Тэгэхээр миний хувьд ТED-н нэг далд утгатай сэдэв
болох ЭНЭРЭНГҮЙ байдалыг ярих гэж байна. Энэ нь
Африк дах БЗХӨ, өнгөрсөн оройны Билл Клинтон гэх мэтчилэн нилээдгүй өргөн хүрээний сэдэв юм.
Хэрвээ та нарыг зөвшөөөрвөл энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбар хийж
хувь хүний энэрэнгүй тусч байдлыг дэлхийн төвшинд авч үзье.
Би сэтгэл зүйч, тодруулбал би энэ талаар
бие физилогийн талаас нь ярихгүй гэсэн үг.
(инээд)
Хэдэн жилийн өмнө маш чухал нэгэн судалгаа хийгдсэн нь
Принсетоны Бурхан Судлалынханы хийсэн
хүмүүст бусдад туслах маш олон боломж гарч ирдэг ч
яагаад бид заримдаа туслаад, заримдаа тусладаггүй талаар тайлбарласан юм.
Принсетоны Бурхан Судлалын хэсэг оюутнуудад
номлол айлдах даалгавар өгсөн бөгөөд
тэдэнд бүгдэд нь номлолын сэдвийг тодорхой өгсөн байв.
Тэдгээр оюутнуудын нэг хэсэгт нь сэдэв болгон
"Good Samaritan"-ы үлгэр буюу
танихгүй хүнтэй таараад түүнд
туслахаар зогсдог сайн үйл гэгээнтний үлгэрийг өгсөн бол
нөгөө хагаст нь Библи-н ямар нэгэн сэдвийг өгсөн байв.
Тэгээд тэд нэг нэгээрэй, нэгээс нөгөө байшинд очиж
номлол унших ёстой байлаа.
Тэднээс эхнийхээс хоёрдох руу нь орох бүртээ
бүгд хэн нэгэн шаналан гутарч, бусдад туслахыг хүсэж буй хүнтэй тааралдсан байв.
Асуулт нь "Тэд туслахаар зогссон уу?"
Илүү сонирхолтой асуулт нь
Тэр ариун үйлт гэгээнтэн "Good Samaritan"-ий үлгэр
тэдэнд нөлөөлж илүү бодол төрүүлхэд хүргэв үү?
Хариулт нь: үгүй, огтхон ч үгүй.
Хэн нэгэн хийж буй үйлдэлээ орхиод танихгүй хүнд туслах
эсэхээ шийдэхэд нь юу нөлөөлж байна вэ гэхээр
тэд хэр их яарч энэ нь хэт оройтсон уу эсвэл
тэд ярих гэж буй зүйлдээ хэт автсан байсан уу
гэж бодохдоо хэр яарч буй нь байсан юм.
Энэ нь миний бодлоор бидний амьдралын садаа
буюу бид бусдад туслах бүх боломжийг ашигладаггүй
яагаад гэвэл бид буруу зүйл дээрээ төвлөрөөд байгаа юм.
Тархи судлалын шинжлэх ухаанд "нийгмийн мэдрэл судлал" хэмээх шинэ салбар гарч ирсэн ба
энэ нь хоёр хүнийг хоорондоо ярилцаж байхад нь
идэвхжих тэдний тархины гүйдлийг судалдаг юм.
Нийгмийн мэдрэл судлаачдын гаргаж ирсэн энэрэнгүйн тухай шинэ ойлголт нь
туслана гэдэг нь бидний тархинд цаанаасаа бичигдсэн байдаг гэсэн зүйл юм.
Энэ нь хэрвээ бид хэн нэгнийг халамжилвал
бид автоматаар нь өрөвдөж ойлгодог, бид өөрийн мэдэлгүй тэднийг мэдэрдэг гэсэн үн.
Тэдгээр нь шинээр гарч ирсэн тархины эсүүд буюу "тусгал эсүүд" буюу
энэ нь яг л мэдрэлийн Wi-Fi шиг бидний тарихыг
тэдний идэвхжсэн хэсэгтэй холбодог. Бид үүнийг өөрийн мэдэлгүй л мэдэрдэг
Хэрвээ тэр хүнд тусламж хэрэгтэй бол, хэрвээ тэр хүн зовж шаналж байвал
бид шууд л тэр хүнд туслахаар хичээдэг. Ядаж л туслах уу байх уу хэмээн бодно.
