WEBVTT 00:00:06.265 --> 00:00:09.835 (Серб хэлээр) Та бүхэнд их баярлалаа. 00:00:09.835 --> 00:00:11.535 Намайг Ник Вуйчич гэдэг. 00:00:11.535 --> 00:00:13.668 Би 1982 онд Австралид төрсөн. 00:00:13.668 --> 00:00:17.387 2006 онд Австралиас Калифорни руу нүүсэн. 00:00:18.268 --> 00:00:21.366 Миний амьдралын түүх гэвэл... 00:00:21.366 --> 00:00:24.147 YouTube-н бичлэгээс ч бай, 00:00:24.147 --> 00:00:27.137 хөл гаргүй залуугийн инээмсэглэж буй зурагнаас ч бай, 00:00:27.137 --> 00:00:30.370 миний амьдралыг ямар нэг хэмжээнд мэддэг 00:00:30.370 --> 00:00:32.804 бүх хүмүүст би талархаж явдаг. 00:00:32.804 --> 00:00:34.801 Хүмүүс надаас асуудаг юм: 00:00:34.801 --> 00:00:36.343 Чамд юу тохиолдоо вэ, 00:00:36.343 --> 00:00:39.499 тэр хүнд хэцүү бүхнийг яаж даван туулсан бэ гэж. 00:00:39.503 --> 00:00:43.167 Хүмүүсийн надад өгч байсан гол санаанд нэр өгвөл: 00:00:43.167 --> 00:00:46.518 "Ханыг хаалга болгох" байсан. 00:00:46.518 --> 00:00:48.991 Би хүмүүст яриа хийхдээ 00:00:48.991 --> 00:00:51.155 хэлэх дуртай нэг үг гэвэл 00:00:51.155 --> 00:00:54.420 "бэрхшээлийг боломж болгон хувиргах" юм. 00:00:54.420 --> 00:00:58.661 Одоо ч гэсэн би та бүхэнтэй энэ санааг хуваалцах гэж байна. 00:00:58.677 --> 00:01:02.576 Өнөөдөр дэлхий дээр тэрбум хүн өлсөж буйг би мэдэж байна. 00:01:02.576 --> 00:01:06.817 Энэ жил нэг сая хүн амиа хорлохыг би мэдэж байна. 00:01:06.817 --> 00:01:09.721 40 хором тутам нэг хүн. 00:01:09.721 --> 00:01:12.743 Өнөөдөр 120 сая хүн боолчлогдож байгааг би мэдэж байна. 00:01:12.743 --> 00:01:15.134 Би зургаан боолтой биеэр уулзаж байлаа. 00:01:15.134 --> 00:01:19.053 Бизнесийн хувьд орой нь гэж болох 00:01:19.053 --> 00:01:22.136 тэрбумтнуудтай уулзаж учирч явлаа. 00:01:22.136 --> 00:01:25.006 Би банкны эзэдтэй ч, 00:01:25.006 --> 00:01:27.536 өнчин хүүхдүүдтэй ч уулзаж байсан. 00:01:27.536 --> 00:01:29.942 Бид бүгдээрээ ямар нэг юм хайж явдаг. 00:01:29.942 --> 00:01:31.818 Бид бүгд итгэл найдвар эрэлхийлдэг. 00:01:31.818 --> 00:01:34.767 Чи итгэл найдварыг зүгээр л олоод авчихгүй, 00:01:34.767 --> 00:01:37.357 төрөхөд чинь л хамт байж байна гэж үгүй. 00:01:37.357 --> 00:01:39.974 Үгүй дээ, бид зовлон дунд төрдөг. 00:01:39.974 --> 00:01:43.055 Бид зовлон дунд мэндэлж, хэцүү бэрхийг туулдаг. 00:01:43.055 --> 00:01:45.925 Энэ хорвоод бид яагаад ингэж төрснөө 00:01:45.925 --> 00:01:47.844 тэр бүр мэдэхгүй ч, 00:01:47.844 --> 00:01:49.684 бидэнд сонголт бий хэмээн эцэг эх минь 00:01:49.684 --> 00:01:51.247 надад байнга сургадаг байлаа. 