Гайхамшигтай санаануудыг сонсоно гэдэг
үргэлж тийм амар байгаагүй.
Эрт үед зөвхөн
бичиг үсэг тайлагдсан,
боловсролтой, баян чинээлэг,
эрэгтэй байж л
аливааг олж сонсдог байлаа.
Юм өөрчлөгдсөн нь азтай хэрэг.
Санаагаа хуваалцахад
интернет маш тус болсон.
TED-ээс өөр үүнийг
амжилттай хийж байгаа нь үгүй.
Биш ээ, чи биш, Тэд.
Би гайхам санаануудыг түгээн дэлгэрүүлдэг
ашгийн бус байгууллагыг хэлж байна.
Жилд 2 удаа дэлхийн өнцөг бүрийн
оюун санааны манлайлагчдын
илтгэлүүдээс бүрдсэн
чуулганыг TED зохион байгуулдаг.
Дараагаар нь илтгэлийг нь
онлайн байршуулан
хүн бүрт үнэгүй
үзэх боломж олгодог.
Сайн дурынхан бичлэгүүдийг орчуулан
Билл Гэйтс, Малком Гладуэл,
эсвэл Жэйн Гүүдл гэх мэт хүмүүсээс
урам зориг авахад нь хүн бүрт тусалдаг.
Тэгвэл TEDx гэж юу вэ?
TEDx гэдэг нь TED хэлбэрийн
жижиг арга хэмжээг
өөрийн хотдоо зохион
байгуулах боломж юм.
Аливаа ашгийн, улс төрийн, шашны
байгууллагын нөлөөллөөс ангид
өөрийн нийгэм дэхь
чухал сэдвүүдийг ярилцаарай.
Нэгдээрэй. TED.com дээрх
бичлэгүүдийг үзэхээ бүү зогсоо.
Хамгийн ойр болох
TEDx арга хэмжээг судлаарай.
Хэрвээ хүсч байвал
өөрөө зохион байгуулахаар
бүртгүүлээрэй!
TED, үнэ цэнэтэй санаануудыг
түгээн дэлгэрүүлцгээе.