Ажлаа хойш тавих зуршилтай хүний тархи хэрхэн ажилладаг вэ?
-
0:01 - 0:02Би коллежид
-
0:03 - 0:05төрийн удирдлагаар сурсан юм.
-
0:05 - 0:07Тийм болохоор бичих даалгавар
маш ихээр өгдөг байв. -
0:07 - 0:09Энгийн оюутан даалгавраа хийхдээ
-
0:09 - 0:12цагаа нэг ийм маягаар
хуваарилж төлөвлөдөг. -
0:12 - 0:13Та нар мэднэ дээ...
-
0:13 - 0:15(Инээд)
-
0:15 - 0:17Их л алгуурхан эхлэн,
-
0:17 - 0:19эхний 7 хоногт хөнгөн маягаар ажиллаад
-
0:19 - 0:20үлдсэн хугацаандаа сайн суугаад
-
0:20 - 0:23боловсон хүн шиг даалгавраа
хугацаанд нь өгч амжина. -
0:23 - 0:24(Инээд)
-
0:24 - 0:26Би яг л ингэж хийхийг хүсдэг байсан.
-
0:26 - 0:27Яг ингэж төлөвлөөд л.
-
0:27 - 0:30Төлөвлөгөө гаргаад ажлаа яг эхлэх болоход
-
0:30 - 0:32хамаг зүйл хяналтаас гарч, нэг мэдэхэд л
-
0:32 - 0:34ийм зүйл хийгээд сууж байдаг юм.
-
0:34 - 0:37(Инээд)
-
0:37 - 0:39Энэ бүр даалгавар
болгон дээр тохиолдоно шүү. -
0:40 - 0:44Дараа нь төгсөх ангидаа 90 хуудастай
дипломын ажил бичих мөчтэй тулгарлаа. -
0:44 - 0:46Дипломын ажилдаа хүмүүс
бүтэн жил зарцуулдаг. -
0:46 - 0:49Сурсан арга барилаараа энэ ажлын ард
гарахгүй гэдгээ мэдэж байлаа. -
0:49 - 0:51Хэтэрхий их ажил байсан.
-
0:51 - 0:52Төлөвлөгөө гаргалаа.
-
0:52 - 0:55Ийм маягаар ажиллахаар цагаа хуваариллаа.
-
0:56 - 0:57Жилийн турш ингэж ажиллана.
-
0:57 - 0:59Бага багаар эхэлнэ.
-
0:59 - 1:02Дунд үедээ ачааллаа нэмнэ.
-
1:02 - 1:04Сүүлийн хэдэн сард хамаг
хүч чадлаа дайчлан ажиллана. -
1:04 - 1:06Яг л шатаар өгсөх мэт.
-
1:06 - 1:08Шатаар өгсөх нь тийм ч хэцүү биш.
-
1:08 - 1:10Ядаад байх зүйлгүй, тийм биз?
-
1:11 - 1:13Гэтэл ёстой хөгийн зүйл болдог байгаа.
-
1:13 - 1:14Энэ эхний хэдэн сар
-
1:15 - 1:16шуураад л өнгөрөв өө.
-
1:16 - 1:18Олигтой зүйл амжуулж гавьсангүй.
-
1:18 - 1:19Төлөвлөгөөгөө шинэчилж гаргалаа.
-
1:19 - 1:21(Инээд)
-
1:21 - 1:22Тэгсэн чинь...
-
1:22 - 1:24(Инээд)
-
1:24 - 1:27өнөөх дундах хэдэн сар өнгөрөхөд
-
1:27 - 1:29ганц ч үг тавьж амжсангүй.
-
1:29 - 1:31Тэгээд ийм нөхцөл байдалд орлоо.
-
1:32 - 1:34Сүүлийн 2 сар 1 сар болов.
-
1:34 - 1:36Сүүлдээ хоёрхон долоо хоног үлдэв.
