< Return to Video

Итгэл найдвар, энх тайвныг түгээдэг гудамжны уран бүтээлч

  • 0:01 - 0:05
    2012 онд өөрийн төрсөн нутаг болох
    өмнө Тунисын Габес хот дахь
  • 0:05 - 0:08
    "Жара" Исламын сүмийн цамхагийн
    ханыг будахад,
  • 0:08 - 0:13
    би тэрхүү графити хотод минь
    тийм анхаарал авчирах юм гэж бодоогүй.
  • 0:13 - 0:17
    Анх хотдоо энгийн л
    хана хайж байхдаа
  • 0:17 - 0:20
    энэхүү цамхаг 1994 онд баригдсныг
    мэдсэн юм.
  • 0:21 - 0:24
    Түүнээс хойш 18-н жил
  • 0:24 - 0:27
    тэрхүү 57 метр бетонон хана
    саарал хэвээр байв.
  • 0:27 - 0:30
    Би анх шашны тэргүүлэгчтэй уулзахдаа,
    түүнд юу хиймээр буйгаа хэлсэн.
  • 0:30 - 0:33
    Хариуд нь тэр "Бурхандаа
    баярлалаа, ашгүй чи ирлээ" гэв.
  • 0:33 - 0:35
    Тэрээр олон жилийн турш хэн нэгнийг
    энэ ханан дээр
  • 0:35 - 0:38
    ямар нэгэн зүйл тууривахыг
    хүлээж байснаа хэлсэн юм.
  • 0:38 - 0:41
    Хамгийн гайхалтай зүйл нь тэр надаас
    юу ч харуулахыг хүссэнгүй.
  • 0:41 - 0:45
    Хар зураг ч юм уу, юу хийх гэж
    байгааг минь ч асуусангүй.
  • 0:46 - 0:49
    Өөрийн бүхий л калиграфити бүтээлдээ
    буюу графити, калиграфийн
  • 0:49 - 0:53
    нийлмэлээр хэлбэрээр би
    ямар нэг санааг илэрхийлдэг.
  • 0:54 - 0:56
    Би ишлэл үгс болон
    утга зохиол ашигладаг.
  • 0:56 - 0:59
    Цамхагийн хувьд хамгийн зохимжтой
    илэрхийлэл санаа маань
  • 0:59 - 1:01
    Коран судраас гарсан байх хэрэгтэй
    гэж бодсон тул
  • 1:01 - 1:03
    энэ бадгийг сонгож авав:
  • 1:03 - 1:05
    "Ай, хүн төрөлхтөн минь,
    бид та нарыг
  • 1:05 - 1:07
    эрэгтэй хүн, эмэгтэй хүнээс
    бүтээж,
  • 1:07 - 1:10
    та нар бие биесээ мэдээсэй гээд,
    овог, бүлгүүд болгосон."
  • 1:10 - 1:13
    Энэ бол энх тайван, хүлцэнгүй байдал мөн
    харилцан ойлголцлын төлөөх
  • 1:13 - 1:16
    тэр бүр хэвлэлд эерэгээс дүрслэгддэггүй
    талаас ирсэн
  • 1:16 - 1:18
    бүхий л ертөнцөд хандсан
    илтгээлт байлаа.
  • 1:18 - 1:21
    Би нутгийн хүмүүсийн
    зургийг минь хэрхэн хүлээж авч буйг,
  • 1:21 - 1:25
    мөн энэ цамхаг дэлхийн булан бүрийн,
    олон улсын хэвлэлийн анхааралд орж,
  • 1:25 - 1:28
    үүгээр нутгийнхан бахархаж буйг
    харах гайхалтай байсан.
  • 1:29 - 1:32
    Шашны тэргүүлэгчийн хувьд
    энэ бол зүгээр нэг зураг байгаагүй.
  • 1:32 - 1:34
    Түүнээсээ илүү гүн гүнзгий
    зүйл байлаа.
  • 1:34 - 1:37
    Тэрээр энэ цамхаг хотод бас нэгэн
    дурсгалт цэг болж,
  • 1:37 - 1:40
    Тунисын мартагдсан энэ газарт
    хүмүүсийг татна гэж итгэсэн.
  • 1:41 - 1:43
    Хүргэх санааны нийтлэг
    хандлага,
  • 1:43 - 1:45
    тэр цагийн Тунисын
    улс төрийн байдал
  • 1:45 - 1:49
    мөн Кораныг графити хэлбэрээр