00:01:51.247 --> 00:01:53.696 Байхгүй зүйлдаа уурлаж бухимдах уу, 00:01:53.696 --> 00:01:56.097 эс бөгөөс байгаа зүйлдээ талархах уу? 00:01:56.097 --> 00:01:58.740 Ийнхүү сонголт хийх явдал миний хамгийн эхэнд, 00:01:58.740 --> 00:02:02.545 ялангуяа сургуульд орсон эхний жилүүдэд 00:02:02.545 --> 00:02:05.714 шийдэх ёстой зүйл болсон. 00:02:05.714 --> 00:02:08.298 Олон хүүхэд над дээр ирээд тоглоом тохуу хийдэг байсан. 00:02:08.298 --> 00:02:10.759 Би 5 улсын конгресс дээр үг хэлж байлаа. 00:02:10.759 --> 00:02:13.727 Би дэлхийн янз бүрийн улс орны 7 ерөнхийлөгчтэй уулзсан. 00:02:13.727 --> 00:02:16.188 Дээд тал нь 110,000 хүнд илтгэл тавьж байсан. 00:02:16.188 --> 00:02:19.093 Яриа хийхийг хүссэн 30,000 урилга надад ирээд байна. 00:02:19.093 --> 00:02:22.090 Хаа ч явсан би амьдралын үнэ цэнийн тухай ярьдаг. 00:02:22.090 --> 00:02:24.701 Янз бүрийн улс орны сургууль дээр очихдоо 00:02:24.701 --> 00:02:27.297 дарамталж дээрэлхэхийн хор уршгийг ярьдаг. 00:02:27.297 --> 00:02:29.897 Хайр бол хамгийн агуу зүйл юм шүү. 00:02:29.897 --> 00:02:32.184 Бид хайраар дутагдаж, 00:02:32.184 --> 00:02:34.144 горьдлого найдвар тасрах тэр үед 00:02:34.144 --> 00:02:36.867 амьдрах хүчээ алдаж эхэлдэг. 00:02:37.688 --> 00:02:41.444 Хүүхэд насны минь амьдралд том хана боссон байлаа. 00:02:41.823 --> 00:02:46.560 Би дөрвөн хананы дунд хоригдож, итгэл найдварын гэгээ өчүүхэн үлдээд байв. 00:02:46.892 --> 00:02:49.811 Гэхдээ би тэндээс янз бүрийн замаар чөлөөлөгдөж 00:02:49.811 --> 00:02:52.679 өдрөөс өдөрт амьд мэнд тэсэж үлдсэн. 00:02:52.679 --> 00:02:56.269 Надад хайртай, намайг зоригжуулдаг, 00:02:56.269 --> 00:02:59.213 энэ байгаагаар минь үзэсгэлэнтэй гэж, 00:02:59.213 --> 00:03:02.944 бусад юу гэхийг бүү тоо гэж хэлдэг байсан эцэг эхийнхээ ачаар би амьд үлдсэн. 00:03:02.944 --> 00:03:05.544 Үнэндээ би Австралийн нийтийн боловсролын системд 00:03:05.544 --> 00:03:08.469 суралцаж байсан анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байлаа. 00:03:08.469 --> 00:03:11.969 Би 1990 "Оны шилдэг залуу" шагналыг гардаж авсан билээ. 00:03:12.986 --> 00:03:15.922 Хорвоо ертөнц хатуу, бидэнд итгэл найдвар хэрэгтэй. 00:03:15.922 --> 00:03:18.120 Бидэнд хайр хэрэгтэй. 00:03:18.120 --> 00:03:22.169 Итгэл найдвараа алдсан цагт бид яагаад энд байгаадаа эргэлздэг. 00:03:22.542 --> 00:03:25.042 Тийм ээ, дотор чинь үгүйрч хоосорно. 00:03:26.305 --> 00:03:28.251 Би өөрийнхийгөө хуваалцъя. 00:03:29.085 --> 00:03:34.302 Өнөөдөр би гар хөлгүй хэвээрээ л байна. Гэхдээ бүх юм орвонгоороо өөрчлөгдсөн. 00:03:35.371 --> 00:03:37.207 Бүх юм! 00:03:37.207 --> 00:03:39.527 Би хувьдаа итгэл найдвар, аз жаргалыг 00:03:39.527 --> 00:03:42.189 олон жил хайсан боловч юу ч олоогүй. 