-
1:36 - 1:37Нэг л өдөр босоод хартал
-
1:38 - 1:40гуравхан хоног үлдчихсэн байдаг байгаа.
-
1:42 - 1:43Ганц ч үг бичээгүй байдаг.
-
1:43 - 1:46Өөрийнхөө ганц хийж чадах зүйлээ л хийв.
-
1:46 - 1:4890 хуудсыг 72 цагт бичсэн дээ.
-
1:48 - 1:50Ганц биш, бүр хоёр шөнө нойргүй хоносон.
-
1:50 - 1:53Гэтэл хүн 2 хоног нойргүй
явж болохгүй гээд байдаг. -
1:54 - 1:56Хар хурдаараа сургууль дундуур гүйн,
-
1:56 - 1:58удаашруулсан бичлэгт гардаг шиг үсрээд
-
1:58 - 2:00дөнгөж өгч амжив.
-
2:00 - 2:02Ингэж нэг юм салж санаа амарлаа.
-
2:02 - 2:04Гэвч 7 хоногийн дараа утас дуугарлаа.
-
2:04 - 2:05Сургуулиас ярьж байна.
-
2:06 - 2:07"Тим Урбан мөн үү?" гэнэ.
-
2:07 - 2:09Би "Мөн байна аа" л гэлээ.
-
2:09 - 2:11"Дипломын ажлын чинь талаар
ярилцах хэрэгтэй байна." -
2:11 - 2:13Би ч "За" гэлээ.
-
2:13 - 2:15Тэд:
-
2:15 - 2:18"Энэ бидний мэдэх хамгийн сайн
ажил болсон байна" гэлээ. -
2:18 - 2:20(Инээд)
-
2:20 - 2:23(Алга ташилт)
-
2:25 - 2:26Үнэндээ тэд тэгж хэлээгүй.
-
2:26 - 2:28(Инээд)
-
2:28 - 2:31Миний ажил үнэхээр муу болсон байсан.
-
2:31 - 2:33(Инээд)
-
2:33 - 2:37Зүгээр л намайг ганц хором ч болтугай
"Энэ ямар мундаг залуу вэ?" гэж -
2:38 - 2:39та нарыг бодоосой гэж хүссэн юм.
-
2:39 - 2:41(Инээд)
-
2:41 - 2:42Миний ажил үнэхээр муу болсон.
-
2:43 - 2:47За тэр ч яахав.
Одоо бол би блог хөтөлдөг зохиолч болсон. -
2:47 - 2:49Блогийн маань нэр "Wait But Why".
-
2:49 - 2:52Хэдэн жилийн өмнө би ажлаа хойш
тавьдаг зуршлын тухай бичсэн юм. -
2:52 - 2:56Миний энэ зуршил эргэн тойрны хүмүүсийг
маань гайхшруулдаг байсан тул -
2:56 - 2:59миний тархи толгойд юу болдог,
яг яагаад ингээд байдаг талаар -
2:59 - 3:01ийм зуршилд автагдаагүй хүмүүст
-
3:01 - 3:03тайлбарламаар санагдсан юм.
-
3:03 - 3:04Миний таамагласнаар
-
3:04 - 3:07ажлыг хойш тавих зуршилтай
хүмүүсийн тархи бусдынхаас -
3:07 - 3:09өөр байдаг юм шиг байгаа юм.
-
3:10 - 3:11Энэ таамгаа батлахын тулд
-
3:11 - 3:14тархиныхаа рентген зургийг авхуулж,
ажлыг хойш тавих зуршилгүй -
3:14 - 3:17хүний тархины рентген зурагтай
-
3:17 - 3:18харьцуулж үзсэн.
