Эрхэм ноёд хатагтай нараа
Та бүхний өмнө алдарт лусын дагина байна.
Агуу Ханс Христиан Андерсон түүнийг хайрын тухай үлгэртээ
хэрхэн дүрсэлсэн тэр хэвээрээ байж байна.
Тиймээ, эрхэм ноёд хатагтай нараа
Ханс Христиан Андерсоны амьдарч байсан цаг үе
хайр гэдэг зүйл мартагдаагүй байсан цаг үе байсан аж.
Хахаха, энэ тэнэг хүмүүс үү?
Хайр гэж байдаг,харин лусын дагина гэж байдаггүй гэж боддог...хаха
Бид харин мэднэ,
хайр гэж байдаггүй,харин лусын дагина гэж бол байгаа шүү.
Тэд далайн гүнд болор шилтгээнд амьдардаг шүү дээ.
Харин тэд 15нас хүрэхээрээ
газар дээр гарч ирж
эндхийн амьдралыг харах зөвшөөрлөө авдаг.
Яг энэ лусын дагина 15 нас хүрсэн байх нь ..
- Баяртай!
-Тэр үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд зоригтой юм гээч!
Тэр үхэх ёсгүй...
-Бурхан минь гэж, би түүнийг мэдэх юм байна.
Би түүнийг таньлаа...
Энэ чинь ханхүү байна шүү дээ!
-Ханхүү...
-Тиймээ, эрхэм ноёд хатагтай нараа
Энэ бол хайр гэгч нь байсан юм.
Анхны харцаар ухаангүй дурласан тийм л дурлал хайр
Бүтэлгүй ч гайхамшигтай хайр
Гэвч лусын дагина маань хайр гээч энэ үгийг ч мэддэггүй байсан юм шүү дээ.
-Ингээд хүүхдүүд минь, тэр тэнэгхэн лусын дагина
Юу бодож олсон гэж бодно..
-Чи минь юу үзэж харав?
-Юу ч хараагүй ээ...
-Юу ч хараагүй гэнээ?
-Далайн эрэгдээрх газрын цэцэгсийг харсангүй юу?
-Тэнгрийн шувуудыг
-Цаст уулыг ч хүртэл үү?
-Юу ч харсангүй би, зөвхөн түүнийг л харлаа.
-Хурдан давхилах морьдтой таарсангүй юу?
Алсын алсад хүргэж өгөх морьдын сүрэг...
-Олон өнгөөр солонгорон асах галыг үзсэнгүй юу?
-Юу ч үзсэнгүй харсангүй, зөвхөн түүнийг л харлаа.
-ЮУ Ч ҮЗСЭНГҮЙ ХАРСАНГҮЙ БИ, ЗӨВХӨН ТҮҮНИЙГ Л ХАРЛАА !
-Хатагтай шулам та сайн байна уу?
-Юу ч үзэж харсангүй чи, зөвхөн түүнийг л харж чи...хахаха
-Та хаанаас мэдээ вэ?
-Би бүгдийг мэднээ хө
Яг энэ тохиолдол чиний элэнцийн элэнц эмээд чинь тохиолдож байсныг саначихлаа
Тэр эмээ чинь бас чамшиг хүн гэгчид дурлачихаад тэдэнтэй адилхан болохыг хүссэн юм.
Би түүнд шидэт ундаа бэлтгэж өгсөн бөгөөд
тэр ийм гайхалтай загасны сүүлнийхээ оронд нээх тэнэг хоёр тулгууртай болсон юмдаа
Хүмүүс тэрийгээ хөл гэж нэрлэдэг юм.
Гэхдээ нэг зүйлийг сайн сана !
Энэ тохиолдолд чи буцаад хэзээ ч далайн гүндэхь болор шилтгээндээ эргэж очиж чадахгүй!
-Зөвшөөрч байна...
-Мөн чиний ханхүү чинь өөр эмэгтэйг гэргийгээ болгох аваас
үүрийн гэгээ орох тэр мөчид чиний зүрх хэдэн хэсэг болон хуваагдаж
чи далайн хөөс болон хувирна!
-Зөвшөөрч байна.
-Харин шидэт ундааныхаа оронд би
чамд байгаа хамгийн гоё зүйлийг чинь авна!
Чи маш сайхан хоолойтой шүү дээ.
Энийг чинь л шанд нь авна даа би!
-Зөвшөөрч байна!
-Хоёр хөл наашаа цаашаа гүйсээр гүйсээр
Хүсч байна уу? энийг?
-Тийм, үнэхээр хүсч байна !
-Харин хөл чинь гишгих бүртээ зүсэгдэж буй мэт өвдөх болно,
алхам бүр өвдөлт ,алхам бүр өвдөлт
Хичнээн өвдсөн ч орилж чи чадахгүй.
Ай яасан тоогүй вэ.
Хүсч байна уу? Энийг?
-Тийм, үнэхээр тийм.
