1 00:00:00,000 --> 00:00:02,740 Хэрвээ би охинтой болвол 2 00:00:02,740 --> 00:00:05,340 охин минь намайг "Ээж" гэхийн оронд 3 00:00:05,340 --> 00:00:08,000 "Б цэг" гэж дуудах болно. 4 00:00:08,000 --> 00:00:10,420 Учир нь тэр минь юу ч болж байсан 5 00:00:10,420 --> 00:00:14,000 үргэлж над руу ирэх замаа олж чадна гэдгээ мэднэ. 6 00:00:14,000 --> 00:00:16,720 Би түүний гарын ар талд нарны системийг зурж, 7 00:00:16,720 --> 00:00:20,000 охин минь "Өө, би үүнийг гарын ар шигээ сайн мэднэ" гэж хэлэхээсээ 8 00:00:20,000 --> 00:00:23,650 өмнө бүхий л ертөнцтэй танилцсан байх болно. 9 00:00:23,650 --> 00:00:27,070 Мөн тэр минь амьдрал түүнийг хүчтэй цохиж, түлхэж, 10 00:00:27,070 --> 00:00:30,170 гагцхүү дахин сөхрүүлэх гэж эргэж сэхэхийг нь хүлээнэ 11 00:00:30,170 --> 00:00:31,730 гэдгийг сурч авна. 12 00:00:31,730 --> 00:00:34,020 Хэдийн хэцүү ч бүхий л амьсгаагаа шавхах нь 13 00:00:34,020 --> 00:00:36,130 уушгиндаа агаар хичнээн хэрэгтэйг сануулах 14 00:00:36,130 --> 00:00:38,180 цорын ганц арга гэдгийг сурна. 15 00:00:38,180 --> 00:00:39,830 Өвдөлт байна, яг энд, тэглээ гээд 16 00:00:39,830 --> 00:00:41,960 шархны наалт, эсвэл утга зохиол эдгээхгүй. 17 00:00:41,960 --> 00:00:44,170 Иймд тэр Гайхамшигт Хүүхэн ирэхгүй гэдгийг 18 00:00:44,170 --> 00:00:45,480 анх удаа ойлгох үед, 19 00:00:45,480 --> 00:00:47,810 би түүнд бүх ачааг цор ганцаар үүрэх хэрэггүй 20 00:00:47,810 --> 00:00:49,350 гэдгийг ойлгуулах болно. 21 00:00:49,350 --> 00:00:51,310 Учир чи хуруугаа хичнээн сунгаад ч 22 00:00:51,310 --> 00:00:54,210 чиний гар чинь эдгээхийг хүссэн бүх өвдөлтөө 23 00:00:54,210 --> 00:00:56,470 тосож авахад дэндүү жижиг байсаар л байх болно. 24 00:00:56,470 --> 00:00:58,630 Надад итгээрэй, би өөрөө үүнийг үзсэн. 25 00:00:58,630 --> 00:01:00,300 Би түүнд "Хонгор минь, хамраа агаарт 26 00:01:00,310 --> 00:01:01,890 бүү ийм өндөр өргө" гэж сануулна. 27 00:01:01,890 --> 00:01:02,886 Би энэ залийг мэднэ; 28 00:01:02,886 --> 00:01:04,252 би өөрөө зөндөө хэрэглэсэн. 29 00:01:04,252 --> 00:01:05,688 Чи шатаж буй байшингийн 30 00:01:05,688 --> 00:01:07,124 утаа суунаглах зүгийг дагаж, 31 00:01:07,124 --> 00:01:08,850 түймэрт бүхнээ алдсан хөвгүүнийг олж, 32 00:01:08,850 --> 00:01:10,910 түүнийг аварч чадах эсэхээ үзэхийг л 33 00:01:10,910 --> 00:01:12,410 хүсч байгаа. 34 00:01:12,410 --> 00:01:14,920 Эсвэл түймэр тавьсан тэр хүүг олж, түүнийг 35 00:01:14,920 --> 00:01:18,490 өөрчилж чадах эсэхээ үзэхийг оролдож байгаа." 36 00:01:18,490 --> 00:01:20,870 Гэсэн ч тэр үүнийг хийнэ гэдгийг би мэдэж байна. 37 00:01:20,870 --> 00:01:22,593 Иймд би үргэлж амттан нөөцөлж, 38 00:01:22,593 --> 00:01:24,316 борооны гутал ойр байлгана. 39 00:01:24,316 --> 00:01:26,520 Учир нь шоколад эдгээж чадахгүй 40 00:01:26,520 --> 00:01:28,110 шарх гэж үгүй. 41 00:01:28,110 --> 00:01:30,910 За яахав, шоколад эдгээж чадахгүй хэдэн шарх бий. 42 00:01:30,910 --> 00:01:33,540 Тэрэнд л борооны гутал зориулагдсан юм. 43 00:01:33,540 --> 00:01:36,820 Учир нь чи л зөвшөөрвөл бороо бүхнийг урсган авч одно. 44 00:01:36,820 --> 00:01:39,040 Би охиноо шилэн ёроолтой завьны 45 00:01:39,040 --> 00:01:41,210 доод талаас хорвоог харахыг, 46 00:01:41,210 --> 00:01:43,210 хүний оюуны туйл дээр оршдог 47 00:01:43,210 --> 00:01:44,710 гариг, огторгуйг 48 00:01:44,710 --> 00:01:46,390 микроскопоор харахыг хүсч байна. 49 00:01:46,390 --> 00:01:49,060 Учир нь ээж маань намайг ингэж л сургасан. 50 00:01:49,060 --> 00:01:50,760 Ийм өдрүүд ирнэ гэж. 51 00:01:50,760 --> 00:01:53,590 Ийм өдрүүд байх л болно гэж ээж минь сургасан. 52 00:01:53,590 --> 00:01:55,260 Гараа тосон дэлгээд гагц цэврүү, 53 00:01:55,260 --> 00:01:57,000 шархтай хоцрох тэр үед; 54 00:01:57,000 --> 00:01:59,280 Утасны бүхээгээс гарч, нисэх гэж оролдоход 55 00:01:59,280 --> 00:02:01,540 аврахыг хүссэн тэр хэдэн хүн 56 00:02:01,540 --> 00:02:04,000 нөмрөгөн дээр чинь зогсож байхад; 57 00:02:04,000 --> 00:02:06,000 борооны ус гутлаар чинь дүүрч, 58 00:02:06,000 --> 00:02:08,000 урам хугаралт сөхрүүлэх мөчид... 