    "Эмэгтэйчүүдэд юмс өөр, эсвэл хэцүү
    гээд байдгийг чинь би ойлгохгүй юм.
  • 4:51 - 4:54
    Өнгөрсөнд тийм байсан байх,
    харин одоо биш" гэнэ.
  • 4:54 - 4:58
    Ийм ойлгомжтой зүйлийг Луи яагаад
    олж харахгүй байгааг би ойлгодоггүй байв.
  • 4:58 - 5:02
    Нэг орой Луи бид хоёр Лагост
    найзуудтайгаа уулзсан юм.
  • 5:02 - 5:05
    Лагосыг сайн мэдэхгүй
    хүмүүст гэж хэлэхэд
  • 5:05 - 5:07
    барилгуудын гадаа эргэлдэж,
  • 5:07 - 5:11
    зочид машинаа зогсоолд тавихад нь
    сүр дуулиантай "тусалдаг"
  • 5:11 - 5:14
    идэвхтэй эрчүүд гэсэн
    Лагосын тогтсон соёл бий.
  • 5:16 - 5:19
    Тэр орой бидэнд зогсоол олж өгсөн
  • 5:19 - 5:22
    залуугийн "үзүүлбэр" надад их таалагдсан.
  • 5:22 - 5:25
    Тэндээс явах гэж байхдаа би
    түүний гарыг цайлгахаар шийдэв.
  • 5:27 - 5:31
    Тэгээд цүнхээ онгойлгож,
    гараа цүнхэндээ хийгээд,
  • 5:31 - 5:34
    өөрөө ажиллаж олсон мөнгөнөөсөө
    тэр залууд өгөв.
  • 5:36 - 5:40
    Тун их баярлаж,
    аз жаргалтай болсон тэр эр
  • 5:40 - 5:42
    надаас өнөөх мөнгийг аваад,
  • 5:42 - 5:43
    Луи руу эргэж
  • 5:43 - 5:45
    "Баярлалаа эрхэм ээ!" гэж хэлэв.
  • 5:45 - 5:48
    (Инээд)
  • 5:51 - 5:54
    Луи ихэд гайхаж над руу хараад,
  • 5:54 - 5:58
    "Тэр яагаад надад баярласан юм бэ?
    Би мөнгө өгөөгүй шүү дээ" гэсэн юм.
  • 5:59 - 6:02
    Тэр үед Луи ухаарах шиг болсон нь
    царайнаас нь илэрхий байсан.
  • 6:03 - 6:05
    Надад байсан мөнгийг ямар нэг байдлаар
  • 6:05 - 6:09
    Луи л өгсөн байх гэж бодсоноос гарцаагүй.
  • 6:10 - 6:11
    Учир нь Луи эрэгтэй хүн.
  • 6:13 - 6:14
    Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өөр.
  • 6:14 - 6:17
    Бид өөр даавартай,
    өөр бэлэг эрхтэнтэй,
  • 6:17 - 6:19
    өөр биологийн чадвартай.
  • 6:19 - 6:22
    Эмэгтэйчүүд хүүхэд гаргаж чадна,
    эрчүүд чадахгүй.
  • 6:23 - 6:24
    Одоохондоо.
  • 6:24 - 6:25
    (Инээд)
  • 6:25 - 6:31
    Эрчүүд тестостерон даавартай, мөн
    бие махбодын хувьд эмэгтэйчүүдээс хүчтэй.
  • 6:31 - 6:33
    Дэлхийд эмэгтэйчүүдийн тоо
    эрчүүдийнхээс арай илүү.
  • 6:33 - 6:36
    Дэлхийн хүн амын 52% орчим нь эмэгтэйчүүд.
  • 6:36 - 6:40
    Гэвч дийлэнхдээ эрх мэдэл, нэр алдартай
    албан тушаалд эрчүүд байдаг.
  • 6:41 - 6:43
    Кени улсын Нобелийн энхтайвны шагналт
  • 6:43 - 6:45
    Вангари Матайя
  • 6:45 - 6:47
    үүнийг тун энгийнээр хэлсэн байдаг.
  • 6:48 - 6:51
    "Дээшлэх тусам улам цөөн эмэгтэйчүүд бий."
  • 6:52 - 6:57
    Сүүлийн АНУ-ын сонгуулиар
    Лилли Ледбэтэрийн хууль их яригдсан.
  • 6:57 - 7:00
    Толгой холбосон гоё нэртэй
    энэ хуулийг тунгаан бодвол
  • 7:00 - 7:02
    яг адил ажил хийж буй,
  • 7:02 - 7:05
    яг адил чадвартай
    эрэгтэй, эмэгтэй хоёр байхад
  • 7:05 - 7:08
    эрэгтэй нь эр хүн гэдгээрээ
    илүү цалинтай байгаа асуудал юм.
  • 7:08 - 7:11
    Энгийнээр бол эрчүүд
    дэлхийг удирддаг ба үүнийг
  • 7:12 - 7:14
    1000 жилийн өмнө ойлгож болохоор байв.
  • 7:15 - 7:18
    Учир нь тэр үед хүн төрөлхтний хувьд
    биеийн хүч чадал гэдэг
  • 7:18 - 7:22
    амьд үлдэх эсэхийг нь тодорхойлохуйц
    чухал хүчин зүйл байсан.
  • 7:22 - 7:25
    Бяр чадал ихтэй хүн манлайлагч болох
    хандлага давамгайлдаг байсан ба
  • 7:27 - 7:30
    эрчүүд ерөнхийдөө биеийн хүч ихтэй байдаг.
  • 7:30 - 7:32
    Мэдээж олон онцгой тохиолдол байгаа.
  • 7:32 - 7:33
    (Инээд)
  • 7:33 - 7:37
    Гэвч өнөөдөр бид тэс өөр ертөнцөд
    амьдарч байна.
  • 7:38 - 7:42
    Одоо бол бяр чадалтай нь бус
  • 7:42 - 7:45
    хэн илүү бүтээлч,
    хэн илүү оюуны өндөр чадамжтай,
  • 7:45 - 7:48
    хэн илүү шинийг санаачилж байгаа нь
    манлайлж чадах ба
  • 7:48 - 7:50
    үүнд ямар ч даавар чухал нөлөөгүй.
  • 7:50 - 7:53
    Эрчүүдийн оюуны чадамжтай,
    бүтээлч, шинийг санаачлах
  • 7:53 - 7:56
    чадвартай байх боломж нь
    эмэгтэйчүүдийнхтэй яг адил.
  • 7:56 - 7:57
    Бид өөрчлөгдсөөр байна,
  • 7:57 - 8:01
    гэвч жендерийн тухай хандлага
    огт өөрчлөгдөөгүй л байна.
  • 8:02 - 8:06
    Хэдэн долоо хоногийн өмнө би
    Нигерийн нэг том зочид буудалд орсон юм.
