1 00:00:00,000 --> 00:00:02,750 Сайн байцгаана уу? Намайг Фрэнк гэдэг. 2 00:00:02,750 --> 00:00:04,830 Би бол нууц цуглуулагч. 3 00:00:04,830 --> 00:00:07,540 Бүх зүйл нэг галзуу гэмээр санаанаас эхэлсэн юм. 4 00:00:07,540 --> 00:00:09,610 2004 оны 11 сард, 5 00:00:09,610 --> 00:00:13,100 би 3000 гаруй ил захидал хэвлээд өөртөө хаягласан. 6 00:00:13,100 --> 00:00:14,000 Яг энэ шиг. 7 00:00:14,000 --> 00:00:16,000 Тэд нэг талдаа хоосон, 8 00:00:16,000 --> 00:00:18,000 нөгөө талд нь 9 00:00:18,000 --> 00:00:20,000 би энгийн заавар бичсэн. 10 00:00:20,000 --> 00:00:23,000 Би хүмүүсийг хэзээ ч хүнд хэлэхгүй гэж боддог нууцаа 11 00:00:23,000 --> 00:00:26,000 нэрээ тавихгүйгээр хуваалцахыг хүссэн. 12 00:00:26,000 --> 00:00:28,000 Тэдгээр ил захидлыг тохиолдлын аргаар 13 00:00:28,000 --> 00:00:30,780 Вашингтон хотын гудамжинд тараав. 14 00:00:30,780 --> 00:00:32,930 Үүнээс юу хүлээхээ ч мэдээгүй. 15 00:00:32,930 --> 00:00:36,440 Удалгүй энэ санаа маш хурдан тархаж эхэллээ. 16 00:00:36,440 --> 00:00:38,640 Хүмүүс өөрсдөө ил захидал худалдаж авч 17 00:00:38,640 --> 00:00:40,000 эсвэл хийж эхэлсэн юм. 18 00:00:40,000 --> 00:00:44,110 Гэрийнхээ шуудангийн хаягаар нууц хүлээж авах боллоо. 19 00:00:44,110 --> 00:00:46,000 Зөвхөн Вашингтоны марктай биш, 20 00:00:46,000 --> 00:00:48,000 мөн Техас, Калифорни мужууд, 21 00:00:48,000 --> 00:00:51,000 Ванкувер хот, бүр Шинэ Зеланд, Иракаас хүртэл ирсэн байсан. 22 00:00:51,000 --> 00:00:55,000 Удалгүй миний галзуу санаа тийм ч галзуу санагдахаа больсон. 23 00:00:55,000 --> 00:00:57,000 "PostSecret.com" бол 24 00:00:57,000 --> 00:01:01,000 хамгийн их хүн ордог сурталчилгаа тавьдаггүй блог. 25 00:01:01,000 --> 00:01:04,850 Энэ бол миний одоогийн ил захидлын цуглуулга. 26 00:01:07,110 --> 00:01:08,810 Та нар миний эхнэрийг 27 00:01:08,810 --> 00:01:10,000 боодол ил захидлыг 28 00:01:10,000 --> 00:01:14,460 хагас сая нууц дээр өрж тавихыг хичээж байгааг харж байна. 29 00:01:14,480 --> 00:01:16,400 Би яахыг хүссэн бэ гэхээр 30 00:01:16,400 --> 00:01:19,000 та нартай цуглуулганыхаа хамгийн нандин нууцуудаа 31 00:01:19,000 --> 00:01:21,810 хуваалцах гэсэн юм. 32 00:01:21,810 --> 00:01:24,000 Эхнийх нь энэ байна. 33 00:01:26,270 --> 00:01:28,960 "Эдгээр маркийг би хүүхэд байхдаа олоод 34 00:01:28,960 --> 00:01:30,870 явуулах хүнээ олох гэж 35 00:01:30,870 --> 00:01:33,000 бүх насаараа хүлээж байсан юм. 36 00:01:33,000 --> 00:01:36,010 Хэзээ ч тйим хүн олоогүй.." 37 00:01:36,010 --> 00:01:38,100 Нууц олон хэлбэртэй байж болдог. 38 00:01:38,100 --> 00:01:39,570 Гайхмаар, 39 00:01:39,570 --> 00:01:42,000 хөгжилтэй эсвэл сэтгэл хөдөлгөм. 