1 00:00:06,265 --> 00:00:09,835 (Серб хэлээр) Та бүхэнд их баярлалаа. 2 00:00:09,835 --> 00:00:11,535 Намайг Ник Вуйчич гэдэг. 3 00:00:11,535 --> 00:00:13,668 Би 1982 онд Австралид төрсөн. 4 00:00:13,668 --> 00:00:17,387 2006 онд Австралиас Калифорни руу нүүсэн. 5 00:00:18,268 --> 00:00:21,366 Миний амьдралын түүх гэвэл... 6 00:00:21,366 --> 00:00:24,147 YouTube-н бичлэгээс ч бай, 7 00:00:24,147 --> 00:00:27,137 хөл гаргүй залуугийн инээмсэглэж буй зурагнаас ч бай, 8 00:00:27,137 --> 00:00:30,370 миний амьдралыг ямар нэг хэмжээнд мэддэг 9 00:00:30,370 --> 00:00:32,804 бүх хүмүүст би талархаж явдаг. 10 00:00:32,804 --> 00:00:34,801 Хүмүүс надаас асуудаг юм: 11 00:00:34,801 --> 00:00:36,343 Чамд юу тохиолдоо вэ, 12 00:00:36,343 --> 00:00:39,499 тэр хүнд хэцүү бүхнийг яаж даван туулсан бэ гэж. 13 00:00:39,503 --> 00:00:43,167 Хүмүүсийн надад өгч байсан гол санаанд нэр өгвөл: 14 00:00:43,167 --> 00:00:46,518 "Ханыг хаалга болгох" байсан. 15 00:00:46,518 --> 00:00:48,991 Би хүмүүст яриа хийхдээ 16 00:00:48,991 --> 00:00:51,155 хэлэх дуртай нэг үг гэвэл 17 00:00:51,155 --> 00:00:54,420 "бэрхшээлийг боломж болгон хувиргах" юм. 18 00:00:54,420 --> 00:00:58,661 Одоо ч гэсэн би та бүхэнтэй энэ санааг хуваалцах гэж байна. 19 00:00:58,677 --> 00:01:02,576 Өнөөдөр дэлхий дээр тэрбум хүн өлсөж буйг би мэдэж байна. 20 00:01:02,576 --> 00:01:06,817 Энэ жил нэг сая хүн амиа хорлохыг би мэдэж байна. 21 00:01:06,817 --> 00:01:09,721 40 хором тутам нэг хүн. 22 00:01:09,721 --> 00:01:12,743 Өнөөдөр 120 сая хүн боолчлогдож байгааг би мэдэж байна. 23 00:01:12,743 --> 00:01:15,134 Би зургаан боолтой биеэр уулзаж байлаа. 24 00:01:15,134 --> 00:01:19,053 Бизнесийн хувьд орой нь гэж болох 25 00:01:19,053 --> 00:01:22,136 тэрбумтнуудтай уулзаж учирч явлаа. 26 00:01:22,136 --> 00:01:25,006 Би банкны эзэдтэй ч, 27 00:01:25,006 --> 00:01:27,536 өнчин хүүхдүүдтэй ч уулзаж байсан. 28 00:01:27,536 --> 00:01:29,942 Бид бүгдээрээ ямар нэг юм хайж явдаг. 29 00:01:29,942 --> 00:01:31,818 Бид бүгд итгэл найдвар эрэлхийлдэг. 30 00:01:31,818 --> 00:01:34,767 Чи итгэл найдварыг зүгээр л олоод авчихгүй, 31 00:01:34,767 --> 00:01:37,357 төрөхөд чинь л хамт байж байна гэж үгүй. 32 00:01:37,357 --> 00:01:39,974 Үгүй дээ, бид зовлон дунд төрдөг. 33 00:01:39,974 --> 00:01:43,055 Бид зовлон дунд мэндэлж, хэцүү бэрхийг туулдаг. 34 00:01:43,055 --> 00:01:45,925 Энэ хорвоод бид яагаад ингэж төрснөө 35 00:01:45,925 --> 00:01:47,844 тэр бүр мэдэхгүй ч, 36 00:01:47,844 --> 00:01:49,684 бидэнд сонголт бий хэмээн эцэг эх минь 37 00:01:49,684 --> 00:01:51,247 надад байнга сургадаг байлаа. 