59 00:02:08,000 --> 00:02:11,320 Тэр л өдрүүдэд чи баярлалаа гэж хэлэх учраа ойлгоно. 60 00:02:11,320 --> 00:02:14,090 Учир нь хичнээн олон буцаан шидэгдсэн ч, 61 00:02:14,090 --> 00:02:17,020 эргээ орхилгүй ирдэг далайн үнсэлтээс 62 00:02:17,020 --> 00:02:18,690 илүү сайхан зүйл гэж үгүй. 63 00:02:18,690 --> 00:02:22,586 Чи баяр баясалд салхи татуулна, алдаа гаргана. 64 00:02:22,586 --> 00:02:24,470 Дахин, дахин эхлэх бүрдээ 65 00:02:24,470 --> 00:02:26,000 од зоон давшина. 66 00:02:26,000 --> 00:02:28,780 Минутанд хэдэн ч бөмбөг тэсэрч үсэрсэн, 67 00:02:28,780 --> 00:02:31,000 амьдрал гэдэг энэ инээдтэй газрын 68 00:02:31,000 --> 00:02:33,000 сайн сайханг олж оноорой. 69 00:02:33,000 --> 00:02:36,500 Тийм ээ, нэгээс хэт-их-итгэл хүртэлх хэмжүүрээр 70 00:02:36,500 --> 00:02:38,340 би нилээд гэнэнд тооцогддог. 71 00:02:38,340 --> 00:02:40,293 Гэхдээ би охиноо энэ ертөнц элсэн чихэрнээс 72 00:02:40,293 --> 00:02:42,246 тогтдогийг мэдээсэй гэж хүсч байна. 73 00:02:42,246 --> 00:02:44,200 Хормын дотор үйрч чадах энэ хорвоог 74 00:02:44,200 --> 00:02:46,270 амталж үзэхээс бүү эмээгээрэй. 75 00:02:46,270 --> 00:02:49,080 "Хонгор минь, ээжийгээ санаа-зовогч, 76 00:02:49,080 --> 00:02:51,820 аав нь тэмцэгч, харин чи бяцхан гар, 77 00:02:51,820 --> 00:02:53,470 том нүдтэй, илүү ихэд тэмүүлэгч 78 00:02:53,470 --> 00:02:55,880 тэр охин гэдгээ санаарай." гэж би захина. 79 00:02:55,880 --> 00:02:57,710 Сайн зүйлс гурав байдаг шиг, 80 00:02:57,710 --> 00:02:59,500 муу ч гурав байна. 81 00:02:59,500 --> 00:03:02,220 Буруу зүйл хийвэл үргэлж уучлал гуйгаарай, 82 00:03:02,220 --> 00:03:04,940 харин нүднээс чинь тусах гэрэл бүдэгрээгүйд 83 00:03:04,940 --> 00:03:06,670 хэзээ ч битгий уучлал хүсээрэй. 84 00:03:06,670 --> 00:03:09,000 Дуу чинь аяр ч, дуулахаа бүү азнаарай. 85 00:03:09,000 --> 00:03:11,220 Эцэст нь тэд чамд хайрын өвдөлт гардуулахад, 86 00:03:11,220 --> 00:03:14,000 хаалган доогуур чинь дайн, хорсол шургуулахад, 87 00:03:14,000 --> 00:03:16,430 булан тойроод доромжлол, зүхэл 88 00:03:16,430 --> 00:03:19,730 тараахад, чи тэдэнд тэд ээжтэй чинь уулзах 89 00:03:19,730 --> 00:03:23,346 маш хэрэгтэй гэж хэлээрэй. 90 00:03:23,346 --> 00:03:24,782 (Алга ташилт) 91 00:03:24,782 --> 00:03:27,084 Баярлалаа, баярлалаа. 92 00:03:27,084 --> 00:03:30,179 (Алга ташилт) 93 00:03:30,179 --> 00:03:32,249 Баярлалаа. 94 00:03:32,249 --> 00:03:36,759 (Алга ташилт) 95 00:03:36,759 --> 00:03:38,736 Баярлалаа. 96 00:03:38,736 --> 00:03:43,493 (Алга ташилт) 97 00:03:43,493 --> 00:03:46,860 Одоо би та бүхнийг үнэн 98 00:03:46,860 --> 00:03:49,150 гэдгийг нь баттай мэддэг 99 00:03:49,150 --> 00:03:52,000 3 зүйлээ бодохыг хүсч байна. 100 00:03:52,000 --> 00:03:54,000 Юу ч байж болно-- 101 00:03:54,000 --> 00:03:56,180 Технологи, Энтертайнмент, Дизайн, 102 00:03:56,180 --> 00:03:58,640 гэр бүл, өглөөний унд. 103 00:03:58,640 --> 00:04:01,000 Ганц дүрэм нь хэт их юм бодохгүй байх. 104 00:04:01,000 --> 00:04:05,000 Болсон уу, эхлээрэй! 105 00:04:10,110 --> 00:04:10,950 Эхлэе. 106 00:04:10,950 --> 00:04:13,000 Миний баттай мэдэх 3 үнэн: 107 00:04:13,000 --> 00:04:15,000 Жон-Лүк Годард "сайн өгүүллэг 108 00:04:15,000 --> 00:04:17,000 эхлэл, өрнөл, төгсгөлтэй байдаг ч, 109 00:04:17,000 --> 00:04:19,310 заавал ийм дараалалтай байх албагүй." 110 00:04:19,310 --> 00:04:22,000 гэж хэлэхдээ алдаагүй гэдгийг мэднэ. 111 00:04:22,000 --> 00:04:25,000 Энд зогсож байгаадаа итгэмээргүй сандарч, догдолж, 112 00:04:25,000 --> 00:04:28,910 үүнээс болж тайван байх аргагүй байгаагаа би мэдэж байна. 113 00:04:28,910 --> 00:04:31,250 Мөн би бүтэн долоо хоног 114 00:04:31,250 --> 00:04:35,250 энэ тоглоомыг хэлэхийг хүлээж ядснаа мэдэж байна. 115 00:04:35,250 --> 00:04:39,510 Яагаад мануухай TED-д уригдсан бэ? 116 00:04:39,510 --> 00:04:41,770 Учир нь тэр "газартаа ялгарч зогсож чадсан". 117 00:04:41,770 --> 00:04:44,940 (Инээд.) 