Өөрөөр сэтгэгчдийн санаанд оромгүй зуршлууд
-
0:01 - 0:067 жилийн өмнө над дээр нэг оюутан ирээд,
компанид нь хөрөнгө оруулахыг хүссэн юм. -
0:06 - 0:08Тэгээд "Би 3 найзтайгаа
-
0:08 - 0:11онлайн худалдааны зах зээлд
хөл тавихаар зэхэж байгаа юм" гэлээ. -
0:12 - 0:15Хариуд нь би "Тэгэхээр та нар
үүн дээр зунжингаа ажиллаж ээ?" -
0:15 - 0:18"Үгүй ээ, энэ санаа бүтэхгүй бол гээд
бүгдээрээ дадлагад гарцгаасан." -
0:18 - 0:21"За за, гэхдээ та нар төгсөөд үндсэн
ажлаа болгоно, тийм ээ?" -
0:22 - 0:25"Яг ч тийм биш л дээ. Бидэнд ажлын өөр
нөөц төлөвлөгөө бий." -
0:26 - 0:27Үүнээс хойш 6 сар өнгөрч,
-
0:27 - 0:29компани нь байгуулагдах
өдөр ирчихээд байхад -
0:29 - 0:31тэд хувийн вебсайтаа ч нээгээгүй байлаа.
-
0:31 - 0:34"Залуусаа, та нарын компани чинь уг нь
ганц вебсайт шүү дээ. -
0:34 - 0:35Өөр хийх юм байхгүй юмсан."
-
0:37 - 0:40Тэгээд би мэдээж хөрөнгө
оруулахаас татгалзсан. -
0:42 - 0:44Бас тэд компаниа Уарби Паркер гэж
нэрлэсэн байлаа. -
0:44 - 0:46(Инээд)
-
0:46 - 0:47Тэд онлайнаар шил зардаг л даа.
-
0:48 - 0:52Мөн саяхан дэлхийн хамгийн ирээдүйтэй
залуу компаниар шалгарч, -
0:52 - 0:54хэдэн тэрбум доллараар үнэлэгдсэн юм.
-
0:54 - 0:57Харин одоо? Эхнэр маань манай хөрөнгө
оруулалтын асуудлыг хариуцдаг болсон. -
0:59 - 1:01Би юун дээр алдав?
-
1:01 - 1:05Ингээд "Жинхэнүүд" гэгдэх
хүмүүсийг судлах болсон. -
1:05 - 1:07Жинхэнүүд бол зөвхөн
шинэ санаа сэдэхээс гадна -
1:07 - 1:09даацтай хөдөлж,
ялагч нь болж чаддаг, -
1:09 - 1:11уламжлалд үл захирагдагчид юм.
-
1:12 - 1:14Тэд бол босч зогсоод,
дуугарч чаддаг хүмүүс. -
1:14 - 1:17Жинхэнүүд бүтээлч байдлыг залж,
дэлхийг өөрчилдөг хүмүүс. -
1:17 - 1:20Бооцоо тавибал тэдэнд л тавих хэрэгтэй.
-
1:20 - 1:22Бас тэд миний бодсоноос тэс өөр хүмүүс.
-
1:23 - 1:25Өнөөдөр би та бүхэнд жинхэнүүдийг таних,
-
1:25 - 1:27мөн тэдэнд бага ч гэсэн дөхөж очиход
хэрэг болох -
1:27 - 1:303 зүйлийг зааж өгмөөр байна.
-
1:30 - 1:34Тэгэхээр, миний Уарби Паркерт татгалзсан
анхны шалтгаан бол -
1:34 - 1:37тэд маш удаан хөдөлж байсан хэрэг.
-
1:37 - 1:41Одоо бол та бүхэн "хойш тавигчдын"
сэтгэлгээний онцлогийг мэднэ дээ. -
1:43 - 1:47Та нарт нэг нууц задлая л даа.
Би бол эсрэгээрээ "үргэлж яаран сандрагч". -
1:48 - 1:49Энэ бодит нэр томьёо юм шүү.