Гэсэн ч дахиад нөгөө асуулт "Бид яагаад тэгдэггүй вэ?"
Миний бодлоор энэ маш өргөн хүрээнийх
бүхэлдээ бодолд дарагдсан байхаас эхлээд
анзаарах, өрөвдөж мэдрэх, болон энэрэн нигүүлсэх хүртэл юм.
Энгийн нэгэн үнэн бол, хэрвээ бид өөрсдийгөө анхааран
өөрсдийгөө л бодоод байх юм бол, өдрөөс өдөрт баг багаар
бусдыг огтхон ч анзаарахаа болино.
Энэхүү өөрийгөө болон бусдыг анхаарахын ялгаа нь
маш тодорхой зүйл байх.
Нэг өдөр би татвараа тооцож байгаад, нэг дүгнэлтэд хүрсэн юм.
Би өгсөн хандивуудынхаа жагсаалтыг гаргаж байхдаа
нэг зүйлийг ойлгосон нь Сева санд өгсөн чекээ
хараад би дотроо миний найз Ларри Бриллиант
намайг Севад мөнгө өгсөнд баярлаж байгаа даа
гэсэн бодол байлаа.
Тэгээд би бусдад өгсөнөөрөө миний олж авч байгаа зүйл бол
миний өөрийгөө хүндлэх хүндлэл - өөрийгөө сайн гэж бодол болохыг ойлгосон юм.
Тэгээд би нүднийхээ болорт тусламж авсан Гималайн хүмүүсийг
бодож эхлэсэн бөгөөд би иймэрхүү өгөөмөр баяр баясал
тусласан хүмүүсээсээ авдаг сайхан мэдрэмжийн төлөө
өөрөөрөө бахархах би-төвтэй болохоо ойлгосон юм
Би үүнийг л гол өдөөгч хүч нь гэж бодож байна
Гэсэн ч өөр дээрээ төвлөрөх болон бусад дээр
төвлөрөхийн энэ ялгаа нь
миний та бүхний анхааралыг татах гэсэн гол зүйл байгаа юм.
Чи үүнийг үерхэл, болзоон дээрээс ч ойлгож харж болно.
Нэг өдөр би сүши ресторанд жаал сууж байгаад
нэгнийхээ ахын талаар ярилцаж байсан хоёр бүсгүйн яриаг санамсаргүй сонсчихлоо.
Ах нь ганц бие залууч бололтой. Тэгсэн тэр хүүхэн
"Манай ах үерхэх тал дээр асуудалтай байгаа,
тэгээд тэр хурдан болзоонд явж байгаа." гэсэн юм.
Би та нарыг хурдан болзоог мэдэх эсэхийг чинь мэдэхгүй юм.
Энэ нь эмэгтэй нь ширээн дээр сууж байх бөгөөд эрэгтэй нь нэг ширээнээс нөгөө ширээ рүү явна.
Тэнд 5 минут тутамд дугарах цаг байх бөгөөд
яриагаа дуусгахад нь эмэгтэй нь эрэгтэйдээ нэрийн хуудас,
утасны дугаар, мэйл хаягаа өгч эргэж холбогдох эсэхээ шийддэг.
Тэгсэн чинь тэр бүсгүй:
"Манай ах хэзээ ч нэрийн хуудас авч байгаагүй, тэгээд бас
би яг яагаад гэдгийг нь мэднэ. Тэр сандал дээр суугаад л өөрийхөө талаар тасралтгүй ярьж эхэлдэг.
тэр хэзээ ч нөгөө бүсгүйнхээ талаар асуудаггүй." гэв
Би Ней Иорк таймсын "Бүтэн сайны хэв маяг" хэсэгт нь зориулж
гэрлэлтийн арын түүхийн талаар судалгаа хийж байлаа.
Яагаад гэвэл энэ их соирхолтой. Тэгээд би Алис Чарни Эпстэйний
гэрлэлтийн талаар судлахад тэр надад
хэн нэгэнтэй үерхэж болзож байхдаа
энгийн бяцхан тест хүмүүсээс авдаг байснаа хэлсэн юм.