40 00:01:42,000 --> 00:01:45,000 Тэд биднийг өөрсдийн сэтгэлийн гүн дэх мөн чанар, 41 00:01:45,000 --> 00:01:48,576 эсвэл хэзээ ч уулзахгүй хүмүүстэй холбож өгдөг. 42 00:01:49,216 --> 00:01:53,392 [Надтай муухай харьцсан хүмүүст би кофейнгүй кофе өгдөг.] 43 00:01:53,392 --> 00:01:56,050 (Инээд) 44 00:01:59,810 --> 00:02:01,970 Магадгүй та нарын нэг нь үүнийг явуулсан байх. 45 00:02:01,970 --> 00:02:03,400 Хэлж мэдэхгүй юм. 46 00:02:03,400 --> 00:02:05,440 Ил захидал хийгээд над руу явуулахдаа 47 00:02:05,440 --> 00:02:08,010 хүмүүс ямар их бүтээлч сэтгэлгээ гаргадгийг 48 00:02:08,010 --> 00:02:09,980 эндээс харж болно. 49 00:02:09,980 --> 00:02:12,000 Үүнийг Старбаксын аяганы тал дээр 50 00:02:12,000 --> 00:02:15,890 марк наагаад, нөгөө талд нь миний хаягийг бичээд явуулсан нь илт байна. 51 00:02:18,000 --> 00:02:21,870 "Миний хайрт төрсөн ээж минь, би гайхалтай эцэг эхтэй болсон. 52 00:02:21,870 --> 00:02:24,940 Бас хайраа олсон. Би аз жаргалтай байна." 53 00:02:26,000 --> 00:02:29,900 Нууцууд бидэнд хүмүүсийн амьдралын тоолж барамгүй ээдрээ, 54 00:02:29,900 --> 00:02:32,290 эмзэг байдал, эр зоригийг сануулж байдаг. 55 00:02:32,290 --> 00:02:34,480 Одоог ч чимээгүйхэн 56 00:02:34,480 --> 00:02:37,010 бидний эргэн тойрны хүмүүсийн амьдралд 57 00:02:37,010 --> 00:02:39,000 нөлөөлсөөр байдаг. 58 00:02:41,120 --> 00:02:44,000 "Намайг 9 сарын 11-ний явдлаас өмнө мэддэг байсан хүмүүс 59 00:02:44,000 --> 00:02:46,320 бүгд намайг үхсэн гэж бодож байгаа." 60 00:02:53,000 --> 00:02:56,560 "Би хэт ёсорхог шашин шүтсэн хүмүүстэй ажилладаг байхдаа 61 00:02:56,560 --> 00:02:58,720 заримдаа дотуур өмдөө өмсдөггүй байсан. 62 00:02:58,720 --> 00:03:01,780 Тэгээд дотроо инээд хүрээд явдаг байсан." 63 00:03:01,780 --> 00:03:06,000 (Инээд) 64 00:03:09,620 --> 00:03:12,770 Дараагийнхийг хуваалцахаас өмнө багахан тайлбар хийх хэрэгтэй байх. 65 00:03:12,770 --> 00:03:15,340 Би сургуулиуд дээр очиж лекц унших, 66 00:03:15,340 --> 00:03:17,450 нууцуудаасаа хуваалцах их дуртай. 67 00:03:17,450 --> 00:03:20,000 Заримдаа үлдэж 68 00:03:20,000 --> 00:03:23,000 номон дээр гарын үсэг зурж, оюутнуудтай зураг авахуулдаг. 69 00:03:23,000 --> 00:03:24,580 Дараагийн ил захидал 70 00:03:24,580 --> 00:03:27,000 тэр зурагнуудын нэгээр хийгдсэн. 71 00:03:27,000 --> 00:03:29,000 Бас яг өнөөдөр шиг 72 00:03:29,000 --> 00:03:31,250 тэр PostSecret үйл ажиллагаан дээр 73 00:03:31,250 --> 00:03:33,883 утасгүй микрофон ашиглаж байсан. 74 00:03:36,276 --> 00:03:38,690 "Таны микрофон бэлтгэлийн үеэр унтраагүй байсан. 