00:03:42.189 --> 00:03:45.620 Ширээний энэ хэсгийг миний итгэл найдвар гэж үзвэл 00:03:45.620 --> 00:03:49.815 үнэн намайг чадах бүхнээ хий гэж байлаа. 00:03:51.007 --> 00:03:53.795 Гэвч худал хуурмаг бидний нүдийг боодог. 00:03:53.795 --> 00:03:57.103 Өдөр бүр. Зарим хүмүүс бидний зоригийг мохоодог. 00:03:57.103 --> 00:03:59.534 Чиний хувьд хичнээн сайхан өдөр байлаа ч 00:03:59.534 --> 00:04:02.712 урам зоригийг чинь үгүй хийж, баяр баяслыг чинь сүйтгэх гэж санадаг 00:04:02.712 --> 00:04:04.582 тийм хүмүүстэй тааралдаж байсан биз? 00:04:04.582 --> 00:04:06.792 Эсвэл бүр ямар гайтай өдөр байсан ч 00:04:06.792 --> 00:04:09.206 улам л доош нь татдаг тийм хүмүүс? 00:04:09.481 --> 00:04:11.602 Миний юу яриад байгааг ойлгож байгаа биз дээ? 00:04:11.602 --> 00:04:14.335 Урмыг чинь хамгийн их хугалсан 3 зүйлийг бод доо. 00:04:14.965 --> 00:04:17.496 Эд нар чинь үнэндээ юу ч биш. 00:04:17.871 --> 00:04:19.888 Харин чи өөрөө. 00:04:20.857 --> 00:04:24.205 Зоригийг чинь мохоох хэдэн үг хэлэхэд надад гурван хором л хэрэгтэй. 00:04:24.205 --> 00:04:27.793 Тэгээд үүнийг чи насан туршдаа мартахгүй. 00:04:28.209 --> 00:04:32.130 Би 50 настай, 40 настай олон эмэгтэйтэй уулзаж байсан. Аав нь тэдэнд 00:04:32.130 --> 00:04:34.659 юу гэж хэлдэг байсныг, хэзээ ч битгий сонссон болоосой 00:04:34.659 --> 00:04:37.188 гэмээр үгсийг тэд санасаар л байдаг. 00:04:37.188 --> 00:04:39.719 Үг хүчтэй байдаг юм шүү. 00:04:39.719 --> 00:04:41.682 Ийм үг сонсохоороо 00:04:41.682 --> 00:04:44.951 оюун бодол чинь тэр худал үгэнд улам итгэж эхэлдэг. 00:04:44.951 --> 00:04:48.375 "Ник, чи тийм сайн биш, бууж өг, чамд хэзээ ч ажил олдохгүй", 00:04:49.128 --> 00:04:52.604 "Чамтай хэн ч гэрлэхгүй, чи эхнэрийнхээ гарыг ч атгаж чадахгүй шүү дээ." 00:04:52.604 --> 00:04:54.837 "Чиний аав болно гэж юу байсан юм бэ, 00:04:54.837 --> 00:04:57.871 хүүхдээ уйлахад тэвэрч аваад саатуулж чадахгүй биз дээ?" 00:04:57.871 --> 00:05:01.503 Чи орь ганцаараа. Мэдээж аав ээж чинь чамайг тэвэрнэ. 00:05:02.289 --> 00:05:05.224 Гэвч шархыг чинь аниулж дийлэхгүй. 00:05:05.993 --> 00:05:09.838 Зүгээр бууж өг! Бууж өг! Бууж өг! 00:05:14.760 --> 00:05:18.839 Би наймтай байхдаа амиа хорлохоор шийдсэн. Яагаад гэж үү? 00:05:19.465 --> 00:05:23.852 Учир нь надад ямар ч итгэл найдвар үлдээгүй. Би тэгэж л бодож байлаа. 00:05:24.130 --> 00:05:27.078 Өнөөдөр та бүхэн надад итгэл найдвар байсныг харж байгаа байх. 00:05:27.207 --> 00:05:32.590 Харахгүй байгаа зүйлдээ итгэхийг юу гэдэг вэ? Итгэл үнэмшил. 00:05:32.874 --> 00:05:37.469 Үг хүнд ямар их нөлөөлдөг гэж санана. Тэврэлт бол үгнээс ч илүүг мэдрүүлнэ. 00:05:37.646 --> 00:05:42.167 Харин тэврэлт яаж ч чадахгүй болсон үед, итгэл найдвар хэрэг болно. 