38 00:01:51,247 --> 00:01:53,696 Байхгүй зүйлдаа уурлаж бухимдах уу, 39 00:01:53,696 --> 00:01:56,097 эс бөгөөс байгаа зүйлдээ талархах уу? 40 00:01:56,097 --> 00:01:58,740 Ийнхүү сонголт хийх явдал миний хамгийн эхэнд, 41 00:01:58,740 --> 00:02:02,545 ялангуяа сургуульд орсон эхний жилүүдэд 42 00:02:02,545 --> 00:02:05,714 шийдэх ёстой зүйл болсон. 43 00:02:05,714 --> 00:02:08,298 Олон хүүхэд над дээр ирээд тоглоом тохуу хийдэг байсан. 44 00:02:08,298 --> 00:02:10,759 Би 5 улсын конгресс дээр үг хэлж байлаа. 45 00:02:10,759 --> 00:02:13,727 Би дэлхийн янз бүрийн улс орны 7 ерөнхийлөгчтэй уулзсан. 46 00:02:13,727 --> 00:02:16,188 Дээд тал нь 110,000 хүнд илтгэл тавьж байсан. 47 00:02:16,188 --> 00:02:19,093 Яриа хийхийг хүссэн 30,000 урилга надад ирээд байна. 48 00:02:19,093 --> 00:02:22,090 Хаа ч явсан би амьдралын үнэ цэнийн тухай ярьдаг. 49 00:02:22,090 --> 00:02:24,701 Янз бүрийн улс орны сургууль дээр очихдоо 50 00:02:24,701 --> 00:02:27,297 дарамталж дээрэлхэхийн хор уршгийг ярьдаг. 51 00:02:27,297 --> 00:02:29,897 Хайр бол хамгийн агуу зүйл юм шүү. 52 00:02:29,897 --> 00:02:32,184 Бид хайраар дутагдаж, 53 00:02:32,184 --> 00:02:34,144 горьдлого найдвар тасрах тэр үед 54 00:02:34,144 --> 00:02:36,867 амьдрах хүчээ алдаж эхэлдэг. 55 00:02:37,688 --> 00:02:41,444 Хүүхэд насны минь амьдралд том хана боссон байлаа. 56 00:02:41,823 --> 00:02:46,560 Би дөрвөн хананы дунд хоригдож, итгэл найдварын гэгээ өчүүхэн үлдээд байв. 57 00:02:46,892 --> 00:02:49,811 Гэхдээ би тэндээс янз бүрийн замаар чөлөөлөгдөж 58 00:02:49,811 --> 00:02:52,679 өдрөөс өдөрт амьд мэнд тэсэж үлдсэн. 59 00:02:52,679 --> 00:02:56,269 Надад хайртай, намайг зоригжуулдаг, 60 00:02:56,269 --> 00:02:59,213 энэ байгаагаар минь үзэсгэлэнтэй гэж, 61 00:02:59,213 --> 00:03:02,944 бусад юу гэхийг бүү тоо гэж хэлдэг байсан эцэг эхийнхээ ачаар би амьд үлдсэн. 62 00:03:02,944 --> 00:03:05,544 Үнэндээ би Австралийн нийтийн боловсролын системд 63 00:03:05,544 --> 00:03:08,469 суралцаж байсан анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байлаа. 64 00:03:08,469 --> 00:03:11,969 Би 1990 "Оны шилдэг залуу" шагналыг гардаж авсан билээ. 65 00:03:12,986 --> 00:03:15,922 Хорвоо ертөнц хатуу, бидэнд итгэл найдвар хэрэгтэй. 66 00:03:15,922 --> 00:03:18,120 Бидэнд хайр хэрэгтэй. 67 00:03:18,120 --> 00:03:22,169 Итгэл найдвараа алдсан цагт бид яагаад энд байгаадаа эргэлздэг. 68 00:03:22,542 --> 00:03:25,042 Тийм ээ, дотор чинь үгүйрч хоосорно. 69 00:03:26,305 --> 00:03:28,251 Би өөрийнхийгөө хуваалцъя. 70 00:03:29,085 --> 00:03:34,302 Өнөөдөр би гар хөлгүй хэвээрээ л байна. Гэхдээ бүх юм орвонгоороо өөрчлөгдсөн. 71 00:03:35,371 --> 00:03:37,207 Бүх юм! 72 00:03:37,207 --> 00:03:39,527 Би хувьдаа итгэл найдвар, аз жаргалыг 73 00:03:39,527 --> 00:03:42,189 олон жил хайсан боловч юу ч олоогүй. 74 00:03:42,189 --> 00:03:45,620 Ширээний энэ хэсгийг миний итгэл найдвар гэж үзвэл 75 00:03:45,620 --> 00:03:49,815 үнэн намайг чадах бүхнээ хий гэж байлаа. 