Сурах хүслийг бадраах 3 дүрэм
-
0:01 - 0:03Би химийн багш.
-
0:03 - 0:04(Дэлбэрэлт)
-
0:04 - 0:08За, за.
(Инээд) -
0:08 - 0:10Зөвхөн дэлбэрэлтээс гадна
-
0:10 - 0:11хими хаа сайгүй байдаг.
-
0:11 - 0:14Та ресторанд сууж байхдаа
-
0:14 - 0:16үүнийг дахин дахин хийж байсан уу?
-
0:16 - 0:19Зарим хүмүүс толгой дохиж байна.
-
0:19 - 0:21Би саяхан сурагчиддаа үүнийг үзүүлээд
-
0:21 - 0:25учрыг нь тайлбарлахыг хүссэн юм.
-
0:25 - 0:28Үүнийг дагасан асуулт, хэлэлцүүлгүүд
-
0:28 - 0:30гайхмаар байсан.
-
0:30 - 0:31Миний сурагч Мэдди
-
0:31 - 0:35тэр орой надад энэ бичлэгийг явуулсан юм.
-
0:46 - 0:48(Инээд)
-
0:48 - 0:51Мэдээж Мэддигийн химийн багшийн хувьд
-
0:51 - 0:55түүний анги дээр сурсан зүйлээ
гэртээ үргэлжлүүлэн сонирхож, -
0:55 - 0:58ийм туршилт хийсэн нь
надад маш их таалагдсан. -
0:58 - 1:00Хамгийн гайхалтай зүйл бол
-
1:00 - 1:03Мэддигийн сониуч зан нь
түүнийг өөр төвшинд аваачсан. -
1:03 - 1:05Та шилэн савны доторхыг харвал
-
1:05 - 1:06лаа байгаа.
-
1:06 - 1:12Мэдди дулааныг ашиглан энэхүү үзэгдлийн
шинэ хувилбарыг бий болгосон. -
1:12 - 1:15Мэддигийнх шиг асуулт, сониуч зан
-
1:15 - 1:19багш шавийн харилцааг
улам бэхжүүлж байдаг. -
1:19 - 1:20Энэ бол ямар ч технологи
-
1:20 - 1:24боловсролын тухай уриа
лоозонгоос хамаагүй илүү. -
1:24 - 1:29Хэрвээ бид эдгээр технологийг
сурагчдын асуултаас илүүд үзвэл -
1:29 - 1:31багш нар өөрсдөөсөө
-
1:31 - 1:34сургалтын хамгийн үр дүнтэй аргыг
хулгайлахаас өөрцгүй. -
1:34 - 1:35Тэр нь сурагчдын асуулт.
-
1:35 - 1:39Жишээлбэл, жирийн нэг уйтгартай
лекцийг -
1:39 - 1:41утасны дэлгэц рүү шилжүүлэх нь
-
1:41 - 1:43таны цагийг хэмнэж болох ч,
-
1:43 - 1:46хэрвээ энэ нь сурагчдын
гол арга болчихвол -
1:46 - 1:52энэ нь өөр хэлбэртэй болохоос биш
мөнөөх л уйтгартай яриа шүү дээ. -
1:52 - 1:54Гэхдээ хэрвээ бидэнд
-
1:54 - 1:56сурагчдаа будлиулж, төөрөлдүүлж,
-
1:56 - 1:59сонирхлыг нь төрүүлэх хүсэл байвал
-
1:59 - 2:03тэдгээрийн тусламжтай бид
бат бөх, цаг үетэйгээ нийцсэн -
2:03 - 2:08хосолсон заах аргыг гарган авж чадах юм.