00:05:42.167 --> 00:05:44.874 Миний хувьд үг, тэврэлт хангалттай биш байлаа. 00:05:44.874 --> 00:05:47.334 Харин надад итгэл найдвар байгаагүй. 00:05:47.523 --> 00:05:49.461 Тиймээс би бууж өгөх гэсэн юм. 00:05:49.581 --> 00:05:54.449 10 настайдаа би 6 инч буюу 15 см гүнтэй усанд өөрийгөө живүүлэх гэж оролдсон. 00:05:54.900 --> 00:05:56.371 Бүр төрсөн гэртээ шүү! 00:05:56.382 --> 00:05:58.728 Би аавдаа жаахан амрах л гэсэн юм гэж хэлсэн. 00:05:58.728 --> 00:06:01.728 Гэхдээ би жинхэнээсээ амиа егүүтгэе гэж санасан. 00:06:01.728 --> 00:06:05.045 Хангалттай зовсон. (Серб хэлээр) Хангалттай! 00:06:07.456 --> 00:06:10.545 Эхний хоёр удаад би доошоо харж хэвтээд, амьсгалаа түгжиж 00:06:10.782 --> 00:06:14.912 уушги маань хэр их агаар хадгалж чадахыг тооцох гэж оролдсон. 00:06:15.048 --> 00:06:21.064 Гурав дахиа оролдох үед гэнэт эндэхийн юм бүхнийг орхиод одох хүсэл зурсхийв. 00:06:21.688 --> 00:06:25.412 Тэр их доромжлол бас эцэг эхдээ ачаа болж байгаагаа, 00:06:25.412 --> 00:06:27.814 өөр хүсч хүлээх юм үлдээгүй гэдгийг ойлгосон. 00:06:27.814 --> 00:06:29.035 Гэвч тэрхэн зуур 00:06:29.035 --> 00:06:32.020 хэрвээ би амиа хорловол аав ээждээ одоо байгаа дээр нь нэмээд 00:06:32.020 --> 00:06:35.137 улам л дарамт болох юм байна гэдгийг ухаарч билээ. 00:06:37.642 --> 00:06:42.720 Хөл гаргүй хүүхэдтэй байхаас илүү хэцүү, 00:06:42.720 --> 00:06:45.868 горьдлого тасалсан нэг зүйл байсан юм. 00:06:45.868 --> 00:06:50.284 Тэр юу вэ? Хөл гаргүй, дээр нь амьдралд бууж өгсөн хүүхэд. 00:06:51.016 --> 00:06:53.324 Хэрвээ би ингэх юм бол аав, ээж, дүү маань 00:06:53.324 --> 00:06:57.204 миний булшин дээр уйлж зогсоно доо гэсэн бодол 00:06:57.204 --> 00:07:00.013 амийг минь аварсан юм. 00:07:00.013 --> 00:07:03.959 Хэрвээ эцэг эх минь намайг энэ байгаагаараа сайхан гээгүй бол, 00:07:03.959 --> 00:07:07.184 намайг цор ганц, надад хайртай гэж хэзээ ч хэлж байгаагүй бол 00:07:07.184 --> 00:07:09.344 өдийд би энд зогсож байхгүйсэн. 00:07:09.344 --> 00:07:11.075 Тиймээс би эцэг эх болсон хүн бүрийг 00:07:11.075 --> 00:07:13.851 үр хүүхдээ чадах чинээгээрээ зоригжуулж бай гэмээр байна. 00:07:13.851 --> 00:07:18.247 Ялангуяа Барууны өсвөр насныхан хаалган дээрээ "бүү саад бол" гэсэн тэмдэг хаддаг. 00:07:18.247 --> 00:07:23.070 Эцэг эх, хүүхдийн хооронд өрнөдөг яриа хаа сайгүй нэг иймэрхүү л байдаг болов уу: 00:07:23.070 --> 00:07:25.755 "Хичээл ном сайн? - Дажгүй. Юу сурав даа - Юу ч сураагүй. 00:07:25.755 --> 00:07:27.490 - Даалгавраа хийсэн үү? - Үгүй." 00:07:27.490 --> 00:07:29.446 Өдөрт хоорондоо ийм л юм ярьдаг. 