"... тэрхэн мөчид загас цахилгаанд
цахиулсан мэт хөшиж орхив.."
1800-аад оны үед судлаач
Александр вон Хумболт
могой загаснууд нар ирж буй
морьдоос өөрсдийгөө хамгаалахын тулд
уснаас үсрэн гарж ирж байхийг
харсан байдаг.
Ихэнх хүмүүсд энэ түүх их хачирхалтай
учираас Хумболт өөрөө зохиосон гэж боддог.
Гэхдээ загас цахилгаан ашиглах нь
таны бодсноос ч элбэг байж магадгүй юм.
Мөн тиймээ, могой загас бол
нэг төрлийн загас юм.
Нар тусдаггүй усны гүнд
цахилгаан долгион нь харилцах,
зүг чигээ олох,
мөн маш ховор тохиолдолд,
ангаа манаргахад ашигладаг.
Ойролцоогоор 350 гаруй зүйл загас нь
цахилгаан долгион үүсгэдэг, мэдэрдэг
онцгой биеийн бүтэцтэй байдаг.
Эдгээр загаснуудыг цахилгаан ялгаруулах
хэмжээгээс нь шалтгаалж
2 бүлэгт хуваадаг.
Эрдэмтэд эхний бүлгийг
"сул цахилгаант загас" гэж нэрлэжээ.
Сүүлнийх нь ойролцоо байдаг
цахилгаан гаргадаг эрхтэн нь
дээд талдаа нэг вольт цахилгаан гаргадаг.
АА зайны 66%-тай
тэнцэх хэмжээтэй гэсэн үг.
Хэрхэн тэгдэг юм бол?
Загасны тархи мэдрэлийн
системээрээ дамжуулан
хэдэн зуун давхар электроцид гэдэг
диск хэлбэртэй эсээс бүрдсэн
цахилгаан гаргагч эрхтэн лүүгээ
дохио явуулдаг.
Жирийн үед электроцидууд нь
эерэг цэнэгийг гаднаа,
сөрөг цэнэгийг дотроо хадгалахын тулд
Кали болон Натрын ионуудыг шахаж гаргадаг.
Гэхдээ электроцидид дохио ирэх үед
ион солилцох шугамыг нээж өгдөг.
Нэмэх цэнэгтэй ионууд буцаж урсаж орно.
Одоо электроцидын нэг нь гаднаа
сөрөг,
дотроо хасах цэнэгтэй болсон.
Харин нөгөө талд байгаа нь
эсрэг байдлаар цэнэглэгдсэн байна:
Энэхүү ээлжлэн солигдож
байгаа цэнэгүүд электроцидийг
байгалийн зай хураагуур болгож байдаг.
Энэхүү загасын хүчний гол зүйл
нь мэдрэлийн дохио нь эс нэг бүрд
яг нэг цагт хүрэхээр байршсантай
холбоотой.
Ингэснээр дараалсан электроцидууд
хамтдаа
цувсан мянга мянган зайтай
ижил байдлаар ажилладаг.
Эс бүрийн цэнэг нэмэгдсээр
хэдэн метр хүрч чаддаг
цахилгаан орчинг үүсгэдэг.
Электро хүлээн авагч гэх арьсан
доор байрладаг эсүүд
загасанд энэхүү цахилгаан орчинг
тогтмол мэдэрч,
эргэн тойронд загас, орчноос шалтгаалан
гарч буй өөрчлөлтийг мэдрэх
боломжтой болгодог.
Жишээ нь заан хамарт загас нь
шназенорган гэх
электро хүлээн авагч
агуулсан урт эрүүтэй.
Энэ нь бусад загасны дохиог нь хүлээн авч
зайгаа баримжаалах,
хажууд буй зүйлийнхээ
хэлбэрийг тодорхойлох,
улмаар тэрхүү зүйл нь
амьд эсвэл үгүйг мэддэг.
Гэхдээ заан хамарт зэрэг
сул цахилгаант загас нь
олз руугаа дайрах хэмжээний
цахилгаан ялгаруулж чаддаггүй.
Энэ чадвар нь хүчтэй цахилгаан
ялгаруулагч загас нар
буюу хэдхэн төрөл зүйлд хамаардаг.
Хамгийн хүчтэй цахилгаан ялгаруулагч
загас бол
цахилгаант хутга буюу могой загас юм.
Цахилгаан ялгаруулгагч 3 эрхтэн нь
2 метр урт биеийг нь тархаж байрладаг.
Сул цахилгаант загас шиг
могой загас дохиогоор дамжуулан
зүг чигээ олж бас харилцдаг.
Гэхдээ ан хийхдээ хамгийн хүчтэй цахилгаан
ялгаруулж, хоёр шатлалаар
олзоо хөдөлгөөнгүй болгоод
дайрдаг.
Эхлээд 600 вольт хүртэлх
чадалтай
2-3 хүчтэй долгион ялгаруулдаг.
Энэ нь хохирогчийн булчинг өдөөж,
таталт өгч
нуугдаж байгаа газрын мэдэгдүүлэх
долгион үүсгэдэг байна.
Тэгээд өндөр хүчдэлтэй цахилгаанаар
илүү хүчтэй булчинг агшуулдаг.
Мөн могой загас биеэ хумиснаар
цахилгаан ялгаруулагч эрхтний
ялгаруулах цахилгааныг давхцуулж чаддаг.
Ялгаруулсан цахилгаан
хохирогчийг идэвхгүй болгож,
могой загас хоолоо амьдаар нь залгидаг.
Хүчтэй цахилгаантай
өөр загас болох
цахилгаант катфиш нь 350 вольтийн
хүчийг
их биеийн ихэнх хэсгийг эзлэх
эрхтэнээрээ гаргаж чаддаг.
Мөн хавтгай загас толгойныхоо
2 талд байрлах
бөөр хэлбэртэй эрхтнээрээ
220 вольт хүчдэл гаргана.
Цахилгаант загасaнд нэг нууц бий.
Тэд яагаад өөрсдийгөө
тог цохьдоггүй юм бол?
Магадгүй хүчтэй цахилгаант
загаснуудын биеийн хэмжээ
өөрсдийнх нь хүчдэлийг
тэсвэрлэх чадалтай,
эсвэл хүчдэл өөрсдийнх биенээс
хэтэрхий хурдан гарчихдаг байх.
Зарим нь тусгай протейнууд
цахилгаан гаргагч эрхтэнийг
хамгаалдаг байх гэж таамгалдаг ч
үнэндээ энэ бол шинжлэх ухаан тайлж
чадаагүй нэг нууц юм.