-
1:49 - 1:52Нэг томоохон ажлын цаг тулчихаад байхад
-
1:52 - 1:54юу ч хийгээгүй байх үеийн сандралыг
сайн мэднэ дээ? -
1:55 - 1:57Би тэр мэдрэмжийг бүр
хэдэн сарын өмнөөс мэдэрдэг. -
1:57 - 1:59(Инээд)
-
2:00 - 2:07Энэ бүхэн багадаа Нинтендо
тоглоомонд дурласнаас минь эхлэлтэй. -
2:07 - 2:09Би үүрийн 5 цагт сэрээд,
-
2:09 - 2:12тэр тоглоомнуудад мэргэших
хүртлээ зогсолтгүй тоглодог байлаа. -
2:12 - 2:16Энэ байдал бүр хяналтаас гарч,
орон нутгийн сонины редакцийнхан -
2:16 - 2:20Нинтендо тоглоомын хор хөнөөлийн тухай
нийтлэлдээ миний зургийг хавсаргасан. -
2:20 - 2:23(Инээд)
-
2:23 - 2:25(Алга ташилт)
-
2:29 - 2:32Тэр үеэс л би өөрийн үсээ
шүдээр сольсон юм шүү дээ. -
2:32 - 2:35(Инээд)
-
2:37 - 2:40Гэхдээ энэ онцлог минь надад
нэг тус болсон нь -
2:40 - 2:45би төгсөлтийн ажлаа эцсийн хугацаанаас
4 сарын өмнө бичиж дуусгасан юм. -
2:46 - 2:50Мөн би үүгээрээ хэдэн жилийн өмнөх
нэг үйл явдал хүртэл бахархсаар л байлаа. -
2:50 - 2:54Жихэй гэдэг оюутан маань
над дээр нэг удаа ирээд ингэж хэлэв: -
2:54 - 2:57"Би ажлаа бага зэрэг хойшлуулахад
хамгийн бүтээлч санаанууд төрдөг." -
2:57 - 3:01Би: "Хөөрхөн гэдэг нь. Тэгээд чиний
надад өртэй 4 хуудас ажил хаана байна?" -
3:01 - 3:01(Инээд)
-
3:01 - 3:04Үгүй дээ, тэр хамгийн бүтээлч
оюутнуудын нэг байсан. -
3:04 - 3:08Мөн байгууллагын сэтгэл зүйчийн хувьд,
энэ миний туршиж үздэг санаануудын нэг. -
3:08 - 3:10Би түүнд мэдээлэл цуглуулах
ажил даалгасан. -
3:10 - 3:12Түүний хийх зүйл нь хэдэн компаниар орж
-
3:12 - 3:16ажилчид нь ажлаа хэр их хойш нь
тавьдаг талаар судалгаа бөглүүлэх байлаа. -
3:16 - 3:19Дараа нь удирдлагаар нь ажилчдынх нь
бүтээлч байдлыг үнэлүүлэх ёстой байв. -
3:19 - 3:22Мэдээж над шиг бүх зүйлд яарч
сандарч явдаг, -
3:22 - 3:24бүгдийг хурдхан дуусгах
гэдэг хүмүүс нь -
3:24 - 3:26ажлаа багахан хойшлуулчихдаг
хүмүүсийг -
3:26 - 3:28бүтээлч байдлаараа гүйцэхгүй байлаа.
-
3:28 - 3:32Тэгээд би "Архаг хойш тавигчдын"
үр дүнг сонирхоод асуулаа. -
3:32 - 3:35Тэгтэл тэр: "Би мэдэхгүй ээ,
тэд судалгааг маань бөглөө ч үгүй." -
3:35 - 3:37(Инээд)
-
3:37 - 3:39Тэгэхээр бидний үр дүн бол энэ.
-
3:40 - 3:44Бүр сүүлийн хором хүртэл бүхнийг
хойшлуулж суудаг хүмүүс магадгүй -
3:44 - 3:48таны нүдээр, ямар ч шинэ санаагүй ангайж
суугаа юм шиг харагддаг биз. -
3:49 - 3:52Яг үнэндээ,
хамаг юманд яарч сандарч, -
3:52 - 3:56бухимдаж, бачуурч явдаг хүнд харин
"Жинхэнэ санаа" огт байдаггүй юм. -
3:57 - 4:01"Жинхэнүүдийн" амьдардаг
их гоё орон зай байдаг юм. -
4:02 - 4:03Яагаад ийм байдаг юм бол?