118 00:04:44,940 --> 00:04:47,000 Уучлаарай. 119 00:04:47,000 --> 00:04:50,370 Тэгэхээр энэ бол миний мэдэх 3 үнэн зүйлс. 120 00:04:50,370 --> 00:04:54,280 Гэхдээ миний ойлгож чаддаггүй зөндөө зүйлс бий тул 121 00:04:54,280 --> 00:04:56,720 тэднийг ойлгохоор би шүлэг бичдэг. 122 00:04:56,730 --> 00:04:59,260 Зарим нэг зүйлсийн учрыг олох цорын ганц арга бол 123 00:04:59,260 --> 00:05:01,500 шүлэг бичих гэдгийг би мэднэ. 124 00:05:01,500 --> 00:05:03,800 Заримдаа би шүлэгний төгсгөлд ирээд, эргэж хараад 125 00:05:03,800 --> 00:05:05,433 "Өө, энэ ийм учиртай байж шүү дээ" 126 00:05:05,433 --> 00:05:06,566 гээд ойлгодог. 127 00:05:06,566 --> 00:05:08,210 Харин заримдаа төгсгөлд ирсэн ч, 128 00:05:08,210 --> 00:05:09,610 юу л ойлгоогүй үе байдаг. 129 00:05:09,610 --> 00:05:12,010 Гэхдээ л ядаж шинэ шүлэгтэй болчихсон байдаг. 130 00:05:12,010 --> 00:05:14,880 Яруу найраг, шүлгэн үзүүлбэрийн урлаг бол энэ. 131 00:05:14,880 --> 00:05:18,170 Хүмүүст би үүнийг зүгээр цаасан дээр суухаас татгалздаг 132 00:05:18,170 --> 00:05:19,820 шүлэг бичих урлаг гэж хэлдэг. 133 00:05:19,820 --> 00:05:22,140 Хүнд харагдаж, чанга сонсогдохыг хүсдэг, 134 00:05:22,140 --> 00:05:23,440 хүмүүст хүрэх ёстой шүлэг. 135 00:05:23,440 --> 00:05:25,750 Ахлах сургуулийн 1-р ангидаа би 136 00:05:25,750 --> 00:05:29,000 сандарсан гормонуудын амьд хувилбар байлаа. 137 00:05:29,000 --> 00:05:31,000 Би дутуу-боловсорсон, 138 00:05:31,000 --> 00:05:33,000 хэт-хөөрсөн хүүхэд байлаа. 139 00:05:33,000 --> 00:05:35,500 Хүн намайг хэт удаан ширтэхээс айдаг 140 00:05:35,500 --> 00:05:37,770 айдсаа үл тоон, шүлэх унших урлагийг 141 00:05:37,770 --> 00:05:40,000 үнэн голоосоо биширсэн юм. 142 00:05:40,000 --> 00:05:44,110 Миний нууцхан 2 хайр болох утга зохиол, театр хоёр гэрлэж, 143 00:05:44,110 --> 00:05:46,370 миний уулзах ёстой хүүхдийг 144 00:05:46,370 --> 00:05:48,750 төрүүлсэн мэт надаа санагдаж байлаа. 145 00:05:48,750 --> 00:05:50,680 Ингээд би оролдож үзэхээр шийдсэн юм. 146 00:05:50,680 --> 00:05:52,860 14 настын бүхий л цэц билгээр дүүрэн 147 00:05:52,860 --> 00:05:55,460 анхны шүлэг-өгүүлэмж маань 148 00:05:55,460 --> 00:05:58,000 эмэгтэйлэг биш гэж тооцогддог байх нь 149 00:05:58,000 --> 00:06:00,000 хичнээн шудрага бус талаар байлаа. 150 00:06:00,000 --> 00:06:02,056 Шүлэг мань их хилэгнэсэн өнгөтэй, 151 00:06:02,056 --> 00:06:04,000 хэтрүүлэн давсалсан байсан ч 152 00:06:04,000 --> 00:06:07,000 тэр мөч хүртэлх миний мэдэх бүх өгүүлэмж-шүлэг 153 00:06:07,000 --> 00:06:09,000 голчлон эгдүүцсэн хэв маягтай байсан юм. 154 00:06:09,000 --> 00:06:11,000 Ийм л зүйл бичих ёстой гэж бодож байлаа. 155 00:06:11,000 --> 00:06:13,000 Намайг анх удаагаа шүлгээ уншихад 156 00:06:13,000 --> 00:06:16,000 үзэгч өсвөр настнууд дэмжиж, орилж, 157 00:06:16,000 --> 00:06:19,000 би тайзнаас чичирчихсэн бууж ирлээ. 158 00:06:19,000 --> 00:06:21,000 Мөрөн дээр минь цохиход 159 00:06:21,000 --> 00:06:22,366 эргэж хараад олны дундаас 160 00:06:22,366 --> 00:06:23,916 малгатай цамцтай, том биетэй охин 161 00:06:23,916 --> 00:06:25,000 нааш ирэхийг харлаа. 162 00:06:25,000 --> 00:06:27,000 Тэр бараг 2 метр өндөр, нэг гараараа 163 00:06:27,000 --> 00:06:29,000 намайг цохиж чадахаар харагдаж байлаа. 164 00:06:29,000 --> 00:06:31,000 Оронд нь тэр над руу толгой дохиж, 165 00:06:31,000 --> 00:06:35,150 "Шүлэг чинь үнэхээр сэтгэлд ойр байлаа. Баярлалаа" гэв. 166 00:06:35,150 --> 00:06:36,970 Цахилгаан цохих мэт. 167 00:06:36,970 --> 00:06:38,490 Би тэр чигтээ дурлалаа. 168 00:06:38,490 --> 00:06:41,580 Манхэттений Лоур Ийст Сайд хэсэгт долоо хоног бүр 169 00:06:41,580 --> 00:06:44,610 нээлттэй тайзны шүлгийн өдөрлөг болдгийг мэдэж авлаа. 170 00:06:44,610 --> 00:06:47,000 Гайхширсан ч, намайг дэмждэг эцэг эх маань 171 00:06:47,000 --> 00:06:51,020 намайг өгүүлэмж-шүлэгтэй аль болох ойр байлгадаг байлаа. 172 00:06:51,020 --> 00:06:53,000 Би хамгийн бага нь, багадаа 10-аар дүү ч 173 00:06:53,000 --> 00:06:56,000 Боури Шүлгийн Клубын яруу найрагчид 174 00:06:56,000 --> 00:06:59,000 тэрүүгээр эргэлдсэн 14-настыг гадуурхсангүй. 