0:00:06.265,0:00:09.835 (Серб хэлээр) Та бүхэнд их баярлалаа. 0:00:09.835,0:00:11.535 Намайг Ник Вуйчич гэдэг. 0:00:11.535,0:00:13.668 Би 1982 онд Австралид төрсөн. 0:00:13.668,0:00:17.387 2006 онд Австралиас [br]Калифорни руу нүүсэн. 0:00:18.268,0:00:21.366 Миний амьдралын түүх гэвэл... 0:00:21.366,0:00:24.147 YouTube-н бичлэгээс ч бай, 0:00:24.147,0:00:27.137 хөл гаргүй залуугийн инээмсэглэж буй[br]зурагнаас ч бай, 0:00:27.137,0:00:30.370 миний амьдралыг ямар нэг хэмжээнд мэддэг 0:00:30.370,0:00:32.804 бүх хүмүүст би талархаж явдаг. 0:00:32.804,0:00:34.801 Хүмүүс надаас асуудаг юм: 0:00:34.801,0:00:36.343 Чамд юу тохиолдоо вэ, 0:00:36.343,0:00:39.499 тэр хүнд хэцүү бүхнийг[br]яаж даван туулсан бэ гэж. 0:00:39.503,0:00:43.167 Хүмүүсийн надад өгч байсан[br]гол санаанд нэр өгвөл: 0:00:43.167,0:00:46.518 "Ханыг хаалга болгох" байсан. 0:00:46.518,0:00:48.991 Би хүмүүст яриа хийхдээ 0:00:48.991,0:00:51.155 хэлэх дуртай нэг үг гэвэл 0:00:51.155,0:00:54.420 "бэрхшээлийг боломж болгон хувиргах" юм. 0:00:54.420,0:00:58.661 Одоо ч гэсэн би та бүхэнтэй[br]энэ санааг хуваалцах гэж байна. 0:00:58.677,0:01:02.576 Өнөөдөр дэлхий дээр тэрбум хүн[br]өлсөж буйг би мэдэж байна. 0:01:02.576,0:01:06.817 Энэ жил нэг сая хүн амиа хорлохыг[br]би мэдэж байна. 0:01:06.817,0:01:09.721 40 хором тутам нэг хүн. 0:01:09.721,0:01:12.743 Өнөөдөр 120 сая хүн боолчлогдож байгааг[br]би мэдэж байна. 0:01:12.743,0:01:15.134 Би зургаан боолтой биеэр уулзаж байлаа. 0:01:15.134,0:01:19.053 Бизнесийн хувьд орой нь гэж болох 0:01:19.053,0:01:22.136 тэрбумтнуудтай уулзаж учирч явлаа. 0:01:22.136,0:01:25.006 Би банкны эзэдтэй ч, 0:01:25.006,0:01:27.536 өнчин хүүхдүүдтэй ч уулзаж байсан. 0:01:27.536,0:01:29.942 Бид бүгдээрээ ямар нэг юм хайж явдаг. 0:01:29.942,0:01:31.818 Бид бүгд итгэл найдвар эрэлхийлдэг. 0:01:31.818,0:01:34.767 Чи итгэл найдварыг зүгээр л[br]олоод авчихгүй, 0:01:34.767,0:01:37.357 төрөхөд чинь л хамт байж байна гэж үгүй. 0:01:37.357,0:01:39.974 Үгүй дээ, бид зовлон дунд төрдөг. 0:01:39.974,0:01:43.055 Бид зовлон дунд мэндэлж, [br]хэцүү бэрхийг туулдаг. 0:01:43.055,0:01:45.925 Энэ хорвоод бид[br]яагаад ингэж төрснөө 0:01:45.925,0:01:47.844 тэр бүр мэдэхгүй ч, 0:01:47.844,0:01:49.684 бидэнд сонголт бий хэмээн[br]эцэг эх минь 0:01:49.684,0:01:51.247 надад байнга сургадаг байлаа. 0:01:51.247,0:01:53.696 Байхгүй зүйлдаа уурлаж бухимдах уу, 0:01:53.696,0:01:56.097 эс бөгөөс байгаа зүйлдээ талархах уу? 0:01:56.097,0:01:58.740 Ийнхүү сонголт хийх явдал [br]миний хамгийн эхэнд, 0:01:58.740,0:02:02.545 ялангуяа сургуульд орсон эхний жилүүдэд 0:02:02.545,0:02:05.714 шийдэх ёстой зүйл болсон. 