Return to Video

Шим ертөнцийн үл үзэгдэхүйн дүрслэл

  • 0:00 - 0:03
    Миний та бүхэнд үзүүлэх гэж буй зүйл бол
  • 0:03 - 0:06
    бидний бие дэх амьд бүтцийн
  • 0:06 - 0:09
    гайхамшигтай молекулын механизм юм.
  • 0:09 - 0:12
    Молекулууд бол үнэхээр маш жижигхэн.
  • 0:12 - 0:14
    Жижиг гэдэг нь
  • 0:14 - 0:16
    бүр маш жижигхэн гэсэн үг.
  • 0:16 - 0:18
    Тэд хэмжээгээрээ гэрлийн долгионоос бага.
  • 0:18 - 0:21
    Иймээс тэднийг шууд харах боломжгүй.
  • 0:21 - 0:23
    Харин шинжлэх ухааны ачаар
    молекулын түвшинд
  • 0:23 - 0:26
    юу болж байдгийг бид сайн мэдэх болсон.
  • 0:26 - 0:29
    Бид молекулуудын талаар
    та нарт ярьж өгч болох ч
  • 0:29 - 0:32
    тэднийг шууд үзүүлэх боломжгүй.
  • 0:32 - 0:35
    Нэр төрлийн арга нь зургаар харуулах.
  • 0:35 - 0:38
    Энэ арга үнэндээ шинэ зүйл биш.
  • 0:38 - 0:40
    Эрдэмтэд өөрсдийн бодох, шинэ ололт хийх
  • 0:40 - 0:42
    үйл явцын нэг хэсэг болгон
    зураг ашигласаар ирсэн.
  • 0:42 - 0:45
    Тэд телескоп болон микроскоп гэх мэт
  • 0:45 - 0:48
    шинжлэх ухааны төхөөрөмжөөр харсан зүйлээ,
  • 0:48 - 0:50
    мөн толгойд эргэлдэх бодлуудаа
    зургаар илэрхийлдэг байсан.
  • 0:50 - 0:54
    Шинжлэх ухааныг урлагийн бүтээлээр
    илэрхийлж чадсан
  • 0:54 - 0:56
    алдартай хоёр жишээг сонгож авсан.
  • 0:56 - 0:58
    Галилеогоос эхэлье.
  • 0:58 - 0:59
    Тэрээр анхны телескопоор
  • 0:59 - 1:01
    сарыг харсан юм.
  • 1:01 - 1:03
    Тэр сарны талаарх бидний ойлголтыг
    бүрэн өөрчилсөн.
  • 1:03 - 1:05
    17-р зуунд сарыг
  • 1:05 - 1:08
    гайхамшигтай төгс бөмбөрцөг
    гэж ойлгодог байсан.
  • 1:08 - 1:11
    Харин Галилеогийн ажигласнаар чулуурхаг,
    хоосон цөл байсан ба
  • 1:11 - 1:13
    үүнийг усан будгаар дүрсэлжээ.
  • 1:13 - 1:16
    Өөр нэг томоор сэтгэдэг эрдэмтэн бол
  • 1:16 - 1:19
    биологийн ухааны жинхэнэ од Чарльз Дарвин.
  • 1:19 - 1:21
    Тэр өөрийн дэвтэртээ хийсэн
    алдарт тэмдэглэлдээ
  • 1:21 - 1:23
    зүүн дээд талд нь "Миний бодлоор"
    гэж байгаад
  • 1:23 - 1:26
    доор нь анхны амьдралын модыг зурсан.
  • 1:26 - 1:29
    Энэ нь бүх төрөл зүйл,
    Дэлхий дээрх амьд биетүүд
  • 1:29 - 1:31
    эволюциэр хэрхэн өөр хоорондоо
    холбогддог тухай
  • 1:31 - 1:33
    түүний ойлголт байсан юм.
  • 1:33 - 1:35
    Үүнд байгалийн шалгарал болон удамшил,
  • 1:35 - 1:38
    тэдгээр төрөл зүйлүүдийн
    гарал үүслйиг харуулжээ.
  • 1:38 - 1:40
    Хэдий би өөрөө судлаач болсон ч,
  • 1:40 - 1:43
    молекулын биологийн эрдэмтдийн
    ажлынхаа талаар тавьсан
  • 1:43 - 1:46
    гоёмсог мэргэжлийн үг хэллэг,
    зүйрлэлүүдээр дүүрэн
  • 1:46 - 1:48
    лекцүүдийг сонсоод
  • 1:48 - 1:50
    юу ч ойлгодоггүй байсан юм.