175 00:06:59,000 --> 00:07:01,000 Харин ч тэд намайг найрсгаар хүлээн авлаа. 176 00:07:01,000 --> 00:07:02,946 Энд, яруу найрагчдын өөрсдийн түүхээ 177 00:07:02,946 --> 00:07:04,332 хуваалцахыг сонсож байхдаа би 178 00:07:04,332 --> 00:07:06,530 өгүүлэмж-шүлэг бүр уцаартай байх шаардлагагүй, 179 00:07:06,530 --> 00:07:08,300 зугаатай, шаналалтай, гүн утгатай, 180 00:07:08,300 --> 00:07:11,000 инээдтэй ямар ч байж болохыг ойлгосон юм. 181 00:07:11,000 --> 00:07:14,000 Боури Утга зохиолын клуб миний анги, миний гэр болж 182 00:07:14,000 --> 00:07:16,000 тэндхийн яруу найрагчид намайг 183 00:07:16,000 --> 00:07:18,000 14-хөн настай ч гэсэн өөрийнхөө 184 00:07:18,000 --> 00:07:20,000 түүхийг хуваалцахыг уриалсан. 185 00:07:20,000 --> 00:07:23,000 Тэд "14-тай байх ямар байдгийг бич" гэсэн. 186 00:07:23,000 --> 00:07:25,700 Ингээд долоо хоног бүр тэр мундаг, том болсон 187 00:07:25,700 --> 00:07:28,000 найрагчид надтай инээж, намайг ойлгож, 188 00:07:28,000 --> 00:07:31,666 алга ташиж, ойлгож, "Надад ч мөн адил байсан" 189 00:07:31,666 --> 00:07:33,390 гэх бүрд улам гайхширч байлаа. 190 00:07:34,170 --> 00:07:38,600 Би шүлэгтэй холбосон аянаа гурван шатад хувааж болох юм. 191 00:07:38,600 --> 00:07:41,000 "Би чадна. Би үүнийг чадна" гэж хэлсэн мөч 192 00:07:41,000 --> 00:07:43,000 шатны эхний гишгүүр байлаа. 193 00:07:43,000 --> 00:07:45,290 Тэр малгайтай цамцтай охины ачаар. 194 00:07:45,290 --> 00:07:48,170 2-дахь шат харин "Би үүнийг хийнэ. 195 00:07:48,170 --> 00:07:50,710 Үргэлжлүүлнэ. Би шүлгэн-өгүүлэмжинд 196 00:07:50,710 --> 00:07:53,080 хайртай тул 7 хоног бүр ирж байна." гэхэд эхэлсэн. 197 00:07:53,080 --> 00:07:55,500 Харин би заавал хилигнэсэн шүлэг бичих 198 00:07:55,500 --> 00:07:58,450 хэрэггүй, тэр бол би биш гэдгийг 199 00:07:58,450 --> 00:08:00,190 ойлгох мөчид 3-дахь шатандаа гарсан. 200 00:08:00,190 --> 00:08:01,980 Миний гэх өвөрмөц талууд байсан ба 201 00:08:01,980 --> 00:08:04,090 тэдгээрийг шүлгэндээ гаргах тусам 202 00:08:04,090 --> 00:08:05,550 шүлэг минь "сонин" болж, 203 00:08:05,550 --> 00:08:07,720 илүү миний илэрхийлэл мэт санагдах болсон. 204 00:08:07,720 --> 00:08:11,150 Энэ бол "мэддэгээ л бич" гэдэг хуучны зүйр үг биш. 205 00:08:11,150 --> 00:08:13,000 Энэ бол өдийг хүртэл мэдсэн, мэдэрсэн 206 00:08:13,000 --> 00:08:15,000 бүх зүйлсээ цуглуулж, мэдэхгүй зүйлс рүүгээ 207 00:08:15,000 --> 00:08:18,000 шумбан ороход туслах зэмсэг. 208 00:08:18,000 --> 00:08:20,000 Би ойлгоогүй зүйлийнхээ учрыг тайлахаар 209 00:08:20,000 --> 00:08:22,000 шүлэг бичдэг ч харсан бүхнээр минь 210 00:08:22,000 --> 00:08:24,000 дүүрэн үүргэвчээ үүрсээр 211 00:08:24,000 --> 00:08:26,000 шинэ шүлэг бүрийг угтдаг. 212 00:08:26,000 --> 00:08:28,490 Их сургуульд ороод би өгүүлэмж-шүлэгний 213 00:08:28,490 --> 00:08:32,000 чадалд итгэдэг өөр нэгэн шүлэгчтэй танилцлаа. 214 00:08:32,000 --> 00:08:34,520 Үнэндээ Фил Кая бид хоёр 215 00:08:34,520 --> 00:08:37,000 ижил овогтой болж таарсан. 216 00:08:37,000 --> 00:08:40,000 Ахлах сургуульдаа би ДУУ ХООЛОЙ төслийг 217 00:08:40,000 --> 00:08:43,000 найзуудаа надтай шүлэг уншихад уриалахаар эхлүүлсэн. 218 00:08:43,000 --> 00:08:46,000 Гэхдээ Фил бид 2 энэ төслийг дахин эхлүүлэхээр шийдлээ- 219 00:08:46,000 --> 00:08:47,666 харин энэ удаа зорилгыг нь 220 00:08:47,666 --> 00:08:49,402 зугаа, наадам биш 221 00:08:49,402 --> 00:08:52,930 бусдыг хөгжүүлэх, урам өгөх болгон өөрчиллөө. 222 00:08:52,930 --> 00:08:55,380 Бүтэн цагаар сурахын зэрэгцээ 223 00:08:55,380 --> 00:08:58,640 Калифорниагаас Энэтхэг хүртэл аялж, 224 00:08:58,640 --> 00:09:01,320 үзүүлбэр үзүүлж, бүхий л үе тэнгийхэнд, 225 00:09:01,320 --> 00:09:06,620 ахлах сургуулиудаас оюутны байрандаа сургалт явуулж байлаа. 226 00:09:06,620 --> 00:09:09,450 Бид дахин дахин утга зохиол 227 00:09:09,450 --> 00:09:11,660 хэрхэн хүнийг нээдгийг харж байлаа. 