0:02:05.714,0:02:08.298 Олон хүүхэд над дээр ирээд[br]тоглоом тохуу хийдэг байсан. 0:02:08.298,0:02:10.759 Би 5 улсын конгресс дээр үг хэлж байлаа. 0:02:10.759,0:02:13.727 Би дэлхийн янз бүрийн улс орны [br]7 ерөнхийлөгчтэй уулзсан. 0:02:13.727,0:02:16.188 Дээд тал нь 110,000 хүнд[br]илтгэл тавьж байсан. 0:02:16.188,0:02:19.093 Яриа хийхийг хүссэн 30,000 урилга [br]надад ирээд байна. 0:02:19.093,0:02:22.090 Хаа ч явсан би [br]амьдралын үнэ цэнийн тухай ярьдаг. 0:02:22.090,0:02:24.701 Янз бүрийн улс орны сургууль дээр очихдоо 0:02:24.701,0:02:27.297 дарамталж дээрэлхэхийн[br]хор уршгийг ярьдаг. 0:02:27.297,0:02:29.897 Хайр бол хамгийн агуу зүйл юм шүү. 0:02:29.897,0:02:32.184 Бид хайраар дутагдаж, 0:02:32.184,0:02:34.144 горьдлого найдвар тасрах тэр үед 0:02:34.144,0:02:36.867 амьдрах хүчээ алдаж эхэлдэг. 0:02:37.688,0:02:41.444 Хүүхэд насны минь амьдралд[br]том хана боссон байлаа. 0:02:41.823,0:02:46.560 Би дөрвөн хананы дунд хоригдож,[br]итгэл найдварын гэгээ өчүүхэн үлдээд байв. 0:02:46.892,0:02:49.811 Гэхдээ би тэндээс[br]янз бүрийн замаар чөлөөлөгдөж 0:02:49.811,0:02:52.679 өдрөөс өдөрт амьд мэнд тэсэж үлдсэн. 0:02:52.679,0:02:56.269 Надад хайртай, намайг зоригжуулдаг,[br] 0:02:56.269,0:02:59.213 энэ байгаагаар минь үзэсгэлэнтэй гэж, 0:02:59.213,0:03:02.944 бусад юу гэхийг бүү тоо гэж хэлдэг байсан[br]эцэг эхийнхээ ачаар би амьд үлдсэн. 0:03:02.944,0:03:05.544 Үнэндээ би Австралийн нийтийн[br]боловсролын системд 0:03:05.544,0:03:08.469 суралцаж байсан анхны [br]хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байлаа. 0:03:08.469,0:03:11.969 Би 1990 "Оны шилдэг залуу" шагналыг[br]гардаж авсан билээ. 0:03:12.986,0:03:15.922 Хорвоо ертөнц хатуу,[br]бидэнд итгэл найдвар хэрэгтэй. 0:03:15.922,0:03:18.120 Бидэнд хайр хэрэгтэй. 0:03:18.120,0:03:22.169 Итгэл найдвараа алдсан цагт бид[br]яагаад энд байгаадаа эргэлздэг. 0:03:22.542,0:03:25.042 Тийм ээ, дотор чинь үгүйрч хоосорно. 0:03:26.305,0:03:28.251 Би өөрийнхийгөө хуваалцъя. 0:03:29.085,0:03:34.302 Өнөөдөр би гар хөлгүй хэвээрээ л байна.[br]Гэхдээ бүх юм орвонгоороо өөрчлөгдсөн. 0:03:35.371,0:03:37.207 Бүх юм! 0:03:37.207,0:03:39.527 Би хувьдаа итгэл найдвар, аз жаргалыг 0:03:39.527,0:03:42.189 олон жил хайсан боловч юу ч олоогүй. 0:03:42.189,0:03:45.620 Ширээний энэ хэсгийг миний итгэл[br]найдвар гэж үзвэл 0:03:45.620,0:03:49.815 үнэн намайг чадах бүхнээ хий[br]гэж байлаа. 