  • 8:06 - 8:10
    Би тэр буудалд нэр өгье гэж бодож байсан ч
    өгөөгүй нь дээр гэж бодов.
  • 8:10 - 8:13
    Орох үед хамгаалагч нь намайг
    зогсоож ядаргаатай асуултууд асууж эхлэв.
  • 8:14 - 8:16
    Учир нь нигери бүсгүй ганцаараа
  • 8:16 - 8:19
    буудал руу орж байвал
    биеэ үнэлэгч байхаас гарцаагүй гэж боддог.
  • 8:21 - 8:22
    Ер нь энэ буудлууд яагаад
  • 8:22 - 8:25
    биеэ үнэлэгчдийн
    бодит эрэлтийн оронд
  • 8:25 - 8:28
    үзэгдэх төдийн нийлүүлэлтэд
    илүү анхаараад байдаг юм бэ?
  • 8:30 - 8:35
    Лагост би ганцаараа
    цэнгээний газар луу орж чаддаггүй.
  • 8:35 - 8:37
    Тийм газруудад ганцаараа
    яваа эмэгтэйг оруулдаггүй.
  • 8:37 - 8:39
    Харин та эр хүнтэй явж байвал
    нэг өөр хэрэг.
  • 8:40 - 8:42
    Нигерт эрэгтэй хүнтэй хамт ресторанд
    орох бүрт маань
  • 8:42 - 8:45
    зөөгч нар эрчүүдтэй мэндэлж
    намайг үл тоодог.
  • 8:46 - 8:48
    Зөөгчид бол...
  • 8:48 - 8:49
    (Инээд)
  • 8:49 - 8:52
    Сая зарим эмэгтэйчүүд
    "Би бас тэгэж бодсон!" гэсэн байх.
  • 8:52 - 8:54
    Зөөгчид бол эрчүүд эмэгтэйчүүдээс
    илүү чухал
  • 8:54 - 8:57
    гэж тэдэнд заасан нийгмийн бүтээгдэхүүн.
  • 8:58 - 9:01
    Зөөгчид мэдээж муу зүйл санаж
    тэгдэггүйг би мэднэ л дээ.
  • 9:01 - 9:05
    Гэвч аливааг тархиараа мэдэх,
    сэтгэл хөдлөлөөрөө мэдрэх гэдэг хоёр өөр.
  • 9:05 - 9:08
    Үл тоох бүрт нь надад
    үл үзэгдэгч шиг мэдрэмж төрдөг.
  • 9:08 - 9:09
    Таагүй мэдрэмж төрдөг.
  • 9:10 - 9:12
    Би ч бас эрчүүдтэй адил,
  • 9:12 - 9:16
    бусдад хүндлэгдэх эрхтэй
    хүн шүү дээ гэж хэлмээр санагддаг.
  • 9:17 - 9:18
    Энэ бүгд жижигхэн зүйл,
  • 9:18 - 9:21
    гэхдээ жижиг зүйлс хамгийн ихээр
    хатгаж өвтгөдөг биш гэж үү.
  • 9:21 - 9:23
    Саяхан би Лагост амьдардаг,
  • 9:23 - 9:26
    залуухан эмэгтэй байх ямар байдаг тухай
    нэг нийтлэл бичсэн.
  • 9:26 - 9:28
    Түүнийг уншсан хэвлэгч надад
  • 9:29 - 9:31
    "Таны нийтлэл маш ууртай байсан" гэв.
  • 9:31 - 9:32
    Мэдээж тэр нийтлэл ууртай байсан!
  • 9:32 - 9:34
    (Инээд)
  • 9:37 - 9:38
    Би ууртай байна.
  • 9:39 - 9:42
    Өнөөдрийн жендерийн нөхцөл байдал бол
    эмгэнэлтэй шударга бус явдал.
  • 9:42 - 9:43
    Иймд бид бүгд уурлах ёстой.
  • 9:43 - 9:47
    Уур бухимдал заримдаа олон эерэг өөрчлөлт
    авч ирдгийг бид түүхээс мэднэ.
  • 9:47 - 9:50
    Ууртай байгаа ч надад бас итгэл бий.
  • 9:51 - 9:53
    Учир нь хүн төрөлхтөн
    сайн сайхны төлөө
  • 9:54 - 9:56
    өөрийгөө өөрчлөх чадвартай
    гэдэгт би итгэдэг.
  • 9:57 - 9:59
    Жендер дэлхийн хаана ч хамаатай.
  • 9:59 - 10:01
    Гэхдээ би одоо зөвхөн Нигери болон
  • 10:01 - 10:03
    Африкийг ерөнхийд нь яримаар байна.
  • 10:03 - 10:07
    Учир нь энэ миний сайн мэддэг,
    бас миний зүрх сэтгэл уяатай байдаг газар.
  • 10:07 - 10:09
    Өнөөдөр би та бүхнээс
  • 10:09 - 10:13
    өөр, илүү шударга, эрэгтэй эмэгтэй
    хүмүүс бүгд өөртөө үнэнч байж чадах
  • 10:13 - 10:16
    тийм л нийгмийн төлөө
  • 10:16 - 10:20
    зүтгэж, мөрөөдөж эхлэхийг
    уриалмаар байна.
  • 10:20 - 10:22
    Үүний тулд эхлээд:
  • 10:22 - 10:24
    Бид охидоо өөрөөр өсгөх ёстой.
  • 10:24 - 10:27
    Бас хөвгүүдээ өөрөөр өсгөх ёстой.
  • 10:28 - 10:31
    Бид хөвгүүдийг тэдэнд тун
    халгаатай байдлаар өсгөдөг.
  • 10:31 - 10:34
    Бид тэдний хүмүүнлэг чанарыг
    хавчиж боодог.
  • 10:34 - 10:37
    Бид эрэлхэг байдлыг маш
    явцуу утгаар тодорхойлдог.
  • 10:37 - 10:41
    Эрэлхэг байна гэдэг
    хатуу, жижиг гяндан болон хувирч
  • 10:41 - 10:43
    бид тэр гяндандаа
    хөвгүүдийг хорьчихдог.
  • 10:43 - 10:45
    Бид хөвгүүдийг айдсаас, сул дорой,
  • 10:45 - 10:49
    эмзэг мэдрэмтгий байхаас
    айдаг болгож өсгөдөг.
  • 10:50 - 10:53
    Бид хөвгүүдэд өөрөөрөө бус,
    баг зүүж амьдрахыг зааж сургадаг.
  • 10:53 - 10:57
    Учир нь тэд нигеричүүдийн хэлдгээр
    "хүчирхэг эр" байх ёстой.
  • 10:58 - 11:03
    Дунд сургуулийн хүү охин хоёул
    өсвөр насныхан,
  • 11:03 - 11:06
    тэр хоёрт яг адил хэмжээний
    халаасны мөнгө байгаа ч
  • 11:06 - 11:09
    болзоонд эрэгтэй нь
    тооцоо хийх ёстой болдог.