  • 1:50 - 1:53
    Харин нэг өдөр би Скрипc Хүрээлэнгийн
    молекулын биологич
  • 1:53 - 1:55
    Дэвид Гудзэллийн
    урлагийн бүтээлийг олж харсан.
  • 1:55 - 1:58
    Түүний зурагнууд маш оновчтой бөгөөд
  • 1:58 - 1:59
    хэмжээний хувьд зөв харьцаатай байв.
  • 1:59 - 2:02
    Түүний бүтээл нь бидний бие дэх
    молекулын ертөнц
  • 2:02 - 2:04
    ямар болохыг ухааруулсан.
  • 2:04 - 2:07
    Энэ бол цусны хөндлөн зүсэлт.
  • 2:07 - 2:10
    Зүүн дээд буланд шар, ногоон хэсэг байна.
  • 2:10 - 2:13
    Энэ бол цусан дах шингэн бөгөөд
    голдуу уснаас бүрдэхээс гадна,
  • 2:13 - 2:14
    биеийн дархлаа, сахар,
  • 2:14 - 2:16
    дааврууд зэргийг агуулдаг.
  • 2:16 - 2:18
    Энэ улаан хэсэг нь цусны улаан бөөм.
  • 2:18 - 2:20
    Тэр улаан молекулууд бол
    цусны улаан цогцос.
  • 2:20 - 2:23
    Тэд улаан байдаг учраас
    цусыг улаан өнгөтэй болгодог.
  • 2:23 - 2:24
    Улаан цогцос нь яг хөвөн шиг
  • 2:24 - 2:26
    уушигнаас хүчилтөрөгчийг өөртөө шингээн
  • 2:26 - 2:28
    биеийн бусад хэсэгт түгээдэг.
  • 2:28 - 2:31
    Олон жилийн өмнө би энэ зурагнаас
    их урам авсан юм.
  • 2:31 - 2:33
    Тэгээд "Компьютер график ашиглан
    молекулын ертөнцийг
  • 2:33 - 2:35
    харуулах боломжтой юу?
  • 2:35 - 2:37
    Яаж харагдах бол?" гэж бодсон.
  • 2:37 - 2:40
    Миний ажил ингэж эхэлсэн.
    За одоо эхэлье.
  • 2:40 - 2:42
    Энэ бол ДНХ-ийн сонгодог,
    хос спираль хэлбэр.
  • 2:42 - 2:45
    Үүнийг Рентгений кристаллографик
    ашиглаж хийсэн.
  • 2:45 - 2:46
    Тиймээс маш нарийн ДНХ загвар.
  • 2:46 - 2:49
    Хэрвээ бид хос спиралийг задалж харвал
  • 2:49 - 2:51
    шүд шиг харагдана.
  • 2:51 - 2:53
    Эдгээр нь бидний ДНХ-д маань бичигдсэн
  • 2:53 - 2:55
    25 мянган ширхэг ген юм.
  • 2:55 - 2:57
    Энэ эрдэмтдийн их ярьдаг зүйл:
  • 2:57 - 2:59
    генетикийн код.
  • 2:59 - 3:02
    Харин би ДНХ шинжлэх ухааныг
    өөр нэг өнцгөөс нь буюу
  • 3:02 - 3:04
    ДНХ-ийн физик шинж чанарын талаар ярья.
  • 3:04 - 3:07
    Энэ хоёр утаслаг эсрэг чиглэлтэй байгаа.
  • 3:07 - 3:09
    Гэхдээ үүний шалтгааныг түр алгасъя.
  • 3:09 - 3:12
    Ямартай ч эсрэг чиглэлтэй явдаг.
  • 3:12 - 3:14
    Энэ нь эсүүдэд төвөгтэй байдал
    үүсгэдэг гэдгийг
  • 3:14 - 3:16
    удахгүй та бүхэн харах болно.
  • 3:16 - 3:19
    Ялангуяа ДНХ-г хуулах үед.
  • 3:19 - 3:21
    Тиймээс миний одоо үзүүлэх зүйл бол
  • 3:21 - 3:23
    бидний бие дотор яг одоо явагдаж байгаа
  • 3:23 - 3:26
    ДНХ-г хуулбарлах механизмын загвар.
  • 3:26 - 3:29
    Ямар ч байсан 2002 оны
    биологийн ухаанаар шүү дээ.