0:03:51.007,0:03:53.795 Гэвч худал хуурмаг бидний нүдийг боодог. 0:03:53.795,0:03:57.103 Өдөр бүр. Зарим хүмүүс бидний[br]зоригийг мохоодог. 0:03:57.103,0:03:59.534 Чиний хувьд хичнээн[br]сайхан өдөр байлаа ч[br] 0:03:59.534,0:04:02.712 урам зоригийг чинь үгүй хийж,[br]баяр баяслыг чинь сүйтгэх гэж санадаг 0:04:02.712,0:04:04.582 тийм хүмүүстэй[br]тааралдаж байсан биз? 0:04:04.582,0:04:06.792 Эсвэл бүр ямар гайтай өдөр байсан ч 0:04:06.792,0:04:09.206 улам л доош нь татдаг тийм хүмүүс? 0:04:09.481,0:04:11.602 Миний юу яриад байгааг[br]ойлгож байгаа биз дээ? 0:04:11.602,0:04:14.335 Урмыг чинь хамгийн их хугалсан[br]3 зүйлийг бод доо. 0:04:14.965,0:04:17.496 Эд нар чинь үнэндээ юу ч биш. 0:04:17.871,0:04:19.888 Харин чи өөрөө. 0:04:20.857,0:04:24.205 Зоригийг чинь мохоох хэдэн үг хэлэхэд[br]надад гурван хором л хэрэгтэй. 0:04:24.205,0:04:27.793 Тэгээд үүнийг чи насан туршдаа мартахгүй. 0:04:28.209,0:04:32.130 Би 50 настай, 40 настай олон эмэгтэйтэй [br]уулзаж байсан. Аав нь тэдэнд 0:04:32.130,0:04:34.659 юу гэж хэлдэг байсныг,[br]хэзээ ч битгий сонссон болоосой 0:04:34.659,0:04:37.188 гэмээр үгсийг тэд санасаар л байдаг. 0:04:37.188,0:04:39.719 Үг хүчтэй байдаг юм шүү. 0:04:39.719,0:04:41.682 Ийм үг сонсохоороо 0:04:41.682,0:04:44.951 оюун бодол чинь тэр худал үгэнд[br]улам итгэж эхэлдэг. 0:04:44.951,0:04:48.375 "Ник, чи тийм сайн биш, бууж өг,[br]чамд хэзээ ч ажил олдохгүй", 0:04:49.128,0:04:52.604 "Чамтай хэн ч гэрлэхгүй, чи эхнэрийнхээ [br]гарыг ч атгаж чадахгүй шүү дээ." 0:04:52.604,0:04:54.837 "Чиний аав болно гэж юу байсан юм бэ, 0:04:54.837,0:04:57.871 хүүхдээ уйлахад тэвэрч аваад[br]саатуулж чадахгүй биз дээ?" 0:04:57.871,0:05:01.503 Чи орь ганцаараа.[br]Мэдээж аав ээж чинь чамайг тэвэрнэ. 0:05:02.289,0:05:05.224 Гэвч шархыг чинь аниулж дийлэхгүй. 0:05:05.993,0:05:09.838 Зүгээр бууж өг! Бууж өг! Бууж өг! 0:05:14.760,0:05:18.839 Би наймтай байхдаа амиа хорлохоор шийдсэн.[br]Яагаад гэж үү? 0:05:19.465,0:05:23.852 Учир нь надад ямар ч итгэл найдвар [br]үлдээгүй. Би тэгэж л бодож байлаа. 0:05:24.130,0:05:27.078 Өнөөдөр та бүхэн надад итгэл найдвар[br]байсныг харж байгаа байх. 0:05:27.207,0:05:32.590 Харахгүй байгаа зүйлдээ итгэхийг[br]юу гэдэг вэ? Итгэл үнэмшил. 0:05:32.874,0:05:37.469 Үг хүнд ямар их нөлөөлдөг гэж санана.[br]Тэврэлт бол үгнээс ч илүүг мэдрүүлнэ. 0:05:37.646,0:05:42.167 Харин тэврэлт яаж ч чадахгүй болсон үед,[br]итгэл найдвар хэрэг болно. 0:05:42.167,0:05:44.874 Миний хувьд үг, тэврэлт[br]хангалттай биш байлаа. 