Та хэн нэгний анхаарлыг удирдаж чадна гэж бодож байна уу?
Эсвэл
Хүний зан байдал буюу үйлдэлүүдийг урьдчилан хэлэх чадвар байж болох уу?
Хэрэв болдог бол, надад лав их сонирхолтой санагдана
Миний бодлоор энэ чадвар гайхамшигтай хүч чадал байх байсан
Үнэндээ хорон санаагаар ч ашиглаж болох тал бий
Би сүүлийн 20-н жил
хүний зан төрхийг жирийн биш аргаар судалж үзсэн
тэр нь: халаасны хулгай
Бид хэдийгээр хүний анхаарлыг сарниулахын тулд
харааг нь өөр тийш хажуу, хаяа луу чиглүүлэх хэрэгтэй гэж боддог ч
үнэн хэрэгтээ, ихэнх тохиолдолд бид нүднийхээ өмнө байгаа зүйлсийг
олж харахад хамгийн хэцүү
бүр өдөр тутамд хардаг зүйлсдээ ч харалганддаг
Жишээлбэл яг одоо та нараас
хир олон хүн гар утастайгаа байгааг харъя
Баярлалаа
Үнэхээр байгаа эсэхийг дахин шалгаарай
Би түрүүхэн, жоохон “дэлгүүр хэссэн” шүү
За, та нар өнөөдөр утсаа хэд хэдэн удаа харсан байгаа
энэ талаар би одоо та нараас асуулт асууя
Та утсаа харалгүйгээр,
дэлгэцийн баруун доод өнцөгт байдаг дүрс юу болохыг санаж байна уу?
За утасаа гаргаад шалга, хэр оновчтой байв?
Зөв тааж чадсан уу? Гараа өргөөрэй
За одоо хараад дууссан бол, далд хийчих
Бүх утас нэг зүйлээр адилхан байдаг
Дэлгэцэн дээрх дүрснүүдийн байрлалийг яаж ч өөрчиллөө гэсэн
дэлгэцэн дээр хэдэн цаг болж байгааг харж болдог
За одоо утасаа харалгүйгээр, хэдэн цаг болж байсаныг хэлээрэй
Саяхан та бүгд утасныхаа дэлгэцэн дээрх цагийг хараа биздээ?
Энэ бол сонирхолтой санаа. Одоо бүгдээрээ цааш шат ахингаа итгэлийн тоглоом тоглоё
Нүдээ аниарай
Би үүнийг энэ өрөөнд халаасны хулгайч байгаа гэж хэлснийхаа дараахан
асууж байгаагаа ойлгож байна л даа. Тэгэхдээ, нүдээ анина уу
Та бүгд намайг 30 секунд гаруй харж суусан
Нүдээ аниатайгаараа, миний өмсөж байгаа хувцасыг
таах гээд үз дээ
Би ямар өнгийн цамц өмсөж байгаа вэ? ямар өнгийн зангиа?
Одоо нүдээ нээ, зөв тааж чадсан уу?
Чадсан нь гараа өргөдөө
Сонирхолтой байгаа биз? Бидний зарим нь бусдаас
илүү мэдрэхүйн чадвартай юм шиг төсөөлөгддөг
Тэгэхдээ, би энэ онолын талаар арай өөрөөр боддог
Анхааралын талаар олон нарийн модел байдаг. Тухайлбал Поснэр-ийн “Анхааралын Гурвал”модел гэх мэт
Би энэ талаар илүү энгийнээр,ажиглалтын системтэй адилтгаж боддог
Яг л танд янз бүрийн мундаг мэдрэгчүүд,
толгой дотор чинь жижигхэн хамгаалагч бий мэт.
Би түүнийг Франк гэж нэрлэх дуртай
Франк ширээн дээр сууж байна гэж бодъё
Түүний өмнө олон төрлийн гоё мэдээлэл
дээд зэргийн техник технологийн багаж хэрэгсэл
камер утас ч байгаа. Утас нь дугарвал, утасаа аваад сонсох болно
түүний бүх мэдрэхүй ажиллаж байгаа
Тэгэхдээ, анхаарал нь таны мэдрэхүйг жолооддог зүйл юм.
Анхаарал таны бодит байдлыг бий болгодог. Энийг оюун санааны хаалга гэж ойлгож болно.
Ямар нэг юман дээр анхаарал тавихгүй бол, тэр юмыг ухамсарлана гэж үгүй
Гэвч сонин тохиолдлоор, бид өөрийн мэдэлгүйгээр юманд анхаарал тавьж чаддаг
Энэ бол яагаад “коктейль” үзэгдэл байдгийн тайлбар:
Та нэгэн үдэшлэгт хүнтэй яриад зогсож байхад
өөр нэг хүн яриандаа таны нэрийг дурьдвал, та нэрээ таниад анхаарна
харин та хүнтэй яриад зогсож байхдаа өөр хүмүүсийн яриаг чагнаж байснаа мэдээгүй биз дээ
Миний ажил бол хүний энэ талыг ашиглах,
хүний анхаарлын хязгаарлагдмал байдлаар тоглох юм
Би таныг юунд анхаарлаа хандуулахыг удирдах буюу
анхааралыг чинь сарниулан өөртөө хандуулахыг оролдоно.