76 00:03:51,007 --> 00:03:53,795 Гэвч худал хуурмаг бидний нүдийг боодог. 77 00:03:53,795 --> 00:03:57,103 Өдөр бүр. Зарим хүмүүс бидний зоригийг мохоодог. 78 00:03:57,103 --> 00:03:59,534 Чиний хувьд хичнээн сайхан өдөр байлаа ч 79 00:03:59,534 --> 00:04:02,712 урам зоригийг чинь үгүй хийж, баяр баяслыг чинь сүйтгэх гэж санадаг 80 00:04:02,712 --> 00:04:04,582 тийм хүмүүстэй тааралдаж байсан биз? 81 00:04:04,582 --> 00:04:06,792 Эсвэл бүр ямар гайтай өдөр байсан ч 82 00:04:06,792 --> 00:04:09,206 улам л доош нь татдаг тийм хүмүүс? 83 00:04:09,481 --> 00:04:11,602 Миний юу яриад байгааг ойлгож байгаа биз дээ? 84 00:04:11,602 --> 00:04:14,335 Урмыг чинь хамгийн их хугалсан 3 зүйлийг бод доо. 85 00:04:14,965 --> 00:04:17,496 Эд нар чинь үнэндээ юу ч биш. 86 00:04:17,871 --> 00:04:19,888 Харин чи өөрөө. 87 00:04:20,857 --> 00:04:24,205 Зоригийг чинь мохоох хэдэн үг хэлэхэд надад гурван хором л хэрэгтэй. 88 00:04:24,205 --> 00:04:27,793 Тэгээд үүнийг чи насан туршдаа мартахгүй. 89 00:04:28,209 --> 00:04:32,130 Би 50 настай, 40 настай олон эмэгтэйтэй уулзаж байсан. Аав нь тэдэнд 90 00:04:32,130 --> 00:04:34,659 юу гэж хэлдэг байсныг, хэзээ ч битгий сонссон болоосой 91 00:04:34,659 --> 00:04:37,188 гэмээр үгсийг тэд санасаар л байдаг. 92 00:04:37,188 --> 00:04:39,719 Үг хүчтэй байдаг юм шүү. 93 00:04:39,719 --> 00:04:41,682 Ийм үг сонсохоороо 94 00:04:41,682 --> 00:04:44,951 оюун бодол чинь тэр худал үгэнд улам итгэж эхэлдэг. 95 00:04:44,951 --> 00:04:48,375 "Ник, чи тийм сайн биш, бууж өг, чамд хэзээ ч ажил олдохгүй", 96 00:04:49,128 --> 00:04:52,604 "Чамтай хэн ч гэрлэхгүй, чи эхнэрийнхээ гарыг ч атгаж чадахгүй шүү дээ." 97 00:04:52,604 --> 00:04:54,837 "Чиний аав болно гэж юу байсан юм бэ, 98 00:04:54,837 --> 00:04:57,871 хүүхдээ уйлахад тэвэрч аваад саатуулж чадахгүй биз дээ?" 99 00:04:57,871 --> 00:05:01,503 Чи орь ганцаараа. Мэдээж аав ээж чинь чамайг тэвэрнэ. 100 00:05:02,289 --> 00:05:05,224 Гэвч шархыг чинь аниулж дийлэхгүй. 101 00:05:05,993 --> 00:05:09,838 Зүгээр бууж өг! Бууж өг! Бууж өг! 102 00:05:14,760 --> 00:05:18,839 Би наймтай байхдаа амиа хорлохоор шийдсэн. Яагаад гэж үү? 103 00:05:19,465 --> 00:05:23,852 Учир нь надад ямар ч итгэл найдвар үлдээгүй. Би тэгэж л бодож байлаа. 104 00:05:24,130 --> 00:05:27,078 Өнөөдөр та бүхэн надад итгэл найдвар байсныг харж байгаа байх. 105 00:05:27,207 --> 00:05:32,590 Харахгүй байгаа зүйлдээ итгэхийг юу гэдэг вэ? Итгэл үнэмшил. 106 00:05:32,874 --> 00:05:37,469 Үг хүнд ямар их нөлөөлдөг гэж санана. Тэврэлт бол үгнээс ч илүүг мэдрүүлнэ. 107 00:05:37,646 --> 00:05:42,167 Харин тэврэлт яаж ч чадахгүй болсон үед, итгэл найдвар хэрэг болно. 108 00:05:42,167 --> 00:05:44,874 Миний хувьд үг, тэврэлт хангалттай биш байлаа. 