-
3:19 - 3:21Та бүхэнд үзүүлэхээр рентген зургаа
авч ирсэн. -
3:21 - 3:24Та бүхэн сайтар хараад ялгаа
байгаа эсэхийг нь хэлээрэй. -
3:24 - 3:27Та нар мэргэжлийн хүмүүс биш
бол ялгааг олох нь -
3:27 - 3:29амаргүй байж магадгүй ч
юу ч гэсэн хараад үз. -
3:29 - 3:31Энэ бол ажлаа хойш
тавьдаггүй хүний тархи. -
3:32 - 3:34(Инээд)
-
3:34 - 3:35Харин одоо...
-
3:36 - 3:38Энэ миний тархи.
-
3:38 - 3:41(Инээд)
-
3:44 - 3:45Ялгаа байгаа биз?
-
3:46 - 3:48Аль алинд нь "Эрүүл ухаанаар
шийдвэр гаргагч" байна. -
3:48 - 3:50Гэхдээ ажлыг хойш тавигчийн тархинд
-
3:50 - 3:53"Зуурдын зугаа цэнгэлийн сармагчин"
байдаг байх нь. -
3:53 - 3:55Энэ ажлыг хойш тавигчийн хувьд
юу гэсэн үг вэ? -
3:55 - 3:58Ямар нэг зүйл тохиолдтол бүгд
хэвийн байна гэсэн үг. -
3:58 - 4:00[Ажлаа хийхэд яг сайхан
тохирох цаг байна.][Үгүй шүү!] -
4:00 - 4:03Эрүүл ухаанаар шийдвэр гаргагч
үр дүнтэй нэгэн ажил хийхээр -
4:03 - 4:05шийдвэр гаргана.
-
4:05 - 4:07Гэвч энэ нь Сармагчинд таалагдахгүй.
-
4:07 - 4:09Тэрээр жолоодлогыг гартаа аваад
-
4:09 - 4:12"Wikipedia дээр байгаа Нэнси Керриган,
Тониа Хардинг хоёрын -
4:12 - 4:14дуулиант хэргийн талаар уншья"
гэж уриална. -
4:14 - 4:16"Сая дөнгөж энэ тухай саналаа" гэж хэлнэ.
-
4:16 - 4:17(Инээд)
-
4:17 - 4:18Дараа нь...
-
4:18 - 4:20(Инээд)
-
4:20 - 4:22Хөргөгч рүү очоод сүүлийн 10 минутад
-
4:22 - 4:24идчихмээр өөр зүйл шинээр нэмэгдсэн
эсэхийг дахин шалгана. -
4:25 - 4:27Дараа нь Youtube рүү ороод
-
4:27 - 4:30Ричард Файнманы соронзонгийн
тухай хичээлээс эхлээд -
4:30 - 4:33Жастин Биберийн ээжтэй
хийсэн ярилцлага хүртэл -
4:33 - 4:35үзэж гарна даа.
-
4:35 - 4:37(Инээд)
-
4:37 - 4:39Сармагчин: "Энэ бүхэнд цаг их ордог тул
-
4:39 - 4:43өнөөдрийн хуваариар ажил
хийх ямар ч зав алга. -
4:43 - 4:44Уучлаарай!" гэдэг.
-
4:44 - 4:45(Санаа алдав)
-
4:46 - 4:50Тэгэхээр энд яг юу болоод байна?
-
4:51 - 4:54Зуурдын зугаа цэнгэлийн
сармагчинд жолоо атгуулах нь -
4:54 - 4:55сайхан санаа огт биш.
-
4:55 - 4:57Тэр одоо үеэр л амьдардаг.
-
4:57 - 5:00Түүнд өнгөрсөн үеийн дурсамж,
ирээдүйн тухай бодол байхгүй. -
5:00 - 5:02Тэр хоёрхон зорилгын төлөө амьдардаг:
-
5:02 - 5:04биеийн амар, зугаа цэнгэл.
-
5:04 - 5:07Амьтдын ертөнцөд энэ байж болох л зүйл.