-
4:04 - 4:06Магадгүй жинхэнэ сэтгэгчид зүгээр л
ажлын муу зуршилтай байх. -
4:06 - 4:10Ажлаа хойш тавих нь бүтээлч
байдалтай огт хамаагүй байж ч болох. -
4:10 - 4:13Үүнийг мөн судлахын тулд бид
жижигхэн туршилт явуулсан юм. -
4:13 - 4:16Бид хэдэн залуусаас шинэ бизнесийн
санаа олохыг хүсээд, -
4:16 - 4:18нөгөө талд үнэлгээний баг бүрдүүлж,
-
4:18 - 4:21тэрхүү санаанууд хэр бүтээлч,
мөн хэр хэрэгцээтэйг судлахаар зэхэв. -
4:21 - 4:25Зарим нь энэхүү даалгаврыг тэр
дор нь биелүүлэх үүрэг авч, -
4:25 - 4:27харин зарим нь хүссэнээрээ
ажлаа хойшлуулж, -
4:27 - 4:30тэдний өмнө 5-с 10 минутын хугацаанд
-
4:30 - 4:32Minesweeper тоглож суух ёстой байлаа.
-
4:32 - 4:35Тооцоолсончлон дундаж хугацаанд
хойшлуулсан нь -
4:35 - 4:39бусад 2 багаас 16% илүү бүтээлч байв.
-
4:40 - 4:43Minesweeper гоё л доо, гэхдээ
үр дүнгийн шалтгаан нь энэ биш шүү. -
4:43 - 4:46Учир нь хийх зүйлээ мэдэхээсээ өмнө
тоглоомыг эхэлбэл -
4:46 - 4:48бүтээлч байдал ганц ч хувь өсөхгүй.
-
4:48 - 4:51Зөвхөн ямар асуудал дээр ажиллах нь
тодорхой болсон цагт -
4:51 - 4:53ажлаа хойшлуулах боломж өгөгдсөн
тохиолдолд -
4:53 - 4:55оноогдсон даалгавар тархинд
ажиллаж эхлэх бөгөөд -
4:55 - 4:57та мэдээллийг боловсруулж эхлэх юм.
-
4:57 - 5:01Хойш тавих үйл явц нь танд олон
төрлийн сэдэл олох хугацаа өгдөг ба -
5:01 - 5:04уламжлалт ойлголтоос давж сэтгэх,
үсрэнгүй ажиллах боломж өгнө. -
5:05 - 5:07Иймэрхүү туршилтуудыг дуусгасны дараа
-
5:07 - 5:10би "Жинхэнэ сэтгэгчдийн" тухай
ном бичиж эхэлж байсан юм. -
5:10 - 5:14"Ажлаа хойш тавигчдын тухай бүлгээ
бичих явцдаа, өөртөө ч гэсэн яаж -
5:14 - 5:16ажлаа хойшлуулахыг
заая" гэж бодсон юм. -
5:17 - 5:18Би үнэхээр залхуурч чадсан.
-
5:20 - 5:23Тэгээд бахархах зүйлтэй "Бүх зүйлд
яарч сандрагчийнхаа" хувьд -
5:23 - 5:25дараагийн өглөө эрт гэгч нь босоод,
-
5:25 - 5:28"Ажлаа хойш тавих алхамууд" гэсэн
жагсаалт хүртэл бэлтгэсэн. -
5:28 - 5:30(Инээд)
-
5:31 - 5:35Эцэст нь би "Зорилгодоо хүрэх
ямар ч алхам хийхгүй байх" -
5:35 - 5:39гэсэн зорилго тогтоогоод, түүнийхээ төлөө
даацтайхан ажиллаж эхэллээ. -
5:40 - 5:42Дараа нь ажлаа хойшлуулах тухай
бүлгээ бичиж эхлээд, -
5:42 - 5:44нэг л өдөр--- ажил маань яг
голдоо явж байхад -
5:44 - 5:46бичиж эхэлсэн өгүүлбэрээ ч дуусгалгүй
-
5:46 - 5:48хэдэн сар орхисон юм.
-
5:48 - 5:50Үнэхээр үхлийн тулаан байсан.
-
5:50 - 5:54Гэхдээ би эргээд ажилдаа орохдоо
олон шинэ санаануудтай болсон байлаа. -
5:55 - 5:56Яг Аарон Соркины хэлсэнээр
-
5:56 - 5:59"Чи үүнийг 'ажлаа хойш тавих' гэдэг.