Анхаарлыг тань өөр зүг хандуулах
чиглүүлэхийн оронд
би Франк руу анхаарлаа хандуулж,
Толгой дотор чинь орж,
Франк хамгаалагчаар тань тоглохыг оролдоно
Гаднах мэдрэхүйнд хандахын оронд
хэдэн хором дотогшоо тань өнгийнө.
Би таниас Тэр юу вэ? Сая юу болсон бэ?
Чамд түрийвч бий юу? Түрийвчинд чинь
Американ Экспрэс карт бий юу? гэж асууж таныг санах ойлуугаа хандахыг хүснэ
Намайг ингэхэд, Франк эргэн харах болно.
Тэр хариу гаргахын тулд өнгөрсөнийг санах гэж оролдоно
гэхдээ сонирхолтой нь, Франк өнгөрсөнийг санах зуураа
шинэ мэдээлэл тогтоох чадваргүй
Энэ онол зөв үү үгүй юу гээд
би удаан хугцаагаар олон зүйлийн талаар ярьж болно
тэгээд зарим нь үнэн ч байж магад
гэхдээ, тэрний оронд энд шууд бодитоор харуулсан нь дээр гэж бодож байна
За би доошоо буугаад, жоохон зугаалаадахъя
Та нар байгаа байдлаараа сууж байгаарай
Сайн байна уу? Уулзахад сайхан байна
Та тайз нь дээр гайхалтай байлаа
Таны энэ цаг чинь их гоё юм, гэхдээ амархан тайлагдахгүй юм
Та бас бөгж зүүж байгаа юм байна
Болж байна, би зөвхөн үнэлгээ тооцож байна л даа
Та олон гоё юмтай юм аа, хаанаас эхэлэхээ мэдэхгүй л байна
Сайн байна уу? Уулзахад таатай байна
Эрхэмээ, үучлаарай та босоод зогсож чадах уу? Яг наанаа зогсож болно.
Өө та эхнэртэй юм байна. Та зааврыг дуулгавартай дагах юм
Танилцахад таатай байна
Таны халаасанд нээх олон юм байхгүй юм байна, энэ халаасанд юм байна уу?
Байгаа гэж найдъя, та сууна уу. Баярлалаа, сайн байна
Сайн байна уу эрхэмээ?
Тантай уулзахад таатай байна та бөгж, цаг зүүсэн байгаа юм байна
Та түрийвчтэй явж байгаа юу?
Жоу: Үгүй
Аполло Робинс: Тэгвэл, хоёулаа чамд нэгийг олноо
Тайзан дээр гараад ир, Жоy
Бүгдээрэй Жоy-д алга ташия
Гараад ир, Жоy, хоёулаа хамт тоглоом тоглоё
(алга ташилт )
Уучлаарай
Энэ удирдлагыг би дахиж хэрэглэхгүй болохоор танд өгчихье
Маш их баярлалаа.
Тайз нь дээр гараад ир, Жоy хоёулаа тоглоомоо эхэлье
Таны урд талын хоёр халаасанд юм байгаа юу?
Жоу: Мөнгө байгаа
АР:Мөнгө, за тэрүүгээр оролдох гээд үзэе
Та энд, яг ингээд зогсож байгаарай
Ийшээ эргээд, за
Би танд өөрийнхөө нэг юмыг өгье,
энэ покерын хасаа.
Ингээд гараа сунгаад, сайн хараарай
Таны ганц үүрэг бол ийшээ сайн анхаарах
За таны энэ урд талын халаасанд мөнгө байгаа гэлүү?
Жоу: Тийм
Заа, би үнэхээр таны халаас руу гараа хийхгүй ээ
Би тийм харилцаанд арай бэлэн биш байна
Нэг удаа нэг залуугийн халаасан нүхтэй байсан юм,
их эвгүй юм болсон л доо
Би түүний түрийвчийг хайж байлаа тэр тэгэхэд надад утасныхаа дугаарыг өгсөн
Бид бие биенээ их буруугаар ойлгосон л доо.
За хоёулаа энийг амарханаар үзье, та гараа атга
Сайн атга.Та гарт байгаа покерын хасааг мэдэрч байна уу?
Жоу: Тийм
Би таны гарнаас гаргаж авч чадвал та гайхах уу? Тийм гэж хэлээрэй
Жоу: Маш их
АР: Сайн байна
Гараа дэлгэ дээ, маш их баярлалаа.
Надад боломж олговол би таныг залилна шүү.
Дэндүү амархан байнаа. Гараа ашигла.