-
5:07 - 5:09Хэрвээ чи нохой бол
-
5:09 - 5:11биеийн амрыг харж,
зугаа цэнгэлтэй амьдарч чадвал -
5:11 - 5:13амьдралын чинь хэрэг бүтлээ л гэсэн үг.
-
5:13 - 5:15(Инээд)
-
5:15 - 5:17Сармагчны хувьд
-
5:18 - 5:20хүн бол бас нэг төрлийн амьтан шүү дээ.
-
5:20 - 5:25Унтах оромж, идэх хоолтой байж
үр удмаа үлдээх нь -
5:25 - 5:27хүй нэгдлийн үед амьдралын
зорилго нь байсан байх. -
5:27 - 5:30Гэвч бид хүй нэгдлийн үед амьдраагүй.
-
5:30 - 5:34Бид иргэншсэн нийгэмд амьдарч
байгааг Сармагчин даанч ойлгохгүй. -
5:34 - 5:37Тийм болохоор бидний тархинд
өөр нэг залуу байгаа нь -
5:37 - 5:39"Эрүүл ухаанаар шийдвэр гаргагч" юм.
-
5:39 - 5:42Түүний тусламжтай бид амьтдын чадахгүй
зүйлийг хийж чадна. -
5:42 - 5:44Бид ирээдүйгээ төсөөлж чадна.
-
5:44 - 5:45Бид ерөнхий дүр зургийг харж чадна.
-
5:45 - 5:47Алсыг харж төлөвлөж чадна.
-
5:47 - 5:49Тэр энэ бүхнийг тооцоолж байж
шийдвэрээ гаргана. -
5:50 - 5:53Тэр яг одоо хамгийн оновчтой зүйлийг л
-
5:53 - 5:55биднээр хийлгүүлэхийг хүснэ.
-
5:55 - 5:57Гэвч заримдаа хөнгөн,
зугаатай зүйл хийх нь -
5:57 - 5:58оновчтой мэт санагдаж магадгүй.
-
5:58 - 6:00Жишээ нь, оройн хоол идэж,
унтаж эсвэл -
6:00 - 6:02их ажлын дараа амрах гээд.
-
6:02 - 6:04Энэ үед тэдний хүсэл сонирхол
-
6:04 - 6:06давхцах тул санал зөрөлдөхгүй.
-
6:06 - 6:09Гэвч бусад үед хүн өмнөө тавьсан
том зорилгодоо хүрэхийн тулд -
6:09 - 6:12биеэ зовоон, шаргуу ажиллах
-
6:12 - 6:14шаардлагатай болдог.
-
6:14 - 6:15Энэ үед тэдний сонирхол зөрчилдөнө.
-
6:16 - 6:17Ажлаа хойш тавигчийн хувьд
-
6:17 - 6:20энэ зөрчилдөөн яаж төгсөх нь
ер нь тодорхой байдаг. -
6:20 - 6:24Тэрээр "Эрүүл ухаан"-ы
энэ тойргоос гадуур байгаа -
6:24 - 6:28улбар шар бүсэд хөнгөн, зугаатай зүйлд
ихэнх цагаа дэмий өнгөрүүлдэг. -
6:28 - 6:30Үүнийг би "Бүрхэг
тоглоомын талбай" гэдэг. -
6:30 - 6:32(Инээд)
-
6:32 - 6:35Энэхүү хор уршигтай тоглоомын талбайг
-
6:35 - 6:38ажлыг хойш тавигчид бүгд маш сайн мэднэ.
-
6:39 - 6:42Энэ бол зугаа цэнгэл хөөцөлдөх
зав байхгүй гэдгийг мэдсээр байж -
6:42 - 6:44зугаа цэнгэл хөөцөлддөг газар юм.
