Return to Video

Хүмүүс таныг сонсохыг хүстэл ярих урлаг

  • 0:02 - 0:04
    Хүний дуу хоолой бол
  • 0:04 - 0:06
    бидний тоглодог хөгжмийн зэмсэг.
  • 0:06 - 0:08
    Магад дэлхийн хамгийн хүчтэй аялгуу.
  • 0:08 - 0:10
    Үүгээр л дайныг эхлүүлж
  • 0:10 - 0:12
    хайр сэтгэлээ илэрхийлдэг.
  • 0:12 - 0:14
    Гэвч заримдаа ярьж байхад
  • 0:14 - 0:16
    хүмүүс түүнийг сонсохгүй байх нь бий.
  • 0:16 - 0:17
    Яагаад тэр вэ?
  • 0:17 - 0:19
    Бид хэрхэн дэлхийг өөрчлөхүйц
  • 0:19 - 0:21
    хүчтэй ярьж сурах вэ?
  • 0:21 - 0:23
    Бидэнд засах шаардлагатай
  • 0:23 - 0:25
    маш олон зуршил байдаг.
  • 0:25 - 0:27
    Та бүхний гэгээн оюунд зориулж
  • 0:27 - 0:29
    ярианы долоон нүглийг танилцуулъя.
  • 0:29 - 0:32
    Та бүхнийг урт жагсаалтаар уйдаахгүй,
  • 0:32 - 0:35
    гэхдээ эдгээр 7 зуршлыг хүн бүр
  • 0:35 - 0:37
    өөрийн мэдэлгүй хийх магадлал өндөр.
  • 0:37 - 0:40
    Хамгийн эхнийх нь хов жив.
  • 0:40 - 0:43
    Хэн нэгнийг байхгүйд нь муулах.
  • 0:43 - 0:44
    Тийм ч сайн зуршил биш.
  • 0:44 - 0:47
    Бусдыг муулсан хүн тавхан минутын дараа
  • 0:47 - 0:50
    өөр нэгэнд биднийг муулна.
  • 0:50 - 0:52
    Хоёрдах нь шүүмжлэх.
  • 0:52 - 0:53
    Энэ зуршилтай хүнийг сонсох
  • 0:53 - 0:55
    амархан биш гэдгийг бид бүгд мэднэ.
  • 0:55 - 0:58
    Дээр нь та өөрөө шүүмжлүүлээд
  • 0:58 - 1:00
    мөн буцаагаад шүүмжлэх бүр ч хэцүү.
  • 1:00 - 1:02
    Гуравдах нь гутранги яриа.
  • 1:02 - 1:04
    Энэ зуршил танд ч байж мэднэ.
  • 1:04 - 1:06
    Ээж маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд
  • 1:06 - 1:08
    маш гутранги болсон, сонсоход маш хэцүү.
  • 1:08 - 1:09
    Нэг удаа би ээждээ
  • 1:09 - 1:10
    "Өнөөдөр 10 сарын 1" гэхэд
  • 1:10 - 1:13
    "Мэдэж байна аа, аймшигтай юм" гэж билээ.
  • 1:13 - 1:15
    (Инээд)
  • 1:15 - 1:18
    Хэн нэгний гутранги яриаг
    сонсох маш хэцүү.
  • 1:18 - 1:21
    Гутарч ярихын өөр
    нэг хэлбэр бол гомдоллох.
  • 1:21 - 1:26
    Үүнийг Британичууд бид
    хамгийн сайн чаддаг.
  • 1:26 - 1:27
    Энэ бол бидний үндэсний спорт.
  • 1:27 - 1:29
    Бид цаг агаар, спорт, улс төр
  • 1:29 - 1:30
    ер нь бүгдийг л шүүмжилдэг.
  • 1:30 - 1:32
    Гэвч гомдоллосноор зөвхөн
  • 1:32 - 1:33
    золгүй байдлыг л түгээдэг.