Харин би 'бодох' гэдэг юм." -
6:00 - 6:02Мөн би судлагааны явцдаа
-
6:02 - 6:05түүхэн дэх олон олон суут алдартанууд
"Хойш тавигчид" байсныг мэдсэн. -
6:06 - 6:07Леонардо Да Винчиг авч үзье л дээ.
-
6:07 - 6:11Тэр Мона Лизаг дуусгах гэж
-
6:11 - 6:13бүтэн 16 жил зарцуулсан.
-
6:13 - 6:14Тэр өөрийгөө сүйрсэнд тооцсон.
-
6:14 - 6:16Тэмдэглэлдээ олон ч дурьдсан байдаг.
-
6:18 - 6:21Гэхдээ тэрээр харааны хугарлыг
бүтээлдээ ашигласан нь -
6:21 - 6:23зургийн гэрэл сүүдрийн
хоршлыг үндсээр нь өөрчилж -
6:23 - 6:25түүнийг илүү алдартай зураач
болгосон билээ. -
6:26 - 6:28Мартин Лютер Кингийг бас авч үзье.
-
6:28 - 6:31Амьдралынхаа хамгийн том
илтгэлийг Вашингтон хотноо -
6:31 - 6:32тавихын өмнөх шөнө
-
6:32 - 6:34тэрээр шөнийн 3 цагт босоод,
эхнээс нь бичиж байлаа. -
6:35 - 6:38Индэрт гарах ээлжээ хүлээн
үзэгчдийн дунд суухдаа ч, -
6:38 - 6:42ноорогоо ахин гүйлгэн харж,
зарим мөрүүдийг дарж байв. -
6:43 - 6:45Тэгээд тэр индэрт гарч,
11 минут зогсохдоо -
6:45 - 6:47өөрийн бэлдсэн илтгэлийн цаасаа
-
6:47 - 6:50түүхийг эргүүлсэн 3-хан үгэнд
сул орхисон юм. -
6:50 - 6:51"Надад мөрөөдөл бий."
-
6:52 - 6:54Энэ үг ноорогт байгаагүй.
-
6:55 - 7:00Илтгэлээ эцсийн мөч хүртэл ахин дахин
шалгах үүргээс тэрээр өөрийгөө чөлөөлж -
7:00 - 7:03байж болох хамгийн өргөн хүрээний
шинэ санаанд бодлоо нээлттэй орхисноороо, -
7:04 - 7:06мөн зөвхөн тэр цаасанд баригдаагүйгээрээ,
-
7:06 - 7:08өөрийгөө сонсох боломж түүнд олдсон юм.
-
7:09 - 7:12Юмыг хойшлуулах нь үр дүнтэй ажиллахад
сул тал болж магадгүй ч, -
7:12 - 7:15бүтээлч байдалд давуу тал болж болно.
-
7:15 - 7:17Мөн та бүхний "Жинхэнэ сэтгэгчдээс"
-
7:17 - 7:21олж харж болох нэг зүйл нь
тэд эхлэхдээ хурдан ч, дуусгахдаа удаан. -
7:21 - 7:23Энэ л миний Уарби Паркер дээр алдсан зүйл.
-
7:24 - 7:26Тэд 6 сарын турш урдахтайгаа
ноцолдсоор байхад нь би -
7:26 - 7:28тэднийг хараад
-
7:28 - 7:31"Юу гээч, цаана чинь онлайнаар шил
зардаг өчнөөн компани гараад ирлээ." -
7:32 - 7:33Тэд анхдагч нь байх боломжоо алдсан.
-
7:34 - 7:37Гэхдээ би тэднийг тэр урт хугацааг
"Яавал хүмүүс онлайнаар -
7:37 - 7:39шил захиалахдаа таатай байх вэ?"
-
7:39 - 7:41гэдгийг судлахад зориулсныг мэдээгүй.
-
7:41 - 7:44Тэгэхээр "Анхдагч бүхэн ялагч" байдаг нь
бодит үнэн биш ээ. -
7:44 - 7:4850-иад төрлийн бүтээгдэхүүн
дээр хийсэн судлагааг авч үзье. -
7:48 - 7:50Тухайн зах зээлийн анхдагчид болон
-
7:50 - 7:54арай илүү өөр зүйл зах зээлд таниулсан
"хөгжүүлэгчдийг" харьцуулсан нь. -
7:55 - 7:59Тэгэхээр та бүхний харж байгаачлан,
анхдагчдын бүтэлгүйтэл 47% байхад, -
7:59 - 8:02"хөгжүүлэгчдийнх" 8-хан хувь байна.
