0:00:01.812,0:00:04.982 Миний гарт маш эртний[br]нэгэн зүйл байна. 0:00:04.982,0:00:08.072 Энэ хүн төрөлхтний бүтээсэн [br]ямар ч зүйлээс өмнө, 0:00:08.072,0:00:10.707 эх дэлхий дээр амьдрал [br]бий болохоос ч өмнө, 0:00:10.707,0:00:13.677 тивүүд болон тэднийг хуваах[br]далай тэнгисүүд ч бүрэлдэхээс өмнө, 0:00:13.677,0:00:16.727 дөрөв гаруй тербум жилийн тэртээд[br]нарны аймаг маань бүрэлдэж 0:00:16.727,0:00:20.727 гараг эрхэс биежин тогтож [br]байх үед бий болсон зүйл. 0:00:21.275,0:00:24.515 Энэ төмөр никелийн хэлтэрхий[br]тийм ч онцгой харагдахгүй байж магад. 0:00:24.515,0:00:27.385 Гэвч үүнийг хагалаад доторхыг нь [br]нээж үзвэл 0:00:28.315,0:00:31.395 та үүнийг дэлхийн металлаас [br]өөр болохыг анзаарна. 0:00:31.435,0:00:35.005 Энэ бүтэц бол зөвхөн задгай сансарт л[br]бүрэлдэх боломжтой металын болор буюу 0:00:35.005,0:00:38.475 хайлсан метал сая сая жилд [br]маш бага бага температураар хөрж 0:00:38.475,0:00:40.115 бэхжсэн бүтэц юм. 0:00:40.575,0:00:43.865 Энэ зүйл эрт үед гарагууд бүрэлдэн[br]тогтсоны дараагаар орхигдож үлдсэн 0:00:43.865,0:00:45.885 олон сая хэлтэрхийн нэг. 0:00:45.885,0:00:48.705 Бид эдгээр биетүүдийг [br]"АСТРОИД" гэж нэрлэдэг. 0:00:49.155,0:00:53.175 Тэд бол бидний хамгийн эртний бөгөөд[br]хамгийн олон тохиох огторгуйн хөршүүд. 0:00:53.175,0:00:55.475 Энэ зураглал бидэнд дэлхийн ойролцоох,[br] 0:00:55.475,0:00:58.795 нарны тойрог замд орших[br]астроидуудыг харуулж байна. 0:00:58.795,0:01:02.615 Үүн дээрх дэлхий, нар, болон астроидуудын[br]хэмжээг хэд дахин томруулсан байгаа. 0:01:02.615,0:01:05.475 Иймээс та бүхэн тэднийг илүү тод[br]ялган харж чадаж байгаа юм. 0:01:05.475,0:01:08.856 Дэлхий дахинаа олон арван шинжээчдийн баг[br]эдгээр биетүүдийг хайн эрж 0:01:08.856,0:01:10.586 өдөр бүр шинийг нээн илрүүлж, 0:01:10.586,0:01:13.526 дэлхийн ойролцоох огторгуйд[br]байрлалыг тогтоосоор байна. 0:01:13.526,0:01:15.856 Тэдний ихэнх нь [br]НАСА-н санхүүжилтээр явагддаг. 0:01:15.856,0:01:19.596 Миний хувьд астроидуудыг хайх ажил[br]маш том олон нийтийн ажил мэт санагддаг. 0:01:19.596,0:01:22.816 Бид хурдны зам барихын оронд[br]задгай сансрыг зураглаж, 0:01:22.816,0:01:25.796 үеэс үед өвлөгдөн үлдэх[br]архив санг бүтээж байна шүү дээ. 0:01:25.796,0:01:32.186 Эд бол зөвхөн өнгөрсөн жил олдсон[br]дэлхийн ойролцоох 1556 астриодууд. 0:01:34.063,0:01:37.543 Харин эдгээр нь бол дэлхий ойролцоо байгаа[br]одоогоор олдсон бүх астроидууд. 0:01:37.553,0:01:41.393 Сүүлийх нь дугаар нь 13733 байсан. 0:01:41.393,0:01:44.183 Эд бүгд нэг бүрчлэн зураглагдаж,[br]ангилагдсан төдийгүй 0:01:44.183,0:01:46.203 нарыг тойрон эргэх зам нь ч тогтоогдсон. 0:01:46.203,0:01:48.483 Хэдийгээр астроид бүр[br]өөр хоорондоо ялгаатай ч 0:01:48.483,0:01:51.583 олон арван жилийн өмнөөс туулах[br]замыг нь тодорхойлж болдог. 0:01:51.583,0:01:54.703 Зарим астриодуудын замыг маш[br]нарийн тооцоололтой гаргадаг. 