  • 11:09 - 11:11
    "Эр хүн" гэдгээ
    батлахын тулд шүү дээ.
  • 11:11 - 11:16
    Тэгснээ яагаад тэд аав ээжээсээ мөнгө
    хулгайлчих гээд байдаг юм бол гэж гайхдаг.
  • 11:18 - 11:20
    Хэрэв охид хөвгүүдийн аль аль нь
  • 11:20 - 11:24
    эршүүд байдлыг
    мөнгөтэй холбохгүй өссөн бол,
  • 11:24 - 11:27
    "эрэгтэй нь төлөх ёстой" биш, харин
  • 11:27 - 11:30
    "хэн мөнгөтэй нь төлнө" гэх
    хандлагатай байсан бол яах байсан бэ?
  • 11:30 - 11:33
    Түүхэн давуу байдалтай
    холбоотойгоор мэдээж
  • 11:33 - 11:35
    эрчүүд илүү их мөнгөтэй байдаг,
  • 11:35 - 11:38
    гэхдээ бид одооноос
    хүүхдүүдээ өөрөөр өсгөж эхэлбэл
  • 11:38 - 11:41
    магадгүй 50, 100 жилийн дараа
  • 11:41 - 11:44
    хөвгүүд "эр хүн шиг" гэдгээ батлах гэсэн
    дарамт, шахалтад өртдөггүй болно.
  • 11:46 - 11:49
    Эрчүүдэд хийдэг
    хамгийн хөнөөлтэй зүйл бол
  • 11:49 - 11:51
    тэднийг хатуужилтай байх ёстой
    мэт мэдрэмж төрүүлж,
  • 11:51 - 11:55
    үнэн хэрэгтээ тэднийг тун сул дорой
    эготой болгож орхидогт байгаа юм.
  • 11:55 - 11:59
    Жинхэнэ "хүчирхэг эр" байх тусам
    илүү их дарамт шахалт мэдэрч,
  • 11:59 - 12:02
    тэр хэрээр эго буюу өөрийн төсөөлөл нь
    сул дорой болчихдог.
  • 12:03 - 12:06
    Бас болоогүй бид охидод
    бүр илүү их гай зовлон учруулдаг.
  • 12:06 - 12:09
    Учир нь бид охидыг эрчүүдийн эмзэг эгог
    тэжээдэг нэгэн болгож өсгөдөг.
  • 12:10 - 12:14
    Бид охидод өөрсдийгөө үргэлж багасгаж,
    жижгэрүүлэхийг заадаг.
  • 12:14 - 12:15
    Бид охидод ингэж хэлдэг:
  • 12:16 - 12:18
    "Чи зорилготой байж болно,
    гэхдээ хэт их биш."
  • 12:18 - 12:19
    (Инээд)
  • 12:19 - 12:22
    "Чи амжилтад хүрэхээр зорьж болно,
    гэхдээ хэт өндөр амжилтад биш.
  • 12:22 - 12:25
    Эс тэгвээс чи эрчүүдийн амжилтыг булаана"
  • 12:25 - 12:28
    Хэрэв та гэр бүлээ тэжээдэг эмэгтэй бол
  • 12:28 - 12:30
    үүнийгээ бусдаас нуух хэрэгтэй,
  • 12:30 - 12:31
    ялангуяа олон нийтийн газар,
  • 12:31 - 12:34
    эс тэгвээс та эр нөхрийнхөө
    нэр хүндийг унагах болно.
  • 12:35 - 12:37
    Гэхдээ энэ таамгийг ахин нэг
    бодоод үзвэл ямар вэ?
  • 12:37 - 12:41
    Эмэгтэй хүний амжилт яагаад
    эрчүүдийн эсрэг заналхийлэл байна гэж?
  • 12:41 - 12:45
    Бид ер нь энэ үгийг үгийн сангаасаа
    авч хаявал ямар вэ,
  • 12:45 - 12:49
    "эр хүний нэрийг унагах" гэж англи хэлний
    миний хамгийн дургүй үг байх.
  • 12:51 - 12:53
    Нигери танил маань нэг удаа надаас
  • 12:53 - 12:56
    "эрчүүд чамаас айдаг байх вий гэж
    санаа зовдог уу" гэж асуусан.
  • 12:57 - 12:58
    Би огт санаа зовдоггүй.
  • 12:58 - 13:01
    Надад санаа зовох
    ямар ч үндэслэл байгаагүй.
  • 13:01 - 13:03
    Учир нь надаас айж сүрддэг эр байвал
  • 13:03 - 13:05
    тэр яах аргагүй миний
    огт сонирхохгүй эр хүн гэсэн үг.
  • 13:05 - 13:07
    (Инээд)
  • 13:07 - 13:09
    (Алга ташилт)
  • 13:14 - 13:17
    Гэхдээ л тэр асуулт намайг гайхшруулсан.
  • 13:18 - 13:21
    Би эмэгтэй хүн учраас
    гэрлэлт рүү тэмүүлж байх ёстой,
  • 13:22 - 13:24
    би амьдралынхаа сонголтуудыг хийхдээ
  • 13:24 - 13:27
    гэрлэлт л хамгийн чухал байхаар
    тооцоолох ёстой мэт байдаг.
  • 13:28 - 13:30
    Гэрлэлт гэдэг сайн зүйл байж болно.
  • 13:30 - 13:34
    Гэрлэлт нь аз жаргал, хайр
    хамтын дэмжлэг байж болно.
  • 13:34 - 13:37
    Гэвч бид яагаад охидод гэрлэлтийг
    чухалчлахыг заагаад,
  • 13:37 - 13:39
    хөвгүүдэд ингэж заадаггүй юм бэ?
  • 13:41 - 13:43
    Гэрлэж магадгүй эрэгтэй нь
    айж сүрдэх вий гэсэндээ
  • 13:43 - 13:46
    байшингаа зарахаар шийдсэн
    нэг эмэгтэйг би мэднэ.
  • 13:48 - 13:52
    Гэрлээгүй хэрнээ
    хуралд явахдаа хуримын бөгж зүүдэг
  • 13:52 - 13:54
    нэг нигери эмэгтэйг би мэднэ.
  • 13:54 - 13:55
    Түүний хэлснээр бол
  • 13:55 - 13:59
    хурлын бусад оролцогч түүнийг
    "хүндлээсэй" гэсэндээ бөгж зүүдэг гэнэ.
  • 14:00 - 14:02
    Гэр бүл, найзууд, бүр
    ажлынх нь хүмүүс үргэлж
  • 14:02 - 14:07
    хүнтэй гэрлэ гэх дарамт үзүүлж,
    аймшигтай сонголт хийхийг нь шаарддаг
  • 14:07 - 14:09
    олон залуу бүсгүйчүүдийг би мэднэ.