-
8:03 - 8:06Facebook өөрийн нийтийн сүлжээг
-
8:06 - 8:09MySpace, Friendster-ийн дараа
танилцуулсан шүү дээ. -
8:09 - 8:13Google компани Altavista болон Yahoo-гаас
хойш бас л олон жил хүлээсэн. -
8:13 - 8:16Өөр хэн нэгний бэлэн санааг хөгжүүлэх нь
-
8:16 - 8:19гарааны шугамаас цоо шинэ зүйлтэй эхлэхээс
хамаагүй амар. -
8:19 - 8:23Тэгэхээр миний сурсан зүйл бол "жинхэнэ"
байхын тулд анхдагч байх албагүй. -
8:23 - 8:26Чи зүгээр л бусдаас өөр, бас илүү байхад л
хангалттай. -
8:26 - 8:29Гэхдээ миний Уарби Паркерт татгалзсан
ганц шалтгаан энэ биш. -
8:29 - 8:32Тэд мөн эргэлзээгээр дүүрэн байсан.
-
8:32 - 8:34Тэдэнд нөөц төлөвлөгөө ч олон байв.
-
8:34 - 8:37Энэ л намайг тэд "Жинхэнэ сэтгэгч"
байж чадна гэдэгт эргэлзүүлсэн юм. -
8:37 - 8:42Учир нь би "Жинхэнүүдийг" нэг иймэрхүү
харагдана гэж боддог байсан. -
8:42 - 8:44[Би юу хийхээ мэдэхгүй л байна л даа.]
-
8:44 - 8:47[Гэхдээ би чиний хувьд том боломж шүү... ]
(Инээд) -
8:47 - 8:48Тэгэхээр, гадаад байдал талаасаа
-
8:48 - 8:50"Жинхэнэ Сэтгэгчид" бардам
харагдаж болох ч -
8:50 - 8:52яг дотогш өнгийж харвал
-
8:52 - 8:55тэд бидний л адил айдас,
эргэлзээг мэдэрдэг байгаа юм. -
8:55 - 8:56Тэд зүгээр л өөрөөр зохицуулдаг.
-
8:57 - 8:58Та нарт би нэг зүйл харуулъя.
-
8:58 - 9:01Эндээс та бүхний бүтээлч байдал
хэрхэн ажилладгийг харж болно. -
9:04 - 9:06(Инээд)
-
9:08 - 9:12Мөн би, судалгаа хийх явцдаа 2 төрлийн
эргэлзээ байдгийг олж мэдсэн. -
9:12 - 9:13Өөртөө эргэлзэх, бодолдоо эргэлзэх.
-
9:13 - 9:15Өөртөө эргэлзэх,саажилт л гэсэн үг.
-
9:15 - 9:16Энэ чамайг бүр зогсоож орхино.
-
9:16 - 9:18Харин бодолдоо эргэлзэх нь
эрч хүч өгдөг. -
9:18 - 9:21Тэр чамд шалгах, турших, улам
сайжрах боломж өгнө. -
9:21 - 9:23Яг л Мартин Л. Kинг шиг.
-
9:23 - 9:26Тэгэхээр "Жинхэнэ сэтгэгч" болох
гол түлхүүр нь -
9:26 - 9:28ердөө л нэг энгийн зүйл буюу
-
9:28 - 9:313-р шатнаас, 4-р шат руу
үсрэхгүй байх явдал юм. -
9:31 - 9:33"Би ч хэрэггүй амьтан юм даа"
гэхийн оронд -
9:33 - 9:36ингээд үз "Гарааны хэдэн ноорог угийн л
хог байдаг" -
9:37 - 9:38"Барианы шугам л жаахан хол байна."
-
9:39 - 9:41Тэгэхээр яаж бариандаа орох вэ?
-
9:41 - 9:43Хэрэглэдэг интернет хөтөч дээр
үндэслэн -
9:43 - 9:44үүнийг мөн таамаглаж болох нь.
-
9:45 - 9:48Таны ажлын бүтээмж болон хариуцлагын
түвшинг -
9:48 - 9:50хэрэглэдэг интернет хөтчөөр чинь
таах боломжтой. -
9:51 - 9:55Тэгэхээр зарим хүмүүст туршилтын
үр дүн таалагдахгүй ч байж магад. -
9:55 - 9:56(Инээд)
-
9:56 - 10:00Гэхдээ Firefox болон Chrome хэрэглэгчдийн
ажлын бүтээмж -
10:00 - 10:03Internet Explorer болон Safari-гийн
хэрэглэгчдээс хавь илүү байгаа юм. -
10:04 - 10:05Яг тийм.