0:05:44.874,0:05:47.334 Харин надад итгэл найдвар байгаагүй. 0:05:47.523,0:05:49.461 Тиймээс би бууж өгөх гэсэн юм. 0:05:49.581,0:05:54.449 10 настайдаа би 6 инч буюу 15 см гүнтэй [br]усанд өөрийгөө живүүлэх гэж оролдсон. 0:05:54.900,0:05:56.371 Бүр төрсөн гэртээ шүү! 0:05:56.382,0:05:58.728 Би аавдаа жаахан амрах л[br]гэсэн юм гэж хэлсэн. 0:05:58.728,0:06:01.728 Гэхдээ би жинхэнээсээ[br]амиа егүүтгэе гэж санасан. 0:06:01.728,0:06:05.045 Хангалттай зовсон.[br](Серб хэлээр) Хангалттай! 0:06:07.456,0:06:10.545 Эхний хоёр удаад би доошоо[br]харж хэвтээд, амьсгалаа түгжиж 0:06:10.782,0:06:14.912 уушги маань хэр их агаар хадгалж[br]чадахыг тооцох гэж оролдсон. 0:06:15.048,0:06:21.064 Гурав дахиа оролдох үед гэнэт эндэхийн [br]юм бүхнийг орхиод одох хүсэл зурсхийв. 0:06:21.688,0:06:25.412 Тэр их доромжлол бас[br]эцэг эхдээ ачаа болж байгаагаа, 0:06:25.412,0:06:27.814 өөр хүсч хүлээх юм үлдээгүй[br]гэдгийг ойлгосон. 0:06:27.814,0:06:29.035 Гэвч тэрхэн зуур 0:06:29.035,0:06:32.020 хэрвээ би амиа хорловол аав ээждээ [br]одоо байгаа дээр нь нэмээд 0:06:32.020,0:06:35.137 улам л дарамт болох юм байна[br]гэдгийг ухаарч билээ. 0:06:37.642,0:06:42.720 Хөл гаргүй хүүхэдтэй байхаас[br]илүү хэцүү, 0:06:42.720,0:06:45.868 горьдлого тасалсан нэг зүйл байсан юм. 0:06:45.868,0:06:50.284 Тэр юу вэ? Хөл гаргүй, дээр нь[br]амьдралд бууж өгсөн хүүхэд. 0:06:51.016,0:06:53.324 Хэрвээ би ингэх юм бол [br]аав, ээж, дүү маань 0:06:53.324,0:06:57.204 миний булшин дээр уйлж[br]зогсоно доо гэсэн бодол 0:06:57.204,0:07:00.013 амийг минь аварсан юм. 0:07:00.013,0:07:03.959 Хэрвээ эцэг эх минь намайг[br]энэ байгаагаараа сайхан гээгүй бол, 0:07:03.959,0:07:07.184 намайг цор ганц, надад хайртай гэж[br]хэзээ ч хэлж байгаагүй бол 0:07:07.184,0:07:09.344 өдийд би энд зогсож байхгүйсэн. 0:07:09.344,0:07:11.075 Тиймээс би эцэг эх болсон хүн бүрийг 0:07:11.075,0:07:13.851 үр хүүхдээ чадах чинээгээрээ [br]зоригжуулж бай гэмээр байна. 0:07:13.851,0:07:18.247 Ялангуяа Барууны өсвөр насныхан хаалган [br]дээрээ "бүү саад бол" гэсэн тэмдэг хаддаг. 0:07:18.247,0:07:23.070 Эцэг эх, хүүхдийн хооронд өрнөдөг яриа [br]хаа сайгүй нэг иймэрхүү л байдаг болов уу: 0:07:23.070,0:07:25.755 "Хичээл ном сайн? - Дажгүй.[br]Юу сурав даа - Юу ч сураагүй. 0:07:25.755,0:07:27.490 - Даалгавраа хийсэн үү?[br]- Үгүй." 0:07:27.490,0:07:29.446 Өдөрт хоорондоо ийм л юм ярьдаг. 0:07:29.446,0:07:33.330 Та хүүхэддээ хичнээн сайхан болохыг нь [br]хэлэх гэхэд тэр өөдөөс чинь: 0:07:33.330,0:07:35.410 "Мэдээж шүү дээ.