  • 1:33 - 1:35
    Ингэснээр дэлхий хэзээ ч
  • 1:35 - 1:37
    илүү гэрэл гэгээтэй болохгүй.
  • 1:37 - 1:39
    Шалтаг. Бид энэ залууг бүгд танина.
  • 1:39 - 1:41
    Бид өөрсдөө ч заримдаа шалтаг хэлдэг.
  • 1:41 - 1:43
    Зарим хүмүүс бусдыг буруутгагч буутай.
  • 1:43 - 1:46
    Үүгээрээ бусдыг шүршдэг.
  • 1:46 - 1:47
    Үүндээ тэд хариуцлага хүлээдэггүй.
  • 1:47 - 1:50
    Байнга ийм зан гаргадаг хүнийг
  • 1:50 - 1:51
    сонсох маш амаргүй.
  • 1:51 - 1:53
    Сүүлээсээ хоёрдох нь,
  • 1:53 - 1:56
    хэт хачирлах, худлаа хэтрүүлэх.
  • 1:56 - 1:59
    Үгний утгыг заримдаа алдагдуулах нь ч бий.
  • 1:59 - 2:00
    Жишээлбэл, хэрвээ би үнэхээр
  • 2:00 - 2:02
    гайхалтай зүйлийг харвал
  • 2:02 - 2:04
    юу гэж хэлдэг вэ?
  • 2:04 - 2:06
    (Инээд)
  • 2:06 - 2:08
    Хэтрүүлэг цаашлаад худлаа хэлэхэд хүргэнэ.
  • 2:08 - 2:10
    Худал зүйл давтагдаад эхэлбэл бид
  • 2:10 - 2:12
    худал ярьж буй хүнийг сонсох дургүй болно.
  • 2:12 - 2:15
    Хамгийн сүүлийнх, өөрийнхөөрөө зүтгэх.
  • 2:15 - 2:19
    Баримт фактыг үзэл бодолтой хольж хутгах.
  • 2:19 - 2:21
    Энэ хоёр зүйл холилдоод ирэхээр,
  • 2:21 - 2:23
    танд зөвхөн салхины чимээ л сонсогдоно.
  • 2:23 - 2:27
    Хэн нэгэн таныг өөрийн үзэл бодлоороо
    бөмбөгдөж эхлэнэ.
  • 2:27 - 2:29
    Үүнийг сонсоход хэцүү байдаг.
  • 2:29 - 2:32
    Тэгэхээр ярианы нөгөө "7 нүгэл" энэ байна.
  • 2:32 - 2:34
    Эдгээр зуршлаас бид зайлсхийх хэрэгтэй.
  • 2:34 - 2:37
    Тэгвэл үүнийг эерэг болгох зам бий юу?
  • 2:37 - 2:38
    Тийм ээ, байгаа.
  • 2:38 - 2:40
    Тэгэхээр та бүхэнд
  • 2:40 - 2:43
    дөрвөн хүчирхэг аргыг санал болгоё.
  • 2:43 - 2:46
    Эдгээр аргыг ашиглан бид дэлхийг ч өөрчлөх
  • 2:46 - 2:50
    чадалтайгаар ярьж сурах болно.
  • 2:50 - 2:53
    Азаар үүнийг тогтооход амархан.
  • 2:53 - 2:56
    "HAIL" гэдэг үгээр ихийг тодорхойлж болно.
  • 2:56 - 2:59
    Энэ нь тэнгэрээс бидний толгой дээр
    унаж ирдэг зүйл биш юм.
  • 2:59 - 3:00
    Бид энэхүү дөрвөн зүйлийг
  • 3:00 - 3:03
    өдөр тутмын мэндчилгээ, хэл яриандаа
  • 3:03 - 3:04
    тогтмол хэрэглэж заншвал
  • 3:04 - 3:06
    бий болгож чадах өөрчлөлтийг
  • 3:06 - 3:07
    тодорхойлох гэж байна.
  • 3:07 - 3:08
    За тэгвэл энэ юу байж болох вэ?
  • 3:08 - 3:10
    Та тааж чадах уу?