-
10:05 - 10:07(Алга ташилт)
-
10:07 - 10:10Мөн нэмж хэлэхэд, тэд ажил дээрээ
15% удаан суудаг юм шүү. -
10:11 - 10:13Яагаад? Үүнд техникийн давуу тал
ямар ч холбоогүй. -
10:13 - 10:17Тэрхүү 4 хөтчийн хурд ер нь ойролцоо.
-
10:17 - 10:20Мөн тэдний компьютерийн мэдлэг ч
адил түвшнийх. -
10:20 - 10:22Гол нь та хөтчөө хэрхэн сонгодогт л
байгаа. -
10:22 - 10:24Хэрвээ та Internet Explorer,
Safari ашигладаг бол -
10:24 - 10:27та компьютерт тань урьдчилан суулгагдсан
-
10:27 - 10:30үндсэн сонголтыг л үг дуугүй
ашигладаг гэсэн үг. -
10:31 - 10:34Харин та үндсэн сонголтод эргэлзэж
Firefox, Chrome татсан бол -
10:34 - 10:36танд өөр боломж байгаа үгүйг судалж,
-
10:36 - 10:39шинэ хөтөч татах хэмжээнд, илүү самбаатай
байна гэсэн үг. -
10:40 - 10:42Энэ судалгааг сонссон зарим хүмүүс
ингэдэг юм. -
10:42 - 10:46"Хөөх. Тэгээд би ажлаа илүү сайн
хийхийн тулд хөтөчөө солиод л болоо юу?" -
10:46 - 10:47(Инээд)
-
10:47 - 10:49Үгүй дээ, зүгээр л үндсэн сонголтод
эргэлзэж -
10:49 - 10:51өөр илүү сайн боломж байгаа эсэхийг
эрэлхийлдэг -
10:51 - 10:54тийм л төрлийн хүн бай гэсэн үг.
-
10:54 - 10:55Хэрвээ та үүнд мэргэшиж чадвал
-
10:55 - 10:58та хувьдаа Дежа Ву-н урвууг
нээчихлээ гэсэн үг. -
10:59 - 11:02Түүнд бас өөрийн гэсэн нэр байдаг нь:
"Вужа Де" -
11:02 - 11:04(Инээд)
-
11:05 - 11:08Вужа Де нь өмнө нь маш олон удаа
харж байсан зүйлээ -
11:08 - 11:11гэв гэнэт л шинээр хараад эхлэхийн
нэр юм. -
11:12 - 11:15Яг л хагас зууны турш ганц кино зохиол
барьж суучихаад -
11:15 - 11:18ногоон гэрлээр гарч чадахгүй байсан
зохиолч хүн гээд л бодчих. -
11:18 - 11:22Өмнөх бүх хувилбарт гол дүр нь
хорон санаат хатан байлаа. -
11:22 - 11:25Гэвч Женнифер Ли ийм байх нь
хэр утга учиртайг бодож л дээ. -
11:25 - 11:27Тэгээд тэр зохиолыг ахин бичиж
-
11:27 - 11:30тэрхүү хорон санаат нь зовлон үзсэн
баатар болгож өөрчилжээ. -
11:30 - 11:33Ингээд "Frozen" түүхэн дэх хамгийн
амжилттай хүүхэлдэйн кино болсон юм. -
11:34 - 11:36Энэ түүхээс энгийн нэг сургамж
авч болох юм. -
11:36 - 11:39Хэрвээ та өчүүхэн л эргэлзээ мэдэрвэл
"битгий тавьж явуул". -
11:39 - 11:41(Инээд)
-
11:42 - 11:43Айдсыг юу гэмээр байна?
-
11:43 - 11:45Жинхэнэ сэтгэгчид ч айдсыг мэдэрдэг.
-
11:46 - 11:47Тэд алдахаас айдаг.
-
11:47 - 11:50Юу тэднийг биднээс өөр
болгодог гэвэл -
11:50 - 11:52тэд оролдож үзэхгүй өнгөрөх вий гэдгээсээ
бүр их айдаг. -
11:52 - 11:55Тэд яваандаа дампуурах бизнес эхлүүлэх
нь алдаа ч, бүр эхэлж ч -
11:55 - 11:58чаддаггүй хүн бас байдаг гэдгийг мэддэг.