109 00:05:44,874 --> 00:05:47,334 Харин надад итгэл найдвар байгаагүй. 110 00:05:47,523 --> 00:05:49,461 Тиймээс би бууж өгөх гэсэн юм. 111 00:05:49,581 --> 00:05:54,449 10 настайдаа би 6 инч буюу 15 см гүнтэй усанд өөрийгөө живүүлэх гэж оролдсон. 112 00:05:54,900 --> 00:05:56,371 Бүр төрсөн гэртээ шүү! 113 00:05:56,382 --> 00:05:58,728 Би аавдаа жаахан амрах л гэсэн юм гэж хэлсэн. 114 00:05:58,728 --> 00:06:01,728 Гэхдээ би жинхэнээсээ амиа егүүтгэе гэж санасан. 115 00:06:01,728 --> 00:06:05,045 Хангалттай зовсон. (Серб хэлээр) Хангалттай! 116 00:06:07,456 --> 00:06:10,545 Эхний хоёр удаад би доошоо харж хэвтээд, амьсгалаа түгжиж 117 00:06:10,782 --> 00:06:14,912 уушги маань хэр их агаар хадгалж чадахыг тооцох гэж оролдсон. 118 00:06:15,048 --> 00:06:21,064 Гурав дахиа оролдох үед гэнэт эндэхийн юм бүхнийг орхиод одох хүсэл зурсхийв. 119 00:06:21,688 --> 00:06:25,412 Тэр их доромжлол бас эцэг эхдээ ачаа болж байгаагаа, 120 00:06:25,412 --> 00:06:27,814 өөр хүсч хүлээх юм үлдээгүй гэдгийг ойлгосон. 121 00:06:27,814 --> 00:06:29,035 Гэвч тэрхэн зуур 122 00:06:29,035 --> 00:06:32,020 хэрвээ би амиа хорловол аав ээждээ одоо байгаа дээр нь нэмээд 123 00:06:32,020 --> 00:06:35,137 улам л дарамт болох юм байна гэдгийг ухаарч билээ. 124 00:06:37,642 --> 00:06:42,720 Хөл гаргүй хүүхэдтэй байхаас илүү хэцүү, 125 00:06:42,720 --> 00:06:45,868 горьдлого тасалсан нэг зүйл байсан юм. 126 00:06:45,868 --> 00:06:50,284 Тэр юу вэ? Хөл гаргүй, дээр нь амьдралд бууж өгсөн хүүхэд. 127 00:06:51,016 --> 00:06:53,324 Хэрвээ би ингэх юм бол аав, ээж, дүү маань 128 00:06:53,324 --> 00:06:57,204 миний булшин дээр уйлж зогсоно доо гэсэн бодол 129 00:06:57,204 --> 00:07:00,013 амийг минь аварсан юм. 130 00:07:00,013 --> 00:07:03,959 Хэрвээ эцэг эх минь намайг энэ байгаагаараа сайхан гээгүй бол, 131 00:07:03,959 --> 00:07:07,184 намайг цор ганц, надад хайртай гэж хэзээ ч хэлж байгаагүй бол 132 00:07:07,184 --> 00:07:09,344 өдийд би энд зогсож байхгүйсэн. 133 00:07:09,344 --> 00:07:11,075 Тиймээс би эцэг эх болсон хүн бүрийг 134 00:07:11,075 --> 00:07:13,851 үр хүүхдээ чадах чинээгээрээ зоригжуулж бай гэмээр байна. 135 00:07:13,851 --> 00:07:18,247 Ялангуяа Барууны өсвөр насныхан хаалган дээрээ "бүү саад бол" гэсэн тэмдэг хаддаг. 136 00:07:18,247 --> 00:07:23,070 Эцэг эх, хүүхдийн хооронд өрнөдөг яриа хаа сайгүй нэг иймэрхүү л байдаг болов уу: 137 00:07:23,070 --> 00:07:25,755 "Хичээл ном сайн? - Дажгүй. Юу сурав даа - Юу ч сураагүй. 138 00:07:25,755 --> 00:07:27,490 - Даалгавраа хийсэн үү? - Үгүй." 139 00:07:27,490 --> 00:07:29,446 Өдөрт хоорондоо ийм л юм ярьдаг. 