00:07:29.446 --> 00:07:33.330 Та хүүхэддээ хичнээн сайхан болохыг нь хэлэх гэхэд тэр өөдөөс чинь: 00:07:33.330 --> 00:07:35.410 "Мэдээж шүү дээ. Би таны хүүхэд юм чинь 00:07:35.410 --> 00:07:37.490 та ингэж хэлэх нь тодорхой" гэнэ. 00:07:37.490 --> 00:07:39.570 Тэдний ч зөв. 00:07:39.570 --> 00:07:41.981 Хүн нэг бүр үнэ цэнэтэй. 00:07:41.981 --> 00:07:43.618 Миний үнэ цэнийг 00:07:43.618 --> 00:07:45.557 яаж харагддагаар минь, ямар ажил хийдэг, 00:07:45.557 --> 00:07:48.657 ямар гарал угсаатай, хаана төрснөөр, 00:07:48.657 --> 00:07:51.097 хэр их мөнгө олдгоор тодорхойлж чадахгүй. 00:07:51.097 --> 00:07:53.407 Энэ бүхэн юу ч биш. 00:07:53.407 --> 00:07:54.757 Маш олон өсвөр насны хүүхдүүд 00:07:54.757 --> 00:07:56.793 бие биенээ гаднах төрхөөр нь шоолж байдаг. 00:07:56.793 --> 00:07:58.232 Би хүүхдүүдээс асуудаг л даа: 00:07:58.232 --> 00:08:02.053 "Би та нарын найз байх хэмжээний мундаг байна уу?" 00:08:02.053 --> 00:08:04.020 Тэд "Мэдээж, тэгэлгүй яахав" гэцгээдэг. 00:08:04.035 --> 00:08:07.469 "Би чинь хөл гаргүй шүү дээ" гэхээр "Энэ чинь огт хамаагүй" гэдэг. 00:08:07.469 --> 00:08:10.804 Тэгэхээр нь би "Үнэн үү? Миний хөл гаргүй байх ямар ч хамаагүй гэж үү?" 00:08:10.804 --> 00:08:12.366 гэхэд "Хамаагүй" гэдэг. 00:08:12.366 --> 00:08:14.368 Тэгээд би асуудаг: "Огт хамаагүй юм бол 00:08:14.368 --> 00:08:16.700 бид яагаад бие биенээ үгээр алж байдаг юм бэ? 00:08:16.700 --> 00:08:19.113 Нээрээ л огт падгүй юм бол?" 00:08:19.113 --> 00:08:21.519 Бид яагаад өөрсдийгөө толинд харахдаа 00:08:21.519 --> 00:08:24.475 сайн сайхныг бус мууг нь олж хардаг юм бэ? 00:08:26.102 --> 00:08:29.733 Би өнөөдөр та бүхнээс юу хайж буйг чинь асуумаар байна. 00:08:30.208 --> 00:08:33.366 Та нарт би тэрбум доллар өгвөл та нар аз жаргалтай болох уу? 00:08:33.366 --> 00:08:36.931 Хэрвээ та нар надад тэрбум доллар өгвөл би лав хагартлаа баярлана. 00:08:36.931 --> 00:08:41.076 Гэвч ээж минь өнөө шөнө нас барвал би аз жаргалтай байж чадах уу? Үгүй. 00:08:42.689 --> 00:08:45.698 Энэ дэлхийн бүх мөнгийг өгөөд ч би аз жаргалтай байж чадахгүй. 00:08:45.698 --> 00:08:49.820 Тийм биз дээ? Учир нь мөнгөөр сэтгэлийг анагааж болдоггүй юм. 00:08:50.066 --> 00:08:52.678 Маш олон хүүхдүүд хайр энэрлийг хүсч байдаг. 00:08:52.678 --> 00:08:56.874 Хайр эмтэрсэн сэтгэлийг бүтэн болгож анагаах чадалтай. 00:08:56.874 --> 00:09:00.645 Гэрлэлтийн өмнөх секс. Би гэрлэхээсээ өмнө зандан байсан. 00:09:00.645 --> 00:09:04.335 Тийм ээ, би хосгүй сайхан эхнэртэй. Анхны хүүг минь хэвлийдээ тээж байгаа. 00:09:04.335 --> 00:09:07.289 Түүнийхээ гараас атгах гар надад хэрэггүй. 00:09:07.289 --> 00:09:09.897 Зүрх сэтгэл маань л цуг байхад болно. 