энэ нь тухайн залуу ч хамт байж эхлэсэн мөчөөс эхлээд
чамайг чи гэж дуудан асуулт асуух хүртэл
хэр удах вэ
Мэдээж Эпстэйн тестийг давж сайн байсан. Миний нийтлэл ч мөн адил
(инээд)
Тиймээс ч би таныг энд болж байгаа аль нэг
TED-ийн үдэшлэг дээр үүнийг туршаад үзээрэй гэж зөвлөе.
Энд маш олон боломжууд байна шүү дээ.
Харвард Бизнес Ревьюв саяхан "Хүний мөч" нэртэй нийтлэл гаргасан байна.
Энэ нь хамт ажилдаг хүнтэйгээ хэрхэн жинхэнэ холбоо харилцаа үүсгэх вэ гэсэн тухай байв.
Тэд хэлэхдээ үүнийг хийх чиний хамгийн эхний суурь алхам
бол гар утсаа унтраагаад, компьютерээ хаан, өдрийн зүүднээсээ
сэрж, бусад хүмүүст бүрэн анхаарлаа хандуулах.
Англи хэлэнд нэг шинэ үг зохиогдон гарч ирсэн.
Хүмүүс утсаа шүүрч аваад, утсандаа хариулах яг тэр мөчид
бид бүгд оршин тогтнохоо больдог.
Энэ үг нь PIZZLED буюу "puzzled" буюу орооцолдсон ойлгомжгүй болон "pissed off" буюу зайлж алга болсон гэсэн 2 үгийн нийлэмж юм
(инээд)
Би үүнийг тохирох үг гэж бодож байна. Энэ чинь бидний мэдрэмж, биднийг
уйваагүй, ичгүүр сонжуургүй, бусдыг боддоггүй нэгнээс ялгаж өгч байгаа юм шүү дээ.
Надад аймшгийн болон алан хядлагын ажлаар мэргэшсэн нэг хүргэн ах байдаг.
Тэр "Annotated Dracula", "Essential Frankenstein" зэргийг бичсэн.
Тэрээр Часорд суралцсан нэгэн боловч
(Chaucer scholar буюу Chaucer-н урсгалын уран зохиолч)
Трансэлвениад төрсөн.
Энэ нь түүнд бага зэрэг нөлөөлсөн байх гэж би боддог.
Ямартай ч, манай хүргэн Леонард
нэгэн цуврал алуурчны талаар ном бичихээр болсон юм.
Бидний амьдарч байсан газар хэдэн жилийн өмнө олон хүнийг хөнөөсөн нэгэн залуу байсан бөгөөд
хүмүүс түүнийг "Санта Круз-н боомьлогч" гэж дууддаг байв
Тэр баригдхаасаа өмнө өөрийн өвөө эмээ болон
ээжийгээ мөн Санта Круз Их Сургуульд хамт сурч байсан 5 хүнийг хөнөөсөн байв.
Тэгээд манай хүргэн ах түүнтэй ярилцхаар болов.
Тэр түүнтэй ярилцаж байхдаа тэр алуурчин
үнэхээр аймшигтай хүн болохыг ойлгосон юм
Гаднаас нь харахад тэр бараг 2м 13см өндөртэй
гэхдээ энэ нь түүнээс айх гол шалтгаан биш байв.
Хамгийн аймаар нь түүний IQ нь 160 буюу тэр гоц ухаантан
Гэвч оюуны чадвар болон бусдын зовлонг ойлгох энэрэнгүй
сэтгэл хоёрын хоорондын хамаарал нь 0 байв.
Тэд тархины хоёр өөр хэсгээр удирдагдагддаг шүү дээ.
Тэгээд манай хүргэн түүнээс үнэхээр асуухыг
хүсэж байсан нэг асуултаа асууж л дээ
Тэр нь "Чи үүнийг яаж хийв ээ?"
"Чи хохирогчидоо өрөвдөөгүй гэж үү?"
Энэ үнэхээр хэрцгий аллага байсан - тэр бүх хохирогчидоо боомилсон.