  • 3:29 - 3:32
    ДНХ зүүн гар талаас
    үйлдвэрлэлийн шугам руу орж
  • 3:32 - 3:35
    эдгээр бяцхан биохимийн
    бөөгнөрлийг мөргөснөөр
  • 3:35 - 3:39
    ДНХ-ийн утаслагийг задалж яг адил
    хуулбарыг бий болгодог.
  • 3:39 - 3:40
    ДНХ дотогш орж
  • 3:40 - 3:43
    хайрсан боов хэлбэртэй
    цэнхэр бүтцийг мөргөж
  • 3:43 - 3:44
    хоёр хэлхээ болгон задална.
  • 3:44 - 3:47
    Нэг утаслаг нь шууд хуулбарлагдана.
  • 3:47 - 3:49
    Таны харж байгаачлан доод хэсэг рүү
    салж гарч байна.
  • 3:49 - 3:52
    Харин нөгөө хэсэг нь эсрэг чиглэлд
    хуулбарлахад
  • 3:52 - 3:54
    жаахан төвөгтэй болдог.
  • 3:54 - 3:56
    Тиймээс дахин дахин
    ийм гогцоо маягтайгаар хаягдаж
  • 3:56 - 3:58
    нэг нэг ширхгээр олширон
  • 3:58 - 4:00
    хоёр шинэ ДНХ молекулыг бүтээдэг.
  • 4:00 - 4:03
    Яг одоо таны бие дотор
  • 4:03 - 4:05
    олон тэрбум ийм бүтцүүд
  • 4:05 - 4:08
    таны ДНХ-г өндөр нарийвчлалтай
    хуулбарлаж байгаа.
  • 4:08 - 4:10
    Энэ бичлэг таны биед
    явагдаж буй ажиллагааг
  • 4:10 - 4:14
    оновчтой дүрслэн харуулах төдийгүй,
    мөн бодит хурдаар харуулна.
  • 4:14 - 4:17
    Энэ бичлэгийн залруулга гэх мэт
    олон зүйлсийг дурдалгүй үлдээе.
  • 4:17 - 4:20
    Энэ бичлэг бол олон жилийн
    өмнө хийсэн бүтээл.
  • 4:20 - 4:22
    Баярлалаа.
    (Алга ташилт)
  • 4:22 - 4:24
    Энэ бол миний олон жилийн өмнөх бүтээл.
  • 4:24 - 4:28
    Одоо та нарт орчин үеийн техник, шинжлэх
    ухаанд тулгуурласан бичлэгийг үзүүлье.
  • 4:28 - 4:29
    Дахин ДНХ-ээс эхэлье.
  • 4:29 - 4:32
    ДНХ ойр орчмын молекулуудаас болоод
    ийш тийшээ ганхаж байна.
  • 4:32 - 4:35
    ДНХ-ийг сайн харуулахын тулд
    молекулуудыг түр хассан.
  • 4:35 - 4:37
    ДНХ-ийн диаметр нь
    2 нанометр бөгөөд
  • 4:37 - 4:38
    маш жижигхэн байдаг.
  • 4:38 - 4:40
    Таны биеийн эс бүрт байдаг
  • 4:40 - 4:44
    ДНХ-ийн нэг утаслагийн урт
    30-40 сая орчим нанометр байдаг.
  • 4:44 - 4:48
    ДНХ-г зохион байгуулж генетикийн
    кодтой холбохын тулд
  • 4:48 - 4:50
    ДНХ нь тод яагаан өнгийн уургийг
    ороосон байдаг.
  • 4:50 - 4:52
    Би энд тод ягаанаар тэмдэглэсэн.
  • 4:52 - 4:54
    Багцлагдан боогдсон байдаг.
  • 4:54 - 4:56
    Энэ бүх зүйл бол ердөө
    ДНХ-ийн ганц утаслаг юм.
  • 4:56 - 4:59
    Энэ том ДНХ-ийн багцыг хромосом гэдэг.
  • 4:59 - 5:02
    Хромосомын талаар удахгүй ярилцах болно.
  • 5:02 - 5:04
    Татаж гаргаад томруулаад
  • 5:04 - 5:06
    атомын нүхээр гадагш харцгаая.
  • 5:06 - 5:09
    Энэ нь эсийн гол цөм гэгддэг
  • 5:09 - 5:11
    бүх ДНХ-г агуулдаг хэсэгт нэвтрэх гарц юм.
  • 5:11 - 5:13
    Бидний харж байгаа зүйлс
  • 5:13 - 5:17
    бүтэн улирал үзэх биологийн хичээлийг
    долоохон минутанд багтаасан байгаа.