00:09:09.897 --> 00:09:12.090 Хүүгээ яаж тэврэх болж байна гэж үү? 00:09:12.090 --> 00:09:14.319 Олон хүүхэд над дээр ирээд, үнэхээр гайхалтай, 00:09:14.319 --> 00:09:17.408 хоёр гараа нуруундаа аваад хүзүүгээрээ намайг тэвэрдэг. 00:09:17.408 --> 00:09:20.352 Хичнээн шалдаа буусан байсан ч муу бүхнийг сайнаар эргүүлж 00:09:20.352 --> 00:09:22.198 болдогийг би ухаарсан. 00:09:22.198 --> 00:09:24.764 Бүр харин ч гайхалтай болгодог юм шүү. 00:09:25.503 --> 00:09:27.839 Маш олон хүүхэд хайр энэрлийг хайж байдаг. 00:09:27.839 --> 00:09:32.015 Тиймээс тэрийг ч хийж, энийг ч дуурайж гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд ордог. 00:09:32.015 --> 00:09:36.740 Миний бодлоор гэр бүлээс гадуурх секс бол 5 долларын үнэтэй Гуччи цаг. 00:09:36.740 --> 00:09:39.506 Гэрлэсэн хойноо, өөрт чинь хайртай, 00:09:39.506 --> 00:09:42.176 үлдсэн амьдралаа чамтай л өнгөрөөхөөр шийдсэн, 00:09:42.176 --> 00:09:45.756 хүүхдийн чинь эцэг эх болох тэр л хүнтэй унтана гэдэг чинь хайр биз дээ. 00:09:45.756 --> 00:09:49.131 Ер нь хичнээн л бол хичнээн хүнтэй унтаж болно л доо. 00:09:49.131 --> 00:09:52.542 Гэхдээ хайртайг эсэхийг нь яаж мэдэх юм бэ? 00:09:53.035 --> 00:09:55.135 Хайр гэдэг насан туршдаа биелүүлэх амлалт юм. 00:09:55.135 --> 00:09:56.458 Амьдралд өчнөөн сонголт бий. 00:09:56.458 --> 00:09:59.338 Та бүхэн юуг хайж явна гэж асуумаар байна. 00:09:59.338 --> 00:10:02.204 Алив мал болтлоо ууя л даа? Ганц л амьдрах хорвоо. 00:10:02.204 --> 00:10:04.295 Та ингэж бодож байгаа бол яахав болж л байна. 00:10:04.295 --> 00:10:07.368 Гэвч би бол шуналтай хүн. Би 90-хэн жил амьдармааргүй байна. 00:10:07.368 --> 00:10:09.618 Би хэдэн тэрбум жил амьдармаар байна. 00:10:09.774 --> 00:10:13.524 Миний хийх сонголт бүр энэ амьдралд минь, мөн бусдын амьдралд, 00:10:13.524 --> 00:10:16.693 үхэхэд үлдэх нэр төрд минь ч бас нөлөөлнө гэдгийг би ямагт санадаг. 00:10:17.078 --> 00:10:22.689 Та хэн гэдгээ, яагаад энд байгаагаа олж мэдэх хэрэгтэй. 00:10:23.093 --> 00:10:26.771 Уильям Баркли "Хүний амьдралын хамгийн гайхалтай хоёр өдөр бол 00:10:26.771 --> 00:10:30.545 нэг нь таны төрсөн өдөр, нөгөө нь яагаад гэдгийг нь ухаарсан өдөр" гэсэн. 00:10:31.921 --> 00:10:35.045 Тэгэхээр "Өө, чи ёстой матар" гэвэл 00:10:35.045 --> 00:10:38.503 "Худлаа, Би энэ байгаагаараа л сайхан" гэх хэрэгтэй. 00:10:38.503 --> 00:10:40.899 Чи өөрөө өөртөө л итгэх хэрэгтэй. 00:10:40.899 --> 00:10:44.895 Дэндүү олон охид найз залуудаа дарамтлуулсаар л байдаг. 00:10:44.895 --> 00:10:47.987 "Хэрвээ тэр надаас салчихвал өөр хэн намайг тоох вэ дээ?" гээд л. 00:10:47.987 --> 00:10:50.971 Харж байна уу, бид бүгдээрээ л хайрлуулахыг хүсдэг. 00:10:50.971 --> 00:10:53.849 Иймээс л бид тийм юм хийдэг. 