[br]Би таны хүүхэд юм чинь 0:07:35.410,0:07:37.490 та ингэж хэлэх нь тодорхой" гэнэ. 0:07:37.490,0:07:39.570 Тэдний ч зөв. 0:07:39.570,0:07:41.981 Хүн нэг бүр үнэ цэнэтэй. 0:07:41.981,0:07:43.618 Миний үнэ цэнийг 0:07:43.618,0:07:45.557 яаж харагддагаар минь, ямар ажил хийдэг, 0:07:45.557,0:07:48.657 ямар гарал угсаатай, хаана төрснөөр, 0:07:48.657,0:07:51.097 хэр их мөнгө олдгоор тодорхойлж чадахгүй. 0:07:51.097,0:07:53.407 Энэ бүхэн юу ч биш. 0:07:53.407,0:07:54.757 Маш олон өсвөр насны хүүхдүүд 0:07:54.757,0:07:56.793 бие биенээ гаднах төрхөөр нь[br]шоолж байдаг. 0:07:56.793,0:07:58.232 Би хүүхдүүдээс асуудаг л даа: 0:07:58.232,0:08:02.053 "Би та нарын найз байх хэмжээний[br]мундаг байна уу?" 0:08:02.053,0:08:04.020 Тэд "Мэдээж, тэгэлгүй яахав" гэцгээдэг. 0:08:04.035,0:08:07.469 "Би чинь хөл гаргүй шүү дээ" гэхээр [br]"Энэ чинь огт хамаагүй" гэдэг. 0:08:07.469,0:08:10.804 Тэгэхээр нь би "Үнэн үү? Миний хөл[br]гаргүй байх ямар ч хамаагүй гэж үү?" 0:08:10.804,0:08:12.366 гэхэд "Хамаагүй" гэдэг. 0:08:12.366,0:08:14.368 Тэгээд би асуудаг: "Огт[br]хамаагүй юм бол 0:08:14.368,0:08:16.700 бид яагаад бие биенээ үгээр[br]алж байдаг юм бэ? 0:08:16.700,0:08:19.113 Нээрээ л огт падгүй юм бол?" 0:08:19.113,0:08:21.519 Бид яагаад өөрсдийгөө толинд харахдаа 0:08:21.519,0:08:24.475 сайн сайхныг бус мууг нь олж хардаг юм бэ? 0:08:26.102,0:08:29.733 Би өнөөдөр та бүхнээс юу хайж[br]буйг чинь асуумаар байна. 0:08:30.208,0:08:33.366 Та нарт би тэрбум доллар өгвөл[br]та нар аз жаргалтай болох уу? 0:08:33.366,0:08:36.931 Хэрвээ та нар надад тэрбум доллар өгвөл[br]би лав хагартлаа баярлана. 0:08:36.931,0:08:41.076 Гэвч ээж минь өнөө шөнө нас барвал[br]би аз жаргалтай байж чадах уу? Үгүй. 0:08:42.689,0:08:45.698 Энэ дэлхийн бүх мөнгийг өгөөд ч [br]би аз жаргалтай байж чадахгүй. 0:08:45.698,0:08:49.820 Тийм биз дээ? Учир нь мөнгөөр[br]сэтгэлийг анагааж болдоггүй юм. 0:08:50.066,0:08:52.678 Маш олон хүүхдүүд[br]хайр энэрлийг хүсч байдаг. 0:08:52.678,0:08:56.874 Хайр эмтэрсэн сэтгэлийг бүтэн болгож[br]анагаах чадалтай. 0:08:56.874,0:09:00.645 Гэрлэлтийн өмнөх секс.[br]Би гэрлэхээсээ өмнө зандан байсан. 0:09:00.645,0:09:04.335 Тийм ээ, би хосгүй сайхан эхнэртэй.[br]Анхны хүүг минь хэвлийдээ тээж байгаа. 0:09:04.335,0:09:07.289 Түүнийхээ гараас атгах гар надад хэрэггүй. 0:09:07.289,0:09:09.897 Зүрх сэтгэл маань л цуг байхад болно. 