140 00:07:29,446 --> 00:07:33,330 Та хүүхэддээ хичнээн сайхан болохыг нь хэлэх гэхэд тэр өөдөөс чинь: 141 00:07:33,330 --> 00:07:35,410 "Мэдээж шүү дээ. Би таны хүүхэд юм чинь 142 00:07:35,410 --> 00:07:37,490 та ингэж хэлэх нь тодорхой" гэнэ. 143 00:07:37,490 --> 00:07:39,570 Тэдний ч зөв. 144 00:07:39,570 --> 00:07:41,981 Хүн нэг бүр үнэ цэнэтэй. 145 00:07:41,981 --> 00:07:43,618 Миний үнэ цэнийг 146 00:07:43,618 --> 00:07:45,557 яаж харагддагаар минь, ямар ажил хийдэг, 147 00:07:45,557 --> 00:07:48,657 ямар гарал угсаатай, хаана төрснөөр, 148 00:07:48,657 --> 00:07:51,097 хэр их мөнгө олдгоор тодорхойлж чадахгүй. 149 00:07:51,097 --> 00:07:53,407 Энэ бүхэн юу ч биш. 150 00:07:53,407 --> 00:07:54,757 Маш олон өсвөр насны хүүхдүүд 151 00:07:54,757 --> 00:07:56,793 бие биенээ гаднах төрхөөр нь шоолж байдаг. 152 00:07:56,793 --> 00:07:58,232 Би хүүхдүүдээс асуудаг л даа: 153 00:07:58,232 --> 00:08:02,053 "Би та нарын найз байх хэмжээний мундаг байна уу?" 154 00:08:02,053 --> 00:08:04,020 Тэд "Мэдээж, тэгэлгүй яахав" гэцгээдэг. 155 00:08:04,035 --> 00:08:07,469 "Би чинь хөл гаргүй шүү дээ" гэхээр "Энэ чинь огт хамаагүй" гэдэг. 156 00:08:07,469 --> 00:08:10,804 Тэгэхээр нь би "Үнэн үү? Миний хөл гаргүй байх ямар ч хамаагүй гэж үү?" 157 00:08:10,804 --> 00:08:12,366 гэхэд "Хамаагүй" гэдэг. 158 00:08:12,366 --> 00:08:14,368 Тэгээд би асуудаг: "Огт хамаагүй юм бол 159 00:08:14,368 --> 00:08:16,700 бид яагаад бие биенээ үгээр алж байдаг юм бэ? 160 00:08:16,700 --> 00:08:19,113 Нээрээ л огт падгүй юм бол?" 161 00:08:19,113 --> 00:08:21,519 Бид яагаад өөрсдийгөө толинд харахдаа 162 00:08:21,519 --> 00:08:24,475 сайн сайхныг бус мууг нь олж хардаг юм бэ? 163 00:08:26,102 --> 00:08:29,733 Би өнөөдөр та бүхнээс юу хайж буйг чинь асуумаар байна. 164 00:08:30,208 --> 00:08:33,366 Та нарт би тэрбум доллар өгвөл та нар аз жаргалтай болох уу? 165 00:08:33,366 --> 00:08:36,931 Хэрвээ та нар надад тэрбум доллар өгвөл би лав хагартлаа баярлана. 166 00:08:36,931 --> 00:08:41,076 Гэвч ээж минь өнөө шөнө нас барвал би аз жаргалтай байж чадах уу? Үгүй. 167 00:08:42,689 --> 00:08:45,698 Энэ дэлхийн бүх мөнгийг өгөөд ч би аз жаргалтай байж чадахгүй. 168 00:08:45,698 --> 00:08:49,820 Тийм биз дээ? Учир нь мөнгөөр сэтгэлийг анагааж болдоггүй юм. 169 00:08:50,066 --> 00:08:52,678 Маш олон хүүхдүүд хайр энэрлийг хүсч байдаг. 170 00:08:52,678 --> 00:08:56,874 Хайр эмтэрсэн сэтгэлийг бүтэн болгож анагаах чадалтай. 171 00:08:56,874 --> 00:09:00,645 Гэрлэлтийн өмнөх секс. Би гэрлэхээсээ өмнө зандан байсан. 172 00:09:00,645 --> 00:09:04,335 Тийм ээ, би хосгүй сайхан эхнэртэй. Анхны хүүг минь хэвлийдээ тээж байгаа. 173 00:09:04,335 --> 00:09:07,289 Түүнийхээ гараас атгах гар надад хэрэггүй. 174 00:09:07,289 --> 00:09:09,897 Зүрх сэтгэл маань л цуг байхад болно. 