-
6:44 - 6:46Ингэж зугаалж цэнгэх гавьяагүй тул
-
6:46 - 6:49энэ талбар дахь зугаа цэнгэл
тийм ч таатай зүйл биш. -
6:49 - 6:52Энд гэм буруу, айдас түгшүүр,
өөрийгөө үзэн ядах тэр л мэдрэмжүүд -
6:52 - 6:54бүгд ажлаа хойш тавигчдыг салахгүй дагана.
-
6:55 - 6:58Хамгийн гол нь Сармагчны гарт
жолоодлого байхад -
6:58 - 7:02ажлаа хойш тавигч амаргүй ч гэсэн
хийх шаардлагатай -
7:02 - 7:05энэ цэнхэр өнгийн бүсэд
яаж орж чаддаг юм бол? -
7:05 - 7:10Ажлаа хойш тавигчдад хамгаалагч
сахиусан тэнгэрүүд байдаг юм байна. -
7:10 - 7:13Биднийг дээрээс тогтмол хянаж,
хэцүү цаг үед биднийг хамгаалж байдаг. -
7:13 - 7:15Тэдний нэрийг
-
7:15 - 7:17"Сандруу мангасууд" гэдэг.
-
7:17 - 7:20(Инээд)
-
7:22 - 7:27Сандруу мангас ихэнхдээ л унтаж байдаг.
-
7:27 - 7:31Гэвч ажлаа өгөх хугацаа дөхөх,
олны өмнө шившиг болох эрсдэлд орох, -
7:31 - 7:33мэргэжлийн нэр хүнд аюулд орох зэрэг
-
7:33 - 7:36аймаар үр дагавартай тулгарахад
тэр нойрноос сэрдэг. -
7:36 - 7:40Тэр бол Сармагчныг айлгадаг ганц амьтан.
-
7:40 - 7:45Тэр ч миний амьдралд саяхнаас орж ирсэн.
-
7:45 - 7:48Учир нь TED-ын зохион байгуулагчид
надтай 6 сарын өмнө холбоо барьж -
7:48 - 7:50TED илтгэл тавих санал тавьсан юм.
-
7:50 - 7:52(Инээд)
-
7:55 - 7:57Мэдээж би зөвшөөрсөн.
-
7:57 - 8:01TED илтгэл тавих нь
миний мөрөөдөл байсан юм чинь. -
8:01 - 8:05(Инээд)
[Би ТED дээр илтгэл тавьж байлаа.] -
8:05 - 8:09(Алга ташилт)
-
8:12 - 8:14Гэвч энэ сэтгэл догдлолын дунд
-
8:14 - 8:17Эрүүл ухаанаар шийдвэр гаргагчийн толгойд
өөр бодол байсан бололтой. -
8:18 - 8:20Тэрээр "Бид юу хийж байгаагаа
сайн ойлгож байгаа биз? -
8:20 - 8:23Нэг л өдөр юу болохыг сайн
мэдэж байгаа биз? -
8:23 - 8:26Яг одоо суугаад ажиллаж
эхлэх хэрэгтэй" гэсэн. -
8:26 - 8:29Сармагчин хариуд нь "Санал нэг байна.
Гэхдээ эхлээд Google Earth нээгээд -
8:29 - 8:32Энэтхэгийг 60 метрийн
өндрөөс томруулж, -
8:32 - 8:36өмнөд цэгээс хойд цэг хүртэл
2 цаг гаруй сайн харж -
8:36 - 8:38Энэтхэгийн тухай
мэдлэгээ дээшлүүлье" гэж хэлсэн. -
8:38 - 8:42(Инээд)
-
8:43 - 8:45Тэр өдөр бид ийм л зүйл хийсэн.
-
8:45 - 8:47(Инээд)
-
8:49 - 8:52Ингээд 6 сар маань 4 болж,
дараа нь 2, тэгээд 1 сар боллоо. -
8:53 - 8:56TED-ын зохион байгуулагчид
илтгэгч нарын нэрсийг зарласны дараа -
8:56 - 8:58цахим хуудас руу нь
ороод үзтэл миний зураг -
8:58 - 9:00өмнөөс минь ширтэж байлаа.