  • 3:10 - 3:13
    Эхнийх нь "Honesty", мэдээж үнэнч байдал.
  • 3:13 - 3:16
    Хэлж буй зүйл бүхэн үнэн, тодорхой байх.
  • 3:16 - 3:20
    "Authenticity" бодитой, өөрөөрөө байх.
  • 3:20 - 3:22
    Манай нэг найз үүнийг өөрийнхөө
  • 3:22 - 3:24
    үнэн гэж бодож буй талд зогсох гэж
  • 3:24 - 3:25
    энгийнээр тодорхойлсон байдаг.
  • 3:25 - 3:28
    "Intergrity" бол шулуун шудрага байх.
  • 3:28 - 3:30
    Хэлсэн үгэндээ хүрдэг байх.
  • 3:30 - 3:32
    Хүний итгэлийг дааж чаддаг байх.
  • 3:32 - 3:35
    "Love" бол хайр.
  • 3:35 - 3:37
    Романтик хайрын талаар хэлсэнгүй.
  • 3:37 - 3:41
    Бусдад сайныг хүсэх хайр, 2 шалтгаантай.
  • 3:41 - 3:44
    Гэхдээ туйлын шулуухан
    байх ёстой гэсэн утга биш шүү.
  • 3:44 - 3:47
    "Бурхан минь, чи өнөөдөр
    их муухай харагдаж байна."
  • 3:47 - 3:50
    Ингэж хэлээд хэрэггүй.
  • 3:50 - 3:53
    Харин хайр байгаа цагт шулуун зан хүчтэй.
  • 3:53 - 3:56
    Та хэн нэгэнд сайныг хүсэж л байгаа бол
  • 3:56 - 3:59
    түүнийг шүүмжилж, зэмлэх маш хэцүү байдаг.
  • 3:59 - 4:03
    Энэ хоёр зүйлийг хамтад нь хийнэ гэдэг
    бараг бүтэшгүй зүйл.
  • 4:03 - 4:05
    Тиймээс "HAIL".
  • 4:05 - 4:07
    Энэ бол таны хийх зүйл.
  • 4:07 - 4:08
    Хуучны дууны үгтэй адил.
  • 4:08 - 4:10
    Мөн хэлэх санаа нь ч мөн адил.
  • 4:10 - 4:12
    Танд гайхалтай багаж хэрэгсэл байна.
  • 4:12 - 4:14
    Энэ бол гайхалтай хэрэгсэл.
  • 4:14 - 4:17
    Гэтэл үүнийг маш цөөхөн хүн хэрэглэдэг.
  • 4:17 - 4:20
    Надад та бүхэнд зориулж хадгалсан
  • 4:20 - 4:21
    зарим нэг зүйл бий.
  • 4:21 - 4:23
    Та үүнээс зарим нэгийг нь авч
  • 4:23 - 4:26
    яриандаа хүч нэмж болох юм.
  • 4:26 - 4:28
    Жишээлбэл, хоолойны өнгө.
  • 4:28 - 4:32
    Фальцет өнгө тийм ч оновчтой биш.
  • 4:32 - 4:34
    Гэхдээ илүү тохиромжтой
    дунд өнгө гэж байдаг.
  • 4:34 - 4:36
    Би мэргэжлийн дуучдын адил
  • 4:36 - 4:37
    нарийн зүйлсийн талаар ярихгүй.
  • 4:37 - 4:40
    Юутай ч та өөрийнхөө хоолойг
    тохируулж чадна.
  • 4:40 - 4:43
    Хэрвээ би хамраараа ярьвал
    та ялгааг нь сонсож чадна.
  • 4:43 - 4:47
    Бидний ихэнх нь үргэлж ярьдаг
    хоолойн угаар ярьж болно.
  • 4:47 - 4:51
    Хоолойгоо бүдүүн болгохыг хүсч байгаа бол
    цээжний гүнээсээ ярьж болно.
  • 4:51 - 4:53
    Ялгааг нь сонсож байгаа биз?