0:09:09.897,0:09:12.090 Хүүгээ яаж тэврэх болж байна гэж үү? 0:09:12.090,0:09:14.319 Олон хүүхэд над дээр ирээд,[br]үнэхээр гайхалтай, 0:09:14.319,0:09:17.408 хоёр гараа нуруундаа аваад [br]хүзүүгээрээ намайг тэвэрдэг. 0:09:17.408,0:09:20.352 Хичнээн шалдаа буусан байсан ч[br]муу бүхнийг сайнаар эргүүлж 0:09:20.352,0:09:22.198 болдогийг би ухаарсан. 0:09:22.198,0:09:24.764 Бүр харин ч гайхалтай болгодог юм шүү. 0:09:25.503,0:09:27.839 Маш олон хүүхэд хайр энэрлийг хайж байдаг. 0:09:27.839,0:09:32.015 Тиймээс тэрийг ч хийж, энийг ч дуурайж[br]гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд ордог. 0:09:32.015,0:09:36.740 Миний бодлоор гэр бүлээс гадуурх секс бол[br]5 долларын үнэтэй Гуччи цаг. 0:09:36.740,0:09:39.506 Гэрлэсэн хойноо, өөрт чинь хайртай, 0:09:39.506,0:09:42.176 үлдсэн амьдралаа чамтай л[br]өнгөрөөхөөр шийдсэн, 0:09:42.176,0:09:45.756 хүүхдийн чинь эцэг эх болох тэр л[br]хүнтэй унтана гэдэг чинь хайр биз дээ. 0:09:45.756,0:09:49.131 Ер нь хичнээн л бол хичнээн хүнтэй[br]унтаж болно л доо. 0:09:49.131,0:09:52.542 Гэхдээ хайртайг эсэхийг нь яаж [br]мэдэх юм бэ? 0:09:53.035,0:09:55.135 Хайр гэдэг насан туршдаа[br]биелүүлэх амлалт юм. 0:09:55.135,0:09:56.458 Амьдралд өчнөөн[br]сонголт бий. 0:09:56.458,0:09:59.338 Та бүхэн юуг хайж явна гэж[br]асуумаар байна. 0:09:59.338,0:10:02.204 Алив мал болтлоо ууя л даа?[br]Ганц л амьдрах хорвоо. 0:10:02.204,0:10:04.295 Та ингэж бодож байгаа бол[br]яахав болж л байна. 0:10:04.295,0:10:07.368 Гэвч би бол шуналтай хүн. [br]Би 90-хэн жил амьдармааргүй байна. 0:10:07.368,0:10:09.618 Би хэдэн тэрбум жил амьдармаар байна. 0:10:09.774,0:10:13.524 Миний хийх сонголт бүр энэ амьдралд минь, [br]мөн бусдын амьдралд, 0:10:13.524,0:10:16.693 үхэхэд үлдэх нэр төрд минь ч бас[br]нөлөөлнө гэдгийг би ямагт санадаг. 0:10:17.078,0:10:22.689 Та хэн гэдгээ, яагаад энд байгаагаа[br]олж мэдэх хэрэгтэй. 0:10:23.093,0:10:26.771 Уильям Баркли "Хүний амьдралын хамгийн[br]гайхалтай хоёр өдөр бол 0:10:26.771,0:10:30.545 нэг нь таны төрсөн өдөр, нөгөө нь яагаад [br]гэдгийг нь ухаарсан өдөр" гэсэн. 0:10:31.921,0:10:35.045 Тэгэхээр "Өө, чи ёстой матар" гэвэл 0:10:35.045,0:10:38.503 "Худлаа, Би энэ байгаагаараа л сайхан"[br]гэх хэрэгтэй. 0:10:38.503,0:10:40.899 Чи өөрөө өөртөө л итгэх хэрэгтэй. 0:10:40.899,0:10:44.895 Дэндүү олон охид найз [br]залуудаа дарамтлуулсаар л байдаг. 0:10:44.895,0:10:47.987 "Хэрвээ тэр надаас салчихвал өөр[br]хэн намайг тоох вэ дээ?" гээд л. 0:10:47.987,0:10:50.971 Харж байна уу, бид бүгдээрээ л[br]хайрлуулахыг хүсдэг. 0:10:50.971,0:10:53.849 Иймээс л бид тийм юм хийдэг. 