00:10:53.849 --> 00:10:55.567 Олны дунд орохоороо хараал хэлнэ. 00:10:55.567 --> 00:10:57.136 Догь байх гэж хичээнэ. 00:10:57.136 --> 00:10:58.510 Хорвоо угаасаа ийм л юм чинь. 00:10:58.510 --> 00:11:02.238 "Би тэрэн шиг л болмоор байна. Арай өндөр, намхан, ухаалаг, алдартай." 00:11:02.238 --> 00:11:05.521 Юу ч хүссэн бай хэзээ ч санаанд чинь хүрэхгүй. 00:11:07.678 --> 00:11:09.928 Чин үнэнийг олох хүртэл. 00:11:09.928 --> 00:11:12.090 Би ийм гайхалтай байхаар заяагдсан. 00:11:12.090 --> 00:11:14.728 Надад агуу том зорилго бий. 00:11:14.728 --> 00:11:17.208 Би энд ямар нэгэн шалтгаанаар байна. 00:11:17.208 --> 00:11:19.805 Мэдээж надад ид шид тохиолдоогүй л дээ. 00:11:19.805 --> 00:11:23.285 Тийм ээ, гэхдээ би гайхамшгийг бүтээдэг бурхан бийд итгэдэг. 00:11:23.285 --> 00:11:25.806 Шүүгээндээ хос гутал хадгалсаар ч байгаа. 00:11:25.806 --> 00:11:29.688 Яагаад гэж үү? Учир нь би сохор хүн хараа орж, дүлий хүн юм сонсохыг харсан. 00:11:29.688 --> 00:11:32.593 Надад итгэхгүй бол тэр л биз. Харин би камерт бичээд авчихсан. 00:11:32.593 --> 00:11:34.635 Гэхдээ би нэг юмыг ухаарсан. 00:11:34.635 --> 00:11:37.608 Бурхан миний нөхцөл байдлыг өөрчилдөггүй юм гэхэд 00:11:37.608 --> 00:11:41.926 тэр миний амьдралаар дамжуулж хэн нэгэнд гайхамшгийг түгээх гэсэн байна. 00:11:42.128 --> 00:11:43.754 Танд ид шид тохиодоггүй юм гэхэд 00:11:43.754 --> 00:11:46.959 хэн нэгэнд та ид шидийг өгч чадна. 00:11:47.549 --> 00:11:50.409 Нэгэн сайхан түүхээр энэхүү яриагаа өндөрлөе. 00:11:50.809 --> 00:11:53.489 Би Өмнөд Калифорнид байлаа. 00:11:53.489 --> 00:11:55.008 Би хоёр байгууллага ажиллуулдаг. 00:11:55.008 --> 00:11:57.941 Нэг нь ашгийн бус, нөгөө нь ашгийн. 00:11:59.168 --> 00:12:04.456 Би 2007-2010 оны хооронд 600 удаа нисч, 1000 яриа хийсэн байх. 00:12:05.457 --> 00:12:08.810 Би 4.5 сая хүнтэй нүүр тулж ярилцаж үзсэн. 00:12:08.810 --> 00:12:13.525 Өнгөрсөн 48 цагийн дотор Сербэд бид 5 сая хүнтэй холбогдсон. 00:12:15.285 --> 00:12:20.481 Бусдыг хайрлах сэтгэл хүмүүст бий. 00:12:21.931 --> 00:12:24.390 Бид хүмүүсийг бие биенээ бас өөрсдийгөө хайрлаасай, 00:12:24.390 --> 00:12:27.190 ихийг мөрөөдөж, хэзээ ч бүү бууж өгөөсэй гэж хүсдэг. 00:12:27.190 --> 00:12:29.775 Бид бүгд итгэл найдварыг эрэлд гардаг, тийм биз дээ? 00:12:29.775 --> 00:12:31.690 Та юу хайж байна? 00:12:31.690 --> 00:12:35.488 Мөнгө, хар тамхи, секс, архи, порно, алдар нэр, эд баялаг. 00:12:35.488 --> 00:12:38.239 Энэ бүхэнд хэзээ ч сэтгэл ханахгүй. 00:12:38.528 --> 00:12:40.888 Хэзээ ч за боллоо гэхгүй. 