Тэгтэл тэр боомилогч маш бахархалтайгаар
"Үгүй дээ, хэрвээ би гашуудал мэдэрсэн бол үүнийг хийхгүй байх байсан юм. Би тийм зүйлийг
өөрөөсөө хол байлгах ёстой. Би тийм зүйлийг өөрөөсөө хол байлгах хэрэгтэй" гэж хэлсэн юм.
Миний бодлоор энэ нь үнэхээр аймшигтай тиймээс л
би "өөрөөсөө ийм зүйлийг хол байлгах" гэдгийг үгийг давтаад байгаа юм.
Аливаа зүйлийг хийхдээ бид өөрсөд дээрээ төвлөрөх үед
хэрвээ тэнд өөр нэгэн хүн байвал, бид тэр хүнийг анзаархаа больдог.
Дэлгүүр хэсэх талаар бодоод үз л дээ.
Хэрэглэгчийн эрх ашгийг дээгүүрт тавиг боломжийг бас бодоод үз
Яг одоо бол Билл Мкдоналдын хэлдэгчилэн
бидний худалдаж аваад хэрэглэдэг зүйлс маань үл үзэгдэх үр дагаваруудтай.
Бид бүгдээрээ бүгдийн мэдэхгүй нэг цаг үеийн нэг газрын санаандгүй хохирогчид
Бид анзаардаггүй, бид хортой жижиг молекулууд
сандалын бүрээсээс гарч байна уу эсвэл хивснээс гарч байна уу гэдгийг анзаардаггүйгээ өөрсдөө ч анзаардаггүй
Эсвэл бид тэр даавуу нь технологийн эсвэл
үйлдвэрийн гаралтайг. Энэ нь дахин хэрэглэгдэж болох
эсвэл болохгүй газарт булагдаад дуусахыг бид мэдэхгүй.
Нөгөөтэйгүүр, бид худалдаж аваад хэрэглэж
буй зүйлийнхээ экологид болон нийгэмд хэр ээлтэй болохыг
нийгмийн болон эдийн засгийн ямар үр дагавартай болохыг хайхардаггүй.
Нэг үгээр бол, бүх зүйл өөрөө тов тодорхой
гэвч бид түүнийг хардаггүй. Тэгээд бид хаа сайгүй
биднийг зааж байгаа системийн хохирогч болсоор байна. Үүнийг тунгаагаад үзээрэй
" Зүйлс: Өдөр тутмын зүйлсийн нууцлаг амьдрал"
хэмээх нэг гайхамшигтай ном байх бөгөөд
Үүнд футволк гэх мэтийн энгийн зүйлсийн цаад түүхийг нь өгүүлдэг юм.
Энэхүү ном нь тухайн хөвөн нь хэрхэн ургасан,
түүнд ямар бордоо ашигласан болон бордооных нь
хөрс нь ямар үр нөлөөтэй болох зэргийг өгүүлдэг. Цаашлаад
тэрхүү хөвөн нь нэхмэлийн будагтай бөгөөд
60 хувийн бохир усанд зад угаагддаг.
Мөн халдварт өвчин тархалт судлаачдын судалсанаар
нэхмэлийн үйлдвэрийн ойролцоо амьдардаг хүүхдүүд цусны хорт хавдар тусах өндөр магадлалтай байдаг байна.
Polo.com болон Victoria's Secret-д нийлүүлэлт хийдэг "Bennett and Company" гэдэг компани бий.
Тэдний CEO нь энэ талаар мэддэг учраас тэд
хятадад будагч компанитайгаа хамтарсан үйлдвэр барьжээ.
Ингэснээрээ тэд тэр бохир усаа цэвэр устай нийлэхээс нь
өмнө арга хэмжээ авч чадахаар болсон юм.
Одоо бол бидэнд цэвэр ариун аргаар үйлдвэрлэгдсэн фудволкыг
сонгон авна гэсэн сонголт байхгүй. Тиймээс, бид юу хийх ёстой вэ?
Би энэ талаар удаан бодож байна. Нэг талаас
шинэ электрон мэдээллийн технологууд нь ямар ч дэлгүүрүүдийг
агуулахдаа байгаа ямар ч бүтээгдэхүүний бүх түүхийг мэдэх боломжтой болгож байгаа.