0:10:53.849,0:10:55.567 Олны дунд орохоороо хараал хэлнэ. 0:10:55.567,0:10:57.136 Догь байх гэж хичээнэ. 0:10:57.136,0:10:58.510 Хорвоо угаасаа[br]ийм л юм чинь. 0:10:58.510,0:11:02.238 "Би тэрэн шиг л болмоор байна. Арай [br]өндөр, намхан, ухаалаг, алдартай." 0:11:02.238,0:11:05.521 Юу ч хүссэн бай хэзээ ч [br]санаанд чинь хүрэхгүй. 0:11:07.678,0:11:09.928 Чин үнэнийг олох хүртэл. 0:11:09.928,0:11:12.090 Би ийм гайхалтай байхаар заяагдсан. 0:11:12.090,0:11:14.728 Надад агуу том зорилго бий. 0:11:14.728,0:11:17.208 Би энд ямар нэгэн шалтгаанаар байна. 0:11:17.208,0:11:19.805 Мэдээж надад ид шид тохиолдоогүй л дээ. 0:11:19.805,0:11:23.285 Тийм ээ, гэхдээ би гайхамшгийг[br]бүтээдэг бурхан бийд итгэдэг. 0:11:23.285,0:11:25.806 Шүүгээндээ хос гутал хадгалсаар ч байгаа. 0:11:25.806,0:11:29.688 Яагаад гэж үү? Учир нь би сохор хүн хараа [br]орж, дүлий хүн юм сонсохыг харсан. [br] 0:11:29.688,0:11:32.593 Надад итгэхгүй бол тэр л биз. Харин[br]би камерт бичээд авчихсан. 0:11:32.593,0:11:34.635 Гэхдээ би нэг юмыг ухаарсан. 0:11:34.635,0:11:37.608 Бурхан миний нөхцөл байдлыг[br]өөрчилдөггүй юм гэхэд 0:11:37.608,0:11:41.926 тэр миний амьдралаар дамжуулж хэн нэгэнд[br]гайхамшгийг түгээх гэсэн байна. 0:11:42.128,0:11:43.754 Танд ид шид тохиодоггүй юм гэхэд 0:11:43.754,0:11:46.959 хэн нэгэнд та ид шидийг өгч чадна. 0:11:47.549,0:11:50.409 Нэгэн сайхан түүхээр энэхүү [br]яриагаа өндөрлөе. 0:11:50.809,0:11:53.489 Би Өмнөд Калифорнид байлаа. 0:11:53.489,0:11:55.008 Би хоёр байгууллага[br]ажиллуулдаг. 0:11:55.008,0:11:57.941 Нэг нь ашгийн бус, нөгөө нь ашгийн. 0:11:59.168,0:12:04.456 Би 2007-2010 оны хооронд 600 удаа нисч,[br]1000 яриа хийсэн байх. 0:12:05.457,0:12:08.810 Би 4.5 сая хүнтэй нүүр тулж ярилцаж үзсэн. 0:12:08.810,0:12:13.525 Өнгөрсөн 48 цагийн дотор Сербэд бид [br]5 сая хүнтэй холбогдсон. 0:12:15.285,0:12:20.481 Бусдыг хайрлах сэтгэл хүмүүст бий. 0:12:21.931,0:12:24.390 Бид хүмүүсийг бие биенээ бас[br]өөрсдийгөө хайрлаасай, 0:12:24.390,0:12:27.190 ихийг мөрөөдөж,[br]хэзээ ч бүү бууж өгөөсэй гэж хүсдэг. 0:12:27.190,0:12:29.775 Бид бүгд итгэл найдварыг эрэлд гардаг,[br]тийм биз дээ? 0:12:29.775,0:12:31.690 Та юу хайж байна? 0:12:31.690,0:12:35.488 Мөнгө, хар тамхи, секс, архи,[br]порно, алдар нэр, эд баялаг. 0:12:35.488,0:12:38.239 Энэ бүхэнд хэзээ ч сэтгэл ханахгүй. 0:12:38.528,0:12:40.888 Хэзээ ч за боллоо гэхгүй. 0:12:40.888,0:12:44.326 Харин би амар амгаланг олсон.