75 00:03:38,690 --> 00:03:40,840 Бид бүгд таны шээхийг сонссон." 76 00:03:40,840 --> 00:03:44,200 (Инээд) 77 00:03:49,690 --> 00:03:52,520 Үүнийг болох үед надад маш ичгэвтэр байсан. 78 00:03:52,520 --> 00:03:55,820 Гэхдээ дараа нь үүнээс дор байж болох байсныг ойлгосон. 79 00:03:55,820 --> 00:03:57,660 (Инээд) 80 00:03:57,660 --> 00:03:59,840 Миний юу хэлэх гэснийг ойлгож байгаа биз дээ. 81 00:04:02,870 --> 00:04:04,630 "Энэ дугтуйн дотор 82 00:04:04,630 --> 00:04:06,790 миний урж хаясан 83 00:04:06,790 --> 00:04:08,790 амиа хорлох захидал байгаа. 84 00:04:08,790 --> 00:04:12,480 Одоо би энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн болсон мэт санагдаж байна." 85 00:04:16,000 --> 00:04:19,880 "Энэ эрчүүдийн нэг нь миний хүүгийн эцэг. 86 00:04:19,880 --> 00:04:23,010 Тэр үүнийг нууц хэвээр хадгалахын тулд надад маш их мөнгө төлдөг." 87 00:04:23,010 --> 00:04:26,050 (Инээд) 88 00:04:33,050 --> 00:04:35,840 "Тэр нэг бямба гариг чи намайг хаана байгааг гайхаж байсан, 89 00:04:35,840 --> 00:04:37,940 би чамд бөгж авч байсан. 90 00:04:37,940 --> 00:04:39,970 Тэр яг одоо миний халаасанд байна." 91 00:04:39,970 --> 00:04:42,810 Би энэ захидлыг өөрийн PostSecret блог дээр 92 00:04:42,810 --> 00:04:44,730 2 жилийн өмнө Валентины баяраар тавьсан. 93 00:04:44,730 --> 00:04:48,230 Тэр хамгийн доор нь, урт нийтлэлийн сүүлд байсан. 94 00:04:48,230 --> 00:04:50,690 Тэгээд хэдэн цагийн турш дээшээ гараагүй. 95 00:04:50,710 --> 00:04:52,970 Энэ захидлыг явуулсан залуугаас 96 00:04:52,970 --> 00:04:54,960 сонирхолтой мэйл ирэх хүртэл шүү дээ. 97 00:04:54,960 --> 00:04:56,460 Тэр бичихдээ "Фрэнк, би чамтай 98 00:04:56,460 --> 00:04:59,060 надад сая юу тохиолдсоныг хуваалцъя." 99 00:04:59,060 --> 00:05:02,640 "Миний өвдөг одоо болтол чичирч байна. 100 00:05:02,640 --> 00:05:05,000 3 жилийн турш би найз охинтойгоо 101 00:05:05,000 --> 00:05:07,290 ням гаригийн өглөө бүр 102 00:05:07,290 --> 00:05:09,490 Postsecret блог руу орж 103 00:05:09,490 --> 00:05:11,840 нууцуудыг чангаар уншдаг уламжлалтай болсон. 104 00:05:11,840 --> 00:05:15,090 Би түүнд заримыг нь, тэр надад заримыг нь уншиж өгдөг. 105 00:05:15,090 --> 00:05:17,240 Энэ нь бид хоёрыг жилээс жилд 106 00:05:17,240 --> 00:05:19,370 илүү дотно болгосоор ирсэн. 107 00:05:19,370 --> 00:05:21,010 Тэгээд миний гэнэтийн бэлэг болгож 108 00:05:21,020 --> 00:05:22,550 түүнийг гуйх гэж байгааг 109 00:05:22,550 --> 00:05:24,000 нийтэлснийг мэдээд 110 00:05:24,000 --> 00:05:26,000 би үнэхээр их баярласан. 111 00:05:26,000 --> 00:05:28,960 Би тайван харагдаж юу ч мэдэгдэхгүй байхыг хичээсэн. 