175 00:09:09,897 --> 00:09:12,090 Хүүгээ яаж тэврэх болж байна гэж үү? 176 00:09:12,090 --> 00:09:14,319 Олон хүүхэд над дээр ирээд, үнэхээр гайхалтай, 177 00:09:14,319 --> 00:09:17,408 хоёр гараа нуруундаа аваад хүзүүгээрээ намайг тэвэрдэг. 178 00:09:17,408 --> 00:09:20,352 Хичнээн шалдаа буусан байсан ч муу бүхнийг сайнаар эргүүлж 179 00:09:20,352 --> 00:09:22,198 болдогийг би ухаарсан. 180 00:09:22,198 --> 00:09:24,764 Бүр харин ч гайхалтай болгодог юм шүү. 181 00:09:25,503 --> 00:09:27,839 Маш олон хүүхэд хайр энэрлийг хайж байдаг. 182 00:09:27,839 --> 00:09:32,015 Тиймээс тэрийг ч хийж, энийг ч дуурайж гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд ордог. 183 00:09:32,015 --> 00:09:36,740 Миний бодлоор гэр бүлээс гадуурх секс бол 5 долларын үнэтэй Гуччи цаг. 184 00:09:36,740 --> 00:09:39,506 Гэрлэсэн хойноо, өөрт чинь хайртай, 185 00:09:39,506 --> 00:09:42,176 үлдсэн амьдралаа чамтай л өнгөрөөхөөр шийдсэн, 186 00:09:42,176 --> 00:09:45,756 хүүхдийн чинь эцэг эх болох тэр л хүнтэй унтана гэдэг чинь хайр биз дээ. 187 00:09:45,756 --> 00:09:49,131 Ер нь хичнээн л бол хичнээн хүнтэй унтаж болно л доо. 188 00:09:49,131 --> 00:09:52,542 Гэхдээ хайртайг эсэхийг нь яаж мэдэх юм бэ? 189 00:09:53,035 --> 00:09:55,135 Хайр гэдэг насан туршдаа биелүүлэх амлалт юм. 190 00:09:55,135 --> 00:09:56,458 Амьдралд өчнөөн сонголт бий. 191 00:09:56,458 --> 00:09:59,338 Та бүхэн юуг хайж явна гэж асуумаар байна. 192 00:09:59,338 --> 00:10:02,204 Алив мал болтлоо ууя л даа? Ганц л амьдрах хорвоо. 193 00:10:02,204 --> 00:10:04,295 Та ингэж бодож байгаа бол яахав болж л байна. 194 00:10:04,295 --> 00:10:07,368 Гэвч би бол шуналтай хүн. Би 90-хэн жил амьдармааргүй байна. 195 00:10:07,368 --> 00:10:09,618 Би хэдэн тэрбум жил амьдармаар байна. 196 00:10:09,774 --> 00:10:13,524 Миний хийх сонголт бүр энэ амьдралд минь, мөн бусдын амьдралд, 197 00:10:13,524 --> 00:10:16,693 үхэхэд үлдэх нэр төрд минь ч бас нөлөөлнө гэдгийг би ямагт санадаг. 198 00:10:17,078 --> 00:10:22,689 Та хэн гэдгээ, яагаад энд байгаагаа олж мэдэх хэрэгтэй. 199 00:10:23,093 --> 00:10:26,771 Уильям Баркли "Хүний амьдралын хамгийн гайхалтай хоёр өдөр бол 200 00:10:26,771 --> 00:10:30,545 нэг нь таны төрсөн өдөр, нөгөө нь яагаад гэдгийг нь ухаарсан өдөр" гэсэн. 201 00:10:31,921 --> 00:10:35,045 Тэгэхээр "Өө, чи ёстой матар" гэвэл 202 00:10:35,045 --> 00:10:38,503 "Худлаа, Би энэ байгаагаараа л сайхан" гэх хэрэгтэй. 203 00:10:38,503 --> 00:10:40,899 Чи өөрөө өөртөө л итгэх хэрэгтэй. 204 00:10:40,899 --> 00:10:44,895 Дэндүү олон охид найз залуудаа дарамтлуулсаар л байдаг. 205 00:10:44,895 --> 00:10:47,987 "Хэрвээ тэр надаас салчихвал өөр хэн намайг тоох вэ дээ?" гээд л. 206 00:10:47,987 --> 00:10:50,971 Харж байна уу, бид бүгдээрээ л хайрлуулахыг хүсдэг. 207 00:10:50,971 --> 00:10:53,849 Иймээс л бид тийм юм хийдэг. 