[br]Та бүхэн сонсоно уу? 0:12:44.326,0:12:49.331 Би 5-6 жилийн өмнө 24-тэй байхдаа [br]Калифорнид очсон юм. 0:12:49.808,0:12:52.208 Тэр үед би өөр шигээ хэнтэй ч [br]таарч байсангүй. 0:12:52.208,0:12:56.326 10 настай байхдаа би өөртэйгөө адилхан[br]хэн нэгэнтэй уулзахыг хүсдэг байлаа. 0:12:57.140,0:13:00.023 Гэвч тийм ид шид тохиогоогүй. 0:13:00.023,0:13:03.127 Гэтэл 24-тэй байхдаа би Калифорнид [br]нэг бяцхан хүүг харсан. 0:13:03.127,0:13:08.510 Хөл гаргүй, 19 сартай,[br]яг над шиг. 0:13:09.941,0:13:12.026 Би түүнийг бусдад доромжлуулж, 0:13:12.026,0:13:15.212 сэтгэл гутралд орж, ганцаардана[br]гэдгийг мэдэж байлаа. 0:13:15.212,0:13:19.067 Хэзээ ч найз охинтой болохгүй байх вий[br]гэж санаа зовно гэдгийг мэдэж байсан. 0:13:19.067,0:13:21.076 Ямар их бэрхшээл хүлээж байгаа гээч. 0:13:23.107,0:13:26.620 Би аавыг нь хүүгээ аваад 2000 хүний өмнө[br]тайзан дээр гарч ирэхийг хүссэн. 0:13:28.153,0:13:30.690 Хүн бүр уйлж байлаа. 0:13:30.888,0:13:35.134 Хэдий танд гайхамшиг тохиолдоогүй ч гэсэн 0:13:36.408,0:13:39.524 та өөрөө хэн нэгэнд[br]гайхамшгийг бэлэглэж болно. 0:13:41.034,0:13:45.848 Би тийм супер баатар биш. [br]Би унаж, босч л явлаа. Та ч бас ялгаагүй. 0:13:46.138,0:13:48.549 Хэрвээ та өөрийгөө хэн гэдгээ, 0:13:48.549,0:13:51.858 яагаад энд байгаагаа,[br]энд байхгүй байлаа гэхэд 0:13:51.858,0:13:55.268 юу болохыг олж мэдээгүй байгаа бол[br]нэг өдөр цаг гаргаад бодоод үзээрэй. 0:13:55.268,0:13:58.485 Би та бүхэнтэй бэрхшээлийг хэрхэн [br]даван туулснаа хуваалцах л гэсэн. 0:13:58.683,0:14:01.448 Одоо намайг тойрсон ямар ч хана алга. 0:14:01.448,0:14:05.303 "Хязгаар үгүй амьдрал" нэртэй ном бичсэн.[br]Болох ёстой юм болж л таараа. 0:14:05.303,0:14:08.205 Би богино хэмжээний кинонд тоглож, [br]30 шагнал авсан. 0:14:08.205,0:14:10.808 Богино хэмжээний киноны шилдэг[br]жүжигчнээр тодорсон. 0:14:10.808,0:14:12.448 Өөрөө би хөгжмийн бичлэг хийсэн. 0:14:12.448,0:14:17.168 2 ном бичсэн. Эхний ном маань 30 хэлээр[br]орчуулагдаж, 800,000 хувь борлогдсон. 0:14:17.168,0:14:21.513 Одоо би 29-тэй. Тэрбум хүн намайг [br]хэн гэдгийг мэднэ. 0:14:22.891,0:14:26.414 Би энд нэр төр, байр сууриараа[br]бардамнах гэсэн юм биш ээ. 0:14:26.414,0:14:28.690 Надад итгэ, би та нартай л адил. 0:14:28.690,0:14:31.407 Би агууг мөрөөдөж чадаж байхад 0:14:31.407,0:14:34.809 та нар ч бас чадна гэдгийг[br]ухаарсан гэж найдъя. 0:14:34.809,0:14:36.402 Хана гэж байдаггүй юм шүү. 0:14:36.402,0:14:40.286 Амар амгалангаа ол,[br]тэгвэл та ханыг хаалга болгоно. 0:14:40.778,0:14:42.939 Баярлалаа. 0:14:42.939,0:14:45.231 (Алга ташилт)