112 00:05:28,960 --> 00:05:30,400 Ням гариг бүр шиг. 113 00:05:30,400 --> 00:05:34,000 Бид нууцыг хамтдаа чангаар уншиж эхэллээ. 114 00:05:35,290 --> 00:05:37,670 Энэ удаад тэр нэг бүрчлэн унших гэж 115 00:05:37,670 --> 00:05:40,090 хэтэрхий удаж байх шиг санагдсан. 116 00:05:40,090 --> 00:05:41,620 Эцэст нь тэр уншлаа. 117 00:05:41,640 --> 00:05:44,840 Тэр хамгийн сүүлийн нууц болох гэрлэх саналыг харав. 118 00:05:44,840 --> 00:05:49,000 Тэр нэг хараад, дахиж нэг уншлаа." 119 00:05:49,000 --> 00:05:51,000 Тэр эргэж хараад 120 00:05:51,000 --> 00:05:53,650 "Энэ манай муур уу?" гэж асуусан. 121 00:05:53,650 --> 00:05:57,730 (Инээд) 122 00:06:02,140 --> 00:06:03,730 Бүсгүй эргэж харах үед 123 00:06:03,730 --> 00:06:05,780 залуу өвдөглөж суугаад бөгжөө барьсан байв. 124 00:06:05,780 --> 00:06:08,920 Тэр асуултаа тавихад бүсгүй зөвшөөрч бүх зүйл аз жаргалтай төгссөн. 125 00:06:08,920 --> 00:06:10,570 Би түүн рүү хариу бичээд 126 00:06:10,570 --> 00:06:12,830 "Надтай ямар ч хамаагүй зураг хуваалцаач. 127 00:06:12,830 --> 00:06:14,810 Нийт PostSecret-ийн уншигчидтай хуваалцаж, 128 00:06:14,810 --> 00:06:18,000 бүх хүмүүстэй чиний гайхамшигт түүхийг хуваалцмаар байна" гэсэн юм. 129 00:06:18,000 --> 00:06:20,330 Тэр надад энэ зургийг явуулсан. 130 00:06:20,330 --> 00:06:24,000 (Инээд) 131 00:06:26,310 --> 00:06:29,300 "Би чиний зургийн аппаратыг Лоллапалуза наадмын үеэр зун олсон. 132 00:06:29,300 --> 00:06:31,460 Зургуудыг чинь угаалгасан. 133 00:06:32,140 --> 00:06:35,770 Чамд өгөхдөө их баяртай байх болно." 134 00:06:35,770 --> 00:06:37,970 Энэ зураг хаясан эзэндээ 135 00:06:37,980 --> 00:06:40,000 буцаж очоогүй боловч 136 00:06:40,000 --> 00:06:43,420 энэ нууц олон хүний амьдралд нөлөөлсөн. 137 00:06:43,420 --> 00:06:46,030 Жишээ нь, Канадын нэгэн оюутан 138 00:06:46,030 --> 00:06:47,710 Мэтти байна. 139 00:06:47,710 --> 00:06:49,660 Мэтти тэр нууцаас санаа авч 140 00:06:49,660 --> 00:06:51,360 өөрий цахим хуудсыг нээсэн. 141 00:06:51,580 --> 00:06:55,090 "БиЧинийКамерийгОлсон" гэдэг цахим хуудас. 142 00:06:55,090 --> 00:06:56,350 Мэтти хүмүүст 143 00:06:56,350 --> 00:06:59,730 өөрсдийн олсон зургийн аппарат, 144 00:06:59,730 --> 00:07:01,070 алдагдсан мемори картуудыг 145 00:07:01,070 --> 00:07:03,590 "төөрсөн" зурагтай нь түүнд илгээхийг санал болгодог. 146 00:07:03,590 --> 00:07:05,460 Мэтти эдгээр аппаратнуудын зургийг 147 00:07:05,460 --> 00:07:08,730 долоо хоног бүр өөрийнхөө цахим хуудсан дээр нийтэлдэг. 