208 00:10:53,849 --> 00:10:55,567 Олны дунд орохоороо хараал хэлнэ. 209 00:10:55,567 --> 00:10:57,136 Догь байх гэж хичээнэ. 210 00:10:57,136 --> 00:10:58,510 Хорвоо угаасаа ийм л юм чинь. 211 00:10:58,510 --> 00:11:02,238 "Би тэрэн шиг л болмоор байна. Арай өндөр, намхан, ухаалаг, алдартай." 212 00:11:02,238 --> 00:11:05,521 Юу ч хүссэн бай хэзээ ч санаанд чинь хүрэхгүй. 213 00:11:07,678 --> 00:11:09,928 Чин үнэнийг олох хүртэл. 214 00:11:09,928 --> 00:11:12,090 Би ийм гайхалтай байхаар заяагдсан. 215 00:11:12,090 --> 00:11:14,728 Надад агуу том зорилго бий. 216 00:11:14,728 --> 00:11:17,208 Би энд ямар нэгэн шалтгаанаар байна. 217 00:11:17,208 --> 00:11:19,805 Мэдээж надад ид шид тохиолдоогүй л дээ. 218 00:11:19,805 --> 00:11:23,285 Тийм ээ, гэхдээ би гайхамшгийг бүтээдэг бурхан бийд итгэдэг. 219 00:11:23,285 --> 00:11:25,806 Шүүгээндээ хос гутал хадгалсаар ч байгаа. 220 00:11:25,806 --> 00:11:29,688 Яагаад гэж үү? Учир нь би сохор хүн хараа орж, дүлий хүн юм сонсохыг харсан. 221 00:11:29,688 --> 00:11:32,593 Надад итгэхгүй бол тэр л биз. Харин би камерт бичээд авчихсан. 222 00:11:32,593 --> 00:11:34,635 Гэхдээ би нэг юмыг ухаарсан. 223 00:11:34,635 --> 00:11:37,608 Бурхан миний нөхцөл байдлыг өөрчилдөггүй юм гэхэд 224 00:11:37,608 --> 00:11:41,926 тэр миний амьдралаар дамжуулж хэн нэгэнд гайхамшгийг түгээх гэсэн байна. 225 00:11:42,128 --> 00:11:43,754 Танд ид шид тохиодоггүй юм гэхэд 226 00:11:43,754 --> 00:11:46,959 хэн нэгэнд та ид шидийг өгч чадна. 227 00:11:47,549 --> 00:11:50,409 Нэгэн сайхан түүхээр энэхүү яриагаа өндөрлөе. 228 00:11:50,809 --> 00:11:53,489 Би Өмнөд Калифорнид байлаа. 229 00:11:53,489 --> 00:11:55,008 Би хоёр байгууллага ажиллуулдаг. 230 00:11:55,008 --> 00:11:57,941 Нэг нь ашгийн бус, нөгөө нь ашгийн. 231 00:11:59,168 --> 00:12:04,456 Би 2007-2010 оны хооронд 600 удаа нисч, 1000 яриа хийсэн байх. 232 00:12:05,457 --> 00:12:08,810 Би 4.5 сая хүнтэй нүүр тулж ярилцаж үзсэн. 233 00:12:08,810 --> 00:12:13,525 Өнгөрсөн 48 цагийн дотор Сербэд бид 5 сая хүнтэй холбогдсон. 234 00:12:15,285 --> 00:12:20,481 Бусдыг хайрлах сэтгэл хүмүүст бий. 235 00:12:21,931 --> 00:12:24,390 Бид хүмүүсийг бие биенээ бас өөрсдийгөө хайрлаасай, 236 00:12:24,390 --> 00:12:27,190 ихийг мөрөөдөж, хэзээ ч бүү бууж өгөөсэй гэж хүсдэг. 237 00:12:27,190 --> 00:12:29,775 Бид бүгд итгэл найдварыг эрэлд гардаг, тийм биз дээ? 238 00:12:29,775 --> 00:12:31,690 Та юу хайж байна? 239 00:12:31,690 --> 00:12:35,488 Мөнгө, хар тамхи, секс, архи, порно, алдар нэр, эд баялаг. 240 00:12:35,488 --> 00:12:38,239 Энэ бүхэнд хэзээ ч сэтгэл ханахгүй. 241 00:12:38,528 --> 00:12:40,888 Хэзээ ч за боллоо гэхгүй. 