228 00:09:11,660 --> 00:09:12,910 Гэхдээ 229 00:09:13,390 --> 00:09:15,350 Заримдаа шүлэг маш аймшигтай 230 00:09:15,350 --> 00:09:16,680 байж болдог байв. 231 00:09:16,680 --> 00:09:18,870 Заримдаа өсвөр настнуудыг шүлэг 232 00:09:18,870 --> 00:09:21,410 бичүүлэх арга сэдэх хэрэгтэй болдог байв. 233 00:09:21,410 --> 00:09:23,434 Хэн ч ямар нэг зүйлсийг жагсааж чадах тул 234 00:09:23,434 --> 00:09:24,958 би хэдэн жагсаалт бодож оллоо. 235 00:09:24,958 --> 00:09:26,733 Миний даалгавар болгох эхний жагсаалт 236 00:09:26,733 --> 00:09:29,366 "Чиний Үнэн Гэж Мэдэх 10 Зүйлс" байв. 237 00:09:29,366 --> 00:09:32,000 Та бүгд өөрсдийн бичсэн жагсаалтаа хуваалцвал 238 00:09:32,000 --> 00:09:34,000 ийм зүйл болно. 239 00:09:34,000 --> 00:09:36,480 Нэг л мэдэхэд та, өөр нэг хүн таны 240 00:09:36,480 --> 00:09:39,420 жагсаалт дээрхтэй яг ижил, 241 00:09:39,420 --> 00:09:41,630 эсвэл маш адилхан зүйл 242 00:09:41,630 --> 00:09:43,863 бичсэн байхыг олж харна. 243 00:09:43,863 --> 00:09:46,210 Харин өөр нэг хүн таны бичснээс 244 00:09:46,210 --> 00:09:48,200 огт эсрэгээр бичсэн байж болно. 245 00:09:48,200 --> 00:09:51,080 Гуравдахь хүн таны хэзээ ч сонсож байгаагүй зүйлийн талаар 246 00:09:51,080 --> 00:09:52,300 бичсэн байх болно. 247 00:09:52,300 --> 00:09:54,620 Харин дөрөвдэх хүн таны маш сайн мэднэ гэж боддог 248 00:09:54,620 --> 00:09:57,144 зүйлийг тэс өөр өнцгөөс харуулах болно. 249 00:09:57,144 --> 00:10:00,872 Би хүмүүст эндээс л агуу бүхэн эхэлдэг гэж хэлдэг. 250 00:10:00,872 --> 00:10:03,370 Таны болон бусдын эрхэмлэдэг 251 00:10:03,370 --> 00:10:06,000 4 зүйлсийн огтлолцлоос. 252 00:10:06,000 --> 00:10:09,000 Ихэнх хүмүүст энэ дасгал маш сайн нөлөөлдөг. 253 00:10:09,000 --> 00:10:13,010 Гэхдээ Шарлотт гэдэг сурагч мань нэг л итгэлгүй, 254 00:10:13,010 --> 00:10:15,250 жагсаалт гаргахдаа маш сайн ч, 255 00:10:15,250 --> 00:10:17,590 шүлэг бичихээс татгалзаж байв. 256 00:10:17,590 --> 00:10:20,510 "Хатагтай, би сонирхолтой хүн биш. 257 00:10:20,510 --> 00:10:23,000 Надад хэлэх зүйл юу ч байхгүй." гэв. 258 00:10:23,000 --> 00:10:25,153 Би түүнд жагсаалт бичихийг даалгасаар 259 00:10:25,153 --> 00:10:28,166 "Өдийд Мэддэг Болсон Байх 10 зүйлс" 260 00:10:28,166 --> 00:10:29,640 гэдэг жагсаалт бичихийг даалгав. 261 00:10:29,640 --> 00:10:31,180 Шарлоттын бичсэн 3 дахь зүйл 262 00:10:31,180 --> 00:10:33,480 "Өөрөөсөө 3 дахин ах хүнд сайн болох 263 00:10:33,480 --> 00:10:35,950 ёсгүй гэдгийг мэдэх хэрэгтэй байж" 264 00:10:35,950 --> 00:10:37,560 Түүнээс энэ талаар асуухад Шарлотт: 265 00:10:37,560 --> 00:10:40,320 "Хатагтай, энэ нилээд урт түүх байгаа юм" гэв. 266 00:10:40,320 --> 00:10:43,150 Би: "Шарлотт, надад лав маш сонирхолтой санагдаж байна" гэв. 267 00:10:43,150 --> 00:10:46,320 Ингээд Шарлотт анхны, мөн миний өмнө сонсож байснаас 268 00:10:46,320 --> 00:10:48,170 тэс өөр хайрын шүлэг бичив. 269 00:10:48,170 --> 00:10:49,400 Шүлэг эхлэхдээ: 270 00:10:49,400 --> 00:10:52,920 "Эндэрсон Күпер бол гайхалтай залуу." 271 00:10:52,920 --> 00:10:54,560 (Инээд.) 272 00:10:54,560 --> 00:10:57,140 "Түүнийг 60 Минут нэвтрүүлгээр усан санд 273 00:10:57,140 --> 00:10:59,310 Майкл Фелпстэй уралдаж байхыг харав уу-- 274 00:10:59,310 --> 00:11:01,470 усны шортноос өөр юмгүй, дэлхийн аваргыг 275 00:11:01,470 --> 00:11:03,610 хожихоор зорин, ус руу шумбахыг нь харсан уу? 276 00:11:03,610 --> 00:11:06,100 Уралдааны дараа нойтон, үүлэн цагаан үсээ хаялж, 277 00:11:06,100 --> 00:11:07,470 "Чи бол бурхан" гэж тэр хэлсэн. 278 00:11:07,470 --> 00:11:09,700 Үгүй ээ, Эндэрсон. Чи харин бурхан." 279 00:11:09,700 --> 00:11:12,520 (Инээд.) 280 00:11:12,520 --> 00:11:15,000 (Алга ташилт.) 281 00:11:15,000 --> 00:11:17,780 Янзтай нэгэн байхын хамгийн эхний дүрэм бол 282 00:11:17,780 --> 00:11:20,430 тайван байж, юу ч чамайг айлгаж, 283 00:11:20,430 --> 00:11:23,770 сэтгэлийг чинь хөдөлгөж, догдлуулдаггүй мэт 284 00:11:23,770 --> 00:11:25,890 харагдах гэдгийг би мэднэ. 