Чи түүний үйлдвэрийг нь хөөж олж болно. Нэгэнт нь үйлдвэрийг нь
олчихсон бол үүнийг хэрхэн хийсэн талаарх үйлдвэрлэж байгаа
дамжлагуудыг нь харж болно тэгээд хэрвээ энэ ямар нэгэн бузар зүйлгүй бол
чи түүнийг авч болно, харин тийм ч цэвэрхэн биш бол
чи гараад өөр дэлгүүр рүү яваад
код уншигчаа бариад чамайг вэбсайтанд
холбох бар кодыг уншуулахад л болно.
Тэд үүнийг ихэвчлэн самрын харшилтай хүмүүсд зориулдаг
Тэрхүү вэбсайт нь тухайн зүйлийн талаарх бүх мэдээллийг хэлж өгөх болно
Нэг үгээр бол, бид худалдан авалт хийхдээ
илүү нигүүлсэнгүй, энэрэнгүй сонголт хийх боломжтой болох юм.
Мэдээллийн шинжлэх ухааныханы хэлдэг нэг үг байдаг даа
"Хүн бүр юм бүхнийг мэдэх болно" гэж
Асуулт нь "Энэ ялгаа бий болгоно гэж үү?"
Хэдэн жилийн өмнө намайг Нью Йорк таймс-д ажилдаг байхад
80-д онд би нэг нийтлэл бичсэн нь
"Нью Йоркын шинэ асуудал буюу
гудамжны орон гэргүй хүмүүс."
Би хоёр долоо хоногийн турш тэдгээр орон гэргүйчүүдэд тусалдаг олон нийтийн
байгууллагуудаар явлаа. Тэгээд тэдний дунд нь ороод тэдгээр орон гэргүйчүүдийг хараад
би тэд бүгд очих газаргүй сэтгэл зүйн өвчтөн болохыг ойлгосон юм.
Тэд бүгд ямар нэгэн зовиур өвчтэй. Энэ нь намайг
орон гэргүй хүмүүсийг зүгээр л хажуугаараа өнгөрүүлдэг
тэднийг биднээс хол хөдөөний зах хязгаарын болгож
харагдуулдаг хотын амьдралыг орхиход хүргэж байлаа.
Бид анзаардаггүй тиймээс бид дүр эсгэдэггүй.
Энэ явдлаас төд удалгүй нэг баасан гарагт, өдөр бараг дуусаж байхад
би гарч яваад метроны буудал руу уруудлаа.
Яг энэ шатаар мянга мянган хүн гүйлдсэн хамгийн оргил цаг нь байсан юм.
Гэтэл гэнэт би шатаар бууж байхдаа
шатны хажууд нэгэн залуу уначихсан хэвтэж байхыг харсан юм.
Тэр цээж нүцгэн, огт хөдлөхгүй байсан бөгөөд
зуу зуун хүн зүгээр л түүний хажуугаар гишгэлэн өнгөрч байлаа.
Миний хотын амьдралд дуртай байдал маань тодорхой байдлаар буурсан байсан учраас
би энд юу болохгүй байгааг олж мэдхээр зогсож байгаагаа ойлгосон юм.
Намайг яг зогсох тэр үед, өөр нэг хэсэг хүмүүс
дорхноо түүнийг тойрон зогссон.
Тэгээд бид түүнийг Исдани хүн бөгөөд Англиар ярьдаггүй,
мөнгөгүй, тэгээд хэдэн өдрийн турш гудамжаар холхин ядарч
өлссөндөө ухаан алдаж унасан байсныг нь олж мэдсэн юм.
Тэр дороо нэг хүн түүнд жүржийн шүүс
бас нэг хүн халуун зайдас авчирч өгөхөд, өөр нэг хүн буудлыг цагдааг дуудлаа.
Тэр залуу удалгүй хоёр хөл дээрээ босоод ирэв.
Гэвч энэ бүхэн зүгээр л анзаарч харсан энгийн үйлдлээс гарсан зүйл.
Тиймээс эерэг хандлагатай бай.
Баярлалаа
(алга ташилт)