-
9:00 - 9:01Хэн сэрснийг таа даа?
-
9:01 - 9:04(Инээд)
-
9:05 - 9:08Сандруу мангас галзуурахаа дөхөж
-
9:08 - 9:11хэдхэн хормын дотор л
томоохон үймээн дэгдээлээ. -
9:11 - 9:13(Инээд)
-
9:16 - 9:19Сандруу мангасаас үхтлээ айсан
өнөөх Сармагчин зугтаан -
9:19 - 9:20мод руу авираад гарчихлаа.
-
9:20 - 9:21Ингэж нэг юм
-
9:21 - 9:24Эрүүл ухаанаар шийдвэр гаргагч
жолоог гартаа авснаар -
9:24 - 9:25би илтгэл дээрээ ажиллаж эхэлсэн юм.
-
9:25 - 9:28Сандруу мангас гарч ирснээр
-
9:28 - 9:31ажлаа хойш тавигчийн хачин
жигтэй үйлдлийн учир зангилаа тайлагдана. -
9:31 - 9:34Жишээ нь, надтай адилхан
хэн нэгэн нөхөр -
9:34 - 9:37бүтэн 2 долоо хоног ганц үг тавилгүй
зүгээр суучхаад -
9:37 - 9:40гайхалтай эрч хүчийг гэнэт олоод,
-
9:40 - 9:43шөнөжин суугаад 8 хуудас
бичээд дуусгачихдаг. -
9:44 - 9:47Энэ 3 дүртэй холбоотой түүх бол
-
9:47 - 9:49ажлаа хойш тавигчийн ажиллах горим юм.
-
9:50 - 9:54Тааламжтай зүйл биш хэдий ч
ямар ч байсан болоод л байдаг. -
9:54 - 9:582 жилийн өмнө энэ тухай
би блогтоо бичсэн юм. -
9:58 - 10:01Хүмүүсээс ирсэн хариу нь
намайг үнэхээр гайхшруулсан. -
10:01 - 10:03Дэлхийн өнцөг булан бүрээс
-
10:03 - 10:06өөр өөр мэргэжилтэй өөр өөр хүмүүсээс
-
10:06 - 10:07мянга мянган цахим шуудан ирсэн.
-
10:07 - 10:10Тэдний дунд сувилагч,
банкны ажилтан, зураач, инженерүүд, -
10:10 - 10:13мөн олон тооны докторантууд байлаа.
-
10:13 - 10:15(Инээд)
-
10:15 - 10:17Тэдний бичиж, хэлдэг зүйл нь
ерөнхийдөө л ижил: -
10:17 - 10:19"Надад ч гэсэн ийм асуудал байдаг".
-
10:19 - 10:23Хөгжилтэй өнгө аясаар бичсэн бичлэгт маань
уншигчдаас ирүүлсэн сэтгэгдлүүд -
10:23 - 10:25тун нухацтай байсан нь
намайг гайхшруулсан. -
10:25 - 10:28Ажлыг хойш тавих зуршил болоод
өнөөх cармагчин -
10:28 - 10:31амьдралыг нь хэрхэн баллаж байгааг,
-
10:31 - 10:33хэрхэн бухимдаж явдаг
тухайгаа тэд бичсэн байлаа. -
10:35 - 10:38Ажлаа хойш тавигчийн арга барил нь
-
10:38 - 10:41үр дүнгээ өгч байхад ийм бухимдал
хаанаас үүсдэг билээ? -
10:41 - 10:44Яагаад энэ хүмүүс ингэтлээ
сэтгэлээр унадаг байна аа? -
10:44 - 10:47Амьдрал дээр ажлаа хойш тавих зуршил
2 замаар илэрдэг байх нь. -
10:48 - 10:51Өнөөдөр би та бүхэнд тодорхой хугацаанд
дуусгах ажлуудыг -
10:51 - 10:52жишээ болгон ярьсан.