-
11:58 - 12:02Тэд амьдралдаа бид хийснээсээ илүү,
хийгээгүй зүйлсдээ хамгийн их -
12:02 - 12:04харамсана гэдгийг мэддэг.
-
12:04 - 12:07Шинжлэх ухаанд бидний
буцаахыг хүсдэг зүйлс -
12:07 - 12:09ихэнхдээ алдагдсан боломжууд байдаг.
-
12:10 - 12:13Илон Маск Теслаг амжилтад хүрнэ гэж
өөрөө бодоогүйгээ надад саяхан хэлсэн. -
12:13 - 12:16Тэрээр эхний хэдэн SpaceX хөөргөлт
-
12:16 - 12:19дэлхийн тойрог замд орж чадалгүй
буцна гэж таамагласан ч, -
12:19 - 12:22тэд туршихгүй үлдээхэд хэтэрхий
хайран байсан юм. -
12:22 - 12:25Бидний ихэнх нь нэг чухал санаа
бодож олохоороо -
12:25 - 12:27тэрийгээ туршихыг урьтал болгодоггүй.
-
12:27 - 12:29Гэхдээ надад нэг сайхан мэдээ байна.
-
12:29 - 12:32Гэхдээ та муухан шинэ санаанаасаа
болж шүүмжлүүлэхгүй. -
12:32 - 12:33Хүмүүс тэгнэ гэж бодоод байдаг юм.
-
12:33 - 12:35Та нийгмийн олон салбар дахь
-
12:35 - 12:38хүмүүсээс өөрсдийнх нь хамгийн
чухал шинэ санааг асуувал -
12:39 - 12:43тэдний 85% нь чимээгүй өнгөрөхийг
илүүд үзэх болно. -
12:43 - 12:47Тэд тэнэг харагдаж өөрийгөө ичгэвтэр
байдалд оруулахаас айдаг. -
12:47 - 12:50Гэхдээ юу гээч? Жинхэнэ сэтгэгчдэд ч
маш олон муухан бодол төрдөг, -
12:50 - 12:51бүр маш их гээч.
-
12:53 - 12:55Үүнийг бүтээсэн залууг авч үзье.
-
12:55 - 12:58Түүний ганц хүүхдүүд ч биш, томчуудыг
хүртэл айлгасан -
12:58 - 13:01ярьдаг хүүхэлдэйг бүтээснийг бид
шүүмжилдэг гэж үү? -
13:02 - 13:06Үгүй ээ. Харин ч Томас Эдисоныг гэрлийн
чийдэнг бүтээсэнд нь бид талархаж явдаг. -
13:06 - 13:08(Инээд)
-
13:09 - 13:11Ер нь ялгаатай салбарууд дахь
-
13:11 - 13:14хамгийн агуу сэтгэгчид, хамгийн
их бүтэлгүйтсэн байдаг. -
13:14 - 13:17Учир нь тэд хамгийн олон удаа оролдож
үзсэн хүмүүс юм. -
13:17 - 13:19Сонгодог хөгжмийн шилдгийн
шилдэг зохиолчдыг авч үзье. -
13:19 - 13:23Яагаад зарим нь нэвтэрхий
толийн илүү олон хуудаст бичигдэж, -
13:23 - 13:26бичсэн хөгжим нь олон дахин цацагддаг вэ?
-
13:26 - 13:27Хамгийн оновчтой таамаг нь
-
13:27 - 13:30тэдний бүтээсэн хөгжмийн зохиолуудын
тоотой холбоотой. -
13:31 - 13:34Нэг ажлын олон хувилбарыг
гараасаа гаргах тусам -
13:34 - 13:38тэр дотроос суут бүтээл төрөх боломж
өсдөг байгаа юм. -
13:38 - 13:42Сонгодог хөгжмийн оргилууд болох
Бах, Бетховен, Моцарт хүртэл -
13:42 - 13:45зуу зуун хөгжмийн зохиол
бичсэнийхээ хүчинд -
13:46 - 13:49тоотой хэдхэн сонгодог зохиолоо
төрүүлсэн билээ. -
13:50 - 13:51Одоо та бүхэн гайхаж магадгүй л дээ.