  • 14:10 - 14:12
    Энэ нийгэм тодорхой насанд хүрсэн
    гэрлээгүй эмэгтэйг
  • 14:12 - 14:16
    өөрийгөө азгүй амьтан мэтээр
    харахыг заадаг.
  • 14:17 - 14:20
    Харин тодорхой насанд хүрсэн
    гэрлээгүй эрэгтэйг
  • 14:20 - 14:22
    сонголтоо хийж амжаагүй л яваа
    юм байна даа гэж боддог.
  • 14:22 - 14:24
    (Инээд)
  • 14:24 - 14:26
    Бидэнд ингэж хэлэх амархан:
  • 14:26 - 14:29
    "Эмэгтэйчүүд энэ бүхэнд
    зүгээр үгүй гэж хэлж болно шүү дээ."
  • 14:29 - 14:31
    Гэвч бодит байдал дээр энэ
    илүү хэцүү, илүү ярвигтай.
  • 14:31 - 14:33
    Бид бүгд нийгмийн амьтад.
  • 14:33 - 14:36
    Бид нийгмээсээ үзэл санаагаа олж авдаг.
  • 14:36 - 14:38
    Үүний нэг жишээ бол бидний
  • 14:38 - 14:41
    гэрлэлт, үерхлийн тухай ярихдаа
    хэрэглэдэг үг хэллэг юм.
  • 14:41 - 14:44
    Гэрлэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн
    харилцан холбоо бус
  • 14:44 - 14:46
    өмчлөлийн утгатай үг хэллэг ашигладаг.
  • 14:47 - 14:49
    Бид "хүндлэл" гэх үгийг
  • 14:50 - 14:52
    эмэгтэй хүн эрэгтэй хүнд гаргадаг үйлдэл
    гэж ойлгохоос биш,
  • 14:52 - 14:54
    эсрэгээр нь ойлгох тохиолдол тун ховор.
  • 14:56 - 14:59
    Нигерид эрэгтэй, эмэгтэйгүй
    энэ үгийг хэрэглэдэг.
  • 14:59 - 15:01
    Энэ миний их гайхдаг хэллэг л дээ:
  • 15:01 - 15:03
    "Би үүнийг гэрлэлтийнхээ төлөө хийсэн."
  • 15:04 - 15:06
    Эрэгтэй хүн энэ үгийг хэлэх үед
  • 15:06 - 15:09
    энэ нь ихэвчлэн эрчүүдийн угаасаа хийх
    хэрэггүй зүйлс байдаг л даа.
  • 15:09 - 15:11
    (Инээд)
  • 15:11 - 15:14
    Эрчүүд найзууддаа
  • 15:14 - 15:18
    тун бухимдангуй байдлаар
    эршүүд байдлаа батлан харуулах
  • 15:18 - 15:21
    бас ар гэртээ ямар хэрэгтэй,
    ямар их хайрлаж хүндлэгддэг гэдгээ
  • 15:21 - 15:23
    батлах гэж энэ үгийг хэлдэг.
  • 15:23 - 15:26
    "Манай эхнэр намайг өдөр бүр
    цэнгээний газар орж болохгүй гэсэн.
  • 15:26 - 15:28
    Тиймээс би гэр бүлээ бодоод
    амралтын өдөр л ордог."
  • 15:28 - 15:30
    (Инээд)
  • 15:30 - 15:34
    Харин эмэгтэй хүн "Би үүнийг
    гэрлэлтийнхээ төлөө хийсэн"
  • 15:34 - 15:37
    гэх тохиолдолд ихэвчлэн тэр эмэгтэй
    ажлаа, хүсэл мөрөөдлөө орхиж,
  • 15:37 - 15:40
    албан тушаал хөөцөлдөхөө байсан
    тухай яриа байдаг.
  • 15:41 - 15:44
    Хосын харилцаанд буулт хийх нь
    эмэгтэйнх нь хийх ёстой зүйл мэт
  • 15:44 - 15:46
    бүсгүйчүүдэд зааж сургадаг.
  • 15:47 - 15:50
    Бид охидыг бие биенээ ажил амжилтын
    хувьд өрсөлдөгч гэж харахыг сургавал
  • 15:50 - 15:53
    эр хүний анхаарлыг татах тал дээр
    өрсөлдөгч гэж харахаас
  • 15:53 - 15:55
    хамаагүй дээр, бас зөв гэж би боддог.
  • 15:56 - 15:59
    Бид охидод хөвгүүд шиг
    бэлгийн бодгаль
  • 15:59 - 16:00
    байж болохгүй гэж заадаг.
  • 16:00 - 16:04
    Хүүтэй бол бид хөвгүүдийнхээ найз охины
    тухай мэдэхэд асуудалгүй.
  • 16:04 - 16:07
    Харин охидын найз хөвгүүдийн хувьд?
    Муу ёр гэм!
  • 16:07 - 16:08
    (Инээд)
  • 16:08 - 16:10
    Гэхдээ мэдээж цаг нь ирэхээр
  • 16:10 - 16:14
    бид охидоо нөхөр болоход яг тохирсон
    төгс залуу дагуулж ирээсэй гэж хүсдэг.
  • 16:14 - 16:18
    Бид охидыг цагдаж
    ариун онгон байхыг шаарддаг,
  • 16:18 - 16:20
    харин хөвгүүдийг тэгдэггүй.
  • 16:20 - 16:24
    Энэ бүхэн яг ямар зарчмаар явагдах
    ёстойг би огт ойлгодоггүй юм.
  • 16:24 - 16:26
    (Инээд)
  • 16:26 - 16:29
    (Алга ташилт)
  • 16:34 - 16:37
    Онгон байдлаа алдах явц ихэвчлэн ...
  • 16:38 - 16:43
    Нигерийн их сургуульд нэг залуу бүсгүйг
    хэсэг залуу хүчиндсэн хэрэг гарсан.
  • 16:43 - 16:45
    Зарим нь хэргийн тухай
    мэдэж байгаа байх.
  • 16:45 - 16:48
    Ихэнх залуу нигери эрэгтэй, эмэгтэйчүүдийн
  • 16:48 - 16:50
    хариу үйлдэл нь нэг иймэрхүү байсан:
  • 16:50 - 16:53
    "Тийм ээ, хүчин бол буруу зүйл.
  • 16:53 - 16:56
    Гэхдээ тэр охин 4 залуутай нэг өрөөнд
    юу хийж байсан юм бэ?"
  • 16:57 - 17:01
    Энэ аймшигтай хүний үнэргүй хариу үйлдлийг
    түр хойш тавиад үзье л дээ.
  • 17:02 - 17:06
    Тэр нигеричууд эмэгтэй хүнийг
    байгалиасаа буруутай,
  • 17:07 - 17:10
    харин эрчүүд угаасаа ямар ч хяналтгүй
    араатан шиг болохоор
  • 17:10 - 17:14
    хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй
  • 17:14 - 17:16
    гэсэн бодолтой болж
    өсөж хүмүүжсэн гэсэн үг.