285 00:11:25,890 --> 00:11:27,610 Нэг хүн надаа энэ нь галан дундуур 286 00:11:27,620 --> 00:11:29,790 ингэж алхаж байгаатай ижил гэж хэлж байсан. 287 00:11:29,790 --> 00:11:31,930 Чамд тохиож болох бүхий л санамсаргүй 288 00:11:31,930 --> 00:11:34,000 өвдөлт, гунигаас чи өөрийгөө хамгаалдаг. 289 00:11:34,000 --> 00:11:37,000 Гэхдээ би амьдралыг ингэж туулахыг хичээдэг. 290 00:11:37,000 --> 00:11:40,310 Тийм ээ, тэр бүх өвдөлт, шаналлыг тосно гэсэн үг. 291 00:11:40,310 --> 00:11:43,420 Гэхдээ мөн байж боломгүй сайхан зүйлс гэнэт тэнгэрээс 292 00:11:43,420 --> 00:11:45,130 унахад би барихад 293 00:11:45,130 --> 00:11:46,570 бэлэн байна гэсэн үг. 294 00:11:46,570 --> 00:11:48,000 Би өгүүлэмж-шүлгийг сурагчдаа гайхшралтай 295 00:11:48,000 --> 00:11:51,820 шинээр учирч, дүр эсгэхгүй байхаар тэмцэж, 296 00:11:51,820 --> 00:11:56,050 эргэн тойрондоо өрнөж буй зүйлсд оролцохыг дэмжихэд ашигладаг. 297 00:11:56,050 --> 00:11:58,330 Ингэснээр тэд ямар нэг зүйл өөртөө буулгаж, 298 00:11:58,330 --> 00:12:00,200 шинэ зүйл гарган авч чадна. 299 00:12:00,200 --> 00:12:02,200 Би өгүүлэмж-шүлгийг хамгийн шилдэг 300 00:12:02,200 --> 00:12:04,290 урлагийн хэлбэр гэж хэлэх гээгүй. 301 00:12:04,290 --> 00:12:07,290 Би түүхээ өгүүлэх хамгийн сайн аргыг олох гэж л хичээдэг. 302 00:12:07,290 --> 00:12:09,990 Би дуун жүжиг бичиж, богино кино хийдэг. 303 00:12:09,990 --> 00:12:12,380 Харин хэн болгонд хүртээмжтэй тул 304 00:12:12,380 --> 00:12:14,380 би шүлэг бичихийг заадаг. 305 00:12:14,380 --> 00:12:15,980 Хүн болгон нот уншиж, 306 00:12:15,980 --> 00:12:17,400 камер авч чадахгүй ч 307 00:12:17,400 --> 00:12:20,100 хүн болгон ямар нэг байдлаар харилцаж, 308 00:12:20,100 --> 00:12:22,360 мөн бидэнд сургамжтай түүхийг 309 00:12:22,360 --> 00:12:23,580 хүүрнэж чадна. 310 00:12:23,580 --> 00:12:26,120 Мөн шүлэг хүмүүсийг хормын дотор холбодог. 311 00:12:26,120 --> 00:12:28,450 Хүмүүст ганцаардаж буй мэт, хэн ч тэднийг 312 00:12:28,450 --> 00:12:31,270 ойлгохгүй байгаа мэт санагдах нь ховор биш. 313 00:12:31,270 --> 00:12:34,530 Харин амьд үг бидэнд үнэхээр өөрийгөө илэрхийлэх чадвар, 314 00:12:34,530 --> 00:12:37,650 өөрийн түүх, санаагаа танилцуулах зориг байвал 315 00:12:37,650 --> 00:12:39,250 түүнийхээ төлөө бид биднийг сонсох 316 00:12:39,250 --> 00:12:41,700 өрөө дүүрэн нөхөд, нийгэмлэгээр 317 00:12:41,700 --> 00:12:43,410 шагнуулах болно гэдгийг харуулдаг.. 318 00:12:43,410 --> 00:12:45,750 Малгайтай цамцтай, том биетэй охин таны 319 00:12:45,750 --> 00:12:48,260 хуваалцсан мэдрэмжийг хуваалцахыг үгүйсгэхгүй. 320 00:12:48,260 --> 00:12:50,340 Үүнийг ойлгох, мэдэх үнэхээр сайхан байсан. 321 00:12:50,340 --> 00:12:52,150 Ялангуяа 14-тэй байхад. 322 00:12:52,150 --> 00:12:54,510 Мөн, YouTube байгаа тул бидний энэ харилцаа 323 00:12:54,510 --> 00:12:57,070 энэ өрөөгөөр хязгаарлагдах албагүй. 324 00:12:57,070 --> 00:12:59,400 Сурагчидтайгаа хуваалцах үзүүлбэрийн энэ их архив 325 00:12:59,400 --> 00:13:01,330 байдаг тул би үнэхээр азтай. 326 00:13:01,330 --> 00:13:03,640 Энэ нь тэдэнд тэдний ойлголцох 327 00:13:03,640 --> 00:13:05,830 яруу найрагч, шүлгийг олох 328 00:13:05,830 --> 00:13:08,000 илүү их боломж олгодог. 329 00:13:08,000 --> 00:13:10,240 Шүлэг бичиж эхэлмэгц нэгэн ижил шүлгээ бичих, 330 00:13:10,240 --> 00:13:12,180 нижигнэсэн алга ташилт авсны дараа 331 00:13:12,180 --> 00:13:15,000 нэгэн ижил түүхээ дахин дахин хүүрнэхийг завдах нь 332 00:13:15,000 --> 00:13:17,000 маш элбэг. 333 00:13:17,000 --> 00:13:20,240 Өөрийгөө илэрхийлж сурна гэдэг хангалттай биш. 334 00:13:20,240 --> 00:13:22,000 Чи цаашид хөгжин, дэвшиж, 335 00:13:22,000 --> 00:13:25,290 эрсдэлтэй алхмаар өөрийг сорих хэрэгтэй. 336 00:13:25,290 --> 00:13:27,000 Энэ бол 3-р алхам: 337 00:13:27,000 --> 00:13:29,000 хийж буй зүйлдээ чамайг "чи" болгодог 338 00:13:29,000 --> 00:13:31,000 тэр онцгой чанарыг шингээх. 339 00:13:31,000 --> 00:13:33,430 Тэр чанар үргэлж хувьсдаг байж ч болно. 