Компьютерын хамгийн сайн хийж чадах зүйлийн нэг бол давтах үйлдэл юм. Хэрвээ хүн нэг ижил үйлдлийг олон дахин давтсан бол үнэхээр уйдаж залхах байсан. . Харин компьютер нэг үйлдлийг сая удаа, бүр тэрбум удаа хийсэн ч огтхон ч залхалгүйгээр маш сайн гүйцэтгэх чадвартай юм. Жишээлбэл, Хэрвээ би Фэйсбүүкийн бүх хэрэглэгч рүү "Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе" гэж имэйл явуулахаар болвол хүн бүр рүү имэйл бичихийн тулд зуун жилийг ч зарцуулж магадгүй юм. . Харин хэдхэн мөр код бичснээр, системээс Фэйсбүүкийн бүх хэрэглэгч рүү төрсөн өдрийн мэнд хүргэсэн имэйлийг явуулж чадна Энэ бол давталт "Loops" гэж юу вэ? тэд яагаад үнэ цэнэтэй байдгийн илэрхийлэл ба, компьютер л үүнийг маш сайн гүйцэтгэж чадна. Энэ жишээн дээр таны зорилго бол шувууг нисгэж гахайг онох юм. Одоо бид "давталт" блокийг ашиглан энэхүү үйлдлийг маш амархнаар хийж чадна. Та шувууг гахайруу дөхүүлэхийн тулд "урагшаа хөдөл" үйлдлийг 5-н удаа өгөх хэрэгтэй ба өгөх тоолонд дөхөх юм. Эсвэл та компьютерд "урагшаа хөдөл" үйлдлийг нэг удаа өгөөд энэ үйлдлийг 5-н удаа давт гэчихэд л үр дүн нь ижилхэн юм. Үүнийг хийхийн тулд "урагшаа хөдөл" үйлдлийг чирж авчираад "давталт" гэсэн блок дотор хийчихье. "Давталт" блок дээрээ дараад, хэдэн алхам урагшлуулмаар байгаагаас хамаараад хэдэн удаа давтах тоогоо бичиж оруулна. Одоо нэг зүйлийг сануулахад хэдэн ч үйлдлийг "давталт" блок дотор хүссэнээрээ оруулах боломжтой юм. Энэ жишээн дээр "урагшаа хөдөл" болон "зүүн талруу эргэ" үйлдлийг 5-н удаа хийхээр бичсэн байна. Баярлалаа, сайн ажиллаа, хөгжилтэй байгаарай