-
2:09 - 2:1421 зууны уйтгартай,
төвөгтэй баримтаас гадна, -
2:14 - 2:18үнэндээ өнөөдрийг хүртэл
би 13 жилийн турш багшилж байна. -
2:18 - 2:21Амь насанд халтай нөхцөл байдал
-
2:21 - 2:2410 жилийн турш номоос
зааж ирсэн намайг сэрээж -
2:24 - 2:30сурагчдын асуулт бол сургалтын үндэс
гэдгийг ойлгоход тусалсан юм. -
2:30 - 2:33Харин сурагчдад элдвийн
мэдээллийн буланг өгдөг -
2:33 - 2:35номын хөтөлбөр биш юм.
-
2:35 - 2:39Би 2010 оны 5 сард, 35 насандаа
-
2:39 - 2:432 настай хүүхэдтэйгээ,
дараачийнх нь гарахыг хүлээж байхдаа -
2:43 - 2:47цээжиндээ томоохон
цусны бүдүүрэлттэй гэж оношлогдсон. -
2:47 - 2:50Үүнээс болж нээлттэй
зүрхний хагалгаанд орсон. -
2:50 - 2:53Энэ манай эмчээс ирсэн
жинхэнэ цахим шуудан байна. -
2:53 - 2:58Энэ захиаг авсны дараа
би үнэхээр цочролд орсон. -
2:58 - 3:03Гэхдээ мэс засалчийн маань
өөртөө итгэлтэй байдал -
3:03 - 3:06намайг тайтгаруулж байсан.
-
3:06 - 3:10Энэ залуу энэ их өөрт итгэх
итгэлээ хаанаас авсан юм бол? -
3:10 - 3:13Тэгээд түүнээс асуухад
надад 3 зүйлийг хэлсэн. -
3:13 - 3:15Нэгт. Сониуч зан нь түүнийг
-
3:15 - 3:18хагалгааны талаар хэцүү асуултуудыг
-
3:18 - 3:21юу болох, юу болохгүйг
асуухад нь хүргэсэн. -
3:22 - 3:24Хоёрт, тэр айгаагүй.
-
3:24 - 3:27Харин ч замд таарч болох,
таарах нь гарцаагүй -
3:27 - 3:29саад, бэрхшээлүүдийг
хүлээн зөвшөөрсөн. -
3:29 - 3:32Гуравт, сайтар эргэцүүлэн бодон,
-
3:32 - 3:37хагалгааг өөрчлөхөд
хэрэгтэй мэдээллээ цуглуулан -
3:37 - 3:41тэгээд тайван гараар
миний амийг аварсан. -
3:41 - 3:44Би эдгээр мэргэн үгнээс
ихийг ойлгосон. -
3:44 - 3:47Тэгээд тэр намар нь
хичээл орохоос өмнө -
3:47 - 3:50одоо ч гэсэн хичээлийн төлөвлөгөө
гаргахдаа хэрэглэдэг -
3:50 - 3:52өөрийн гурван дүрмийг зохиосон.
-
3:52 - 3:56Дүрэм 1: Сониуч зан ямагт тэргүүнд байна.
-
3:56 - 3:59Асуулт агуу тайлбарт хүргэж болно.
-
3:59 - 4:02Харин хэзээ ч эсрэгээрээ байхгүй.
-
4:02 - 4:06Дүрэм 2: Бэрхшээлийг хүлээн зөвшөөр.
-
4:06 - 4:08Бид бүгд багш.
Бид нар сурах ямар аймаар гэдгийг мэднэ. -
4:08 - 4:11Шинжлэх ухааны арга нь
-
4:11 - 4:15бидний үргэлж алгасдаг
-
4:15 - 4:185 дугаар хуудасны 1,2-р бүлэгт байна.
-
4:18 - 4:21Алдаа, саад ч гэсэн бидний
-
4:21 - 4:23өдөр болгон сургууль дээрээ
-
4:23 - 4:27хийдэг зүйлсийг хэсэг юм.
-
4:27 - 4:31Дүрэм 3: Эргэцүүл.
-
4:31 - 4:33Бидний хийдэг зүйл чухал.