  • 17:17 - 17:19
    Бид охидод шившигтэй байдлыг
    зааж сургадаг.
  • 17:19 - 17:21
    "Хөлөө битгий дэлгэ"
    "Биеэ нууж хаа" гээд л.
  • 17:21 - 17:24
    Бид охидыг эмэгтэй
    болж төрснөөрөө аль хэдийн
  • 17:24 - 17:26
    ямар нэг юмны
    буруутан болсон мэт мэдрүүлдэг.
  • 17:26 - 17:28
    Ингээд охид өөрсдийгөө
    хүсэл тэмүүлэлтэйг мэдэхгүй
  • 17:28 - 17:30
    нэгэн болж өсөн хүмүүждэг.
  • 17:30 - 17:33
    Өсөж томроод тэд үргэлж дуу хоолойгоо
    хорьдог нэгэн болдог.
  • 17:35 - 17:38
    Тэд бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй
    нэгэн болж хувирдаг,
  • 17:39 - 17:40
    Мөн тэд...
  • 17:40 - 17:42
    Энэ бол бидний охидод хийдэг хамгийн
    буруу зүйл...
  • 17:42 - 17:46
    Тэд дүр эсгэлтийг бүр урлагийн нэг хэлбэр
    болтол мэргэшүүлсэн нэгэн болдог.
  • 17:46 - 17:50
    (Алга ташилт)
  • 17:52 - 17:56
    Гэрийн ажилд яснаасаа дургүй
    нэг эмэгтэйг би мэднэ,
  • 17:56 - 17:57
    ёстой үнэн голоосоо дургүй.
  • 17:57 - 17:59
    Гэхдээ тэр дуртай мэт дүр үзүүлдэг.
  • 18:00 - 18:05
    Учир нь тэр гэрийн ажилд сайн байх нь
    "сайн эхнэрийн чанар" гэж боддог ба
  • 18:05 - 18:07
    үүнийг ярихдаа өнөөх
    нигери үгийг ашиглана:
  • 18:07 - 18:08
    тун "гэрсэг" байх ёстой.
  • 18:09 - 18:11
    Удалгүй тэр нэг хүнтэй гэрлэв ээ.
  • 18:11 - 18:15
    Гэтэл нөхрийнх нь гэрийнхэн түүнийг
    их өөрчлөгдсөн гэж гомдоллосон гэсэн.
  • 18:15 - 18:16
    (Инээд)
  • 18:16 - 18:18
    Үнэндээ бүсгүй өөрчлөгдсөн юм биш,
  • 18:18 - 18:20
    харин дүр эсгэхээс залхсан хэрэг.
  • 18:21 - 18:24
    Жендертэй холбоотой гол асуудал нь
  • 18:24 - 18:26
    биднийг ямар хүн бэ гэдгийг
    таньж мэдэхэд бус
  • 18:26 - 18:28
    ямар байх ёстойг зааварчилдагт байгаа юм.
  • 18:29 - 18:32
    Бид жендерийн хүлээлтээс ангид байсан бол
  • 18:32 - 18:35
    жинхэнэ өөрийнхөөрөө байх
  • 18:35 - 18:38
    ямар их эрх чөлөөтэй байх байсныг
    төсөөлөөд үз дээ.
  • 18:39 - 18:44
    Охид хөвгүүдийн биологийн ялгааг
    үгүйсгэхийн аргагүй ч,
  • 18:44 - 18:47
    нийгэм тэр ялгаануудыг
    бүр илүү дэвэргэж орхидог.
  • 18:47 - 18:50
    Ингээд энэ нь өөрийгөө бүтээх
    явц болох хувирдаг.
  • 18:50 - 18:52
    Хоол хийхийг жишээ болгож ярья.
  • 18:52 - 18:56
    Өнөөдөр гэрийн ажлыг эрчүүдээс илүү
    эмэгтэйчүүд голчлон хийдэг,
  • 18:56 - 18:57
    хоол хийх, гэр цэвэрлэх.
  • 18:57 - 18:59
    Гэхдээ яагаад?
  • 18:59 - 19:02
    Эмэгтэйчүүд хоол хийх гентэй
    төрдөг болохоор гэж үү?
  • 19:02 - 19:03
    (Инээд)
  • 19:03 - 19:07
    Эсвэл хоол хийх нь эмэгтэй хүний
    үүрэг гэх ойлголтоор хүмүүжсэнээс үү?
  • 19:07 - 19:11
    Уг нь би эмэгтэй хүн хоол хийх гентэй
    төрдөг байх гэж хэлэх гэж байлаа,
  • 19:11 - 19:14
    гэвч бидний "ахлах тогтооч" гэж сүртэй
    цоллодог дэлхийн хамгийн алдартай
  • 19:14 - 19:17
    тогооч нарын дийлэнх нь
  • 19:17 - 19:18
    эрчүүд байдаг биш билүү?
  • 19:19 - 19:21
    Би гайхалтай мундаг эмэгтэй болох
  • 19:21 - 19:23
    эмээ рүүгээ хараад
  • 19:23 - 19:24
    өсөж торних үед нь эрчүүдэд
  • 19:25 - 19:28
    байсан шиг боломжууд түүнд олдож
    байсан болов уу гэж боддог байсан.
  • 19:29 - 19:32
    Эмээгийн маань үетэй харьцуулахад
    өнөөдөр эмэгтэйчүүдэд
  • 19:32 - 19:34
    маш олон боломжууд бий болж байна.
  • 19:34 - 19:36
    Эдгээр нь хууль, эрх зүйн
    өөрчлөлтүүдтэй холбоотой.
  • 19:36 - 19:38
    Мэдээж энэ бүхэн маш чухал.
  • 19:38 - 19:42
    Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол
    бидний жендерийг ойлгох
  • 19:42 - 19:46
    итгэл үнэмшил, хандлага сэтгэлгээ юм.
  • 19:46 - 19:48
    Бид хүүхдүүдээ өсгөхдөө
  • 19:48 - 19:51
    хүйсээс нь илүү чадварт нь
    анхаарлаа хандуулбал ямар вэ?
  • 19:52 - 19:56
    Бид хүүхдүүдээ өсгөхдөө хүйсээс нь биш
    сонирхолд нь анхаарвал ямар вэ?
  • 19:57 - 19:59
    Хүү, охинтой нэг гэр бүлийг би мэднэ.
  • 19:59 - 20:01
    Тэд хоёул хичээлдээ их сайн,
  • 20:01 - 20:03
    үнэхээр мундаг, хайр татам хүүхдүүд.
  • 20:03 - 20:06
    Хүү нь өлслөө гэх тоолонд
    ээж аав нь охиндоо
  • 20:06 - 20:08
    "Ахдаа бэлэн гоймон чанаж өг" гэж хэлдэг.