148 00:07:08,740 --> 00:07:10,000 Хүмүүс тийшээ орж 149 00:07:10,000 --> 00:07:13,000 хаясан зургаа олж харах 150 00:07:13,000 --> 00:07:16,000 эсвэл өөр хэн нэгэнд хайж байгаа зургаа 151 00:07:16,000 --> 00:07:20,000 олоход нь тусалдаг. 152 00:07:20,000 --> 00:07:22,920 Энэ надад хамгийн их таалагдсан. 153 00:07:22,920 --> 00:07:25,350 (Инээд) 154 00:07:25,350 --> 00:07:29,460 Мэтти энэ мэргэн аргыг хэрэглэхдээ 155 00:07:29,460 --> 00:07:32,760 үл таних хүмүүсийн сайхан сэтгэл дээр тулгуурласан. 156 00:07:32,790 --> 00:07:35,400 Энэ санаа сонсогдож байгаа шигээ энгийн. 157 00:07:35,400 --> 00:07:39,000 Гэхдээ хүмүүсийн амьдралд маш ихээр нөлөөлөх боломжтой. 158 00:07:39,000 --> 00:07:40,000 Мэтти надтай 159 00:07:40,000 --> 00:07:42,470 энэ зурган дээрх ээжээс ирсэн 160 00:07:42,470 --> 00:07:46,320 талархлын захидлыг хуваалцсан юм. 161 00:07:46,320 --> 00:07:49,920 "Энэ би нөхөр, хүү хоёртойгоо байна. 162 00:07:49,920 --> 00:07:53,360 Бусад зургууд нь хүнд өвчтэй эмээгийн минь зургууд. 163 00:07:53,360 --> 00:07:55,940 Энэ хуудсаа нээсэнд чинь баярлалаа. 164 00:07:55,940 --> 00:07:58,340 Эдгээр зураг таны төсөөлж байгаагаас ч илүү чухал. 165 00:07:58,340 --> 00:08:00,630 Миний хүүгийн төрсөн зураг энд байгаа. 166 00:08:00,630 --> 00:08:03,000 Тэр маргааш 4 нас хүрнэ." 167 00:08:04,830 --> 00:08:07,110 Энд байгаа бүх зураг, 168 00:08:07,110 --> 00:08:08,880 бас бусад мянга мянган зурагнууд 169 00:08:08,880 --> 00:08:11,450 гээсэн эзэндээ буцаж хүрсэн. 170 00:08:11,450 --> 00:08:13,000 Заримд үед далай тэнгис гатална, 171 00:08:13,000 --> 00:08:15,330 заримдаа хэлний бэрхшээлийг туулна. 172 00:08:17,000 --> 00:08:20,960 Энэ өнөөдөр миний хуваалцах сүүлийн нууц. 173 00:08:20,960 --> 00:08:23,000 "Миний хайртай хүмүүс 174 00:08:23,000 --> 00:08:25,260 надад дуут шуудан үлдээхэд нь 175 00:08:25,260 --> 00:08:28,930 би үргэлж хадгалж авдаг, учир нь тэд маргааш нас барах ч юм билүү. 176 00:08:28,930 --> 00:08:30,000 Тэр үед би 177 00:08:30,000 --> 00:08:33,000 тэдний дуу хоолойг дахин сонсож чадахаа болино." 178 00:08:34,320 --> 00:08:36,140 Энэ нууцыг нийтлэхэд 179 00:08:36,140 --> 00:08:38,000 хэдэн арван хүн 180 00:08:38,000 --> 00:08:40,700 өөрсдийн утсан дээрх дуут шууданг явуулсан. 181 00:08:40,720 --> 00:08:43,420 Зарим нь олон жил хадгалсан байсан. 182 00:08:43,420 --> 00:08:46,000 Нас барсан гэр бүлийн гишүүд, 183 00:08:46,000 --> 00:08:49,000 найз нөхдөөс нь ирсэн дуут шуудан байсан. 184 00:08:49,000 --> 00:08:51,880 Тэд хэлэхдээ, тэр бичлэгүүдийг хадгалж 185 00:08:51,880 --> 00:08:53,966 бусадтай хуваалцсанаараа 186 00:08:53,966 --> 00:08:58,770 хайртай хүмүүсийхээ дурсамжийг амьд байлгахад тусалдаг гэсэн юм. 187 00:08:58,770 --> 00:09:00,240 Нэг охин 188 00:09:00,240 --> 00:09:02,000 хамгийн сүүлд 189 00:09:02,000 --> 00:09:05,000 эмээгийнхээ үлдээсэн үгийг явуулсан. 