-
4:33 - 4:36Тиймээс бид анхаарч,
засаж, шинэчлэх хэрэгтэй. -
4:36 - 4:39Бид хичээлийнхээ мэс засалч
нь байж чадах уу? -
4:39 - 4:42Бидний хийдэг зүйл
нэг өдөр хүний амийг аврах мэт. -
4:42 - 4:44Бидний сурагчид үнэ цэнэтэй.
-
4:44 - 4:46Мөн нөхцөл байдал болгон өөр.
-
4:46 - 4:47(Тэсрэлт)
-
4:47 - 4:49Уучлаарай.
-
4:49 - 4:51Цааш үргэлжлүүлэхээс өмнө
-
4:51 - 4:54химийн багшийнхаа хувьд
үүнийг хийх хэрэгтэй байсан юм. -
4:54 - 4:56Эд бол манай охид.
-
4:56 - 4:59Баруун талд Эммалү.
-
4:59 - 5:02Зүүн талд Райли.
-
5:02 - 5:05Хэдэн хоногийн дараа
Райли маань том охин болно. -
5:05 - 5:064 нас хүрнэ.
-
5:06 - 5:094 настай хүүхэдтэй хүн болгон мэдэх байх.
-
5:09 - 5:12Тэд "Яагаад" гэж асуух их дуртай.
-
5:12 - 5:13Тийм ээ. Яагаад.
-
5:13 - 5:16Би түүнд юуг ч зааж чадна.
-
5:16 - 5:19Учир нь бүх зүйл түүний сонирхлыг татдаг.
-
5:19 - 5:21Бид ч энэ насан дээр
тийм л байсан. -
5:21 - 5:27Гэхдээ Райлигийн ирээдүйд уулзах багшид л
жинхэнэ сорилт тулгарна. -
5:27 - 5:30Тэд энэ сониуч занг
хэрхэн бадраах бол? -
5:30 - 5:35Би Райлийг бүх хүүхдүүдийг
төлөөлсөн жишээ гэж хэлнэ. -
5:35 - 5:39Миний бодлоор сургууль хаялт
олон янз байдаг. -
5:39 - 5:42Хичээл эхлэхээс өмнө гарсан
төгсөх ангийн сурагч, -
5:42 - 5:47эсвэл дунд ангийн
хамгийн арын хоосон ширээ. -
5:47 - 5:50Гэхдээ хэрэв сурган хүмүүжүүлэгч бид
-
5:50 - 5:52энэхүү залхаан шийтгэгчийн дүрээ орхин
-
5:52 - 5:55шинэ загварыг даган
-
5:55 - 5:58сониуч занг цэцэглүүлж чадвал
-
5:58 - 6:01бид сургуулийн жирийн нэг өдрийг
илүү утга учиртай болгож, -
6:01 - 6:03тэдний төсөөллийг бадрааж чадна.
-
6:03 - 6:04Маш их баярлалаа.
-
6:04 - 6:10(Алга ташилт)
- Title:
- Сурах хүслийг бадраах 3 дүрэм
- Speaker:
- Рамси Мусалам
- Description:
-
Аминд халтай нөхцөл байдал үүссэнээр Рамси Мусалам 10 жилийн турш идэвхгүй заах аргаар явж ирснээ ухааран, сурган хүмүүжүүлэгчийн жинхэнэ үүрэг нь сониуч занг хөгжүүлэх юм гэдгийг ойлгожээ. Энэхүү хөгжилтэй ярианд Мусалам бидэнд төсөөлөл болон сурах, ойлгох хүслийг бадраах 3 дүрмийг танилцуулахаас гадна сурагчид, хүүхэд залуусын дэлхийг таньж мэдэх хүслийг асаана.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 06:29
Indra Ganzorig approved Mongolian subtitles for 3 rules to spark learning | ||
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for 3 rules to spark learning | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for 3 rules to spark learning | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for 3 rules to spark learning | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for 3 rules to spark learning | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for 3 rules to spark learning | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for 3 rules to spark learning | ||
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for 3 rules to spark learning |