  • 20:08 - 20:09
    (Инээд)
  • 20:09 - 20:13
    Охин нь бэлэн гоймон чанахдаа
    тийм ч дуртай биш ч,
  • 20:13 - 20:15
    тэр охин учраас хоол хийх ёстой.
  • 20:15 - 20:17
    Ер нь ээж аав хоёр нь
  • 20:17 - 20:19
    анхнаасаа л
  • 20:19 - 20:23
    хүү охиндоо хоёуланд нь л бэлэн гоймон
    чанахыг заачихсан байсан бол яах байв?
  • 20:24 - 20:27
    Уг нь хоол хийнэ гэдэг хөвгүүдэд
    тун хэрэгтэй чадвар шүү дээ.
  • 20:27 - 20:32
    Өөрөө өөрийгөө тэжээх амин чухал
    чадварыг заалгүй
  • 20:32 - 20:34
    бусдаас хамааралтай болгож орхино гэдэг
  • 20:34 - 20:35
    (Инээд)
  • 20:35 - 20:37
    байж боломгүй асуудал биш үү.
  • 20:37 - 20:39
    (Алга ташилт)
  • 20:42 - 20:46
    Нөхөртэйгөө яг адилхан боловсролын зэрэг,
    ажил мэргэжилтэй нэг эмэгтэйг би мэднэ.
  • 20:46 - 20:49
    Хоёулаа ажлаасаа ирээд эхнэр нь л
    хамаг гэрийн ажлаа хийдэг.
  • 20:49 - 20:51
    Ихэнх хосууд яг ийм байдаг байх.
  • 20:51 - 20:52
    Гэхдээ хамгийн эмзэглэмээр нь
  • 20:53 - 20:55
    нөхөр нь хүүхдээ хуурайлах бүрт
  • 20:56 - 20:58
    бүсгүй "баярлалаа" гэж хэлдэг.
  • 20:59 - 21:03
    Эр хүн өөрийнхөө хүүхдэд анхаарал тавих нь
    тун энгийн, байх ёстой зүйл гэж
  • 21:03 - 21:07
    бүсгүй хүлээж авдаг байсан бол
    нөхцөл байдал ямар байх бол?
  • 21:07 - 21:09
    (Инээд)
  • 21:10 - 21:13
    Бага байхаас минь нийгэм надад заасан
    жендерийн тухай мэдлэгээ
  • 21:13 - 21:15
    буцааж болиулах гэж их хичээж байгаа.
  • 21:16 - 21:21
    Гэхдээ л жендерийн хүлээлтээс болж
    би заримдаа их эмзэг болчихдог.
  • 21:21 - 21:24
    Хамгийн анх их сургуульд хичээл
    заах өдрөө би
  • 21:24 - 21:26
    их санаа зовсон.
  • 21:26 - 21:28
    Би хичээл дээр заах материалдаа
    санаа зовоогүй.
  • 21:28 - 21:29
    Учир нь би их сайн бэлдсэн,
  • 21:29 - 21:32
    бас заах дуртай юмаа заах гэж байсан юм.
  • 21:32 - 21:34
    Харин юу өмсөх талаараа их санаа зовсон.
  • 21:35 - 21:36
    Намайг хүндлээсэй гэж хүссэн.
  • 21:37 - 21:39
    Би эмэгтэй хүн учраас
  • 21:39 - 21:42
    бусдад үнэ цэнээ батлах гэж
    өөрийн эрхгүй хичээхээ мэдэж байсан.
  • 21:43 - 21:45
    Хэрэв хэт эмэгтэйлэг
    харагдвал бусад хүн намайг
  • 21:46 - 21:48
    хүлээн зөвшөөрөхгүй
    байж мэднэ гэж санаа зовсон.
  • 21:48 - 21:52
    Уг нь би уруулын будгаа түрхэж
    эмэгтэйлэг богино хувцсаа өмсөхийг
  • 21:52 - 21:53
    хүсэж байсан ч тэгээгүй.
  • 21:54 - 21:56
    Харин тун албаны харагддаг,
  • 21:56 - 21:58
    эршүүд маягийн, үзэмжгүй хослолоо өмссөн.
  • 21:59 - 22:00
    (Инээд)
  • 22:00 - 22:03
    Гунигт үнэн гэвэл
    бид гадаад үзэмжийг ярихдаа
  • 22:03 - 22:05
    эрчүүдийг норм, стандарт гэж үздэг.
  • 22:06 - 22:08
    Эрэгтэй хүн ажил хэргийн уулзалтад
    бэлдэж байхдаа
  • 22:08 - 22:11
    хэт эршүүд харагдаж, түүнээсээ болж
    итгэл үнэмшил төрүүлж
  • 22:11 - 22:13
    чадахгүй байх вий
    гэж санаа зовох шаардлагагүй.
  • 22:13 - 22:16
    Харин эмэгтэй хүн ажлын уулзалтад
    бэлдэж байхдаа
  • 22:16 - 22:19
    хэт эмэгтэйлэг харагдаж, ингэснээрээ
    бусдад үл тоогдох вий
  • 22:19 - 22:23
    гэдэгт үргэлж санаа зовох
    шаардлагатай болдог.
  • 22:24 - 22:27
    Тэр өдөр би өнөөх үзэмжгүй хослолыг
    өмсөөгүй байсан ч болоосой гэж боддог.
  • 22:27 - 22:31
    Нээрээ би тэр хослолыг хувцасныхаа
    шүүгээнээс гаргаж хаясан.
  • 22:31 - 22:36
    Тэр үед би одоогийнх шиг өөрийнхөөрөө байх
    хангалттай итгэлтэй байсан бол
  • 22:36 - 22:38
    би илүү өөрийнхөөрөө, сэтгэл хангалуун
    бас тав тухтай байж,
  • 22:39 - 22:41
    цаашлаад сурагчид ч
    заасан зүйлсээс минь
  • 22:41 - 22:43
    ихийг сурах байсан болов уу.
  • 22:44 - 22:48
    Би ахиж хэзээ ч эмэгтэйлэг,
    бүсгүй төрх байдалдаа
  • 22:48 - 22:49
    гэмшихгүй байхаар шийдсэн.
  • 22:50 - 22:53
    (Алга ташилт)
  • 22:56 - 22:59
    Өөрийн эмэгтэйлэг шинжээрээ би
    хүндлэгдэхийг хүсэж байна.
  • 22:59 - 23:00
    Учир нь би хүндлэгдэх эрхтэй.
  • 23:01 - 23:04
    Жендерийн тухай яриа
    өрнүүлнэ гэдэг амаргүй.
  • 23:05 - 23:07
    Эрэгтэй, эмэгтэйн алинд ч
  • 23:07 - 23:11
    жендерийн сэдвийг сөхөх үед шууд
    эсэргүүцэлтэй тулгарах тохиолдол гардаг.