-
10:52 - 10:53Хугацаатай ажлыг хийхэд
-
10:53 - 10:56ажлаа хойш тавигчийн амьдралд
Сандруу мангас оролцдог учир -
10:56 - 10:58үр дүн гардаг юм байна.
-
10:58 - 11:00Ажлаа хойш тавих зуршлын өөр нэг хэлбэр нь
-
11:00 - 11:03аливаа тогтсон хугацаагүй
ажлыг хийхэд илэрдэг. -
11:03 - 11:06Жишээ нь, хувиараа ажилладаг хүний хувьд
-
11:06 - 11:08хувийн бизнесээ эхлүүлэх,
эсвэл ур чадвараа дээшлүүлэхээр -
11:08 - 11:11өмнөө зорилго тавьсан бол
үүнд тогтсон хугацаа байхгүй шүү дээ. -
11:12 - 11:14Хүн зорилгодоо хүрэхийн тулд
мэрийж хөдөлмөрлөж байж -
11:14 - 11:15тодорхой үр дүн гарч эхэлнэ.
-
11:15 - 11:18Ажил мэргэжлээс гадна тогтсон
хугацаагүй боловч -
11:18 - 11:20амьдралын чухал үйл хэргүүд
гэж байдаг шүү дээ. -
11:20 - 11:24Тухайлбал, гэр бүлтэйгээ уулзах,
дасгал хийх, эрүүл мэнддээ анхаарах, -
11:24 - 11:25хайртай хүнээ халамжлах,
-
11:25 - 11:28бүтэлгүй харилцаагаа таслах гээд л.
-
11:28 - 11:31Гэхдээ ажлаа хойш тавигч
Сандруу мангасыг сэрээж байж л -
11:31 - 11:35өмнөх ажлаа хийж дуусгадагт
асуудал байгаа юм. -
11:35 - 11:37Тогтсон хугацаа байхгүй бол
-
11:37 - 11:39Сандруу мангас сэрэхгүй.
-
11:39 - 11:41Түүнийг сэрээх шалтгаан байхгүй.
-
11:41 - 11:43Энд ажлаа хойш тавигчийн
арга барил үр дүнгээ өгөхгүй. -
11:43 - 11:45Тэд ажлаа хойш тавьсаар л байна.
-
11:46 - 11:49Энэ урт хугацаанд ажил хойш тавих зуршлыг
-
11:49 - 11:52тогтсон хугацаатай жижиг
ажлыг хойш тавих зантай харьцуулбал -
11:52 - 11:55бид тэр бүр анзаардаггүй тул
энэ талаар яриад байдаггүй. -
11:55 - 11:58Дор бүрнээ сэтгэл дотроо л
чимээгүйхэн шанална. -
11:59 - 12:00Гэтэл энэ маань заримдаа
-
12:00 - 12:04бидний аз жаргалгүй байдал,
харамсах сэтгэлийн учир шалтгаан болдог. -
12:05 - 12:07Тийм ч болохоор хүмүүс над руу
олон зуун захиа бичиж, -
12:07 - 12:10сэтгэл дундуур байдаг
тухайгаа ярьцгаадаг байх. -
12:10 - 12:13Хугацаа нь тулсан ажилд
сэтгэл нь зовсондоо бус, -
12:13 - 12:16харин зорилгоо хойш тавьсаар
урсгал даган хөвөх нь -
12:16 - 12:18тэдэнд зовлон авчирдаг аж.
-
12:19 - 12:22Мөрөөдөл нь биелэхгүй бүтэлгүйтсэндээ бус,
харин мөрөөдлийнхөө төлөө -
12:22 - 12:25ганц ч алхам хийгээгүйдээ
тэд сэтгэлээр унацгаасан байсан. -
12:25 - 12:29Тэдгээр захидлыг уншиж байхдаа
нэг зүйлийг ойлгож авсан. -
12:30 - 12:34Магадгүй ажлаа хойш тавьдаггүй хүн
гэж ер байдаггүй байх. -
12:34 - 12:37Бид бүгд ажлаа хойш тавих зуршилтай.