-
13:51 - 13:55Энэ залуус нэг их хийсэн юмгүй байж
яаж амжилт гаргасан юм бол? -
13:56 - 13:57Би ч Вагнерыг яаж цойлсоныг
мэддэггүй юм. -
13:59 - 14:01Бидний л хувьд, хэрвээ
"Жинхэнэ сэтгэгч" болохыг хүсвэл -
14:01 - 14:04илүү олон шинэ санаа төрүүлэх хэрэгтэй.
-
14:05 - 14:08Уарби Паркерийн үүсгэн байгуулагчид
нэрээ бодож байх хугацаандаа -
14:08 - 14:12нэг тийм нарийн, өвөрмөц, ямар нэг
сөрөг агуулгагүй, компанийг нь -
14:12 - 14:13бренд болгох нэр хайж яваад,
-
14:13 - 14:16Уарби, Паркер гэсэн 2 үг нийлүүлэхээс өмнө
-
14:16 - 14:172000 гаруй хувилбарыг
-
14:17 - 14:19туршиж үзсэн байгаа юм.
-
14:20 - 14:23Тэгээд энэ бүхнийг бодоод үзэхээр
жинхэнэ сэтгэгчдэд -
14:23 - 14:25биднээс ялгараад байх зүйл
нэг их байхгүй. -
14:26 - 14:29Тэд айдаг, бас эргэлздэг. Ажлаа
олон дахин хойшлуулдаг. -
14:29 - 14:31Тэдэнд муухан санаа ч төрдөг.
-
14:31 - 14:34Заримдаа тэдний амжилтын нууц нь
эдгээр муу талууд биш, -
14:34 - 14:36тэд өөрсдөө л байдаг.
-
14:36 - 14:39Иймэрхүү зүйлтэй тааралдвал
над шиг алдаа бүү хийгээрэй. -
14:39 - 14:40Битгий тэднийг үл тоогоорой.
-
14:40 - 14:43Та өөрөө тэдний нэг бол
өөрийгөө ч битгий гаргуунд нь хая. -
14:43 - 14:46Хурдан эхлээд, удаан дуусгах нь
бүтээлч байдлыг -
14:46 - 14:47өсгөж чадна гэдгийг битгий март.
-
14:48 - 14:50Мөн хуучин санаандаа эргэлзсэнээр
урам авч болохыг, -
14:50 - 14:53бүтэлгүйтэхээс айх айдсаа үгүй
хийх ёстойг, -
14:53 - 14:56цөөн сайхан санааг олоход олон олон
муу нь бас хэрэгтэй гэдгийг сана. -
14:57 - 14:59Жинхэнэ сэтгэгч байх амаргүй ч
-
14:59 - 15:01би нэг зүйлд ер эргэлзэхгүй байна.
-
15:01 - 15:04Энэ бол дэлхийг өөрчлөх хамгийн
найдвартай арга юм. -
15:04 - 15:05Баярлалаа.
-
15:05 - 15:11(Алга ташилт)
- Title:
- Өөрөөр сэтгэгчдийн санаанд оромгүй зуршлууд
- Speaker:
- Адам Грант
- Description:
-
Бүтээлч хүмүүс яаж тэр агуу санаануудаа олж авдаг юм бол? Байгууллагын сэтгэл зүйч Адам Грант нь "Жинхэнүүд" гэж нэрлэгддэг үргэлж шинэ санааг эрэлхийлдэг, тэднийгээ мөн үйлдэл болгож чаддаг хүмүүсийг судалдаг. Энэхүү илтгэлээс "жинхэнэ сэтгэгчдийн" санаанд оромгүй 3 онцлогийг та мэдэж авах юм. Үүнд, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх ч багтана. Грант хэлэхдээ, "Хамгийн агуу сэтгэгчид хамгийн олон удаа бүтэлгүйтсэн байдаг. Учир нь тэд хамгийн олон удаа оролдож үзсэн хүмүүс юм. Цөөн сайхан санааг бодож олоход, олон муу санаа бас хэрэгтэй."
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 15:25
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The surprising habits of original thinkers | |
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for The surprising habits of original thinkers | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The surprising habits of original thinkers | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The surprising habits of original thinkers | |
![]() |
Tuya Bat accepted Mongolian subtitles for The surprising habits of original thinkers | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The surprising habits of original thinkers | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The surprising habits of original thinkers | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The surprising habits of original thinkers |