  • 23:11 - 23:13
    Энд байгаа зарим хүн
  • 23:13 - 23:16
    "эмэгтэйчүүд ч асуудалтай шүү дээ" гэж,
  • 23:18 - 23:20
    мөн зарим эрчүүд ингэж
    бодож байгаа байх:
  • 23:20 - 23:21
    "яахав сонирхолтой л юм,
  • 23:21 - 23:23
    гэхдээ би санал нийлэхгүй байна"
  • 23:24 - 23:26
    Энэ чинь л асуудлын нэг хэсэг юм.
  • 23:26 - 23:30
    Ихэнх эрчүүд жендерийн тухай
    ухамсартайгаар бодож анзаардаггүй нь
  • 23:30 - 23:33
    жендертэй холбоотой
    асуудлын нэг хэсэг юм.
  • 23:33 - 23:35
    Найз Луитэй минь адилаар
    ихэнх эрчүүд одоо бол
  • 23:35 - 23:37
    бүх зүйл өөрчлөгдсөн гэж боддог.
  • 23:38 - 23:41
    Мөн ихэнх эрчүүд үүнийг өөрчлөхийн
    тулд юу ч хийдэггүй.
  • 23:41 - 23:44
    Эр хүн та нэг бүсгүйтэй ресторанд ороход
  • 23:44 - 23:46
    зөөгч зөвхөн тантай мэндэлж байвал
  • 23:46 - 23:49
    зөөгчөөс "Та яагаад энэ бүсгүйтэй
  • 23:49 - 23:51
    мэндлэхгүй байгаа юм?" гэж асуудаг уу?
  • 23:53 - 23:55
    Учир нь жендер...
  • 23:55 - 23:57
    (Инээд)
  • 24:05 - 24:09
    Бид энэ сэдвээр бүр удаан яриа
    өрнүүлж ч болно шүү.
  • 24:09 - 24:13
    Учир нь жендер бол харилцан яриа
    өрнүүлэхэд тун тавгүй сэдэв байж болно.
  • 24:13 - 24:16
    Энэ төрлийн яриаг дуусгаж болох
    олон амархан арга замууд бий.
  • 24:16 - 24:20
    Зарим хүн биологи ба мичний
    хувьслын тухай яриаг сөхөж,
  • 24:20 - 24:23
    эм мичнүүд эрийгээ
    хэрхэн хүлээн зөвшөөрч
  • 24:23 - 24:25
    зайгаа тавьж өгдөг
    талаар яриад ч юм уу.
  • 24:26 - 24:28
    Гол нь бид мич биш шүү дээ.
  • 24:28 - 24:29
    (Инээд)
  • 24:29 - 24:33
    (Алга ташилт)
  • 24:34 - 24:39
    Мөн мичнүүд модон дээр амьдарч,
    өглөөний цайндаа өт хорхой иддэг,
  • 24:39 - 24:41
    харин бид тэгдэггүйг санаарай.
  • 24:41 - 24:45
    Эсвэл "Хөөрхий эрчүүд ч
    олон асуудалтай тулгардаг" гэх байх.
  • 24:46 - 24:47
    Энэ мэдээж үнэн.
  • 24:48 - 24:49
    Гэхдээ...
  • 24:49 - 24:50
    (Инээд)
  • 24:50 - 24:53
    Гэхдээ энд бид
    өөр зүйлийн тухай ярьж байна.
  • 24:54 - 24:58
    Жендер, анги давхарга гэдэг хоёр өөр
    төрлийн дарангуйлал шүү дээ.
  • 24:58 - 25:02
    Та нарт гэж хэлэхэд би дарангуйллын
    бүтцийн тухай,
  • 25:02 - 25:04
    энэ нь нэгнээ хэрхэн
    сохолж орхидог тухай багагүйг
  • 25:04 - 25:07
    өнгөт арьст эрчүүдтэй ярьж
    байхдаа мэдэж авсан.
  • 25:07 - 25:10
    Нэг өнгөт арьст залуу
    надтай ярьж байхдаа
  • 25:11 - 25:12
    ингэж хэлсэн:
  • 25:12 - 25:15
    "Чи яагаад 'эмэгтэй хүний хувьд'
    гэж ярьдаг юм бэ?
  • 25:15 - 25:19
    Яагаад зүгээр 'хүний хувьд' гэж
    ярьж болдоггүй юм бэ" гэж асуусан.
  • 25:20 - 25:22
    Ингэж хэлсэн хүн нь
    өөрөө үргэлж
  • 25:22 - 25:24
    "өнгөт арьст эрэгтэй
    хүний хувьд" гэж ярьдаг.
  • 25:27 - 25:29
    Жендер бол чухал сэдэв.
  • 25:29 - 25:31
    Эр, эм хүмүүс дэлхий ертөнцийг
    өөрөөр даван туулдаг.
  • 25:31 - 25:34
    Жендер бидний ертөнц ямар байхыг
    өнгө будгаар зааж өгдөг.
  • 25:34 - 25:35
    Бид үүнийг өөрчилж чадна.
  • 25:37 - 25:38
    Эсвэл зарим хүн
  • 25:38 - 25:43
    "Үнэндээ эмэгтэйчүүд эрчүүдийг
    атгадаг шүү дээ" гэх байх.
  • 25:43 - 25:46
    Энэ хэллэг нь нигеричүүдийн хувьд
    эмэгтэйчүүд эрчүүдийг
  • 25:46 - 25:48
    бэлгийн дур хүслээр нь барьж
  • 25:48 - 25:50
    эрчүүдийг хүссэнээрээ хөдөлгөхийг
    хэлж байгаа юм.
  • 25:51 - 25:54
    Гэхдээ энэ огтоос ч эрх мэдэл биш.
  • 25:56 - 25:59
    Энэ тохиолдолд бол эмэгтэйчүүд
  • 25:59 - 26:02
    үе үе хэн нэгний эрх мэдлийг
    өөрт таатай байдлаар эргүүлэх
  • 26:02 - 26:04
    нэг шалтагтай л гэсэн үг.
  • 26:05 - 26:06
    Гэхдээ хүн ууртай, өвчтэй, аль эсвэл
  • 26:07 - 26:09
    эрэгтэй хүний дур хүслийг
    өдөөж чадахгүй байх тохиолдолд
  • 26:09 - 26:12
    яах ёстой вэ гэдэг асуудал гарна.
  • 26:12 - 26:16
    (Инээд)
  • 26:16 - 26:20
    Зарим хүн эмэгтэйчүүд
    эрчүүдэд захирагддаг байх нь
  • 26:20 - 26:23
    манай соёл шүү дээ гэх байх.
  • 26:23 - 26:25
    Гэхдээ соёл зогсолтгүй өөрчлөгдөж байна.
  • 26:25 - 26:29
    Надад Лагост амьдардаг, 15 настай хоёр
    хөөрхөн ихэр дүү байдаг юм.