0:01:55.163,0:02:00.293 Жишээ нь, Жэт Пропулшоны лабораторийн[br]эрдэмтэд "Тоутатус" хэмээх астриодын 0:02:00.293,0:02:03.633 дөрвөн жилийн хугацаанд туулах замыг[br]гучин км-ын зөрүүтэй тогтоож байв. 0:02:03.813,0:02:09.293 Тухайн 4 жилийн хугацаанд Тоутатис нь[br]нийт 8.5 тэрбум км аялсан байдаг. 0:02:09.353,0:02:12.623 Энэ нь маш их ойртуулсан тооцоолол буюу 0:02:12.623,0:02:19.553 ердөө 0.000000004% зөрүүтэй гэсэн үг. 0:02:19.775,0:02:22.765 (Инээд) 0:02:22.765,0:02:26.805 Тэгэхээр, миний энэ гайхамшигтай астроидын[br]хэлтэрхийг бариад зогсож буй шалтгаан бол: 0:02:26.805,0:02:29.685 Яг л бусад бүх хөршүүдийн адилаар[br]астриодууд ч гэсэн заримдаа 0:02:29.685,0:02:32.565 урьдчилан мэдэгдэлгүйгээр[br]гэнэтийн айлчлал хийдэгт байгаа юм. 0:02:33.045,0:02:37.905 3 жилийн өмнө энэ өдөр Оросын Челябинск[br]хотод нэгэн жижиг астроид дэлбэрчээ. 0:02:37.905,0:02:43.015 Тэр биет ойролцоогоор 19 метрийн өргөнтэй [br]буюу нэг жижиг дэлгүүрийн дайтай гэсэн үг. 0:02:43.044,0:02:47.044 Иймэрхүү хэмжээтэй биетүүд ойролцоогоор [br]50 жил тутамд дэлхийтэй мөргөлдөж байдаг. 0:02:48.022,0:02:51.812 66 сая жилийн өмнө үүнээс хамаагүй том[br]нэгэн биет дэлхийтэй мөргөлдсөн нь 0:02:51.812,0:02:53.672 асар өргөн хэмжээний сүйрлийг үүсгэсэн. 0:02:53.672,0:02:56.622 Ургамал, амьтдын 75 хувь нь устаж[br]үгүй болсон бөгөөд 0:02:56.622,0:02:59.752 тэдний нэг нь динозаврууд гэж бодохоор[br]маш харамсалтай. 0:02:59.752,0:03:02.392 Тэр биет нь ойролцоогоор[br]10 км-н өргөнтэй байж. 0:03:02.392,0:03:06.392 10 км гэдэг нь Боейнг 747 загварын зорчигч[br]тээврийн онгоцны нисэх өндөрлөг. 0:03:06.392,0:03:09.902 Тэгэхээр та дараагийн удаа онгоцоор[br]зорчихдоо цонхоо сөхөн гадагш хараад 0:03:09.902,0:03:14.172 газраас сууж яваа онгоцны тань далавчийг[br]шүргэхүйц өндөртэй, 0:03:14.172,0:03:18.942 нисэж яваа онгоц дайрч өнгөрөхийн тулд[br]бүхэл бүтэн минут зарцууулахуйц өргөнтэй 0:03:18.942,0:03:21.312 тийм агуу том чулууг төсөөлөөд үзээрэй. 0:03:21.313,0:03:23.983 Энэ бол дэлхийг мөргөсөн астроидын хэмжээ. 0:03:24.613,0:03:27.883 Астроидуудыг манай гарагт маш том[br]аюул авчрагч гэдгийг мэдэх болсоор 0:03:27.883,0:03:30.783 ердөө гучаадхан жил өнгөрч байна.[br]Гэсэн ч бид түүнээс хойш 0:03:30.783,0:03:34.573 эдгээр биесийг нээн илрүүлж, төрөлжүүлэн[br]ангилах ажилуудыг хийсээр байгаа юм. 0:03:35.203,0:03:37.553 Надад харин түүний нэг хэсэг болох[br]аз тохиосон юм. 0:03:37.553,0:03:41.613 Би НАСА-н НЕОВАЙС хэмээх телескопыг[br]ашигладаг шинжээдийн багийн нэгэн шинжээч. 0:03:41.613,0:03:44.833 НЕОВАЙС нь анхнаасаа астриодуудыг хайн[br]илрүүлэхэд зориулагдаагүй. 0:03:44.833,0:03:48.463 Түүнийг 7 сарын хугацаанд эх дэлхийг [br]тойрон эргэж нарны аймгаас гадна орших 0:03:48.463,0:03:51.993 орчлон ертөнцийн хамгийн хүйтэн одод,[br]хамгийн тод галактик, гараг эрхэсийг 0:03:51.993,0:03:55.783 хайн эрэлхийлэхэд зориулан бүтээсэн юм.[br]Тэр ч тэрхүү ажлаа маш амжилттай хийсэн. 0:03:55.783,0:03:58.993 Гэсэн ч өнөөдөр, түүнээс хойш зургаан[br]жилийн дараа ч ажилласан хэвээр. 0:03:58.993,0:04:01.343 Бид түүнийг астроидуудыг хайн[br]илрүүлэхэд ашиглах болсон. 