  • 5:17 - 5:19
    Үүнийг өнөөдөр дуусгаж чадахгүй гэж үү?
  • 5:19 - 5:22
    Намайг хүмүүс "Чадахгүй" гэдэг.
  • 5:22 - 5:26
    Энэ бол амьд эсийг гэрэлтэй
    микроскопоор харсан зураг.
  • 5:26 - 5:29
    Урт хугацаанд авсан бичлэг учир
    эсийн хөдөлгөөнийг харж болно.
  • 5:29 - 5:30
    Цөмийн бүрхүүл задарна.
  • 5:30 - 5:34
    Энэ зайдас хэлбэртэй зүйл бол хромосом,
    үүнийг ажиглан харцгаая.
  • 5:34 - 5:36
    Тэдгээр нь жижигхэн
    улаан толбуудад төвлөрч
  • 5:36 - 5:38
    хурдтай өөрчлөгдөж байна.
  • 5:38 - 5:41
    Эс хуваагдахаа дөхөөд ирэхээр
  • 5:41 - 5:43
    хромосомоо хуваадаг.
  • 5:43 - 5:45
    Нэг багц ДНХ нэг тал руугаа,
  • 5:45 - 5:47
    нөгөөх нь эсрэг зүгт явж байна.
  • 5:47 - 5:49
    Яг адилхан ДНХ хувилбар.
  • 5:49 - 5:51
    Тэгээд эс голоороо хуваагдаж байна.
  • 5:51 - 5:53
    Таны биеийн олон тэрбум ширхэг эсүүд дотор
  • 5:53 - 5:56
    яг одоо энэ үйл явц явагдаж байгаа.
  • 5:56 - 5:58
    Одоо бичлэгээ буцаагаад
  • 5:58 - 6:01
    хромосомуудын бүтцийг тайлбарлая.
  • 6:01 - 6:05
    Энэ төв хэсэгт ямар нэг зүйл
    явагдаж байна.
  • 6:05 - 6:07
    Хромосомууд эгнээ үүсгэж байна.
  • 6:07 - 6:09
    Ганцхан хромосомыг тусгаарлаад
  • 6:09 - 6:10
    түүнийг ажиглацгаая.
  • 6:10 - 6:13
    Энэ бол одоогийн байдлаар мэдэгдээд байгаа
  • 6:13 - 6:17
    бидний бие дэх хамгийн том
    молекулын бүтцүүдийн нэг юм.
  • 6:17 - 6:20
    Тиймээс дан ганц хромосом.
  • 6:20 - 6:23
    Хромосом бүрт ДНХ-ийн хос утаслаг байдаг.
  • 6:23 - 6:25
    Нэг нь нэг зайдас хэлбэрт орж бэхлэгдсэн.
  • 6:25 - 6:27
    Нөгөө нь өөр нэг
    зайдас шиг болсон байна.
  • 6:27 - 6:30
    Энэ хоёрын голуур нэвтрэн гарсан
    сахал шиг зүйл бол
  • 6:30 - 6:32
    эсийн хөдөлгөөнт шат юм.
  • 6:32 - 6:35
    Үүнийг микрогуурс гэдэг.
    Нэр нь тийм ч чухал биш.
  • 6:35 - 6:38
    Анзаарч харах зүйл бол энэ улаан бүс.
    Би улаанаар тэмдэглэсэн.
  • 6:38 - 6:40
    Энэ нь хөдөлгөөнт шат болон хромосомуудын
  • 6:40 - 6:42
    хоорондоо холбогдож байгаа уулзвар юм.
  • 6:42 - 6:45
    Энэ уулзвар хромосомын хөдөлгөөнд
    гол үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой.
  • 6:45 - 6:49
    Гэхдээ хромосомыг хэрхэн хөдөлгөдөг
    болохыг мэдэхгүй байсан.
  • 6:49 - 6:51
    100 гаруй жилийн турш судлаачид
    энэ уулзварыг
  • 6:51 - 6:54
    хромосомын гол цөм гэдэг энэ зүйлийг
    идэвхтэй судалж байгаа ч
  • 6:54 - 6:56
    өнөөг хүртэл маш багыг олж мэдсэн.
  • 6:56 - 6:58
    Хромосомын гол цөм нь олон мянган ширхэг
  • 6:58 - 7:01
    200 орчим төрлийн уургаас бүрдсэн байдаг.
  • 7:01 - 7:05
    Энэ бол дохио өгдөг систем юм.