  • 4:53 - 4:57
    Бид дуу намтай улс төрчдөд саналаа өгдөг.
  • 4:57 - 5:02
    Учир нь бүдүүн чанга хоолой нь
    эрх мэдлийг илтгэдэг.
  • 5:02 - 5:04
    Энэ бол хоолойны өнгө.
  • 5:04 - 5:06
    Дараа нь дууны үелзэл.
  • 5:06 - 5:07
    Энэ бол таны дуу хоолойны мэдрэмж.
  • 5:07 - 5:10
    Дахин хэлэхэд бид баялаг, зөөлөн, дулаахан
  • 5:10 - 5:15
    яг халуун шоколад шиг хоолойд дурладаг.
  • 5:15 - 5:16
    Танд тийм хоолой байхгүй бол
  • 5:16 - 5:18
    санаагаар унах хэрэггүй.
  • 5:18 - 5:20
    Учир нь хоолойгоо дасгалжуулж болно.
  • 5:20 - 5:21
    Дуу хоолойны багштай бол.
  • 5:21 - 5:23
    Амьсгал, хэлбэрээ өөрчилж дасгал хийснээр
  • 5:23 - 5:25
    та өөрийнхөө дуу хоолойны өнгийг өөрчилж
  • 5:25 - 5:27
    гайхамшгийг бүтээж болно.
  • 5:27 - 5:29
    Дараагийнх дууны өндөр нам.
  • 5:29 - 5:31
    Дуу дуулахтай адил.
  • 5:31 - 5:33
    Дууг өндөрсгөж, намсган утга илэрхийлдэг.
  • 5:33 - 5:36
    Энэ бол харилцан ярианы суурь.
  • 5:36 - 5:40
    Нэг хэмээр ярьдаг хүний яриаг сонсовч
    ойлгоход бэрх байдаг.
  • 5:40 - 5:43
    Өндөр нам болгон ярихгүй бол шүү дээ.
  • 5:43 - 5:48
    Эндээс уйтгартай, нэг хэмийн
    яриа гэдэг үг төрсөн.
  • 5:48 - 5:52
    Мөн нэг хэмээ дахин дахин давтсанаас
  • 5:52 - 5:54
    өгүүлбэр бүр асуух хэлбэртэй болдог.
  • 5:54 - 5:57
    Уг нь асуух биш хүүрнэх өгүүлбэр.
  • 5:57 - 5:59
    (Инээд)
  • 5:59 - 6:01
    Тиймээс хэмээ дахин давтах аваас
  • 6:01 - 6:03
    энэ нь таны яриаг сонирхолгүй болгож
  • 6:03 - 6:04
    харилцаа холбоог хязгаарладаг.
  • 6:04 - 6:06
    Тийм ч сайхан зүйл биш.
  • 6:06 - 6:09
    Тиймээс энэ зуршлаас салцгаая.
  • 6:09 - 6:12
    Хурд. Хурдан ярих үед
    миний сэтгэл маш их догдолдог.
  • 6:12 - 6:17
    Эсвэл зарим хэсгийг тодотгохын тулд
  • 6:17 - 6:19
    яриагаа удаашруулдаг.
  • 6:19 - 6:21
    Эцэст нь зогсоож ч болно.
  • 6:23 - 6:25
    Заримдаа яриан дундуур хэсэгхэн ч болов
  • 6:25 - 6:27
    чимээгүй болж болно биз дээ?
  • 6:27 - 6:30
    Энэ чимээгүй зогсолтыг хм, өө гэх
    авиагаар дүүргэх хэрэггүй.
  • 6:30 - 6:32
    Энэ арга маш хүчтэй.
  • 6:32 - 6:34
    Мэдээж өргөлт хурдтай дөрөө хоршдог.
  • 6:34 - 6:36
    Сэтгэл хөдлөлийг харуулдаг.
  • 6:36 - 6:37
    Дууг өргөхөд л хангалттай.
  • 6:37 - 6:38
    Түлхүүр хаана байна?