  • 26:29 - 26:31
    Хэрэв 100 жилийн өмнө төрсөн бол
  • 26:32 - 26:34
    тэд бусдад алуулж үхэх байсан.
  • 26:34 - 26:37
    Тэр үед ихрүүдийг хөнөөх нь
    бидний соёл байсан.
  • 26:39 - 26:41
    Соёлын гол учир нь юу юм бэ?
  • 26:41 - 26:43
    Яахав гоёл чимэглэл,
  • 26:43 - 26:45
    бүжиг...
  • 26:45 - 26:49
    Үүнээс гадна хүмүүсийн өв санг авч үлдэх,
    үргэлжлүүлэх явдал билээ.
  • 26:49 - 26:52
    Манай гэрийн соёл уламжлал, түүх,
  • 26:52 - 26:54
    өвөг дээдсээс уламжлагдсан
    газар шороонд
  • 26:54 - 26:57
    хамгийн их ач холбогдол
    өгдөг ганц хүүхэд нь би.
  • 26:57 - 27:00
    Ах нар маань надтай адил сонирхдоггүй.
  • 27:00 - 27:01
    Гэхдээ л би үгээ хэлэх,
  • 27:02 - 27:04
    уулзалт цуглаанд оролцох
  • 27:04 - 27:06
    боломжгүй байдаг.
  • 27:06 - 27:07
    Учир нь би эмэгтэй.
  • 27:08 - 27:10
    Соёл хүмүүсийг бүтээдэггүй,
  • 27:10 - 27:12
    харин хүмүүс соёлыг бүтээдэг.
  • 27:13 - 27:15
    Тэгэхээр...
  • 27:15 - 27:18
    (Алга ташилт)
  • 27:18 - 27:20
    Тэгэхээр эмэгтэй хүнд ээлтэй байх нь
  • 27:20 - 27:22
    бидний соёл биш юм бол
  • 27:22 - 27:25
    бид л үүнийг өөрсдийн соёл болгох ёстой.
  • 27:26 - 27:32
    Би хайрт найз Околома Мадүэвэсийнхээ
    тухай үе үе боддог юм.
  • 27:32 - 27:36
    Миний найз болон Сосолисо онгоцны ослоор
    өнгөрсөн бусад бүх хүмүүс
  • 27:36 - 27:37
    амар тайван нойрсог.
  • 27:38 - 27:41
    Найз минь хайртай хүмүүстээ үргэлж
    дурсагдсаар байх болно.
  • 27:43 - 27:47
    Мөн найз минь тэр олон жилийн өмнө
    намайг феминист гэж дуудсан нь зөв байсан.
  • 27:47 - 27:49
    Тийм ээ, би бол феминист.
  • 27:49 - 27:53
    Тэр өдөр би толь бичгээс
    феминист гэдэг үгийн утгыг харахад:
  • 27:53 - 27:57
    "Феминист: аль ч хүйсийн
    хүмүүсийн нийгэм, улс төр, эдийн засгийн
  • 27:57 - 28:00
    оролцооны эрх тэгш байдлыг дэмждэг хүн"
    гэсэн байсан.
  • 28:01 - 28:03
    Хүмүүсийн ярианаас сонсоод байхад
    манай эмэг эмээ ч бас
  • 28:03 - 28:05
    феминист байсан юм билээ.
  • 28:05 - 28:08
    Эмэг эмээ маань гэрлэхийг хүсээгүй
    эрэгтэйнхээ гэрээс зугтааж
  • 28:08 - 28:11
    хожим нь хайртай хүнтэйгээ
    хуримлаж байсан.
  • 28:11 - 28:15
    Газрын хүртээмж зэрэг нийгмийн асуудлаас
    хавчигдаж, тусгаарлагдах бүртээ тэр
  • 28:15 - 28:19
    татгалзаж, эсэргүүцэж, үгээ хэлж
    үзэл бодолдоо баттай зогсдог байсан.
  • 28:19 - 28:23
    Эмэг эмээ минь "феминист" гэх үгийг
    мэддэггүй байсан ч
  • 28:23 - 28:25
    энэ нь түүнийг феминист биш
    гэсэн үг огтоос биш.
  • 28:26 - 28:28
    Олон хүн өөрийгөө
    ингэж өргөмжлөх хэрэгтэй.
  • 28:30 - 28:32
    Харин би феминист гэх үгийг
    ингэж тодорхойлно:
  • 28:33 - 28:36
    "Феминист гэдэг нь эр, эм
  • 28:36 - 28:37
    аль ч хүйсийн...
  • 28:37 - 28:41
    (Инээд)
  • 28:41 - 28:44
    (Алга ташилт)
  • 28:47 - 28:50
    ингэж хэлдэг хүнийг хэлнэ:
  • 28:50 - 28:53
    "Тийм ээ, өнөөдөр бидэнд
    жендерийн асуудал байна,
  • 28:53 - 28:54
    үүнийг бид өөрчлөх ёстой.
  • 28:55 - 28:56
    Бид илүү ихийг хийх ёстой."
  • 28:58 - 29:00
    Миний мэдэх хамгийн мундаг феминист бол
  • 29:00 - 29:01
    манай ах Кэнэ.
  • 29:03 - 29:07
    Тэр бол тун сайхан сэтгэлтэй,
    царайлаг, хайр татам залуу,
  • 29:07 - 29:09
    мөн тэр их эршүүд.
  • 29:09 - 29:11
    Баярлалаа.
  • 29:11 - 29:15
    (Алга ташилт)
Title:
Бид бүгд феминист байх хэрэгтэй
Speaker:
Чимаманда Нгози Адичэ
Description:

Зохиолч Чимаманда Нгози Адичэ хэлэхдээ "Бид охидод хэт их хүсэл зорилготой байж болохгүй, хэт өндөр амжилтад хүрч болохгүй, эс бөгөөс энэ нь эрчүүдэд халтай гэж сургадаг". Дэлхий даяар феминизмийн тухай яриаг эхлүүлсэн энэхүү илтгэлдээ Адичэ хүмүүс нь аз жаргалтай, бас өөртөө үнэнч тийм л шударга дэлхийн тухай бид мөрөөдөж, одооноос төлөвлөх хэрэгтэй гэж уриаллаа.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
29:28
Indra Ganzorig approved Mongolian subtitles for We should all be feminists
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for We should all be feminists
Indra Ganzorig edited Mongolian subtitles for We should all be feminists
Indra Ganzorig edited Mongolian subtitles for We should all be feminists
Indra Ganzorig edited Mongolian subtitles for We should all be feminists
Indra Ganzorig edited Mongolian subtitles for We should all be feminists
Ariunzul Gantulga edited Mongolian subtitles for We should all be feminists
Ariunzul Gantulga edited Mongolian subtitles for We should all be feminists
Show all

Mongolian subtitles

Revisions