    бичсэн маань
  • 1:49 - 1:50
    ялихгүй, хоосон зүйл байгаагүй.
  • 1:50 - 1:54
    Үүгээр манай нийгэмлэг
    дахин нэгдсэн юм.
  • 1:54 - 1:57
    Хойч үеээ, хүмүүсийг
  • 1:57 - 1:59
    Араб калиграфигаар нэгтгэх нь
  • 1:59 - 2:01
    миний хийдэг зүйл.
  • 2:01 - 2:05
    Өөрийн бүтээлээр санаагаа илтгэх нь
    хамгийн чухал цэг.
  • 2:05 - 2:08
    Хөгжилтэй нь юу вэ гэвэл
    Араб хэлээр ярьдаг хүн ч гэсэн
  • 2:08 - 2:12
    миний юу бичсэн зүйлийг ойлгохын тулд
    анхааралтай харах хэрэгтэй.
  • 2:13 - 2:16
    Бүтээлийг мэдрэхийн тулд утга
    агуулгыг нь заавал ойлгох албагүй.
  • 2:16 - 2:18
    Би Араб бичиглэл таны нүдэнд
    хүрэхээс уритаж
  • 2:18 - 2:20
    сүнсэнд хүрдэг гэж боддог.
  • 2:20 - 2:23
    Орчуулж ойлгох шаардлагагүй
    гоо үзэсгэлэн үүнд оршино.
  • 2:23 - 2:26
    Араб бичиглэл хэн бүхэн хүрдэг
    гэдэгт би итгэдэг.
  • 2:26 - 2:29
    Таньд, тань мөн таньд, хэн бүхэнд.
  • 2:29 - 2:31
    Тэгээд утгыг нь ойлгох цагт та
  • 2:31 - 2:33
    түүнтэй нэгэнт холбогдсоноо
    мэдрэх болно.
  • 2:33 - 2:36
    Би үргэлж хүргэх мессэжээ
  • 2:36 - 2:38
    зурж байгаа газартайгаа
    холбохын зэрэг
  • 2:38 - 2:41
    хүн бүрт хамаарах утгатай
    байхаар сонгосноор
  • 2:41 - 2:44
    ертөнцийн хэн бүхэн үүнд
    холбогдох боломжтой болгодог.
  • 2:45 - 2:47
    Би Францын Парис хотноо
    төрж өссөн ба
  • 2:47 - 2:51
    18 настайдаа Араб хэлээр
    уншиж, бичиж сурсан.
  • 2:52 - 2:55
    Өнөөдөр би зөвхөн Араб хэл дээр
    мессэжүүдээ бичдэг.
  • 2:55 - 2:58
    Надад энэ зүйл маш чухал байдаг
    нэг шалтгаан нь
  • 2:58 - 3:01
    дэлхийн даяар хүмүүс
    хэрхэн миний бүтээлүүдэд
  • 3:01 - 3:02
    хариу үйлдэл
    үзүүлсэнтэй холбоотой.
  • 3:04 - 3:07
    Рио-де-Жанейрод би
    Габрейл Торрес Барбосагийн
  • 3:07 - 3:10
    энэ Португал шүлгийг орчуулсан.
  • 3:10 - 3:13
    Энэ бол Бразилийн ядуучуудад
    зориулсан хүндлэл бөгөөд
  • 3:13 - 3:15
    би үүнийг дээвэр дээр зурсан.
  • 3:15 - 3:18
    Нутгийн хүмүүс миний юу хийж буйг
    их л сонирхож,
  • 3:18 - 3:22
    удалгүй тэдэнд калиграфийн
    утгыг хэлж өгөхөд
  • 3:22 - 3:25
    тэд надад талархаж,
    бүтээлийг ойлгож байгаагаа хэлсэн юм.
  • 3:27 - 3:29
    Өмнөд Африкийн Кейф Таунд
  • 3:29 - 3:32
    Филиппын нутгийн холбоо надад
  • 3:32 - 3:35
    ядуусын хорооллын бетонон
    ханыг л санал болгов.
  • 3:35 - 3:36
    Тэр нь сургууль байсан ба би
  • 3:36 - 3:39
    Нелсон Манделагийн
    ишлэлийг бичсэн.
  • 3:39 - 3:41
    (Араб хэл дээр хэлэв)
  • 3:41 - 3:45
    энэ нь "Дуусах хүртэл энэ бүхэн боломжгүй
    мэт харагддаг" гэсэн утгатай.
  • 3:45 - 3:48
    Тэгтэл нэг залуу надад,
    "Залуу, чи яагаад Англиар бичдэггүйн бэ?"