190 00:09:06,880 --> 00:09:09,000 Нууцууд олон хэлбэртэй байдаг. 191 00:09:09,000 --> 00:09:11,480 Тэд гайхмаар, хөгжилтэй 192 00:09:11,480 --> 00:09:14,000 эсвэл сэтгэл уярам байж болдог. 193 00:09:14,000 --> 00:09:16,650 Тэд биднийг өөрсдийн сэтгэлийн гүн дэх мөн чанар, 194 00:09:16,650 --> 00:09:21,000 эсвэл хэзээ ч дахиж уулзахгүй хүмүүстэй холбож өгдөг. 195 00:09:21,000 --> 00:09:24,880 Дуут шуудан 1. 196 00:09:25,000 --> 00:09:30,000 (Дуу) Өнөөдөр нэг хүний төрсөн өдөр ♫ 197 00:09:30,000 --> 00:09:34,000 ♫ Нэг хүний төрсөн өдөр ♫ 198 00:09:34,000 --> 00:09:37,000 ♫ Нэг хүний бялуун дээрх ♫ 199 00:09:37,000 --> 00:09:40,000 ♫ лаанууд нь асав ♫ 200 00:09:40,000 --> 00:09:43,000 ♫ Бид бүгд нэг хүний ♫ 201 00:09:43,000 --> 00:09:45,570 ♫ баярт уригдав ♫ 202 00:09:45,570 --> 00:09:47,966 ♫ Чи минь өнөөдөр 21 хүрч байна. ♫ 203 00:09:47,996 --> 00:09:49,362 (Дуу дуусав) 204 00:09:49,362 --> 00:09:52,100 Сайхан баярлаарай, охиндоо хайртай шүү. 205 00:09:52,100 --> 00:09:53,960 Түр баяртай. 206 00:09:53,960 --> 00:09:55,550 Баярлалаа. 207 00:09:55,640 --> 00:10:01,000 (Алга ташилт) 208 00:10:01,000 --> 00:10:03,000 Баярлалаа. 209 00:10:03,000 --> 00:10:09,260 (Алга ташилт) 210 00:10:15,140 --> 00:10:16,750 Фрэнк, энэ гайхалтай байлаа. 211 00:10:16,750 --> 00:10:18,000 Үнэхээр сэтгэл хөдөлгөм. 212 00:10:18,000 --> 00:10:20,450 Та өөрөө өөртөө ил захидал явуулж үзсэн үү? 213 00:10:20,450 --> 00:10:22,990 Та PostSecret рүү нууцаа явуулж байсан уу? 214 00:10:22,990 --> 00:10:25,060 Би ном болгондоо өөрийн нэг нууцаа оруулдаг. 215 00:10:25,060 --> 00:10:28,210 Зарим талаараа, миний энэ төслийг эхлүүлсэн шалтгаан нь 216 00:10:28,230 --> 00:10:30,440 анх мэдээгүй байсан ч гэсэн, 217 00:10:30,440 --> 00:10:34,230 би өөрөө өөрийнхөө нууцтай тэмцэж байсан юм. 218 00:10:34,230 --> 00:10:35,960 Олон нийтийн, 219 00:10:35,960 --> 00:10:39,240 үл таних хүмүүсийн надад хандсан сайхан сэтгэлийн тусламжтай, 220 00:10:39,240 --> 00:10:43,910 өнгөрсөн үеэс үлдэж намайг зовоож байсан зүйлсийг таньж мэдсэн. 221 00:10:43,980 --> 00:10:45,680 Хэн нэгэн номноос чинь 222 00:10:45,680 --> 00:10:47,690 таны нууц байна гэдгийг мэдэж байсан уу? 223 00:10:47,690 --> 00:10:49,526 Таньдаг хэн нэгэн тань мэдсэн үү? 224 00:10:49,526 --> 00:10:52,110 Би энэ тухай заримдаа хуваалцдаг. 225 00:10:52,110 --> 00:10:54,000 (Инээд) 226 00:10:54,000 --> 00:10:59,770 (Алга ташилт)