242 00:12:40,888 --> 00:12:44,326 Харин би амар амгаланг олсон. Та бүхэн сонсоно уу? 243 00:12:44,326 --> 00:12:49,331 Би 5-6 жилийн өмнө 24-тэй байхдаа Калифорнид очсон юм. 244 00:12:49,808 --> 00:12:52,208 Тэр үед би өөр шигээ хэнтэй ч таарч байсангүй. 245 00:12:52,208 --> 00:12:56,326 10 настай байхдаа би өөртэйгөө адилхан хэн нэгэнтэй уулзахыг хүсдэг байлаа. 246 00:12:57,140 --> 00:13:00,023 Гэвч тийм ид шид тохиогоогүй. 247 00:13:00,023 --> 00:13:03,127 Гэтэл 24-тэй байхдаа би Калифорнид нэг бяцхан хүүг харсан. 248 00:13:03,127 --> 00:13:08,510 Хөл гаргүй, 19 сартай, яг над шиг. 249 00:13:09,941 --> 00:13:12,026 Би түүнийг бусдад доромжлуулж, 250 00:13:12,026 --> 00:13:15,212 сэтгэл гутралд орж, ганцаардана гэдгийг мэдэж байлаа. 251 00:13:15,212 --> 00:13:19,067 Хэзээ ч найз охинтой болохгүй байх вий гэж санаа зовно гэдгийг мэдэж байсан. 252 00:13:19,067 --> 00:13:21,076 Ямар их бэрхшээл хүлээж байгаа гээч. 253 00:13:23,107 --> 00:13:26,620 Би аавыг нь хүүгээ аваад 2000 хүний өмнө тайзан дээр гарч ирэхийг хүссэн. 254 00:13:28,153 --> 00:13:30,690 Хүн бүр уйлж байлаа. 255 00:13:30,888 --> 00:13:35,134 Хэдий танд гайхамшиг тохиолдоогүй ч гэсэн 256 00:13:36,408 --> 00:13:39,524 та өөрөө хэн нэгэнд гайхамшгийг бэлэглэж болно. 257 00:13:41,034 --> 00:13:45,848 Би тийм супер баатар биш. Би унаж, босч л явлаа. Та ч бас ялгаагүй. 258 00:13:46,138 --> 00:13:48,549 Хэрвээ та өөрийгөө хэн гэдгээ, 259 00:13:48,549 --> 00:13:51,858 яагаад энд байгаагаа, энд байхгүй байлаа гэхэд 260 00:13:51,858 --> 00:13:55,268 юу болохыг олж мэдээгүй байгаа бол нэг өдөр цаг гаргаад бодоод үзээрэй. 261 00:13:55,268 --> 00:13:58,485 Би та бүхэнтэй бэрхшээлийг хэрхэн даван туулснаа хуваалцах л гэсэн. 262 00:13:58,683 --> 00:14:01,448 Одоо намайг тойрсон ямар ч хана алга. 263 00:14:01,448 --> 00:14:05,303 "Хязгаар үгүй амьдрал" нэртэй ном бичсэн. Болох ёстой юм болж л таараа. 264 00:14:05,303 --> 00:14:08,205 Би богино хэмжээний кинонд тоглож, 30 шагнал авсан. 265 00:14:08,205 --> 00:14:10,808 Богино хэмжээний киноны шилдэг жүжигчнээр тодорсон. 266 00:14:10,808 --> 00:14:12,448 Өөрөө би хөгжмийн бичлэг хийсэн. 267 00:14:12,448 --> 00:14:17,168 2 ном бичсэн. Эхний ном маань 30 хэлээр орчуулагдаж, 800,000 хувь борлогдсон. 268 00:14:17,168 --> 00:14:21,513 Одоо би 29-тэй. Тэрбум хүн намайг хэн гэдгийг мэднэ. 269 00:14:22,891 --> 00:14:26,414 Би энд нэр төр, байр сууриараа бардамнах гэсэн юм биш ээ. 270 00:14:26,414 --> 00:14:28,690 Надад итгэ, би та нартай л адил. 271 00:14:28,690 --> 00:14:31,407 Би агууг мөрөөдөж чадаж байхад 272 00:14:31,407 --> 00:14:34,809 та нар ч бас чадна гэдгийг ухаарсан гэж найдъя. 273 00:14:34,809 --> 00:14:36,402 Хана гэж байдаггүй юм шүү. 274 00:14:36,402 --> 00:14:40,286 Амар амгалангаа ол, тэгвэл та ханыг хаалга болгоно. 275 00:14:40,778 --> 00:14:42,939 Баярлалаа. 276 00:14:42,939 --> 00:14:45,231 (Алга ташилт)