340 00:13:33,430 --> 00:13:36,510 Учир нь энэ алхам хэзээ ч дуусдаггүй. 341 00:13:36,510 --> 00:13:39,270 Гэхдээ чи 1-р алхмыг давалгүйгээр 342 00:13:39,270 --> 00:13:41,880 3-р алхамд хүрэхгүй: Би чадна гэдэг алхмыг. 343 00:13:41,880 --> 00:13:44,170 Сургах явцдаа би маш их аялж, сурагчдаа 344 00:13:44,170 --> 00:13:47,300 3-р алхамд хүрэхийг тэр болгон харж амждаггүй ч, 345 00:13:47,300 --> 00:13:50,220 Шарлоттын аялал хэрхэн өрнөхийг харсан минь 346 00:13:50,220 --> 00:13:52,080 маш азтай. 347 00:13:52,080 --> 00:13:54,010 Би түүнийг мэддэг үнэнээ тусган, 348 00:13:54,010 --> 00:13:55,820 ганцхан Шарлоттын бичих шүлгийг 349 00:13:55,820 --> 00:13:58,430 бүтээх юм байна гэдгийг анзаарахыг харсан. 350 00:13:58,430 --> 00:14:00,953 Нүд, Дора охины тухай гээд л. 351 00:14:00,953 --> 00:14:02,976 Би ч мөн ганцхан миний өгүүлж чадах 352 00:14:02,976 --> 00:14:05,060 түүхийг өгүүлэхийг хичээж байгаа- 353 00:14:05,060 --> 00:14:06,360 Яг л энэ түүх шиг. 354 00:14:06,360 --> 00:14:10,320 Би түүхээ хүүрнэж яавал хамгийн сайн хүргэх талаар бодож, 355 00:14:10,320 --> 00:14:12,790 PowerPoint уу, богино кино үзүүлэх үү, 356 00:14:12,790 --> 00:14:15,310 эхлэх, өрнөл, төгсгөл нь хаанаа байх вэ гэж эргэлзсэн. 357 00:14:15,310 --> 00:14:18,000 Яриагаа дуусгаж чадах болов уу гэж гайхширч, 358 00:14:18,000 --> 00:14:21,000 эцэст нь учрыг нь олсон. Үгүй ч байж магад. 359 00:14:21,000 --> 00:14:23,710 Би гараагаа Боури Клубээс эхэлсэн гэж боддог байсан ч 360 00:14:23,710 --> 00:14:26,000 түүнээс ч эрт эхэлсэн байж магадгүй. 361 00:14:26,000 --> 00:14:28,000 TED-д бэлтгэж байхдаа би 362 00:14:28,000 --> 00:14:30,000 хуучин дэвтрээсээ нэгэн тэмдэглэл олсон. 363 00:14:30,000 --> 00:14:34,000 12 сарын 54-н гэдэг огноо бодвол 24-н байсан байх. 364 00:14:34,000 --> 00:14:36,550 Хүүхэд байхдаа би амьдралыг яг ингэж туулахыг 365 00:14:36,550 --> 00:14:38,220 хүсдэг байсан нь ойлгомжтой байв. 366 00:14:38,220 --> 00:14:40,000 Бид бүгд л үүнийг хүсдэг байсан байх. 367 00:14:40,000 --> 00:14:42,760 Би хүмүүст тэр гайхшрал, бишрэлээ дахин олж авах, 368 00:14:42,760 --> 00:14:45,000 тэр бүхэнтэй холбох, сурахыг хүсэх, 369 00:14:45,000 --> 00:14:47,360 сурснаа, ойлгосон үнэнээ, мөн одоо ч ойлгоогүй 370 00:14:47,360 --> 00:14:51,070 бүхнээ хуваалцахыг хүсэхэд нь тусламаар байна. 371 00:14:51,070 --> 00:14:54,697 Тиймээс би энэ шүлгээр яриагаа өндөрлөмөөр байна. 372 00:14:54,697 --> 00:14:57,000 Тэд Хирошимаг бөмбөгдөхөд 373 00:14:57,000 --> 00:15:00,000 тэсрэлт жижиг-супернова үүсгэж, 374 00:15:00,000 --> 00:15:03,000 амьд хүн, амьтан, ургамал бүр 375 00:15:03,000 --> 00:15:05,000 нарны илгээх цацрагтай 376 00:15:05,000 --> 00:15:07,000 шууд холбогдон, хүрч, 377 00:15:07,000 --> 00:15:09,000 хормын төдийд үнс болсон. 378 00:15:09,000 --> 00:15:11,530 Хотоос үлдсэн бүхэн ч удалгүй үгүй болсон. 379 00:15:11,530 --> 00:15:13,550 Цөмийн цацрагаас үлдсэн их гамшиг 380 00:15:13,550 --> 00:15:16,000 бүтэн хот, хотын иргэдийг 381 00:15:16,000 --> 00:15:19,000 нунтаг болгон, үгүй хийсэн. 382 00:15:19,000 --> 00:15:22,630 Хорвоод мэндлээд би "Үүнийг би өмнө хийж байсан" гэсэн харцтай 383 00:15:22,630 --> 00:15:26,000 өрөөгөө тойруулан хардаг байсан гэж ээж маань хэлдэг. 384 00:15:26,000 --> 00:15:28,000 Тэр намайг хөгшин нүдтэй гэдэг байлаа. 385 00:15:28,000 --> 00:15:31,000 Гэнжи өвөө маань нас барахад би тавхан настай байсан ч 386 00:15:31,000 --> 00:15:33,000 би ээжийнхээ гарыг атгаад, 387 00:15:33,000 --> 00:15:36,000 "Бүү санаа зов, тэр хүүхэд болоод эргээд ирнэ" гэсэн. 388 00:15:36,000 --> 00:15:39,000 Гэсэн ч, "үүнийг өмнө нь хийж" үзсэн нэгэн гэхэд 389 00:15:39,000 --> 00:15:42,000 би одоо ч юу ч ойлгоогүй л байна. 390 00:15:42,000 --> 00:15:45,000 Тайзан дээр гарах бүрт өвдөг минь нугардаг хэвээрээ. 391 00:15:45,000 --> 00:15:47,990 Өөртөө итгэх итгэлийг минь яруу найрагтай хутгаад, 392 00:15:47,990 --> 00:15:50,090 цайны халбагаар хэмжиж болох ч 393 00:15:50,090 --> 00:15:52,000 сонин амттай хэвээр л байдаг. 