00:12:40.888 --> 00:12:44.326 Харин би амар амгаланг олсон. Та бүхэн сонсоно уу? 00:12:44.326 --> 00:12:49.331 Би 5-6 жилийн өмнө 24-тэй байхдаа Калифорнид очсон юм. 00:12:49.808 --> 00:12:52.208 Тэр үед би өөр шигээ хэнтэй ч таарч байсангүй. 00:12:52.208 --> 00:12:56.326 10 настай байхдаа би өөртэйгөө адилхан хэн нэгэнтэй уулзахыг хүсдэг байлаа. 00:12:57.140 --> 00:13:00.023 Гэвч тийм ид шид тохиогоогүй. 00:13:00.023 --> 00:13:03.127 Гэтэл 24-тэй байхдаа би Калифорнид нэг бяцхан хүүг харсан. 00:13:03.127 --> 00:13:08.510 Хөл гаргүй, 19 сартай, яг над шиг. 00:13:09.941 --> 00:13:12.026 Би түүнийг бусдад доромжлуулж, 00:13:12.026 --> 00:13:15.212 сэтгэл гутралд орж, ганцаардана гэдгийг мэдэж байлаа. 00:13:15.212 --> 00:13:19.067 Хэзээ ч найз охинтой болохгүй байх вий гэж санаа зовно гэдгийг мэдэж байсан. 00:13:19.067 --> 00:13:21.076 Ямар их бэрхшээл хүлээж байгаа гээч. 00:13:23.107 --> 00:13:26.620 Би аавыг нь хүүгээ аваад 2000 хүний өмнө тайзан дээр гарч ирэхийг хүссэн. 00:13:28.153 --> 00:13:30.690 Хүн бүр уйлж байлаа. 00:13:30.888 --> 00:13:35.134 Хэдий танд гайхамшиг тохиолдоогүй ч гэсэн 00:13:36.408 --> 00:13:39.524 та өөрөө хэн нэгэнд гайхамшгийг бэлэглэж болно. 00:13:41.034 --> 00:13:45.848 Би тийм супер баатар биш. Би унаж, босч л явлаа. Та ч бас ялгаагүй. 00:13:46.138 --> 00:13:48.549 Хэрвээ та өөрийгөө хэн гэдгээ, 00:13:48.549 --> 00:13:51.858 яагаад энд байгаагаа, энд байхгүй байлаа гэхэд 00:13:51.858 --> 00:13:55.268 юу болохыг олж мэдээгүй байгаа бол нэг өдөр цаг гаргаад бодоод үзээрэй. 00:13:55.268 --> 00:13:58.485 Би та бүхэнтэй бэрхшээлийг хэрхэн даван туулснаа хуваалцах л гэсэн. 00:13:58.683 --> 00:14:01.448 Одоо намайг тойрсон ямар ч хана алга. 00:14:01.448 --> 00:14:05.303 "Хязгаар үгүй амьдрал" нэртэй ном бичсэн. Болох ёстой юм болж л таараа. 00:14:05.303 --> 00:14:08.205 Би богино хэмжээний кинонд тоглож, 30 шагнал авсан. 00:14:08.205 --> 00:14:10.808 Богино хэмжээний киноны шилдэг жүжигчнээр тодорсон. 00:14:10.808 --> 00:14:12.448 Өөрөө би хөгжмийн бичлэг хийсэн. 00:14:12.448 --> 00:14:17.168 2 ном бичсэн. Эхний ном маань 30 хэлээр орчуулагдаж, 800,000 хувь борлогдсон. 00:14:17.168 --> 00:14:21.513 Одоо би 29-тэй. Тэрбум хүн намайг хэн гэдгийг мэднэ. 00:14:22.891 --> 00:14:26.414 Би энд нэр төр, байр сууриараа бардамнах гэсэн юм биш ээ. 00:14:26.414 --> 00:14:28.690 Надад итгэ, би та нартай л адил. 00:14:28.690 --> 00:14:31.407 Би агууг мөрөөдөж чадаж байхад 00:14:31.407 --> 00:14:34.809 та нар ч бас чадна гэдгийг ухаарсан гэж найдъя. 00:14:34.809 --> 00:14:36.402 Хана гэж байдаггүй юм шүү. 00:14:36.402 --> 00:14:40.286 Амар амгалангаа ол, тэгвэл та ханыг хаалга болгоно. 00:14:40.778 --> 00:14:42.939 Баярлалаа. 00:14:42.939 --> 00:14:45.231 (Алга ташилт)