Миний бугуйг барь, чанга барь.
Хаашаа явсаныг харав уу?
Жоу: Үгүй
АР: Үгүй ээ, тэнд байхгүй. Гараа дэлгэ дээ.
Хар даа, бид гар нь дээр анхаарч байхад,
хасаа одоо таны мөрөн дээр байна
За та буцаагаад ав
Дахиад нэг үзье
Алгаа тосоод байж бай. Сайн тэнийлгээрэй.
Гараа жоохон дээш өргө, гаран дээрээ сайн анхаар, Жоу
Хар даа, би жоохон удаан хөдөлсөн бол дахиад л таны мөрөн дээр гарчихсан байгааг та анзаарах байсан
(инээлдэх)
Жоу, та намайг бариж автал энийг үргэлжлүүлнэ шүү
Удахгүй та намайг баринаа итгэж байна.
Сайн атга та бол энгийн хүн, та донгио биш ээ.
Дахиад л мөр нь дээр чинь гарчихлаа.
Та зөвхөн алган дээрээ анхаарсан.
Тийм учираас чип хаачсаныг анзаараагүй.
Та над руу харж байхад би таны цагийг авч
амжсангүй. Их хэцүү байлаа.
Таны урд талын карманд юм байгаа гэлээ,
Юу байсаныг санаж байна уу?
Жоу: Мөнгө
АР: Кармаагаа шалга даа. Карманд дотор чинь хэвээрээ байна уу (инээлдэх)
Аан тийм байна за буцаагаад хийчих.
Энэ илбийг хийхийн тулд цагийг зөв зохицуулах шаардлагатай.
Би чипийг алга завсар чинь хийхийг оролдъё.
Нөгөө гараа давхарлаад тавина уу.
Одоо илэрхий байгаа биз?
Таны цаг миний зүүж байгаа цагтай их адилхан юм.
(инээлдэх) (алга ташилт )
Жоу: Та авяастай юмаа
АР: Баярлалаа
Гэхдээ бид дөнгөж эхэлж байна. За дахиад нэг үзье, энэ удаа арай өөрөөр.
Нэг гараа нөгөө гаран дээрээ тавиад,
та энэ чипийг сайн харж байгаа биз дээ?
Энэ чип бол таны бай.
Бид сайтар харсан ч, алга болчих юм.
Энэ удаа таны мөр нь дээр биш,
дээрээс ингээд унаад ирэх юм.
Та хаачсаныг харж амжсан уу?
Сонирхолтой байгаа биз. Тэр дээр миний хамтрагч байгаа. Өдөржингөө тэнд ажилладаг юм.
Би удаашруулаад хийвэл,
таны кармаа хавьд унах болно.
Энэ халаас байх ёстой
Битгий халаасандаа гараа хий. Тэр чинь өөр үзүүлбэр.
За байз, -- (час час гэх дуу) --ямар сонин юм бэ.
Би хүмүүст энэ юу болохыг харуулж болох уу? Үнэхээр сонин юм аа. Энэ таных мөнө үү?
Юу болоод байгааг би ойлгохгүй байна. За, юу ч гэсэн ийшээ тавьчихъя
Болж байна, та энэ удаа надад туслана шүү.
Ийшээ зогсоно уу.
Битгий зугтаарай.
Таны халаасанд нэг юм байх шиг байсан.
Би шалгасан юм, бүгдийг олж чадаагүй л дээ
Гэхдээ, таны энэ халаасанд нэг юм байгааг анзаарсан.
Би гаднаас нь тэмтэрч болох уу?
Энэ доор, би энийг анзаарсан л даа энэ таных мөн үү?
Би лав мэдэхгүй, энэ чинь сам хорхой юу даа?
Жоу: Аан тийм, би хадгалж байсан юм.
АР: Та энд байгаа хүмүүсийг гайхалтайгаар хөгжөөлөө
төсөөлж байгаагаасаа ч их.
Тийм учраас танд энэ гоё цагийг бэлгэлэе. (инээлдэх)
Танд таалагдана гэж найдаж байна.
Бас өөр хэдэн юм бэлгэлэе,
халаасны мөнгө, тэгээд бас бус юмнууд
Энэ бүгд таны юмнууд.
Жоу д алга ташицгаая бүгдээрээ. (алга ташилт )
Жоу, маш их баярлалаа
(алга ташилт )
За би та бүгдээс дахиад нэг асууя,
энэ удаа нүдээ аних хэрэгүй
Би юу өмсөж байна?
(инээлдэх)
(алга ташилт )
Анхаарал гэдэг бол маш хүчтэй зүйл
Би түрүүхэн хэлсэн шиг, бодит амьдралыг бий болгодог
Та бүгдэд нэг асуултыг нээлттэй үлдээе,
Та хэн нэгний анхаарлыг удирдаж чадах бол
Юу хийх байсан бэ?
Баярлалаа.
(алга ташилт)