  • 6:38 - 6:40
    (Өргөлттэй дуугаар)
    Түлхүүр хаана байна?
  • 6:40 - 6:42
    Ижил үг боловч хоёр янзаар хэлэхэд
  • 6:42 - 6:44
    харилцан адилгүй санаа өгүүлдэг.
  • 6:44 - 6:46
    Тэгээд хамгийн сүүлийнх нь чанга хоолой.
  • 6:46 - 6:50
    (Чангаар) Дуугаа чангалах надад таалагддаг.
  • 6:50 - 6:52
    Хэн нэгнийг цочоосон бол уучлаарай.
  • 6:52 - 6:54
    Эсвэл би дуугаа аажуухан болгосноор
  • 6:54 - 6:56
    бүгдийн анхаарлыг татаж болох юм.
  • 6:56 - 6:58
    Зарим нэг нь чангалсан ТВ шиг ярьдаг.
  • 6:58 - 7:00
    Битгий тэгээрэй.
  • 7:00 - 7:03
    Үүнийг "яршигтай" мэдээ гэж нэрлэдэг.
  • 7:03 - 7:06
    Эргэн тойрноо огтхон ч мэдрэлгүйгээр
  • 7:06 - 7:09
    чийртэй чанга ярих нь тийм ч таатай биш.
  • 7:09 - 7:12
    Мэдээж, энэ бүгдийг нийлүүлэн тоглоход
  • 7:12 - 7:14
    заавал мэдэх ёстой нэг чухал зүйл бий.
  • 7:14 - 7:16
    Яг одоо тайзан дээр зогсоод та бүхэнтэй
  • 7:16 - 7:17
    ярьж байгаатай адил,
  • 7:17 - 7:20
    магадгүй гэрлэх санал ч тавьж байж болно.
  • 7:20 - 7:23
    Цалингын нэмэлт хүсэх эсвэл
    хуримын нээлтийн үг ч байж болох юм.
  • 7:23 - 7:25
    Аль нь ч байсан, хэрвээ танд чухал л бол
  • 7:25 - 7:28
    энэ хайрцгуудаас хэрэгслээ сонгоод
  • 7:28 - 7:31
    мотороо угсраарай.
  • 7:31 - 7:34
    Ямар ч моторыг халаахгүй бол ажиллахгүй.
  • 7:34 - 7:36
    Дуу хоолойгоо урьдчилан халаа.
  • 7:36 - 7:37
    Яаж халааж болохыг харуулъя.
  • 7:37 - 7:39
    Бүгдээрээ нэгхэн хором
  • 7:39 - 7:41
    суудлаасаа босож болох уу?
  • 7:41 - 7:43
    Та бүхэнд яриа бүхнийхээ өмнө
  • 7:43 - 7:47
    хоолойгоо халааж болдог 6 арга зааж өгье.
  • 7:47 - 7:49
    Хэнтэй ч уулзаж ярихын өмнө
  • 7:49 - 7:51
    энэ дасгалыг хийж болно.
  • 7:51 - 7:53
    Эхлээд гараа өргөөд гүнзгий амьсгаа ав.
  • 7:53 - 7:56
    Тэгээд гарга. (Амьсгаа гаргав) Яг ингэж.
  • 7:56 - 7:57
    Дахиад нэг удаа.
  • 7:57 - 8:00
    Аа, маш сайн байна.
  • 8:00 - 8:02
    Одоо бид уруулаа халаана.
  • 8:02 - 8:04
    Тэгээд дагаад хийгээрэй. Ба ба ба ба ба.
  • 8:04 - 8:07
    Ба ба ба ба. Маш сайн байна.
  • 8:07 - 8:11
    Одоо, брррррррррр,
  • 8:11 - 8:13
    Хүүхэд байхдаа ингэж дуугардаг байсан шиг.
  • 8:13 - 8:15
    Бррр, одоо уруул амь орлоо.
  • 8:15 - 8:16
    Дараагийнх хэл.