-Харин цаашаа эрхэм ноёд хатагтай нараа
хамгийн гайхалтай хэсэг эхлэх гэж байна.
Лусын дагина өөрийнхөө ханхүүтэйгээ уулзжээ.
-Охин минь, чи хэн бэ?
-Чи миний амийг аварсан нэгэнтэй яасан адилхан юм бэ?
Би зүүдэндээ чиний царай болон инээмсэглэлийг үзсэн мэт...
Хамгаас илүүгээр дуу хоолойг нь санаж байна.
Түүний дуулж байсан дуу, шидэт дуу
Магадгүй чи "тэр" юм болов уу?
Чи дуугүй байгаад л байх юм.
Чи , чи чинь хэлгүй юм байна,тийм үү?
Гэлээ ч чи үзэсгэлэнтэй юм!
-Би чамайг харахын тулд дуу хоолойгоо өгсөн гэдгийг чиминь мэдэж байсан ч болоосой
чамайг сонсохын тулд
чамтай хамт байхын тулд
Ханхүү минь!
-Хаан аав минь надад захиа явуулсан байна,
би яагаад ч юм хөрш хаант улсруугаа явж тэндхийн хаан болон гүнжид өөрийгөө танилцуулах ёстой юм гэнээ.
За яахав явж өөрийгөө танилцуулахад юу нь буруу байхав,
надад зөвхөн чиминь л байхад хангалттай шүү дээ.
Зөвхөн чи.
Ямар аймшигтай далайн шуурга байсан гэж бодно,
бүгд нас барсан
надаас бусад нь.
Одоо болтол яаж амь аврагдснаа ойлгохгүй юм.
-Гүнжтээн, тэр ирчихэж!
-Тэр шатаар өгсөж байна!
-Гүнжтээн, гүнжтээн!
Хурдлаарай, та чинь хувцсаа ч өмсөөгүй байгаа шүү дээ!
-Гүнжтээн,хурдлааарай!
Сүйт хархүү чинт ирсэн шүү гэж хаантан айлдаж байна!
-Сайн байна уу? Ханхүү та.
-Энэ чинь чи байна шүүдээ,
би харлаа, тэр аймшигт далайн шуурганаас чи миний амийг аварсан шүү дээ
Чи намайг олсноо санаж байна уу?
-2уулаа түүнийг олж чадлаа.
Чи миний өмнөөс баярлаж байгаа биздээ?
- Мөн чиний ханхүү чинь өөр эмэгтэйг гэргийгээ болгох аваас үүрийн гэгээ орох тэр мөчид чиний зүрх хэдэн хэсэг болон хуваагдаж чи далайн хөөс болон хувирна!
Тэр миний хувьд төрсөн дүүгээс минь өөрцгүй
Тэр үнэхээр гайхамшигтай сайхан хүн.
Харамсалтай нь хэлгүй юм.
Хонгор минь чи хэлээч,
намайг аварсан өглөө чиминь ямар дуу дуулж байсан бэ?
-Би дуулсан гэж үү?
Би санахгүй байна.
-Дүү минь, дүү минь сонсооч, бид бүгдийг мэдсэн
Бид хатагтай шулманд байдаг бүхнээ өгсөн
Бидний гоёл чимэглэл,алтан титэм, оюу чулуун ордон болон
гоёмсог үсээ ч бас өгсөн
Бид чамайгаа үхлээс аварахын тулд бүхнээ өгсөн
-Май үүнийг ав,шулам хатагтай чамд өгүүлж байна.
-Болгоомжтой, наана чинь далайн шуурга байгаа.
Наран мандхаас өмнө чи наадахаа онгойлгох ёстой.
Далайн шуурга усан онгоцыг ханхүү болон гүнжтэй хамт живүүлж орхих юм.
-Зөвхөн энэ л үнэ цэнээр чи дахин далайн гүнж болох боломжтой.
Гэхдээ яараарай, яараарай.
Тэд үхэх ёстой, эсвэл чи
өөр арга үгүй.
Дүү минь яараарай, яараарай.
Удахгүй нар мандах нь
чи хөөс болж хувирахаасаа өмнө
яараарай!!!
-Дүү минь , чи хаана байнаа?
Чи минь хаана байнаа?
-Чиминь тэгээд тэр дуугаа санасан хэрэг үү?
Ингэж л хүүхдүүд минь энэ түүх дуусдаг юм даа.
Тэнэг далайн гүнж хүн болох хүсэлдээ хөтлөгдөж
нэг үгээр хэлэхэд бүх зүйл байх ёстой байрандаа байх ёстой гэж...
-Эрхэм ноёд хатагтай нараа,
энэ бол үнэхээр гайхалтай бөгөөд гунигтай түүх юм.
Энэ бол саад бэрхшээлийг үл хайхрах хайрын тухай үлгэр юм.
Эр зориг болон сайхан сэтгэлийн тухай үлгэр юм.