  • 7:05 - 7:07
    Тэрээр эсийг хуваагдахад бэлэн болсныг
  • 7:07 - 7:09
    химийн дохиогоор дамжуулан,
  • 7:09 - 7:12
    хромосомууд байрлалаа авч дууссаныг
  • 7:12 - 7:14
    бусад эсүүдэд мэдээллэдэг.
  • 7:14 - 7:18
    Гол цөм нь томорч, жижгэрдэг
    микрогуурстай нэгдэж чаддаг.
  • 7:18 - 7:20
    Микрогуурс томроход
  • 7:20 - 7:23
    түүнтэй хормын төдийд нэгддэг.
  • 7:23 - 7:25
    Тэр мөн мэдрэгч бүхий систем.
  • 7:25 - 7:27
    Эс хэзээ хуваагдах,
  • 7:27 - 7:30
    хромосом зөв байрласан эсэхийг мэдэрдэг.
  • 7:30 - 7:32
    Гол цөм бүх зүйл хэвийн байгааг мэдээд
  • 7:32 - 7:33
    өнгө нь ногоорч эхэлдэг.
  • 7:33 - 7:36
    Энд улаанаараа үлдсэн
  • 7:36 - 7:38
    жаахан хэсэг байна.
  • 7:38 - 7:41
    Энэ хэсэг микрогуурсаар дамжин бууж байна.
  • 7:42 - 7:45
    Энэ бол дохио дамжуулах системийн
    өгч байгаа зогсох дохио.
  • 7:45 - 7:47
    Тэр холдож байна. Механик аргаар гэсэн үг.
  • 7:47 - 7:49
    Яг молекулан цаг шиг.
  • 7:49 - 7:52
    Молекулын түвшинд ингэж ажилладаг.
  • 7:52 - 7:55
    Багахан молекулын тусламжтай
  • 7:55 - 7:58
    улбар шар өнгөөр тэмдэглэсэн
    кинезиныг үзүүлье.
  • 7:58 - 8:01
    Жижигхэн молекулан мэдээлэл
    дамжуулагчид нэг чиглэлд явдаг.
  • 8:01 - 8:04
    Энэ динейн байна.
    Тэд дамжуулах системийг хариуцдаг.
  • 8:04 - 8:06
    Тэд урт хөлтэй учир
    замд таарах саадыг давдаг.
  • 8:06 - 8:09
    Дахин давтахад, энэ бичлэг бол
  • 8:09 - 8:11
    шинжлэх ухааны үндсэн дээр
    оновчтой хийгдсэн.
  • 8:11 - 8:13
    Үүнээс өөрөөр үзүүлэх боломжгүйд
    гол асуудал байна.
  • 8:13 - 8:15
    Шинжлэх ухааны хил хязгаар,
  • 8:15 - 8:18
    хүн төрөлхтний мэдлэгийн
    хил хязгаарыг судална гэдэг
  • 8:18 - 8:20
    үнэхээр агуу зүйл.
  • 8:20 - 8:22
    Эдгээрийг нээн илрүүлнэ гэдэг
  • 8:22 - 8:25
    шинжлэх ухааны салбарын
    таашаалтай урамшуулал.
  • 8:25 - 8:29
    Ихэнх анагаах ухааны судлаачдын хувьд
  • 8:29 - 8:31
    нээлт хийнэ гэдэг
  • 8:31 - 8:33
    өвчнийг үндсээр нь арилгах,
  • 8:33 - 8:36
    өвчний зовлон шаналлыг арилгах,
  • 8:36 - 8:38
    хүмүүсийг ядуурлаас гаргах
  • 8:38 - 8:41
    том зорилгод хүрэх замын
    зөвхөн нэг алхам билээ.
  • 8:41 - 8:42
    Баярлалаа.
  • 8:42 - 8:47
    (Алга ташилт)
Title:
Шим ертөнцийн үл үзэгдэхүйн дүрслэл
Speaker:
Дрью Бэрри
Description:

Молекул болон түүний үйл ажиллагааг шууд ажиглан харах боломжгүй. Харин Дрью Бэрри тэр байдлыг өөрчлөхийг хүсчээ. Тэрээр TEDxSydney үеэр бидний бие дэх үл үзэгдэх эсүүдийн үйл ажиллагааг судлаачдад харахад нь тусладаг шинжлэх ухааны үнэн зөв үндэслэлтэй бас сонирхолтой энимейшнийг танилцуулж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
08:47

Mongolian subtitles

Revisions