Улаан өндөгний баярын үе,
Ерүсалимын сүмд бид цугласан байлаа.
Бид бүгд нэгэн хэмнэлээр залбирч байв.
Гэмшил харуусал бодь сэтгэлийн төлөө залбирч,
нүглээ наманчлахыг гуйж байлаа
Бид бүгд Ертөнцийн Эзний зөн билэг,
хүч чадал мөн Ариун Сүнс гуйж байлаа.
Бүгд сэтгэлийн гүнээс хамтдаа залбирч
нэгдэл зохирлын гайхамшгийг мэдрэв.
Гэнэт хүчтэй салхи исгэрч
бидний сууж байсан өрөөг дүүргэлээ.
Галын дөл агшнаа хөдөлж хүмүүс дээр тогтов.
Өрөөнд байх хүн бүр Ариун Сүнсэнд автав.
Одоо улаан өндөгний баярны үеэр
олон улс орны хүмүүс итгэж залбирахаар ирдгийг сана
Одоо гэнэт тэд өөрсдийн хэлээр сургаал номлол сонсоно.
Үүний үр дүнд итгэгчдийн тоо
3000 хүнээр нэмэгджээ.
Хүмүүс бурхны номлогчид
өөрсдийн бие сэтгэлээ зориулсан,
итгэгчдэд үмх талхаа хуваахыг сурсан
Сүмийн дотор өдөр бүр тэд уулзана.
Гэр орондоо талхаа хувааж хамт идэн,
аврагдсан хүмүүсийн тоо өдөр бүр өссөөр.