394 00:15:52,000 --> 00:15:55,000 Харин Хирошимад хүмүүсийг юу ч үгүй хоморч, 395 00:15:55,000 --> 00:15:58,000 бугуйн цаг, дэвтрийн хуудас л үлдсэн. 396 00:15:58,000 --> 00:16:01,000 Хэдий халаас бүрээ дүүргэх боломжгүй ч, 397 00:16:01,000 --> 00:16:03,000 би хичээсээр, 398 00:16:03,000 --> 00:16:05,000 нэг л өдөр би үзүүлэн болгон бахдах, 399 00:16:05,000 --> 00:16:07,000 намайг байсныг нотлох, 400 00:16:07,000 --> 00:16:10,160 тэр нэг шүлгийг бичнэ гэж найдсаар л байна. 401 00:16:10,160 --> 00:16:11,790 Эцэг эх минь надаад Сара гэдэг буюу 402 00:16:11,790 --> 00:16:13,380 Библийн нэг хайрласан. 403 00:16:13,380 --> 00:16:17,390 Бурхан Сарад түүнийг биелэшгүй зүйл хийж чадна гэж хэлэхэд 404 00:16:17,390 --> 00:16:19,000 Сара инээдэг. 405 00:16:19,000 --> 00:16:21,000 Учир нь анхны Сара биелэшгүй зүйл хийх 406 00:16:21,000 --> 00:16:23,000 ямар учир байгааг ойлгоогүй. 407 00:16:23,000 --> 00:16:26,000 Би юу? Би ч гэсэн мэдэхгүй л дээ, 408 00:16:26,000 --> 00:16:28,000 гэхдээ би өдөр бүр бүтэшгүй зүйлсийг хардаг. 409 00:16:28,000 --> 00:16:31,000 Биелэшгүй гэдэг бол энэ хорвоод бусадтай холбогдох, 410 00:16:31,000 --> 00:16:33,780 эргэн тойрон тэр чигтээ чичрэхэд бусдыг түших гэж оролдох, 411 00:16:33,780 --> 00:16:35,830 ярьж байхад чинь тэд өөрсдийн ярих 412 00:16:35,830 --> 00:16:38,650 ээлжээ л хүлээж байдаг ч -- тэд чамайг сонсох юм. 413 00:16:38,650 --> 00:16:40,380 Тэд яг чамд төрсөн мэдрэмжийг 414 00:16:40,380 --> 00:16:42,000 чамтай зэрэг мэдэрдэг. 415 00:16:42,000 --> 00:16:44,580 Энэ бол миний амаа нээх бүрдээ зорьдог зүйл -- 416 00:16:44,580 --> 00:16:46,460 тэр л байж боломгүй холбоо. 417 00:16:46,460 --> 00:16:49,000 Хирошимад бөмбөгдөлтөнд өртөн тас хар болсоон 418 00:16:49,000 --> 00:16:52,000 хана байдаг. 419 00:16:52,000 --> 00:16:54,000 Гэхдээ нэг шатан дээр сууж байсан хүн 420 00:16:54,000 --> 00:16:56,000 чулууг цацрагнаас халхалсан байдаг. 421 00:16:56,000 --> 00:16:58,000 Түүнээс үлдсэн ганц зүйл бол 422 00:16:58,000 --> 00:17:00,000 эерэг гэлийн мөнхийн сүүдэр. 423 00:17:00,000 --> 00:17:02,000 Атомын бөмбөгний дараа, 424 00:17:02,000 --> 00:17:04,000 эрдэмтэд Хирошима хотын хөрс 425 00:17:04,000 --> 00:17:06,290 75 жилийн дараа л ургамал ургах 426 00:17:06,290 --> 00:17:09,000 хэмжээнд хүрнэ гэж хэлсэн. 427 00:17:09,000 --> 00:17:12,000 Гэсэн ч тэр хавар дэлхийгээс булцруу ургаж эхэлсэн. 428 00:17:12,000 --> 00:17:14,000 Тэр мөчид, би чамтай уулзахад 429 00:17:14,000 --> 00:17:16,000 би чиний ирээдүйн нэг хэсэг байхаа больно. 430 00:17:16,000 --> 00:17:18,590 Би чиний өнгөрсний хэлтэрхий болж эхэлдэг. 431 00:17:18,590 --> 00:17:21,000 Гэхдээ тэр хоромд, чиний амьдралын хэдэн мөчийг хуваалцдаг. 432 00:17:21,000 --> 00:17:23,000 Харин чи минийхаас хуваалцдаг. 433 00:17:23,000 --> 00:17:25,000 Тэр л хамгийн агуу бэлэг. 434 00:17:25,000 --> 00:17:27,530 Хэрвээ чи намайг боломжгүй зүйлийг хийж чадна гэвэл, 435 00:17:27,530 --> 00:17:29,000 би чамайг шоолж магад. 436 00:17:29,000 --> 00:17:31,000 Би хорвоог өөрчилж чадах эсэхээ мэдэхгүй, 437 00:17:31,000 --> 00:17:33,000 учир нь би тэр талаар тийм их зүйл мэдэхгүй-- 438 00:17:33,000 --> 00:17:35,660 дахин төрлөө олох талаар ч адил, 439 00:17:35,660 --> 00:17:38,250 гэхдээ чи намайг үнэхээр инээлгэж чадах юм бол, 440 00:17:38,250 --> 00:17:40,900 би аль зуунд амьдарч байгаагаа мартана. 441 00:17:40,900 --> 00:17:43,000 Энд байгаа минь анхных ч, сүүлийнх ч биш. 442 00:17:43,000 --> 00:17:45,000 Миний хуваалцах эцсийн үгс ч эд биш. 443 00:17:45,000 --> 00:17:48,000 Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, би бүгдийг 444 00:17:48,000 --> 00:17:51,000 зөвөөр хийх гэж хамаг чадлаараа хичээж байгаа. 445 00:17:51,000 --> 00:17:53,000 Баярлалаа. 446 00:17:53,000 --> 00:17:55,220 (Алга ташилт) 447 00:17:55,220 --> 00:17:57,740 Баярлалаа. 448 00:17:57,740 --> 00:17:59,430 (Алга ташилт) 449 00:17:59,430 --> 00:18:00,760 Баярлалаа. 450 00:18:00,760 --> 00:18:07,000 (Алга ташилт)