0:04:01.343,0:04:04.273 Хэдийгээр Неовайс маш гайхамшигтай[br]сансрын бяцхан робот боловч 0:04:04.273,0:04:06.543 орчин үеийн хуучин машинтай л адил.[br] 0:04:06.763,0:04:10.543 Жишээ нь, түүний мэдрэгчүүдийг хөргөхөд[br]ашиглагддаг криогений шингэн нь дуусахад 0:04:10.543,0:04:13.243 бид түүний агааржуулагч нь [br]эвдэрчихлээ гэж элэглэдэг. 0:04:13.243,0:04:16.703 Неовайс нийт 920 сая миль[br]замыг туулаад байгаа ч 0:04:16.703,0:04:21.983 ямар ч асуудалгүй явсаар л, 11 секунд[br]тутамд тэнгэрийн зургийг авсаар л байна. 0:04:21.983,0:04:25.593 Миний яриа эхлэснээс хойш аль хэдийн[br]23 зураг авчихсан байгаа гэсэн үг. 0:04:26.143,0:04:28.869 НЕОВАЙС-г маш үнэ цэнэтэй болгож буй[br]бас нэгэн хүчин зүйл нь 0:04:28.869,0:04:31.189 тэрээр тэнгэрийг инфраред[br]туяагаар хардагт оршино. 0:04:31.189,0:04:34.199 Энэ нь бидэнд астроидуудыг тэдний[br]ойлгодог нарны цацрагаар бус 0:04:34.199,0:04:36.279 ялгаруулах дулаанаар харж байгаа юм. 0:04:36.279,0:04:40.279 Зарим астроидууд телескопоор[br]харагдахааргүй нүүрс шиг тас хар байх тул 0:04:40.279,0:04:43.859 НЕОВАИС-н энэхүү дулаанаар харах чадвар[br]бидний хувьд маш их ач холбогдолтой. 0:04:43.859,0:04:46.539 Гэсэн ч бүх астроидууд НЕОВАИС-д[br]гэрэлтэн харагддаг. 0:04:48.849,0:04:51.754 Одон орон судлаачид астроидуудыг[br]нээн илрүүлж судлахын тулд 0:04:51.754,0:04:54.114 бүхий л боломжит арга барилуудыг[br]ашигласаар байна. 0:04:54.114,0:04:57.514 Ийнхүү бид хамтдаа 2010 он гэхэд [br]дэлхийд асар том хэмжээний 0:04:57.514,0:05:01.094 сүйрлийг авчирч чадахуйц буюу нэг км-с[br]дээш өргөнтэй нийт астроидуудын 0:05:01.094,0:05:04.744 90 хувийг нь олж тогтоосон[br]түүхэн амжилтанд хүрсэн юм. 0:05:05.574,0:05:07.454 Гэсэн ч ажил хараахан дуусаагүй хэвээр. 0:05:07.454,0:05:11.454 140м болон түүнээс дээш өргөнтэй биет л[br]дундаж хэмжээтэй улсыг сүйтгэж чадахуйц. 0:05:12.134,0:05:16.134 Гэтэл өнөөг хүртэл бид тэдгээрийн[br]ердөө 25 хувийг нь л олоод байна. 0:05:16.134,0:05:18.524 Иймд бид дэлхийн ойролцоох[br]астроидуудыг олохын тулд 0:05:18.524,0:05:20.144 үргэлжлүүлэн хайх хэрэгтэй. 0:05:20.144,0:05:24.324 Бид бол тооцоолол хийж, телескоп бүтээх[br]чадамжтай цорын ганц төрөл зүйл. 0:05:24.324,0:05:26.104 Бид астроидуудыг хэрхэн олохоо мэднэ. 0:05:26.104,0:05:28.344 Тэднийг хайж олох нь бидний хариуцлага. 0:05:28.344,0:05:30.584 Хэрэв бид маш аюултай астроидыг 0:05:30.584,0:05:33.794 хангалттай эрт илрүүлж чадвал[br]түүнийг замаас нь гаргаж бас чадна. 0:05:33.794,0:05:37.034 Газар хөдлөлт, хуй салхи, эсвэл[br]галт уулын дэлбэрэлттэй харьцуулахад 0:05:37.034,0:05:40.094 астроидын аюул нь нарийн нарийвчлалтайгаар[br]урьдчилан тооцоологдож 0:05:40.094,0:05:41.504 урьдчилан сэргийлж болохуйц. 0:05:41.504,0:05:45.224 Одоо бидний хийх ёстой зүйл бол дэлхийн[br]ойролцоох задгай сансрыг газар зүйчлэх, 0:05:45.224,0:05:46.984 тэнгэрээр үргэлжлүүлэн хайх юм. 0:05:46.984,0:05:47.984 Баярлалаа. 0:05:47.984,0:05:51.234 (Алга ташилт)