  • 8:16 - 8:21
    Бага зэрэг хэтрүүлж ла ла ла ла ла ла ла
  • 8:21 - 8:23
    Гайхалтай, маш мундаг хийж байна.
  • 8:23 - 8:26
    Дараа нь, Ррррррр.
  • 8:26 - 8:28
    Энэ бол хэлэнд зориулсан оргилуун дарс.
  • 8:28 - 8:30
    Хамгийн сүүлийнх нь, мэргэжилтнүүд үүнийг
  • 8:30 - 8:32
    эргүүлийн дохио гэдэг.
  • 8:32 - 8:35
    Сонирхолтой. "Үий" гэж өндрөөр эхлээд,
  • 8:35 - 8:37
    "Ау" гэж намсган буулгана.
  • 8:37 - 8:43
    Эхлэе: үиийааауу, үиийааауу.
  • 8:43 - 8:45
    Гайхалтай. Баяр хүргэж алга ташицгаая.
  • 8:45 - 8:48
    Суудалдаа сууцгаана уу. (Алга ташилт)
  • 8:48 - 8:50
    Ярих шаардлага гарахаараа
    үүнийг хийгээрэй.
  • 8:50 - 8:53
    Хамгийн сүүлд үүнийг
    хэлэхийг зөвшөөрнө үү.
  • 8:53 - 8:55
    Энэ маш чухал санаа.
  • 8:55 - 8:57
    Энэ бол бидний бодит байдал.
  • 8:57 - 8:59
    Бид сонсохгүй байгаа хүмүүстэй
  • 8:59 - 9:01
    бид тийм ч сайн ярьж чаддаггүй.
  • 9:01 - 9:03
    Дээрээс нь маш шуугиантай, цууриатай бол.
  • 9:03 - 9:07
    Би тайзан дээрээс өөр хэлбэрүүдээр ярьсан.
  • 9:07 - 9:08
    Хэрвээ бид хүчтэй ярьж чаддаг бол,
  • 9:08 - 9:10
    дэлхий ямар болох бол?
  • 9:10 - 9:12
    Бүгд биднийг анхааралтайгаар,
  • 9:12 - 9:16
    зорилго тэмүүлэлтэйгээр сонсвол яах бол?
  • 9:16 - 9:18
    Энэ хүрээг жаахан томсгож үзье.
  • 9:18 - 9:20
    Хэрэв дэлхий даяараа зорилготой ярьдаг,
  • 9:20 - 9:22
    түүнийг нь зорилготойгоор сонсдог,
  • 9:22 - 9:24
    бид бүгд зорилготойгоор харилцдаг бол
  • 9:24 - 9:26
    бидний амьдарч буй дэлхий
  • 9:26 - 9:27
    хэрхэн өөрчлөгдөх байсан бол?
  • 9:27 - 9:30
    Ингэж чадвал бидний дэлхий
  • 9:30 - 9:33
    хүн бүр бие биенээ ойлгож чаддаг,
  • 9:33 - 9:35
    эелдэг харьцаатай болж чадна.
  • 9:35 - 9:37
    Энэ бол түгээхэд буруутахгүй санаа.
  • 9:37 - 9:39
    Баярлалаа.
  • 9:39 - 9:41
    Баярлалаа.
    (Алга ташилт)
Title:
Хүмүүс таныг сонсохыг хүстэл ярих урлаг
Speaker:
Жулиан Трэшүр
Description:

Өмнө нь хэзээ нэгэн цагт та яриад л, гэтэл хэн ч сонсохгүй байгаа юм шиг санагдаж байсан уу? Жулиан Трэшүр энэхүү илтгэлээрээ танд туслах болно. Дуу авианы мэргэжилтэн тэрээр хоолойны хэдэн дасгалын тусламжтайгаар хэрхэн хүчтэй мөн хүнлэг ярьж сурахыг заах болно. Энэхүү илтгэл дэлхийг илүү сайхан сонсогдоход туслах ч юм билүү?

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:58

Mongolian subtitles

Revisions