-
12:38 - 12:40Яахав зарим нэг чинь бид нар шиг
-
12:40 - 12:41яадгаа алдчихаагүй байх.
-
12:41 - 12:43(Инээд)
-
12:43 - 12:46Зарим чинь ажлаа хугацаанд нь
хуваарилж хийдэг эрүүл дадалтай байх. -
12:46 - 12:49Гэхдээ хугацаа товлоогүй газар л
-
12:49 - 12:50Сармагчин гэтэж байдгийг санаарай.
-
12:51 - 12:53Эцэст нь, та бүхэнд нэг зүйл үзүүлье.
-
12:53 - 12:56Үүнийг би "Амьдралын хуанли"
гэж нэрлэсэн. -
12:56 - 13:017 хоног бүрийг 1 нүдэнд тэмдэглэх
90 жилийн хуанли байгаа юм. -
13:01 - 13:03Тийм ч олон нүд байхгүй байгаа биз?
-
13:03 - 13:06Тэгээд ч бид ихэнхийг аль хэдийн
бөглөчихсөн шүү дээ. -
13:07 - 13:12Энэ хуанлийг удаан гэгч нь сайтар
ажиглаасай гэж хүсэж байна. -
13:13 - 13:16Та амьдралдаа юуг хойш тавьсаар
байгаагаа нэг бодоорой. -
13:16 - 13:19Хүн бүрт л тийм үйл хэрэг байгаа.
-
13:21 - 13:24Бид Зуурдын зугаа цэнгэлийн сармагчнаас
сэрэмжлэх хэрэгтэй. -
13:25 - 13:28Энэ бол бид бүгдийн үүрэг.
-
13:29 - 13:31Энэ хуанли дээр олон нүд үлдээгүй тул
-
13:31 - 13:33бид хойш тавилгүй
өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. -
13:33 - 13:36Заавал яг "өнөөдөр" гэхгүй л дээ...
-
13:36 - 13:38(Инээд)
-
13:38 - 13:39Та нар ойлгосон байх.
-
13:40 - 13:41Гэхдээ ойрын хугацаанд шүү.
-
13:41 - 13:43Баярлалаа.
-
13:43 - 13:49(Алга ташилт)
- Title:
- Ажлаа хойш тавих зуршилтай хүний тархи хэрхэн ажилладаг вэ?
- Speaker:
- Тим Урбан
- Description:
-
Тим Урбан ажлаа хойш тавих нь муу зуршил гэдгийг мэддэг ч эцсийн мөчид овоорсон ажлаа яарч сандран хийдэг зангаа хаяж чадаагүй нэгэн. Тэрээр энэхүү хөгжилтэй бөгөөд сургамжтай илтгэлдээ хэдэн цагаар ч хамаагүй Youtube үздэг хүмүүс, өдөржин интернетээр дэмий сэлгүүцэгч нарын дадал зуршлыг бидэнд танилцуулах болно. Түүний илтгэлийг үзээд та "Бид амьдралынхаа энэ богино хугацаанд илүү чухал үйл хэргийг хойш тавьсаар байгаа юм биш биз?" гэж өөрөөсөө магадгүй асуух биз ээ.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 14:03
![]() |
Tuya Bat approved Mongolian subtitles for Inside the mind of a master procrastinator | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for Inside the mind of a master procrastinator | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for Inside the mind of a master procrastinator | |
![]() |
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for Inside the mind of a master procrastinator | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Inside the mind of a master procrastinator | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Inside the mind of a master procrastinator | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Inside the mind of a master procrastinator | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Inside the mind of a master procrastinator |