  • 3:48 - 3:52
    гэхэд би түүнд "Чамайг харин яагаад
    Зүлү хэл дээр бичсэнгүй вэ
  • 3:52 - 3:55
    гэж асуусан бол чиний асуултыг
    бодож үзэх байлаа" гэсэн.
  • 3:55 - 3:57
    Парис хотноо, нэгэн
    арга хэмжээ болоход
  • 3:57 - 4:01
    нэг хүн надад өөрийн ханыг
    зуруулахаар өгсөн.
  • 4:02 - 4:04
    Тэгтэл миний Араб хэлдээр
    бичихийг хармагцаа
  • 4:04 - 4:08
    үнэхээр уурлаж, бүр сандран,
    ханан дээрхийг арилгуулахыг шаардав.
  • 4:08 - 4:11
    Миний уур маш их хүрч,
    урам хугарч билээ.
  • 4:11 - 4:13
    Гэтэл 7 хоногийн дараа арга
    хэмжээ зохион байгуулагч
  • 4:13 - 4:15
    намайг дахин ирэхийг хүсч,
  • 4:15 - 4:18
    тэр надад энэ залуугийн байшингийн
    яг урд нэг хана бий гээд,
  • 4:18 - 4:20
    тэгээд, энэ залуу...
  • 4:20 - 4:22
    (Инээв)
  • 4:22 - 4:23
    тэр ханыг өдөр бүр
    харах ёстой болсон.
  • 4:23 - 4:27
    Эхэндээ, би (Араб хэлээр) гэж
    бичиж байсан нь
  • 4:27 - 4:28
    "Чиний нүүрэн дээр..." гэсэн үг.
    Гэхдээ,
  • 4:28 - 4:30
    (Инээв)
  • 4:30 - 4:34
    Би илүү ухаалаг байхыг шийдэж,
    (Араб хэлээр) гэж бичсэн нь
  • 4:34 - 4:36
    "Зүрх сэтгэлээ
    нээ" гэсэн үг байв.
  • 4:37 - 4:40
    Би өөрийн соёлоороо
    ихэд бахархдаг,
  • 4:40 - 4:46
    мөн би өөрийн бүтээлээр дамжуулж
    соёлын элч байхыг хичээдэг.
  • 4:46 - 4:49
    Бас бид бүхний мэддэг тэдгээр хэвшёэн
    ойлголтыг Араб бичиглэлийн
  • 4:49 - 4:52
    гоо сайхнаар эвдэж чадна
    гэдэгтээ итгэдэг.
  • 4:53 - 4:58
    Өнөөдөр, би ханан дээрх мессэжийнхээ
    орчуулгыг бичихээ больсон.
  • 4:59 - 5:02
    Би тэрхүү калиграфийн яруу утгыг
    эвдэхийг хүсдэггүй.
  • 5:02 - 5:06
    Учир нь энэ бол урлаг бөгөөд
    та утгыг нь ойлгохгүй ч
  • 5:06 - 5:09
    өөр орны хөгжмийг таалдаг шигээ
    мэдэрч, ойлгож болно.
  • 5:10 - 5:13
    Зарим хүмүүс үүнийг няцаалт
    эсвэл хаагдсан хаалга гэж хардаг,
  • 5:13 - 5:16
    харин надад бол илүү урилга шиг байдаг
  • 5:16 - 5:19
    Миний хэлд, миний соёлд,
    Миний урлагт урих урилга.
  • 5:19 - 5:20
    Баярлалаа.
  • 5:20 - 5:23
    (Алга ташилт)
Title:
Итгэл найдвар, энх тайвныг түгээдэг гудамжны уран бүтээлч
Speaker:
эЛ Сийд
Description:

Франц улсад амьдарч байсан Тунисаас гаралтай гэр бүлд төрсөн эЛ Сийд олон өөр хэл, соёл, хэв маягтай ойр өссөндөө баяртай байдаг. Энэ сэтгэлээ Араб утга зохиолыг гудамжны урлаг, граффититай хослуулсан бүтээлүүдээрээ түлхүү илэрхийлдэг. Энэхүү даруу атлаа хүчтэй илтгэлд уран бүтээлч, TED Fellow-нхаа хувьд эЛ Сийд өөрийн гол зорилтыг танилцуулж байна: хэл дамнан нэвтрэлцэхүйц гайхалтай урлагийг бүтээх.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:39

Mongolian subtitles

Revisions